Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

 

 

2023          04             21                                                        2023/ШЦТ/58

                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч У.Д-ийн өмгөөлөгч Г.М,

Шүүгдэгч У.Д-ийн өмгөөлөгч Ш.С /цахимаар/,

Шүүгдэгч М.Д, Ж.Д нарын өмгөөлөгч Х.Б /цахимаар/,

Шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Н.М,

Шүүгдэгч Т.М-ийн өмгөөлөгч Г.Н /цахимаар/,

Шүүгдэгч Д.Э-ын өмгөөлөгч О.А,

Шүүгдэгч Д.А-ийн өмгөөлөгч Д.Н /цахимаар/,

Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Ц.Б,

Шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, О.Э, Т.М, Д.Э, Д.А, Н.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Д, М.Д, Ж.Д, О.Э, Т.М, Д.Э, Д.А, Н.А нарт холбогдох 2201000310205 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.А нь “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ийн тээврийн менежерээр ажиллаж байхдаа тус компани тээврийн хэрэгслүүд нь Боомтын үндэсний зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр нүүрс тээвэрлэж нэвтрүүлэх жагсаалтад орсон Дүгэрсүрэнгийн жолоодон явах байсан 70-69 ӨМЭ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийн жолооч Дүгэрсүрэнгийн гадаад паспортын хугацаа дууссаж, гарах боломжгүй болсон 70-69 ӨМЭ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Г.Рэнцэнжүгдэрээр жолоодуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний А/29 тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 2.3.4 дэх хэсэгт” /Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх”/ заасныг зөрчиж Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэлгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу хил нэвтрүүлсний хариуд 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өөрийн 5107034534 дугаартай данснаас тус ангийн тээврийн хэрэгслийн шалгагч Ж.Даваасүрэнгийн найз Ч.Мөнхбаярын 5084559055 дугаартай данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж, улмаар Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн 0131 дүгээр ангийн ангийн баримт бичгийн шалгагч М.Д, У.Д тус ангийн тээврийн хэрэгслийн шалгагч Ж.Д нарт тус бүрт нь 1,000,000 төгрөг өгч бусдад нийт 3,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

Шүүгдэгч У.Д нь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагчаар ажиллаж байхдаа тус албаны тээврийн хэрэгслийн шалгагч Ж.Дтэй үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч О.Э, Т.М нарын ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг”, ХХК-ийн “Монпропа” ХХК-ийн компаниудын нэр дээрх 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04- ний А/29 тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 2.3.4 дэх хэсэгт” /Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх’7 заасныг зөрчиж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх бүртгэлийн санд бүртгэлгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу хил нэвтрүүлсний хариуд Ханбогд инженеринг” ХХК-ийн зохион байгуулагч Т.Мөрөнгөөс өөрийн ах Ж.Наранбаатарын 5009286868 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийн хахууль авсан,

Мөн тус албаны баримт бичгийн шалгагч М.Д, тээврийн хэрэгслийн шалгагч Ж.Д нартай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч Н.Аын ашиг сонирхлын үүднээс “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ийн 70-69 ӨМЭ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний А/29 тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 2.3.4 дэх хэсэгт” /Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх”/ заасныг зөрчиж Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх санд бүртгэлгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу хил нэвтрүүлсний хариуд “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Аын 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ж.Дийн найз Ч.Мөнхбаярын Хаан банкны 5084559055 дугаарын дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөгөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн хадам ээж М.Туяагийн 5407006459 тоот дансаар 2,000,000 төгрөгийн авахдаа Ж.Д-ээс авлагатай байсан мөнгөнөөс 1,000,000 төгрөгийн суутган авч “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Аоос 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч М.Д нь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагчаар ажиллаж байхдаа, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны тээврийн хэрэгслийн шалгагч Ж.Дтэй үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч О.Э, Т.М нарын ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг” ХХК, “Монпропа” ХХК-ийн компаниудын нэр дээрх 83-30 УАО, 83-50 УАО, 83-60 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний А/29 тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 2.3.4 дэх хэсэгт” /Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх”/ гэж заасныг зөрчиж Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэлгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу хил нэвтрүүлсний хариуд “Ханбогд инженеринг” ХХК-ийн зохион байгуулагч Т.Мөөс өөрийн найз Д.Сүхтогоогын 5019534436 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 сарын 08-ны өдөр 8.000.000 төгрөг, найз Б.Азбаярын худалдаа хөгжлийн банкны 456107736 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль авсан,

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч У.Д, тээврийн хэрэгслийн шалгагч Ж.Д нартай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч Н.Аын ашиг сонирхлын  үүднээс “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ийн нэр дээрх 70-69 ӨМЭ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгсийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний А/29 тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 2.3.4 дэх хэсэгт” /Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх’7 заасныг зөрчиж Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэлгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу хил нэвтрүүлсний хариуд “Тэнгэр анд тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Ариунболдын тус ангийн баримт бичгийн шалгагч Ж.Дийн найз Ч.Мөнхбаярын Хаан банкны 5084559055 дугаарын данс руу 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн хахуулын мөнгө болох 3,000,000 төгрөгнөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн ээж Т.Дашсүрэнгийн Хаан банкны 5013101011 тоотдансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан,

Шүүгдэгч Ж.Д нь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны тээврийн хэрэгслийн шалгагчаар ажиллаж байхдаа ганцаараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хахууль өгөгч О.Э, Т.М нарын ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг”, ХХК-ийн Монпропа ХХК-ийн компаниудын нэр дээрх 83-30 УАО, 83-50 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 83-20 УАО, 83-60 УАО, 83-70 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч М.Дтай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч О.Э, Т.М нарын ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг”, ХХК-ийн Монпропа ХХК-ийн компаниудын нэр дээрх 83-30 УАО, 83-50 УАО, 83-60 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч У.Дтэй үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч О.Э, Т.М нарын ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг”, ХХК-ийн Монпропа ХХК-ийн компаниудын нэр дээрх 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний А/29 тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 2.3.4 дэх хэсэгт” /Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх”/ заасныг зөрчиж Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэлгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу хил нэвтрүүлсний хариуд Ханбогд инженеринг” ХХК-ийн зохион байгуулагч Т.Мөрөнгөөс өөрийн найз Ч.Мөнхбаярын Хаан банкны 5084559055 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 4.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг буюу нийт 18.000.000 төгрөгийн хахууль авсан,

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч У.Д, М.Д нартай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч Н.Аын ашиг сонирхлын үүднээс “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ийн 70-69 ӨМЭ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний А/29 тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 2.3.4 дэх хэсэгт” /Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх”/ заасныг зөрчиж Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэлгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу хил нэвтрүүлсний хариуд “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Аын 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн найз Ч.Мөнхбаярын Хаан банкны 5084559055 дугаарын дансаар 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн хахуулын мөнгийг У.Д, М.Д нартай тус бүр 1,000,000 төгрөгөөр хувааж авсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр М.Дийн ээж Т.Дашсүрэнгийн Хаан банкны 5013101011 тоот дансаар 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр У.Дийн хадам ээж М.Туяагийн 5407006459 тоот дансаар 2,000,000 төгрөг шилжүүлэхдээ өөрийн У.Дт өртэй байсан мөнгөндөө өөрт очих ёстой байсан 1,000,000 төгрөгийг нэмж шилжүүлэн “Тэнгэр анд Тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Аоос 1,000,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Д.А нь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны орлогчоор ажиллаж байхдаа Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч Ж.Д, М.Д нартай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч О.Э, Т.М нарын ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг”, ХХК-ийн Монпропа ХХК-ийн компаниудын нэр дээрх 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хяналт- шалгалт хийх, илрүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний А/29 тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, зөрчил шийдвэрлэх журам”-ын 2.3.4 дэх хэсэгт” /Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх’7 заасныг зөрчиж Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэлгүйгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу хил нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж зохих хууль дүрэм, журамын дагуу хариуцлага тооцож ажиллах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд,

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч Ж.Д, У.Д нарын үгсэн тохиролцож, санаатай нэгдэж хахууль өгөгч О.Э, Т.М нартай ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг”, ХХК-ийн Монпропа ХХК-ийн компаниудын нэр дээрх 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Гашуунсухайт боомтоор хил нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, хяналт-шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байхын тулд “Ханбогд инженеринг” ХХК-ийн зохион байгуулагч Т.Мөрөнгөөс 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн найз Н.Баярсайханы Хаан банкны 5171026914 дугаартай дансаар дамжуулан 12.000.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч О.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд байхдаа өөрийн ажилладаг “Ханбогд инженеринг” ХХК-ийн зохион байгуулагч Т.Мтэй үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд байрлах “Ханбогд инженеринг” ХХК-ны нэр дээрх гаалийн хяналтын бүсэд байрлах хяналтын талбайд Сингапур Улсын “И-коммодитис холдингс прайвет лимитед” компани худалдан авч буулгасан нүүрсийг “Ханбогд инженеринг” ХХК-ны ашиг сонирхлын төлөө болон өөртөө давуу байдал бий болгож хууль бусаар Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийж хяналт шалгалт хийлгүйгээр нэвтрүүлэх, зорилгоор урьдчилан төлөвлөж, Т.М өөр дамжуулж Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн 0131 дүгээр ангийн баримт бичгийн ахлах шалгагч дэслэгч М.Д, ахлах дэслэгч М.Д, Ж.Д, хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч М.А нарын албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан боомтын үндэсний зөвлөлөөс баталсан хуваарьт хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй 83-30 УАО, 83-50 УАО, 83-60 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 83-30 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 83-20 УАО, 83-60 УАО, 83-70 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн  хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 83-60 УАО, 83-50 УАО, 83--70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу нэвтрүүлсний хариуд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч Ж.Дд түүний найз Ч.Мөнхбаярын 5084559055 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

- 83-30 УАО, 83--50 УАО, 8360 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 2871 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу нэвтрүүлсний хариуд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131-р ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч М.Дэлгэржунайд иргэн Д.Сүхтогоогийн 5019534436 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг, түүний найз Б.Азбаярын худалдаа хөгжлийн банкны 456107736 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

- 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу нэвтрүүлсний хариуд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны ахлах дэслэгч У.Дт түүний ах Ж.Наранбаатарын 5009286868 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

- 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83--20 УАО, 8330 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу нэвтрүүлсний хариуд болон нэвтрүүлэхийн тулд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны орлогч Д.Ад түүний найз Н.Баярсайханы 5171026914 дугаартай Хаан банкны дансаар дамжуулан 12,000,000 төгрөгийн хахууль тус тус өгөхийг хатган, үүрэг даалгавар өгч, гэмт хэрэгт татан оролцуулсан,

Шүүгдэгч Т.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд байхдаа өөрийн ажилладаг “Ханбогд инженеринг” ХХК-ийн захирал О.Этай үгсэн тохиролцож, санаатай нэгдэж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд байрлах “Ханбогд инженеринг” ХХК-ны нэр дээрх гаалийн хяналтын бүсэд байрлах хяналтын талбайд Сингапур Улсын “И-коммодитис холдингс прайвет лимитед” компани худалдан авч буулгасан нүүрсийг “Ханбогд инженеринг” ХХК-ны ашиг сонирхлын төлөө болон өөртөө давуу байдал бий болгож нүүрсийг хууль бусаар Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлт хийж хяналт шалгалт хийлгүйгээр нэвтрүүлэх, зорилгоор урьдчилан төлөвлөж Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн 0131 дүгээр ангийн ангийн баримт бичгийн ахлах шалгагч дэслэгч М.Д, ахлах дэслэгч М.Д, Ж.Д, хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч М.А нарын албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан боомтын үндэсний зөвлөлөөс баталсан хуваарьт хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй

-83-30 УАО, 83-50 УАО, 83-60 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 83--30 УАО, 8350 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 83-20 УАО, 83-60 УАО, 83-70 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 83-20 УАО, 83-70 УАО, 83--30 УАО, 8360 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу нэвтрүүлсний хариуд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131-р ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч Ж.Даваасүрэнд түүний найз Ч.Мөнхбаярын 5084559055 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

-83-30 УАО, 83-50 УАО, 83-60 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр. 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу нэвтрүүлсний хариуд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131-р ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны баримт бичгийн шалгагч М.Дд иргэн Д.Сүхтогоогийн 5019534436 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөг, түүний найз Б.Азбаярын худалдаа хөгжлийн банкны 456107736 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

- 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу нэвтрүүлсний хариуд Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны ахлах дэслэгч У.Дт түүний ах Ж.Наранбаатарын 5009286868 дугаартай дансаар дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

- 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомтоор Монгол Улсын хил хууль бусаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу нэвтрүүлсний хариуд болон нэвтрүүлэхийн тулд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0131-р ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх албаны орлогч Д.Ад түүний найз Н.Баярсайханы 5171026914 дугаартай Хаан банкны дансаар дамжуулан 12,000,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн,

Шүүгдэгч Д.Э нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дах гаалийн газарт Хэрэг бүртгэгч гаалийн улсын ахлах байцаагчаар буюу нийтийн албан тушаалтан ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох”, мөн хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4-т заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5-т заасан “Апбан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-т заасан "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг тус тус зөрчиж

Апбан тушаалын тодорхойлолтод заасан “Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуйн, чанарын тохирлын хяналтыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх журам”, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Засгийн газрын зарим тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 05 дугаартай тогтоол, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/19 дугаартай тушаалаар батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарыг тохирлын хяналт хэрэгжүүлэх түр заавар” зэргийг зориуд хэрэгжүүлэхгүй байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж О.Эийн 100 хувь хувьцаа эзэмшдэг, Ханбогд инженеринг ХХК-ийн Монпропа холдинг ХХК-ийн нэр дээр тээвэр гүйцэтгэдэг 83-20 УАО, 83-70 УАО, 83-30 УАО, 83-60 УАО, 83-50 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 08- ны өдөр, 83-50 УАО, 28-71 УАО, 83-20 УАО, 83-30 УАО, 28-71 УАТ улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 83-60 УАО, 83-50 УАО, 83-70 УАО, 83-20 УАО, 83-30 УАО улсын дугаартай нүүрс ачсан тээврийн хэрэгслүүдийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу нийт 15 ширхэг нүүрс ачсан тээврийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг /Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх../-т зааснаар гаалийн бүрдүүлэлт хийж хяналт шалгалт хийлгүүлэлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлж О.Эд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ..

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Д мэдүүлэхдээ: “ Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Улсын яллагч Н.Э нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Н.Э би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, О.Э, Т.М, Д.Э, Д.А, Н.А нарт холбогдох эрүүгийн 2201000310205 дугаартай  хэргийн  шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Ханбогд инженеринг ХХК-ийн тээврийн хэрэгслүүдийг гаалын бүрдүүлэлт хийхгүйгээр гаргаж О.Э,  Т.М нарт давуу байдал бий болгосон гэдгээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Шүүгдэгч нар нь прокурорын шатанд анхнаасаа хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье, маргаж байгаа зүйл байхгүй гэсэн хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Шүүхийн шатанд ч гэсэн хүсэлтээ гаргаж шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шийдүүлсэн.

 Иймд шүүгдэгч  Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Н.Аын хувьд мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргадаг. Өөрийнх нь хариуцаж ажилладаг компанийн машинууд хуваарьт бол байсан. Гэхдээ тухайн өдрийн хуваарьт байгаагүй машиныг гаргахын тулд 3,000,000 төгрөгийн  хахууль өгсөн өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн , урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Н.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч У.Д нь нийтийн албан тушаалд буюу Хилийн цэргийн ерөнхий газрын харьяа 0131 дүгээр ангид ажиллаж байхдаа тухайн тээврийн хэрэгслүүдийг гаалын бүрдүүлэлт хийлгээгүйг мэдсээр байж Н.А, О.Э, Т.М нараас хахууль авсан нь тогтоогдсон.  Энэ үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд У.Дийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.

Шүүгдэгч М.Дг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох саналтай байна. Ж.Д, Д.А нарыг мөн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. О.Э нь Ханбогд инженеринг компанийн захирал бөгөөд тухайн тээврийн хэрэгслүүдийг удаа дараа гаргасан. Энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг зүйл ангиар яллаж байгаа. О.Э нь тухайн үйлдлийн санаатайгаар удаа дараа үйлдсэн нь тогтоогдсон. Харин гэмт хэрэгт холбогдоод хэрэг шалгагдах явцад гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байдаггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зүйл байдаггүй, ам бүлийн байдал нь бага насны 2 хүүхэдтэй байдлыг харгалзан үзээд О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.

Т.М нь Ханбогд инженеринг компанийн менежерээр ажиллаж байсан. О.Эийн үүрэг даалгавраар тухайн үйлдлийг гүйцэтгэсэн. Өөрөө бол энэ компанийн тээврийн хэрэгслүүдийг хариуцах чиг үүргээ хэрэгжүүлээд Ханбогд инженеринг ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах  саналтай байна.

Хэрэгт иргэн Туяагийн төрийн банкны 336502448875 тоот 10.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн дансыг хязгаарласан тогтоолыг цуцлуулах саналтай байна. Шүүгдэгч нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Прокурорын тогтоолоор нийт 7 ширхэг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж болно гэсэн хуулийн заалт байгаа. Тухайн тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж тухайн тээврийн хэрэгслийг 1,776,600,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Иймд прокурорын зүгээс тухайн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй хилээр гаргаж гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхад хилээр гаргаж хууль бусаар ашигласан гэж үзэж байгаа тул тээврийн хэрэгслийн үнэ болох 1.776.600.000 төгрөгийг “Ханбогд инженеринг” компаниас гаргуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч У.Дийн өмгөөлөгч Г.М гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг сонслоо. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч У.Дт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М миний бие торгуулийн ялыг бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдоогүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас эхлэн өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд ч мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар удаа дараа хэлсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа. Дээрх зүйл анги нь 2022 оны 12 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хасагдсан байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй байдал болон гэмт хэргийн улмаас олсон орлого 11,000,000 төгрөгийн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгөөр торгож өгнө үү. Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасахыг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэгт Туяагийн дансыг битүүмжилснийг хүчингүй болгуулах, мөн хилийн хориг тавигдсаныг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч У.Дийн өмгөөлөгч Ш.С гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Нэмэгдэл эрх хасах ял дээр санал байхгүй. Торгуулийн ялын хэмжээний хувьд санал байна. У.Дийн хувьд өнөөдрийн байдлаар цэргийн тэтгэвэрт гарсан. Харуул хамгаалалтын албанд ажилладаг. Асрамжид нь бага насны 2 хүүхэд нь байдаг. У.Дийн орлого олох боломж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл бололцоог харгалзан үзээд торгуулийн ялыг прокурорын санал болгосон ялыг хагаслах байдлаар оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан 10,000,000 төгрөгөөр оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Д, Ж.Д нарын өмгөөлөгч Х.Б гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Х.Баатарбилэг миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Д Ж.Д нарын эрх ашгийг хамгаалж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Улсын яллагчийн зүгээс манай үйлчлүүлэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, тус бүрд нь 20,000,000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 төрлийн ялын сонголттой. Торгох болон хорих ялын сонголттой. Улсын яллагч торгох ялыг санал болгож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байна. Өөрөөр хэлбэл торгох ялыг санал болгож байгаа нь гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хуулийн шаардлагуудыг хангаж байна гэж үзэж байгаа. Торгох ялын хувьд саналгүй, хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчтай санал нэг байгаа. Манай үйлчлүүлэгч нарын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Үүн дээр санал нийлэхгүй байна. Бид нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анхнаасаа гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа учраас улсын яллагчийн саналыг хүндэтгэж байгаа. Аль болох хүндэтгэж оролцоно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэдгээ харуулахын тулд прокурорын саналыг дэмжиж оролцоно. Эрх хасах эсэх асуудал дээр ялыг эцсийн байдлаар шүүх шийдвэрлэх учраас анхааралдаа авч үзээсэй гэж хүсэж байгаа юм. Тэрнээс биш хатуу байр суурь илэрхийлээд ингээд өгөөч, тэгээд өгөөч гэсэн зүйл өмгөөлөгч миний хувьд  байхгүй. Торгох ялыг барагдуулах, торгор ялыг эдлэх, торгох ял хэрэгжих боломж манай 2 үйлчлүүлэгчид хоёуланд нь байгаа. Өөрөөр хэлбэл хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг залуу хүмүүс байгаа. Тийм учраас торгуулийн ялыг бүрэн төлөх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх байдлаар тогтоож өгвөл энэ ял биелэгдэх шинжийг хангана. 20,000,000 төгрөгийн хувьд шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж боломжтой бол багасгавал манай үйлчлүүлэгчид ашигтай гэдгийг хэлмээр байна. Өмгөөлөгчийн хувьд санал хэлбэл 15,000,000 төгрөгөөр байвал болж байна гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч О.Эын өмгөөлөгч Н.М гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг сонслоо. Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах саналыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд багасгаж өгнө үү гэж хүсэж байна. 5 жил гэдэг бол хүний амьдралын урт хугацаа. Энэ хугацаанд тухайн хүн Монгол Улсынхаа төлөө зүтгэх энэ бололцоо байгаа учраас энийг шүүх харгалзан үзнэ үү. 14,000,000 төгрөгөөр торгох саналыг улсын яллагчаас гаргаж байна. Энэ хэргийн зүйчлэлийн хувьд сонгох санкц байгаа. Тийм учраас торгуулийн ял дээр бидний хувьд маргахгүй. Гагцхүү хэмжээнийх нь хувьд багасгаж өгнө үү. Улсын яллагчаас шүүгдэгч тус бүрээр нь торгуулийн ялыг оногдуулж байгаа боловч  хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг нь онолын хувьд, шүүхийн практикийн хувьд ялгаатай байгаа. Тийм учраас торгуулийн ялын хэмжээний хувьд өмгөөлөгчийн зүгээс маргаж байгаа. Хэмжээг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт оролцсон. Сая улсын яллагч хэлж байна. Үргэлжилсэн үйлдлээр биш нэг бүхэл гэмт хэргийн хувьд ял ногдуулж байгаа талаар улсын яллагч сая тайлбарлалаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлон заасан зохицуулалт байгаа. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Энэ хууль зүйн үндсэн ойлголт, хууль хэрэглээний үндсэн агуулгаар үзвэл шүүгдэгч нарт ялангуяа миний үйлчлүүлэгчид хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй асуудал эрүүгийн хариуцлагын хувьд огт байхгүй гэж үзэж байна. Хувийн байдалтай холбоотой асуудлаар өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн. Хувийн байдалтай холбоотойгоор улсын яллагчаас маргахгүй байгаа. Бага насны хүүхдүүд, гэр бүлийн байдал, Монгол Улсад татвар төлдөг Ханбогд инженеринг компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, Монгол Улсын татвар төлөгч аж ахуй нэгжийг удирдаж байгааг анхаарах байх гэж үзэж байна. Улсын яллагчаас нэр бүхий 7 тээврийн хэрэгслийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжилсэн. Сая шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан сүүлийн арга хэмжээ авагдсан байгаа. Үүн дээр өмгөөлөгчийн хувьд эсрэг байр суурьтай байна. Яагаад гэхээр хуульд заасны дагуу хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрээ гаргана. Хурлын тэмдэглэлд тухайлан тэмдэглүүлье. Сая улсын яллагч Ханбогд инженеринг компаниас 1,776,000,000 гаруй төгрөг гаргуулахаар санал оруулж байна. Энэ эрүүгийн хэрэгт Ханбогд инженеринг ХХК-ийг буюу Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдийг шүүсэн, яллагдагчаар татсан тогтоол авагдаагүй. Хоёрдугаарт улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн аль заалтыг үндэслэж хөрөнгө хураах үндэслэлээ тодорхойлж байгаагаа хэлсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаар үндсэн зохицуулалт байгаа. Энэ хуулийн зохицуулалтын зорилго юу гэж хэрэглэгддэг гэхээр гэмт хэрэг үйлдэж олсон орлого, хөрөнгийг зөвхөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор энэ ажиллагаа хийгддэг. Мөн тухайн хохиролтой тэнцэх хөрөнгийг шүүгдэгч буюу гэм буруутай этгээдээс албадан гаргуулах зорилгоор хийгддэг. Гэтэл улсын яллагчаас 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэж байна гэж ойлголоо. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэж хэлсэн учраас ингэж ойлголоо. Энэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл биш. Улсын яллагчийн хөрөнгө хураах санал дээр дурдагдаж байгаа энэ 7 тээврийн хэрэгсэл Монгол Улсын хилийг хууль бусаар огт нэвтрээгүй. Яагаад гэхээр энэ 7 тээврийн хэрэгслийг О.Э унаж, ашиглаж нэвтрээгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ 7 тээврийн хэрэгслийг нэр бүхий жолооч нар унаж, жолоодож Монгол Улсын хилийг нэвтэрсэн. Монгол Улсын хилийг нэвтрэхэд Хилийн тухай хуульд заасны дагуу штамбыг эрх бүхий албан тушаалтан дарж гарч байсан. Үүнтэй холбоотой шалгалтын ажиллагааг энэ эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй. Тээврийн хэрэгслийг жолоодож байсан нэр бүхий жолооч нарын энэ хэрэгт татагдаагүй. Мөн эрүүгийн хэрэгт ялангуяа О.Эд хамаатуулаад улсын яллагчийн яллах дүгнэлт болон яллах дүгнэлтийн хавсралтад заагдсан 1,980,000 ажиллагааны зардлыг гаргуулах санал нь шүүгдэгчид хамааралтай. Энэ ажиллагааны зардлыг Т.Мөөс шүүхийн шатанд төлчихсөн байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчид хамааралтай эрүүгийн хэргийн хохирол байхгүй.  Хөрөнгө, орлого хураах албадлын арга хэмжээ авах зорилтод нийцсэн үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл байхгүй. Яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрээ гаргах эрх хэмжээтэй учраас улсын яллагчийн энэ саналыг хүлээж авах боломжгүй. Энэ тээврийн хэрэгслүүд нь бусад хуулийн этгээдийн нэр дээр өмчлөлд нь байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд бусдын нэр дээр байгаа хөрөнгийг хэрхэвч хурааж болохгүй гэх агуулга бүхий заалт байгаа. Хуулийн агуулга нь бусдын нэр байгаа бол үүнтэй тэнцэх хохирлыг гаргуулах боломжгүй эрх зүйн зохицуулалт тул прокурорын саналд тусгаснаар боломжгүй юм гэж үзэж байна. Улсын яллагчийн хэлж байгаачлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн татваргүйгээр, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гэдэг үгийг шүүх онцгойлон анхаарч үзээсэй гэж үзэж байна. Монгол Улсын Гаалийн тухай хуульд заасны дагуу экспортын бараа, аж ахуйн үйлчилгээ нь гаалийн албан татвар огт ногддоггүй. Ажиллагааны явцад мөрдөгчөөс энэ ажиллагааг хангалттай хийсэн гэж байгаа. Яагаад гэхээр ажиллагааны явцад гаалийн хураамж төлөгдсөн. Гаалийн хураамж нь хуульд заасны дагуу хийгддэг ажиллагаа биш юм байна. Өөрөөр хэлбэл тухайн авто машинтай хамааралтайгаар гаалийн байгууллагаас хураамж авдаг асуудал нь хуульд заасан зохицуулалт биш учраас энэ асуудал шийдвэрлэгдэх боломжгүй гэж мөрдөгч албан шүүгдэгч талд хэлсэн. Тийм учраас гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй. Ажиллагаатай холбоотой зардал мөн төлөгдчихсөн. Тийм байхад юуг үндэслэж 1,776,000,000 төгрөгийг гаргуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Автомашинтай холбоотой 2 шүүгдэгчийн асуудал хөндөгдөж байгаа. Нэг шүүгдэгчид холбоотой асуудал дээр огт ажиллагаа хийгээгүй. Нөгөө шүүгдэгчид холбоотой асуудлаар 7 машиныг битүүмжилнэ, үнэлүүлнэ, эцэст нь тухайн авто машиныг хэлэхгүй мөртөө энэ автомашинтай тэнцэх үнэлүүлсэн орлогыг бусдад хуулийн этгээдээс гаргуулъя гэж байна. Энэ нь яллах дүгнэлтэд хамаарахгүй байгаа учраас энэ саналыг хэрэгсэхгүй болгож, нэр бүхий 7 автомашины улсын бүртгэлд хязгаарлалт тогтоосон арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд оруулж байна” гэв.

Шүүгдэгч Т.Мийн өмгөөлөгч Г.Н гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Т.Мийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа анхнаасаа маргаагүй байгаа. Яллах дүгнэлтэд дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,980,000 төгрөгийг 2023 оны 04 сарын 20-ны өдөр төлж барагдуулсан. Хувийн байдалтай холбоотой баримтуудыг өмнөх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өгсөн байгаа. Эдгээр баримтууд нь 13-р хавтаст хэрэгт авагдсан. Т.М нь өнөөдрийн байдлаар Ханбогд инженеринг компанид зохион байгуулагчаар ажилладаг. Өнөөдрийг хүртэл тогтмол суурьшилтай ажиллаж байгаа. Хувийн байдлын хувьд 2 ой гарантай бага насны хүүхэдтэй. Хэдийгээр хорооны тодорхойлолтоор ам бүл 5 гэсэн боловч эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь өнөөдрийн байдлаар хүүхдээ хараад ямар нэг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа. Т.М нь ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээж явдаг эцэг хүн байгаа. Хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно мөн 1.1-т торгуулийн ялыг оногдуулах гэж заасан. Улсын яллагчаас Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, 10,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө уу гэсэн санал гаргаж байна. Торгуулийн ялын хувьд өмгөөлөгчийн зүгээс маргахгүй. Гэсэн хэдий ч тухайн хүний хувийн байдал, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Хэрэгт Т.Мийн цалингийн лавлагаа авагдсан. 10,000,000 төгрөг гэдэг бол ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, хүүхдээ тэжээж байгаа хүний бодит байдалд нийцэхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тиймээс шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу боломжит хэмжээгээр, боломжит хугацаагаар оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд 2 жилээс 5 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах сонгох санкцтай байгаа. Миний үйлчлүүлэгч 1996 онд төрсөн  залуу хүн байгаа. Цаашид улс орондоо ямар ажил хийхийг өнөөдрийн байдлаар бид мэдэх боломжгүй. Иймд эдгээр байдлыг харгалзан үзээд хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хасаж өгөхийг  шүүх анхаарч үзээсэй гэсэн саналтай байна. Мөн Т.Мийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнийг шүүх хэргийн хамт шийдвэрлэж, хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч О.А гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү үйлдэлдээ гэм буруугаа ойлгож, ухамсарлаж, харамсаж байгаа. Улсын яллагчийн зүгээс торгох ялын санал оруулж байгаатай санал нэг  байна. Гагцхүү хэмжээг багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Д.Эын хувийн байдлын хувьд бага насны буюу 2-6 насны хүүхэдтэй, эхнэр нь одоо 29 хоногтой жирэмсэн байгаа. Мөн хэрэгт шалгагдаж эхэлсэн үеэсээ эхлэн ажилгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сараас эхлэн ажилд орсон. Гэр бүлээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Торгох ялыг бүрэн төлөх чадвар чадамжтай. Гэсэн хэдий ч тухайн хүний орлого олох боломжийг нь харгалзан үзээд торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү, мөн 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хасах хугацааны дээд хэмжээ нь 5 жил байдаг. 2-5 жилийн интервалтай байгаа хэрэг дээр гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг зэргийг харгалзан үзээд 5 жилийн хугацааг мөн багасаж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбаярыг гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Д.Н гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс Д.Аийн эрх, эрх чөлөөг хязгаарлах шаардлагагүй гээд торгуулийн ялыг санал болгож байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээ буюу 10,000,000 төгрөгөөр торгож өгөөч гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байсан. 2022 оны 12 сарын 09-ний өдөр өөрийн холбогдож байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэсэн хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт тавьж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Д.Ад холбогдох хэргийн шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 3-р хавтаст хэргийн 88-89-р талд авагдсан баримтаар тухайн үед буюу 04 сарын 08,14,16-ны өдрүүдэд шалган нэвтрүүлэх албанд албан тушаал хашиж байгаа гэх баримт байдаг. Тийм учраас үйлдэлтэй гнь холбогдуулаад 10,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Д.Аийн хувьд эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Мөн өөрийнх нь асрамж, хараа хяналтад настай ээж нь байдаг. Торгуулийн ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Ц.Б гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Н.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, төлөх төлбөргүй, энэ хэргийг үйлдэж олсон ашиг байхгүй. Н.Ариунболд болон бусад оролцогч нарын зүгээс үйлдсэн хэргийнхээ талаар маргаангүй нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ар гэрийн хувьд 0-8 насны 3 хүүхэдтэй. Эхнэр нь хүүхдүүддээ хараад амьдардаг, эрхэлсэн ажилгүй. Эдгээр байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч цагдаагийн хошууч Б.Энх-Орчлон нэр бүхий аж ахуйн нэгжийн удирдлагууд нь гаалийн хяналтын талбайд буусан нүүрсийг татвараас санаатай зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэл авагдаж илтгэх хуудсаар гомдолд оруулсан /1хх-ийн 2-р хуудас/,

Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 11/13 дугаартай “Хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай” тогтоолоор Нийслэлийн прокурорын газарт хяналтын харьяаллыг тогтоосон /1хх-ийн 4-р хуудас/,

2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүрэг хэд хэдэн мөрдөгчид даалгасан Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга П.Сандагсүрэнгийн тогтоол бүрэлдэхүүнтэй явуулахыг /1хх-ийн 6-р хуудас/,

Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллагаар хамтран явуулах тухай” тогтоолоор “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс”-ийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгасан. /1хх-ийн 7-8-р хуудас/,

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал, /1хх-ийн 9-р хуудас/,

Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай нэмэлт хэрэг бүртгэлт явуулах тогтоол /1хх-ийн 11-р хуудас/,

Гашуунсухайт дах Гаалийн газрын хорио цээр эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Ө.Болортуулын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /Ц.Болормаа гэх фэйсбүүкийн чатаас 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 15:12 минутад 5 машин кайст бүтгэхгүй гарга гэнэ, /1хх-ийн 12-13-р хуудас/,

Гаалийн Ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/08 дугаартай тушаал /1хх-ийн 15-16-р хуудас/,

Гаалийн Ерөнхий газар 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02-6/802 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг /1хх-ийн 17-18-р хуудас/,

Гаалийн Ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/19 дугаартай “Түр заавар батлах тухай” /Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт хийх журам”, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Засгийн газрын зарим тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 05 дугаар тогтоол, ГЕГ-ын даргын 2019 оны А/275 дугаартай тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг дагаж мөрдөнө гэх тушаал / 1хх- ийн 19-23-р хуудас/,

Гашуунсухайт дахь гаалийн газрын ГУАБ Б.Жамбалдоржоос гаалийн байцаагч нарын ажлын байрны тодорхойлолт, ажил үургийн хуваарь, хяналтын бүсийн журам /1хх-ийн 24-75-р хуудас/,

2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Гашуунсухайт боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд хяналт тавих хэсгийн тайлан /1хх-ийн 165-173-р хуудас/,

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилох тухай” А/44 А/152 дугаартай тушаал /1хх-ийн 174-175-р хуудас

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022-05-10-ны өдрийн 03/912 дугаартай албан бичиг/1хх-ийн 177-190-р хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022-05-11-ний өдрийн 6/4107 дугаартай албан бичиг /1хх-ийн 192-196-р хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022-05-13-ны өдрийн 10/4184 дугаартай албан бичиг /Ханбогд инженеринг ХХК, “И коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК, “Монпропа холдинг” ХХК/ лавлагаа, хувийн хэрэг /1хх-ийн 198-250 хуудас, 2хх-ийн 1-173-р хуудас/,

Гаалийн ерөнхий газрын 2022-05-10-ны өдрийн 03-2/1285 дугаартай албан бичиг /Ханбогд инженеринг ХХК, И коммодитс монголиа интеллижент ложистикс ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 2022 оны 5 дугаар 08-ны өдрийг хүртэлх гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл/, /2хх-ийн 174-233-р хуудас/,

Гашуунсухайт Авто зам шалган нэвтрүүлэх заставын 2022 оны 4 дүгээр сарын 8, 14, 16 өдрүүдэд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдын нэрс /Зхх-ийн 89-р хуудас/,

Гашуун Сухайт дах гаалийн газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн А/08 дугаартай хуваарь батлах тухай тушаалаар 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн дуустал хугацаанд ажиллах Гаалийн улсын байцаагч нарын хуваарь тээврийн хэрэгслийн жагсаалт /Зхх-ийн 90-97-р хуудас/,

-Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаартай албан бичгээр “Ханбогд инженеринг” ХХК, “И коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК, “Монпропа холдинг” ХХК-иудын лавлагаа /Зхх-ийн 99-138-р хуудас/,

Гэрч Ж.Наранбаатараас 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 5009286868 дугаартай дансны хуулга хүлээж авсан мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга /Зхх- ийн 139-230-р хуудас/,

Яллагдагч М.Дийн Хаан банкны 5606050640 дугаартай дансны хуулга /Зхх-ийн 232-р хуудас/,

БНХАУ-ын Санхиа компаниас нүүрс хүлээн авсан тухай баримт /4хх-ийн 16-18-р хуудас/,

Гэрч Б.Гансухээс гаргаж өгсөн материал /Г.Баттөгс, Д.Мөнхбат, Ч.Амгалансэнгэ, Д.Болдсайхан нарын өөрсдийн бичсэн мэдүүлэг. /4хх-ийн19-51-р хуудас/,

-Гэрч Б.Гантөмөрөөс /Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч/ “Улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт мэдээллийн нэгдсэн санд бүргэх” сангаас гаргаж өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 8, 14, 16-ны өдрийн хилээр гарсан, орсон нийт тээврийн хэрэгслийн мэдээлэл /99,100,10,5108,111,115,121,122,126,130,131,137,138,142,/ 4хх-ийн 97-157-р хуудас/,

Гашуун Сухайт дах хилийн цэргийн ШНЗ-ын 2022 оны 3, 4 дүгээр сарын албан хаагчийн томилгоо /4хх-ийн 175-р хуудас/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргын “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хэд хэдэн мөрдөгчид даалгасан тогтоол” /4хх-ийн 177-р хуудас/,

Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Хөрөнгө- Эстимэйт” ХХК-ны Хөрөнгө үнэлгээний хийсэн ажлын хөлс болох 1,980,000 төгрөг шилжүүлсэн баримт, зардал тооцох маягт, зардал тооцох тэмдэглэл /6хх-ийн 10- 20-р хуудас/,

Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Хөрөнгө- Эстимэйт” ХХК-ны Хөрөнгө үнэлгээний тайлан /6хх-ийн 24-45-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн 222900161 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Өмнөговь аймгийн прокурорын газраас тус хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /6хх-ийн 79-203-р хуудас/,

Гэрч М.Туяагийн төрийн банкны 346502448875 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах санал, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай прокурорын хязгаарлах тухай тогтоол, төрийн банкнаас ирүүлсэн албан бичиг. /6хх-ийн 221-227-р хуудас/,

Гэрч Ч.Мөнхбаярын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5084559055 дугаарын дансанд

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Т” гэх гүйлгээний утгаар 5122017374 дугаартай данснаас 1,000,000 төгрөгийн, мөн өдөр “8е1Ьед тигип” гэх гүйлгээний утгаар 5076242425 дугаартай данснаас 1,500,000 төгрөг, мөн өдөр “8е1Ьед” гэх гүйлгээний утгаар 5122017374 дугаартай данснаас 1,500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн,

2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр "8е1Ьед” гэх гүйлгээний утгаар 5122017374 дугаартай данснаас 1,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн,

2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “8е1Ьед” гэх гүйлгээний утгаар 5057023708 дугаартай данснаас 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн,

2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “8е1Ьед” гэх гүйлгээний утгаар 5057023708 дугаартай данснаас 5,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн,

2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эе1Ьед” гэх гүйлгээний утгаар 5022999022 дугаартай данснаас 5,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /6 дугаар хавтасны 145-148-р дугаар хуудас/,

Гэрч Б.Дашхорлоогын /8370 УАТ автомашины жолооч/ “...Би “Ханбогд инженеринг” компанид ажиллаж байх хугацаандаа 83-70 УАО улсын дугаартай Daewoo хүнд даацын машин барьдаг байсан бөгөөд тус автомашиныг би өөрөө л барьдаг байсан. Би 2022 оны 3 сарын 16-ны өдрөөс 2022 оны 6 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаа хилээр гарсан бөгөөд хилээр гарах бүртээ ачиж гарсан нүүрсээ буулгаж байсан. Миний хувьд бол Хятад руу ачиж гарсан нүүрсээ буулгаж чадалгүй буцсан тохиолдол байхгүй. 2022 оны 4 сарын 4-ний өдөр би ачиж гарсан нүүрсээ Хятадад буулгасан. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөх үед манай бөмбөлгийн ахлагч Мөнхбаатар би 4 сарын 4-нд нүүрсээ буулгаагүй гээд хэлчихлээ. Та хэд тэгэж хэлээрэй гэж хэлсэн... 2022 оны 3 сарын 16-ны өдөр тухайн онд анх удаа гарч байгаа гаралт байсан юмаа. Тухайн үед манай 56 дугаар бөмбөлөг хуваарийн дагуу гарахаар болсон миний барьдаг 8370 УАО улсын дугаартай авто машин нь Тайван зогсоол дээр нүүрс аччихсан байсныг би цааш нь Хятад руу унаж гарсан. Тус нүүрсээ Хятадын Санхэй нүүрс буулгалтын талбайд буулгаад буцаж орж ирээд машинаа Ханбогд инженеринг ХХК-ийн талбай дээр тавьсан. Хилээр орж ирсний дараа надаас тус машины түлхүүрийг манай компанийн нэг ажилтан авсан. Яг хэн авсныг нь сайн санахгүй байна. Маргааш өглөө нь ямар ч байсан нүүрс ачсан байсан. Боомт руу хэн унаж явсныг нь мэдэхгүй юмаа...” гэсэн дахин мэдүүлэг/8 хх-ийн 35-р хуудас/,

Жолооч Б.Дашхорлоо нь 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтэрсэн болохыг батлах түүний гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 64-68 -р хуудас/,

Гэрч Ж.Энэбишийн /28-71 УАТ автомашины жолооч/ “...Яг үнэндээ бол Намжилсамбуу бид хоёрын барьдаг 2871 УАО, 2871 УАТ улсын дугаартай авто машинууд нь Ханбогд инженеринг ХХК-тай ямар ч хамаарал байхгүй. Дээрх тээврийн хэрэгслүүд нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Намжилсамбуу бид 2 тээвэрт явах зорилгоор 2022 оны 2 сард тус компанийн нэр дээр жолоочоор бүртгүүлсэн. Учир нь тээвэрт явж байгаа машинууд компанийн нэр дээр бөмбөлөгт байх ёстой учраас Ханбогд инженеринг ХХК дээр бүртгүүлж байсан юмаа. Манай бөмбөлөг хамгийн анх 2022 оны 3 сарын 16-ны өдөр тээвэрт явсан. Тэрнээс хойш 2022 оны 4 сарын 4-ний өдөр тээвэрт явсан байгаа. 2022 оны 4 сарын 4-ний өдөр урагшаа гараад нүүрсээ буулгаад буцсан. Өмнө нь танай байгууллагаас дуудаж мэдүүлэг авах үед би уг нь Намжилсамбууд “үнэн зөвөөр мэдүүлгээ өгчихье, компанийн машин биш хувийн машин гэдгээ хэлчихье” гэж хэлсэн чинь “2-лаа хувь машин гээд хэлчих юм бол тус компанийн бөмбөлгөөс хөөгдчихнө, компаниас өгсөн чиглэлийн дагуу мэдүүлэг өгөхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тухайн үед Намжилсамбуу “та мэдүүлэг өгөхдөө 4 сарын 4-ний өдөр нүүрсээ буулгалгүй буцсан гэж хэлээрэй” гэсэн. Тэрнийх нь дагуу 4 сарын 4-нд нүүрсээ буулгалгүй буцсан гээд худлаа хэлчихсэн юмаа. Эхнээсээ худлаа мэдүүлэг өгснөөс болоод машинаа битүүмжлүүлээд хэцүү нөхцөл байдалд байна. 2022 оны 4 сарын 4-ний өдөр манай компанийн машинуудаас нүүрсээ буулгалгүй буцсан машин огт байхгүй. Компаниас өгсөн чиглэлийн дагуу бусад жолооч нар ч худлаа хэлсэн байгаа...” гэсэн дахин мэдүүлэг /8 хх-ийн 43 -р хуудас/,

Ж.Энэбишийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 82-86 -р хуудас/,

Гэрч С.Намжилсамбуугийн /2871 УАТ автомашины жолооч/ “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхөөр гаалийн терминаль руу жолооч нарыг дуудаад явж байх үед манай компанийн Азбаатар, Мөнхбаатар нар “та нар 4 сарын 4-ний өдөр хилээр гараад нүүрсээ буулгалгүй буцсан гэж хэлнэ шүү” гээд байсан юмаа. Тийм болохоор өмнө худлаа мэдүүлэг өгчихсөн юмаа... Битүүмжлэгдсэн байгаа 2871 УАО, 2871 УАТ улсын дугаартай автомашинууд нь минийх бөгөөд Инвескор ББСБ- с зээлээр авсан машин байгаа юмаа. Би энэ машинуудаа битүүмжлүүлснээс болоод зээлээ төлж чадахгүй хураалгах дээрээ тулаад байна. Би өмнө нь энэ машинуудыг өөрийн машин гэж хэлэх гэхээр Мөнхбаатар өөрийн машин гэж хэлж болохгүй шүү гэсэн болохоор хэлж чадаагүй юмаа...” гэсэн дахин мэдүүлэг /8 хх- ийн 55 дугаар хуудас/,

С.Намжилсамбуугийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 97-103-р хуудас/,

Гэрч Б.Өлзийбуянгийн /8320 УАО автомашины жолооч/ “Би өмнө нь цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2022 оны 4 дүгээр сарын 04- ний өдөр Хятад талд ачаагаа буулгалгүй буцсан гэж худал мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн үед манай компанийн менежер Азбаатар болон бусад жолооч нар 4 дүгээр сарын 4-нд ачаагаа буулгаагүй гэж хэлээрэй гэхээр нь хэлсний дагуу мэдүүлэг өгчихсөн. Би өөрийн унадаг 8320 УАО улсын дугаартай машиныг 4 дүгээр сарын 8- ны өдөр хууль бусаар гаргасан талаар огт мэдэхгүй” гэсэн дахин мэдүүлэг /8 хх- ийн 63-р хуудас/,

Гэрч Б.Өлзийбуянгийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 104-108 -р хуудас/,

Гэрч Б.Эрдэнэдэлгэрийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 69-81-р хуудас/,

Гэрч Г.Цогтдэлгэрийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 87-91-р хуудас/,

С.Мөнхбаатарын гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 92-95-р хуудас/,

2022 оны 4 дүгээр сарын 8, 14, 16-ны өдрүүдэд нүүрс тээвэрлэн хилээр нэвтэрсэн автомашин, жолоочийн судалгааг гаргасан мөрдөгчийн тэмдэглэл /8 хх- ийн 109-р хуудас/,

Гэрч Э.Оюунбаатарын /Шанх транс ХХК-ийн тээврийн ахлах ажилтан/ “...Манай компанийн гэрээтэй компани болох “Алтан говь транс” ХХК-ийн гаалийн хяналтын талбай дээрээс ачилт хийж байхад “Ханбогд инженеринг” ХХК-ийн менежер Мөрөн, зүс таних Орших гэх залуугийн хамт саарал өнгийн форд раптор маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгсэн Мөрөн “Манай компанийн 5 машин урагшаа хилээр гаргах гэсэн бүртгэлгүй болохоор гарч болохгүй, танайх маргааш тээвэрлэлт хийх юм байна, манай машинуудыг гаргаад өгөөчээ, хил гааль дээр ямар ч асуудалгүй, бүх зүйлийг зохицуулсан байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр машинуудыг хилээр гаргаж өгсний хариуд жолооч нарт ямар ашигтай юм бэ? гэж асуухад жолооч тус бүрт 1 сая төгрөгийн цалин өгөхөөр болсон. Тэр талаар нь сонсоод жолооч нар маань нэмэлт цалин орж ирэх юм байна гээд зөвшөөрсөн. Маргааш өглөө манай ачилт хийж явсан жолооч нараас ачаагаа буулгаад түрүүлж ирсэн 5 жолооч буюу Гансүхийн Гантөгс, Баянмөнхийн Алтанхүү, Шаабаатарын Мөнхцэцэг, Лхагвын Пүрэвдорж, Цэрэннадмидын Цогоо нар нь “Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрстэй машиныг авч явахаар болсон. Тэгээд “Ханбогд инженеринг” ХХК нь өөрсдийн машины тайван зогсоолын урд талд зам дагуу байрлуулаад бэлдчихсэн, манай жолооч нарыг ирэхээр нь тухайн тээврийн хэрэгслүүдийг барьж ирсэн жолооч нар манай машинуудыг аваад, өөрсдийн машинаа манайханд өгч явуулсан. Тэгээд манай жолооч нар авч явсан нүүрсээ БНХАУ талд буулгачхаад буцаж орж ирээд машинуудыг нь “Ханбогд инженеринг” ХХК-ийн гаалийн хяналтын талбай руу хүргэж өгсөн. Тэндээс жолооч нарыг маань саарал өнгийн форд раптор маркийн тээврийн хэрэгслээр байрлаж байгаа кемп рүү нь хүргэж ирсэн. Жолооч нараа ирэхээр нь цалин мөнгөө авсан эсэхийг нь тодруулахад өөрсдөд нь өгчихсөн гэж байсан... Миний хувьд ямар нэгэн төлбөр авсан зүйл байхгүй. Манай хэдэн жолооч нар цалин хөлс нэмж авна гэхээр тэд нарыгаа бодоод зөвшөөрсөн юм...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 113-114-р хуудас/,

Гэрч Ц.Цогоогийн /Шанх транс ХХК-ийн жолооч/ “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр боомтын зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу хилээр нүүрс тээвэрт явсан юм. Тэгээд Монгол улсын хилээр орж ирээд явж байхад манай тээврийн менежер Оюунбаатар /утас: 88885105/ нь залгаад эхний орж ирсэн 5 жолооч буцаад өөр машин бариад гараадах гэж хэлсэн. Ингээд тайван зогсоолын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Гашуунсухайт авто зам дээр машинаа зогсоож, өөр саарал өнгийн толгойтой, улаан өнгийн тавцант чиргүүлтэй, чиргүүлийн дээд хэсэгт Санхиа ачаатай тээврийн хэрэгслийг сольж унасан. Санхиа дээр буух нүүрсний чингэлэг нь өөр байдаг юм аа. Тухайн үед 5 ширхэг ижилхэн ачаатай тээврийн хэрэгсэл байсан бөгөөд би хамгийн урд талын тээврийн хэрэгслийг унасан, миний араас Г.Гантөгс, Б.Алтанхүү, Л.Пүрэвдорж, Ш.Мөнхцэцэг гэсэн дараалалтай машиныг унаж гарсан, тус 5 машин бол тайван зогсоолын дотор байгаагүй, зам дагуу байрлуулж тавьсан байеан. Туе машины урд талд саарал өнгийн Типбга маркийн тээврийн хэрэгсэлтэй 88087484 дугаартай Мөрөн гэх залуу байсан, гэхдээ түүний би танихгүй, тэр үед бид нартай уулзаад ачаа буулгаад эргэж ирэхэд 1 сая төгрөг өгөхөөр тохиролцож, We chat аппликэйшн дээр "Мөрөн Ануур Монгол” гэсэн групп үүсгэсэн байсан. Тус группээр хоорондоо ярилцаад явж байсан, сая тус групп руу ороод үзсэн чинь хамаг юмыг нь утгасан байсан. 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн орчимд Монгол улсын хилээр нүүрс тээвэрлэж гарахад ямар нэгэн манипист болон гаалийн бүрдүүлэлт гэх зүйл өгөөгүй, уул нь бол гаалийн бүрдүүлэлт өгдөг, гэтэл Гашуунсухайт боомтон дээр буюу "Хүслийн хийморь” ХХК-ны ариутгалын хаалгаар ороод очсон чинь хилийн цэргийн хувцастай туранхай эрэгтэй хүн мотоциклтой тосож ирж аваад хилээр орох чиглэлийн тэнд очиж гадаад паспортоо өгөөд шууд штамп даруулаад орох хэсгээр БНХАУ руу гарсан. Тус хилийн цэргийн албан хаагч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг үзэж шалгаагүй. БНХАУ-руу нүүрс тээвэрт яваад Санхиа ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбайд буулгаад эргээд 15 цагийн орчимд Монгол улсын хилээр нэвтэрч орж ирээд “Ханбогд инженеринг” ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбайд машиныг аваачиж өгсөн. Тэндээс Г.Гантөгс, Б.Алтанхүү, Л.Пүрэвдорж, Ш.Мөнхцэцэг нарыг нөгөө саарал өнгийн Типбга маркийн тээврийн хэрэгсэлтэй кемп рүү хүргэж өгсөн. Би болохоор түрүүлж орж ирсэн болохоор машиныг нь НАБТ-ын талбайд хүргэж өгөөд компанийнхаа машинтай явчихсан, 18 цаг болж байсан бөгөөд Мөрөн гэх залуу миний 5064262648 дугаартай данс луу 1,000,000 төгрөгийг 5057023708 дугаартай дансаар шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг/8 хх-ийн 120-121-р хуудас/,

Гэрч Ц.Цогоогийн данс руу 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хаан банкинд бүртгэлтэй 5057023708 дугаарын данснаас 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх дансны хуулга /8 хх-ийн 125-128-р хуудас/,

Гэрч Ц.Цогоогийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 129-р хуудас/,

Гэрч Ц.Цогоогийн гар утсанд үзлэг хийсэн /8 хх-ийн 131-133-р хуудас/,

Гэрч Ш.Мөнхцэцэгийн /Шанх транс ХХК-ийн жолооч/ “... 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай 98-р бөмбөлөг нь Боомтын зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу БНХАУ-руу нүүрс тээвэрт гарсан. Тухайн үед манай “Шанх транс" ХХК-ны жолоочид түрүүлж өгсөн бөгөөд буцаж Монгол улсын хилээр орохдоо би 4- т орж ирсэн байдаг. Тэр үед \Л/е сИаТаар манай компанийн ажилтан Оюунбаатар нь ямар машин ороод гарч ирж байгаа талаар бүртгэж байсан бөгөөд эхний 5 машиныг тайван зогсоолын зам дагуу зогсоорой гэж хэлсэн. Тухайн үед манай компанийн нэг бөмбөлөг нь дэлбэрчихсэн байсан болохоор тус дэлбэрчихсэн бөмбөлгийн машиныг аваад БНХАУ-руу нүүрс буулгаад ир гэж ойлгосон боловч тайван зогсоолын харалдаа Гашуунсухайт авто замын хармаа зогсоолд зогссон чинь өөр саарал өнгийн зүтгүүртэй, улаан өнгийн тавцант чиргүүлтэй тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийг унаад БНХАУ- РУУ нүүрс буулгаад ир гэхлээр нь машиныг унаж явсан, тухайн үед тэр 5 машиныг саарал өнгийн Типбга маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн байсан, тэр хүнийг бол би танихгүй хүн байсан, тэр хүн \Л/е сНаТаар бид 5-ыг оруулсан нэг групп үүсгэсэн байсан. Ингээд би 8330УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явсан, эхлээд бол Цогоо, араас нь Гантөгс, Алтанхүү, Пүрэвдорж болон би цувж явсан байдаг. Бид нарт гаалийн бүрдүүлэлт /манипист/ гэж зүйл өгөөгүй. Гашуунсухайт боомтон дээр очиход бол шууд лац өгсөн бөгөөд орох чиглэл дээр очиж хилийн цэргийн албан хаагчид бүртгэл хийлгэсэн, уул нь хилийн цэргийн албан хаагч нь гадаад паспорт аваад шууд штамп дараад явуулсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл аваагүй. Тухайн үедээ гайхаж байсан бөгөөд бид нарыг “туг тойрсон” гэдгээр бүртгээд гаргасан байсан. БНХАУ-ын талд Санхиа компанийн нүүрс ачилт буулгалтын талбайд нүүрсээ буулгасан бөгөөд буцаад Монгол улсын хил рүү ороход эрүүл мэндийн хуудас гэж бөглөж ордог тул өөрт байсан эрүүл мэндийн хуудсаа бөглөж байхдаа “С” зөвшөөрөл дээр аль компанийн машин бэ гэдгийг нь хараад тус хуудсан дээр бичсэн, тэгэхдээ л “Монпропа Холдинг” ХХК- ийн тээврийн хэрэгсэл болохыг мэдсэн. Монгол улсын хилээр орж ирээд “Ханбогд инженеринг” ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбайд очиж тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Анх хилээр гарах үед байсан саарал өнгийн Типбга тээврийн хэрэгсэлтэй залуу бид нарыг кемп дээр буулгаж өгсөн. Ер нь бол нэг шинжилгээгээр 2 тээврийн хэрэгсэл унаж, БНХАУ-руу нүүрс буулгасан, ингэж  явсны ажлын хөлс гэж 1,000,000 төгрөгийг 5587016288 дугаарын дансаар авсан...” гэсэн мэдуүлэг /8 хх-ийн 123-124-р хуудас/,

Гэрч Ш.Мөнхцэцэгийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 134-136-р хуудас/,

Гэрч Л.Пүрэвдоржийн /Шанх транс ХХК-ийн жолооч/ “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай 98-р бөмбөлөг нь Боомтын зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу БНХАУ-руу нүүрс тээвэрт гарсан. Тухайн үед манай “Шанх транс" ХХК-ны жолоочид түрүүлж өгсөн бөгөөд буцаж Монгол улсын хилээр орохдоо би 5- р орж ирсэн байдаг. Манай компанийн ажилтан Оюунбаатар /утас: 88885105/ нь эхэлж гарсан машинууд Монгол улсын хил рүү орж ирээд зогсож байгаарэй гэж хэлэхээр нь ариутгалын хаалга дөнгөж өнгөрөөд зогссон. Надтай Оюунбаатар нь утсаар яриад урд чинь хэдэн машин байна вэ? гэж асуухаар нь надтай нийлээд 5 машин байна гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхэд Цогоо, Гантөгс хоёр болохоор машинаа солиод эргээд БНХАУ-ын хилээр гараад явчихсан байсан. Миний урд талд бол Мөнхцэцэг, Аптанхүү хоёр байсан бөгөөд Алтанхүү надад хэлэхдээ “эхний 5 машины жолооч өөр машин унаад эргээд гарах юм байна шүү, миний араас дагаад явчих энэ \л/е сЬа! руу орчих” гэж хэлсэнWe chat группт бол 5 жолооч, бас Оюунбаатар болон саарал өнгийн Tundra маркийн машинтай залуу байсан. Tundra маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу эрэгтэй хүн хэн байсан, танихгүй хүн байсан болохоор нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Тус Типбга маркийн машинтай залуу нь Тайван зогсоол дэргэд байрлах карма зогсоол дээр йауип маркийн саарал өнгийн зүтгүүртэй, улаан өнгийн тавцант 2 ширхэг чиргүүлтэй, нүүрс аччихсан 3 тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь Мөнхцэцэг, Аптанхүү бид гурав нэг нэгээр нь унаад явсан. Харин бид нарын машины болохоор Типс1га маркийн машинтай залуугийн машинд 3 жолооч хүн сууж байгаад бид нарын машиныг унаад явсан. Юауип маркийн машины улсын дугаарыг одоо санахгүй байна, тус машинуудын хоорондоо төстэй улсын дугаартай машин байсан. Би 3 машины эхнийг нь унаад, миний араас Алтанхүү, тэгээд Мөнхцэцэг унаад БНХАУ- ын хилээр гараад Санхиа компанийн нүүрс ачилт буулгалтын талбайд нүүрсээ буулгасан бөгөөд буцаад Монгол улсын хилээр орж ирээд “Ханбогд инженеринг” ХХК-ны нүүрс ачилт буулгалтын талбайд очиж тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн, унаж явсан машинаа аль компанийн тээврийн хэрэгсэл гэдгийг мэдээгүй. Тэгэхэд миний унадаг машиныг зөрүүлээд гаргаж ирэхлээр нь би өөрийнхөө машиныг унаад кемп рүүгээ явусан. Ер нь бол хилээр гарах хуваарьтай өдрөө 2 өөр тээврийн хэрэгсэл унаж, БНХАУ-руу нүүрс буулгасан, ингэж явсны ажлын хөлс гэж 1,000,000 төгрөгийг 5374032258 дугаарын дансаар авсан...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 140-141 -р хуудас/,

Гэрч Л.Пүрэвдоржийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 142-143-р хуудас/,

Гэрч А.Дэлгэрчимэгийн /Соргийн говь ХХК-ийн кемп хариуцсан менежер/ “...Түүний дагуу би хамгийн эхэнд хилээр гарч ирж байгаа 5 тээврийн хэрэгслийн жолооч нарт \Л/Е сКа! программаар дамжуулан энэ талаар хэлээд эргэж Мөрөнтэй холбогдоод хэрэгтэй зүйлс болон жолооч нарыг хаанаас авах талаар тодруулахад Мөрөн надад хандаж "Гадаад паспортын зурагнуудыг аваад явуулчих. өөр ямар нэгэн зүйл бол хэрэггүй харин жолооч нарыг контейнер буулгадаг талбай дээрээс Очиж авна” гэж хэлсэн ба миний хувьд контейнер буулгадаг талбай дээр очоод байж байхад Мөрөн нь өөрийн компанийн 5 жолоочтой хүрч ирээд манай машинуудыг бариулж кемп рүү бариулж хүргүүлэхээр болоод өөрөө саарал өнгийн Гогс1 гэх бичиглэлтэй ачааны жийп машинтай ирээд манай компанийн Мөнхбат, Эрдэнэхүү, Амгалансэлэнгэ, Баттөгс, Болдсайхан нарыг аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг/8 хх-ийн 147-148-р хуудас/,

Гэрч А.Дэлгэрчимэгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /8 хх-ийн 149- 150-р хуудас/,

Гэрч Д.Мөнхбатын /Соргийн говь ХХК-ийн жолооч/ “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хувьд би өөрийн ажилдаа ашигладаг 34-29 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “Галба ресурс” компанийн гаалийн хяналтын талбайгаас нүүрсээ ачаад 10 цагийн орчим Монгол Улсын хилээр гараад буулгах ёстой газраа нүүрсээ буулгаад буцаад хоосон Монгол Улсын хилээр орж ирсэн. Тэгсэн манай компанийн менежер Дэлгэрчимэг ве-чатаар залгаад “Захирал Бат- Очир ачаагаа буулгаад хоосон ирж байгаа эхний 5 жолоочийг өөр 5 машин аваад буцаагаад хилээр гарга” гэсэн. Тэгээд би өөрийн унаж явсан 34-29 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг контейнор буулгадаг Санхэй компанийн зүүн талд өөр жолоочид “Ханбогд инженеринг” ХХК-ийн менежер гэх залуугийн унаж ирсэн жийпэнд суугаад “Ханбогд инженеринг” ХХК-ийн гаалийн хяналтын талбай руу явсан. Тэгээд тэнд очоод бэлэн ачаад бэлдчихсэн байсан 5 машиныг нэг нэгээрээ унаад буцаад хилээр гарсан. Тэгээд БНХАУ талдаа нүүрсээ буулгаад буцаж хоосон орж ирээд “Ханбогд инженеринг” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн үүдэнд хүргэж өгөөд тэдний талаас гаргаж өгсөн жийп маркийн машинд суулгаад манай кемп рүү хүргэж өгсөн... Бид нарыг БНХАУ-ын хилээр хоосон машинтай орж ирэхэд “Ханбогд инженер” ХХК-ийн менежер гэх залуу машинтай ирж аваад талбай руугаа хүргэж өгөөд нүүрс ачсан байсан машинуудад суулгаад та нар гааль болон хилээр ямар нэгэн шалгалт хийлгэхгүйгээр шууд гараарай, тэр талын асуудлыг зохицуулсан байгаа гэж хэлсэн. Бид нар гаалийн хяналт дээр ирэхэд ямар ч хүн байгаагүй тэгээд тэр хэсгийг өнгөрөөд хилээр гарах үед гарах хэсэгт шалгагч байхгүй байсан болохоор орох хэсэгт ажиллаж байсан хилийн цэргийн алба хаагчаар паспорт дээрээ штамп даруулсан. Тэгээд хилээр ямар нэгэн асуудалгүй гарч явсан... Би Г.Баттөгс, Эрдэнэхүү, Болдсайхан, Амгалансэнгэ нарын хамт гарсан. Би тэд нарын унаж явсан машины дугаарыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдэж байгаагаар миний унаж явсан 28-71 гэсэн дугаартай адилхан боловч арын үсэг нь өөр машин байсан. Бусдыг нь бол санахгүй байна... Бид нарт ямар нэгэн цалин урамшуулал өгсөн зүйл байхгүй. Захирал яриад л түрүүлж орж ирсэн жолооч нарыг буцаагаад өөр машинтай гарга л гэж хэлсэн байсан. Захирал хэлсэн болохоор өөр зүйл нэмж асуугаагүй хэлснийг нь хийсэн...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 152-154-р хуудас/,

Гэрч Д.Мөнхбатын гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 167-174-р хуудас/,

Гэрч Д.Болдсайханы /Соргийн говь ХХК-ийн жолооч/ “...Тухайн үед манай “Соргийн говь” ХХК-ийн бөмбөлгийн орох хуваарийн дагуу 185-р баг хилээр тээвэрлэлт хийж нэвтрээд ачаагаа буулгачихаад буцаж хилээр гарч ирэхийн алдад We chat программ дээр хилээс гарч ирж байгаа хамгийн эхний жолооч гарч ирээд мэдэгдээрэй гэж манай компанийн захирал Бат-Очир /99991802/ бичсэн байсан ба гарч ирээд хэлэхэд контайнер буулгахдаа хүрээд ир гэж хэлсэн ба тэр үед манай компанийн тээврийн менежер бид нарын гадаад паспортыг аваад эхний гарч ирсэн 5 жолооч болох Мөнхбат, Амгалансэнгэ, Эрдэнэхүү, Баттөгс нартай цуг намайг хар өнгийн Ландкрузер 200 загварын тээврийн хэрэгсэлд суулгасан ба тэр үед жолоог Мөрөн гэх нэртэй залуу бариад явж байсан шиг санаж байна. Тэр залуу бид нарыг машинд суух үед та нар өөр компанийн машин бариад БНХАУ-ын хил рүү гаргаж өгөх юм гэж хэлэхээр нь бид нарын хувьд тээвэрлэлт хийснээрээ авдаг учраас баярлаад л явж байсан ба аль хэдийн ачаагаа аччихсан байсан тээврийн хэрэгслүүдийг бид нар Ханбогд гэх нэртэй ачилтын талбайгаас аваад хилээр оруулж өгсөн ба буцаж гарч ирээд хаанаас авсан тэр газартаа тээврийн хэрэгслүүдийг буцаан байрлуулахад бид нарыг ирж авсан залуу бид нарыг кемп дээр хүргэж өгсөн юм... Бид нар цалингаа тээвэрлэлт хийсэн хэмжээгээр авдаг учраас үүний цалин орох байх гэж бодоод байгаа боловч одоог хүртэл ороогүй байгаа юм... Тухайн үед саарал өнгийн 83-20 улсын дугаартай Dayun загварын тээврийн хэрэгслийг жолоодож хилээр нэвтэрсэн ба тухайн автомашины серийг бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 156-157-р хуудас/,

Гэрч Д.Болдсайханы гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 175-190-р хуудас/,

Гэрч Ч.Амгалансэнгийн /Соргийн говь ХХК-ийн жолооч/ “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хуваарийн дагуу "Соргийн говь” ХХК-ийн 84-21 УБЕ улсын дугаартай Хово Т-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй Цагаан хадны суурьшлын бүсээс нүүрсээ ачаад Бүгд найрамдах Хятад Ард Улсын Танц мод” гэх нэртэй боомт руу 09-10 цагийн орчим орж тэндээ нүүрсээ буулгачхаад Монгол улсын Гашуун сухайт боомтоор 12 цагийн орчим өөрийн компани тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн. Тэгсэн “Соргийн говь” ХХК-ийн менежер Дэлгэрчимэг нь нэг танихгүй залуутай цуг ирээд бөмбөлөг нь дэлбэрсэн компаниас 5 жолооч авч байгаа юм, та хэд дахиад тээвэрлэлтэд явчхаад ир гэхээр нь зөвшөөрч Дэлгэрчимэгтэй цуг явж байсан танихгүй залуугийн машинд Эрдэнэхүү, Баттөгс, Болдсайхан, Мөнхбат бид нар сууж Ханбогдын НАБТ-ийн талбай руу очсон бөгөөд тус талбайгаас нүүрстэй 5 тээврийн хэрэгслийг жолоодон 15 цагийн үед Бүгд найрамдах Хятад Ард Улсын Баян нуурын Ганц мод гэх нэртэй боомт руу оруулж буулгаад 18 цагийн орчим Монголын боомтоор орж ирсэн юм. Би 83-50 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон. Тээвэр хийж дууссаны дараа нөгөө танихгүй залуугаас тээврийн хөлс мөнгөний талаар асуухад танай компанитай чинь ярьчихсан байгаа компанийнхаа хүмүүсээс асуу гэсэн бөгөөд өөр ямар нэгэн зүйл бол хэлээгүй. Энэ талаар “Соргийн говь” ХХК-ийн менежер Дэлгэрчимэгээс асуухад цалин дээрээс чинь өгнө гэсэн. Дэлгэрчимэгтэй бол тухайн үед тээврийн зардлын талаар тохирсон зүйл бол байхгүй. Манай нөгөө 4 жолоочид юу гэж хэлснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 160-161-р хуудас/,

Гэрч Р.Эрдэнэхүүгийн /Соргийн говь ХХК-ийн жолооч/ “...Манай компани захирал Бат-Очир над руу 99991802 гэх дугаараасаа залгаад "... нэг ачаатай машин байна Хил гаргаж ачааг буулгачихад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь “...за” гээд манай компаниас 5 жолооч очиж "Ханбогд инженеринг" ХХК-ийн наптын  талбайгаас тухайн ачаатай 5 машиныг очиж авсан. Машинуудыг аваад хил рүү гарж, ачааг нь хилийн цаана буулгачхаад эргээд хилээр орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 164-165-р хуудас/,

Гэрч Б.Чингүүний /Пик-Урал ХХК-ийн тээвэр зохицуулалтын менежерээр ажиллаж байсан, одоо тус компанид жолооч/ “...Миний хувьд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байхад “Монпропа холдинг” ХХК-ийн пүүлэгч Амарбаяр, менежер Мөрөн нар надтай утсаар холбогдоод манай кемп хүрч ирж надтай уулзалдаад “Дэлбэрсэн бөмбөлгийн машинуудыг жолооч нараараа бариулаад оруулаад өгөөч 1 жолоочид 3,0 сая төгрөгийг өгнө, 5 машин байгаа” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд захирал Г.Отгонхүүд дээрх саналын талаар дамжуулаад өөрийн компанийн 2022 оны 03 дугаар сард бөмбөлөг нь дэлбэрсэн 9 жолоочоос 5 хүнийг сонгож маргааш дахин өөр ачаатай машин унаж хилээр гаргах талаар хэлээд жолооч нарыг ээлжний хамгийн түрүүнд оруулаад ачаагаа ачаад ороод ирэх үед нь “Монпропа холдинг” ХХК-иас Мөрөн Гогб Нар1ог загварын тээврийн хэрэгсэлтэй ирээд манай 5 жолоочыг авч яваад өөрсдийнхөө машиныг бариулаад гаргуулсан ба ачаа буулгаад ороод ирсэн даруйд миний дансанд 15,0 сая төгрөг орж ирэхээр нь би өөрөө 4,0 сая төгрөгийг аваад ХАБ инженер Найдан болон нярав Оюунбаяр тус бүр 500,000 төгрөг өгөөд харин хилээр 1 өдөрт 2 дахь удаагаа гарсан 5 жолоочид тус бүр 2,0 сая төгрөгийг данс руу нь өөрийн Хаан банкны 5094403378 тоот данснаас шилжүүлсэн юм... Би захиралдаа бол жолооч бүрээр тооцож 3,0 сая төгрөг аваад цаашаа жолооч нарт 2,0 сая төгрөгийг тооцож өгч байгаа талаар хэлсэн... Манай компанийн зүгээс Л.Ганбаатар, Б.Ганбаатар, Ш.Энх-Амгалан, Б.Дарханбаяр, Ц.Цэрэнтогтох гэх нэртэй жолооч нарыг явуулаад бэлдчихсэн байсан ачаатай тээврийн хэрэгслийг нь унуулаад хилээр ачааг нь гаргуулсан юм... Миний санаж байгаагаар 13 цагийн орчимд өөрсдийнхөө ачааг буулгачихаад буцаад 15 цагийн орчимд ачааг аваад БНХАУ-ын хилээр нэвтэрсэн байсан юм... Тухайн үед надтай Мөрөн, Амарбаяр нар надтай ирж уулзахдаа дэлбэрсэн бөмбөлөг буцааж оруулахж гэж байгаа учраас ямар нэгэн асуудал бол байхгүй гэж хэлсэн ба жолооч нар ачааг авч орох гэтэл Монгол Улсын хил дээр штамп дарахгүй гэх зүйлийг хамгийн урд явж байсан жолооч Дарханбаяр нь та 5 бүгдээрээ өнөөдөр ороод, гараад ирсэн учраас штамп дарахгүй гэж хэлж гэх зүйлийг “\Л/есНа1” программ группд хэлсэн ба тэр үед Мөрөн нь “Одоо удахгүй дараад өгчихнө, би хажууд чинь хараад зогсож байна” гэж хэлсэн ба удалгүй штамп дараад хилээр гаргачихсан юм... Тухайн тээвэрлэлт хийсэн өдөр нээсэг ямар нэгэн нэргүйү Огоир сКа1 байгаа түүн дээр бичигдсэн байх ёстой ба мөн тухайн үеийн ярианууд байгаа юм. Утаснаасаа харахад Дарханбаяр 83-50УАО, Энх-Амгалан 83-ЗОУАО, Цэрэнтогтох 83-60УАО, Ганбаатар 83-70УАО, нөгөө Ганбаатар 83-20УАО улсын дугааруудтай тээврийн хэрэгслүүдийг барьж хилээр нэвтэрсэн байна...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 193-195-р хуудас/,

Гэрч Х.Найдангийн /Пик-Урал ХХК-ийн тээвэр зохицуулагч/ “...Миний санаж байгаагаар 2022 оны 04 дүгээр сард “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбайгаас ачаатай байсан 5 тээврийн хэрэгслийг манай компанийн Цэрэнтогтох; Л.Ганбаатар, Б.Ганбаатар, Энх-Амгалан, Дарханбаяр гэх жолооч нар барьж хилээр нэвтрэн ачааг буулгасан юм. Тухайн үед манай жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгслийг бариад ачаагаа буулгачихаад контайнеруудыг “Санхэ” ХХК- ийн Нүур ачилт, буулгалтын талбай дээр зогсож байхад нь “Ханбогд инженеринг” ХХК-ийн менежер Мөрөн ирээд манай жолооч нарыг аваад явсан ба Чингүүн ачаа гаргахын өмнөх өдөр нь над руу яриад 1 тээврийн хэрэгслийг 3,0 сая төгрөгөөр бодож хилээр гаргаад өгөөч 5 машин байгаа гэж “Ханбогд инженеринг” ХХК-иас ярьсан чи тухайн тээврийн хэрэгслүүдийн хилээр нэвтрэх ОК кодуудыг гаргаад өг гэж надад хэлсэн юм... Чингүүн тухайн компанийн тээврийн хэрэгслүүдийг гаргасны дараа миний данс руу урамшуулал гэж хэлээд 500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан ба мөн надаас гадна манай компанийн нярав Оюунбаярт 500,000 төгрөг өгсөн байсан. Өөр мөнгөний талаар бол надад мэдэх зүйл бол огт байхгүй... Тус ОК код нь өөрөө зөвхөн тээврийн хэрэгсэл болон унаж байгаа жолоочын мэдээллийг оруулж байж ОК гаргаж авдаг юм. Тухайн ОК код авсан өдрөөсөө 24 цагийн хугацаанд хүчинтэй байдаг болохоор ОН кодууд нь дараа өдрөөр гарч ирдэг юм...” гэсэн мэдүүлэг/8 хх-ийн 199-200-р хуудас/,

Гэрч Л.Ганбаатарын /Пик-Урал ХХК-ийн жолооч/ “...Хамгийн анх манай компанийн тээвэр зохион байгуулагч Чингүүн нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр та нар өөрсдийнхөө ачаатай тээврийн хэрэгслийг унаад хилээр гарж ачаагаа буулгачихаад буцаж орж ирээд дахиад өөр ачаатай машиныг аваад дахин хилээр нэвтэрнэ шүү гэж хэлсэн юм. Тэгээд миний хувьд Цэрэнтогтох, Ганбаатар, Дарханбаяр, Энх-Амгалан гэх 4 хүний хамтаар хамгийн түрүүнд орж ачаагаа буулгачихаад буцаж түрүүлж орж ирээд өөрсдийн унаж явсан тээврийн хэрэгслийг кемп дээр зогсоочихоод байж байтал Саарал өнгийн ачаатай “ЕогсГ загварын тээврийн хэрэгсэлтэй бид нарыг ирж аваад “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбай дээр очоод түлхүүр нь дотроо зоолттой, асаалттай тээврийн хэрэгслүүд байсан ба бид нарыг хилээр орохоор тээврийн хэрэгслийг хуваарилсан байсан ба дээрх тогтоож өгсөн тээврийн хэрэгслийг унаад хилээр ачааг нь гаргасан юм. Тэгээд хилээр ачааг нь гаргаж өгчихөөд буцаж БНХАУ-аас орж ирээд тухайн унаж явсан тээврийн хэрэгслүүдийг “Ханбогд инженеринг” ХХК-ийн хашаанд оруулж тавиад орхисон ба тухайн өдрийнхөө орой нь 2,0 сая төгрөгийг тээврийн хэрэгсэл гаргаж өгсний хөлс гэж дансанд орсон юм... Бид нарын хувьд сард 1-ээс 2 удаа хилээр тээвэр хийж гардаг бөгөөд бусад цаг үед өөрсдийн кемп дээрээ байж байдаг юм тэгээд тээврийн хэрэгсэл бариад ачааг хилээр гаргаж байгаа нь цалин нэмэгдэнэ гэсэн үг учраас бид нар баярлаад тээврийн хэрэгслийг унаад гараад явсан ба тэр үедд 2 дахь тээврийн хэрэгслийг унаж хилээр гарах үедээ голдоо групп чат нээгээд харилцаад явсан юм... Бид нар бол бичгийн талаар бол огт хараагүй харин бид нарыг Монгол Улсын хил дээр ирэх үед штамп дарж гаргахгүй гэсэн ба бид нарын зүгээс “Ханбогд инженеринг” ХХК-руу энэ талаар хэлэхэд тэдний талаас 1 хүн одоо удахгүй дарчихна гэж хэлсэн ба бид нарыг тухайн өдөр ээлжинд гарч байсан хилийн цэргийн албан хаагч буцаж дуудаад штамп дарж өгөөд хилээр гаргасан юм... Би тухайн үед ОАҮ11М загварын 83-70УАО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож хилээр гарсан...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 202-203- р хуудас/,

Гэрч Л.Ганбаатарын гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 219-224-р хуудас/,

Гэрч Ц.Цэрэнтогтохын /Пик-Урал ХХК-ийн жолооч/ “...Миний хувьд 2022 оны 02 дугаар сард “Пик-Урал” ХХК-д ажилд орсон бөгөөд түүнээс хойш Монгол Улсын хилээр нүүрс ачиж БНХАУ-ын хилээр орж нүүрс буулгаад кемп дээр байрладаг ажил хийдэг юм тэгээд тухайн өдөр мөн адил дээрх байдлаар тээвэрлэлт хийчихээд хилээр эхний 5 машины 1 болж орж ирэх үед над руу утсаар холбогдоод 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр дэлбэрсэн бөмбөлгийн машин аваад хилээр ор гэхээр нь миний бие түүнд нь багтаад жолооч 2 Ганбаатар, Давхарбаяр, Энх-Амгалан нарын хамт явсан бөгөөд бид нарыг кемп дээрээ машин байрлуулчихсан байж байхар саарал өнгийн Еогс! үйлдвэрийн ачаатай жийп машин ирээд авч яваад “Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс ачилт, буулгалтын талбай дээр хүргэж өгсөн ба тухайн талбай дээр очих үед тээврийн хэрэгслүүдийг асаачихсан мөн ачаагаа аль хэдийн аччихсан тээврийн хэрэгслүүд хүлээж байсан ба бид нар түүнийг аваад Монгол Улсын хилээр гараад БНХАУ-ын хилээр ороод нүүрс буулгах талбайд буулгаад зөрүүлээд контайнер авч орж ирсэн юм... Тухайн үед над руу тээврийн менежер Чингүүн залгаад 2,0 сая төгрөгөөр дэлбэрсэн бөмбөлөгний машин оруулах уу гэж асуухаар нь зөвшөөрсөн ба тухайн өдрийнхөө орой тээврийн хөлс болох 2,0 сая төгрөг миний дансанд Чингүүний данснаас орж ирсэн юм... Би тухайн үед Dayun загварын 83-60 УАО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож хилээр гарсан...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 205-206-р хуудас/,

Гэрч Ц.Цэрэнтогтохын гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 225-229-р хуудас/,

Гэрч Б.Ганбаатарын /Пик-Урал ХХК-ийн жолооч/ “...Миний санаж байгаагаар 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ БНХАУ-ын хил рүү ороод ачаагаа буулгачихаад гараад иртэл манай компанийн тээврийн менежер Б.Чингүүн нь дахиад хилээр оруулах өөр тээврийн хэрэгсэл байна даруй яваад гэж утсаар над руу залгаад хэлсэн ба миний хувьд өөрийн унаж явж байсан тээврийн хэрэгслээ кемп дээрээ авч ирээд байж байтал надаас өөр жолооч нар болох Давхарбаяр, Ганбаатар, Цэрэнтогтох, Энх-Амгалан нарыг цуглуулаад бид 5-ыг “Ханбогд инженеринг” ХХК-ийн менежер гэх намхан залуу саарал өнгийн ачаатай жийп машинд суулгаад “Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс ачилт, буулгалтын талбайд ачааг нь аль хэдийн аччихсан түлхүүрийг нь дотор талд нь зоочихсон асаалттай машинууд дээр аваад хуваарилж өгсөн машин тус бүрт суулгаад харин бид 5 тухайн 5 тээврийн хэрэгслийг бариад БНХАУ-ын хилээр оруулж ачааг буулгаад буцаад “Ханбогд инженеринг” ХХК-ийн кемпийн үүдэнд тээврийн хэрэгслүүдийг хүргэж байрлуулаад тухайн бид нарыг ирж авсан машинаараа буцааж хүргэж өгсөн юм. Тэгээд тухайн өдрийнхөө орой тээврийн хөлс гэж 2,0 сая төгрөг бид нарын данс руу менежер Б.Чингүүний данснаас орж ирсэн юм... Монгол Улсын хилээр гарах гэх үед хилийн цэргээс эхлээд штамп дарж өгөхгүй гэтэл “Ханбогд инженеринг” ХХК-ийн менежер удахгүй дараад өгчихнө гэж \Л/есНа1 программын групп чатад дуу хоолойгоор мессеж үлдээсэн байсан ба удалгүй бид нарыг Хилийн цэргийн алба хаагч дуудаад штамп дарж өгөөд бид нар хилээр гарсан юм... Би тухайн үед ОАҮиЫ загварын 83-20 УАО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож хилээр гарсан..." гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 208-209-р хуудас/,

Гэрч Б.Ганбаатарын гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 230-234 дүгээр хуудас/,

Гэрч Б.Дарханбаярын /Пик-Урал ХХК-ийн жолооч/ “...Би “Пик урал” гэх тээврийн компанид жолоочоор ажилд ороод жил гаруй болж байна. 2022 оны 03 дугаар сард тус компаниас 14 хоногийн чөлөө авч тус оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсэд байх Пик урап ХХК-ийн кэмпэд байрлаж тусгаарлалтад орсон. 2022 оны 04 дүгээр сарын 16- ны өдөр Пик урал ХХК-ийн эзэмшлийн 1078 ӨМЕ улсын дугаартай Хово Т-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй Цагаан хадны суурьшлын бүсээс нүүрсээ ачаад Бүгд найрамдах Хятад Ард Улсын Баян нуурын Ганц мод гэх нэртэй боомт руу 09- 10 цагийн орчим орж тэндээ нүүрсээ буулгачхаад Монгол улсын Гашуун сухайт боомтоор 13-14 цагийн орчим өөрийн 1578 ӨМЕ улсын дугаартаа Хово Т-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн. Тэгсэн Пик урал ХХК-ийн менежер Чингүүн нь нэг танихгүй залуутай цуг ирээд 04 дүгээр сарын 05-ны өдөр бөмбөлөг хагарсан юм, хагарсан бөмбөлгийн машиныг урагшаа оруулаад өгчих, ачаа нь бэлэн байгаа гэхээр нь зөвшөөрч Чингүүнтэй цуг явж байсан 30 орчим насны танихгүй залуутай цуг Ханбогдын НАБТ-иин талбай руу очсон бөгөөд надаас Гадна манай компани 4 жолооч цуг явсан. Тэгээд бид тав Ханбогдын бөгөөд надаасд тээврийн хэрэгслийг барьж 14-15 цагийн хооронд БНХАУ-ын Баян Нуурын Ганц мод гэх нэртэй боомт руу оруулж, буулгаад 18-19 цагийн хооронд Монголын боомтоор орж ирсэн...” гэсэн мэдүүлэг/8 хх-ийн 212-213-р хуудас/,

Гэрч Ш.Энх-Амгалангийн /Пик-Урал ХХК-ийн жолооч/ “...Хилээр хоёр удаа гарсан асуудлын хувьд эхэлж гарахдаа өөрийн компанийн нэр дээрх 91-56 УМЕ улсын дугаартай хово Т-7 маркийн машинтай нүүрс хилээр гаргаж БНХАУ-ын талд буулгачихаад 14 цаг өнгөрч байхад буцаад Монгол Улсын хилээр орж ирэхэд түрүүлж орж ирсэн 5 жолооч контейнор буулгадаг газарт ирээд зогсож байгаарай гэсэн. Тэгээд би 2 Ганбаатар, Дарханбаяр, Цэрэнтогтох нарын хамт заасан газарт очоод зогсож байхад нэгс саарал өнгийн ачаатай форд маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу ирээд бид нарыг машинд суулгаад цааш нь “Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс ачилт, буулгалтын талбай дээр хүргэж өгсөн ба тухайн талбай дээр очих үед 5 тээврийн хэрэгслүүдийг асаачихсан нүүрс аль хэдийнээ аччихсан хүлээж байсан. Тэгээд бид нар тухайн машинуудыг жолоодоод Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх хэсэг дээр очисон. Бид нар энэ ачааны монфест нь яах юм бэ? гэж асуухад “4 дүгээр сарын 04-ний өдөр гарах байсан ч дэлбэрээд гарч чадахгүй болсон, тэр үедээ хураалгасан байгаа” гэж хэлж байсан. Тэгсэн бид нарыг та нар шууд паспорт дээрээ штамп даруулаад гараарай гэхээр нь шалган нэвтрүүлэх хэсэг дээр очиход нэг хилийн цэрэг бид нарыг Монгол Улсын хилээр орж ирэх хэсгийн шалгах хэсэг рүү дуудсан. Тэгээд бид нар гадаад паспортоо авч очоод штамп даруулаад хилээр гарсан. БНХАУ-ын хил рүү орооод “Санхэ” компанийн нүүрс буулгалтын талбай дээр буулгаж өгөөд буцсан байгаа. Тэгээд Монгол Улсын хилээр орж ирээд шууд “Ханбогд инженеринг” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн урд хэсэгт очиход дотор талаас жолооч нар гарч ирээд машинаа аваад бид нарыг саарал форд руу суулгасан. Тэгээд тэр машинаар өөрсдийн машин байгаа газар руу хүргүүлсэн... Би тухайн үед Dayun загварын 83- ЗОУАО улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож хилээр гарсан...” гэсэн мэдүулэг /8 хх-ийн 217-218-р хуудас/,

Гэрч Н.Мөнх-Эрдэнийн “...Тус өдөр хоёр дахь удаагаа нэвтрэхдээ асфальтан хар саарал өнгийн даюун маркийн тээврийн хэрэгсэл байсан. уг машин улаан өнгийн чиргүүлтэй байсан. Би улсын дугаарыг нь санахгүй байна Толгой чиргүүлийг нь бол санаж байна. улсын дугаар нь хэд гэж байсныг санахгүй байна. Уг унаж явсан машинаа харвал танина. Тухайн үед хил хаах гээд яаруулаад байсан болохоор улсын дугаарыг нь сайн анзаарч харж чадаагүй Уг машин нүүрс ачаатай байсан. Монпистийг нь асуувал урьд өдөр нь буцсан машин гэж хэлээрэй гэсний дагуу хилээр нэвтрэх үедээ тэгж хэлээд орсон. Тухайн үед нүүрс ачсан байгааг нь мэдсэн болохоос хэдэн тонн нүүрс байгаа талаар мэдээгүй. Уг машиныг хилээр нэвтэргүүлсний хөлсөнд 3000.000 төгрөгийг 5175280162 тоот дансаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр авсан...” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 239-240-р хуудас/,

Гэрч Н.Мөнх-Эрдэнийн гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 241-242-р хуудас/,

Гэрч О.Гантулгын: “...БНХАУ-ын талд нүүрсээ буулгачхаад 15 цагийн үед эргэж Монгол улсын хилээр орж ирсэн Хамт явж байсан Мөнх-Эрдэнэ нэг хүнтэй утсаар яриад дахин тээврийн хэрэгсэл унаж гаргахаар болсон, тус тээврийн хэрэгслийг БНХАУ-ын хил рүү оруулж буулгачхаад эргээд орж ирэхэд 3 сая төгрөгийн ажлын хөлс өгөх талаар Мөнх- Эрдэнэ утсаар залгаж хэлж байсан болохоор зөвшөөрсөн. Мөнх-Эрдэнэ, Цэндсүрэн бид гурав Гашуунсухайт боомтоор орж ирээд Соёмботой хаалганы дэргэд Оауип маркийн саарал өнгийн зүтгүүртэй, улаан өнгийн давхар тавцант чиргүүлтэй нүүрс ачсан 3 тээврийн хэрэгсэл байсан бөгөөд тус машиныг Цэндсүрэн, Мөнх-Эрдэнэ бид гурав машинаа солиод унасан, бид нарын өөрсдийн машиныг болохоор нөгөө саарал зүтгүүртэй тээврийн хэрэгслийг унаж байсан хүмүүс унаад “Ханбогд инженерг” ХХК-ны НАБТ- ын хашааны гадна талд тавьж байрлуулсан байсан. Тус өдрийн 16 цаг өнгөрч байхад Монгол улсын хилээр гараад БНХАУ-ын Санхиа нүүрсний талбай дээр нүүрсийг нь буулгаад, 18 цаг өнгөрч байхад эргэж хилээр орж ирсэн. Эауип маркийн саарал өнгийн зүтгүүртэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хэлж мэдэхгүй байна, ямарчил гэсэн манифестгүй тээврийн хэрэгсэл байсан ба хилээр гарахад бол гаалийн хяналтын улсын байцаагч шалгасан зүйл байгаагүй, хуваарьт тээврийн хэрэгслүүд гарчихсан болохоор гаалийн байцаагч нар ажлаасаа буучихсан байсан. Харин Монгол улсын хилээр орж, гарах үед хил хамгаалах байгууллагын штамбын байцаагчаар штамбаа даруулаад шууд гараарай гэж хэлж байсан. Штамб дарсан хил хамгаалах байгууллагын байцаагч нь 1 хүн байсан. Ингээд хилээр буцаж орж ирчхээд “Ханбогд инженерг” ХХК-ны нүүрс ачилт, буулгалтын талбай руу очиж машиныг нь хүлээлгэж өгсөн, миний машин тус НАБТ нь гадна талд байрлаж байсан болохоор машинаа унаад өөрийн компанийн кемп рүү явсан. 3-4 хоногийн дараа шиг санаж байна, Мөнх-Эрдэнээр дамжуулан 3 сая төгрөгийг өөрийн 5585066741 дугаартай дансаар авсан.” гэсэн мэдүүлэг /8 хх-ийн 244-р хуудас/,

Гэрч О.Гантулгын гадаад паспортын хуулбар /8 хх-ийн 245-247-р хуудас/,

Гэрч Б.Цэндсурэнгийн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 3 сарын 12-ны өдөр манай 13 дугаар бөмбөлөг хилээр гарах хуваарьтай байсан юм аа. Бид нар өмнөх өдөр нь буюу 11-ний өдөр Хятад талд шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан умраас хилээр гарах эрх үүссэн. 12-ны өдөр би өглөө 8 цаг өнгөрч байхад Гашуунсухайт боомтоор өөрийн унадаг 2365 УАВ улсын дугаартай машинтай гараад нүүрсээ Хятад талд буулгаад 15 цагийн үед буцаж орж ирсэн. Би өөрийн битүүмжлэгдсэн тээврийн багийн жолооч Гантулга, Мөнх-Эрдэнэ нарын хамт Гашуунсухайт боомтоор орж ирээд хилийн цэргийн шалган буюу бид нарын хэлдгээр цэргийн хаалга өнгөрөөд явж байтал Мөнх-Эрдэнэ над руу утсаар яриад 3 машин урагшаа гаргаад өг гэсэн Чи явах уу гэж асуухаар нь зөвшөөрсөн. Ингээд хилийн цэргийн хаалтын цаана байрлуулсан машиныг Мөнх-эрдэнэ Гантулга бид 3 унаад Гашуунсухайт боомт руу явсан. Бид -н машиныг дээрх хилээр гаргах 3 машиныг унаж ирсэн хүмүүс аваад Цагаанхад руу явсан. Боомт руу явж байх үед Мөнх- Эрдэнэ шууд хилийн цэргийн штамб дээр оччихоорой гэж хэлсэн. Тэр үед 1 эрэгтэй хүн штамб дарж өгсөн. Гаалийн хэсэгт шалгуулаагүй. Гаалийн байцаагч буучихсан байсан санаад байна. Ингээд Хятад руу гараад Санхэй нүүрсний талбай дээр нүүрсийг нь буулгаад эргэж орж ирээд Ханбогд инженеринг ХХК-ийн гадаа очиж өөрийнхөө 2365 УАВ улсын дугаартай машинаа аваад нөгөө унаж гарсан машинаа үлдээгээд явсан....” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтасны 249 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цэндсүрэнгийн гадаад паспортын хуулбар /8 дугаар хавтасны 250 дугаар хуудас/,

Гэрч С.Ганбатын: “...Таван толгой тээвэр нэгдэл” ХХК-ийн жолооч Ганбаяр миний 88663359 дугаар руу 8801385 дугаараас залгаад 3 сая төгрөгийн ажил байна, манай битүүмжилсэн тээврийн баг дэлбэрсэн Хятадын хил рүү нүүрс тээвэрлэх үү гэсэн. Би Ганбаярт асуудалгүй юу гэхэд асуудал байхгүй гэхээр нь зөвшөөрсөн. Би Ганбаярын Оауип маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Бүгд найрамдах Хятад ард улсын “Санкай” гэх нэртэй нүүрс буулгалтын талбайд буулгасан. Тэгээд би хоосон чингэлгээ ачаад Монголын хил рүү орж ирсэн. Надтай хамт Ганбаяр саарал өнгийн Оауип маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээвэр хийсэн. Тээврийн хөлс болох 3.000.000 төгрөгийг Ганбаяр миний Хаан банкны 5071286376 тоот дугаарын данс руу 7 хоног орчмын дараагаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтасны 3-4 дүгээр хуудас/,

Гэрч С.Ганбатын гадаад паспортын хуулбар /9 дүгээр хавтасны 5-6 дугаар хуудас/,

Гэрч Х.Ганбаярын: “...Одоогоор Цагаанхаднаас Хятадын ганц мод боомт хүртэл нүүрс тээврийг тодорхой журмаар явуулж байгаа бөгөөд компанийн жолооч нарыг бөмбөлөг буюу битүүмжлэгдсэн тээврийн багийн системээр явуулж байна. Хилээр нэвтрэх битүүмжлэгдсэн багийн хуваарийг хилийн боомтын зөвлөлөөс гаргадаг. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай 15 дугаар битүүмжлэгдсэн баг гарах хуваарьтай байсан учир би компанийн 4457 ӨМЭ улсын дугаартай хово маркийн машинтай өглөө эрт Хятадын хил рүү гарсан. Ингээд Монголын хилээр буцаж орж ирээд боомтын хашаанаас гараад Цагаанхад руу явж байтал ланд 200 маркийн машинтай миний хуучны зүс мэдэх Мөрөн гэх залуу гараа өргөж зогсоогоод "тайван зогсоол дээр манай компанийн 2 машин байгаа юм аа. Хилээр гаргах 2 жолооч хэрэгтэй байна. Та гаргаад өгөөч ээ" гэхээр нь би хэдээр явах юм бэ гэж асуутал “1 машин 3 сая төгрөг" гэж хэлсэн. Тэр үед мөн дээрх 15-р бөмбөлгийн жолооч С.Ганбаттай хамт ойролцоо явж байсан болохоор Ганбатад энэ талаар хэлээд өөрсдийнхөө машиныг зогсоол руу орж тавиад тайван зогсоолын хажууд зам дагуу тавьсан байсан саарал өнгийн Даюн маркийн 2 машиныг Ганбат бид 2 нэг нэгээр нь унаад боомт руу хөдөлсөн. Мөрөн хөдлөхийн өмнө "гааль дээр очих хэрэггүй, шууд хил хамгаалахын штамб дээр оччихоорой гэхээр нь би 'энэ машинууд чинь ямар учиртай машин юм бэ” гэсэн чинь "өмнө нь орох ёстой байсан боловч бөмбөлөг нь дэлбэрээд гарч чадаагүй юм аа. Өмнө нь гаальд бүртгүүлчихсэн болохоор гааль дээр очих хэрэггүй, шууд хилийн штамб дээр очоод даруулчих гэж хэлсэн. Ингээд хэлснийх нь дагуу хилийн цэргийн штамб дардаг хүн дээр очоод штамбаа даруулсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтасны 8 дугаар хуудас/,

Гэрч Ц.Алтангэрэлийн: “...Монпропа Холдинг” ХХК-д жолоочоор ажиллаж байхад буюу 2022 оньлло дугаар сарын 17-ны өдөр битүүмжилсэн багийн хуваарийн дагуу богинын тээвэрт явахааллч*лл байсан. Манай компанийн менежер Азбаяр нь хилээр 83-тай улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад эхлээд хилээр гарчих гэхлээр нь би тайван зогсоолын ертөнцийн зүгээр зүүн талаар явах Гашуун сухайт авто зам ХХК-ны замын хажууд саарал өнгийн зүтгүүртэй, улаан өнгийн давхар тавцант чиргүүлтэй тээврийн хэрэгслийг очиж унаад БНХАУ-руу хилээр гарч нүүрсээ буулгаад эргэж орж ирсэн байдаг. Тус машины улсын дугаар нь 83-аар эхэлсэн шиг санаж байна, арын тоо болон серийн үсгийг хэлж мэдэхгүй байна. Ингээд саарал зүтгүүртэй машинаа би "Ханбогд инжеренг” ХХК-ны гаалийн хяналтын бүсийн талбайд тавиад, Боомтын зөвлөлөөс баталсан өөрийн хуваарьт тээврийн хэрэгсэл болох 39-05 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж хилээр нэвтэрч гараад эргээд “Ханбогд инжеренг” ХХК-ны талбайд тээврийн хэрэгслээ авчирч тавьсан. Би нэг өдөрт 2 өөр тээврийн хэрэгсэлтэй хилээр нэвтэрсэн байдаг. Би ингэж гарахдаа бол өөрийн үндсэн машины цалин болох 8 орчим сая төгрөгийг авсан шиг санаж байна, цалин хөлс нь оролгүй удаж байгаад орж байсан. 83-тай тээврийн хэрэгслийг унаж хилээр гарахад бол цалин хөлс гэх зүйл аваагүй...Тэсэн мэдүүлэг. /9 дүгээр хавтасны 11 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Алтангэрэлийн гадаад паспортын хуулбар /9 дүгээр хавтасны 12-13 дугаар хуудас/,

Гэрч П.Пүрэвийн: “...Тухайн үед манай кемп буюу ажилчдын байрны менежер Азбаяр над дээр ирээд та хилээр гарахдаа эхлээд 8370 УАО улсын дугаартай саарал өнгийн Оае\л/оо машинтай гараад буцаж орж ирээд өөрийнхөө 5390 ӨМҮ улсын дугаартай машинтай гарчих гэж хэлсэн, менежерээс өгсөн даалгаврын дагуу 8370 УАО улсын дугаартай машинтай хилээр нэвтэрсэн. Тус машин дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан. Ингээд хилээр гараад нүүрсээ буулгаж орж ирээд 5390 ӨМҮ улсын дугаартай авто машинаа буцаж барьж орсон. 5390 ӨМҮ улсын дугаартай машин дээр ч гэсэн гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан. Надад 2 машин барьж гарсны хариуд илүү цалин аваагүй. Үндсэн цалингаа авсан байгаа. Тухайн үед надтай хамт манай 69-р бөмбөлгийн жолооч

Алтангэрэл 2 удаа машин барьж гарсан байгаа. Алтангэрэлийн барьж гарсан машины дугаарыг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдуүлэг. /9 дүгээр хавтасны 15 дугаар хуудас/,

Гэрч Т.Адьяабаатарын: “...Би тухайн үед 69-р битүүмжлэгдсэн тээврийн багт жолооч хийж байсан. Би тухайн үед Монпропа холдинг ХХК-ийн 5918 ӨМ... улсын дугаартай ногоон өнгийн норд машин барьж байсан юм аа. Тус 69-р баг 2022 он 3 сарын 17-ны өдөр хуваарийн дагуу Хятад руу нүүрс тээвэрлэхээр болоод 16-ны өдөр би дээрх машиндаа нүүрс ачуулж гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн. Тухайн үед би Ханбогд инженеринг ХХК-ийн нүүрс ачилт буулгалтын талбайгаас ачилт хийгээд бэлдээд тавьчихсан байж байтал манай компанийн менежер Азаа гэх залуу “энэ машиныг унаад урагшаа хилээр гарчих, Манай компанийн машин байгаа юм аа” гэж хэлсэн. Ингээд Азаагийн хэлсэн машиныг хилээр эхэлж унаж гарсан. Тус унаж гарсан машин нь бауип маркын саарал өнгийн толгойтой машин байсан. машины дугаарыг яг сайн санахгүй байна. 8230 билүү 8320 билүү. Ингээд компанийн хуваарьгүй машиныг эхэлж унаад Гашуунсухайт боомт дээр оочирлоод очсон. Гаалийн хяналт шалгалтын хэсэгт шалгуулалгүй орчихсон. Тэр Азаа гэх менежер гааль дээр зогсохгүй шүү, чигээрээ яваад штамбаа даруулчих гэж хэлсэн. Ингээд штамбаа даруулаад Хятадын хил рүү орсон. Штамб дарсан хүнийг бол санахгүй байна. Гаалийн хэсэгт огт бууж үзүүлэлгүйгээр шууд чигээрээ орчихсон. Би бас өөрөө ч гайхсан. Намайг тус машиныг авч хөдлөхөд гаалийн бүрдүүлэлт манифест гэх зүйл өгөөгүй. Ингээд боомт руу явж байх замд Азаа над руу яриад гааль дээр зогсохгүй чигээрээ явчхаарай гэж хэлсэн. Гаалийн шалгалтын байрны гадуур гарахад намайг зогсоогоогүй. Гаалийн байцаагч гадаа яг байсан эсэхийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /9 дүгээр хавтасны 17 дугаар хуудас/,

Гэрч Т.Адьяабаатарын гадаад паспортын хуулбар /9 дүгээр хавтасны 18 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ариунболдын “...Манай компани “Ханбогд инженеринг” ХХК-ийн нүүрс ачилт буулгалтын талбайгаас 4 сард огт ачилт хийгээгүй хамгийн сүүлд энэ оны 03 сарын 11-ний өдөр ачилт хийсэн тэрнээс хойш бол ачилт хийгээгүй, учир нь нүүрс ачилт буулгалтын талбай ашигласны төлбөр /пүүний/ төлбөр гэж нэг машины төлбөрт 60 мянган төгрөгийг тухайн хяналтын бүсийн компанид төлдөг юм тухайн төлбөрийг бид бусад компаниудтай сарын сүүлээр тооцоогоо хийж дуусгадаг юм гэтэл “Ханбогд инженеринг” ХХК нь ачилт хийсэн өдөр болгондоо төлбөрөө өгөх шаардлага өгдөг болохоор төвөгтэй байдаг юм. Манай компани “Трейд инвестмент групп” ХХК-ийг хяналтын бүсэд бас нүүрсээ буулгах гэрээтэй...” гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтасны 31-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Анужингийн: “...Тус дансны интернэт банкны кодыг манай нөхөр болон би мэдэж байгаа. Тийм болохоор тус дансны зарим гүйлгээг манай нөхөр Мөрөн мэдэж байгаа. Би өөрийнхөө хийсэн гүйлгээнүүдийн талаар мэднэ. Мөрөнгийн хийсэн гүйлгээнүүдийг бол мэдэхгүй. Сэлбэг гэсэн утгаар шилжүүлсэн гүйлгээнүүд дандаа Мөрөнгийн хийсэн гүйлгээнүүд байгаа. Манай нөхрийн ажилтай холбоотой гүйлгээ байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг, /9 дүгээр хавтасны 80-81 дүгээр хуудас/,

Гэрч Б.Мөнхболдын “...Манай хяналтын бүсэд Талын цэнхэр трейд, Жаюу гэх хоёр хятад компанийн 600.000.000 гаран тонн нүүрс байгаа байхаа би нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Би хяналтын бүсийн пүүний программаас харвал нарийн тоо нь гарна. Өмнөговь аймгийн Цагаан хадад нүүрсний хөтөч гэх тус компанийн төлөөлөгч нар байдаг. Талын цэнхэр трейд ХХК-ны хөтөч Чимдээ гэх Өвөр Монгол хүн байдаг, Жаюу гэх компанийн хөтөч нь Бямбаа гэж Монгол хүн байдаг би бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай хяналтын бүсэд нэвтрэх зөвшөөрөлтэй манай байгууллагын ажилчид болох 10 хүн байгаа Чулуунбаатар, Тэмүүжин, Цэндхүү, Лхагвадорж, Ганцоож, Амарбаяр, Азбаатар Тулга, Эрдэнэцогт, тогооч Отгоо нар байдаг. Үүн дээр манай захирал Энх-Амгалан бид хоёр нэгдээд 12 хүн байгаа. Нүүрс ачилт, буулгалт хийхэд зөвхөн гаалиас зөвшөөрөл авч тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлдэг. Ингээд гаалийн байгууллагын хяналт доор нүүрс ачилт буулгах үйл явц явагддаг. Нүүрс буусан үед хэдэн тонн нүүрс буусан талаар гаалийн байгууллагад мэдэгддэг. Нүүрс ачилтын үед Гаалиас бүх талбай рүү өнөөдөр хэдэн машин нүүрс ачих талаар тухайн суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг хяналтын бүс гаалийн байгууллагын ажилтнуудын We chat группт мэдээллээ байршуулаг. Үүний дагуу нүүрсээ ачуулах компанийн нүүрсний хөтөч нар хяналтын бүсэд ирж тээврийн хэрэгслийн мэдээллүүдийг хяналтын бүсийн ажилчдад өгдөг. Ингээд бид ирсэн машинд нь нүүрсийг нь ачаад пүүлээд тонн хэмжээг нь гаалийн байгууллагад аваачиж өгдөг. Үүний дагуу гаалийн байгууллагаас гаалийн бүрдүүлэлтийг хийж бичиг баримтыг буцаан явуулж маргааш хэдэн цагт суурьшлын бүсээс машинуудаа гаргах талаар мэдээллийг өгдөг. Гаалийн байгууллагад мэдэгдэхгүйгээр ачилт буулгалт хийх ямар ч боломжгүй бүх хяналтын бүсүүдэд Гаалийн байгууллагаас шаардлага тавьж хяналтын камеруудыг суурилуулсан байгаа түүнийг нэгдсэн хяналтаар гаалийн байгууллага өөрсдөө хянадаг. Нүүрс ачиж буулгах пүүн дээр гэхэд 4 камер, орж гарах хашааны хаалга руу харсан 1 камер байгаа тус камеруудыг манайх бас хянадаг мөн гааль бас давхар хянадаг. Манай хяналтын бүсийн хашаа хэвийн ямар ч гадны хүн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй байдаг...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтасны 82-89 дүгээр хуудас/,

Гэрч Г.Рэнцэнжүгдэрийн: /“Тэнгэр анд тэнгис” ХХК-ийн жолооч ажилтай/ “...2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манай компанийн 7, 8, 9-р битүүмжлэгдсэн тээврийн баг хилээр гарах хуваарьтай байсан юм аа. Тус өдөр би өөрийн 7035 ӨМЭ улсын дугаартай машинаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод боомт руу гарч нүүрс буулгачихаад буцаж орж ирсэн чинь манай менежер Ариунболд 8 дугаар битүүмжлэгдсэн багийн жолооч Дүгэрсүрэнгийн гадаад паспортын хугацаа нь дуусчихсан, бие нь жоохон таагүй байна гэнээ. Чи бариад гар гэж хэлсэн. Угаасаа би компанийхаа жолооч нараас хамгийн түрүүлж орж ирсэн юм аа. Ингээд би өөрийнхөө машиныг хилээр орж ирээд Дүгэрсүрэнд өгөөд Дүгэрсүрэнгийн машиныг аваад боомт руу орсон. Боомт руу ороод гааль дээр манифестээ өгч бүртгүүлээд хилийн цэргийн шалганы хэсэг рүү штамб даруулах гээд очсон чинь штамб дарах гэж байсан залуу миний гадаад паспортыг үзээд “чи 2 дах удаагаа гарах гэж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би “манай компанийн жолоочийн гадаад паспортын хугацаа нь дуусчихсан юм аа. Манай ах байгаа юм аа. Би машиныг нь авч орох гэж байгаа юм, дараад өгөөч” гээд зогсож байсан чинь миний араас цэрэг хувцастай 30 гаран насны хүн дуудаад “чи хөтчөө дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөтөч гэж байхгүй, манай менежер гэж байгаа гэж хэлсэн. Ингээд менежер Ариунболд руу залгаад хилийн цэрэг дээр зогсоогоод менежерээ дууд гэнээ. Та хүрээд ирэх үү гэж хэлсэн. Ингээд менежер Ариунболд ирээд хуучин Гашуунсухайт боомтын байрны хашааны гадаа зогсоод над руу залгахаар нь би намайг дуудсан хилийн цэргийн хүнд манай менежер гадаа ирчихсэн байна гэж хэлсэн. Тэр хүн менежертэй уулзахаар явсан. Тэгэхээр нь би дээрх штамб дардаг баримт бичгийн шалгагч дээр ахиж очоод цаг оройтох гээд байна. Та дараад өгөөч гэсэн чинь штамб дараад өгчихсөн. ...” гэх мэдүүлэг, /9 дүгээр хавтасны 128-132 дугаар хуудас/,

Гэрч С.Батдамбын: “...Намайг ажиллаж байх хугацаанд бол гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нүүрс ачиж гарсан тохиолдол гарч байгаагүй, надад мэдэгдэхгүй юу болсныг сайн хэлж мэдэхгүй байна. Би ажиллаж байх хугацаандаа Гааль Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг зэрэг 3 байгууллагаар дамжуулж тамга даруулдаг хяналтын хуудсыг бий болгож ажиглаж байсан. Хил нэвтрэгч нь эхлээд мэргэжлийн хяналтад шалгуулаад шалгасан гэж тэмдэг даруулдаг, дараа нь гаальд мэдүүлээд тэмдэг даруулж хамгийн сүүлд хил нэвтрэхдээ Хилийн цэрэгт шалгуулж даруулаад хураалгадаг хяналтын хуудас бий болгож ашиглаж байсан одоо ашиглаж байгаа үгүй нь мэдэхгүй байна. Уг хяналтын хуудас нь албан ёсны бичиг баримт бол биш боловч хил нэвтрэгчийг бүрэн хянаж гаргадаг байсан...” гэх мэдүүлэг. /9 дүгээр хавтасны 133-138 дугаар хуудас/,

Гэрч Д.Отгонцэцэгийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 05-11-ний өдрийн хооронд Цагаанхад гаалийн хяналтын бүсийн нэг цэгийн үйлчилгээнд томилогдож ажилласан. 2022 оны 04 дүгээр сарын 14, 16-ны өдрүүдэд терминал буюу оффис дээр ажиллаж байсан. ГУБ нь гаалийн хяналтын талбайгаас нүүрс тээвэрлэх гэж байгаа тээврийн хэрэгслүүдийг боомтын захиргаанаас өгсөн жагсаалтад байгаа эсэх, жолооч нарын мэдээлэл, шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж зөрчилгүй тохиолдолд ачих зөвшөөрөл өгч ахлах байцаагчаас лац олгогдож ачилт хийгддэг. ...Гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа ахлах байцаагч гаалийн хяналтын бүсээс тээврийн хэрэгслүүдийг гаргах зөвшөөрлийг өгөхөөр тухайн тээврийн хэрэгслүүд нь гаалийн хяналтын талбайгаас гардаг. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Ханбогд инженеринг” ХХК-аас 20 машин нүүрс экспортод гаргахаар гаалийн бүрдүүлэлт хийсэн. Дээрх тээврийн хэрэгслүүд нь бүгд боомтын захиргаанаас жагсаалтад орсон тээврийн хэрэгслүүд байна. харин 04 дүгээр сарын 08-ны өдөр “Ханбогд инженеринг” ХХК-аас ямар нэгэн гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй...” гэх мэдүүлэг, /9 дүгээр хавтасны 166-170 дугаар хуудас/,

Гэрч М.Дашсүрэнгийн: /М.Дэлгэржунайгийн ээж/ “...Манай том хүү Дэлгэржунай над руу яриад “ээжээ та санаа зовох хэрэггүй, хүү нь зураг авахуулах мөнгийг явуулья” гэж хэлсэн. Тэгээд манай хүү 2022 он 3 дугаар сарын 13-ны өдөр миний нэр дээрх 5013101011 тоот данс руу 1.000.000 төгрөгийн явуулсан байсан. Тухайн үед хүүрүүгээ яриад ээжрүүгээ мөнгө явуулсан уу гэж асуухад “ ээж минь та эмнэлэгтээ үзүүлчихь ээ. Хүү нь таньдаа туслахгүй бол хэн туслах вэ гэж хэлсэн. Би тэр мөнгөөр 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт тархины МР1 зураг авахуулсан..." гэсэн мэдүүлэг, /13 дугаар хавтасны 160-161-р хуудас/

Гэрч Ж.Наранбаатарын: “...Дээрх данс миний Хаан банкны данс байгаа юм. Би 5009286868 дугаарын дансыг 2009 оны 06 дугаар сараас хойш одоог хүртэл ашиглаж байна. Дээрх данс байнга идэвхтэй ашигладаг ба дугуйн худалдааны гүйлгээ хийгддэг юм. Тус 10.000.000 төгрөгийг шилжиж орохоос өмнөх өдөр нь санаж байна манай эгч болох М.Туяа нь өөрийн 99414469 дугаарын утсаар /хэдэн цагт гэдгийг санахгүй байна/ залгаад чиний данс руу мөнгө хийе гэхээр нь би ямар учиртай мөнгө юм бэ гэхэд М.Туяа эгч Жүгдэрийн олон жил ажилчин тэтгэмжийн мөнгө утгатай юм яриад шилжүүлчих үү гэхээр нь тэгээ гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь миний 5009286868 дугаарын дансанд 10.000.000 /арван сая/ төгрөг 5022999022 дугаарын данснаас шилжиж орж ирэхээр нь М.Туяа эгч рүү залгаад мөнгө чинь орчихлоо хэзээ авах юм данс руу чинь шилжүүлчих үү гэхэд данс руу шилжүүлээд хэрэггүй завтай үедээ очоод авья гэж хэлээд тасалсан. Тус өдөр амралтын өдөр буюу Бямба гариг байсан. Нэг дэхь өдөр нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М.Туяа эгч над руу залгаад бага хүү Батканааг явуулсан нөгөө мөнгөө бэлнээр өгчихөөрэй гэсэн ба би тус мөнгийг Нарантуул захын Хаан банкны АТМ-с авч М.Туяа эгчийн бага хүү Батканаад бэлнээр өгч явуулсан. Би Жүгдэр гэх хүнийг зүс танина. М.Туяа эгчийн дунд охин болох Мөнхзулын нөхөр гэдгээр нь мэднэ. Хилийн цэрэгт ажилладаг гэж сонссон. Гэхдээ яг хаана ажилдаг талаар нь бол мэдэхгүй юм байна... гэх мэдүүлэг, /10 дугаар хавтасны 56-60 дугаар хуудас/,

Гэрч Б.Анужингийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5022999022 дугаартай данс руу "Ханбогд инженеринг” ХХК-ийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5606051666 дугаартай данснаас 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Энх-Амгалан НОА” гэх гүйлгээний утгаар 45,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /6 дугаар хавтасны 128-143 дугаар хуудас/,

Гэрч Ж.Наранбаатарын нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5009286868 дугаартай дансанд 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “сэлбэг” гэх гүйлгээний утгаар Б.Анужингийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5022999022 дугаарын данснаас 10,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн дансны хуулга /3 дугаар хавтасны 10 дугаар хуудас/,

Гэрч Н.Баярсайханы: /Дотоодын цэргийн 05-р ангид жолооч ажилтай/ “...Тухайн үед би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад суурьшлын бүсэд хамгаалалтад гарахаар томилолтоор очсон байсан юмаа. Томилолтоор очсон өдрөө багын найз Амартүвшинтэй утсаар яриад Цагаанхаданд ирсэн байгаагаа хэлсэн юмаа. Тэгээд удалгүй Амартүвшин над руу залгаад “дансныхаа дугаарыг өгчих, миний интернэт банк болохгүй байна. Данс руу чинь мөнгө хийгээд хүний данс руу хийх гэсэн юмаа” гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь би “би зээлтэй, зээлээ төлөөгүй байгаа, мөнгө орж ирэх юм бол татчихна” гэдгээ хэлсэн чинь “зүгээрээ хийсэн мөнгөнөөс татуулчих” гэж хэлсэн. Би “ямар учиртай мөнгө юм бэ, дараа нь асуудалд оруулчих юм биш биз дээ” гэж асуусан чинь “асуудал байхгүй, чамд ямар нэгэн асуудал болохгүй” гэсэн зүйл хэлсэн. Ингээд дансаа өгсөн чинь 12.000.000 төгрөг орж ирсэн. Зээл 487.000 төгрөг татсан байх. Мөнгө орж ирсний дараа оройхон Амартүвшин над руу залгаад дансны дугаар өгөөд 10.982.000 төгрөгийг нь 1 данс руу хийлгэсэн. Ингээд маргааш нь 600.000 төгрөгийг Амартүвшингийн өөрийнх нь данс руу хийсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /10 дугаар хавтасны 84-89 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Мөнхбаярын: /РС таП ХХК-ны хүргэлтийн жолооч ажилтай/ “...Би энэ хаан банкны 5084559055 дугаартай дансыг 2022 оны 3 сард анх нээсэн. Тус дансыг би бол ашигладаггүй. Энэ дансыг манай найз Даваасүрэн ашигладаг юм аа. Даваасүрэн нь хил хамгаалах байгууллагад ажилдаг гэж мэднэ. Яг хаана ажилладгийг нь мэдэхгүй. 2022 оны 2 сард Даваасүрэнтэй Улаанбаатар хотод хүнсний 1 -р дэлгүүрийн ойролцоо уулзсан. Тухайн үед Даваасүрэн “чи надад түр ашиглачих данс нээгээд өгөөч гэж гуйхаар нь тус дансыг өөрийнхөө нэр дээр нээж өгч байсан. Дээрх дансны мэдээлэл надад огт ирдэггүй. Даваасүрэн интернэт банк утсан дээрээ суулгаад тус дансыг ашигладаг байх. Би бол тус данс дээр карт авч өгөөгүй..., ...Би энэ дансыг анх нээснээс хойш ашиглаагүй. Тус дансны гүйлгээг Даваасүрэн сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг/10 дугаар хавтасны 75-77 дугаар хуудас/,

Гэрч Т.Дашсүрэнгийн нэр дээр Хаан банкинд бүртгэлтэй 5013101011 дугаартай дансанд 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэх гүйлгээний утгаар 5084559055 дугаартай данснаас 1,000,000 төгрөгийн орлого шилжиж ирсэн талаарх дансны хуулга /3 дугаар хавтасны 65-87 дугаар хуудас/

Гэрч Б.Баярцэцэгийн “...Би жолоочийн хил нэвтрэх эрхийн бичиг буюу гадаад паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг зэргийг шалгаж хил нэвтрэх штамп дарж хил нэвтрүүлдэг. Хилээр нэвтэрч байгаа иргэн, тээврийн хэрэгсэл бүрийг 18М буюу зорчигч тээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэлд оруулж хил нэвтрэгч иргэний гадаад паспортонд штамп дардаг, эхлээд тээврийн хэрэгслийг бүртгэж дараа нь тухайн тээврийн хэрэгсэлд жолооч, зорчигчийг бүртгэж оруулдаг. Ковид-19 цар тахалтай холбоотой мөрдөгдөж байгаа дүрэм журмаар бол яг одоогийн байдлаар нүүрс экспортлох хэсгийн орох, гарах хэсгийн бүртгэл 18М буюу зорчигч тээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэлд оруулсан мэдээлэл, жолоочийн гадаад паспорт дээрх штампны тэмдэглэгээ хоёр бол яг таарах ёстой, зөрөх боломж байхгүй. Хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, жолоочийг 18М буюу зорчигч тээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэлд оруулахгүй гаргах боломж байхгүй, гэхдээ шалгагчийн алдаанаас болж бүртгэлд оруулахгүйгээр гаргах боломж байгаа. Энэ нь тухайн шалгагчийн хайхрамжгүй байдлаас болж гарах боломжтой. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би өдрийн 12 цаг гэхэд 89 тээврийн хэрэгсэл нэвтрүүлээд буусан, тус өдөр манай эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал зохион байгуулагдах гээд би эрт буусан юм, би заставын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилладаг юм. Би цуг үүрэг гүйцэтгэж байсан а/д Доржжүгдэр үлдсэн. Манай дарга нар дээр бол жолооч нарын нэрс, тээврийн хэрэгслийн улсын дугаар, хэдэн тээврийн хэрэгсэл гарах зэрэг мэдээлэл нь ирдэг. Шалган нэвтрүүлэх дээр гарч байгаа бид нарт бол зөвхөн тээврийн хэрэгслийн тоо ирдэг. Бусад мэдээлэл ирдэггүй. Заставын дарга эсвэл орлогч нар нь өнөөдөр хэдэн машин хил нэвтрэх талаар бидэнд тоог нь хэлдэг...” гэх мэдүүлэг, /10 дугаар хавтасны 12-15 дугаар хуудас/,

Гэрч З.Бямбадоржийн “...Манай Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч нарын ажиллах хуваарийг газрын дарга сарын эхэнд баталдаг. Байцаагч нарын өдөр тутмын ажиллах хуваарийг боомтон дээр гарч байгаа гаалийн улсын ахлах байцаагч хийдэг. Би байцаагч нарын ажлын хуваарийг хийдэг, би 2022 оны 4 дүгээр сарын 4-нөөс 30 хүртэлх байцаагч нарын хуваарийг хийсэн. Би хуваарийн дагуу л гаргасан, манайх хүн хүчний хомсдолтой байгаа учраас аль болох хүн хүчээ тэнцвэртэй гаргах үүднээс хуваарийг хийдэг, нэг байцаагчийг нэг газар давхардуулалгүй бүгдийг нь тойруулж гаргадаг. Хилийн мэргэжлийн хяналтаас гаалийн байгууллагад ирсэн хүмүүс урьд нь хийдэг байсан ажлаа л хийж байгаа, хилийн гарах орох хэсэгт хяналт шалгалтаа хийдэг л байсан...” гэх мэдүүлэг/9 дүгээр хавтасны 156-161 дугаар хуудас/

Гэрч Ц.Болормаагийн “...Би 4 дүгээр сарын 8-ны өдрийн 14 цаг 45 минутын орчим хилийн боомтын гарах чиглэлийн хөдөлгөөн тасарсан учраас цайндаа явсан. Тэгээд гэртээ очоод байж байтал манай ажлын газрын мал эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Э.Батбаяр над руу утсаар залгаад “гарах чиглэлийн хөдөлгөөн дуусаагүй, 5 машин гарна, тэр 5 машин нь өмнө нь Монголын хилээр гараад Хятадын хилээс буцсан тул одоо гарахдаа зөвхөн хорио цээрийн хяналтаа хийгээд Кайс программ дээр бүртгэхгүй гарга гэж ахлах хэлж байна” гэсэн. Тэгэхээр нь би “цайндаа ирчихсэн байна, чи Болортуул руу өөрөө хэл” гэж хэлсэн. Тэгсэн Батбаяр "Болортуул утсаа авахгүй байна, чи хэлчих” гэсэн. Тэгээд би Болортуул руу залгаад хэлтэл "Эрдэнэбаяр ахлах надтай ярьсан, би мэдсэн, ажил дээрээ байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би Болортуул руу “бүртгэхгүй гаргах юм байна шүү гэж Батбаяр хэлсэн” гээд мессеж бичсэн. Тэгээд би 16 цагийн орчим ажил дээрээ очсон. Тэрнээс хойш ямар нэгэн тээврийн хэрэгсэл экспортод гараагүй. Би ажил дээрээ очоод тэр талаар асууж тодруулаагүй. Харин тухайн үедээ Батбаяр руу ГасеЬоок чатаар “энэ 5 машиныг Кайс-д бүртгэхгүй гаргана гэж ойлгосон, зөв үү” гэж бичсэн чинь Батбаяр хариуд лайк дараад 2022 оны 3 дугаар сард бүртгэлтэй машин гэж бичсэн...” гэх мэдүүлэг, /9 дүгээрр хавтасны 171-177 дугаар хуудас/

Гэрч Б.Жамбалдоржийн “...2022 оны 4 дүгээр сарын 8, 14, 18-ны өдрүүдэд гаалийн байгууллагад бүрдүүлэлт хийгдээгүй нүүрсийг хаанаас ачсан талаар би мэдэхгүй байна. Тухайн нүүрсийг "Ханбогд инженеринг” ХХК-ийн хяналтын бүсээс ачсан байна гэж газрын удирдлагууд хурал дээр танилцуулсан. Боомтын захиргаанаас ирсэн жагсаалтын дагуу тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд нь хаанаас ачилт хийх гэрээтэй байгууллагын талбай дээр очдог, тухайн хяналтын бүсүүд хэдэн тээврийн хэрэгсэл ачилт хийхээр ирсэн талаараа гаалийн байгууллагад мэдэгдэж гаалийн байцаагч очиж хяналтын бүс рүү нэвтрүүлэн ачилт хийлгээд ачилт хийсэн пүүний падаан дээр гаалийн хяналт шалгалт хийсэн байцаагч тамга дардаг, ингээд тамгалсан падаанаа гаалийн мэдүүлэгч нарт өгч, мэдүүлэгч нар нь цахимаар гаалийн байгууллагад мэдүүлнэ. Үүний дараа тухайн хяналтын бүсийн ажилтан пүүний падаанаа авч үнэлгээний байцаагчид аваачиж бүрдүүлэлт хийлгэж тамгалуулдаг. Ингээд үүссэн манифестийг хилийн гаалийн хяналтын бүс рүү болон БНХАУ руу илгээдэг. Ингээд нүүрс ачсан тээврийн хэрэгсэл нь нөгөө баримтаа аваад хилийн бүс рүү явдаг...” гэх мэдүүлэг, /9 дүгээр хавтасны 178-186 дугаар хуудас/

Гэрч Э.Батбаярын “...2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд экспортоор гарсан бүртгэлгүй 5 тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тэгэхээр нь би тэр тээврийн хэрэгслүүдийг түр зогсоогоод тус гаалийн зөрчлийн ахлах байцаагч Эрдэнэбаяр гэх хүнд хэлсэн. Тэгэхэд Эрдэнэбаяр 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хилээр гарах гэж байгаад гарч чадахгүй буцсан учраас одоо бүртгэж болохгүй байгаа юм явуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахлах байцаагчийнхаа үгэнд ороод явуулсан. Тэгсний хариуд надад шан харамж авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /9 дүгээр хавтасны 197-206 дугаар хуудас/

Гэрч Ө.Болортуулын “...Би хил нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдийн жолооч нарын биеийн халууныг хэмжээд баруун талын цонх хаалган дээр нь ариутгал халдваргүйжүүлсэн гэсэн наалт буюу лац наадаг ажилтай. Гэтэл тухайн өдөр манай хяналт шалгалтын ахлах байцаагч Бямбадорж өдрийн хуваарь гаргахдаа эрүүл ахуй халдвар хамгаалалтын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч буюу хуучнаар мэргэжлийн хяналтын хоёр байцаагчийг нүүрсний экспорт хийгээд гаргах чиглэлийн хуваарьт гаргасан байсан. Би өдрийн 14 цагт тухайн өдрийн жижүүрт нийтдээ 206 тээврийн хэрэгсэл кайс программд бүрдүүлэлттэй тулгалт хийгээд мэдээгээ өгсөн... Эрдэнэбаяр утсаар залгаад “одоо 5 машин очно, бүртгэхгүй гаргаарай” гэхээр нь би ямар учиртайг нь асуухад “бүртгэлтэй байгаа, чи хорио цээрийн шалгалтаа хийгээд гаргаарай” гэсэн. Тухайн үед Болормаа эгчээс “Батбаяраас асуугаарай бүртгэхгүй гаргаарай гэх шиг болсон шүү" гэх мессеж ирэхээр нь датагаа асаахад фейсбүүкийн чатаар “5 машин бүртгэхгүй гарга гэнэ” гэсэн чат Болормаа эгчээс ирсэн байсан. Ингээд би дээрх 5 машиныг ахлахын өгсөн үүргийн дагуу хилээр нэвтрүүлэхээр болсон...” гэх мэдүүлэг, /9 дүгээр хавтасны 207-210 дугаар хуудас/

Гэрч Ц.Амгалангийн “...Миний мэдэж байгаагаар 14 хоногийн өмнөөс “Ханбогд инженеринг” ХХК-ийн талбай дээрх нүүрснээс ачилт хийж эхэлсэн. Тэрнээс өмнө бол хязгаарлалт тавьсан байсан болохоор ямар нэгэн байдлаар нүүрс тээвэр хийж гаргасан зүйл байхгүй гэж бодож байна. Манай компанийн нэр дээр 4 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслүүд нь 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш тухайн тээврийн хэрэгслүүдээр гаалийн бүрдүүлэлт хийж нүүрс экспортод гаргасан зүйл байхгүй. Манай компанийн нэрээр компанид бүртгэлгүй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэр хийх боломжгүй...” гэх мэдүүлэг, /9 дүгээр хавтасны 94-103 дугаар хуудас/

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 382 дугаар тогтоолын 15 дугаар хавсралтаар батлагдсан Гаалийн газар, хорооны Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцагчийн албан тушаалын тодорхойлолт/1 дүгээр хавтасны 25-29, 48, 61-62 дугаар хуудас/,

Гэрч Ө.Болортуулын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс “...Ц.Болормаа гэх фейсбүүкийн чатаас 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 15:12 цагт “5 машин кайсд бүртгэхгүй гарга гэнэ” гэсэн утгатай чат байсныг скреншот хийж зураг болгон авав. Гар утасны эзэмшигч Ө.Болортуулын хэлснээр хэрэгт ач холбогдол бүхий мессежийг тухайн үед зураг болгон хадгалсан тухайгаа хэлж гар утасны рИо1оэ руу нэвтрэхэд “Во1огтаа Е/А” гэж хадгалсан дугаараас 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 15:10 цагт “Батбаяртай асуугаарай бүртгэхгүй гаргачих гэх шиг болсон шүү” гэх утгатай мессеж ирсэн байсныг скреншот хийж зураг болгон хадгалсан байсныг үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар болов" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 12-13 дугаар хуудас/,

Гэрч Ж.Дийн: /Гашуунсухайт боомтын Гаалийн газрын ахлах шалгагч ажилтай байсан/ “...2022 оны 3 сард гэж санаж байна. Өдрийг нь тодорхой санахгүй байна. Намайг тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгээд дуусаж байхад 3 ширхэг нүүрс ачсан машин хилээр гарах гээд ирсэн. Тухайн үед дэслэгч Дэлгэржунай баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд би тус 3 машиныг шалгаж байхдаа Дэлгэржунайтай очиж уулзаад энэ 3 машин юун машин юм бэ гэж асуутал Дэлгэржунай “манай найз гуйсан машин байгаа юм аа. Гааль, мэргэжлийн хяналт дээр асуудалгүй машин байгаа юм аа таньд зүгээр байхгүй ээ, хэдэн төгрөг өгнөө гэсэн зүйл хэлэхээр нь явуулчихсан. Ингээд над руу цувуулж явуулсан мөнгө нь дээрх мөнгө юм шиг байна...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтасны 78-80 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд  түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо..

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал,  хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийг бүрэн гүйцэд шалгаж,  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай үйл баримтуудыг хөдөлбөргүй тогтоосон байх тул шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй  гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Д, Ж.Д, Д.А, Д.Э түүний өмгөөлөгч О.А, шүүгдэгч О.Эийн өмгөөлөгч Н.М, шүүгдэгч Т.М түүний өмгөөлөгч Г.Н, шүүгдэгч Н.А түүний өмгөөлөгч Ц.Б, шүүгдэгч У.Д түүний өмгөөлөгч Г.М, Ш.С нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэж,  шүүх хуралдааныг хялбаршуулж буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, О.Э, Т.М, Д.Э, Д.А, Н.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан  зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн  6.6  дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, О.Э, Т.М, Д.Э, Д.А, Н.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн саналын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан

Шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

Шүүгдэгч У.Д, М.Д, Д.А, Ж.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр

Шүүгдэгч Н.А, Т.М, О.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Н.А, Т.М нарыг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 төгрөгөөр, О.Эг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эын баривчлагдсан, цагдан хоригдсон 8 хоног, шүүгдэгч У.Доржжүгдэрийн  баривчлагдсан, цагдан хоригдсон 7 хоног, шүүгдэгч О.Эийн баривчлагдсан  3 хоногийн 1 хоногийг 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  15,000 төгрөгөөр тооцож, тэдэнд оногдуулсан  торгох ялаас хасч тооцох нь зүйтэй.

 Харин улсын яллагчийн  “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж болно гэсэн хуулийн заалт байгаа. Тухайн тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж тухайн тээврийн хэрэгслийг 1,776,600,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Иймд прокурорын зүгээс тухайн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй хилээр гаргаж гаалын бүрдүүлэлт хийгээгүй байхад хилээр гаргаж хууль бусаар ашигласан гэж үзэж байгаа тул тээврийн хэрэгслийн үнэ болох 1.776.600.000 төгрөгийг “Ханбогд инженеринг” компаниас гаргуулах саналтай байна” гэсэн саналыг  хүлээж авах  хууль зүйн үндэслэлгүй байна.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг тул улсын яллагчийн дээрх саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 632 дугаартай тогтоолын дагуу Хаан банкнаас ирүүлсэн CD 1 ширхэг, 633 дугаартай тогтоолын дагуу Хаан банк, Төрийн банкнаас ирүүлсэн CD 1 ширхэг, 642 дугаартай тогтоолын дагуу Хаан банкнаас ирүүлсэн CD 1 ширхэг, ЭЦА-аас ирүүлсэн дансны хуулга бүхий CD 3 ширхэг, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Ханбогд инженеринг” ХХК-ийн НАБТ-аас хилийн боомт хүртэл дамжин өнгөрөх маршрутад үзлэг хийсэн бичлэгт буулгасан CD 2 ширхэг, “Ханбогд инженеринг” ХХК-ийн 7 машин битүүмжилсэн бичлэг CD 1ширхэг, Нэгжлэгийн ажиллагааны явцыг буулгасан CD 6 ширхэг, нийт 16 ширхэг CD-г хавсарган үлдээх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан Магсарын Туяа /РД:ЖВ61022504/-н Төрийн банкны 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй 346502448875 дугаартай хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлах тухай Нийслэлийн прокурорын газрын 2022 оны  06 сарын 27-ны өдрийн 62 дугаартай прокурорын тогтоол,

Шүүгдэгч О.Эийн эзэмшлийн:

- 28-71 УАО улсын дугаартай 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, LG6ZDCNH3MX007864 арлын дугаартай. чирэгч Dayun маркийн нам кабинтай. Хүнд араатай, загвар: N8, чирэх хүч: 40000 кг. хэмжээ: 6985*2500*3500мм. 420-н морины хүчтэй, саарал өнгийн 11596сс, Механик, 6x4, Дизель тээврийн хэрэгсэл болон 2871ТЧ улсын дугаартай LJRP13385MNC31267 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл. 28-71 ОЧ улсын дугаартай LJRP13389MNC31076 арлын дугаартай улаан өнгийн тавцанд чиргүүл,

- 28-71 УАТ улсын дугаартай 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн. LG6ZDCNH4MX007873 арлын дугаартай, чирэгч Dayun маркийн нам кабинтай, хүнд араатай, загвар: N8, чирэх хүч: 40000 кг, хэмжээ: 6985*2500*3500мм, 420-н морины хүчтэй, саарал өнгийн 11596сс. Механик, 6x4. Дизель тээврийн хэрэгсэл болон 28-71 УЧ улсын дугаартай LJRP1338XMNC31099 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл, 28-71 АР улсын дугаартай LJRP13389MNC31286 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл,

- 8320УАО улсын дугаартай 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, LG6ZDCNHXMX006713 арлын дугаартай, чирэгч Dayun маркийн нам кабинтай, хүнд араатай, загвар: N8, чирэх хүч: 40000 кг, хэмжээ: 6985*2500*3500мм, 420-н морины хүчтэй, саарал өнгийн 11596сс. Механик, 6x4. Дизель тээврийн хэрэгсэл болон 01-59 УЧ улсын дугаартай LJRP13384MNC30255 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл, 01-57 УЧ улсын дугаартай LJRP13386MNC30204 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл

- 83-30 УАО улсын дугаартай 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, LG6ZDCNHXMX006712 арлын дугаартай, чирэгч Dayun маркийн нам кабинтай, хүнд араатай, загвар: N8, чирэх хүч: 40000 кг, хэмжээ: 6985*2500*3500мм, 420-н морины хүчтэй, саарал өнгийн 11596сс, Механик. 6x4, Дизель тээврийн хэрэгсэл болон 01-64 УЧ улсын дугаартай LJRP13384MNC30224 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл, 01-65 УЧ улсын дугаартай LJRP13386MNC30242 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл,

- 83-50 УАО улсын дугаартай 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, LG6ZDCNH0MX006722 арлын дугаартай, чирэгч Dayun маркийн нам кабинтай, хүнд араатай, загвар: N8. чирэх хүч: 40000 кг, хэмжээ: 6985*2500*3500мм, 420-н морины хүчтэй, саарал өнгийн 11596сс, Механик. 6x4, Дизель тээврийн хэрэгсэл болон 01-55 УЧ улсын дугаартай LJRP13388MNC30212 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл, 01-56 УЧ улсын дугаартай LJRP13385MNC30247 арлын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл,

- 83-60 УАО улсын дугаартай 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, LG6ZDCNH1MX006714 арлын дугаартай, чирэгч Dayun маркийн нам кабинтай, хүнд араатай, загвар: N8. чирэх хүч: 40000 кг, хэмжээ’ 6985*2500х3500мм, 420-н морины хүчтэй, саарал өнгийн 11596сс, Механик. 6x4. Дизель тээврийн хэрэгсэл болон 01-67 УЧ улсын дугаартай LJRP13387MNC30217 улсын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл, 01-68 УЧ улсын дугаартай LJRP13380MNC30236 улсын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл.

- 83-70 УАО улсын дугаартай 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, LG6ZDCNH8MX006726 арлын дугаартай чирэгч Dayun маркийн нам кабинтай, хүнд араатай, загвар: N8. чирэх хүч: 40000 кг, хэмжээ' 6985*2500*3500мм, 420-н морины хүчтэй, саарал өнгийн 11596сс, Механик, 6x4. Дизель тээврийн хэрэгсэл болон 01-76 УЧ улсын дугаартай LJRP13386MNC30239 улсын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл. 0170УЧ улсын дугаартай LJRP13381MNC30195 улсын дугаартай улаан өнгийн тавцант чиргүүл зэрэг эд хөрөнгийг Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, “Ханбогд инженеринг” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд Эд хөрөнгө битүүмжлэх тухай Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 06 сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3,36.7, 36.8, 36.10, 37.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Н.А, Т.М, О.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, Д.А нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.М, Н.А, О.Э нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч Т.М, Н.А нарыг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр, шүүгдэгч О.Эг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаярт оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөг, шүүгдэгч У.Дт оногдуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөг, шүүгдэгч М.Дд оногдуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөг, шүүгдэгч Ж.Дд оногдуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөг, шүүгдэгч Д.Ад оногдуулсан 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 / хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр,

- Шүүгдэгч шүүгдэгч Т.Мд оногдуулсан 5,000,000 /таван сая/ төгрөг, шүүгдэгч  Н.Ад  оногдуулсан  5,000,000 /таван сая/ төгрөг,  шүүгдэгч О.Эд оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 / нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эын баривчлагдсан, цагдан хоригдсон 8 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 120.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 9,880,000 төгрөгөөр,

- Шүүгдэгч У.Дийн баривчлагдсан, цагдан хоригдсон 7 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 105.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 14,895,000 төгрөгөөр,

- Шүүгдэгч О.Эийн баривчлагдсан 3 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 45.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 9,955,000 төгрөгөөр тус тус тогтоосугай.

5.Шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, О.Э, Т.М, Д.Э, Д.А, Н.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, О.Э, Т.М, Д.Э, Д.А, Н.А нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч У.Д, М.Д, Ж.Д, О.Э, Т.М, Д.Э, Д.А, Н.Анар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 632 дугаартай тогтоолын дагуу Хаан банкнаас ирүүлсэн CD 1 ширхэг, 633 дугаартай тогтоолын дагуу Хаан банк, Төрийн банкнаас ирүүлсэн CD 1 ширхэг, 642 дугаартай тогтоолын дагуу Хаан банкнаас ирүүлсэн CD 1 ширхэг, ЭЦА-аас ирүүлсэн дансны хуулга бүхий CD 3 ширхэг, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Ханбогд инженеринг” ХХК-ийн НАБТ-аас хилийн боомт хүртэл дамжин өнгөрөх маршрутад үзлэг хийсэн бичлэгт буулгасан CD 2 ширхэг, “Ханбогд инженеринг” ХХК-ийн 7 машин битүүмжилсэн бичлэг CD 1ширхэг, Нэгжлэгийн ажиллагааны явцыг буулгасан CD 6 ширхэг, нийт 16 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

9. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ж.Д  19,000,000 төгрөг, шүүгдэгч Д.А 12,000,000 төгрөг, шүүгдэгч У.Д 11,000,000 төгрөг, шүүдэгч М.Д 19,000,000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Т.М  1,980,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Магсарын Туяа /РД:ЖВ61022504/-н  Төрийн банкны 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй 346502448875 дугаартай хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хязгаарлах тухай Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 62 дугаартай прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 06 сарын 20-ны өдрийн прокурорын тогтоолыг тус тус  хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА