| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-03-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
2023.03.23 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2023/0024/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Намхайдорж /онлайноор/,
Хохирогч Б.О , Т.С ,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Энхболд /онлайноор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2239000250061 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг, хөдөө хэсэг “Хамар даваа” гэх газарт Н.Намхайдоржийн эзэмшлийн 34-18 УАТ улсын дугаартай “Beiben Nort Benz” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4-ийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, улмаар хохирогч Б.О ын жолоодож явсан 77-68 ДОР улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О ын эрүүл мэндэд баруун гарын шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг, хөдөө хэсэг “Хамар даваа” гэх газарт Н.Намхайдоржийн эзэмшлийн 34-18 УАТ улсын дугаартай “Beiben Nort Benz” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4-ийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, улмаар хохирогч Б.О ын жолоодож явсан 77-68 ДОР улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О ын эрүүл мэндэд баруун гарын шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239000250061 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 12-15-р хуудас),
Хохирогч Б.О , хохирогч Т.С нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч Г.Б ийн (1-хх-ийн 36-37-р хуудас), иргэний нэхэмжлэгч Н.Намхайдоржийн (1-хх-ийн 18-р хуудас), иргэний хариуцагч Н.Намхайдоржийн (1-хх-ийн 40-р хуудас), гэрч Н.Хаш-Эрдэнийн (1-хх-ийн 44-45-р хуудас), гэрч Д.Амарбаатарын (1-хх-ийн 53-54-р хуудас), гэрч Л.Адъяатогтохын (1-хх-ийн 235-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч Д.Д-гийнмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-хх-ийн 73-74-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-хх-ийн 57-58-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШД20 дугаартай үнэлгээний тайлан (хх-ийн 78-80-р хуудас),
2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Мөрдөгчийн магадалгаа (1-хх-ийн 82-86-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 139-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 150-р хуудас),
Хэнтий аймгийн Автотээврийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 239-241-р хуудас),
Шинжээч Г.Пүрэвдоржийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт (1-р хх-ийн 246-248-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-ийн 104-106, 108, 111, 112-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2239000250061 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Нарангэрэл шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Д-гийнүйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч Н.Намхайдоржоос гаргуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирогч Б.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гомдолтой байна эрүүл мэндийн хохирол болон машины хохирлоо төлүүлж авмаар байна...” гэв.
Хохирогч Т.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...надад нэхэмжлэх зүйл байхгүй Б.О ын хохирлыг барагдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Хохирогч Б.О ын өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгчид учирсан эрүүл мэндийн хохирол болон машины хохирол нийт 24,947,025 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг, хөдөө хэсэг “Хамар даваа” гэх газарт Н.Намхайдоржийн эзэмшлийн 34-18 УАТ улсын дугаартай “Beiben Nort Benz” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөний оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4-ийн а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчиж, улмаар хохирогч Б.О ын жолоодож явсан 77-68 ДОР улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О ын эрүүл мэндэд баруун гарын шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч Д.Д-гийнмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний хувьд зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...би осол гаргах үедээ эрүүл байсан...миний хувьд хохирогчийн хохирлыг барагдуулаагүй байгаа бөгөөд ойрын хугацаанд төлж барагдуулна...дээрх тээврийн хэрэгсэл нь Намхай гэх хүний машин байгаа юм...Зам тээврийн осол гаргасандаа харамсаж байна...Н.Намхайдорж бид 2 2021 оны 11 дүгээр сараас эхлэн хамтран ажиллаж байсан юм...Н.Намхайдорж бид 2 хоорондоо ярилцаж тохиролцоод аман гэрээ хийж нэг тээвэрт явж ирэхдээ хоногийн 60.000 төгрөгөөр бодож тооцдог байсан. Харин хоол ундны мөнгийг Н.Намхайдорж өөрөө надад өгдөг байсан бөгөөд 60.000 төгрөгөнд маань ордоггүй юм. Би Н.Намхайдоржтой танилцаад 2 дахь удаагаа л машинтай явж байгаа юм... Тухайн үед хувь хүний будааг ачиж явсан юм...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 12-15-р хуудас),
Хохирогч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг өнгөрөөгөөд Дорнод аймгийн Хэрлэн сумаас зүс таних хүмүүс болох С , Батбилэг, Хаш-Эрдэнэ нарыг авч өөрийн 77-68 ДОР улсын дугаартай мөнгөнлөг саарал өнгийн приус-20 маркийн машинтай Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ингээд замдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хойд талд “Хамар даваа” гэх газарт 34-18 УАТ улсын дугаартай Норт бенз маркийн ачааны машиныг гүйцэт түрүүлээд “Хамар даваа” доошоо уруудаад явж байхад 34-18 УАТ улсын дугаартай Норт бенз маркийн ачааны машин араас эхлээд 1 удаа мөргөсөн. Тэгээд дахиж 1 удаа мөргөхөд миний машин явж байсан тал руугаа ураадаж бүтэн 2 удаа эргээд 4 дугуй дээшээ харж онхолдож зам дээр зогссон. Ингээд машинд байсан хүмүүс машинаасаа гарч гар утасаа олж цагдаа эмнэлэгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаа, эмнэлэг ирээгүй байхад машин онхолдсон хэсэг дээрээ ослын тэмдэгээ тавиад хүлээгээд байж байхад бас нэг “Марк X” гэх тоёотагийн машин хар хурдаараа ирээд зам дээр онхолдсон байсан миний машиныг мөргөсөн. Азаар манай машин дотор хүн байгаагүй юм...Ослын улмаас миний баруун гар хугарч бүх бие маань өвдөж нэг л таагүй байна...Би уулын уруу 70 гаран км цагийн хурдтай явж байхад л миний араас ачааны машин ирж 2 удаа мөргөөд л манай машин онхолдсон...77-68 ДОР улсын дугаартай мөнгөнлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний ******* дээр байдаг миний эзэмшлийн машин байгаа юм л даа. Мөн осол болох үед машиныг би өөрөө жолоодож явж байсан...Би эрүүл саруул байсан. Архи уугаагүй...Би тухайн үед 70 гаран км цагийн хурдтай явж байсан...Миний хувьд гомдолтой байна. Мөн онхолдсон машинаа нэхэмжилнэ. Эмнэлэгээр явж байгаад гарсан эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ...Нийт 24,947,025 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 24-25-р хуудас),
Хохирогч Т.С гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хот руу танидаг нутгийн ах О ын саарал өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй приус-20 маркийн машинтай надаас гадна 2 хүний хамтаар Улаанбаатар хот руу явсан...Ингээд замдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хамар даваа” гэх давааг даваад доош уруудаад явж байхад араас ачааны том машин ирээд миний сууж байгаа машиныг эхэлж араас нэг мөргөөд, дахиж нэг мөргөхөд манай машин урагшаагаа онхолдож миний бодолоор 3-с 4 удаа бүтэн эргээд зам дээрээ 4 дугуй нь дээшээ хараж онхолдож зогссон. Тэгээд машинд байсан 4 хүн арай гэж машинаасаа гараад өөрсдийнхөө утаснуудыг хайж байхад бас дээрээ хар хурдаараа нэг машин орж ирээд манай сууж байсан машиныг дахин мөргөсөн. Тухайн үед миний “Iphone X” маркийн гар утас сууж явсан явсан машины маань урд дугуйны хажууд байж байхад сүүлд манай машиныг мөргөсөн машин миний утасан дээгүүр гараад дэлгэцийг нь хагалж гэмтээсэн. Ингээд бид нар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад удалгүй Жаргалтхаан сумын эмнэлэг, цагдаа ирсэн...Одоогоор миний баруун талын хавирга өвдөж байна, мөн амьсгалахад хэцүү байна. Мөн толгой шилин хүзүү, зүүн хөлийн өвдөг тэр чигээрээ шалбарсан...Бид нарыг “хамар даваа” гэх газраас доош 76 км цагийн хурдтай уруудаж байхад араас том ачааны машин хурдтай ирээд эхэлж нэг мөргөөд, дахиад нэг мөргөхөд машин маань урагшаа онхолдсон...Миний зорчиж явсан машиныг машины жолооч Бямбаа овогтой О жолоодон явж байсан...Б.О ах тухайн үед эрүүл машина жолоодоод явж байсан. Архи уусан асуудал байхгүй ээ...Би тухайн үед урд суудал дээр жолоочийн хажууд суугаад явж байсан юм. Тухайн үед жолооч 76 км цагийн хурдтай явж байсан...Миний хувьд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Н.Намхайдоржийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Дээрх тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн гэрчилгээ нь над дээр бүртгэлтэй ачааны машин байгаа юм...Машины маань гаднах хэсэг зүгээр байсан. Жижиг жижиг эвдрэл гэмтэлүүд байгаа байх...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Н.Намхайдоржийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Дээрх тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилийн тээврийн хэрэгсэл байгаа юм...Тухайн үед миний 34-18 УАТ улсын дугаартай улаан өнгийн “Веiben North Benz” маркийн тээврийн хэрэгсэлийг жолооч Д.Д жодоодон замын хөдөлгөөнд оролцож явсан...Би хувиараа том машин жолоодоод тээвэрт явдаг юм л даа. Би осол болохоос 1 сарын өмнө Фэйсбүүк зар дээр жолооч ажиллуулана гэх зарыг байршуулахад Д.Д нь надтай ирж уулзаад бид 2 миний машинтай Дорнод аймгийн төв рүү ачаа ачиж явж байсан. Ингээд осол болохын өмнө Д.Д нь миний машиныг ганцаараа жолоодоод Дорнод аймгийн Халх гол сумаас нэг хувийн компани будааг ачиж Улаанбаатар хот руу явж байх замдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд зам тээврийн осол гаргасан юм...Бид 2 хамтран ажиллах гэрээ хэлцэл байхгүй ээ. Амаараа л хоорондоо ярьж тохироод явж байсан юм л даа. Д.Д 2 дахь удаагаа миний машиныг Дорнод аймаг руу авч яваад буцаж ирэхдээ дээрх асуудлыг гаргасан юм л даа...Ерөнхийдөө би Д г хоногийг 60.000 төгрөгөөр ажиллуулж байсан юм. Тээвэрт яваад хэд хонож ирэхээс нь шалтгаалж цалинг нь өгөх шугамаар, харин би хоногт хэрэглэх хоол ус ундааны зардлыг нь өөрөө өгч байсан юм...Хохирогчид учруулсан хохирлыг даатгалаас төлж барагдуулна гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хот руу эх*******ийн найзынхан ах болох Б.О ын саарал өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй приус-20 маркийн машинтай надаас гадна 2 хүний хамтаар Улаанбаатар хотруу явсан. Ингээд замдаа машины ар суугаад унатаад явж байхад манай машины араас ачааны том машин ирээд эхлээд араас нэг удаа хүчтэй мөргөөд, дахиж нэг мөргөхөд манай машин урагшаагаа онхолдож 3-с 4 удаа бүтэн эргээд зам дээрээ 4 дугуй нь дээшээ хараж онхолдож зогссон. Тэгээд машинд байсан 4 хүн арай гэж машинаасаа буугаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаад удалгүй Жаргалтхаан сумын эмнэлэг цагдаа ирсэн...Миний нуруу маань өвдөж байна. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нурууны томографикийн зураг авахгүй байгаа гэж хэлсэн учраас Улаанбаатар хот руу явах гэж байна...Осол болсоны дараа манай машиныг араас мөргөсөн том машины жолооч ирж бидэнтэй уулзахадаа: Уулын уруу ачааны машинтайгаа бууж байхад гэнэт тоормос нь ажиллахаа болиод та нарын араас мөргөсөн гэж хэлсэн...Манай эзэн жолооч Бямбаа овогтой О жолоодон явж байсан...Би тухайн үед машины арын суудал дээр унатаад явж байсан учраас сайн мэдэхгүй байна...Миний хувьд гомдолтой байна. Эмнэлэгээр бие үзүүлж байгаад гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч Ш.Хас-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.Б ийн хамтаар Дорнод аймагт хувиараа хөдөлмөр эрхэлдэг юм л
даа. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 30 минутын үед Г.Б бид 2 түүний танил гэх хүний машинтай жолоочоос гадна бас нэг хүнтэй Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хот руу саарал өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй приус-20 маркийн машинтай явсан. Ингээд би замдаа машины ар талын суудал дээр Г.Б ийн хамтаар унтаад явж байхад манай машины араас ачааны том машин 2 удаа мөргөхөд манай машин урагшаагаа онхолдож 3-с 4 удаа бүтэн эргээд зам дээрээ 4 дугуй нь дээшээ хараж онхолдож зам дээр 4 дугуйгаараа дээш харсан зогссон. Тэгээд машинд байсан хүмүүс арай гэж машинаасаа буугаад дуудлага мэдээлэл өгсөн...Миний биед одоогоор мэдэгдэх гэмтэл шархгүй байна...Осол болсоны дараа том машины жолооч хүрч ирээд “уулын уруу ачааны машинтайгаа бууж байхад гэнэт тоормос нь ажиллахаа болиод та нарын араас мөргөсөн” гэж хэлсэн... жолооч Бямбаа овогтой О жолоодон явж байсан...эрүүл байсан... Тухайн үед машины арын суудал дээр унтаад явж байсан учраас сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ нээх хурдтай бол яваагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-45-р хуудас),
Гэрч Д.Амарбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Улаанбаатар хотын Сүхбаатар аймгийн Мөнххаан сум руу өөрийн 75-06 УНА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота марк Х маркийн машинтай яваад тэндээ 2, 3 хоночихоод 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мөнххаан сумаас Улаанбаатар хотын Багануур дүүрэг рүү машинаа жолоодоод ганцаараа явсан...15 цагийн үед мөн л ганцаараа Багануур руу явсан...Ингээд харуй бүрий болж байхад Жаргалтхаан сумын Хамар даваа өнгөрөөд доошоо уруудаад явж байхад өөдөөс эхлээд 1 том машин гэрлээ шилжүүлэхгүй орж ирээд нүд маань гялбаж байхад дараагийн машин мөн л гэрлээ шилжүүлэхгүй миний өдөөс яваад би гэрлийн гялбаанд ороод тэр машинтай зөрөхөд л зам дээр осол гарчихсан нэг машин зогсож байсан. Тэгээд л тоормосоо гишгээд тэр онхолсон машиныг үл ялиг мөргөсөн...миний хувьд өөдөөс ирж байгаа машин гэрлээ шилжүүлэхгүй хөдөлгөөнд оролцсоноос гэрлийн гялбаанд орж онхолдсон байсан авто машиныг очиж мөргөсөн. Ерөнхийдөө тэрүүхэн зуур болсон. Би гэрлийн гялбаанд орж 2 дахь машиныг өнгөрөхөд л онхолдсон машин тулаад ирсэн...гялбаанд харагдаагүй...Би тухайн үед давааны уруу явж байсан учраас тоормосоо гишгээд явж байсан. 60 км цагийн хурдтай явж байсан байх...Уг машин нь манай хүү А.Мөнхбаярын ******* дээр байдаг хүүгийн маань машин байгаа юм. Тэгэхдээ уг машиныг одоо би унаж байсан юм...Нэг нөхөр л над руу утсыг дайрсан талаар яриад байгаа юм. Миний бодлоор тэр нөхдүүд өөрсдөө онхолдохдоо л тэр утас нь эвдэрсэн байх гэж бодож байна. Түүнээс утас нь зөв зүгээр онхолдсон машиных нь хажууд байхад нь би машинтай очиж дээгүүр нь гараад утсыг нь эвдэлсэн гэхэд хэцүүл юм байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 53-54-р хуудас),
Гэрч Л.Адъяатогтохын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян- Эрдэнэ 3 дугаар баг хөдөө хэсэг “Хамар даваа” гэх газрын баруун хойд доор А0501 дугаартай авто зам дээр 34-18 УАТ улсын дугаартай “Норт бенз” маркийн ачааны авто машин, 77-68 ДОР улсын дугаартай мөнгөнлөг саарал өнгийн приус-20 маркийн машиныг эпаас нь мөргөжзам тээврийн осол гарсан байна гэх дуудлага миний утсанд ирсэн. Ингээд би ослын газарт очиж хэргийн газрын үзлэг хийж схем зураглал үйлдэж хэргийн газрын зургийг өөрийнхөө гар утсан дээр бэхжүүлэж авсан. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний барьж байсан гар утас маань эвдэрч засварчинаар утасныхаа палат гэдэг зүйлийг солиулсан боловч утас маань дахин шинэ утас болж нээгдээд дотор нь байсан бүх зураг бичлэг ажпын холбоотой эд зүйлс маань устасан байсан. Ингээд засварчинаар утасныхаа устасан эд зүйлийг сэргээж болох талаар асуухад сэргээх боломж байхгүй. Утасны чинь палат гэдэг зүйл нь шатаж дахин сэргээх боломжгүй болсон учир ширийг тависан гэж хэлээд надад солисон палат гэх зүйлийг нь өгөхөөр нь хэрэггүй юм чинь гээд хаячихсан. Ерөнхийдөө ийм л асуудал болсон... Дээрх жолооч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 235-236-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтэд:
1. Б.О ын биед баруун гарын шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт (1-р хх-ийн 58-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Жаргалтуяагийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4 дугаартай дүгнэлтэд:
1. Т. С гийн биед цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдпоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт (1-р хх-ийн 74-р хуудас),
Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШД20 дугаартай “...Б.О ын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 77-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 11.700.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 78-80-р хуудас),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 139-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 150-р хуудас),
Хэнтий аймгийн Автотээврийн шинжээч Б.Баярмагнайгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай:
2. Тухайн тээврийн хэрэгсэлд шинжилгээгээр тогтоогдсон эвдрэл гэмтэлүүд нь ослын дараа үүссэн.
3. Тухайн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэлүүд нь осол болоход нөлөөлөөгүй.
4. Тухайн тээврийн хэрэгслийн зогсоолын болон үндсэн тоормосыг шалгаж үзхэд хэвийн байна.
5. Мөргөсөн гэх 34-18 УАТ улсын дугаартай “Норт бенз” маркийн тээврийн хэрэгсэл нь цаашид ажиглагдах боломжтой.
6. Мөргөсөн гэх 34-18 УАТ улсын дугаартай “Норт бенз” маркийн тээврийн хэрэгсэл асахгүй байсан тул пүлж нийт жинг гаргах боломжгүй байсан гэх дүгнэлт (1-р хх-ийн 239-241-р хуудас),
Шинжээч Г.Пүрэвдоржийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд:
1. 34-18 УАТ улсын дугаартай “Норт бенз” маркийн ачааны авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Галт овогт Д ийн Д /ЙБ:86051213/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм эжиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийгхориглоно. Мөн дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, Мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
2. 34-18 УАТ улсын дугаартай “Иорт бенз” маркийн ачааны авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Д ийн Д /ЙБ:86051213/ нь дээрх Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.
3 34-18 УАТ улсын дугаартай “Норт бенз” маркийн ачааны авто машины явж байсан хурдыг тогтоох боломжгүй.
4. 77-68 ДОР улсын дугаартай мөнгөнлөг саарал өнгийн приус-20 маркийн машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч О /ЖГ69012072/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчисөн үйлдэл тогтоогдохгүй байна.
6. 77-68 ДОР улсын дугаартай мөнгөнлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн явж байсан хурдыг тогтоох боломжгүй.
7. 75-06 УНА улсын дугаартай “Тоёота марк X” маркийн машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолооч Ганга овогт Дамдингын Амарбаатар /СЭ:62022078/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчисөн боловч энэ зам тээврийн осол гаргахад нөлөөлөөгүй байна гэх дүгнэлт (1-р хх-ийн 246-248-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Д.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.Д нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.О ын эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.С гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч Т.С нь “...Иргэн н.Амарбаатар утасны үнэ болох 880,000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй...” гэх хүсэлт (1-р хх-ийн 142-р хуудас) байх ба хохирогч Т.С нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болно.
Хохирогч Б.О нь эмчилгээний зардал, бензин шатахуун замын зардал, машины хохирол нийт 24,947,025 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.Үүнээс
Эмчилгээний зардалд: Эмийн сангаас эм авсан 17,500, 10,000, 13,000, 11,000, 12,000, 4,000, 4,800, 25,200, 16,300, 17,550 төгрөгийн Е баримтууд (1-р хх-ийн 146-р хуудас),
Эмийн сангаас эм авсан 15,000, 41,800, 4,400, 27,000, 41,800, 2,050, 22,200, 6,450, 10,500, 13,700, 5,000 төгрөгийн Е баримтууд, Болор мэлмий эмнэлгийн 40,000 төгрөгийн Е баримт (1-р хх-ийн 158-р хуудас),
Эмийн сангаас эм авсан 2,600, 7,800, 13,400, 29,290, 34,000, 15,000, 23,800, 8,500, 97,000, 74,122, 18,000 төгрөгийн Е баримт (1-р хх-ийн 147-р хуудас),
Өргөө фарм эмийн сангийн 29,400, 96,900, 49,700 төгрөгийн Е баримт, Гэмтлийн эмнэлгийн MRI хийлгэсэн 105,000 төгрөгийн Е баримт, Гэмтлийн эмнэлгийн MRI хийлгэсэн 330,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Дорнод аймгийн Ээлт тал ХХК-ний физик эмчилгээ хийлгэсэн 460,000, 300,000, 247,500, 292,500, 475,000, 400,000 төгрөгийн зарлагын баримтууд нийт 3,470,762 төгрөгийн эмчилгээний зардал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Бензин шатахуун замын зардлын баримтуудаас нийт 554,563 төгрөгийн зардлыг хохиролд оруулан тооцлоо.
Хохирогч Б.О ын тээврийн хэрэгслийн хохирол нь Фэйр Валуэшн ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Б.Боргилбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШД20 дугаартай “...Б.О ын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 77-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг 11.700.000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 78-80-р хуудас)-аар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар эмчилгээний зардалд 3,470,762 төгрөг, бензин шатахууны зардалд 554,563 төгрөг, Б.О ын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн 77-68 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 11.700.000 төгрөг бүгд 15,725,325 төгрөгийн хохирол нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба иргэний хариуцагч Н.Намхайдорж нь өөрийн эзэмшлийн 34-18 УАТ улсын дугаартай “Beiben Nort Benz” маркийн тээврийн хэрэгсэлийг Д.Д д хүлээлгэн өгч түүнийг цалинжуулан ажлуулдаг байсан ба тээврийн хэрэгсэлийг жолоодох үүрэг хүлээсэн Д.Д нь зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд гэм хор учирсаныг тээврийн хэрэгсэлийн жинхэнэ эзэмшигч буюу иргэний хариуцагч Н.Намхайдоржоор нөхөн төлүүлэх үндэслэлтэй байх тул хохирогчид учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Д.Д , иргэний хариуцагч Н.Намхайдорж нараас тавь, тавин хувиар буюу нийт баримтаар тогтоогдсон 15,725,325 төгрөгийн хохирлыг хуваан шүүгдэгч Д.Д гаас 7,862,662 төгрөгийг, иргэний хариуцагч Н.Намхайдоржоос 7,862,662 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.О т олгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.О нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,690,000 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирогч Б.О ажил хөдөлмөр эрхэлж орлого олоогүй болохыг зөвхөн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай Дорнод аймгийн Булган сум 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоох боломжгүй байна. Мөн 9250 УБХ улсын дугаартай Кроун маркийн машинаар Улаанбаатар хотоос гарч Жаргалтхаан-Хэрлэн-Улаанбаатар чиглэлд осолд орсон хүмүүсийг тээвэрлэн 150,000 төгрөг авсан гэх тодорхойлолт, мөн 7673 УАХ улсын дугаартай Приус маркийн машинаар Улаанбаатар хотоос гарч Жаргалтхаан-Хэрлэн-Улаанбаатар чиглэлд осолд орсон хүмүүсийг тээвэрлэн 150,000 төгрөг авсан гэх тодорхойлолт, машин кранаар ачуулсан хөлс 80,000 төгрөг төлсөн тухай тодорхойлолтуудыг нотлох баримтаар тооцох боломжгүй байна. Мөн хүнс авсан 34,300 төгрөг, сим сэргээлгэсэн 3,000 төгрөг, сахалын машин 69,900 төгрөгөөр тус тус худалдан авсан баримтууд нь гэмт хэргийн улмаас учрисан хохиролтой хамааралгүй байх тул хохирлоос хасаж тооцсон болно.
Хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,690,000 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Д , иргэний хариуцагч Н.Намхайдорж нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 106-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2239000250061 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д ийн Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д ийн Д г 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 497.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Д гаас 7,862,662 (долоон сая найман зуун жаран хоёр мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Намхайдоржоос 7,862,662 (долоон сая найман зуун жаран хоёр мянга зургаан зуун жаран хоёр) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.О т олгосугай.
5. Эрүүгийн 2239000250061 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.С нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Б.О нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 6,690,000 төгрөгийн хохирл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Д , иргэний хариуцагч Н.Намхайдорж нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР