Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/400

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Г.******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000**************2 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 199******* оны 04 дүгээр сарын 30-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *******-******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бавуу овогт ын ******* (Регистрийн дугаар: 9*******043010).

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Монгол шуудангийн байрны зүүн талд Ц.ас гар утас, картаа авах үедээ бусдад уурласан шалтгааны улмаас Ц.ын дух, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* бид хоёр утсаар ярьж байгаад ******* 21 дүгээр хороололд найз нартайгаа байна, түр хүрээд ирэх үү гэхээр нь би зөвшөөрөөд 21 дүгээр хорооллын нийтийн караокед очсон. Тухайн нийтийн караокед *******ийн найз эй эхнэрийн хамт байсан бөгөөд намайг очсоны дараа удалгүй гадагшаа гараад ******* бид хоёр хорооллын “KFC” орохоор явсан. Тэгээд 21 дүгээр хорооллоос такси бариад хорооллын эцэс дээр буугаад “KFC” рүү алхаад явж байтал Монгол шуудангийн зүүн талд найз тай тааралдсан. Тэгээд би *******т хандаж найзуудтайгаа хэдэн үг солиодохьё, түр хүлээж байгаарай гэсэн бөгөөд ******* манай найз бид хоёроос арай зайтай байсан. Тэгээд бид хоёр сонин сайхан юу байна, хаагуур байна гээд яриад зогсож байгаад *******т хандаж битгий хүүхэдтэй зууралдаад бай, холхон шиг бай, салсан бол мөрөөрөө байгаач гэтэл ******* чамд ямар ч хамаагүй гэж хэлчихээд над руу карт, утас өгөөдөх гээд орилсон. Тэгтэл *******ийн цээж рүү түлхсэн бөгөөд би *******ийн гар утас, картыг өгөх гээд өөдөөс нь очтол миний дух руу гараа атгаж байгаад цохиж унагаасан. Тэгээд намайг газарт унасан байхад ******* миний нүүр хэсэг рүү өшиглөсөн бөгөөд дахиад өшиглөх гэж байхад нь би газраас босоод зугтаагаад цагдаа дуудсан. ...******* бид хоёр найзуудаараа дамжуулан 2021 оны ******* дугаар сард танилцаж байсан бөгөөд түүнээс хойш хоорондоо харилцаж байгаад 2022 оны 0******* дугаар сараас 11 дүгээр сарын хооронд *******ийнд хамт амьдарч байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр  сараас ******* бид хоёр Содон хороололд байр түрээслэн амьдарч байгаад хоорондоо ааш зан таарахгүйн улмаас 2023 оны 03 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа. Одоо хамт байхгүй, холбоо хамааралгүй болсон. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-8, 10 дугаар хуудас),

гэрч П.эйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед зүс таних ******* над руу утсаар холбогдоод манай гэрт ирсэн. Тухайн үед ******* нь бага зэрэг уучихсан байсан бөгөөд манайд ирэхээр нь эхнэр бид гурав пиво ууж байгаад гадагшаа гарч *******ийн хоёр найзтай уулзаад 1******* цагийн үед караоке орсон. Тэгээд 18 цаг өнгөрч байхад *******ийн найз охин ирсэн бөгөөд 19 цаг өнгөрөөгөөд бүгдээрээ караокеноос гарсан. Тэгээд бид нар Саппорогийн “Tse” нэртэй паб орохоор явж байхад ******* такси дотор унтаад байхаар нь би тэр хоёрыг гэртээ харьсан нь дээр юм байна гээд явуулсан. Тэгээд орой 21 цагийн үед над руу залгаад бид нар хорооллын эцэст ирчихсэн байна гээд утас нь тасарчихсан бөгөөд тухайн үед нууцалсан дугаараас залгасан тул би буцаж холбогдож чадаагүй. Тэгээд өнөө өглөө 10 цагийн үед ******* над руу залгаад эрүүлжүүлэхэд хоносон талаараа хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн *******-13 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 0*******-ны өдрийн 4595 дугаартай: “Ц.ын биед тархи доргилт, дух, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн цохих үйлчлэлээр 2023 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр салсан найз охин надтай чатаар холбогдоод хаана байгаа юм гэхээр нь би 21 дүгээр хороололд найзтайгаа хамт байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн үед 21 дүгээр хорооллын нийтийн караокед ирсэн бөгөөд удалгүй бид хэд хамт караокеноос гарсан. Тэгээд би таксинд суугаад унтсан байсан бөгөөд нэг сэрэхэд эй найз охинтойгоо хамт явчихсан, бид хоёр хамт явж байсан. Тэгээд хорооллын эцэс дээр очиж таксинаас буугаад бид хоёр хоолонд орох гээд Очир титэм зочид буудлын урдуур алхаж байтал ын найзтай тааралдсан. Тэгээд хэдэн үг солиодохьё гэхээр нь би жаахан холдоод тамхи татаад зогсож байгаад ас карт, гар утас өгч бай гэтэл өгөхгүй зогсоод байхаар нь би нэлээн ширүүн дуугартал ын найз нь над руу дайрсан. Тэгээд гэнэт миний уур хүрээд ын нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадсан. Тухайн үед би их бухимдалтай байсан тул найзад нь уурласан уураа д гаргасан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.*******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 10 дугаар хуудас) байх тул шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5, *******, 8 дахь хэсэг, 3*******.2, 3*******.3, 3*******.*******, 3*******.*******, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бавуу овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

*******.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

*******.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НЯМДАВАА