| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2023/0117/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/116 |
| Огноо | 2023-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Б.Батцоож, хохирогч Е.*******, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2336000000087 дугаартай, 178/2023/0114/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар: ПО*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Е.*******г ”унтсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
Гэмт хэргийн таалрх гомдол мэдээлэл мүлээн авсан тэмдэглэл (хэргийн 7 дугаар тал)
Гэрч У.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2023 оны 03 дугаар сарын 07-ны өглөө би охиндоо мессэж бичихэд над руу зургаа явуулаад “ нөхөртөө зодуулаад босож чадахгүй байна” гэж мессэж бичсэн.Би 14 цаг өнгөрч байхад ******* суманд гэрт нь очиход Е.******* гэртээ орондоо босож чадахгүй хэвтэж байсан.Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг (хэргийн 11-12-р тал)
Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр М.*******, Ж.Алтынбек бид гурав архи ууж байгаад М.******* согтоод гэртээ харина гээд явсан. Ж.Алтынбек “унтлаа” гээд хэвтээд өгөхөөр нь би М.*******ийнд очиход тэр эхнэрээ зодоод эхнэр нь уйлж байхаар нь би салгаад М.*******ийг загнаад унтахаар нь гараад явсан. Намайг гэрт нь ороход М.******* эхнэрийнхээ нуруу хэсэгт нь өшиглөж байсан... гэх мэдүүлэг (хэргийн 14-15-р тал/)
Хохирогч Е.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2023 оны 03 дугаар сарын 06-ны орой манай нөхөр М.******* архи ууж ирсэн. Тэгээд намайг унт гээд татаад байхаар нь түлхсэн чинь намайг шууд барьж аваад хоолой боогоод би ухаан орж гараас нь мултраад үүд рүү зугтсан чинь үсдэж аваад чирээд толгой тус газар, нуруу руу хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгтэл нөхрийн худ болох Хах гэдэг хүн орж ирж салгасан. Би гомдолтой байна архи ууж ирээд үхнэ гээд байдаг. Намайг зоддог. Миний бие өвдөж байна.” гэх мэдүүлэг (хэргийн 20-р хуудас)
Мөрдөн шалгах ажиллагаанд М.******* яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би хөдөө мал дээр байж байгаад сумын төвд ирж гэртээ ирэхэд манайд худ Т.Мухамд байсан. Бид хоёр гадуур явж байгаад Ж.Алтынбектэй таарад 1 шил архи авч Т.Алтынбекийн гэрт очиж уусан. Орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр намайг архи уулаа гээд хэрүүл хийгээд байхаар нь би уурлаад орон дээр дарж аваад хоёр гараараа хоолойг нь боогоод үсдэж зодсон. Энэ үед манай худ буюу Хах орж ирж салгасан... гэх мэдүүлэг (хэргийн 43-44-р хуудас)
Гэрч У.йн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 58-62-р тал)
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: шүүгдэгч М.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны орой үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр Е.*******тай маргалдаж түүний хоолойг боож, толгой нүүр хэсэг, нуруу мөр хэсэгт цохиж, нуруу хэсэгт нь өшиглөж гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
1.1. ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 242 дугаартай “...Е.*******гийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбээ, зүүн хацар, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун мөр, тохойнд тус бүр зулгаралт, зүүн мөр даланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 27-р тал )
Хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч М.*******ийн зодосон үйлдлийн улмаас учирсан нь тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эхнэртэйгээ зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч М.*******, хохирогч Е.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.*******, хохирогч Е.******* нарын гэр бүл болсныг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...” гэж заасан ба шүүгдэгч М.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Е.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 58-р хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 61-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 62-р хуудас), ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт (хэргийн 64-р тал), М.*******ийн мал тооллогын тодорхойлол зэрэг нотлох баримтуудыг хэрэгт авагджээ.
Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт “хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Бид хоёр эвлэрсэн “ гэх,
Хохирогч Е.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “бид хоёр эвлэрсэн, М.******* надаас уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх тайлбарыг тус тус өгсөн.
Дээрх баримтуудаар шүүгдэгч М.******* нь эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг, эхнэр хүүхдүүд нь сумын төвд амьдардаг, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгтжэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 1,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялыг 05 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******эд тайлбарласугай.
5.Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******эд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай
7. Шүүгдэгч М.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС