| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/61 |
| Огноо | 2023-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.бал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул,
Улсын яллагч Э.Мөнх-Оргил,
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын *******-******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ах ******* овогт ******* *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Прокуророос шүүгдэгч Ц.*******ийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн ******* сумын *******нуур, багийн 4 дүгээр гудамжны 22 тоотод хохирогч Ц. хүүхэд зодлоо гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд нь зүүн гуяны шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Прокурорын надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би Ц.д учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Ц. “...Би өчигдөр 16 цагийн үед гэх айлд мотоциклийг нь өгөхөөр очсон. Намайг гийн гэрт очиход , эхнэрийнхээ хамт мөн - гэх хүн гэрийн баруун хойморт газраар унтаж байсан. Тэгсэн миний араас орж ирээд , бид гурав юм яриад сууж байсан. Тэгсэн гаднаас согтуу гийн гэрт ирсэн. Тэгээд согтуу над руу үг хаяад байсан. Тэгэхээр нь би тай барьцалдаж аваад ноцолдоод газар унасан. Тэгээд би босож ирээд ыг дээлийнх нь шилэн хүзүү хэсгээс нь дугтарч татаад газар унагасан. Тэгсэн бид хоёрыг салгасан. Тэгээд удалгүй ын аав болох ******* гэх хүн гэрт орж ирээд намайг гэрийн баруун талд газар зүүн хөлөө ачсан байдалтай хэвтэж байсан чинь шууд ирээд миний зүүн хөлийн гуя хэсэгт хутгаар нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм гэж хэлсэн чинь битгий баашлаад бай энэ тэр гэж хэлсэн. Тэгээд ******* гэх хүн цуг эмнэлэг явна явъя гээд мотоциклоор намайг араараа суулгаад эмнэлэг орсон.” гэх мэдүүлэг /х.х-н 11-12 дугаар хуудас/
- Гэрч Л.ын “...2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчимд манай ангийн найз над руу залгахаар нь түүнтэй сумын төвийн хойно уулзахад 0,5 литр хэмжээтэй Хараа архи гаргаж ирэхээр нь бид хоёр хувааж уугаад 14 цагийн үед Холбоо нуурын хажуугаас салаад хүргэн ах гэрт очиход түүний эхнэр унтаж байхаар нь гараад тоглоомын талбайд хүн машин ачиж байхаар нь ачилцаж өгөөд ах гэртээ ирсэн юм болов уу гэж бодоод орой 18 цагийн үед гэрт нь буцаж ороход ах гэртээ ирээгүй гэрийн баруун талын орны урд хохирогч , хоёр 0,5 литр хэмжээтэй Хараа архи хувааж уугаад хажууд нь - ямар ч ухаангүй согтуу унтаж байсан. Би хажууд нь суусан эгч гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан. Тэгтэл ах надад юм хэлээд би тухайн үед миний уусан архи гараагүй байсан болохоор түүнийг юу хэлж байсныг санахгүй байна. Миний дээлийн энгэрээс заамдаад намайг газарт унагааж байснаа боогоод толгойгоор минь газар мөргүүлээд байсан. Энэ үйл явдлыг хараад эгч аав руу заалгаад хүүхэд чинь зодуулаад байна гэж хэлсэн юм шиг байна лээ. бид хоёрыг салгахаар нь би гэрээс гараад зогсож байхад аав нэлээн ууртай ирээд ахын гэр рүү ороод удалгүй буцаж гарч ирээд гэр рүүгээ явахаар нь би гэр рүү ороход гэрийн баруун талын орон дээр сууж байснаа танай аав чинь намайг хутгалчихлаа гээд хутгалуулсан газраа зааж байсан. Манай аав түүнийг сур зүсдэг хар иштэй хутгаараа нэг удаа гуяны дотор талд нь хутгалсан байсан. Удалгүй аав буцаж ирээд дагуулаад эмнэлэг явсан гэсэн. Би тухайн үед ахын гэрт унтаад үлдсэн. Аав өглөө надад хар өнгийн сур зүсдэг хутгаараа хутгалсан энэ хутгаа одоо цагдаад аваачиж өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
- Гэрч Ц.ын “...2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг өнгөрч байхад - манайд шал согтуу орж ирээд гэрийн баруун талд гутлаа тайлаад унтсан. Үүнээс бараг цагийн дараа байхаа 16 цаг өнгөрч байхад той хамт архи уусан байдалтай согтуу орж ирээд гэрийн баруун талын орны урд юм яриад сууж байхаар нь би гэрийн баруун талын орон дээрээ унтсан. Тэгтэл 17 цагийн орчимд байхаа пижигнэлдээд эхлэхээр нь сэрээд харахад Л. манайд ирчихсэн түүнийг заамдаад чамайг боогоод унагаачихъя гээд ноцолдоод дээр доороо ороод байсан. Миний харж байснаас тэр хоёр дээр доороо ороод ноцолдож байхдаа Л. 2 удаа гэрийн баруун талын орны хөлийг мөргөсөн. Л., хоёр хоёулаа нэлээн согтуу байсан. Би ын аав руу нь утсаар залгаад Л. манайд согтуу ирээд тай зодолдоод байна ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд оо бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгтэл удалгүй гаднаас ******* ах нэлээн ууртай орж ирээд гэрийн баруун талын орон дээр сууж байхад чи яасан их хүүхэд зоддог юм гээд дайраад байсан. Тэгтэл танай ах чинь намайг хутгалчихлаа гэхэд ******* ах юм ярилгүй гэрээс гараад явсан. Дараа нь ******* ах дагуулж эмнэлэг явж үзүүлсэн байсан. , хоёр бие биеийгээ цохиогүй. Хоорондоо ноцолдоод байсан. Харин ******* ах цохиогүй нэг удаа л хутгалсан. Тухайн үйл явдлыг бид хоёр л харсан. - шал согтуу унтаж байсан болохоор үйл явдлыг мэдээгүй. ******* ах ямар хутгаар хутгалсныг хараагүй. Манай гэрт ямар нэгэн цус нөж болсон зүйл болоогүй. хутгалуулчихлаа гээд өмдөө тайлаад үзүүлэхэд зүүн гуяны дотор талд нэг удаа хутгалуулсан шархтай шархнаас нь цус дөнгөж гарч эхэлж байсан. Би , нар юунаас болоод яагаад маргалдах болсон талаар нь мэдээгүй. Харин ******* ах хүүхдээ өмөөрөөд хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудас/
Гэрч Б. “...Өчигдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг 30 минутын үед намайг ажил дээрээ байх үед гэгч нь би хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд *******ийн хамт эрүүл мэндийн төв дээр ирсэн. Намайг биед үзлэг хийх үед зүүн гуяны гадна дунд хэсэгт 2 сантиметр орчим зүсэгдсэн шархтай, тухайн шархнаас цус гарсан байсан. Би болсон асуудлыг цагдаад мэдэгдчихээд шархыг цэгцэлж хэсгийн мэдээ алдуулалт хийж шарх хэсэгт 5 оёдол тавьсан. Тэгээд гэрээр эмчилгээ бичиж аймгийн төв орж гэмтлийн эмчид үзүүлэх хэрэгтэй мөн цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн. Намайг үзлэг хийх үед аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ... зүүн гуяны гадна дунд хэсэгт 2 сантиметр орчим зүсэгдсэн шархтай, тухайн шархнаас цус гарсан байдалтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-н 22-23-р хуудас/
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 128 дугаартай “...Ц. биед зүүн гуяны шарх, цус хуралт гэмтэл учирсан байна. Ц. биед учирсан гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Ц. биед зүүн гуяны шарх, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Ц.*******ийн холбогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ц. эрүүл мэндэд учирсан хохиролд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зардлыг шүүгдэгч Ц.******* төлсөн байх бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 72-р хуудас/
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ах овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комистт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хууль заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ