Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар  2023/ШЦТ/79

 

   2023      03        30                                        2023/ШЦТ/79

                                

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                       

             

Хэргийн индекс:180/2022/0226/Э  

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа, 

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч М.Б ,

Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н т холбогдох эрүүгийн 2239003380331 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-32 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр М.Б г  “архи ууж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар толгойн тус газар нь аягаар цохиж М.Б гийн эрүүл мэндэд толгойн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-32 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр М.Б г  “архи ууж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд толгойн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2239003380331 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Б гийн (хх-ийн 8-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Чулуунбаатарын (хх-ийн 15-16-р хуудас), гэрч Б.Өнөрцэцэгийн (хх-ийн 20-р хуудас),

Шүүгдэгч Ч.Н  ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 610 дугаартай дүгнэлт (хх-ийн 35-36-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн Захирагчийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-58, 65-68-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2239003380331 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Ганзориг шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Н нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-32 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр М.Б г  “архи ууж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд толгойн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Ч.Н  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Би тухайн үед нөхрийгөө архи ууж ирж хэрүүл хийлээ гэх шалтгааны улмаас л нөхрийнхөө толгойн тус газар нь аягаар цохисон...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Ч.Н нь 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-32 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр М.Б г  “архи ууж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд толгойн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.Н  ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэртэй байх үед миний нөхөр Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд надтай хэрүүл маргаан хийгээд байсан учраас би бухимдаж ууралсандаа нөхөр рүүгээ аяга шидчихсэн юм...Би тухайн үед нөхрийгөө архи ууж ирж хэрүүл хийлээ гэх шалтгааны улмаас л нөхрийнхөө биед хохирол учруулчихсан юм...Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би эх******* Н  болон хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Би 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хэрлэн сумын 5-р багт нэг найзынхаа хамт 2 ширхэг 2.5 литрийн пиво, 1 шил 0.5 граммын Хараа *******тэй архийг уугаад орой 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэрт орсон чинь эх******* намайг архи уулаа гэж уурлаад бид хоёр маргалдсан юм. Тухайн үед намайг гэрт ороход хоёр хүүхэд маань гадуур тоглоод эх******* гэртэй ганцаараа байсан ба эх******* бид хоёр маргалдаж байхад эх******* намайг аягаар нэг удаа толгой руу цохисон тэгээд л юу болсонг нь би мэдээгүй нэг мэдсэн чинь эмч ирээд намайг аваад эмнэлэг явсан.....Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний охин нөхөр нь согтуу ирээд хэрэлдэж, муудаад байхаар нь зэрэг аягаар толгой руу нь шидчихсэн чинь толгой нь хагараад эмнэлэгт хэвтэж байгаа гэж ярьж байсан. Ер нь бол миний дагавар охин Н  нь Б тай суухаасаа өмнө бол ааш зангийн хувьд уурлаж бухимддаггүй тайван зантай байсан боловч одоо их л ууртай болоод байгаа миний хүргэн Б , дагавар охин Н  хоёрын харилцаа уг нь гайгүй байсан боловч сүүлийн жилд архинаас болоод л хоорондоо хэрүүл маргаантай таарамж муутай байдаг болсон...Би тэр талаар нь сайн мэдэхгүй байна. Энэ хоёр архинаас болж хэрэлдсэн л гэж ярьж байдаг юм...Миний охин ээж бид хоёртоо нөхөртэйгөө маргалдсан л гэдэг болохоос биш зодож цохисон гэж ярьдаггүй...” (хх-ийн 15-16-р хуудас),

Гэрч Б.Өнөрцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р багт хүргэн ахын охин Э.Болорцэцэгийн гэрт буюу Өлзийт хороололд дүүгийнд 17 цаг өнгөрөөгөөд түр хугацаанд уулзах гэж очсон чинь Э.Болорцэцэг утсаа оролдож сууж байгаад Н эгч гэрт хүрээд ир гэж байна аа гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үед өөрийнхөө машинтай явж байсан болохоор Болорцэцэгийг Н гийн гэрт хүргэж өгөхдөө Н тай гэрээр нь орж уулзаад гаръя гэж бодож Н гийн гэрт орсон юм. Гэтэл Н ийн нөхөр нь /Б / буюу Жооноо орон дээрээ хэвтчихсэн. Н  дэргэд нь толгойг нь алчуураар дарчихсан цус болчихсон Н  ууртай сууж байсан. Тэгэхлээр нь юу болсон талаар нь асуухад Жооноо агсам тавиад уур хүргээд болохгүй болохоор нь зэрэг аягаар цохисон чинь толгой нь хагарчих шиг боллоо гэж байсан. Тэр үед нь Болорцэцэг бид хоёрыг гэрт нь орсон чинь Жооноо орон дээрээсээ босож ирэхэд нь би эмнэлэгт үзүүл түргэн дуудчихъя гэсэн чинь Н гийн нөхөр нь яахын бэ би зүгээр Өнөрөө эгчээ гээд надад хэлэхлээр нь зэрэг би гайгүй юм байлгүй гэж бодоод тэнд нарыг үлдээгээд ганцаараа явсан. Тухайн үед Н  гэртэй нөхөртэйгөө хоёюулаа л гэртэй байсан. Харин хоёр хүүхэд нь хашаанд дотроо зогсож байсан. Тэгээд би Э.Болорцэцэгийг Н  тэр хоёртой хамт гэрт нь үлдээгээд би тэднийхээс гарч явсан....Нөхөр нь архи ууж ирсэн болохоор л тэр хоёр маргалдаж Э.Н  нөхрийнхөө биед халдсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ариунзаяагийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 610 дугаартай дүгнэлтэд:

1. М.Б гийн биед толгойн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт (хх-ийн 35-36-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Н  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогчийн зүгээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ч.Н нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ч.Н нь хохирогч М.Б гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч М.Б  нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаагүй байх тул шүүгдэгч Ч.Н  ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Н  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ч.Н  т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н  т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                   

Эрүүгийн 2239003380331 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 (таван зуун мянга ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Н  т оногдуулсан 500 (таван зуу500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500,000 (таван зуун мянга ) төгрөгөөр торгох ялыг 5 ( тав )сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн 2239003380331 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н  т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР