Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Сайнбат,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000400062 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны цахилгаан станцын инженер мэргэжилтэй, Эрдэнэт ТӨҮГ-т ДЦС-ийн*******  ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг ******* байр *******од оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******ын *******  /РД: *******/,

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* улсын дугаартай Toyota Premio загварын тээврийн хэрэгсэл жолоодож Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 9.3-ийн Д-д Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ...дүгнэлтүүдтэй бүрэн танилцсан, ойлгомжтой зөв гаргасан гэж бодож байна. Миний буруугаас болоод энэ осол болсон... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний биеийн байдал одоо гайгүй байгаа. Хүнд юм өргөж, хүчтэй дасгал хийж болохгүй гэж эмч хэлсэн. Осол болохын үеийн үйл явцыг би огт санахгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлэгт ирсэн байсан. Жолооч талаас уг хэрэг болсон цаг үеэс эхлээд л хохирол төлбөр барагдуулж, тусалж дэмжиж явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг мэдсэн чинь юу ч харагдахгүй түс тас хийх чимээ гараад нэг юм урдуур ороод ирсэн, замын хажуу руу ороод зогссон байсан. Бууж ирээд харсан чинь зам дээр морь үхсэн байсан. Би хүүхэд мөргүүлж гэмтсэн гэдгийг тэр үед бол мэдээгүй байж байхад манай нөхөр цаашаа байж байгаарай энд нэг хүүхэд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, насанд хүрээгүй гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ах, найз хоёрын хамт замын хажуу талын шороо хэсгээр зэрэгцээд явж байсан чинь араас пир пар гээд нэг машин орж ирээд ийг мөргөсөн чинь миний морь үргээд замын хойд тал руу давхисан. ... ах ийн хамрын доод хэсэгт хуруугаараа дарсан чинь гэнэт хүчтэй амьсгал аваад гар нь таталт өгөөд байх шиг байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуу/, ШШЕГ-ын шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2917 дугаартай: “...ийн биед гавалын суурь яс, зүүн чамархай, зулай ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, сээрний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, өвчүү ясны хугарал, баруун дал, зүүн сарвуунд зулгарал гэмтэл тогтоогдлоо. ...б.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-78-р хуудас/, Техникийн шинжээчийн №10 дугаартай: “...*******ын ******* нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байх боломжтой. Үүнд: 1.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А-д Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 2.МУ-ын ЗХД-ын 9.3-ийн Д-д Жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдах үед ослын дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. МУ-ын ЗХД-ын 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 99-103-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 125-126-р хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* овгийн *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

          Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

          4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

          5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН