| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0119/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2336000000*******9 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа газар тариалан эрхэлдэг, ам бүл 5- эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн сумын () багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, өрхийн орлогоо тодорхойлох боломжгүй, регистрийн дугаар: ПЛ90*******12.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******гийн ******* нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд иргэн “архи авч өгсөнгүй” гэх шалтгаанаар биед нь халдаж зүүн нүдрүү гараараа цохиж, зүүн нүдний дээд доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дунд хэсгийн зулгаралт бүхий учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Гэмт хэргийн талаархи... аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт манай нөхөр найз Д.******* нь зодсон гэх /ПЛ90*******1601/ ийн гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дахь тал)
2. Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу Наурызын баярын өдөр гэртээ байж байгаад 16 цагийн үед Буянт сумын хар замын ар талд байдаг найз Д.*******ы гэрт очсон. Найзын гэрт очоод найз Д.*******, нарын хамт 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгж сууж байгаад найз Д.******* надтай маргалдсан. Бид хоёр ширээний хоёр талд сууж байтал баруун гараараа миний нүүр, зүүн нүдэнд цохисон. Тэгээд миний нүд нээж болохгүй хавдаад би гэртээ харьсан. Гэртээ очиход манай эхнэр нь намайг хараад уурлаад энэ талаар цагдаад мэдэгдэнэ гээд утсаараа цагдаа руу залгаж мэдэгдсэн. Би найзындаа очиход надаас өмнө Д.*******, нар нь 2-3 пиво ууж халамцуу байсан. Тэгээд надтай дахиад хоёр пиво хувааж уугаад сүүлд нь надаас архи нэхэхээр нь би авч өгөөгүй. Тэрнээс болоод миний нүдрүү цохисон. Одоогоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Найз Д.******* нь өөрийн зардлаар эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),
3. Гэрч Б.Кадирбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Буянт сумын хар замы ар талд байдаг Д.*******ий гэрт Д.*******, М. бид гурав Боргио нэртэй 2.5 литрийн пиво 4-5 ширхэгийг авч уусан. Тэгээд сууж байтал Д.******* М.ээс пиво нэхээд тэр хоёр хоорондоо хэрэлдсэн. Нэг мэдэхэд Д.******* нь босож ирээд баруун гараараа М.ийн зүүн нүд хэсэгрүү нэг удаа цохичихсон. Тэгээд би тэр хоёрыг хоёр тийшээ салгаад бид гурав тэндээсээ гэр гэрлүүгээ явцгаасан. Бид гурваас өөр хүн байгаагүй. Тус айлын хүмүүс наурызын баяраар айлруу явчихсан байсан. Д.******* нь М.ээс “архи пиво аваад ир” гээд нэхээд тийм зүйлээс болж хоорондоо маргалдсан. Би хоёр найзынхаа хамт пиво уух нь уусан. Би сүүлдээ нилээн халчихсан байсан. Гэхдээ ямарч байсан хоёр найзыг салгасан болохоор өөрийгөө гайгүй байсан гэж бодож байна” .... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
4. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 295 дугаартай “... М.ийн биед гэмтэл учирсан байна. М.ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.ийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
5. ПЛ90*******12 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн ******* нь ... аймгийн сумын // багт оршин суудаг ... гэх иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал),
6. ПЛ90*******12 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал),
7. Иргэн Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2023 оны сарын 13-ны өдрийн 2336000000*******9 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 21-23 дахь тал),
8. Яллагдагч Д.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Миний бие 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Наурызын баяраа тэмдэглээд гэртээ найз Б.Кадирбекийн хамт Боргио нэртэй 2.5 литрийн пивоноос хувааж уусан. Тэгээд би найз болох “манайд хүрээд ир” гээд утсаар дуудсан. Тэгээд удалгүй гэртээ ирэхээр нь бид гурав нөгөө пивоноосоо хувааж ууж дуусаад байж байтал би “пиво аваад ир” гэсэн чинь М. үгүй гээд бид 2 маргалдсан. Тэгээд би өөрийнхөө зүүн гараараа нүд хэсэгт нь нэг удаа цохисон. Б.Кадирбек бид хоёрыг салгасан. Тэгээд М. гэртээ харьсан. Би 1 шил архи аваад ир гэсэн чинь үгүй гэхээр нь нүд хэсэгрүү нь нэг удаа цохисон. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
9. Яллагдагч Д.******* /ПЛ90*******12/-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 22- ны өдрийн 16 цагийн үед аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт гэртээ найз Б.Кадирбек, М. нартай архи ууж байгаад “архи авчирсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэнд гараараа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дунд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Хохирогч М.ийн биед учирсан ... биед зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дунд хэсгийн зулгаралт бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 295 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
3. Шүүгдэгч Д.******* нь хохирогч М.ийн нүүр, нүд хэсэгт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дунд хэсгийн зулгаралт... бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.ийн нүүр, зүүн нүд хэсэгт цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацрын дээд хэсгийг хамарсан цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөмсөгний дунд хэсгийн зулгаралт... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.*******ий үйлдсэн дээрх гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5. Мөн шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
6. Иймд шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7.Шүүгдэгч, хохирогч нарын архи уусан байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 47 дахь тал) баримтаар тогтоогдож байна.
4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч өгсөн ... Д.******* нь ******* онд аймгийн суманд төрсөн. Д.******* бид хоёр 2011 онд танилцаад 2015 онд гэр бүл болсон. Одоо 3 хүүхдийн хамт аймгийн Буянт суманд ногоо тарьж мал маллан амьдарч байна. Манай нөхөр төлөв даруу зантай, хичээнгүй, муу зан харилцаа байхгүй, хүнд тусархуу хүн байгаа... гэх мэдүүлэг, гэрч ... Д.******* нь ******* онд аймгийн суманд төрсөн. Манай найз Д.******* нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Д.******* нь аймгийн Буянт суманд ногоо тарьж мал маллан амьдардаг ба дуу цөөтэй, төлөв даруу зантай, ажилч хөдөлмөрч залуу байгаа. Миний мэдэхээр сүүлийн 15 жил ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй хүүхэд ба хүнд тусархаг залуу байгаа юм... гэх мэдүүлэг,
ПЛ90*******12 дугаарын регистртэй, ******* овогт *******гийн ******* нь ... аймгийн сумын // багт оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.
5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар хохирогч М. нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
6. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7. Шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, газар тариалан эрхэлдэг зэрэг болон улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн хувьд улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 800000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1. Шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн 2336000000*******9 дугаартай хэрэгт шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.
2.Шүүгдэгч Д.*******д шүүхээс торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 800000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2336000000*******9 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА