| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0157/э |
| Дугаар | 2023/ШЦТ/160 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цавчуур овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000128 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д******* ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1982 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 47 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын /1961 он/ Эрүүгийн хуулийн тусгай aнгийн 109 дүгээр зүйлийн “Б”-д зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлд заасныг журамлан биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож шийтгэснийг Сэлэнгэ аймгийн шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр магадлалаар эдлээгүй үлдсэн 1 сар 27 хоногийн ялыг тэнсэж сулласан,
Барилгын цэргийн тусгай шүүхийн 1985 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын /1961 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “А”-д зааснаар 3 жил хорих ял, 200 дугаар зүйлийн “А”-д зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийтгэснийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж сулласан,
Дорнод аймгийн шүүхийн 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын /1986 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Хэнтий аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн магадлалаар эдлээгүй үлдсэн 03 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан,
Дорнод аймаг Чойбалсан хот дахь сумын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 200 дугаар зүйлд тус тус зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байхдаа мөн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
мөн ял эдэлж байхдаа Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2003 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 140 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 7 сарыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 25 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллагдаж байсан, Цавчуур овогт ******* /РД: ............/.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд үл ялих зүйлээс болж иргэн маргалдан улмаар баруун эгэм хэсэгт нь 1 удаа хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 10 цагийн орчимд гэрийнхээ хүнсийг авах гэж зах дээр ирсэн. Тэр үед ах нэлээн согтуу хүний архи булаацалдаад зогсож байсан. ах манай ахын найз, манай гэрээр хааяа орж гардаг. Хүний архи булаацалдаад байхаар нь би “таны архи биш юм байна аа, эзэн нь аваад явчихлаа, хоёулаа манайх руу явъя” гэж хэлэхэд ах “чамд хамаагүй” гээд намайг түлхсэн. Би та яагаад байгаа юм бэ цуг явъя гэхэд намайг дахин түлхсэн. Би тэр үед нь уурлаад ахыг хутгалсан” гэв.
Хохирогч Р. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчимд зах дээр ирсэн. Зах дээр ирээд найз Ганзага хочтой Болдтой тааралдсан. Болд бид хоёр зах дээр 1 шил Хараа гэх 0,5 литрийн архи уусан. Би Болдоос салаад гэр рүүгээ харих гээд явж байтал манай найз дүү болох тааралдсан. Тэгээд болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд зах дээр миий ойр хавьд байсан хүмүүс ыг намайг хутгалчихлаа гээд байсан. Надаас цус гараад байхаар нь би дээгүүрх подволкоо тайлаад захын хойд талын аптекийн гадаа очиж суусан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. ... бид хоёр өмнө нь ямар нэгэн таагүй харилцаатай байгаагүй. Яагаад намайг хутгалах болсныг мэдэхгүй байна. ...Баруун эгэмдээ шархтай байгаа. Одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байна. Миний дээл, хувцас бөөн цус авах юмгүй, дахин хэрэглэх боломжгүй болсон. Эмчилгээний зардал болон дээл хувцасныхаа мөнгийг төлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 26-27/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...урд талын Оюу дэлгүүр, Аригүн цайны газрын орчмоос нэг дээлтэй хүн цусаа гоожуулаад гараад ирсэн. Эмийн сангийн үүдэнд суугаад цус нь бүр гоожоод байхад ойр хавийн хүмүүс эмнэлэг дуудахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа, эмнэлэг дуудсан. Мөн эмийн сан руу ороод бинт аваад цус гарч байгаа газар нь дарсан...” гэжээ. /хх-ийн 41-42/
Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184 тоот дүгнэлтэд:
1. Р.ы биед баруун эгэм хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэжээ. /хх-ийн 47-48/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...захын баруун хаалганы орчимд байдаг трубан дээр ирж суухад ах намайг “энэ сая миний архийг булаалгачихлаа” гэхээр нь “таных биш л юм байна шүү дээ” гэж хэлсэн чинь ах уурлаад намайг арагшаа түлхээд би газарт унасан. Миний уур гэнэт хүрээд өөртөө үргэлж авч явдаг жижиг хутгаа зүүн гутлын түрийнээсээ аваад ахын баруун гарынх нь эгэм орчимд нэг удаа хатгасан. ахаас цус гараад “******* намайг хутгалчихлаа” гээд хашгираад байхаар нь сандраад хутгаа таксины зогсоолын машин доогуур шидчихсэн...” гэжээ. /хх-ийн 69-70/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 7/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-24/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ДЦ-23-121 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-58/
*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-76/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Цавчуур овогт ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Шүр” захын гадна талд 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч үл ялих зүйлээс болж маргалдан улмаар нэг удаа хутгалж, түүний биед баруун эгэм хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Миний уур гэнэт хүрээд өөртөө үргэлж авч явдаг жижиг хутгаа зүүн гутлын түрийнээсээ аваад ахын баруун гарынх нь эгэм орчимд нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Р.ы “...Би Болдоос салаад гэр рүүгээ харих гээд явж байтал манай найз дүү тааралдсан. Тэгээд болсон явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд зах дээр миий ойр хавьд байсан хүмүүс ыг намайг хутгалчихлаа гээд байсан. Надаас цус гараад байхаар нь би дээгүүрх подволкоо тайлаад захын хойд талын аптекийн гадаа очиж суусан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “...урд талын Оюу дэлгүүр, Аригүн цайны газрын орчмоос нэг дээлтэй хүн цусаа гоожуулаад гараад ирсэн. Эмийн сангийн үүдэнд суугаад цус нь бүр гоожоод байхад ойр хавийн хүмүүс эмнэлэг дуудахгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ДЦ-23-121 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Р.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184 тоот “...Р.ы биед баруун эгэм хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ДЦ-23-121 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цавчуур овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 6 4 тоотод оршин суух, Боржигон овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА