Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/383

 

    2023         5             11                                    2023/ШЦТ/383

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч Ж.Энхжаргал

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-нд Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5: эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, “Ривер вилла” хотхон 8 дугаар байр, ***** тоотод оршин суух,

ял шийтгэл: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

******** дугаарын регистртэй, Б овогт Эы М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Э.М 2022 оны ** дугаар сарын **-ны шөнө 01:00 цагийн үед Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны ** дугаар байрны ** тоотод байх гэртээ эхнэр Э.Бийг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэж улмаар зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун булгалгад цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын явцад хэрэгтэйгээ танилцсан. Манай эхнэр надаас хохирол мөнгө нэхэмжлэхгүй гэсэн. Одоо бид нар хамтдаа амьдарч байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн мөнгийг би төлж барагдуулсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-ын Б “... өчигдөр, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр шинэ байрандаа засвар хийж байгаад найзуудтайгаа архи уусан. Тэгээд би 18 цагт тэнд нь очиж цуг байж байгаад гэртээ бид хоёр 21 цаг өнгөрч байхад ирсэн. Гэртээ ирээд хэвтэж байтал намайг өөр хүнтэй хардаад бид хоёр муудалцсан. Тэр үед нөхрийн найз унтах гээд гэрт ирчихсэн байсан болохоор бид хоёрыг салгах гэж оролдсон. Тэгээд манай нөхөр намайг цохих гэхэд нь доошоо тонгойтол миний толгой дээрээс цохиод, мөн өөр газар руу олон удаа цохиод байсан. Тэгээд би том охиндоо “цагдаа дууд” гэж хэлээд манай охин М цагдаад мэдэгдсэн” /хх-н 09-10/

“... би нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулсан бөгөөд 18 жил хамт амьдарч байна, дундаасаа 3 хүүхэдтэй. Тухайн үед хардалтын улмаас маргаан үүссэн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр *** аймагт ажилладаг бөгөөд намайг ажлаасаа буугаад ирсэн үед л Улаанбаатар хот руу ирдэг, бусад үед нь *** аймагт байдаг” /хх-н 12-13/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Э.Бийн биед тархи доргилт, баруун бугалгад цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 14024 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 22-23/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Э.Мын гэм буруутайг нотолно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Эы М “... тухайн өдрийн шөнө би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байхдаа Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны *** дугаар байрны ** тоот гэртээ өөрийн эхнэр Э.Б-т хуучин байраа зарсан талаараа хэлэхэд өмнө нь хэлсэнгүй гэж бид хоёрын дунд үл ойлголцох асуудал гарч бага зэргийн хэрүүл үүсэхэд эхнэр бид хоёр харилцан зууралдаж байгаад би өөрийн эхнэрээ үсдэж толгой хэсэг рүү нь хоёр, гурван удаа цохиж гэмтэл учруулсан” /хх-н 38/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Уг хэргийг анхан шатны шүүх 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийн зүйчлэл нь хэргийн үйл бодит нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Шүүгчийн захирамжид прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хянаад “... хэргийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн хүндрүүлэх шинжгүйгээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн зөрчил бүрийг “гэр бүлийн хүчирхийлэл”-тэй холбож ойлгож болохгүй бөгөөд яллагдагч Э.Мын үйлдлийг “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй байна” гэсэн байдаг.

 

Улмаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дахин яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Б овогт Эы Мад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Мын хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 50-54/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Э.Б “... надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 13/ гэж мэдүүлсэн байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч Н.М “... хохирогч Э.Б нь 2022 оны 10 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 15.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Маас гаргуулж, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сан банк дахь 10090020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү...” /хх-н 16-17/ гэж мэдүүлснээс гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг /хх-н 60-61/ авагдсан байна.

Шүүгдэгч Э.М уг төлбөрийг төлсөн /хх-н 126/ байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Э.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Эы Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.М торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Мад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ