Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/68

 

2023.03.23                                          2023/ШЦТ/68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0057

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч З.Н,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 2239004240044 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутаас 16.00 цагийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Ар бэлх” гэх газарт байрлах гэрийнхээ гадна хуучин хувцас шатаах зорилгоор таггүй төмөр  саванд хувцас хийж, шатамхай шингэн буюу А-80 бензин ашиглан гал асааж, хараа хяналтгүй орхиж гэр рүүгээ орж болгоомжгүй харьцсаны улмаас тухайн шатаж байсан эд зүйлсээс дутуу шатсан хэсэг нь салхинд хийсэж, улмаар ой, хээрийн түймэр гарч Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн Хөх чулууны өвөр гэх газарт байрлах иргэн Д.М-гийн эзэмшлийн монгол гэр тавилгын хамт шатаж, 4,851,000 төгрөгийн хохирол, тус сумын 2 дугаар багийн нутаг Ар бэлх гэх газрын 74.1 га хусан ой, 1231.6 га талбай нь бэлчээрийн талбай, нийт 1305,7 га. талбай шатаж, байгаль экологид нийт 118.888.319 төгрөг, гал түймрийг унтраахад  зарцуулсан бензин шатахууны зардал болох 1,598,200 төгрөг буюу нийт 125,337,519 их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутаас 16.00 цагийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Ар бэлх” гэх газарт байрлах гэрийнхээ гадна хуучин хувцас шатаах зорилгоор таггүй төмөр  саванд хувцас хийж, шатамхай шингэн буюу А-80 бензин ашиглан гал асааж, хараа хяналтгүй орхиж гэр рүүгээ орж болгоомжгүй харьцсаны улмаас тухайн шатаж байсан эд зүйлсээс дутуу шатсан хэсэг нь салхинд хийсэж, улмаар ой, хээрийн түймэр гарч Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн Хөх чулууны өвөр гэх газарт байрлах иргэн Д.М-гийн эзэмшлийн монгол гэр тавилгын хамт шатаж, 4,851,000 төгрөгийн хохирол, тус сумын 2 дугаар багийн нутаг Ар бэлх гэх газрын 74.1 га хусан ой, 1231.6 га талбай нь бэлчээрийн талбай, нийт 1305,7 га. талбай шатаж, байгаль экологид нийт 118.888.319 төгрөг, гал түймрийг унтраахад  зарцуулсан бензин шатахууны зардал болох 1,598,200 төгрөг буюу нийт 125,337,519 их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239004240044 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хх-ийн 7-13-р хуудас),

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М-ын (хх-ийн 20, 49-р хуудас), хохирогч Д.М-гийн (хх-ийн 24-25, 45-р хуудас), гэрч А.Ууганбатын (хх-ийн 27-р хуудас), гэрч М.Наранбаатарын (хх-ийн 32-р хуудас), насанд хүрээгүй гэрч О.Тайваны (хх-ийн 35-36-р хуудас), насанд хүрээгүй гэрч О.Тогтууны (хх-ийн 38-39-р хуудас), гэрч Г.Угтахбаярын (хх-ийн 41-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Ой хээрийн түймэрийг унтраахад зарцуулсан түлш бинзений зардал 1,598,200 төгрөгийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт төлж байрагдуулсан нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Г-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар (хх-ийн 107-108-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШД-258 дугаартай: “...гэр, угаалтуур, шүүгээ, ор, зурагт, сүүний машин, авдар, ширээ, шүүгээ, акуимлятор, гэрэл зэрэг эд зүйлс нийт 4,851,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 57-58-р хуудас),

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт (хх-ийн 63-65-р хуудас),

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ой хээрийн түймрийн экологийн хохирлыг тогтоосон акт (хх-ийн 67-68-р хуудас),

  Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны мэргэжилтэн Батболд овогтой Гүрсүрэнгийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 76-79-р хуудас),

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт төлж байрагдуулсан тухай 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Г-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 107-108-р хуудас),

Хохирогч Б.М-д учруулсан хохирол 5,851,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хүсэлт,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолт, Хэнтий аймгийн Норовлин сум хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэний 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1 дугаартай тодорхойлолт, малын А дансны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавалагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 95-100-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239004240044 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч З.Наранчимэг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...гэв.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

  Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутаас 16.00 цагийн хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Ар бэлх” гэх газарт байрлах гэрийнхээ гадна хуучин хувцас шатаах зорилгоор таггүй төмөр  саванд хувцас хийж, шатамхай шингэн буюу А-80 бензин ашиглан гал асааж, хараа хяналтгүй орхиж гэр рүүгээ орж болгоомжгүй харьцсаны улмаас тухайн шатаж байсан эд зүйлсээс дутуу шатсан хэсэг нь салхинд хийсэж, улмаар ой, хээрийн түймэр гарч Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багийн Хөх чулууны өвөр гэх газарт байрлах иргэн Д.М-гийн эзэмшлийн монгол гэр тавилгын хамт шатаж, 4,851,000 төгрөгийн хохирол, тус сумын 2 дугаар багийн нутаг Ар бэлх гэх газрын 74.1 га хусан ой, 1231.6 га талбай нь бэлчээрийн талбай, нийт 1305,7 га. талбай шатаж, байгаль экологид нийт 118.888.319 төгрөг, гал түймрийг унтраахад  зарцуулсан бензин шатахууны зардал болох 1,598,200 төгрөг буюу нийт 125,337,519 их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцсан, сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг Ар бэлх гэх газар өвөлжөөндөө буугаад удаагүй байхдаа 2022.10.13-ны өдөр төрсөн хүү О.Тогтуун /15 настай/, О.Тайван /17настай/ нартай хамт гэрийнхээ гадуурх зүйлийг янзалж байгаад хуучин муу хувцаснуудаа гаргаж гэрээсээ зүүн урд зүгт төмөр саванд хийж байгаад хувцаснууд дээрээ жаахан бензин дусаагаад хувцсаа асааж шатаасан юм. Тухайн үед цаг харахад 15 цаг л болж байсан байх. Би хувцсаа асааж үлдээгээд гэр рүүгээ орж юм хийж байгаад 10-20 минутын дараа гарахад миний хувцас шатаасан, төмөр савнаас зүүн тал руу гал алдаад өвс шатаж байхаар нь би гэр рүүгээ буцаж ороод ус аваад унтраах санаатай гарч ирсэн чинь зүүн зүгт 15-20 метр орчим газар буюу жалганы наад хүртэлх зайд шатаж байсан харин тухайн үед миний хоёр хүү бид гурав унтраах гэж оролдсон боловч чадалгүй галаа алдсан. Харин тухайн ассан гал улам ихээр асаж зүүн уул даваад явчихсан. Тэр үед би сумын төв рүү дуудлага өгөөд сумаас хүмүүс ирж орой 21 цагийн орчимд тухайн түймрийг унтраасан гэдгийг мөн Мөнхнаран гэх айлын гэр шатсан гэдгийг би дараа нь хүнээс сонссон. Миний алдсан гал яг хэдий хэмжээний талбайг шатаасан эсэхийг би сайн мэдэхгүй байна... Би мотоцикл-д хийдэг 1 литрийн савтай бензиний савны тагаар нь хоёр удаа л бензин хийж асаачхаад үлдсэн савтай бензинийг нь таглаад цааш нь авч явж байгаад чингэлэг доогуур хийсэн...Би гадуур нь асгаагүй. Саван дотор хийсэн байсан хувцасныхаа дээрээс л жаахан асгасан...Миний шатаасан хувцастай төмөр сав доошоо өвс нь шатсан гэж бодож байна...Үгүй ээ. Би санаатай түймэр тавиагүй. Би муу хувцаснуудаа шатааж байгаад санамсар болгоомжгүй байдлаасаа болоод түймэр тавьчихсан юм...Тухайн үед гал алдахаас өмнө миний хоёр хүүхэд гэртээ байсан ба намайг гал алдчихлаа гэж хэлэхэд л мэдсэн... Тийм ээ. Би өөрийн буруутай үйлдпээ хүлээн зөвшөөрч байна...Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хх-ийн 7-13-р хуудас),

Хохирогч иргэний нэхэмжлэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг Ар бэлх гэх газраас 2022.10.13-ны өдрийн 15 цагийн орчимд түймэр гарч байгаа мэдээлэл авч сумын мэргэжлийн ангийн аврах 1 дүгээр бүлэг 15 цаг 22 минутанд хөдлөж 15 цаг 45 минутанд түймрийн газарт очиж гал унтраах ажиллагааг эхлүүлсэн. Ар бэлхээс зүүн болон зүүн урагш чиглэлтэй урт нь 6 км, өргөн нь 3 км нийт 1290 га талбай түймэрт өртсөн бөгөөд түймэр гарах үед салхины хурд 16-18 м/с байсан. Тус түймэрт 9 бүлэг 69 хүн, 8 тээврийн хэрэгсэл, 7 мотоцикп, зам засварын баригадын 2 том техник ажиллаж 22 цаг 02 минутанд бүрэн унтрааж цурманд оруулсан. Нийт шатсан талбайд 1-2 насны хусан ой 240 га, 1-2 насны бургасан ой 210 га, уулын хээр бэлчээрийн талбай 840 га талбай, Мөнхнарангийн эзэмшлийн том 4 ханатай монгол гэр эд хогшил тус тус түймэрт өртөж, шууд хохирол нь 1.598.200 төгрөг, гэр  эд зүйлийн хохиролд 8.700.000 төгрөг, экологийн хохирол нь 219.813.200 төгрөг гарсан байна...Тухайн түймэр гарсан шалтгааныг тодруулахад Одсүрэнгийн эхнэр Г  нь хуучин хувцасаа шатааж байгаад гал алдсан гэж байсан...Гэм буруутэй этгээдээр шууд хохирол буюу бензин тос, хоол хүнс, хамгаалах хэрэгслийн нийт 1.598.200 төгрөгийн хохиролоо нэхэмжилж байна. Гомдол байхгүй...ой хээрийн түймэр тавьсан гэх Б.Г нь шууд хохирол болох бензин шатахууны зардал 1,598,200 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сард Магнай трейд ШТС-д төлж барагдуулсан...төлж барагдуулсан зүйл одоогоор байхгүй байна. Манай байгууллагын зүгээс экологийн хохирлыг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг (хх-ийн 20, 49-р хуудас),

Хохирогч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг Хөх чулууны өвөр гах газарт өвөлжөөндөө 2022.10.08-ны өдөр нүүж буусан бөгөөд 2022.10.13-ны өдөр хөдөө гэрээсээ 12 цагийн орчимд Чингис хот явахаар эхнэрийх хамт гарсан. Тэгээд Батноров суман дээр явж байхад манай баруун талын уулын цаад тал буюу Ар бэлх гэх газраас түймэр гарсан талаар манай хүү ярьж байсан. Тэгээд бид хоёрыг Чингис хотод ороод байж байхад Түймрийн улмаас танай гэр шатсан, харин амбаар, саравч шатаагүй авч чадсан гэж ярьж байсан...Манай багт оршин  суух Г  гэх хүн гэрийнхээ гадаа хувцасаа шатааж байгаад гал алдсан гэж соссон...Манайх том 4 ханатай, 4 ширхэг эсгий дээвэр, 7 ширхэг эсгий туурга, 1 ширхэг цаваг, 1 ширхэг цагаан бүрээс, 2 ширхэг бүтэн биржент, 1 ширхэг эсгийн өрх, 4 ширхэг бүслүүртэй монгол гэр, модон угаалтуур, хувцасны модон шүүгээ уг шүүгээнд 5 хөнжил, модон ор 2 ширхэг, 12 инчийн зурагт, цөцгийн гаргадаг орос сүүний машин 1 ширхэг, 2 ширхэг модон авдар, жижиг модон ширээ 1 ширхэг, аяга тавагны модон шүүгээ 1 ширхэг, 100-тай 2 ширхэг акумлятор, 12 воллтын 4 салаа гэрэл шатсан өөр бусад шатсан эд зүйлсийг нэхэмжлэх шаардлагагүй, өөр хохирол байхгүй... 4 ханатай гэрээ нийтэд нь хуучин гэр байсан тул 2 сая төгрөгөөр, модон угаалтуураа 250.000 төгрөгөөр, хувцасны шүүгээг 320.000 төгрөгөөр уг шүүгээнд 5 хөнжил нийт 50.000 төгрөг, модон ор 2 ширхэг нийт 520.000 төгрөгөөр, 12 инчийн зурагтаа 220.000 төгрөгөөр, цөцгийн гаргадаг орос сүүний машин 1 ширхэгийг 1 сая төгрөгөөр, 2 ширхэг модон авдарыг нийтэд нь 560.000 төгрөг, жижиг модон ширээ 1 ширхэгийг 25.000 төгрөгөөр, аяга тавагны модон шүүгээ 1 ширхэгийг 180.000 төгрөг, 100-тай 2 ширхэг акумляторыг нийт 400.000 төгрөгөөр, 12 воллтын 4 салаа гэрэлээ 20.000 төгрөгөөр нийтдээ 5.545.000 төгрөгөөр үнэлж байна...Би одоо Б.Г гэх хүнээс үнэлгээгээр тогтоогдсон гэрийн болон эд зүйлийн 4.851.000 төгрөг болон шатсан газарт байрлах хашаанд хураасан өвсөө нүүсэн газар руугаа тээвэрлэж зөөвөрлөх нийт 1 сая төгрөгийн зардал нийт 5.851.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25, 45-р хуудас),

Гэрч А.Ууганбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад сумаас баруун урд зүгт түймрийн утаа гараад байхаар нь утаа гарч байгаа зүгт очиход тус сумын 2 дугаар баг Ар бэлх гэх газар талын түймэр гарсан байсан ба юунаас гарч ассан талаар тодруулахад тус багийн малчин Бямбадоржийн Г  гэх хүн гэрийнхээ гадаа хуучин хувцсаа шатааж байгаад гал алдсан талаар ярьж байсан...Баруун талаас зүүн тал руу чиглэлтэй ассан байсан...Нэлээн том газар шатсан байх...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),

Гэрч М.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Норовлин сум 2 дугаар баг, Ар бэлх гэх газарт оршин суух Г  нь гадаа хог шатааж байгаад гал алдсан гэж ярьж байсан. тэгээд түймрийг ойр орчмын айлууд болон Засаг даргын Тамгын газраас  хүмүүс ирж түймэр унтраасан. 6 км урттай 2 км өргөнтэй газар шатсан талаар ярьж байсан. Манай аав Мөнхнарангийн 4 ханатай монгол гэр уг түймэрт шатсан. Дотроо авдар шүүгээ, 2 ор, зурагт, угаалтуур байсан байх. Манай аав ээж тухайн үед аймаг явсан байсан. Өөр айлын гэр, хашаа, саравч шатсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч О.Тайваны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар баг, Ар бэлх газарт 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15-16 цагийн орчимд дүү О.Тогтууны хамт утсаа оролдоод хэвтэж байтал ээж гадаа чанга орилсон. Тэгээд гараад хартал хувцас шатааж байсан төмөр савны зүүн талаар гал гарч байхаар нь гэр рүүгээ буцаж орж, усанд явж ирээд дүүтэйгээ хамт унтраах гэсэн боловч өндөр өвсөнд ороод унтрааж чадаагүй зүүн тийшээ алдсан тэгээд ээж захиргаа руу түймэр гарсан талаар дуудлага өгсөн...Хувцас шатааж байсан төмөр сав доошоо халаад шатсан байсан...Дүү О.Тогтуун бид хоёр хувцас шатааж байхыг мэдээгүй. Ээж гадуур юм хийгээд орж ирээд цай унд уучаад гараад муухай орилсон тэгэхэд түймэр гарсан байсан байх...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч О.Тогтууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ээж Г , ах Тайваны хамт Норовлин сумын 3 дугаар баг, Ар бэлх гэх газар өвөлжөөндөө 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15-16 цагийн орчимд гэртээ ахын хамт утас оролдоод байж байтал гадаа ээж орилоод бид 2-ыг дуудсан. Тэгээд гараад хартал гэрийн зүүн урд талд хувцас шатааж байгаа төмөр савны зүүн талаар өвс шатаж байсан. Тэгэхээр нь гэр рүү буцаж ороод ус аваад гараад ирэхэд зүүн тийшээ даваад шатаж байхаар нь ах бид 2 унтраах гээд бараагүй алдсан...Ээж хувцас шатааж байгаад л гал алдсан байсан...Ах бид хоёр гэртээ байж байхад ээж гадуур дотуур юм хийж байгаад гэртээ орж ирээд цай уугаад гарахад шатааж байсан хувцаснаас нь гал алдсан байсан. Бид хоёр хувцас шатааж байхыг мэдээгүй гал алдсаны дараа хувцас шатааж байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),

Гэрч Г.Угтахбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар Ар бэлх гэх газарт 2022.10.13-ны түймэр гарсан талаар сонсоод мэргэжлийн ангийн гал унтраах бүлэг гарахаас өмнө түрүүлж түймрийн газарт очиж гал унтрааж байхад манай багийн ар бэлх гэх газарт оршин суух Г  нь хуучин хувцсаа шатааж байгаад гал алдсан талаар сонссон...Баруун зүгээс зүүн урд зүг рүү чиглэлтэй асаж байсан...Шатсан газрын хэмжээг нарийн сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор урт нь 6 км, өргөн нь 2 км талбай шатсан гэж байсан... Торлог өвс, хус, нарс, бургас шатсан мөн түймрийн улмаас Д.Мөнхнаран гэх айлын 4 ханатай гэр, эд хогшлын хамт шатсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар гал түймрийн улсын хяналтын байцаагч хошууч Ө.Ганзоригийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 60/06/37 дугаартай дүгнэлт:

            1. Норовлин сумын Ангирт 2-р багийн Ар бэрх гэдэг газар өвөлжиж буй малчин Б.Г  /СД78120302/ нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутаас 16 цаг 00 цагийн хооронд хуучин хувцас шатаах зорилгоор таггүй төмөр задгай саванд хувцас хийж шатамхай шингэн буюу А-80 бензин ашиглан гал асааж хараа хяналтгүй орхиж гэр рүүгээ орсноор шатаж буй эд зүйлийн дутуу шатсан хэсэг, оч салхинд хийсэн унаж гал түймэр гаргасан байна.

            2. Иргэн Б.Г  нь намрын хуурайшилтын улиралд хуучин хувцас шатаахаар таггүй задгай төмөр саванд хийж шатамхай шингэн ашигласан нь гал түймэр гарах нөхцлийг бүрдүүлсэн байна.

           3. Тус гал түймэр нь иргэн Б.Г ийн хуучин хувцас шатаахаар таггүй задгай төмөр саванд хийж шатамхай шингэн ашигласан асаасан галаас үүсвэрлэн гарсан байна.

           4. Бэлтгэн байршуулж удаан хугацаанд хадгалсан чийгтэй өвс ялзарлын улмаас өөрөө авалцан асах нөхцөл байдал бүрдэх бөгөөд байгаль цаг уур, улирлын явцад хатаж хагдарсан бэлчээрийн өвс нь өөрөө авалцан асах боломжгүй ба амьтны буюу ургамлын гаралтай тос, шингэн өвс, хог, үртэс нь ил гал, оч, дөл түүнтэй адилтгах дулааны хүчин зүйлийн улмаас асах боломжтой.

           1. Иргэн Б.Г  нь хуучин хувцас шатаахаар таггүй задгай төмөр саванд хийж шатамхай шингэн ашиглан гал асааж хараа хяналтгүй орхиж явсан байна.

           2. Иргэн Б.Г ийн хуучин хувцас шатаах зорилгоор ил задгай төмөр саванд хийж гал асаасан газраас эхлэн байгалийн хатаж хагдарсан өвс ургамлыг дамжиж ой, хээрийн гал түймэр тархан дэлгэрсэн байна...” гэх дүгнэлт (хх-ийн 52-53-р хуудас),

Фэйр Валуэшн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШД-258 дугаартай: “...гэр, угаалтуур, шүүгээ, ор, зурагт, сүүний машин, авдар, ширээ, шүүгээ, акуимлятор, гэрэл зэрэг эд зүйлс нийт 4,851,000 төгрөг байх боломжтой” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 57-58-р хуудас),

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт (хх-ийн 63-65-р хуудас),

2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ой хээрийн түймрийн экологийн хохирлыг тогтоосон акт (хх-ийн 67-68-р хуудас),

Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны мэргэжилтэн Батболд овогтой Гүрсүрэнгийн шинжээчийн дүгнэлт: “...Хэнтий аймгийн Норовлин сумын 2-р баг "Ар бэрх" гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 13 -ны өдөр гарсан ой хээрийн түймрийн улмаас байгальд учирсан экологийн хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол нийт 118.888.319 төгрөгийн хохирол учирсан байна” ...гэх дүгнэлт (хх-ийн 76-78-р хуудас),

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт төлж байрагдуулсан тухай 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Г-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 107-108-р хуудас),

Хохирогч Б.М-д учруулсан хохирол 5,851,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ой хээрийн түймэр тавих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг, анхаарал болгоомжгүй  нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Ой хээрийн түймэр тавих гэмт хэргийг шүүгдэгч Б.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас хохирол , хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хээрийн түймэр гарч  хохирол, хор уршиг учруулан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Г  нь ой хээрийн түймэр тавьж Д.М-гийн эзэмшлийн монгол гэр тавилгын хамт шатаж, 4,851,000 төгрөгийн хохирол, тус сумын 2 дугаар багийн нутаг Ар бэлх гэх газрын 74.1 га хусан ой, 1231.6 га талбай нь бэлчээрийн талбай, нийт 1305,7 га. талбай шатаж, байгаль экологид нийт 118.888.319 төгрөг, гал түймрийг унтраахад  зарцуулсан бензин шатахууны зардал болох 1,598,200 төгрөг буюу нийт 125,337,519 их хэмжээний хохирол учруулсан байна.

 Шүүгдэгч Б.Г нь түймэр унтраахад зарцуулсан түлш бинзений зардал 1,598,200 төгрөгийг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт төлж байрагдуулсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Г-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 107-108-р хуудас)-аар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нь хохирогч Б.М-д учруулсан хохирол 5,851,000 төгрөгийг нөхөн төлөхөө шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 5,851,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч байгаль экологид нийт 118.888.319 төгрөг төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Мөнхзул нь манай байгууллагын зүгээс экологийн хохирлыг нэхэмжлэх шаардлагагүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлж байх хэдий ч гэмт хэргийн улмаас тухай төрийн байгууллагад бус байгаль экологид хохирол учирсан тул шүүгдэгчээс гэм хорын хохирлын тодорхой хувийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 Шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж багасгаж болно” гэж зааснаар шүүгдэгчийн байгаль экологид учруулсан хохирлыг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч хувийн байдал, эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан 118.888.319 төгрөгийн хохирлыг багасган 1,188,883 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ой хээрийн түймэр тавих гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.Дашюндэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэлгүй байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98-р хуудас)-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хохих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2239000000275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ой, хээрийн түймэр тавих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Г ийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Г т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Г т                    хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т зааснаар шүүгдэгч Б.Г ээс 5.851.000 (таван сая найман зуун тавин нэгэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д, 1,188,883  (нэг сая нэг зуун наян найман мянга найман зуун наян гурав) төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд тус тус олгосугай.

7. Эрүүгийн  2239004240044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УУГАНБАЯР