| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/02295/И |
| Дугаар | 02591 |
| Огноо | 2019-10-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 02591
| 2019 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/02591 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.У-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НМЭГ холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ушүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Уминий бие НМЭГт Лабораторийн эрхлэгчийн албан тушаалд удаан хугацаанд ажиллаж, ажиллах хугацаандаа ямар нэг алдаа зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн юм. Гэтэл тус газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас халсанд миний бие гомдолтой байна. Уг тушаалын үндэслэлд шинжлэгч эмч Ж.О-ийн томилолтын мөнгө болох 270,000 төгрөгийг жолооч М.Б нэр дээр гаргуулан авч хувьдаа ашигласан, лабораторийн 2018 оны бараа материал худалдан авах ажлыг хийж гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн 2,134,000 төгрөгийн шинжилгээний тестийг захиалгад оруулж, мөнгийг нь Гарааний праймер ХХК-д шилжүүлүүлсэн, лабораторийн шинжилгээний дүнгийн хуудасны хэвлэлтэд хяналт тавьж ажиллаагүй улмаас байгууллагад 4,305,375 төгрөгийн хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж дурдан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Миний бие дээрх зөрчлүүдийг гаргаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг надад хамаатуулан ноцтой зөрчилд тооцон ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай ахуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно 40.1.4-д Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Уг ноцтой зөрчил нь баримтаар тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан бөгөөд Нийслэлийн мал эмнэлгийн газраас надад дээрх зөрчил гэж дурдаж буй асуудлуудтай холбоотойгоор тайлбар, санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагаа явуулаагүй юм. Иймд НМЭГ-ындаргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 тоот Д.У-ийгажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Д.У намайг урьд эрхэлж байсан Лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Унь Мал эмнэлгийн газарт лабораторийн эрхлэгчийн албан тушаалд удаан хугацаанд ажиллаж, ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл тус газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Д.У-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас нь чөлөөлсөн. Уг тушаалын үндэслэлд 3 зүйлийг дурддаг. Нэгдүгээрт шинжлэгч эмч Ж.О томилолтын мөнгө болох 270,000 төгрөгийг жолооч М.Б нэр дээр гаргуулан авч хувьдаа ашигласан гэдэг зүйл ярьдаг. Хавтаст хэрэгт НМЭГ-ындаргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/28 дугаартай Томилолт үйлчилгээний хөлс олгох тухай тушаал авагдсан. Уг тушаалын хавсралтаар Ж.О гэж эмч байхгүй. Ямар нэгэн байдлаар энэ хүн дээр томилолтын мөнгө гараагүй. Гэтэл энэ хүний мөнгийг жолооч М.Б-ын нэр дээр гаргуулан авч хувьдаа ашигласан гэж тушаалын үндэс болгож байгаа нь үндэслэлгүй юм. Харин М.Б-ын хувьд уг тушаалын хавсралтаар яалт ч үгүй дээж цуглуулах малын эмч нарын томилолтод хамрагдаж явсан байгаа нь уг тушаалаар харагдана.
Мөн лабораторийн 2018 оны бараа материал худалдан авах ажлыг хийж гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн 2,134,000 төгрөгийн шинжилгээний тестийг захиалганд оруулж, мөнгийг Гарааны праймер ХХК-д шилжүүлсэн гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан НМЭГ-ындаргын тушаалд лабораторид шаардлагатай бараа материал худалдан авах, зардал гаргах тухай тушаал, мөн Гарааны праймер ХХК-тай байгуулсан гэрээнээс үзвэл уг шинжилгээний тестийг дур мэдэн захиалганд оруулаагүй нь харагдана. Тухайн шаардлагатай зардал гаргах материалын жагсаалтад 2,134,000 төгрөгийн шинжилгээний тестийг өөрөө оруулж, зардалдаа батлаад, мөн цаашлаад худалдах худалдан авах гэрээг Гарааны праймер ХХК-тай өөрөө байгуулчихаад, дараа нь үүнийгээ шууд Д.У*******т хамаатуулж байгаа нь үндэслэлгүй. Лабораторийн шинжилгээний дүнгийн хуудасны хэвлэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас байгууллагад 4,305,375 төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Энэ хохирол учруулсныг зөвшөөрөх боломжгүй. Энэ үнийн дүн яаж гарсан юм. Яг ямар байдлаар хяналт тавиагүй юм гэдэг үнийн дүнгийн задаргаа гэх мэт зүйлийг бидэнд огт танилцуулаагү. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр захирлын зөвлөлийн хурал гэж болсон байдаг. Тэр зөвлөлийн хурал дээр дуудаж авчраад шинжилгээний дүнгийн хуудасны хэвлэлтэд хяналт тавиагүйгээс ийм хэмжээний хохирол учирсан тул таныг ажлаас чөлөөлнө гэдэг асуудлыг ярилцсан байдаг. Түүнээс биш одоо хүртэл ямар нэгэн байдлаар ийм төгрөгийн хохирлыг ингэж учруулсан. Энэ нь ийм баримтаар тогтоогдсон гэдэг баримтуудыг хавтаст хэрэгт хариуцагчаас одоог хүртэл гаргаж өгөөгүй. Энэ талаар баримт байхгүй. Сүүлд тушаалд гардуулж өгөхөд үүнийг тушаалын үндэслэл болгож оруулсан байдаг. Тийм учраас Нийслэлийн амл эмнэлгийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.У-ийглабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан иргэн Д.У нэхэмжлэлд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас дараах хариу тайлбрыг гаргаж байна. Д.Унь нэхэмжлэлдээ ...Миний бие дээрх зөрчлүүдийг гаргаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг надад хамаатуулан ноцтой зөрчилд тооцон ажлаас халсан нь үндэслэлгүй юм гэж дурджээ. Шинжлэгч эмч Ж.О томилолтын мөнгө болох 270,000 төгрөгийг, жолооч М.Б-ын нэр дээр гаргуулан хувьдаа ашигласан тухайд: Шинжлэгч эмч Ж.О-ийн байгууллагад гаргасан өргөдлийн дагуу уг асуудлыг 2019 оны 03 сарын 15-ны өдөр Захиргааны зөвлөлийн хурлаар Д.У-ийгоролцуулан авч хэлэлцэж, Ж.О-ийн томилолтын мөнгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн. Энэ үйлдэл нь шинжлэгч эмч Ж.О, Ийлдэс судлалын шинжээч эмч Н.Ж, жолооч М.Б нарын бичгээр гаргасан тайлбар болон Д.У-ийн тухайн хурал дээр бичиж өгсөн тайлбар, уг хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон болно. Лабораторийн 2018 оны бараа материал худалдан авах ажлыг хийж гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн 2,143,000 төгрөгийн шинжилгээний тестийг захиалгад оруулж, мөнгийг нь өөр компанид шилжүүлсэн тогтоогдсон мөн өөрийн ажлыг байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэг болох Лабораторийн шинжилгээний дүнгийн хуудасны хэвлэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас байгууллагад 4,305,375 төгрөгийг хохорол учруулсан зэрэг зөрчил гаргасан. Энэ нь шинжилгээний дүнгийн хуудасны хэвлэлтийн хуудас, дээж хүлээн авагчийн бүртгэлийн дэвтэр, мөнгө тушаасан баримт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон учир түүнтэй байгуулсан 2019/04 дугартай Хөдөлмөрийн гэрээний 5.5-т Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох ноцтой зөрчлүүдийг заасан бөгөөд Д.У*******ийн дээрх үйлдлүүд нь 5.5 дахь хэсгийн 5.5.6, 5.5.7, 5.5.8, 5.5.15-т заасан зөрчилд хамаарч байгаа учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Уг нэхэмлэлдээ ...НМЭГ-ынЗахиргааны зөвлөлийн хурал 2019 оны 05 сарын 10-ны өдөр болсон. Уг хурлаар Д.У*******ийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралд өөрийг нь байлцуулж, тайлбар саналыг сонсож, уг мөнгө яагаад дутах болсон шалтгаан нөхцлийг нь асуухад үндэслэлтэй тайлбар хариулт хэлж чадаагүй, улмаар зөвлөл шийдвэрээ гарахад өөрийг нь оруулж ирээд Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг танилцуулсан. Иймээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Иймд НМЭГ-ындаргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 тоот Д.У-ийгажлаас халах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, хүчин төгөлдөр үйлчлэлтэй тушаал тул Д.У*******ийн гаргасан Б/50 тоот Д.У-ийгажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Унамайг урьд эрхэлж байсан лабораторийн эрхлэгчдийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, нэхэмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилд нь авах талаар манай талаас зөвшөөрч байгаа. Гэхдээ хариуцагчийн зөвшөөрөл, эвлэрлийн журмаар хэргийг шийдвэрлүүлэхгүй. Нэхэмжлэгч ямар зөрчил гаргасан талаар баримт байхгүй. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримтыг үндэслээд хэргийг шийдвэрлэх байх гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Унь хариуцагч НМЭГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагч НМЭГД-ын2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар, НМЭГ-ынлабораторын эрхлэгч Д.У-ийгХөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэлгүй шинжлэгч эмч Ж.О-ийн томилолтын мөнгө болох 270,000 төгрөгийг жолооч М.Б-ын нэр дээр гаргуулан авч хувьдаа ашигласан, Лабораторийн 2018 оны бараа материал худалдан авах ажлыг хийж гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн 2,134,000 төгрөгийн шинжилгээний тестийг захиалгад оруулж, мөнгийг нь Гарааны праймер ХХК-д шилжүүлүүлсэн, Лабораторийн шинжилгээний дүнгийн хуудасны хэвлэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас байгууллагад 4,305,375 төгрөгийн хохирол учруулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1 дэх хэсэг, НМЭГ-ындүрмийн 2.5.1, 2.5.3 дах заалт, хөдөлмөрийн гэрээний 5.5.6, 5.5.7, 5.5.8, 5.5.15 дэх заалтыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгч ...ажлаас үндэслэлгүй халсан талаарх гомдолд хариуцагч ...Шинжлэгч эмч Ж.О-ийн томилолтын мөнгө болох 270,000 төгрөгийг, жолооч М.Б-ын нэр дээр гаргуулан хувьдаа ашигласан, лабораторийн 2018 оны бараа материал худалдан авах ажлыг хийж гүйцэтгэхдээ удирдлагын зөвшөөрөлгүй, дур мэдэн 2,143,000 төгрөгийн шинжилгээний тестийг захиалгад оруулж, мөнгийг нь Гарааны праймер ХХК-д шилжүүлсэн, Лабораторийн шинжилгээний дүнгийн хуудасны хэвлэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас байгууллагад 4,305,375 төгрөгийн хохорол учруулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ажилтан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэрэг түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох бөгөөд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх, хариуцлага нь зөрчилд нь тохирсон байхыг шаардана.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэх тайлбарыг бичгээр гаргасан боловч шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлгэгдсэн төлөөлөгч энэ тайлбараа дэмжээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.Унь НМЭГ-ынлабораторын эрхлэгчээр ажиллаж байх үедээ хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдсан зөрчил дутгадлыг гаргасан нь тогтоогдохгүй байна.
Дээрх хуулийн зохицуулалт, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ажил олгогчийн санаачлагаар нэхэмжлэгч Д.У-ийгНМЭГ-ынлабораторын эрхлэгчийн ажилаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндсэлэлгүй байна гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин буюу нэг сарын цалин 738,589 төгрөгөөс тооцож үзвэл ажилгүй байсан хугацаа 4 сар 18 хоногт олгох цалин 3,558,652 төгрөг болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Д.У-ийгНМЭГ-ынЛабораторын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,558,652 төгрөгийг хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ийгНМЭГ-ынЛабораторын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,558,652 төгрөгийг хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У*******ийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч НМЭГт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Унь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн мал эмнэлгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 71,888 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР