Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Ө.Мөнхнавч,                                

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201610000376 дугаартай хэргийн шүүгдэгч:  

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 4 дүгээр баг Точекийн байрны 877-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Төмөр замын шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 2 жил хорих, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих, Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жил хорих, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж байсан Боржигон овогт Хүрлээгийн Түмэнжаргал / ЕС64060217 /-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Түмэнжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аймгийн биеийн тамир, спортын газрын 2 давхарын 201 тоот өрөөнд нэвтэрч иргэн Ш.Тулгын эзэмшлийн Acer I-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 350 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Мөнхдүүрэн зах дээрээс нэг хүн Биеийн тамир спортын газар руу орсон. Би араас нь дагаад орсон чинь нөгөө хүн олдоогүй. Тэгээд би 2 давхарт гараад нэг өрөөний хаалга завсартай цоожгүй болохоор нь орсон чинь ширээн дээр зөөврийн компьютер байхаар нь би хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Х.Түмэнжаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой архи уусан юм. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө босоод шартаж үхэх гээд гадуур гарч архины мөнгө хайсан боловч олдоогүй тэгэхээр нь би спорт заал руу хүнээс мөнгө гуйх гээд орсон чинь мөнгө гуйх хүн олдоогүй. Би ганцаараа спорт заалны 2 давхарт гараад явж байтал нэг өрөө онгорхой байсан тэгэхээр нь дотор нь ортол хүн байгаагүй. Тэр өрөөний ширээн дээр нэг компьютер байхаар нь аваад гарсан. Тэгээд Сайншанд сумын 4 дүгээр багт байдаг Баярсайхан гэдэг залууд компьютерээ 40.000 төгрөгөөр зараад архи авч уусан... Яг хулгай хийх үедээ бол архи уугаагүй эрүүл байсан. Хулгай хийсэн компьютерээ зараад зарсан мөнгөөрөө архи авч уусан гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 /,

Хохирогч Ш.Тулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би аймгийн Биеийн тамир спортын газар ахлах дасгалжуулагчийн ажил хийдэг юм. Тэр өдөр албан өрөөндөө сууж ажлаа хийж байгаад гарахдаа өрөөнийхөө цоожийг дутуу эргүүлээд орхичихсон байсан. Тэгтэл Түмэнжаргал гэдэг хүн манай өрөө рүү ороод ширээн дээр байсан Асег маркийн I-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж аваад явсан байсан. Тэр орой нь компьютер хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо компьютерээ буцаагаад авчихсан. Компьютер бол хэвийн ажиллаж байгаа эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй... Би компьютерээ бүрэн бүтэн хүлээж авсан одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 /,

Гэрч С.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би хувиараа компьютер тоглоомын газар ажиллуулдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байтал нэг танихгүй хүн ирээд нэг зөөврийн компьютер гаргаж 40.000 төгрөгний барьцаанд тавья. Манай эхнэр эмнэлэгт хэвтэж байгаа юм. Дусал авах мөнгө, таксины мөнгө хэрэгтэй байна. 2-3 хоногийн дараа компьютерээ авахдаа мөнгийг чинь өгчихье гэсэн тэгэхээр нь би итгээд л мөнгө өгсөн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сүүлд нь сонсоход тэр хүн их л ядарсан хүн гэж сонссон, би тэр хүнээс 40.000 төгрөгөө нэхэмжлэхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч М.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 11 сарын 30-ны өдөр өглөөний 08 цагаас жижүүрийн ээлжээ аваад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус өдөр 2016 оны 11 сарын 30-ны өдөр 12 цагт манай Биеийн тамир спортын газрын гар бөмбөгийн дасгалжуулагч, багш Аяжан надад “ахлах дасгалжуулагч, багш Тулгын өрөө онгорхой байна, зөөврийн компьютер нь алга байна” гэж манай жижүүрийн өрөөнд орж ирж хэлсэн. Тэгээд би өрөөг очиж үзэхэд Тулга багшийн өрөө онгорхой, зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Тэгээд би жижүүрийн өрөөний камерыг шалгах гэхэд чадахгүй болохоор нь анх суурилуулсан залууг дуудаж шалгуулахад 50 орчим насны намхан бор царайтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй хүн хулгайлаад гарч байсан. Дүрс бичлэгийг хараад цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-09-11/,

Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний дүгнэлт / хх-ийн 18/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-29 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Х.Түмэнжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аймгийн биеийн тамир, спортын газрын 2 давхарын 201 тоот өрөөнд нэвтэрч иргэн Ш.Тулгын эзэмшлийн Acer I-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 350 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Х.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Мөнхдүүрэн зах дээрээс нэг хүн Биеийн тамир спортын газар руу орсон. Би араас нь дагаад орсон чинь нөгөө хүн олдоогүй. Тэгээд би 2 давхарт гараад нэг өрөөний хаалга завсартай цоожгүй болохоор нь орсон чинь ширээн дээр зөөврийн компьютер байхаар нь би хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой би ганцаараа спорт заалны 2 давхарт гараад явж байтал нэг өрөө онгорхой байсан тэгэхээр нь дотор нь ортол хүн байгаагүй. Тэр өрөөний ширээн дээр нэг компьютер байхаар нь аваад гарсан. Тэгээд Сайншанд сумын 4 дүгээр багт байдаг Баярсайхан гэдэг залууд компьютерээ 40.000 төгрөгөөр зараад архи авч уусан... Яг хулгай хийх үедээ бол архи уугаагүй эрүүл байсан. Хулгай хийсэн компьютерээ зараад зарсан мөнгөөрөө архи авч уусан гэсэн мэдүүлэг, Хохирогч Ш.Тулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Түмэнжаргал гэдэг хүн манай өрөө рүү ороод ширээн дээр байсан Асег маркийн I-3 маркийн зөөврийн компьютерийг хулгайлж аваад явсан байсан. Тэр орой нь компьютер хулгайд алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Одоо компьютерээ буцаагаад авчихсан... гэсэн мэдүүлэг, Гэрч С.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байтал нэг танихгүй хүн ирээд нэг зөөврийн компьютер гаргаж ирээд 40.000 төгрөгний барьцаанд тавья. Манай эхнэр эмнэлэгт хэвтэж байгаа юм. Дусал авах мөнгө, таксины мөнгө хэрэгтэй байна. 2-3 хоногийн дараа компьютерээ авахдаа мөнгийг чинь өгчихье гэсэн тэгэхээр нь би итгээд л мөнгө өгсөн ... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 11 сарын 30-ны өдөр өглөөний 08 цагаас жижүүрийн ээлжээ аваад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус өдөр 2016 оны 11 сарын 30-ны өдөр 12 цагт манай Биеийн тамир спортын газрын гар бөмбөгийн дасгалжуулагч, багш Аяжан надад “ахлах дасгалжуулагч, багш Тулгын өрөө онгорхой байна, зөөврийн компьютер нь алга байна” гэж манай жижүүрийн өрөөнд орж ирж хэлсэн. Тэгээд би өрөөг очиж үзэхэд Тулга багшийн өрөө онгорхой, зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Тэгээд би жижүүрийн өрөөний камерыг шалгах гэхэд чадахгүй болохоор нь анх суурилуулсан залууг дуудаж шалгуулахад 50 орчим насны намхан бор царайтай, цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй хүн хулгайлаад гарч байсан. Дүрс бичлэгийг хараад цагдаагийн байгууллагад хандсан... гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгийг хуулбарласан CD зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

           Иймд шүүгдэгч Боржигон овогт Хүрлээгийн Түмэнжаргалыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Х.Түмэнжаргал нь 7 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан ба хамгийн сүүлд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч 2013 оны 03 сарын 28-ны өдөр суллагдсан байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул шүүгдэгч Х.Түмэнжаргалыг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгч Х.Түмэнжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, бусдад төлөх төлбөргүй, болон түүний ар гэрийн байдал, хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Түмэнжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Хүрлээгийн Түмэнжаргалыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Түмэнжаргалд эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Түмэнжаргалд оногдуулсан 4 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

5. Шүүгдэгч Х.Түмэнжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Түмэнжаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА