Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/296

 

 

 

      2023       04         27                                   2023/ШЦТ/296

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Б.Н,

иргэдийн төлөөлөгч М.Гэрэлтуяа,

шүүгдэгч Б.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2311000000204 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овгийн Б.О,

Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Шангрилла тауэрт зөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........ тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 968 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О нь “Н”, “М.Б” гэх нэртэй хуурамч фейсбүүк хаягууд нээж, тус хаягуудаас фейсбүүк зарын группүүдэд “найдвартай зээл гаргана”, “хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэх заруудыг байршуулж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, улмаар тус зарын дагуу холбогдсон 64 хохирогчоос нийт 11.792.350 шилжүүлэн авч, залилан бусдад нийт 11.792.350 төгрөгийн хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А. 1. Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Наас 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 16 удаагийн гүйлгээгээр нийт 765.800 төгрөгийг нь Хаан банкны 5720199690, 5007792729 дугаарын данснуудаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 16 удаагийн гүйлгээгээр 765.800 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729, 5720199690 дугаарын данс руу өөрийн 5817132808 нөхөр Ариунбаатарын эзэмшлийн 5639067260 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон ... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

2. Хохирогч Д.Цаас 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор зах дээр байхад нь шилжүүлсэн 3000 төгрөгийг Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Д.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 3000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5545016356 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/,

3. Хохирогч Б.Заас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5-н буудал орчимд байхад 326.650 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

 - хохирогч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 06 дугаар сард хичээл амраад түрээсийн байрнаасаа гараад нүүх гээд ээжийнхээ машиныг жолооны үнэмлэхгүй барьж байгаад цагдаад машинаа хураалгаад машинаа авах гээд мөнгө хайж эхэлсэн. Тэгээд хүмүүсээс мөнгө хайгаад олохгүй болохоор нь фейсбүүк зээл гаргана гэсэн хүнтэй харилцаж эхэлсэн. Тэгээд би тухайн хүнээс 900.000 төгрөг зээл авах гээд холбогдож эхэлсэн. Тэгээд надад Хаан банкны 5720199690 дугаартай данс өгөөд эхлээд надаас эрх үүсгэлт гээд 25.200 төгрөг авсан. Тэгээд дараа нь баталгаажуулалт гээд 57.150 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би дахин 57.150 төгрөг шилжүүлсэн чинь буруу явуулсан байна гээд дахиад 57.150 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би дахин өгсөн данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тэгээд дараа нь надаас гүйлгээний хураамж гээд 187.150 төгрөг нэхсэн. Тэгээд би тухайн мөнгийг шилжүүлээд байж байгаад маргааш нь мөнгөө асуусан чинь намайг фейсбүүкээр блок хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

4. Хохирогч А.Бээс 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн мянгад байхад нь 256.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк дээр найдвартай зээл гаргана гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чаталж холбогдсон. Тэгээд тэр хүн зээл гаргаж өгнө найдвартай гээд тэр хүний данс руу  5 удаагийн гүйлгээгээр 256.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5031117586 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

5. Хохирогч М.Чээс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо Баянхайрханы зусланд байхад 185.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч М.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 185.000 төгрөгийн тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5135717280 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон ... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

6. Хохирогч Х.Оээс 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 16 гудамжны 680 тоотод байхад нь 5.500 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр зээл гаргана гэх постыг тухайн үед уншаад тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чат бичсэн. Тэгээд тухайн хүнтэй эхлээд би 1.000.000 төгрөгийн зээл авъя гээд чат бичсэн. Тэгээд би тухайн хүнээс 1.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлэхээр болсон. Тэгээд надаас баталгаажуулалтын мөнгө гэж 5.500 төгрөг авсан. Тэгээд би тухайн хүнээс яг найдвартай зээл өгнө биз гээд асуусан чинь надаас дахин мөнгө хийх шаардлагатай гээд байсан. Тэгэхээр нь би энэ хүн худлаа хэлж байгаа юм байна гэж ойлгоод дахин фейсбүүкээр юм бичээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 189-190 дэх тал/,

7. Хохирогч Г.Наас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудалд байх авто захад байхад нь 53.100 төгрөгийг нь Хаан банкны 5007792729 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр зээл гаргана гэх постыг тухайн үед уншаад тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чат бичсэн. Тэгээд тухайн хүнтэй эхлээд би 1.000.000 төгрөгийн зээл авъя гээд чат бичсэн. Тэгээд тухайн хүн зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж болно гэхээр нь би 3.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай  зээлэхээр болсон. Тэгээд надаас эхлээд баталгаажуулалтын мөнгө гэж 42.100 төгрөг авсан. Тэгээд байж байгаад надаас гэрээний хураамж гээд 11.000 төгрөг нэхсэн. Тэгээд би тухайн мөнгийг хаан банкны 5720199690 тоот данс руу ямар нэг утга хийгээгүй мөнгөө шилжүүлсэн. Тэгээд байж байгаад мөнгөө асуух гээд фейсбүүкээ чатаа суусан чинь тухайн хүн намайг фейсбүүкээр блоклосон байсан... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал/,

8.Хохирогч П.Баас 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 6-92 тоот гэртээ байхад нь 45.000 төгрөгийг нь Хаан банкны 5007792729 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч П.Бйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 20-ны   өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 45.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5007689723 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон ... ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

9. Хохирогч У.Цаас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 21-214а тоот гэртээ байхад нь 6 удаагийн үйлдлээр нийт 561.000 төгрөгийг нь Хаан банкны 5007792729 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч У.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 6 удаагийн гүйлгээгээр 561.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5683140513 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон ... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 25-16 дахь тал/,

10. Хохирогч Г.Гаас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Зунжингийн орчим байхад нь 34.200 төгрөгийг нь Хаан банкны 5007792729 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 34.200 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5108238629 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

11. Хохирогч Х.Эаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 53-70 тоотод байхад нь 60.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

Хохирогч Х.Энхтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 60.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5019859160 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

12. Хохирогч А.Цаас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилт 4-130 тоотод байхад нь 17 удаагийн үйлдлээр нийт 1.341.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч А.Цас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 17 удаагийн гүйлгээгээр 1.341.800 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5756032458 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 232-233 дахь тал/,

13. Хохирогч Б.Бэс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байхад нь 203.800 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк дээр их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу зээл авахаар нэг үл таних хүнтэй чатаар холбогдсон. Тэгээд нийт 5 удаагийн гүйлгээгээр 203.800 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 гэсэн дугаарын данс руу өөрийн 5498304812 дугаартай данснаас шилжүүлсэн. Би найзындаа Чингэлтэй дүүргийн 15-р хороонд байхдаа шилжүүлсэн. Тэгээд эргээгээд мөнгөө авъя гэхэд намайг блоклоод эргэж холбогдож чадаагүй... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

14. Хохирогч С.Ааас 2022 оны 08 дугаар сарын 01-ээс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо Зүрх-Уулын зусланд байхад нь 436.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч С.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 08 дугаар сарын 01-02-ний өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 4 удаагийн гүйлгээгээр 436.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5721316102 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

15. Хохирогч А.Моос 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвийн орчим байхад нь 20.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5925142789 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

16. Хохирогч Б.Бээс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн орчим байхад нь 20.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийн тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5450608189 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон ... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 199-200 дахь тал/,

17. Хохирогч Э.Хаас 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 115.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр надад мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр хүүтэй мөнгө зээлэх хүн хайгаад байж байсан чинь М.Балжир гэх хаягтай фейсбүүк байхаар нь би чатаар мөнгө зээлэх үү гээд асуусан чинь мөнгө зээлнэ та хэдэн төгрөг зээлэх вэ гэхээр нь би 500.000 төгрөг зээлэх хэрэг байна гээд чатаар бичсэн чинь тэгвэл та барьцааны мөнгө гээд 115.000 төгрөгийг 5720199690 тоот дансанд хийгээрэй гээд чат бичихээр нь би тэр мөнгийг нь хэлсэн дансанд хийгээд мөнгөө асуусан чинь намайг фейсбүүкээсээ блок хийсэн байсан... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 232-233 дахь тал/,

18. Хохирогч Г.Дөөс 2022 оны 05  дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо Зүрх-Уулын зусланд байхад нь 305.600 төгрөгийг нь Хаан банкны 5007792729 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Г.Дий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 5 удаагийн гүйлгээгээр 305.600 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5044139311 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон ... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

19. Хохирогч Ж.Цгээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын орчим байхад нь 50.000 төгрөгийг нь Хаан банкны 5007792729  дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ж.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 50.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729  дугаарын данс руу өөрийн 5746079624 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

20. Хохирогч Т.Бээс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дөрвөн шонхор худалдааны төвийн гадна байхад нь 55.400 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Т.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...  2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүкээ үзээд байж байтал эрэгтэй хүний зурагтай үл таних хүн найдвартай зээл гаргана гэх утга бүхий пост оруулсан байсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор тэр хувь чатаар холбогдоод 500.000 төгрөгийн зээл гаргах уу гэж асуусан чинь болно гэж хэлсэн. Тэгээд тэр хүнээс мөнгө авахаар болтол эхлээд гэрээ болон хураамжийн мөнгөө гэж 55.400 төгрөгийг төлөх ёстой байдаг юм тэр мөнгөө өгчих юм бол зээл чинь шууд гарна гэж хэлсэн. Тэр үед надад мөнгө маш их хэрэгтэй байсан тул тухайн хүний өгсөн 5720199690 дугаартай Б.Оюун-Эрдэнэ гэх хүний данс руу өөрийн 5025382972 дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр 55.400 төгрөгийг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

21. Хохирогч М.Кнаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хорооллын 804-42 тоот гэртээ байхад нь 180.700 төгрөгийг нь Хаан банкны 5720199690  дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч М.Кны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хорооллын 804-42 тоотод байх гэртээ байж байтал фейсбүүк дээр их хэмжээний зээл гаргана гэх пост байсан. Тэр үед надад 5.000.000 төгрөг хэрэгтэй байсан тул тухайн хүнтэй фейсбүүк чатаар холбогдоод 5.000.000 зээлэх үү гэж асуусан чинь эхний ээлжид хураамжийн мөнгө төлөх ёстой гэж хэлсэн. Би тухайн үед тэр хүнээс хэдэн төгрөг төлөх талаараа асуусан чинь гэрээ хийхэд 25.200 төгрөг хэрэгтэй гэхээр нь хэлсэн мөнгийг нь шилжүүлсэн. Удалгүй дахиад гэрээний хураамжийн мөнгө гэж 45.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь хэлсэн мөнгийг нь дахин явуулсан. Намайг мөнгө явуулах болгонд янз бүрийн шалтаг хэлээд надаас мөнгө аваад байсан бөгөөд нийт надаас 4 удаагийн гүйлгээгээр 180.700 төгрөгийг шилжүүлсэн ... тэр хүний өгсөн 5720199690  дугаарын данс руу өөрийн 5753747867 дугаарын данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

22. Хохирогч Г.Оаас 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, МЖ-спорт цогцолбор зааланд байхад нь 105.100 төгрөгийг нь  Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...  2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк дээр хүүтэй мөнгө зээлүүлнэ гэх пост байхаар нь тухайн постыг оруулсан хүнтэй холбогдоод 1.000.000 төгрөг зээлэх үү гэж асуусан. Тэгтэл тэр хүн урьдчилгаа болгож 105.100 төгрөг шилжүүлж тухайн мөнгөөр зээлийн гэрээ, бүртгэлийн хураамж, зээлийн хүү зэрэг багтана гэхээр нь би тухайн хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу 105.100 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хүн надад удалгүй дансанд чинь мөнгө орно гэж хэлсэн боловч мөнгө ороогүй. Тэгэхээр нь би тэр хүн рүү чат бичих гэтэл миний фейсбүүкийг блок хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

23. Хохирогч Б.Гоос 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Далайхүү төвд байхад нь 66.300 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр зээл гаргана гэх постыг тухайн үед уншаад тухайн фейсбүүк хаягтай хүнтэй чат бичсэн. Тэгээд тухайн хүнтэй эхлээд би 1.000.000 төгрөгийн зээл авъя гээд чат бичсэн. Тэгээд тухайн хүн зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж болно гэхээр нь би 3.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай  зээлэхээр болсон. Тэгээд надаас эхлээд баталгаажуулалтын мөнгө гэж 42.100 төгрөг авсан. Тэгээд байж байгаад надаас гэрээний хураамж гээд 24.200 төгрөг нэхсэн. Тэгээд би тухайн мөнгийг хаан банкны 5720199690 тоот данс руу 5916084770 утгатай мөнгөө шилжүүлсэн. Тэгээд байж байгаад мөнгөө асуух гээд фейсбүүкээ чатаа суусан чинь тухайн хүн намайг фейсбүүкээр блоклосон байсан... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

24. Хохирогч О.Таас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 6 дугаар гудамжинд байдаг нийтийн байранд байхад нь 70.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч О.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ байж байтал фейсбүүк дээр их хэмжээний зээл гаргана гэх пост байсан. Надад тухайн үед 700.000 төгрөгийн зээл хэрэгтэй байсан тул тухайн хүн рүү хувь чат бичтэл зээлийн хүүний мөнгө болон зээлийн гэрээний хураамжийн мөнгө түрүүлээд шилжүүлчих юм бол зээл гаргаж болно гэж чат бичсэн. Эхлээд би зээлийн гэрээ гэж тухайн хүнд 35.000 төгрөг дараа нь зээлийн хураамж гэж дахин 35.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийт 2 удаагийн гүйлгээгээр 70.000 төгрөгийг шилжүүлсэн... би тэр хүний өгсөн 5720199690  дугаарын данс руу өөрийн 5175118064 дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 70.000 төгрөгийг шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

25. Хохирогч Э.Нээс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 худалдааны төвд байхад нь 22.000 төгрөгийг нь Хаан банкны 5007792729  дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Э.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 22.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5245123234 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал/,

26.  Хохирогч М.Таас 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 23-239 тоотод гэртээ байхад нь 63.400 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч М.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 3 удаагийн гүйлгээгээр 63.400 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5819091437 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал/,

27. Хохирогч Т.Паас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дөрвөн шонхор захын ойролцоо байхад нь 90.600 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Т.Пын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Даашка Даашка гэх фейсбүүк хаягаасаа мөнгө зээлэх зар хайгаад байж байсан чинь М.Балжир гэх фейсбүүк хаягаас хүүтэй мөнгө зээлнэ гээд зар байхаар нь би чатаар холбогдоод мөнгө хэр хурдан гарах вэ гээд асуусан чинь манай байгууллагаас мөнгө гарна аа та эхлээд манайхаас мөнгө авах гэж байгаа бол иргэний үнэмлэхийн зургаа ар талаас мөн өвөр талаас дараад мобайл банктай бол дансны дугаараа, мөн нэг надаар анкет бөглө гэхээр нь би хэлсэн болгоныг нь хийгээд чатаар явуулсан чинь одоо та урьдчилгаа хураамж гээд надаас 25.100 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би ямар дансаар шилжүүлэх гэсэн чинь надад 5720199690 тоот дансыг өгөхөөр нь удаагүй шилжүүлсэн. Тэгээд би чатаар одоо би зээлэх 500.000 төгрөг авч болох уу гээд асуусан чинь надаас дахиад барьцааны мөнгө гээд 35.500 төгрөгийг нэхэхээр нь би тэр мөнгийг нь шилжүүлсэн. Дараа нь надаас нотариатын мөнгө гээд 30.000 төгрөг нэхэхээр нь би мөн адил удаагүй шилжүүлсэн. Тэгээд би чатаар мөнгөө асуусан чинь надад мөнгийг чинь хийсэн гээд намайг фейсбүүкээсээ блок хийсэн тэгээд би тэр хүнийг залилан хийдэг хүн байна гэж мэдсэн .... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

28. Хохирогч Б.Оээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор худалдааны төвийн орчимд явж байхад нь 25.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаар ороод байж байтал фейсбүүк дээр хүүтэй мөнгө зээлүүлнэ гэсэн зар байсан тэгээд тэр зарын хүнтэй чатаар холбогдоод зээл гаргах уу мөнгө зээлэх үү гэсэн чинь манайх зээл гаргаж байгаа гэхээр нь танайх 300.000 төгрөгийн зээл гаргах уу гэсэн чинь зээл гарна. Гэхдээ та иргэний үнэмлэхийн ар, өвөр зураг, утасны дугаар, регистрийн дугаар дансны дугаар надаас аваад мөнгө гарахын тулд танаас барьцааны мөнгө гэж 25.000 төгрөг хэрэгтэй тул та миний 5720199690 тоот данс руу шилжүүл гэхээр нь би 25.000 төгрөгийг шилжүүлсэн...  Тэгээд байж байсан чинь надаас  дахиад 25.000 төгрөг шилжүүл гэхээр нь би уурлаад юу гэж мөнгө шилжүүлэх юм би мөнгөө буцааж авмаар байна гэсэн чинь одоо шилжүүлэх боломжгүй гээд байхаар нь цагдаад мэдэгдсэн... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 213-214 дэх тал/,

29. Хохирогч Н.Дээс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний хооронд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо Баянхайрханы задгай тоотод байхад нь 5 удаагийн үйлдлээр нийт 785.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690, 5007792729 дугаарын данснуудаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Н.Дйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... би 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 07 дугаар сарын 03-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 5 удаагийн гүйлгээгээр 785.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690, 5007792729 дугаарын данс руу өөрийн 5120176288 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал/,

30. Хохирогч Э.Баас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Дуулга төвийн орчимд байхад нь 25.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр  цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 25.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5009806753 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг  /4 дүгээр хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

31. Хохирогч Г.Ааас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо Зам гүүрний автобазын орчим байхад нь 53.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 53.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5810111216 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

32. Хохирогч А.Гаас 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын орчим байхад нь 155.100 төгрөгийг нь Хаан банкны 5007792729 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 155.100 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729  дугаарын данс руу өөрийн 5026677704 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

33. Хохирогч Д.Наас 2022 оны 06 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 159.700 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 21-нд би фейсбүүк хараад сууж байтал маш хүү багатай мөнгө зээлнэ, орлого тодорхойлохгүй зээлийг шуурхай гаргана гээд зар байсан. Тэр зарыг М.Балжир гэх хаягтай хүн байсан. Тэгээд би фейсбүүк хаяг руу нь 3.000.000 төгрөгийн зээл авах гэсэн юм юу бүрдүүлэх вэ гэж чат бичсэн чинь манайх зээл өгч байгаа зээл авахын тулд та иргэний үнэмлэхийн зургийн ар болон өвөр талын зургийг нь дараад мөн дансны дугаартайгаа явуулчих танаас ямар нэгэн орлого тодорхойлох шаардлага байхгүй гэхээр нь иргэний үнэмлэхийн зургийг ар болон өвөр талаас дараад өөрийн 5035324611 гэх тоот дугаараа чатаар явуулсан. Тэгсэн надаас таны зээл одоо гарна гэхдээ та нотариатын мөнгө болох 55.500 төгрөгийг 5720199690 гэх дансанд тушаахад болно тэгээд таны зээл гарна гээд хэлэхээр нь би тэр мөнгийг нь тушаасан чинь нөгөөдөр таны зээл гарна. Та нөгөөдөр над руу хандаарай гэж хэлсэн. Тэгээд би нөгөөдөр нь чатаар одоо зээл маань болж байгаа юу гээд асуусан чинь таны зээл бүтсэн удахгүй гарна та гэрээний мөнгө болох 104.200 төгрөгийг дансанд хийгээд таны зээл гаргахад бэлэн болсон гэж чат бичихээр нь одоо тэгвэл тэр мөнгийг нь хийчихвэл гарна биз дээ гээд асуусан чинь тэр асуудалгүй гээд асуусан чинь тэр асуудалгүй гээд байхаар нь мөнгийг нь хийчихвэл гарна биз дээ гээд асуусан чинь тэр асуудалгүй гээд байхаар мөнгийг нь хийсэн чинь намайг фейсбүүк хаягаасаа блок хийсэн тэгээд би залилуулснаа мэдсэн... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал/,

34. Хохирогч О.Нас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 34-86 тоот гэртээ байхад нь 24.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч О.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 24.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690  дугаарын данс руу өөрийн 5042745959 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал/,

35. Хохирогч Э.Маас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 6-169 гудамжинд байдаг нийтийн байранд байхад нь 131.600 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүкээ үзээд байж байтал найдвартай зээл гаргана гэх пост оруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүн рүү холбогдоод 500.000 төгрөг зээлэх үү гэж асуутал болно гэж хэлээд эхлээд хураамж мөнгө авна гэсэн. Би зээлийн нөхцөлийн зөвшөөрөөд эхлээд 11.000 төгрөг, дараа нь 35.500 төгрөг сүүлд нь 85.100төгрөг нийт 3 удаагийн гүйлгээгээр 131.600 төгрөг шилжүүлтэл удалгүй мөнгө чинь орно гэж хэлсэн. ингээд би мөнгө орж ирэхгүй байхаар нь гайхаад буцаад чат бичих гэсэн чинь намайг фейсбүүкээр блок хийчихсэн байхаар нь өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

36. Хохирогч Г.Оаас 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо шонхор захын урд байхад нь 20.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал найдвартай зээл гаргана гэх пост байсан. Тэгэхээр нь би тухайн хүн рүү хувь чатаар холбогдоод 1.000.000 төгрөг зээлэхээр болтол надад зээлийн хураамжийн мөнгө болох 20.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Ингээд тэр хүн Хаан банкны 5720199690 дугаарын дансыг өгөхөөр нь би 20.000 төгрөг шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

37. Хохирогч Б.Гаас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит Шонхор худалдааны төвд байхад нь 5.500 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал эрэгтэй хүний зурагтай найдвартай зээл гаргана гэх пост оруулсан байсан. Тухайн үед надад 500.000 төгрөг хэрэгтэй байсан болохоор тухайн хүн рүү чат бичтэл зээлийн хураамж гэж 5.500 төгрөгийг 5720199690 дугаарын данс руу хийчих гэж хэлэхээр нь би тухайн дансанд 5.500 төгрөг хийсэн. Тэгтэл дахиад одоо зээлийн гэрээ хийнэ урьдчилгаа болгож 50.000 төгрөг хийчих гэж хэлэхээр нь мөнгө байгаагүй тул дахиж асуусан мөнгийг нь хийж чадаагүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

38. Хохирогч Т.Нээс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр гудамжинд байдаг нийтийн байранд байхад нь 20.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690  дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр фейсбүүк үзээд байж байтал найдвартай зээл гаргана гэх пост байсан. Тэгэхээр нь би тухайн хүн рүү хувь чатаар холбогдоод 500.000 төгрөг зээлэхээр болтол надад зээлийн хураамжийн мөнгө болох 20.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тэр хүн Хаан банкны 5720199690 дугаарын дансыг өгөхөөр нь би 20.000 төгрөг шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

39. Хохирогч Ц.Гаас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Шинэчлэл хороололд байхад нь 10.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк үзээд байж байтал найдвартай зээл гаргана гэх утгатай пост оруулсан байхаар нь тухайн хүний хувь чат руу зээл гаргах уу гэж асуусан.Тэгтэл тэр хүн хэдэн төгрөг авах вэ гэхээр нь би 1.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлтэл зээлийн гэрээний шаардлагатай 10.000 төгрөг шилжүүлчих гэ хэлээд 5720199690 дугаарын данс өгсөн. Би тэр хүний өгсөн данс руу өөрийн хүү болох Г.Гансайхан 5030654509 дугаарын данснаас 10.000 төгрөг шилжүүлээд мөнгө хэзээ орох талаар нь асуусан чинь удахгүй орно гэж хэлсэн боловч намайг блок хийчихсэн... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

40. Хохирогч Ц.Аээс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 25.200 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би фейсбүүк хараад сууж байтал М.Балжир гэх фейсбүүкээс хүүгүй мөнгө зээлнэ гэсэн зар байхаар 300.000 төгрөг зээлж болох уу гээд чатаар асуусан чинь манайх мөнгө асууж байгаа та барьцааны мөнгө гээд 25.200 төгрөгийг 5720199690 тоот дансанд хийгээрэй гээд чат бичихээр нь би тэр мөнгийг нь хэлсэн дансанд хийгээд мөнгөө асуусан чинь намайг фейсбүүкээсээ блок хийсэн байсан... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 195-196 дахь тал/,

41. Хохирогч Б.Эоос 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хороо, Хүчит Шонхор захад байхад нь 11.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк дээр их хэмжээний зээл гаргана гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чаталж холбогдсон. Тэгээд тэр хүн зээл гаргаж өгнө найдвартай гээд тэр хүний данс руу  2 удаагийн гүйлгээгээр 11.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5302880984 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 218-219 дэх тал/,

42. Хохирогч И.Нээс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 21.600 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч И.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр надад мөнгөний хэрэг гараад мөнгө зээлэх хүн фейсбүүк дээр байгаа эсэхийг хараад сууж байтал М.Балжир гэх фейсбүүк хаягаас хүүгүй мөнгө зээлнэ гэсэн зар байхаар нь мөнгө зээлэхэд юу юу шаардлагатай вэ гэж асуухад та иргэний үнэмлэхийн зургаа ар болон өвөр талаас нь дараад мөн та дансны дугаараа өгөөрэй гэхээр нь би хэлсэн ёсоор нь зургаа дарж явуулаад дансны дугаараа өгсөн чинь та одоо нотариатын мөнгө болох 11.500 төгрөгийг  шилжүүл гээд надад 5720199690 тоот данс өгөхөөр нь тэр данс руу хэлсэн мөнгийг нь шилжүүлээд зээлээ авах гэсэн чинь та одоо барьцааны мөнгө болох 10.100 төгрөгийг шилжүүл гэхээр нь би тэр мөнгийг тэр даруй шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 245 дахь тал/,

43. Хохирогч С.Эаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 63-752 тоотод байхад нь 7 удаагийн үйлдлээр нийт 793.700 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... би 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны өдөр  цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 7 удаагийн гүйлгээгээр 793.700 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5125063123 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

44. Хохирогч Э.Эаас 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-25 тоотод байхад нь 35.500 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Э.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... би 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 35.500 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5042087103 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

45. Хохирогч М.Паас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын орчим байхад нь 55.500 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч М.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 55.500 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5810002829 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал/,

46. Хохирогч Д.Баас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 захад байхад нь 50.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк дээр найдвартай зээл гаргана гэсэн зарын дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 50.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5302880984 дугаартай данснаас шилжүүлсэн. Би уг нь өөрийн 5302880984 дугаарын дансаа нээх ашиглаад  байдаггүй юм. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан болохоор үл таних хүнээс мөнгө зээлэх гэж байгаад залилуулчихсан юм... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/,

47. Хохирогч Д.Баас 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын 9-356 тоотод гэртээ байхад нь 90.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 9 удаагийн гүйлгээгээр 90.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5818597125 дугаартай данснаас шилжүүлсэн.Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

48. Хохирогч А.Цоос 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит Шонхор захад байхад нь 582.300 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч А.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн Хүчит Шонхор захад явж байхдаа цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 11 удаагийн гүйлгээгээр 582.300 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5913101789 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 149-150 дахь тал/,

49. Хохирогч Ч.Аас 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн мянгад байхад нь 12 удаагийн гүйлгээгээр нийт 1.958.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Ч.Айн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр  мөнгөний хэрэг гараад мөнгө зээлэх санаатай фейсбүүк дээр хүү багатай мөнгө зээлнэ гэсэн утгатай зөр харж байтал фейсбүүк дээр хүү багатай мөнгө зээлнэ гэсэн утгатай М.Балжир гэх фейсбүүк хаягтай хүн байхаар нь танайхаас мөнгө зээлэхэд ямар шалгуур хангах вэ гэж асуухад манай зээлийг чирэгдэлгүй хурдан шуурхай гаргана танаас иргэний үнэмлэхийн ар, өвөргүй зураг мөн дансны дугаар, барьцааны мөнгө хэрэг болно. Танаас ямар нэгэн орлого шаардахгүйгээр зээлийг шуурхай гаргана гэж чат бичсэн. Би 5.000.000 төгрөг зээлэх хэрэг гараад байна гэхэд та гэрээний хураамж 5720199690 гэх дансанд 55.500 төгрөгийг тушаахад болно гэхээр нь тэр даруй тушаасан. Надаас баталгаажуулалтын мөнгө гээд 41.400 төгрөгийг нэхэхээр нь тушаасан...надаас нийтдээ 1.958.000 төгрөг гарсан. Би зээл болсон байх гээд чатаар асуусан чинь намайг фейсбүүк хаягаасаа блок хийсэн байхаар нь залилуулсан гэдгээ мэдсэн..” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 169-170 дахь тал/,

50. Хохирогч Б.Даас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо Зүрх-Уулын задгай тоотод байхад нь 370.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр  цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй найдвартай зээл гаргана гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 370.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5518058855 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд тухайн үл таних хүнийг олон сар хүлээсэн боловч надтай эхэндээ холбоо барьж байгаад одоо ямар ч холбоо барих боломжгүй таг болсон... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал/,

51. Хохирогч Ч.Оээс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 19 дүгээр гудамжны 1098 тоотод байхад нь 41.200 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

 - хохирогч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк дээр зээл гаргана гэсэн зарын дагуу зээл авахаар болоод тухайн фейсбүүк хаягтай чатаар харилцаж байгаад 2 удаагийн гүйлгээгээр 41.200 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5749932899 дугаартай данснаас шилжүүлсэн...... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал/,

52. Хохирогч М.Жаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар  хороо Нарантуул-2 захад байхад нь 130.200 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч М.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 3 удаагийн гүйлгээгээр 130.200 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5587029264 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал/,

53. Хохирогч Л.Боос 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул-2 захад байхад нь 10.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690  дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 10.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5021635260 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал/,

54. Хохирогч Б.Эээс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 захад байхад нь 31.500 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар,

- хохирогч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 31.500 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5030440632 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал/,

55. Хохирогч П.Баас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 17.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк дээр зээл олгоно гэсэн зарын дагуу зээл авахаар тухайн үеийн нэрийг нь санахгүй байна. Одоо бол  Наранбаатар гэсэн нэртэй болчихсон байсан. Нийт 2  удаагийн гүйлгээгээр 17.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5863221024 дугаартай данснаасаа шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

56. Хохирогч Э.Маас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь 20.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Э.Мн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк дээр найдвартай зээл гаргана гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чаталж холбогдсон. Тэгээд тэр хүн зээл гаргаж өгнө найдвартай гээд тэр хүний данс руу 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5920404070 дугаартай данснаасаа шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

57. Хохирогч С.Оээс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 76.000 төгрөгийг нь Хаан банкны 50077927290, 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч С.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк дээр их хэмжээний зээл гаргана гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чатлаж холбогдсон. Тэгээд тэр хүн зээл гаргаж өгнө найдвартай гээд тэр хүний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 76.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729, 5720199690 дугаарын данс руу өөрийн 5024929063 дугаартай данснаасаа шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

58. Хохирогч Н.Нс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 16 дугаар гудамж 751 тоотод байхад нь 135.500 төгрөгийг Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Н.Нйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк дээр зээл олгоно гэсэн зарын дагуу зээл авахаар тухайн үеийн нэрийг нь санахгүй байна. Одоо бол  Наранбаатар гэсэн нэртэй болчихсон байсан. Нийт  2  удаагийн гүйлгээгээр 135.500 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5059538364 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал/,

59. Хохирогч Б.Уаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороо булгийн 20 дугаар гудамжны 38 тоотод байхад нь 15.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк ухаж байгаад найдвартай зээл гаргана гэсэн зарын дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 15.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5035710196 дугаартай данснаасаа шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

60. Хохирогч С.Баас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-96 тоотод байхад нь 143.600 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 11-ний өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 5 удаагийн гүйлгээгээр 102.600 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5561083696 дугаартай данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

61. Хохирогч Б.Оээс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 21-209 тоотод байхад нь 20.000 төгрөгийг нь Хаан банкны 5007792729 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дугаар сарын 27-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай М.Балжир гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5007792729 дугаарын данс руу өөрийн 5683074864 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 224-225 дахь тал/,

62. Хохирогч А.Ааас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 20.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5914143854 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 246-247 дахь тал/,

63. Хохирогч Д.Жас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 125.000 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Д.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 1 удаагийн гүйлгээгээр 125.000 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5750940964 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

64. Хохирогч Т.Заас 2022 оны 06 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 159.700 төгрөгийг нь Хаан банкны 5720199690 дугаарын дансаар авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд цахим орчинд эрэгтэй хүний зурагтай Наранбаатар гэсэн фейсбүүк хаягтай үл таних хүнтэй “найдвартай зээл гаргана” гэж холбогдсоны дагуу зээл авахаар урьдчилгаа мөнгө гэж 2 удаагийн гүйлгээгээр 159.700 төгрөгийг тухайн үл таних хүний өгсөн 5720199690 дугаарын данс руу өөрийн 5035324611 дугаартай данснаас шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

- шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд /7 дугаар хавтаст хэргийн 135-138 дахь тал/,

- гэрч Т.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Би 2021 онд анх Хаан банк дээр очиж нээлгүүлж байсан... би тухайн өөрийн эзэмшлийн дансыг өөрөө ашигладаг мөн манай салсан нөхөр болох Б.О  гэх хүн 2021 оноос хойш ашиглаж байсан байх бид 2 салаад 2-3 сар холбоогүй байна... Би миний тухайн дансаар гэмт хэрэг үйлдэгдэж байсныг мэдээгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагаас надтай яриад болсон зүйлийн талаар мэдсэн. Тэгээд миний тухайн эзэмшлийн дансыг надаас өөр манай салсан нөхөр ашигладаг байсан ба Ооос асуусан чинь миний дансаар хүмүүсийг залилж мөнгө авдаг талаар хэлж байсан. Тэгээд би салсан нөхөр Б.О нь миний дансаар гэмт хэрэг үйлдэж байсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

- гэрч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Би 2001 онд анх Хаан банк дээр очиж нээлгүүлж байсан... би тухайн өөрийн эзэмшлийн дансыг өөрөө ашигладаг мөн манай төрсөн хүү болох Б.О нь ээж цалингаа авах гэсэн юм аа та банкны картаа өгчих гэхээр нь би өөрийн 5720199690 дугаарын данстай Хаан банкны картаа 2021 оноос хойш ашиглаж байсан... Би тухайн дансаар гэмт хэрэг үйлдэгдэж байсныг мэдээгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагаас надтай яриад болсон зүйлийн талаар мэдсэн. Тэгээд миний тухайн эзэмшлийн дансыг надаас өөр манай төрсөн хүүхэд Ооос асуусан чинь миний дансаар хүмүүсийг залилж мөнгө авдаг талаар хэлж байсан. Тэгээд хүү Б.О нь миний дансаар гэмт хэрэг үйлдэж байсан талаар мэдсэн...  ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/

- хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 58-61 дэх тал/,

- Хаан банкны дугаар бүхий дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 128-132 дахь тал/,

- шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,

- ял шалгасан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Б. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би тухайн үед ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан учраас ямар нэг орлогын эх үүсвэр гээд байх зүйл байгаагүй. Надад мөнгөний хэрэгцээ гардаг байсан учраас би бусдыг залилж мөнгө авдаг байсан. Би хүмүүсээс авсан мөнгөөрөө өөрийнхөө өдөр тутмын хэрэгцээнд зарцуулдаг байсан. Өдөр тутмын хоол хүнс, идэж уух зүйл болон бусад хэрэгцээнд шууд зарцуулчихдаг байсан. Мөн тухайн мөнгөнүүдээр өөртөө хувцас хунар авах, архи дарс уух гэх мэт зүйлүүдэд үрээд дуусгачихдаг байсан...” гэх мэдүүлэг /7 хавтас хэрэг 186 тал/, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хаан банкны дугаар бүхий дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /7 хавтас хэрэг 63-100 тал/  зэрэг нотлох баримтаар түүний хийсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад засан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хуульчилсан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаа мөнгө олох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан, “найдвартай зээл гаргана”, “хүүтэй мөнгө зээлдүүлнэ” хэмээн  хуурамч зар цахим орчинд байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг хуурч нэр бүхий 64 хохирогчоос нийт 11.792.350 төгрөгийг Хаан банкны 5720199690, 5007792729 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилах гэм хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

В. Иргэдийн төлөөлөгч “олон үйлдлээр олон хүнийг хохироосон үйлдэл хийжээ. Гэм буруутай гэж үзэж байна” гэх саналыг гаргасан болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад нийт 11.792.350 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх хохирлоос шүүгдэгчийн зүгээс ямар нэг хохирол төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарын зүгээс тус хэргийн хохирлын хэмжээ, хохирогч нарын төлбөрийг барагдуулах хувь хэмжээнд маргаагүй бөгөөд шүүгдэгч Б.Ооос 11.792.350 төгрөгийг гаргуулж, хавсралт 1-т заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б.Оыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Оыг 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.  Шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ооос нийт 11.792.350 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт 1-т заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр  олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

             

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ

 

                ШҮҮГЧИД                            Н.БАЯРМАА

 

                                                                                                         П.АРИУНБОЛД