Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч Т., түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ургийн овогт ийн , аймгийн суманд 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл-5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, аймгийн сумын багт оршин суух, аминдаа *******, *******, ******* толгой малтай,  жилийн орлого төгрөг,  ял шийтгэлгүй,  регистрийн дугаар .

                                      Холбогдсон хэргийн талаар:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* ... шүүгдэгч Т.ыг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хохирогч Х.Махсумхалийгийн 118 толгой  малыг хөлсөөр маллаж байх үедээ 2022 оны 12 дугаар сард 13 ямаа, 12 хонь буюу нийт 25 тооны бог малыг завшсан нь нотлогдсон ...  гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гомдолд хавсаргасан ...” сумын багийн Т.д тавьсан миний 118 толгой бог малаас 27 толгой мал  дутаасан байна”... гэх гомдол (хавтаст хэргийн 01 дэх тал);

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х. өгсөн... Би сумын багийн  иргэн ийн гэдэг залууд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийт 118 толгой мал буюу 61 тооны хонь, 57 тооны ямааг хүлээлгэн өгч байсан.  Би 2023 оны 02 дугаар сарын дундуур очиж малаа тоолоход миний малнаас 13 тооны ямаа, 12 тооны хонь нийт 25 толгой бог мал дутаж 93 тооны мал үлдсэн байсан. Т. надад хэлэхдээ таны мал чинь бүрэн байгаа гэж хэлж байсан. Гэтэл би өөрөө очиж тоолж үзсэний дараа би таны бүх малыг  төлж өгнө гэж хэлсэн. Би сонсохдоо миний малыг бусдад зарчихсан гэсэн мэдээлэлтэй байна.Т. нь миний малыг 2011 оноос хойш маллаж хариулж байгаа. Энэ хугацаанд надаас ямар нэгэн мал дутааж байгаагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн албан ёсны гэрээ байхгүй. Миний малыг 1000 төгрөгөөр хариулдаг. Би сар болгон мөнгийг нь бэлэн өгдөг байгаа ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3 дахь тал),

3.Малд үзлэг хийсэн тэмдэглэл ... аймгийн сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт иргэн хашаанд тэжээж байгаа 16 тооны ямаа байв. Уг ямаануудын 13 тооны шүдлэн  ямаа нь бүгд ижилхэн зүүн чих нь онь имтэй, баруун чихэндээ араасаа ухам имтэй байх бөгөөд иргэн Т.ы ямаануудын им тамгатай ижилхэн байна. Харин үндсэн 3 тооны ямааны нэг хар халзан гунан сэрх хар халзан шүдлэн ямаа хоёр хоёулаа хамар дээрээ хөндлөн хайруул ногтон тамгатай хоёр чих нь хоёулаа бүтэн ямаанууд байв. Үлдсэн хар зүсмийн зүүн талын эвэрт нь шар өнгийн баруун эвэрт нь ногоон хуучин будагтай зөв чих буюу зүүн талын чихэндээ урдаасаа ухам, баруун чихэндээ үзүүр дээрээ онь имтэй ямаа байв. Оролцогч Х.Махсумхалий ногтон тамгатай хоёр халзан ямааг манай ямаанууд байна гэснийг үзлэгт тусгав... гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

4. Малд үзлэг хийсэн тэмдэглэл ... сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт Х.Махсумхалийн хашаанд бог болох мал 7 хонь нэг шүдлэн ямаанд үзлэг хийв. Шүдлэн ямаа нь хамар дээрээ ногтон тамгатай хоёр чих нь бүтэн зүүн чихэндээ шар өнгийн даавуутай. Хонь нь им тамгаараа ижилхэн хамар дээрээ ногтон тамгатай байна ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

5. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Т. гэдэг хүнийг танина. Манай сумын багийн иргэн байгаа юм. Надад Т. нь 2022 оны 12 дугаар сард 15 ямаа зарсан. Би нэг шүдлэн ямааг 30000 төгрөгөөр үнэлж авч байсан. Миний авсан 15 тооны ямааны 4 тооны ямаа нь гунжин эм ямаанууд байсан. Би гунжин ямааг нэгийг 40000 төгрөгөөр авсан. Би өөрийн ахын залуу болох гэдэг залуугийн хамт өөрийн Berna маркийн машинаар авч ирж байсан. Би Т.аас 10 шүдлэн ямаа худалдаж авахдаа 300000 төгрөгийг би өөрийн данснаас Б.Нургүл гэдэг хүний дансанд хийж байсан. Харин үлдсэн 5 тооны ямааны мөнгө 200000 төгрөг бэлнээр өгч байсан. Би Т.аас 10 тооны ишиг нэг удаа, 5 тооны ямаа нэг удаа үндсэндээ хоёр удаа очиж авсан. Миний авсан 15 тооны ямаа бүгд одоо  манай хашаанд байгаа. Уг ямаануудын нэг ишиг, нэг том ямаанд нь им байхгүй. Хамар  дээр нь хөндлөн дарсан ногтон тамгатай ямаа байгаа. Үлдсэн ямаанууд нь бүгд ижилхэн нэг талын чихэнд нь цуулбар, нэг чих нь онь /ганзага/ имтэй. Би сүүлийн жилүүдэд мал хураагаад өөрөө жаахан малжих санаатай мал худалдаж аваад байгаа. Надад энэ хүн хэлэхдээ өөрийн мал байгаа. Бид улсруу нүүх гэж байгаа. Дээрээс нь зээл төлөх гээд мөнгөний хэрэг гараад байна гэж хэлэхээр нь худалдаж авсан. Би өөр зүйл мэдэхгүй (хавтаст хэргийн 12 дахь тал),

6. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Т. гэдэг хүнийг танина. Бид нар нэг багийн хүмүүс байгаа юм. Надад Т. нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 12 тооны хонь, 23 тооны ямаа нийт 35 тооны ямаа өгсөн. Ямааны нэгийг 50000 төгрөгөөр, 1.150.000 төгрөг, 13 тооны хурган хонийг нэгийг 20000 төгрөгөөр нийт 260000 төгрөгөөр нийтдээ 1.410.000  төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн малыг Т.ы хотноос сумын нэг Портер машинаар очиж авсан. Би мөнгөө Т.ы өөрийн Хаанбанкны дугаарын дансруу 1.410.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сард шилжүүлсэн байгаа. Одоо миний Т.д өгөх 50000 төгрөг байгаа. Миний авсан 35 тооны хонь, ямаа ихэнх нь чихэндээ им тамгагүй хамран дээрээ хөндлөн тамгатай  ямаа, хонь байсан. Би уг малыг аваад нэг хонуулаад аймгийн төвийн ченжүүдэд шууд зарчихсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

7. Мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр ... шүдлэн ишиг-нэг бүрийн үнэ 35000 төгрөг, Эм ямаа нас гүйцсэн нэг бүр-65000 төгрөг, Эм хонь нас гүйцсэн нэг бүр-75000 төгрөг, хурга нэг бүр-35000 төгрөг нийт 2023 оны 03 дугаар сарын байдлаар үнэлгээний үнэ цэнэ 1105000 төгрөг болохыг тодорхойлов гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22 дахь тал) ...зэрэг нотлох баримтуудаар ... шүүгдэгч ийн нь хохирогч итгэмжлэн хариуцуулсан 25 тооны бог малыг бусдад зарж хувьдаа завшсан ... нь  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т. нь бусдын 25 тооны бог малыг зарж 1050000  төгрөгийг бэлнээр буюу дансаар авч, хувьдаа ашигласан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Хоёр: Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

2. Итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэн, хуулийн этгээдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

 3. Хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо хэрэглэсэн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Т. нь хохирогч эзэмшлийн 25 тооны бог малыг зарж ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн дугаартай дансаар, Б.Нургүлийн дансаар 300000 төгрөг, бэлнээр 200000 төгрөг, нийт 1050000 төгрөгийг өөртөө авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг тус тус ялган хуульчилсан.

5. Шүүгдэгч Т. нь хохирогч 25 тооны малыг бусдад зарж түүнд 1100000 төгрөгний хохирол учруулсан ба тухайн хохирлоо төлсөн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т. нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусдад зарж борлуулж 1050000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн хэргийн үйл баримт тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

                           Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Т.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) ... гэрч өгсөн... Манай нөхөр Т. нь 1981 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аймийн суманд төрсөн ба бид хоёр 2014 онд танилцаад гэр бүл болсон ба түүнээс хойш хамт амьдарч  байна одоо 3 хүүхдийн хамт аймагт амьдардаг. Манай нөхөр аймгийн суманд өөрийн мал болон айлын малыг хөлсөөр маллаж амьдардаг. Төлөв зантай хүн байгаа... гэх мэдүүлэг, гэрч ... Т. нь  манай нөхрийн төрсөн ах нь байгаа юм. Т. нь эхнэр 3 хүүхдийн хамт аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах малчны хороололд  хадам аавындаа амьдардаг ба өөрөө ирж очоод малаа малладаг. Төлөв даруу дуугүй зантай хүн байгаа юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Т. нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгийн торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон  орлого  1050000 төгрөг гаргуулан улсын орлого болгох” санал гаргасан, шүүгдэгч Т. нь надад тэнсэх ял оногдуулж өгнө үү гэх санал, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь шүүгдэгч нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 180 тооны бог малтай зэрэг хувийн байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, ял оногдуулахгүйгээр тэнсэх ялуудаас сонгож оногдуулах боломж байгаа бөгөөд эдгээрээс  хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. Мөн прокурорын санал болгосон 1.050.000 төгрөгийн хөрөнгө орлого хураах санал дээр татгалзах зүйл байхгүй дүгнэлт гаргасан болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

6. Шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д хоёр мянга  долоон  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  хоёр сая долоон зуун мянган  төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн болно.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.д тайлбарлаж,  шүүгдэгч Т. нь гэмт хэрэг үйлдэж 1050000 төгрөгний   орлого олсон байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.аас нь 1.050.000 төгрөгийн   гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид торгох ял шийтгэж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн тул өмнө авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жантекей овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д хоёр мянга долоон  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.д оногдуулсан 2700000 /хоёр сая долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Т. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1050000 (нэг сая тавин мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.д тайбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.д оногдуулсан торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ЦЭЦЭГМАА