Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа,улсын яллагч Э.Ариунболд ,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П., Д., Д., хохирогч Б.*******, Г.******* тэдгээрийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Алимаа,шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 22360040260 дугаартай, 178/2023/01/Э индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 25-ны өдөр аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зэвсгийн нярав мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт аймгийн сумын 03 дугаар /Байтаг/ багт оршин суух хаягтай, одоо аймгийн Жаргалант сумын 07 дугаар // багийн ийн айлын орон сууцны 04 тоотод амьдардаг, урьд Сум дундын 26 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* овгийн *******ийн *******, регистрийн дугаар: ПБ*******;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед аймгийн Буянт сумын 05 дугаар /Норжинхайрхан/ багийн нутагт дэвсгэр “Дөрвийн газар” хэмээх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр 95-11 ХОҮ улсын дугаартай, бор саарал өнгийн суудлын “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад 53-14 ХОА улсын дугаартай, ачааны зориулалттай блок ачсан “Камаз” маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөж, зам тээврийн осол гаргаж зорчигч Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан, мөн хоёр түүнээс олон хүний буюу зорчигч З.*******, Д.*******, Б.*******, Б. нарын 4 хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /01 дүгээр хх-ийн 02 дугаар хуудас/
  • Хэргийн газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 04-23, 30-42 дугаар хуудас/
  • Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Цогцос хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 26-29, 43-54 дугаар хуудас, 02 дугаар хх-ийн 08-10, 25-27, 41-43, 52-54 дүгээр хуудас/,
  • Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 62-65 дугаар хуудас/
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /01 дүгээр хх-ийн 67-73, 80-82 дугаар хуудас/
  • Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өглөө 10 цагийн орчимд Г.******* над руу залгаад найз нь Буянт сумаас 2 хүүхэдтэйгээ ирсэн, тэгээд хэдүүлээ 1 цаг гээд уулзах уу? гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байгаад цаг харсан 14 цаг болж байсан, би Г.******* руу залгаад ажил нь амжсан уу? зах гарч амжсан уу? гэж асуухад найз нь зах гараад ирчихсэн. Найз нь Д.*******тэй утсаар ярьсан хамт гаръя гэсэн, Би Д.*******тэй ярьсан тэгээд Д.*******, З.*******, Г.*******, түүний 2 хүүхдүүд болох Б., Б.******* нар ирчихсэн гараад ир гээд залгасан. Зэвсгийн Г.*******тэй хамт нуур явъя гэж Д.******* хэлсэн тэгээд би за гээд бид хэд хөдлөөд Буянт голын бага гол дээр очсон.Тэгээд Г.******* бид хэд дээр ирсэн тэгээд бид Г.*******ийн машинд З.*******, Б.*******, Д.*******, Г.*******, түүний 2 хүүхэд бид хэд суугаад “Номин” сүлжээ дэлгүүр орж хүйтэн пиво авчих гээд би тэр хоёрт талх хиам авчих гээд юмнуудаа аваад хөдлөөд шууд Хар-Ус нуур явсан. Нууран дээр очоод хүн хүний 2 пиво ууцгаасан. Тэгэхэд Г.******* пиво уугаагүй, Тэгээд яг аймгийн зах руу орж ирж байсан чинь Д.*******ийн утсанд дуудлага ирсэн. Д.******* ярьж дуусчихаад Б. залгаж байна Буянт суманд ногоо тарьж байна гэнэ, өнөөдөр ерөнхий цэргийн баярын өдөр юм байна бүгдээрээ Буянт сум явъя гэж Д.******* хэлэхэд Г.******* бид 2 яваад хэрэггүй яах юм бэ? гэж хэлсэн Д.******* Буянт сум ойрхон байна шдээ явчхаад ирье гэж хэлээд, тэгээд бид бүгдээрээ Буянт сум явсан. Тэгээд Буянт сумын угтах хаалган дээр ирсэн чинь Б., Б. хоёр ирчихсэн байсан. Тэр хоёр 1 шил “Еден” нэртэй 0.75-тай архи задалсан. Г.*******гаас бусад нь бүгд ууцгаасан тэр авч ирсэн архиа бид нар дуусгаагүй тэгээд байж байтал миний утсанд дуудлага ирсэн. Манай эрүүл мэндийн төвийн албаны дарга Х.Галиндэв залгаад албаныхаа хүмүүсийг цуглуул гэж байна гэж ярьсан тэгэхээр би Улаанбаатар хот руу төмөр замын бүтээн байгуулалтын ажилд яваад ирсэн байсан болохоор энэ удаа очихгүй албан ёсоор 1 дэх өдөр ажилдаа орно гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ машиндаа суугаад хөдлөх гэж байхад Г.*******, Г.*******ээ чи гайгүй юу би машиныг чинь би барих уу? гэж хэлсэн тэгэхэд Г.******* үгүй би өөрөө барина гэж хэлээд тэр газраас аймгийн төв рүү хөдлөөд явсан тэгээд нэг мэдсэн аваар болсон байсан. Бид хэд тэр газраас 21 цагийн үед аймгийн төв рүү хөдлөөд явсан. Би яг жолоочийн ар талд сууж явсан. З.******* жолоочийн хажуу талд, Д.*******, З.*******ын ар талд сууж явсан, Г.******* арын суудлын голд сууж явсан, том охин нь Д.******* Г.******* хоёрын дунд сууж явсан, бага охиныг Г.******* өөрөө өвөр дээр авч явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 119 дүгээр хуудас/,
  • Хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өглөөгүүр би Буянт сумаас аймгийн төв рүү 2 хүүхэдтэйгээ орж явахад манай найз Д.******* над руу яриад өнөөдөр гоё өдөр байна, хэдүүлээ агаарт гаръя гэж ярихаар нь би тэгье гэсэн. Тэр 2 ирж намайг авсан. Би гарахдаа 2 хүүхдээ аваад гарсан. Тэгж бид гурав нийлээд талийгаач Д.******* манай ангийн эмч Б.******* руу гэрээс нь очиж аваад гол дээр гарч хэсэг байж байхад З.*******, Д.******* 2 Г.*******ийг дуудчихсан. Бид нар Г.*******ийн машинаар Хар- Ус нуур луу явцгаасан. Хар-Ус нуур явахдаа замаасаа З.Мөнгөнтөв, Г.******* 2 хүний тоогоор лаастай пиво, ус ундаа авсан. Бид нар нууран дээр очоод авч очсон пивоо уусан. 17-18 цагийн үед бид нар нуураас хөдөлж аймаг руу орж ирж байхад талийгаач Д.*******, сургалтын албаны Буянт суманд ногооныхоо талбай дээр байна гэнэ, хүрээд ир гэж байна гэсэн, би гэртээ бууя гэхэд хамт оччихоод бүгдээрээ хүрээд ирье гээд шууд урдуур тойроод Буянт сум руу явсан. Буянт суманд яваад очиход гүүр гараад , хоёр гийн приус-20 маркийн машинтай зогсож байсан. Тэр хоёр 1 шил “Эден”, 1 том ундаатай зогсож байсан. Надтай хамт явсан хүмүүс Б., Б. хоёртой уулзаад саравчин луу орцгоосон. Би 2 хүүхэдтэйгээ машин дотор хүлээгээд суусан. Тэд нар архиа ууж дуусчхаад машиндаа орж ирсэн. Тэгээд аймаг руу ирж явахад Г.******* машинаа ухалзуулаад сонин яваад байхаар нь би Г.*******д би машиныг чинь барья гэхэд би эмэгтэй хүнд жолоогоо дамжуулдаггүй гэж хэлсэн. Би хойд талын арын суудал дээр дунд хэсэгт 2 хүүхэдтэйгээ миний баруун талд Б.*******, зүүн талд талийгаач Д.******* сууж явсан. Одоо надад осол болсон тэр үйл явц ерөөсөө санаанд орохгүй байна, нэг мэдэхэд л эмнэлгийн орон дээр сэрсэн. Харуй бүрий болж байх үед бид нар Буянт сумын гүүрнээс аймгийн төв рүү хөдөлсөн. Би нууран дээр байхад пивоноос нь бага зэрэг амссан, Буянт суманд гүүрний дэргэд задалсан архинаас нь уугаагүй, Нэхэмжлэх зүйлээ нөхөртэйгөө ярилцаж байгаад нэгтгэж гаргана, би томографт орох шаардлагатай байгаа, хөл хугараад хадуулсан байгаа...” гэх мэдүүлэг/1 дүгээр ХХ-ийн 151 дүгээр хуудас/
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр Г.******* утсаар 16 цаг 13 минутад чатаар залгаж ажлынхантайгаа нуур яваад ирье гэж хэлэхээр за тэг гэж хэлээд, 3 цагийн дараа одоо харих гэж байна гэж утсаар хэлсэн. Тэгээд шөнө цаг 48 минутад манай ажлын залуу залгаад яаралтай аймаг явах шаардлага гарлаа гэж хэлсэн тэгээд юу болсон талаар асуухад танай эхнэр осолд орсон байна гэж хэлсэн, хаана болсон талаар асуухад дөрвийн газар болсон юм шиг байна танай эхнэр эмнэлэгт байгаа юм шиг байна гэж хэлэхээр аавтайгаа хамт аймаг явах замдаа хэргийн газар дээр очиж үзье гэсэн боловч хамгаалалт авчихсан байсан болохоор ойртож очиж чадаагүй тэгээд шууд БОЭТ-н гэмтлийн тасагт ирэхэд манай эхнэр ухаангүй байсан. Би хоёр хүүхэдтэй тэр хоёр хүүхэд минь амь хохирсон. Бид хоёр 2019 онд гэр бүл болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 40 минутын орчимд би өөрийнхөө 2 хүүхдийг З.*******ын гэрт дүү болох Д.*******т манай хүүхдүүдийг харж бай гэж хэлээд аваачиж өгсөн. Тэгээд би гол дээр байгууллагаараа мод тарьж дуусгаад гол дээр хэсэг хугацаанд тоглож байхад 16-17 цагийн орчимд миний утас руу залгасан байсан. Би утсаа аваагүй. Тэгээд орой 19 цагийн үед би гэрт нь явж очиход З.*******ын охин аав ажлаасаа ирээд ээжийг аваад явлаа, ногооны талбайд ногоо тарихаар явсан гэж хэлэхээр нь би утсаараа дүүгийнхээ утас руу залгасан боловч аваагүй. Тэгээд өөрийнхөө 3 хүүхэд, З.*******ын 1 хүүхдийг аваад гэртээ очсон. Шөнө 01 цагийн орчимд цагдаагийн газраас залгасан, тэгээд би маргааш өглөө юу болсон талаар мэдсэн. Миний төрсөн дүү. Зэвсэгт хүчний 3-р ангид номын санч хийдэг. Хааяа найз нөхдийн хүрээнд архи дарс уудаг. Хаана хэнд тус хэрэгтэй байна түүнд туслаад явж байдаг хүн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 158дугаар хуудас/,

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ны өдөр цагийн орчимд манай хүү З.******* нь миний ажил дээр ирээд хүү нь аймгийн Буянт сум руу ногооны талбайд мод суулгах тарвасын үр суулгана гэсэн юм ярьж байсан. Тэгээд Хар-Ус нуур Буянт сум руу яваад ирнэ гэж хэлж байсан. Хэнтэй хамт явж байгаа талаар хэлээгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Зан ааш сайтай хүмүүжилтэй хүүхэд байсан. Манай том хүүхэд. З.*******, Д.******* нар 20 онд гэр бүл болсон...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өглөө 09 цагийн үед надтай хамт ажилладаг манай найз Г.******* над руу яриад би Буянт сумаас аймгийн төвд ороод ирлээ зах гарах ажил байна, энэ ажлаа дуусгачхаад 13 цагт уулзъя гэсэн. 13 цаг өнгөрөөгөөд Г.******* руу залгаж ажил чинь амжив уу? гэхэд Г.******* ажил амжсан Д.*******тэй хамт гол гаръя гэсэн. Тэгээд байж байтал Г.******* над руу залгаад гараад ир гэхээр нь гарсан чинь Г.******* 2 хүүхэдтэйгээ, З.*******, Д.******* нартай уулзаад сангийн хэрмийн арагшаа гол дээр гарсан. Бид нар Г.*******ийг гол дээр 30-40 орчим минут хүлээгээд Г.*******ийн машинтай Хар-Ус нуур луу явахаар болоод голоос хөдөлсөн. Хар-Ус нууран дээр бид нар 17 цагийн үед очоод нууран дээр бүгдээрээ ярьж сууцгаагаад бүгд хоёр, хоёр лааз Сэрүүн нэртэй пиво ууцгаасан. *******гийн хүүхэд нь машинд унтаж байгаад сэрэхээр нь бид нар 19 цагийн үед хөдлөөд аймгийн төв рүү  буцаад модон овоогоор даваад орж ирж байхад Д.******* Д. ярьж байна өнөөдөр ерөнхий цэргийн баярын өдөр гэнэ. Буянт суманд ногоо тарьж байгаа гэнэ, хүрээд ирж гэж байна гэж хэлэхээр нь бид Буянт сумд ирж Д.тай бид нар уулзацгаасан. Тэгсэн чинь Д., бас манай ажлын Д. хоёр 1 шил “Эден” нэртэй архи гаргасан. Бид нар бүгдээрээ ууцгаасан. Тэр архийг 2 удаа л тойруулсан надад лав 2 удаа ирсэн. Г.******* 2 хүүхэдтэй учраас архи уулгүй, машинд ороод суучихсан байсан. Тэндээс аймаг руу харуй бүрий болж байхад хөдлөхөд Г.******* Г.*******д би машиныг баръя чи зүгээр үү? гэхэд Г.******* машинаа өгөлгүй өөрөө машинаа унаад аймаг руу хөдөлсөн. Д.*******, Г.******* бид гурав Г.*******ийг зөөлхөн яваачээ гээд хэлээд араас нь хэлж байсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход би урагшаа жолоочийн суудлыг мөргөчихсөн байдалтай ухаан орсон, тэгтэл миний сууж явсан талын хаалгыг хүн онгойлгож намайг машинаас буулгаад дараа нь Г.*******г буулгасан. Г.*******гийн 2 хүүхдийн гүрээний судсан дээр дараад үзэхэд судасны цохилтгүй нас барчихсан байсан, ******* суудал дээрээ савчаад байгаа харагдаж байсан, тэрнээс хойш ухаан санаа самуураад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Хар-Ус нуур луу явахад бид нар 0.33 литрийн лаазтай Сэрүүн нэртэй пиво 10 лаазыг авсан. Тэр пивоноос *******д өгөөгүй. Буянт сумын угтах хаалган дээр Д., Д. нарын задалсан архинаас Г.******* уусан. Миний зүүн хөлний дунд чөмөг хугарсан, толгой хагарсан байсан. Эмнэлэгт хэвтэж дунд чөмөг хадуулаад дараа нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шарх цэгцлэх хагалгаанд орсон. Нуруугаар нилээн өвддөг болсон бас толгой өвдөөд байгаа, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон байгаа. Г.*******ийн өөрийнх нь биеийн байдал хүнд байгаа, одоогоор нэхэмжлэх зүйл алга байна. Бид нар хамт нэг газар ажилладаг, гэхдээ ойр дотно найз нөхөд биш, ангиас цугларах дохио өгч дуудаагүй, нэхэмжлэх зүйл алга ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 171,173 дугаар хуудас/,
  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийнхөө автомашиныхаа 4 дүгээр араагаар явж байтал гэнэт миний автомашины араа мултрах шиг болсон тэгэхээр би 3 дугаар араанд нь хийгээд хөдлөөд цааш 300-400 метр орчим явж байтал машин дотор явж байсан залуу таны дугуй мултарсан юм шиг байна гэж хэлэхээр нь би тээврийн хэрэгслээ зогсоогоод буугаад харсан, дугуйг нь харчхаад автомашинаа замаас гаргаж зогсоогоод байж байтал хажуугаар өнгөрч явсан машинтай хүмүүс зогсоод чиний чиргүүлийн араас чинь машин ороод мөргөчихсөн юм бишүү гэж хэлээд явсан, тэгэхээр чиргүүлээ хартал хойд талаас нь машин мөргөчихсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,
  • Жолооч Б.ийн согтуурлыг “Alcotest 7510” багажаар шалгасан “0.00” буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 87 дугаар хуудас/,
  • Гэрч С.ын мөрдөн шалгах ажииллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг “Дөрөвийн газар” хэмээх газарт засмал зам дээр Баатар гэдэг хүний “камаз” маркийн ачааны чиргүүлтэй машинтай блок ачаад жолооч Баатар болон кабинд нь М. бид 2 хамт суугаад явж байтал гэнэт машин ухас хийх шиг болсон. Тэр үед би Баатар ахыг араагаа сольж байна гэж бодоод 700 метр орчим явсны дараа татаж байсан тамхиа хаях гээд цонх руу хартал чиргүүлийн зүүн хойд дугуй жаахан гадагшаа байрлалтай болчихсон хагарсан шинжтэй байхаар нь Баатар ахыг зогс дугуй сонин болчихсон байна гэж хэлээд зогссон. Тэгээд машинаас буугаад харсан чинь машины чиргүүлийн араас машин ирж мөргөсөн шинжтэй машины тосол тос наалдсан, чиргүүлийн гол төмөр нь гулзайсан байсан. Тэгээд ямар машин мөргөсөн юм бол гээд явсан замаа харсан чинь бид нарын зогсож байсан газраас 600-700 орчим метрийн зайд жижиг суудлын авто машин замын хажуу талд гарчихсан урд хэсэг нь мөргөж гэмтсэн байдалтай байсан. Тэгээд би аймгийн төвөөс Марат гэдэг хүнийг дуудаад ирэхээр нь уг мөргөлдсөн машин дээр яваад очсон чинь приус-20 маркийн саарал өнгөтэй машин замын хажуу тал руу орчихсон хажуу талд нь шороон дээр нэг эмэгтэй хүн орилсон байдалтай нэлээн аймшигтай байхаар нь би харж чадахгүй болохоор алхаад “камаз” дээр ирсэн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед орой 20 цаг өнгөрч байсан байх. Харанхуй болж байсан. Машин явж байгаад ухасхийгээд хөдлөөд зогсох хүртэл эсрэг урсгалаас ямар нэгэн машин зөрөөгүй. Уруу газар байсан бөгөөд 30-40 км цагийн хурдтай явж байсан байх. Камазыг Баатар гэдэг хүн жолоодож явсан. Архи уугаагүй эрүүл явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 92-93 дугаар хуудас/,
  • Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Буянт сумын төв рүү Баатар гэдэг хүний машинаар Буянт сумаас блок ачаад орой 19 цагийн үед Буянт сумаас аймгийн төвийн чиглэлд блок ачаад кабиндаа Б.Баатар, С. бид 3 суугаад явсан. Тэгээд явж байгаад “Улаан богоч”-ийн доод талд дөхөж явтал хажууд сууж явсан С. нь дугуй сонин болчихсон байна гэхээр нь зам чөлөөлөөд зогсоод харсан чинь чиргүүлийн ард талаас машин мөргөсөн шинжтэй машины тос наалдчихсан, төмөр нь гулзайсан шинжтэй байсан. Тэгээд С. нь аймгийн төвөөс Марат гэдэг хүнийг дуудаад уг газарт С. очсон. Харин Б.Баатар бид 2 мөргөсөн машин дээр очоогүй өөрийнхөө машин дээрээ байж байсан. Тэгээд бүр орой цагдаа нар ирж үзлэг хийгээд машин хөдөлгөж болохгүй гэхээр нь өөр машинаар хүргүүлж амарсан. Би цаг яг хэд болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан нар орчихсон харуй бүрий болчихсон байсан. Б.Баатар миний бодлоор 30-40 км цагийн хурдтай явж байсан. “Камаз”машиныг Б.Баатар гэдэг хүн жолоодож явсан. Архи уугаагүй эрүүл явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,
  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буюу хагас сайн өдөр орой 20-21 цагийн үед байх /цагийг нь сайн санахгүй байна/ З.******* нь над руу залгахаар нь манай талбайг олж ирж чадахгүй би яваад очъё гээд хаана байгааг асуухад гүүрний хажууд саравч дээр байна гэхээр нь би явж очсон. Тэгсэн З.******* нь хажуудаа 4 том хүн, 2 хүүхэд нийт долуулаа ирчихсэн байж байсан. Г.*******гаас бусад нь бүгд архи уусан шинжтэй байсан. Надад хэлэхдээ бид нар нууран дээр байж байгаад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд би хүн ирж байгаа юм чинь гэж бодоод өөрийнхөө машин дотор байсан 1 шил “Эден" нэртэй 0.75 граммын архи байсныг задалж өгсөн бөгөөд нөгөө хэд том савтай пиво тал хүртэл нь уусан байдалтай гаргаж ирсэн. Тэгээд би архи задлаад тэр хэдэд хийж өгөөд талдаа орж байх үед би ногооны талбайд хүн ирчихсэн дуудаад байхаар нь буцаад явсан. Харин би явахдаа та хэд согтуу машин барьж болохгүй, архи уугаагүй байгаа Г.*******гаар машинаа бариулаад явцгаа гэж хэлээд би явсан. Тэгээд талбай дээр байж байтал орой 23 цагийн орчим манай хажуу талын манайд хамт ажилладаг залуу осол гарсан байна гэж хэлсэн. Г.******* Б.******* 2 эрүүл, Г.*******, Д.******* 2 халамцуу үг яриа ихэдсэн, З.******* нэлээн согтсон шинжтэй байсан. Надад 5 дахь өдөр ажил хийж өгөөгүй гэдгээрээ тухайн өдөр над дээр очсон юм байна гэж би ойлгосон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

- Гэрч А.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэргийн газар дээр очиход автомашин замаас гарсан, нас барсан 2 хүүхдийн цогцсыг машинаас гаргаж гадна чийгний гудсаар хучсан байдалтай байсан аврах ангийн даргын зааврын дагуу үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхэд 95-11 ХОҮ улсын дугаартай автомашинд 2 том хүний цогцос байсан, эрэгтэй цогцос нь урд суудал дээр, эмэгтэй цогцос нь хойд талын суудал дээр байсан, бид нарыг очиход эмнэлгийн машинд 1 эмэгтэй байсан, жолооч автомашинаас гарч чадахгүй хавчуулагдсан байсныг аврах ажиллагааны холмаатро багаж ашиглан жолоочийг автомашинаас амьд гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Автомашинд байсан эрэгтэй, эмэгтэй 2 цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, онцгой байдлын газрын байр луу 23 цаг 20 минутад хөдөлгөөн үйлдсэн. Түргэн тусламжийн автомашин, цагдаагийн автомашин очсон байсан, “камаз” маркийн автомашин тухайн осол болсон газраас 1 км орчим наана зогсож байсан. Аврах ажиллагааг 1 цаг орчим хугацаанд үргэлжлүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Буянт сумын төв рүү орж “Хишиг” гээд цайны газарт орж хоол идэж байтал Б. ахмад хүнтэй утсаар ярьж байгаад Буянт сумын гүүр орж хүн тосож уулзахаар очиход, хүн ирээгүй байсан. Тэгээд очоод зогсоод байж байтал удалгүй машин хүрээд ирсэн. Тэгээд машинаас буугаад гар хөл бариад, тэр саравчинд суугаад ойр зуурын юм яриад сууж байгаад Б. ахмад машин дотроос 1 шил архи аваад ир гэж хэлэхээр машинаас архи авч ирж өгсөн. Тэгээд архийг задлаад тэнд байгаа хүмүүст тойруулаад аяганд хийж өгсөн. Буянт сумын Хишиг цайны газраас хоол авч идэхдээ бид “red cass” нэртэй пиво авч цайны газраа задлаад бууз жигнүүлж байх хоорондоо нэг нэг лааз пиво уусан, тэгээд тэндээс гараад Буянт сумын гүүрэн дээр очсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 116 дугаар хуудас/

- Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...би 2020 оноос Зэвсэгт хүчний 3 дугаар ангийн захирагчаар ажиллаж байна, ...эдгээр алба хаагчдыг цугларах дохиогоор цуглаж ажиллах дохио өгөөгүй, миний дохио өгсөн захирамжаар захирагчийн орлогч нар болон ар тал, зэвсэглэл техникийн албадын дарга нарыг цугларах дохиогоор ажиллуулсан. Дандаа офицер албадын дарга нар цугларсан. Дээр яригдаад байгаа хүмүүс ахлагч бүрэлдэхүүний алба хаагчид тул ямар нэгэн алба хариуцсан дарга нар бишээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/,

  • Гэрч Е.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Зэвсэгт хүчний 3 дугаар ангид Ажиллагааны удирдлагын тасгийн дарга ажилтай, 2021 оны 11 дүгээр сарын -ны өдрөөс ангийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байна, ...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ангийн захирагчийн 01 дугаартай захирамжийн дагуу ар тал, зэвсэглэл техникийн албадын дарга нарыг цугларах дохиог хэсэгчилсэн байдлаар зарласан. Нийт бүрэлдэхүүнийг дохиогоор дуудаагүй. Ангийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, бэлэн байдлыг шалгах төлөвлөгөөний дагуу ар тал, зэвсэглэл техникийн албадлагын дарга нарыг 20 цагт дохио зарлаж 21 цагт ангийн байрлалд бэлэн байлгахаар дохио зарласан. Энэ хүмүүс дохиогоор дуудагдаагүй, эд нар удирдах ар тал, зэвсэг техникийн албаны дарга удирдах бүрэлдэхүүнд орохгүй тул дуудаагүй. Эдгээр хүмүүс бүгд ахлагч бүрэлдэхүүний хүмүүс. Дохиогоор цугларсан хүмүүс нь офицер бүрэлдэхүүн байгаа...” гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 5 дугаар хуудас/,
  • Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 14-ны өдөр аймгийн Буянт сумаас аймгийн төв рүү ирж байхад Хөх булан тонгойгоод Дөрвийн газарт приус-20 маркийн машин замын хажуу луу уначихсан байсныг хараад эмнэлэг рүү дуудлага өгөөд мөн цагдаагийн газар луу бас дуудлага өгсөн. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 8 дугаар хуудас/,
  • аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101 дугаартай “...Г.*******ийн биенээс авсан гэх цусанд 1.3 промилли этилийн спирт илэрсэн. Г.*******ийн биенээс авсан гэх цусанд 1.3 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 178 дугаар хуудас/,
  • аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 459 дугаартай “...Г.*******гийн тархины их тал бөмбөлгийн зулайн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн салсан, зөрсөн далд хугарал, зүүн сүүжний тогооны хугарал, баруун шууны хугарамгай хэсгийн ил хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, баруун гуя, зүүн гуя, шилбэнд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо, ...уг гэмтэл нь 10-11 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Г.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх  дүгнэлт /1 дүгээр хх-ийн 239 дүгээр хуудас/,
  • аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 498 дугаартай “...Б.*******гийн зүүн дунд чөмөг ясны далд хугарал, дух болон зүүн гуя, өвдөгт шарх, баруун бугалга, зүүн шилбэ, шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо, ...уг гэмтэл нь 20-21 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 249дүгээр хуудас,
  • аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай “...З.******* нь тухайн хэрэг учралын үед гавал тархины гэмтэл, элэгний язрал, хэвлийн хөндийн цус алдалтын улмаас нас барсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 11-18 дугаар хуудас/,
  • аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай “...Д.******* нь тухайн хэрэг учрал болох үед гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 28-34 дүгээр хуудас/,
  • аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай “...Б. нь тухайн хэрэг учралын үед гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 44-46 дугаар хуудас/,
  • аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай “...Б.Аамаржаргал нь тухайн хэрэг учралын үед гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 55-62 дугаар хуудас/,
  • Шүүх сэтгэцийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №26 дугаартай “...Г.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй, ...болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ...хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 84 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн магадалгаа “...95-11 ХОҮ улсын дугаартай, бор саарал өнгийн суудлын зориулалттай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”-ыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэх заалтыг, мөн дүрмийн .2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэх заалтыг, мөн дүрмийн .3- т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг тус тус зөрчсөн байна гэх” /2 дугаар хх-ийн 0 дугаар хуудас/,

  • Яллагдагч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 156 дугаар хуудас/,
  • Яллагдагч Г.*******ийн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт Altangerel Gantumur гэсэн бичиглэл бүхий рентген зургийн хуулбар, өвчний түүх,эмийн хуудас зэрэг баримтууд /2 дугаар хх-ийн 161, 203, 236 дугаар хуудас/,
  • Хохирогч Г.*******гийн хэрэглэсэн эмийн хуудас , өвчний түүх, /2 дугаар хх-ийн 175-200 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.*******гийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүхийн хуулбар /2 дугаар хх-ийн 215-230 дугаар хуудас/,
  • Зэвсэгт хүчний 3 дугаар ангийн захирагч, хурандаа Х.ын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн н/82 дугаартай албан бичиг, 6 хуудас хавсралтын хамт /03 дугаар хх-ийн 16-22 дугаар хуудас/,
  • Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн сангаас авсан жолооч Г.*******ийн лавлагаа, мэдээлэл /3 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Г.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа лавлагаа /3 дугаар хх-ийн 49-50 дугаар хуудас/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ас гаргасан нэхэмжлэл болон хохирол, хор уршгийн талаарх баримтууд /3 дугаар хх-ийн 68-73, 87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.: “...Гомдолтой байна, хүү, бэр хоёроо алдсан 10 настай охин нь үлдсэн хохиролоо нэхэмжилж байгаа. Бусад сэтгэл санааны хохиролыг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранбилгээс: “...Шүүгдэгч Г.******* нь манай гэр бүлтэй нэг ч удаа уулзаагүй. Манай өндөр настай эх байгаа тэр хүний сэтгэл санаа хүнд байна.Сэтгэл санааны хохиролыг нээлттэй үлдээж өгнө үү ...гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ас: “...Энэ залууд гомдолтой байгаа. Нэг ч удаа надтай уулзаагүй. Уулзаж уучлалт гуйсан бол өөрөөр хандах байсан байж магадгүй. Хохирол, сэтгэл санааны хохиролд 80 сая төгрөг нэхэмжилж байна гэх,

Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн үед Г.*******ийг хурдтай явж байна, зөөлөн яв гэж анхааруулж байсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...гэх,

Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “..Би ч мөн адил эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн үед би Г.*******д машиныг би жолоодох уу гэж хэлж байсан. Мөн хурдтай явж байна гэж анхааруулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй... гэх тайлбаруудыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед аймгийн Буянт сумын 05 дугаар /Норжинхайрхан/ багийн нутагт дэвсгэр “Дөрвийн газар” хэмээх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр 95-11 ХОҮ улсын дугаартай, бор саарал өнгийн суудлын зориулалттай “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”-ыг хориглоно...” гэх заалтыг, мөн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэх заалтыг, мөн .2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэх заалтыг, мөн дүрмийн .3- т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг тус тус зөрчиж хөдөлгөөнд оролцож явж байсан 53-14 ХОА улсын дугаартай, ачааны зориулалттай блок ачсан “Камаз” маркын ачааны машины чиргүүлийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, дөрвөн хүний амь нас хохироосон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь“авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” мөн хуулийн 2.3-т  ”хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж”, мөн хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, 4.2-т “энэ гэмт хэргийн улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохирсон бол” гэж  гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байх хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан тодорхойлтод хамаарч байна.

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж согтуурсан үедээ, хурд хэтрүүлэн явсан, машин хоорондын зайг бариагүй зэрэг хууль,замын хөдөлгөөний дүрмээр тодорхойлсон үүргээ биелүүлээгүй хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хоёр түүнээс олон хүн буюу дөрвөн хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.******* түүний ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., П. нарт тус бүрт 10 сая төгрөг шилжүүлсэн ХААН банкны зарлагын хуулгыг шүүхэд ирүүлсэн ба энэ талаар хохирогч талууд хүлээн зөвшөөрсөн болно.

Харин хохирогч Б.*******, Г.******* нар нь шүүх хуралдаанд “өөрсдөд нь гэмтэл учирсан боловч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ээс “...талийгчдаас үлдсэн хүүхэд аавынхаа талд буюу П.гийнд хүмүүжиж байгаа тул бид 10 сая төгрөгийг авсанд тооцож болно. Харин цаашид гарах сэтгэл санааны хохирлыг нээлттэй үлдээж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авсан болно.

Шүүгдэгч Г.******* түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ас талийгаачдийн оршуулгын зардалтай холбогдуулж нэхэмжилсэн мөнгөн дүнгийн зөрүү 7.309.300 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.гээс талийгаачдийн оршуулгын зардалтай холбогдуулж нэхэмжилсэн мөнгөн дүнгийн зөрүү 11.493.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасны дагуу шүүгдэгч Г.Алтангэрээлээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгуулах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ас сэтгэл санааны хохиролд 80 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагч нь хор уршгийн зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Г.******* нь урьд  Сум дундын 26 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” шийтгэх тогтоолын хуулбар /3 дугаар хх-ийн 57-62 хуудас/-аар  тогтоогдож байна.

Гэрч Б.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.******* нь 2015 онд БХИС-ийн ахлагчийн сургуулийг төгсөөд Зэвсэг хүчний 3-р ангид ажиллаж байгаад осолд ороод хэвтэрт байгаа. Г.******* нь үг дуу цөөтэй, ажлаа хийгээд л явдаг залуу байгаа.”гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн Ангийн захирагчийн “ажил байдлын тодорхойлолт” /3хх-35х/, Г.*******ийн  иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, өвчний түүх, хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах комиссын шийдвэр зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1,4.2-д зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс 7.110.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.д олгуулах,  11.493.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.д олгуулах шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих гэх  санал,дүгнэлт гаргав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч Г.*******, Б.******* нараас эрүүгийн хариуцлагатай холбогдуулж гаргах санал дүгнэлтгүй гэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас: Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэргийн зүйлчлэлтэй маргаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Хохирогчийг хохирлоо жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа тул 3 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

2002 онд батлагдсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэг агуулгаар тодорхойлж хуульчилж байсан.

Харин 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай тодорхойлсон.

Хүний амь нас хохироосон гэмт хэргийн хувьд хохирол нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх гэх ойлголт үүсэхгүй. Харин энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсантай холбогдуулан гарсан оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж, амь хохирогчийн гэрээгээр болон хуулиар бусдын өмнө хариуцвал зохих үүргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь хууль хэрэглээний тогтсон ойлголт юм.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдлээс 4 хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг  учирсныг дурдах хэрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын гаргасан саналыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүхээс: Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хоёр ба түүнээс дээш дөрвөн хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул, шүүгдэгч Г.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын саналыг үндэслэн  түүнд мөн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.*******ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 7.309.300 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.д, 11.493.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.д олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, өв залгамжлагч нар нь сэтгэл санаа, гэм хорын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хоёр хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулж, хоёр ба түүнээс дээш буюу дөрвөн хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/  жилийн хугацаагаар хасч, 4/дөрөв/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэр хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 4/дөрөв/жилийн хугацаагаар хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 7,309,300 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.д, 11.493.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.д олгуулж, Иргэний хуулийн 508.1 дүгээр зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өв залгамжлагч нар нь гэм хорын талаархи баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., Д. нарт тус бүрт 10 сая төгрөгний хохирол төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн блок-2 ширхэг, хагарсан ослын зогсолтын тэмдэг-1ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тооцсугай.

7.Шүүгдэгч Г.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form