Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2022/0143/Э |
Дугаар | 2023/ШЦТ/65 |
Огноо | 2023-05-05 |
Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.4., 22.5.1., |
Улсын яллагч | Г.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
2023 05 05 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Золжаргал,
Улсын яллагч Г.Ганхөлөг,
Шүүгдэгч К.Аын өмгөөлөгч Т.Б,
Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Л.С,
Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Ч.П,
Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Д.Ою,
Шүүгдэгч К.А, Б.Д, Г.М, Л.Б, С.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1-р хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.А, Б.Д, Г.М, Л.Б, С.О нарт холбогдох 2101000250064 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч К.А нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байсан Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, яллагдагч Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,
Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “Ву Юун Далай”-ийн /Wu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.Мэндбаяраар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Азын хишиг дэлгэрэх” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “Дагалай шарга наян найм транс” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “Ивээл сар транс” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг сайхан ундрах” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.Айдос нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн Ву Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон,
“...Автотээврийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2.1-д “авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг /авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/ бүрэн хийх”,
191.2.2-д техникийн хяналтын үзлэгийн талаарх дүрэм, журам, стандартыг мөрдөх” шаардлагыг хангана...” гэх заалтыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаанхад нэртэй газар байрлах “Гашуунсухайт” боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ганц модны” боомтын чиглэлд экспорт, импортын тээвэрлэлт явуулдаг “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 ширхэг тээврийн хэрэгслүүдэд ачаа тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулахаар улсын байцаагч Г.Цэрэндашад үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгч “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.М нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байх үедээ өөрийн танил болох Л.Балдоржид түүний эзэмшлийн “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.Балдоржоос 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрөл С.Амгалангийн “Хаан” банкны 5653038796 дугаарын дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.Б нь “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.Маас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.Амгалангийн эзэмшлийн Хаан банкин дахь 5653038796 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.О нь битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэй томилолтоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа Буман трейд” ХХК-ийн захирал Б.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “ил тод байх” 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д "...албаны эрх мэдлээ хэтрүүлэх...”,
Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 6.4-д “...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал...” тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...”
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”, 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглох” гэснийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох Буман трейд” ХХК-ийн захирал Б.Дийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.Даас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ай фоне 13” маркийн гар утсыг Д.Шагдарсүрэнгээр дамжуулан хахуульд авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Д нь “Буман трейд” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.Оийн “Автотээвэрийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ай фоун-13" загварын гар утсыг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.А мэдүүлэхдээ: “…Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийн надад үүсгэсэн эрүүгийн хэрэгт би санал нийлэхгүй байгаа. Хамгийн эхний асуудал нь жолооч нарыг илүү тоолсон гэж байна. Түрүүнд дурдсан тоонуудыг хаанаас гаргаж ирснийг би сайн мэдэхгүй байгаа. Анх Гашуун-сухайт боомтын чиглэлд ажлын хэсэг буюу бүрэлдэхүүн гаргаад очиж ажилласан. Ажиллах явцад БНХАУ-ийн талаас ганц модын боомтын захиргаа зөвлөлөөс манай улсын боомтын зөвлөлд санал тавьсан юм байна лээ. Видео хурлын бичлэгийг манай өмгөөлөгч өгсөн байгаа. Энэ хурлаар 2000 гаруй жолоочийн тоог нэмэгдүүлээд өгөөч гэсэн. Тухайн үед өдөр 100 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байсан. 300 болгоё гэж боомтын зөвлөлүүд хурал хийсэн юм байна лээ. Гэхдээ би хуралд байгаагүй. Надад боомтын зөвлөлөөс үүрэг өгөөд хүмүүсээ тоолоод явуул гэсэн. Тоолоход тухайн Хятадын талаас өгсөн хүсэлтээс 2 дахин бага жолооч байсан. Зөвхөн тэнд байгаа жолоочийн тоогоор бид тоог нь гаргаж өгсөн. Ямар нэгэн байдлаар C олголт гэх асуудал байхгүй. Хятадын талаас хүссэн хүсэлтийг бид нар хангаагүй. Хэрэв үүнийг хангаад ямар нэгэн байдлаар илүү тоо гаргаж өгсөн бол давуу тал олгосон гэж ойлгож болох байх. Гэхдээ ямар нэгэн байдлаар тийм зүйл байхгүй. Авто тээврийн үндэсний төвийн зүгээс зөвхөн жолооч тоолохоор явсан. Үүн дээр цагдаагийн байгууллага, хил, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага, онцгой байдал гээд бүгд явсан. Тухайн үед олон хүн зэрэг тоолоод явж байгаа учраас ямар нэгэн байдлаар нэмэгдүүлэх боломж байхгүй. Орой бүр бүгд сууж байгаад ажлын хэсгүүд тоогоо нэгтгэдэг байсан. Тэгэхээр илүү тоо нэмэх ямар ч боломж байхгүй. Г.Мтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа. Г.Мтай бүлэглэх шаардлага надад байхгүй. Манай Г.Мэ, С.О мэргэжилтэн нар бусдын нөлөөнд автдаг хүмүүс биш. Ажлаа сайн хийдэг сайн мэргэжилтнүүд учраас энэ чиглэлд томилолтоор явсан. Тооллогын эхний өдөр алдаа гарсан. Тэр нь аж ахуй нэгжүүд бүгд тээврийн систем программд жолооч нараа бүртгэчихсэн байдаг. Эхний өдөр жолооч нарыг нь программаас хэвлэж авсан. Тэр нэрстэй тулгаж тоолсон. Тэгэхэд эхний өдөр программаас соортолж авахдаа Гашуун-сухайт боомт гэж соортолж аваад тооллого хийсэн. Танайх манай бусад жолооч нарыг тоолсонгүй гээд хэд хэдэн компаниуд гомдол гаргаад үзэхэд компанийн бүх жолооч нарыг соортолж аваагүй зөвхөн нэг боомтыг нь соортолчихсон учраас ялгагдаад зарим жолооч нар нь үлдчихсэн. Жишээ нь Замын үүд, Ханги, Шивээхүрэн зэрэг боомтод тээвэр гүйцэтгэдэг жолооч нарыг татаж авч ирээд тээвэрлэлтэд оруулах гээд тусгаарлачихсан байсан. Тэр жолооч нарыг ороогүй байна гээд ахиад хяналтын тооллого хийхэд нэмж хүн гаргая гээд Эрдэнэчулуун захирал миний бие бусад хүмүүстэй хяналтын тооллого очиж үзээд жолооч нар нь байгаа юм байна гээд ахиж ажлын хэсэг явуулаад шалгуулсан. Тэр үед зөрүү гарсан тухайн үед мэдүүлэхдээ мэдүүлсэн байх ёстой. Дүүлэн гээд компанийн хувьд 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Замынүүдийн боомт ковидоос болоод хаагдсан учраас Гашуун-сухайтын боомтоор бараа материал импортлох үүрэг боомтын зөвлөлд өгчихсөн. Намайг томилолтоор ирэхэд аль хэдийн боомтын зөвлөл манай байгууллагад үүрэг өгчихсөн байсан. Манай байгууллагын оффисын хажууд тэр зургаан тээврийн хэрэгсэл байгаагүй. Би үзсэн. Улсын яллагчийн хэлж байгаагаар техникийн хяналтын үзлэг гэдэг зүйл миний ажил үүрэгт огт хамааралгүй. Техникийн хяналтын үзлэг оношилгоо гэдэг нь тусдаа төхөөрөмж багажаар үзэж техник хяналтын бүрэн бүтэн байдлыг шалгаж оношилгоонд ордог зүйлийг хэлдэг. Дүгнэлт гээд байгаа зүйл нь тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой эсэхэд дүгнэлт гаргаад системд шивж оруулах юм. Тэрнээс бол ямар нэгэн байдлаар техникийн үзлэг оношилгоо гэдэг зүйл байхгүй. Боомтын зөвлөлд Засгийн газраас өгсөн үүргийн дагуу тэр зургаан тээврийн хэрэгсэл Дүүлэн гээд компанийнх боомтын зөвлөлөөс Авто тээврийн үндэсний төвд үүрэг өгөөд энэ компанийг тээвэрлэлтэд оруулахад бэлдэх үүрэг өгсөн. Тэгээд журмын дагуу бүгдийг шийдвэрлэсэн. Хуулийг бол зөрчсөн зүйл байхгүй. Тухайн үед Цагаан-хад суурьшлын бүсийг ногоон бүс гэж Засгийн газраас зарлаад хязгаарлалт тогтоосон. Орсон бүх жолооч нарын овог нэр регистрийн дугаартай нь бүртгэж авсан. Хэрвээ мөрдөн байцаагч нар авлигатай тэмцэх газар шалгасан бол тэнд орсон жолооч нарын бүртгэл тэнд байх ёстой. Үүнтэй дотор тоолсон жолооч нар зөрөхгүй. Ямар ч зөрөө үүсэх боломжгүй. Нэг ч хүнийг бүртгэлгүй оруулаагүй. Оруулсан жолооч нарыг бүгдийг нь тоолсон. Ямар нэгэн байдлаар давуу тал олгосон зүйл байхгүй гэдгийг итгэлтэй хэлж чадна. Тийм учраас миний хувьд гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ дахин хэлмээр байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “…Би 22.1 дүгээр зүйлд татагдсан байна. К.А дарга 12 дугаар сарын 28-ны өдөр хяналтын тооллого хийсний дараа 5 албан бичиг авч ирж өгсөн. Тэр албан бичгийн нэг хуулбарыг шинээр нотлох баримт болгож өгсөн байгаа. Тэр ажлыг би албан ёсны ажил даргын шууд цохолтоор өгч байгаа гэдгийг ахлах мэргэжилтнээс асууж тодруулаад тооллогтоо оруулсан. Үүнийг бодитоор шалгасан эсэхийг сайн мэдэхгүй байна. Байцаагч очиж бодитоор тулгах ёстой. Мөн 22.4 дүгээр зүйлд заасан зүйл дээр тайлбар өгье. 2021 оны 11-ээс 12 дугаар саруудад нийт 10 гаруй хүнд ковидын түргэвчилсэн оношлуур худалдан борлуулахаар санал тавьсан. Үүнээс дөрвөн иргэнд худалдан борлуулсан байгаа. Хэргийн материалд байгаа дансны хуулганы гүйлгээний утга дээр товч бичсэн байгаа. Ковидын тестний төлбөр гээд садангийн данс руу орж ирсэн төлбөр байгаа. Үүнээс Л.Бд зарсан 400 ширхэг төхөөрөмжийг тухайн үед ажлаар урд явж таарсан учраас тэр үед авч таарсан болохоор буруу ойлгож авлига авсан гэж ойлгогдож байна. Буруу ойлголтын зөрөө гарсан. Мөн дээрээс нь Л.Бтой ажил ихтэй байсан учраас дэлгэрэнгүй ярилцаагүй алдаа гарсан байна. Л.Бд зарсан 400 оношлуурын мөнгийг нь авчхаад тухайн үед баяр ёслолын байдалтай байсан учраас мөнгийг нь үрчихсэн. 01 дүгээр сарын 13-ны өдөр цалингийн зээл авсан. Зээлийн материал маань байна. Цалингийн зээл авч оношлуур төхөөрөмжөө худалдаж аваад Л.Б руу илгээх гэсэн боловч Цагаанхад битүүмжилсэн байсан учраас орж чадалгүй хүргэлт оройтсон. Хүргэлт очсоныг 48 цаг саатуулагдсаныхаа дараа мэдсэн учраас холбогдож урьдчилж ярьж чадаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэр бүлийн хүн маань миний утсыг аваад шидчихсэн юм. Тэгээд тухайн үед Б.Д хэлэхэд найзад нь таньдаг хүн байгаа гээд хэлж байсан. Гэхдээ Б.Даар авхуулна гэсэн зүйл огт байгаагүй. Бид хоёр дэлгүүр яваад утас авах гэсэн боловч ковидын үе гээд утаснууд байгаагүй. Хувиараа оруулж ирдэг ченжүүд байсан учраас Б.Д руу яриад хөгшөөн чи тэр утсыг олоод өгөөч гэсэн. Тэгээд манай талийгаач мөнгийг нь буцааж өгсөн гэж хэлсэн. Тухайн үед нь Б.Дийн хөл нь хугарчихсан байсан болохоор өгч чадаагүй. 12 сард очиж өгсөн юм байна лээ. Би авто тээврийн үндэсний төвийн захирал дарга нь юм уу би тэр техник үзлэг оношилгоог хийдэг хүн нь биш. Прокурор нотлох баримт судлуулна гээд өгсөн баримт дээр миний тоолсон хоёр компани байгаа. Прокурорын яллах дүгнэлтийн тоон дээр 67 жолоочийг 101 болгож тоолсон гэж байгаа. Тэр гаргаж өгсөн баримт дээр 57 гэсэн тоо бас яваад байсан. Тэгээд Гүо Хүй компанийн Чингэл гэдэг хүний өгсөн мэдүүлэгт 101, Б.Д дээр 102 гээд тоо нь дандаа зөрж яваад байгаа. Тухайн үед олон компани тоолсон. Тэгэхээр тухайн үед Гүо Хүй гээд компанийг яг хэд гэж тоолсноо сайн мэдэхгүй байна. Тэр тооллого дээр онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, авто тээврийн үндэсний төвөөс хоёр хүн явсан. Миний багт Доржсүрэн гээд хүн байсан. Тэр компанийг тэр хүн тоолсон юм уу тоолоогүй юм уу гэдгийг бас бид мэдэхгүй. Б.Д над руу ярихад тодорхой хэлсэн. Тэгж болдог юм уу үгүй юм уу даргаас асууя гэж хэлсэн. Битгий таарчхаасай гэж бодоод аргалаад байгаа юм л даа. Хоёр дахь тооллогод тэр компани над дээр хувираад ирчихсэн байсан. Гүо Хүй гээд компани над дээр ашгүй байхгүй байна даа гээд бодоод сууж байсан чинь над дээр хүрээд ирчихсэн байсан. Тэгээд Б.Д над руу ярихад даргаас асууя болдог юм уу болдоггүй юм уу гээд асууя гэсэн. Дарга надад хэзээ ч тийм зүйл хийж болохгүй тодорхой хариулт хэлсэн. Тэгэхэд нь тийм зүйл хийж болохгүй гэнээ. Би хэзээ ч хийж болохгүй гэдэг үгийг мөрдөн байцаах нууц ажиллагаанд хасаад хэзээ ч тийм гээд биччихээд цэг цэг тавиад явчихсан байсан. Аль эсвэл энэ хүн буруугүй гэдгээ яриад байхад буруутай гэж үзье гэдэг байдлаар байсан. 2009 оноос хойш 14 жил Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байгаа. Сахилгын шийтгэл ч авч үзээгүй. Хэзээ ч ийм зөрчил гаргаж байгаагүй. Сошиалд байнга нэр устайгаа явдаг. Прокурорын дүгнэлтэд дурдсан авлига авсан, илүү тоолсон гэдэг дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “Намайг С.Отой холбогдуулаад С.Од гар утас өгсөн гэж буруутгаж байгаа. С.О бид хоёр хүүхэд байхаасаа нэг хашаанд өссөн. С.Оын ээж аав нь манай ээж аавтай хамт ажилладаг. С.О бол манай дүүгийн ангийн хүүхэд байгаа юм. С.Оын нөхөр бид хэд гэр бүлийн найзууд. Тухайн утасны асуудал нь 10 сард С.О нөхөртэйгөө муудалцаад утсыг нь эвдэлсэн асуудал үүссэн. Би тухайн үед хамт байсан болохоор утас олоод өгье гээд тийм яриа өрнөсөн. 10 дугаар сарын 28-ны өдөр шинэ утас хайгаад олдохгүй байсан. Нилээн эрэл сурал болж байгаад олсон. Тэгээд дараа нь би хөлөө хугалчхаад сар гарангын дараа ажил дээрээ очоод Өмнөговь руу гэр ачаад барьж байсан. Тэгээд С.Оын нөхөр 12 сарын дундуур надад мөнгө цаас хэрэгтэй байна гэхэд манай ажил дээр ирж мөнгийг нь өгсөн юм. Бусдаар бол өөр хэргээр өгөөгүй. Намайг 2022 оны 10 дугаар сард ковид тусчхаад шинжилгээ өгөөд шинжилгээний хариу ирээд ковид тусчихсан байсан. Бие аймар өвчтэй байхад Авлагатай тэмцэх газраас залгаад чамайг ирэхгүй бол албадан авч ирнэ гээд яг одоо яваад очъё гээд ярьснаас нь хойш цагийн дараа яваад очсон. Тэгээд байцаалт авна гэсэн. Анх удаагаа байцаалт өгч байгаа болохоор өмгөөлөгч авдаг эсэхийг ч мэдэхгүй байцаалт өгсөн. Тэр үед бие халуунтай байхад өдөр 3 цагийн үед очоод орой 9, 10 цагийн үед явсан. Тэгээд байцаалт авахад бөөнөөрөө орж ирээд ингэж хэл гэдэг байдлаар байцаалт өгсөн. Юу гэж байцаалт өгсөн юу бичсэнийг нь мэдэхгүй гарын үсэг зурсан. Таалагдсан байцаалт өгөхгүй бол хорино гээд айлгаад байсан. Тэгээд тиймэрхүү байцаалт өгчхөөд гараад явсан. Таван толгойн хувьд Гүо Хүй компанийн манай найзууд яриад тооллого явах гээд байгаа юм байна. Яаж тооллого явуулж байгааг асуугаад өгөөч гээд С.О руу утасдаж ямар тооллого явах юм гээд асуухад Гүо Хүй компани дээр таарч тоолох юм болов уу гэсэн чинь 4, 5 баг явж байгаа би таараа ч уу үгүй ч үү таарсан байлаа ч тэгж тоолж болохгүй гэж яриа болоод өнгөрсөн. Байцаалтад мөрдөгч нар тийм асуудал яриад байсан болохоор тийм мэдүүлэг өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Балдорж мэдүүлэхдээ: “Тухайн үед 5 машинаа дуудлагад оруулах гээд Г.Мт хандсан. Тэгээд манайхан кемпгүй болчхоод өөр кемптэй хамтарч тооллогод оруулах гээд аваад ирчихсэн гэсэн хүсэлттэй холбогдсон. Манай жолооч нарыг тоолохгүй болох гээд Г.Мтай холбогдоод тооллогод оруулсан. Оношлуур гээд байгаа нь 10 сард Г.М оношлуур тоолуулах гээд байгаа юм гэж байсан. Тухайн үед над руу оношлуур явуулсан байсан. Тэгээд би хүлээж аваад яг ямар учиртайг нь сайн мэдэхгүй байсан” гэв.
Гэрч Ц.Эрдэнэчулууны: “...Манай төвийн захирлын баталсан удирдамжийн дагуу Гашуунсухайт боомт дахь экспортын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах ажлын хүрээнд манай төвийн нэр бүхий хүмүүсийг томилж тэдгээрийг миний бие ахалж газар дээр нь ажиллахаар явсан. Бүрэлдэхүүнд томилолтын ажлын хэсгийн ахлагчаар Ц.Эрдэнэчулуун миний бие, гишүүдэд Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Анхтүвшин, мэргэжилтэн Г.М, Ж.Батсүх, хяналтын мэргэжилтэн Б.Баттогтох, авто тээврийн хяналтын мэргэжилтэн С.О, Б.Батсуурь, Б.Түвшинжаргал, Ш.Нямдорж, ачаа тээврийн тасгийн ахлах мэргэжилтэн Ж.Дамдинпүрэв нарын бүрэлдэхүүн багтаж очиж ажилласан. Бидний ажиллах хугацаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийг хугацаанд үргэлжлэх байсан. Манай бүрэлдэхүүн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өглөө Улаанбаатар хотоос хөдлөөд орой нь Гашуунсухайт боомт дээр очсон Тэндээ очсоны дараа тэр оройдоо Гашуунсухайт боомтын шуурхай штабын хуралд биечлэн оролцсон. Хуралдаанаар 23-ны өдрөөс ажиллах багууд болох 5 багийг хуваарилж томилсон. Энэхүү багийг томилох шийдвэр нь 12 дугаар сарын 06-ны өдрийн Гашуунсухайт боомтын зөвлөлөөс хуралдаж шийдвэрлэсэн шийдвэрээр байгуулагдах болсон. Тэдгээр ажлын багийн гишүүдэд баг бүрд манай төвийн 2 ажилтан, Мэргэжлийн хяналт байгууллага, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагаас төлөөлөл багтаж 5 баг бүрдсэн. Улмаар тэднийг маргааш өглөө 09 цагт үзлэг шалгалтад гаргахаар болсон. Ингээд маргааш өглөө нь шуурхай штаб дээрээс багийн гишүүд хуваарилагдаад ажилдаа гарсан. Манай төвийн ажилтнуудын хувьд Цагаан хад суурьшлын бүсэд өөр өөрсдийн аж ахуйн нэгжийн кемпэд байршиж байгаа жолооч нарын бичиг баримтыг тулган тоолох ажлыг гардан хийсэн. Тооллого хийхээр гарч байгаа багт Автотээврийн үндэсний төвийн “Тээврийн нэгдсэн систем аж ахуй нэгжүүдэд байгаа бүртгэлтэй жолооч нарын нэрсийг жагсаалтаар татан авч хэвлэж өгөөд ажилд нь гаргасан. Энэхүү шалгалт тооллого 12 дугаар сарын 23-26-ны өдрийг хүртэл явагдаж өдөр бүр орой 18 цагт буугаад шалгалтынхаа тоог шуурхай штаб дээр нэгтгэж байсан. Манай гишүүд ахлах мэргэжилтэн Анхтүвшин, мэргэжилтэн Мэндбаяр нарт жолооч нарын тоон дүн мэдээг өгч нэгтгүүлж байсан... ...Жолоочийг тоолохын зорилго: Нэгт Тээвэр хийх боломжтой тусгаарлагдсан байдалтай хэчнээн жолооч байгааг тогтоож, бодит тоог гаргах, Хоёрт Үүнд үндэслэж тухайн тээврийн компанид хэдэн ширхэг хил нэвтрэх “С" зөвшөөрөл олгохыг тодорхойлох зорилготой байсан. Яг битүүмжилсэн багт байгаа жолоочийн тоонд тулгуурлаж зөвшөөрлийн бичиг олгогдоно... ...Багууд шуурхай штабт дүнгээ нэгтгээд энэ гарсан дүндээ үндэслээд тээвэрлэлтийн баг үүсгээд /багт хэдэн гишүүнтэй байх нь аж ахуй нэгж нь тоолуулсан жолооч нартаа уялдуулж хүсэлтээ ирүүлсэн /тэдгээрийг нэгтгэн Боомтын зөвлөлд танилцуулсан. Боомтын зөвлөлөөс шийдвэр гаргуулж багуудаа тодорхойлж гаргасан. Тэнд 270 багийн 3995 жолооч тээвэрлэлт явахаар баг үүсгэсэн. Энэхүү шийдвэрт үндэслэж хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгогдоно. Шийдвэрт үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “С" зөвшөөрлийн хэвлэлт явагдсан...” /3-р хх-ийн 80-81-р хуудас/,
Гэрч Б.Анхтүвшингийн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын гашуун сухайт боомтоор тээвэр хийдэг ААН-тэй хурал хийсэн. Уг хурлаар аж ахуйн нэгжүүдийн жолооч нарыг байрлаж байгаа байрны халдвар хамгааллыг шалгах, яг тээвэрт явах бэлэн жолооч байгааг шалгахыг мэдэгдээд 23-ны өдөр Боомтын зөвлөл, Гашуун сухайт боомтын шуурхай штаб, манай байгууллагын төлөөлөл орсон хамтарсан ажлын хэсгээр шалгалт явуулсан. Манай ажлын үндсэн ажлын шалгах чиглэл нь тухайн ажлын байран дээр тээвэр хийх жолооч хэд байгааг тоолох зорилготой явсан. Тухайн жолооч нар нь тээврийн нэгдсэн системд бүртгэлтэй жолооч байна уу гэдгийг шалгасан. 23-25-ны өдөр шалгаж дуусаад 26-28-ны өдөр нэгтгэсэн. Шалгалтыг бол тухайн ААН-д бүртгэлтэй жолооч нарын жагсаалтыг ажлын хэсэгт тээврийн нэгдсэн системээс хэвлэж өгсөн. Тэр гаргаж өгсөн жагсаалтаар ажлын байруудаар нь очиж тоолж тулгалт хийсэн. 26-ны өдөр бүх тулгалт хийсэн цаасыг явсан ажлын хүмүүс манай ажлын хэсгийн манай хэлтсийн мэргэжилтэн Г.М бид 2 тулгаж нэгтгэсэн. Тулгалт нэгтгэл хийж байхад 27-ны шөнийн 23 цагийн үед М нь Хэлтсийн дарга А нь энийг өгсөн гээд 30-40 хүний нэр шивсэн цаас харуулаад нэрсийг дарга оруул гэсэн яах уу ахлахаа гэхээр дарга өгсөн бол оруул гэж хэлсэн. Би бол хэдэн хүн байсныг нэг бүрчлэн хараагүй. Уг бичгийг эхнээс харахад “Даалингийн хишиг” ХХК, “Хишиг сайхан Ундарга” ХХК -ын нэр байсан. Би нэрээ сольсон 5 компани байдаг гэдгийг би өмнө мэддэг байсан. Би ойлгохдоо дээрх 5 компанийн жолооч нар юм байна гэж ойлгосон. Дээрх 2 компаниас гадна “Ивээл сар” ХХК, Дагалай ХХК гэсэн компаниуд юм. Нэг компанийн нэрийг бол санахгүй байна. Ер нь бол дээрх жолооч нар нь тооллогод ороогүй юм. Тухайн үед байгаагүй жолооч нарын жагсаалтад оруулж болохгүй юм. Өөрөөр хэлбэл улс хоорондын тээвэрт явуулах гэхээр 10 жолоочтой байгаа гэдэг боловч 1 жолооч л байх тохиолдол гараад байсан юм. Бусад жолооч нар өвчний шинжтэй юм уу ямар нэг асуудалтай учир байгаагүй юм. Тооллогод ороогүй жолооч нар нь тээвэрт явах ёсгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 26-ны орой М албан бичигт хийчхээрэй гэж хэллээ хэмээн надад хэлсэн. Би жагсаалттай нэрсийг дээрээс хальт хараад дарга өгсөн юм бол гэж бодоод буцаагаад Мт өгсөн. Түүний дараа уг жагсаалтад байгаа нэрсийг хийж байгаа нэгтгэлд Мэндбаяр нэмж оруулсан байж магадгүй. Яагаад гэвэл Мэндбаяр бид хоёр өөд өөдөөсөө хараад ширээний хаалтын наана цаана тусдаа суугаад ажиллаж байсан болохоор мэдсэн үйл явц 2021-12-27-ны өдрийн өглөөний 07 цагийн үед цаг хугацааны хувьд тус тусдаа асуудал юм. Нэгтгэлд Азийн хишиг дэлгэрэх ХХК-53 жолооч, Дагалай шарга наян найм транс ХХК-52 жолооч, Дайлангийн хишиг тээвэр ХХК-59 жолооч, Ивээл сар транс ХХК-87 жолооч, Хишиг сайхан ундрах ХХК-52 жолоочтой, нийт 303 жолоочтой гэсэн мэдээлэл эцсийн байдлаар шивэгдсэн...” /3-р х.х-ийн 91-р хуудас/,
Гэрч Б.Батсуурийн: “...Жолоочийн овог нэр таарахгүй, регистрийн дугаар зөрсөн, системд бүртгэлгүй жолооч нар байсан гэх зэрэг нэлээн их зөрчил илэрсэн. Бөмбөлөг дэх жолооч нарын мэдээллээ тухайн компаниуд өөрсдөө тухайн хүнийх нь хурууны хээг нь уншуулж таниулж байж оруулдаг ба тэр оруулсан хүмүүс нь яг тэндээ байгаа юм уу үгүй юм уу, эсхүл хий хоосон тоо яваад байна уу гэдгийг нь шалгаж тулгах зорилготой байсан манай авто тээврийн зүгээс бол. Шалгалтын ажиллагааг 2 хоногийн хугацаанд дуусгаж байсан... ...Миний шалгасан компаниудаас “Дайлангийн хишиг”, “Ивээл сар” гэх 5 компани /нөгөө 3 компанийн нэрийг нь санахгүй байна/-уудад нийтдээ 70 гаруй жолооч нар нэмэгдчихсэн байсан. Тодруулбал би эдгээр компаниудыг шалгаад энэ компанийн тэд дүгээр бөмбөлөгт нь тэдэн жолооч байсан гэж оройдоо тоог нь мэргэжилтэн Мэндбаярт өгдөг байсан. Тэгээд сүүлд нь буюу нийт компаниудаа 2 хоног шалгаад дууссаны нэгтгэл дээр дээрх 5 компанийн тоон дээр нэг компани дээр нь 15, 17 гэх мэтчилэн нийт 70 гаруй жолооч нэмэгдчихсэн байхаар нь Мэндбаяраас ямар учиртай юм гэж асуухад "Айдос дарга нэмчих гэсэн юм” гэж тайлбарласан. Би тэгээд л чимээгүй орхисон. Ерөнхийдөө тухайн компанийн бөмбөлөг дэх системд бүртгэлтэй жолооч нар бүгдээрээ яг газар дээрээ буюу Гашуун сухайт дахь компанийн кемпдээ байна уу үгүй юу гэдгийг шалгаж тулгасан учир дээрх нэмэгдсэн жолооч нар нь намайг шалгахад газар дээрээ байсан мэтээр нэмэгдчихсэн л гэсэн үг... ...жагсаалт дээрх 27 компанийн жолоочийг би Гашуун сухайт дээр очиж ажиллахдаа шалгасан гэсэн үг юм. Тэгээд багийн дугаар гэдэг нь бөмбөлгийн дугаар гэсэн үг. Эхний “Азийн хишиг дэлгэрэх” ХХК-н тоон мэдээллээр тайлбарлавал уг компани нь Гашуун сухайтад 15, 39, 47 гэх дугаарууд бүхий 3 бөмбөлөгтэй, эдгээр бөмбөлгүүд тус бүр 1 жолоочтой гэсэн үг. Гэхдээ энэ нь манай системд бүртгэлтэй тоон мэдээлэл биш юм, эдгээр багийн дугаар, жолоочийн тоон мэдээллийг Гашуун сухайтаас гаргаж өгсөн л мэдээлэл байх, яг хаанаас хэн гаргасныг нь би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нар шалгахдаа “Азийн хишиг дэлгэрэх” ХХК дээр нийт хэдэн жолооч систем дээр бүртгүүлсэн байна, тэд нар нь газар дээрээ байна уу үгүй юу гэдгийг тулгаж шалгасан. Тэгэхгүй бол бөмбөлгөөр нь шалгах гэхээр жишээ нь дээрх жагсаалт дахь 15 дугаар бөмбөлөгт эхний 5 компанийн жолооч нар байгаад байдаг, компани тус бүр өөрсдийн гэсэн бөмбөлөггүй, хоорондоо холилдсон байдаг. Тэгэхээр бөмбөлгийн дугаар хөөж биш компани тус бүрээр нь жолоочийг нь тулгаж шалгасан гэсэн үг. Тэгээд миний шалгалтаар "Азийн хишиг дэлгэрэх” ХХК дээр нийт тэдэн жолооч газар дээрээ байна гээд гаргаж өгсөн тоон мэдээг өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэнчлэн СРS-н мэргэжилтэн Мэндбаяр нэмээд “53” болгочихсон байсан. Мын жолоочийн тоо нэмсэн 5 компани нь дээрх жагсаалтын эхний 5 компани /Азийн хишиг дэлгэрэх, Дагалай шарга наян найм 1 транс, Хишиг сайхан ундрах, Дайлангийн хишиг тээвэр, Ивээл сар транс/ юм. Энэ жагсаалт дээрх “тулгалтаар” гэх багана дахь тоонууд нь Мын нэмсэн тоонууд юм. Сүүлд нь миний өгсөн тоон мэдээг нэгтгээд 2 хувь гаргаж өгөөд гарын үсэг зуруулаад нэгийг нь боомтын зөвлөлд өгөөд, нөгөө нь надад үлдсэн байсан нь энэ юм...” /3-р х.х-ийн 96, 101-102-р хуудас/,
Гэрч Ву Юун Далай /Wu Yun Dalai/: “...Мэдээлэл авах гээд очих үедээ хэлтсийн дарга Айдос гэх хүнтэй уулзаж байсан ба тэр өдрөөс хойш таньдаг болсон. Үүнээс хойш ажпын шугамаар хэд хэдэн удаа уулзаж байсан... ...“Азийнхишиг дэлгэрэх” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК-иуд нь тус тусдаа тээврийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 1 хөрөнгө оруулагчтай компаниуд байгаа юм. Миний бие дээрх компаниудын гүйцэтгэх захирлаар ажилладаг байгаа Тухайн үед Айдос нь Цагаан хаданд байрлах Авто тээврийн төв дээр ажиллаж байсан ба уулзаад “Манай тээврийн багт хэдэн жолооч нэмж өгөх боломж байна уу?, тоонд нь хүргээд өгч болох уу?” гэж гуйсан. Гэтэл Айдос шалгалтын дагуу газар дээр нь байгаа жолооч нарыг тоолно гэж хэлсэн. Гэхдээ болно, болохгүй гэсэн хариу хэлээгүй. Тухайн шалгалтаар манай компанийн 289 орчим жолооч бэлэн байсан боловч манай компанийн нэр дээр орох хүсэлттэй 20-н жолоочийн хүсэлтийг Цагаан хад дахь авто тээврийн байгууллагад мэйлээр болон цаасаар өгсний дагуу нийт 303 жолоочийн манай компаниудын нэр дээр бөмбөлөг болгон үүсгэхээр бүртгэсэн... ...Мөрдөгчийн асуулт: Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ажилд гарахад хэдэн жолооч байгаа эсэх талаар танай компаниудын жолооч нарыг тоолоход бэлэн 182 жолооч тоологдсон мэдээлэл байна. Гэтэл 303 жолоочийг бүртгэсэн байна. Ямар учраас 121 жолоочийг нэмж бүртгэсэн талаар ярина уу? Хариулт: Тухайн үеийн жолооч нарын нэрс, жагсаалт зэргийг харж байж хэлэхгүй бол одоо шууд хэлж мэдэхгүй байна...” / 3-р х.х-ийн 155-156-р хуудас/,
Гэрч О.Оюунгэрэлийн: “...Монгол улсын экспортын ачааг тасалдуулахгүйн тулд “С” зөвшөөрлийг хугацаа алдалгүй хэвлэж, компаниудад олгодог. “С” зөвшөөрлийг авахад тухайн битүүмжлэгдсэн багт байгаа хүмүүсийн талаар мэдээллийн тухайн тээврийн компани нь энэ машиныг, энэ жолооч барина гэдэг байдлаар хүсэлтийг тээврийн нэгдсэн системээр уурхайн эзэмшигч рүүгээ явуулдаг, тус мэдээллийг нь гэрээтэй уурхай нь баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс”, “Эрдэнэс таван толгой”, орон нутгийн “Тавантолгой” ХК-д нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн нэгдсэн системтэй холбоотой байдаг болохоор тухайн тээврийн компанийн ирүүлсэн, материалыг нь уурхай баталгаажуулж, Автотээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн тасаг руу шилжүүлдэг бөгөөд тус тасгийн дарга Энхбат, ахлах мэргэжилтэн Дамдинпүрэв нар нь мэдээллийн нягталж үзээд баталгаажуулалтыг хийдэг. Ингэснээр “С” зөвшөөрөл олгох ажил эхэлдэг юм. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тээвэр зохицуулагч Э.Норовсүрэн /утас: 88095491/-ийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэр Цагаан хад гэх газар луу “С” зөвшөөрөл хэвлэдэг принтерийг авч очсон. Тухайн үед боомтын зөвлөлөөс тээврийн компанийн нэрс болон жолооч нарын нэрстэй 270 бүтээмжлэгдсэн тээврийн багийн мэдээллийг ирүүлсэн. Намайг очихоос өмнө 150 бүтээмжлэгдсэн тээврийн баг байж байгаад ажлын хэсэг гэх хүмүүс шинээр тоолж, 270 бүтээмжлэгдсэн тээврийн баг болгосон байсан. Тус 270 багт шинээр 2022 оны 1-р улирлын “С” зөвшөөрлийг хэвлэсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын эхээр Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ирээд тухайн 270 багийг ингэж явуулахгүй гэдэг байдлаар үүрэг чиглэл өгөөд дахин шинээр бүтээмжлэгдсэн багийг тоолж, 179 багийг шинээр гаргаж ирсэн. Энэ хугацаанд бол хуучин 270 баг гэдгээр нь "С” зөвшөөрлийг хэвлэж гаргасан. Тухайн үед би Цагаанхад суурьшлын бүсэд байхдаа Э.Норовсүрэн 517 ширхэг, би 558 ширхэг “С” зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд хэвлэсэн. Тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг шалгаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн материалыг авч, тус төлөөлөгчөөр нь битүүмжлэгдсэн тээврийн багт байгаа тээврийн хэрэгслийг улсын дугаарыг шалгуулаад “С” зөвшөөрлийг хэвлэж эхэлдэг, зөвшөөрөл хэвлэж дуусангуут тээврийн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухайн зөвшөөрлийг бичгийн серийг дугаараар нь хүлээлгэж өгсөнг тэмдэглэл болгож, үнэт цаасны тайландаа тусгадаг. Тээврийн компани нь “С” зөвшөөрлийн нэхэмжлэлтэй холбоотойгоор төлбөр төлсөн баримтыг би авч, тус зарлагын баримтад “С” зөвшөөрөл хүлээн авсан хүний нэр утасны дугаарыг бичүүлж, хүлээлгэн өгсөн баримт болгодог. Ингээд нийт 1075 ширхэгийг компаниудад нь хүлээлгэж өгөөд буцаад Цогтцэций суманд 12-р сарын 31-ний өдрөө ирсэн...” /6-р х.х-ийн 232-р хуудас/,
Гэрч Б.Оргилболдын: “...Автотээврийн үндэсний төвөөс ирсэн Мэндбаяр нь өглөө болгон шалгах тээврийн компанийн нэрсийг, жолоочийн нэр устай нь 1 хувь хэвлэж өгч байсан. Тэр компанийн нэрсээс гадна, тус компанид хэдэн жолооч байгаа талаарх мэдээлэлтэй жагсаалт байсан. Тус жагсаалтыг барьж яваад тухайн компани дээр очиж, тусгаарлагдсан кемпийнхэн гадаа жагсааж байгаад тээврийн жолооч нарыг гадаад пасспортын хамт бариулж зогсоогоод хэвлэгдсэн жагсаалттай тулгаж ажилласан. Тулгаж ажиллахад бол тухайн кемпэд 40 жолооч байхаас 30 жолооч биеэрээ байх жишээний зүйл байсан хэвлэгдсэн жагсаалт дээр байхгүй жолооч нарыг чеклэж тэмдэглээд хариуцсан менежерт нь ийм ийм жолооч нар байхгүй байна гэдгийг нь хэлээд хэвлэгдсэн жагсаалтны доод хэсэгт нь гараар бичиж тэмдэглээд, менежерийн утасны дугаар, нэр усыг нь бичиж байсан. Энэ байдлаар ажиллаад оройдоо хэвлэгдсэн жагсаалтаар тээврийн компанийн жолооч нарыг тулгасан мэдээгээ Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтэн Мэндбаярт өгч мэдээг нэгтгэж байсан... Тээврийн компанийн нэр дээр бүртгэлтэй, тусгаарлалтад байгаа жолооч нарыг тоолох үед биеэрээ байхгүй байсан жолооч нарыг тухайн компанийн хариуцаж байсан менежертэй уулзаж, энэ жолооч чиний байхгүй байна гээд тулгалт хийсэнг танилцуулж, өөрсдөөр нь гарын үсэг зуруулж, утасны дугаарыг нь бичиж авч байсан...” /6-р х.х-ийн 242-р хуудас/,
Гэрч У.Амарсанаагийн: “...Бүх жолооч нарыг гаргаж ирж жагсаагаад гадаад паспортын зурагтай нь жолоочийн нүүр царайг тулгаж шалгасан. Тэр үед шинээр бөмбөлөг үүсгэнэ гээд компаниуд өөрсдөө тусад нь шинээр үүсэх бөмбөлөг гэж тусгаарласан байсан. Ажлаас гарахад өгсөн жагсаалт дээр бөмбөлөгт байсан бүх жолооч нарын жагсаалт байсан ба тус нэрс дунд тулгаж байгаа жолооч байгаа эсэхийг тулгасан. Шалгалтын явцад бол мэр сэр нэр нь огт байхгүй жолооч нар гарч ирсэн ба компанийн хэвлэж өгсөн жагсаалтад алга байна гээд мэдээнд оруулахгүй орхиод явуулчихдаг байсан...” /6-р х.х-ийн 244-р хуудас/,
Гэрч О.Энхбатын: “...Хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг Монгол улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2011 онд байгуулсан авто тээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх яам хоорондын протоколоор улс хоорондын авто замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулахаар заасан. Уг протоколыг 2019 онд шинэчлэн баталсан. Энэхүү протоколыг 1 дүгээр зүйлд протоколыг хэрэгжүүлэхэд эрх олгогдсон байгууллагыг 2 талаас зааж өгсөн. Үүнд Монгол улс талаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Хятад улс талаас ӨМӨЗО, Шинжан уйгарын ӨЗО- ны зам харилцаа, тээврийн танхимуудыг зааж өгсөн. 2 талын эрх олгогдсон байгууллагууд жил бүр уулзаж, дараа онд ашиглагдах зөвшөөрлийн бичгийн тоог харилцан ажил байх зарчим баримтлан тэнцүү тоогоор тогтоож харилцан солилцдог. Харилцан тохирч байгаа зөвшөөрлийн бичигт 7 төрөлтэй. Үүнд зорчигч тээвэртэй холбоотой 3, ачаа тээвэртэй холбоотой 4 төрлийн зөвшөөрлийн бичиг байдаг. Ачаа тээвэртэй холбоотой 4 төрлийн зөвшөөрлийн бичигт хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг багтана. Хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг дээрх протоколыг үндэслэн харилцан тохиролцсоны үр дүнд Хятад улсын талаас “С” зөвшөөрлийг хэвлэж манай улсад ирүүлдэг. Ингэж ирүүлсэн “С” зөвшөөрлийн бичгийг Авто тээрийн үндэсний төв нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө бол үйлдвэрийн газрын захирлын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаар шийдвэрлэж байсан бол 2021 оны 09 дүгээр сараас хойш битүүмжлэгдсэн тээврийн багийн мэдээлэлд тулгуурлан зөвшөөрлийн бичгийг хуваарилж олгож байгаа. Монгол жолооч нарт олгож байгаа зөвшөөрлийн бичиг нь Монгол улсад хэвлэгддэггүй. Энэхүү зөвшөөрлийн бичиг нь тухайн хуулийн этгээдэд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг. Тухайн битүүмжлэгдсэн багийн мэдээллийн дагуу олгож байгаа. Битүүмжлэгдсэн тээврийн багийн мэдээлэлд хуулийн этгээд нэр, тухайн хуулийн этгээдийн дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, бүртгэлтэй мэргэжсэн С, Е, УХАТ /улс хоорондын ачаа тээвэр/-ийн эрхийн ангилалтай жолооч нар зэрэг мэдээлэл байдаг... ...Гашуунсухайт боомтыг зөвлөлд хил хамгаалах байгууллага, гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харьяатын байгууллагын төлөөлөх үндсэн, нэмэлтээр Авто тээврийн үндэсний төв Тагнуулын байгууллагын төлөөлөн орж боомтын зөвлөл бүрддэг. Шадар сайд болон Зам тээврийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын хамтарсан түр журмаар битүүмжлэгдсэн тээврийн багийн мэдээллийг боомтын зөвлөл өөрөө ажлын хэсэг томилон шалгуулж, шалгалтын үр дүнд битүүмжлэгдсэн багийн мэдээллийг хэлэлцэн баталж, жагсаалтыг БНХАУ болон холбогдох байгууллагад хүргүүлдэг. Уг хэлэлцэж баталсан мэдээллийг үндэслэн Хятад улсаас ирүүлсэн зөвшөөрлийн бичгийг Автотээврийн үндэсний төв тээвэрлэгч байгууллагад олгодог... ...Хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй жолооч нарын тоог гаргаж өгсний дагуу газар дээр нь бодит байгаа жолооч нарын тоог гаргах ажлын хэсэг ажилласан гэж ойлгосон. Жолооч тоолох үйл ажиллагаа үүнээс өмнө нь хийдэг байсан. Тухайн багийн тээврийн хэрэгслийн тоо жолоочийн тооны харьцаа, мөн кемпийн орны тоо жолоочийн тооны харьцааг гаргаж орны тооноос илүү жолоочтой байвал хасаж байсан. Мөн жолооч нарын ангилал зэргийг тулгаж үздэг байсан. Зарим тохиолдол ангилал таарахгүй тохиолдол илэрч байсан. Битүүмжлэгдсэн баг үүссэнээс хойш ангилал таарахгүй жолооч байхгүй болсон. Ингэж жолооч тоолсон тооллогын үр дүнг үндэслэн боомтын зөвлөл хурлаараа баталгаажуулж битүүмжилсэн тээврийн баг үүсгэх татгалзах санал гаргана... ...Тухайн ажлын хэсгийн хүмүүс хамт явж байхад ингэж нэмэгдүүлж тоолох боломжгүй гэж бодож байна. Хэрэв ингэж нэмэгдүүлж тоолсон бол болохгүй зүйл бөгөөд бодит байдал дээр хэдэн жолооч байгааг тоолж тулгах ёстой..." /7-р х.х-ийн 75-76-р хуудас/,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Буман трейд” ХХК, “Бэш тэрэг транс” ХХК, “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК/ /6-р х.х-ийн 8-14, 16-17, 19-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-с ирүүлсэн “...2021 оны 12 дугар сарын 17-ны өдрийн удирдамж, Хилийн Гашуунсухайт боомтын зөвлөл, шуурхай штабын өргөтгөсөн 30 дугаар хурлын шийдвэр, 2022 оны 01 дүгээр улиралд хэвлэн олгосон зөвшөөрлийн бичгийн мэдээлэл, 270 битүүмжилсэн тээврийн багийн мэдээлэл..." бүхий баримт бичгүүд /5-р х.х-ийн 64-218-р хуудас/,
Гашуунсухайт дахь шуурхай штабаас гаргасан баримт бичгүүд /7-р х.х-ийн 6-30, 49-52, 53-57-р хуудас,
Сангийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсгийн тайлан /6-р х.х-ийн 153-160-р хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээшэнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4-р х.х-ийн 9, 29-31,32-34, 37, 51-52, 53-66-р хуудас/,
Бусад баримт бичгүүд /3-р х.х-ийн 118, 198-202, 4 х.х-ийн 40-41-р хуудас/,
- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийн нотлох баримтууд:
Гэрч Г.Цэрэндашийн: “...Энэхүү компанийн машинд шалгалт хийхээр болох үед буюу 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай Автотээврийн үндэсний төвийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Айдос намайг дуудсан. Тэрээр Цагаан хадны тээрийн байшин болох сендвичэн гаднаа "Авто тээвэр” гэсэн хаягтай байранд байж байсан. Тэрээр надтай уулзаад наад компанийн машинууд чинь 1 л удаа ачаа ачаад хилээр гарах юмаа, тийм болохоор нэг удаа тээвэрлэлтэд очно гэдэг утгаар дүгнэлтийг зөвшөөрч гарга гэдэг үүрэг өгсөн. Байцаагч шалгалт хийж дүгнэлт гаргахдаа маягтад байгаа асуултын дагуу бөглөөд хамгийн сүүлд нь тэнцэнэ гэсэн үзүүлэлтээр зөвшөөрсөн дүгнэлт гаргадаг юм. Тэгээд даргын өгсөн үүргийн машинуудыг биечлэн үзэж шалгаагүй байж тэнцэнэ гэдэг байдлаар зөвшөөрсөн дүгнэлт гаргасан. Гэхдээ би өөрийн биеэр машинууд дээр очоод урдаас нь фото зургийг нь дарж авсан. Би дүгнэлтээ зөвшөөрч гаргаад хүсэлт гаргасан компанид өгөлгүй шууд тээврийн нэгдсэн программ дээр шалгасан гэдэг байдлаар шивж оруулсан. Гэхдээ би өөрөө шивээгүй, харин даргын өгсөн үүргийн дагуу надтай адилхан байцаагч Онон тээврийн нэгдсэн санд шивж оруулсан Тэдгээр 6 машины толгой буюу чирэгч ямар нэг асуудалгүй байхаар харагдсан, шинэ бололтой чирэгч байсан. Харин чирэгч бүрийн арын чиргүүлүүд тогтоосон стандартаас урт байсан. Миний нүдэн баримжаагаар 17.5 м орчим байсан, уг нь стандартаар бол 14.5 м байх ёстой. Зөвшөөрсөн дүгнэлт гарга гэсэн учраас хэмжилт хийж шалгаагүй шууд дүгнэлтээ гаргасан...” /3-р х.х-ийн 149-р хуудас/,
Гэрч Г.Жаргалсайханын: “...Хэдний өдрийг санахгүй байна, манай хэлтсийн дарга Айдос, эсхүл тасгийн дарга Батболдын хэнийх байсныг санахгүй байгаа цохолтоор 1 аж ахуйн нэгжийн 6 ширхэг цагаан өнгийн тээврийн хэрэгсэл чиргүүлтэйгээ байсныг үзлэг хийсэн. Намайг газар дээр нь компанийн менежер гэх настайвтар бололтой эгч дагуулж очсон. Намайг очиж үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн чирэгч буюу толгой асуудалгүй шаардлага хангаж байсан, харин чиргүүлүүд нь стандартын шаардлага хангахгүй буюу тогтоосон хэмжээнээс урт байсан. Энэ нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангахгүй байсан. Тогтоосон ерөнхий шаардлага нь чирэгч, чиргүүлийн хамтаар нийт урт 14 метр 80 см байх ёстой. Гэтэл тэдгээр 6 тээврийн хэрэгсэл нь чирэгч, чиргүүлийн хамтаар 20 метрээс давсан урттай байсан. Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага MNS84598 стандартын зохих заалт байдаг. Тээврийг хэрэгслийг нүдээр харахад илт андашгүй урт байсан ба миний хэмжигч /эргүүлдэг төмөр/ гацчихаад хэмжиж болохгүй байсан. Тэгээд гараар төөлж үзэхэд 1 метр орчим болж стандартын хэмжээнээс хэтэрсэн, тэр байдлыг менежер гэх эмэгтэйд нь хэлж энэ тээврийн хэрэгсэл стандарт хангахгүй урт байна гэхэд тэрээр харин тиймээ ийм урттай БНХАУ-ын талаас хүрээд ирсэн юмаа гэж хэлээд уг байдлыг зөвшөөрч байсан. Иймд би зөвшөөрсөн дүгнэлт гаргах боломжгүй тул тээврийн нэгдсэн системийн тайлбар хэсэг дээр стандартын шаардлага хангахгүй туl /үзэх боломжгүй гэж бичээд албан хүсэлтийг сангаар хаасан... ...”Эн Эйч Ай Ди Эл” Дүүлэн” ХХК-ийн зүгээс дүгнэлт гаргуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21/01 /02/ дугаартай хүсэлтийг ирүүлсэн юм байна. Улмаар сангаар харахад уг хүсэлтийг манай улсын байцаагч Сэрсэндэмидэд дүгнэлт гаргахаар шилжүүлсэн юм байна. Тэгээд би тухайн үед Сэрсэндэмидийн хамтаар Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж байхдаа хамтдаа уг компанийн эзэмшлийн гэх 6 ширхэг Shacman маркийн тээврийн хэрэгслүүд дээр очиж үзлэг хийхэд тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага /өмнөх мэдүүлэгт дурдсан/ хангахгүй байсан учраас Сэрсэндэмидэд хуваарилагдсаны дагуу тэрээр санд дүгнэлт гаргах боломжгүй гэж хааж шийдвэрлэсэн байна. Миний хувьд уг тээврийн хэрэгслүүдийг газар дээр нь Сэрсэндэмидийн хамтаар очиж үзэж хэмжилт хийсэн нь үнэн юм. Тэрхүү байдлыг өөрийн нэр дээр хуваарилж авч үзсэн гэж буруу андуурч тайлбарласан байна. Эргээд санахад Сэрсэндэмидэд хуваарилагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд байлцсан юм байна. Өмнөх мэдүүлэгт дурдаж ярьсан бусад зүйлс хэвээр болно...” /3-р х.х-ийн 162, 165-р хуудас/,
Бусад баримт бичгүүд /3-р х.х-ийн 175-178-р хуудас/,
- Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд 5,000,000 төгрөгийн хахууль авсан, өгсөн гэмт хэргийн нотлох баримтууд:
Гэрч С.Амгалангийн: “...2019 оны сүүлээр билүү 2020 оны эхээр байх он сарыг нь сайн санахгүй байна. Миний үеэл Ганболдын Мэндбаяр нь надаар / миний бичиг баримтаар/ Хаан банканд дээрх дансыг анх нээлгэж байсан. Мөн карт гаргуулан авсан байгаа... ...Г.М ах хэлэхдээ чи ахдаа өөрийнхөө бичиг баримтаар данс нээгээд өгөөч ахад нь хэрэг болоод байна гэж хэлсний дагуу данс нээлгэж карт захиалж өгч байсан...” /3-р х.х-ийн 114-р хуудас/,
Гэрч П.Оршихийн: “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Улаанбаатар хотод байсан бөгөөд найз Б утсаар яриад нэг хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Ингээд тухайн үед надад Б утсаар дансыг хэлсэн санаж байна. Тухайн данс руу 2,5 сая төгрөгөөр 2 удаа буюу нийт 5 сая төгрөг шилжүүлсэн...” /3-р х.х-ийн 117-р хуудас/,
Гэрч Ц.Батмөнхийн: “...Б 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Авлигатай тэмцэх газарт ирж гэрчийн мэдүүлэг өгчхөөд тэр шөнөдөө надтай хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүс рүү явсан. Бид хоёр манай жолооч нар бөмбөлгөөс хасагдсан шалтгааныг мэдэхээр явсан. Манай жолооч нар 2021 оны 12 дугаар сард өөр компанийн бөмбөлөг орж бүртгүүлээд дараа нь хасагдсан байсан. Тэр ажлыг хөөцөлдөхөөр Цагаан хад руу очсон. Балдорж бид хоёр 2022 оны 02 дугаар 17-ны өдөр Цагаан хаданд очоод кемп /бөмбөлгийн/-д байж байтал танихгүй залуу ирээд М өгч байна шүү гэж хэлээд олон тооны түргэвчилсэн оношлуурыг өгчхөөд явсан. Тухайн оношлуур нь 400 ширхэг байсан. Балдорж тэдгээр оношлуурыг яагаад өгч байгааг ойлгохгүй гайхаад аваад үлдсэн. Бид хоёрын аваад үлдсэн оношлуурууд нь одоо манай кемп дээр байгаа байх... ...Автотээврийн үндэсний төвийн ажилчид 2021 оны 12 дугаар сард Цагаан хаданд очиж шалгалт хийгээд явсан байсан. Тэр үед манай компанийн жолооч нар шалгалтаас хоцорч бүртгүүлж чадаагүй учраас Б автотээврийн үндэсний төвд ажилладаг Мэндбаяр гэдэг хүнтэй ярихад 5 сая төгрөг өгчих гэхээр нь түүнд өгсөн гэж сүүлд нь надад хэлсэн. Балдорж 5.000.000 төгрөгийг өөрийн найз Оршихоос зээлж авсан гэж ярьсан... ...Маас оношлуур худалдан аваагүй, харин бүртгүүлж чадаагүй жолооч нараа бүртгүүлэхээр түүний нэхсэн 5.000.000 төгрөгийг өгсөн гэж Б надад хэлсэн. Гэтэл 2022 оны 02 дугаар сард Бийг гэрчээр мэдүүлэг өгсний дараа Б бид хоёрыг Цагаан хаданд очтол үл таних залуу ирээд М өгч байна гэж хэлээд олон тооны оношлуур өгөөд явсан. Бийн өгсөн 5.000.000 төгрөг нь оношлууртай холбоогүй юм... ...Манай жолооч нар Цагаан хаданд байгаа албан ёсны цэг дээр очиж шинжилгээнд хамрагдаж байгаа. Манай жолооч нар бусдаас оношлуур худалдан авч хэрэглэвэл боомт тэр хариуг хүлээн зөвшөөрөхгүй учир албан ёсны цэгт шинжилгээ өгдөг...” /3-р х.х-ийн 125-р хуудас/,
Хаан банкны 5653038796 дугаартай С.Амгалангийн депозит данс руу “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 удаа 2,500,000 төгрөгөөр нийт 5,000,000 төгрөг 5031285507 тоот данснаас орлого орсон...” гэх дэлгэрэнгүй хуулга /6-р х.х-ийн 64-р хуудас/,
- Нийтийн албан тушаалтан бусадтай бүлэглэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийн нотлох баримтууд:
Гэрч У.Чингэлийн: “...Манай “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь Цагаан хад гэх газарт 200 автомашинтай тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Ковид гарснаас хойш 2021 оны 2-р улирлаас бөмбөлөг үүсгэж “Ковид-19”-ийн шинжилгээнд хамрагдаж сөрөг гарсан тохиолдолд тээвэрт явах “С” зөвшөөрөл олгохоор болсон. Бөмбөлөг гэдэг нь тодорхой тооны хүмүүсийг 40 хүртэл хүмүүсийг хамтад нь бусдаас тусгаарлан байршуулж байгааг хэлж байгаа юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, манай компани 67 жолоочийг 2-3 бөмбөлөг үүсгээд тусгаарлачихсан байсан. Тэгээд би хятад захиралтайгаа холбогдоод надад “200 машиныхаа ядаж 100 нь хөдөлгөөнд оруулмаар байна, шалгалт ирэх гэж байгаа юм байна, “С”- г кемп дээр байгаа жолоочийн тоогоор олгох гэж байна, яаж ийгээд жолоочийг 100 болгомоор байна, чи жолоочийн тоог 100 болгоод өг, тэнд хүнд нь тодорхой хэмжээний мөнгийг нь өгье” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хүн асууя гэж хэлсэн. Би найз Дтай уулзаад “чамд таньдаг хүн байна уу, жолоочийн тоог 100 болгомоор байна” гэж хэлсэн. Тэгэхэд Д надад “за, найз нь ганц нэг хүнээс асууя” гэж хэлсэн. Тэгэхэд шалгалт бол арай ирээгүй байсан. Тэгээд Д, Отой холбогдсон юм байна лээ. Тэгээд удахгүй Улаанбаатараас шалгалт "Цагаан хад” гэх газарт очсон. Шалгалт 2021 оны 12 сарын 20-оос хойш, хэзээ гэдгийг нь санахгүй байна, шалгалтын хүмүүс тоолоход манай компанийн бөмбөлөгт 57 жолооч байсан, бөмбөлөгт ороогүй 10 жолоочийг ажилд шинээр аваад, бөмбөлөгт оруулах гээд тусгаарлаж байсан. Нийт 67 жолоочтой байсан. Тэгээд шалгалтын хүмүүс очоод жолооч нарыг тоолоход манай компанид бодитоор 67 жолооч байсан, түүнийг Дд хэлээд Ононгоор 101 жолооч болгож жолоочийн тоог 34-өөр нэмэгдүүлж бүртгүүлсэн... ...Манай компанийн жолооч нарын тоог 100 болгож өгөхийг би Даас гуйсан. Тэгэхэд манай компанийн жолооч нарын тоо 34-өөр нэмэгдэж 101 болсон. Д надад хэлэхдээ Онон гэх байцаагчтай ярьж байгаад тоог чинь нэмүүлж өгсөн гэдгийг хэлсэн...” /3-р х.х-ийн 146-147-р хуудас/,
Хаан банкны 5585292295 дугаартай Б.Дийн эзэмшдэг дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /4-р х.х-ийн 42-р хуудас/,
Хаан банкны 5585292295 дугаартай Б.Дийн эзэмшлийн депозит дансны “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4,800,000 төгрөг 5021180005 тоот данс руу зарлага гарсан...” гэх дэлгэрэнгүй хуулга /4-р х.х-ийн 44-р хуудас/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-с ирүүлсэн "... яллагдагч нарын хүний нөөцийн хувийн хэргийн материалын хуулбарууд болох ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет...” зэрэг баримт бичгүүд /4-р х.х-ийн 215, 216-217, 221-227, 228, 229, 5-р х.х-ийн 7-11, 12, 21-28, 29, 36- 37-р хуудас/,
Албан тушаалтны 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн баримтууд /5-р х.х-ийн 43-62-р хуудас/,
Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг бэхжүүлсэн А-02 дугаартай “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны 83-85, 88-98, 101-102, 113-114, 115 дугаартай мэдээ,
А-04 дугаартай “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны 9, 30-32,36-42 47-48, 53, 55-58, 54, 60 дугаартай мэдээ,
А-05 дугаартай “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны 6-7, 9,10-13, 16 дугаартай мэдээ,
А-19 дугаартай “Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа”-ны 4, 5 дугаартай мэдээ,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Л.С нь “...Дайлангийн хишиг тээвэр компани нь Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээний газрын Цогтцэций салбарт гаргасан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21/103 дугаартай албан бичиг /2 хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүхэд танилцуулсан шүүгдэгч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүгдэгч Б.Дийн өмгөөлөгч Х.Бээс “…шүүгдэгч Б.Даас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулий 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасныг зөрчиж мэдүүлэг авсан тул нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтаар шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах санал”-ыг шүүх Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2, 3, 16.12 дугаар зүйлийн 1, 16.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд К.А, Б.Д, Г.М, Л.Б, С.О нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч К.А, Б.Д, Г.М, Л.Б, С.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.М, С.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Д, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
1. Шүүгдэгч К.Аыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэйгээр томилолтоор ажиллаж байхдаа бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байсан Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, яллагдагч Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “Ву Юун Далай”-ийн /Wu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.Маар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Азын хишиг дэлгэрэх” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “Дагалай шарга наян найм транс” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “Ивээл сар транс” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг сайхан ундрах” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.А нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн Ву Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаанхад нэртэй газар байрлах “Гашуунсухайт” боомтоос Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ганц модны” боомтын чиглэлд экспорт, импортын тээвэрлэлт явуулдаг “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 6 ширхэг тээврийн хэрэгслүүдэд ачаа тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан тухай дүгнэлт гаргуулахаар улсын байцаагч Г.Цэрэндашад үзлэг хийлгэлгүйгээр шууд дүгнэлт гаргаж, цахим системд бүртгүүлэх үүргийг өгч “Эн Эч Ай Ди Эл Дүүлэн” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдахаар хуульчилжээ.
Шүүгдэгч К.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох хэдий ч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгдэгч Г.Мтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байна гэж дүгнэв.
Автотээврийн Үндэсний төвийн хэлтсийн даргаар ажилладаг шүүгдэгч К.А нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан мөн боловч эрх хэмжээнийхээ хүрээнд, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийнхээ дагуу өөрийн удирдлагад ажилладаг мэргэжилтэнгүүдэд үүрэг өгсөн үйлдлийг нөлөөлсөн, бусдад давуу байдал бий болгосон, дэмжсэн идэвхтэй үйлдэл гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч К.Аыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа шүүгдэгч Г.Мтай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч К.Аыг цагаатгаж шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Г.Мыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 сарын 24-28-ны өдрийн хооронд битүүмжлэгдсэн багууд биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй томилолтоор ажиллаж байхдаа Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч К.Атой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн “Ву Юун Далай”-ийн /Wu Yun Dalai/ гүйцэтгэх захирлаар ажилладаг “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Дагалай шарга наян найм транс” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмэгдүүлэн олгуулахаар мэргэжилтэн Г.Маар 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Азын хишиг дэлгэрэх” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 30 жолоочийг 53 жолооч, “Дагалай шарга наян найм транс” ХХК-ийн 17 жолоочийг 52 жолооч, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 46 жолоочийг 59 жолооч, “Ивээл сар транс” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 44 жолоочийг 87 жолооч, “Хишиг сайхан ундрах” ХХК-ийн тулгалтаар тоологдсон 45 жолоочийг 52 жолооч тус тус өөрчлөн бүртгэсэн тоон дүнг Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанд К.Айдос нь оролцож танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, БНХАУ-ын иргэн Ву Юун Далай болон дээрх нэр бүхий компаниудад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Ог битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн тулгалт, бүртгэлт хийх үүрэгтэй томилолтоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа Буман трейд” ХХК-ийн захирал Б.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Дг автотээврийн хяналтын мэргэжилтэн С.Отой үйлдлээрээ санаатай нэгдэж “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг шалгалтаар тоологдсон тоон дүнгээс нэмж олгуулахаар “Гуо Хуй олон улсын тээвэр” ХХК нь 67 жолоочтой байхад 101 жолооч тулгалтаар тоолсноор нэгдсэн бүртгэлд тоон дүнг бүртгүүлэн Хилийн боомтын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаар хуралдаанд “Авто тээврийн төв”-с танилцуулан, санал оруулж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг батлуулах боломжийг бүрдүүлж, “Гүо Хүй олон улсын тээвэр” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаас гадна энэ гэмт хэргийн гүйцэтгэгч, хатгагч нь нийтийн нийтийн албан тушаалтнаас өөр этгээд байж болох боловч шүүгдэгч Г.М, С.О, Б.Д нарыг дээрх хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон ...” гэж заасан шинжийг хангах нэг нөхцөлд Нийтийн албан тушаалтан, өөртөө давуу байдал олж авсан этгээдийн хооронд харилцан сонирхол бүхий эрх ашгийн нэгдэл үүссэн байдал хамаарна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон нягтлан бодогч, 4.1.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.
Гэтэл шүүгдэгч Г.М, С.О нар нь нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Б.Дг хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Д нь нийтийн албан тушаалтан биш, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Буман трейд” ХХК-ийн захиралын ажил хийдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг субьект биш байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, С.О, Б.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Г.Мыг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр битүүмжлэгдсэн багууд дээр биечлэн хийгдсэн тулгалт, бүртгэлтийн мэдээг нэгтгэх үүрэгтэй ажиллаж байх үедээ өөрийн танил болох Л.Бд түүний эзэмшлийн “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болох ашиг сонирхлынх нь үүднээс тус компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Л.Боос 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрөл С.Амгалангийн “Хаан” банкны 5653038796 дугаарын дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.Бийг “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.Маас компанийн тоологдоогүй жолооч нарыг бүртгэлд оруулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль өгөхийг шаардахад нь албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний хамаарал бүхий иргэн С.Амгалангийн эзэмшлийн Хаан банкин дахь 5653038796 тоот дансаар дамжуулан 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун сухайт боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг өөрийн танил болох Буман трейд” ХХК-ийн захирал Б.Дийн “компанийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтайгаа холбогдуулан техникийн хяналтын үзлэгийн бодит дүгнэлтийг гаргах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Б.Даас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ай фоне 13” маркийн гар утсыг Д.Шагдарсүрэнгээр дамжуулан хахуульд авсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Д нь “Буман трейд” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд дүгнэлт гаргах, шаардлага хангаснаар цахим системд бүртгүүлэх” давуу байдал бий болгох зорилгоор С.Оийн “Автотээвэрийн үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ай фоун-13" загварын гар утсыг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх талын сонирхолын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.
Шүүгдэгч Л.Б нь “Бэш тэрэг транс” ХХК-нд улс хоорондын тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зорчих зөвшөөрөлтэй болж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Г.Мт 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргээр тогтоогдож байна. Харин шүүгдэгч Г.М хахууль аваагүй. Энэ нь нэг удаагийн оношлуурыг Л.Бд худалдан борлуулсны мөнгийг гэрч С.Амгалангийн дансаар авсан гэж мэдүүлж байгаа ч хэрэгт авагдаж шинжлэн судалсан нотлох баримтуудаар уг гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Д нь шүүгдэгч С.Ононд Ай фоун-13" загварын гар утсыг хахуульд өгөөгүй, найзуудын хувьд зуучилж өгөөд 2021 оны 12 дугаар сард мөнгийг нь авсан гэж байгаа ч энэ нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар бүрэн хангалттай тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Л.Б, Б.Д нарыг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Харин прокуророос шүүгдэгч Г.М, С.О нарыг нийтийн албан тушаалтан 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан албан тушаалтан” хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс хахууль авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйчлэлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шийдвэрлэх зүйтэй шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Прокуророос тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Маас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар шилжүүлснийг шүүгдэгч Г.М гэм буруугийн шүүх хуралдааны дараа төлсөн байх тул шүүгдэгч С.О, Б.Д, Л.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас хариуцагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “…Г.М, С.О нарт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж 1 жил хорих ялаар, шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Л.С эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Н.С би эрүүгийн хариуцлагын талаарх эхний саналаа хэлье. Г.Мын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан гэж үзэж байна. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа энэ гэмт хэрэгт холбогдож байна. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан. Шүүхээс оногдуулсан тухайн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Иймд заавал хорих ял оногдуулахгүйгээр тухайн зүйлчлэлд сонгож болох торгуулийн ял байгаа учраас нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж мөн 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэв.
Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Д.О эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...С.Оийн хувьд анх удаа ийм гэмт хэрэгт холбогдсон. Миний түрүүн дурдсанчлан ар гэрийн хувьд гачигдах нөхцөл саяхан үүсээд 2015, 2016 онд төрсөн бага насны хоёр хүүхэдтэй, нөхөр нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр нас барсан байгаа. Прокурорын зүгээс ийм нөхцөлд хорих ял санал болгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Яагаад вэ гэвэл С.Оийн хүлээх хариуцлагын цаана давхар хүүхэд шийтгэгдэх нөхцөл байдал гарч ирж байгаа юм. Бага насны 6, 7 настай л хүүхдүүд байгаа. Аавыгаа алдсан хүнд үе байхад ээж нь мөн нийгмээс тусгаарлагдах хүнд ял авах юм бол хоёр хүүхдийн сэтгэл зүй ямар байх вэ гэдэг нь ямар ч эцэг, эх хүнд хэцүү тусгагдана. Тиймээс тухайн зүйл ангид 2.700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санкц байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар С.Ог эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Г.Дийн өмгөөлөгч Х.Б эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Тийм учраас түрүүн мөн зорилт уншсан. Үүнийгээ дахин уншъя гэж бодож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж байгаа юм. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх түүний 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж байна. Улсын яллагч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийг тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй гэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Гэм буруутайд тооцсон. Манай үйлчлүүлэгч эх орныхоо төлөө хийж бүтээж байгаа жирийн нэг ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуу. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэдэг нөхцөлд орно гэж үзэж байна. Татвараа төлж шударга хөдөлмөр эрхэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж байгаа. Хүний эрхийн асуудал бас байгаа. Дараагийн асуудал Б.Д гэм буруу дээрээ маргасан гээд байгаа юм. Утас өгснөө хүлээн зөвшөөрдөг үүн дээр маргаагүй. Энэ чинь гэмт хэрэг дээр маргаж байгаа хэлбэр биш. Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн дүгнэлтээ л хийсэн асуудал. Б.Д гэм буруу дээрээ маргасан асуудал байхгүй. Манай үйлчлүүлэгч торгуулийн ялыг биелүүлэх бүрэн боломжтой байгаа гэдгийг шүүхэд хандаж хэлмээр байна. Тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр тогтоож өгөөч. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар үүнд орох боломжтой байна. Анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэм буруугаа ойлгосон тиймээс эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөөч гэж хүсэж байна” гэв.
Шүүгдэгч Л.Бийн өмгөөлөгч Ч.П эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын тавьсан саналын дагуу торгох ялын санал тавьсныг дэмжиж байна. Гэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзаж үзээч гэж шүүхэд саналаа тавьж байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Энэ нь холбогдох нотлох баримтуудаар таарч байгаа. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй оролцсон. Хоёрдугаарт тухайн хэргийг үйлдэх болсон шалтгаан нь тэр үеийн ковидын нөхцөл байдал, үр хүүхдийн өвчний байдал, амжиргаагаа залгуулах үүднээс амьдралаа авч явах гэсэн бас нэг тэмцэл байсан. Үүнийг тодорхой хэмжээгээр харгалзаж үзээсэй гэж хүсээд 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох ялын хамгийн доод хэмжээний буюу 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч. Х.Б өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хуулийн тусгай ангид гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэсэн заалтыг баримталж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Д, Г.М, Л.Б, С.О нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.М, С.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, шууд, бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, шүүгдэгч Л.Б, Б.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн …” буюу хахууль өгсөн үйл баримтыг шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Г.М, С.О нарыг нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд прокурор, өмгөөлөгч нараас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, С.О нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч , 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Л.Б, Б.Д нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд прокурор, өмгөөлөгч нараас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000/ гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, С.О, Б.Д нарт шүүхээс оногдуулсан 4,000,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Л.Бд оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, С.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Л.Б, Б.Д нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасны дагуу шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг, улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналын хүрээнд шийдвэрээ гаргасан болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Мын баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 3,970,000 төгрөгөөр,
- Шүүгдэгч С.Оын баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 3,970,000 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч К.Аыг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 хоног баривчилсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар цагаатгагдсан этгээд К.Ат авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай Сүхтбааар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/166 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ай фоун 13 загварын 1 ширхэг гар утасыг улсын орлого болгож, “Бэш тэрэг транс” ХХК-аас хурааж авсан 16 хайрцаг нэг удаагийн ковидын оношлуурыг устгаж, 20,000 төгрөгийн дэвсгэрт 65 ширхэг, нийт 1,300,000 төгрөг, 100 ам.долларын дэвсгэрт 11 ширхэг нийт 1,100 ам.доллар, 100 юанийн дэвсгэрт 89 ширхэг, нийт 8,900 юанийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц К.Ат буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3,36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч К.А, Г.М, С.О, Б.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч К.Аыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О, Г.М нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх заалт болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч ДГ.М, С.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б.Д, Л.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Г.М, С.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 4,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 4,000,000 төгрөг, шүүгдэгч Л.Бд оногдуулсан 3,000,000 төгрөг, шүүгдэгч Г.Мт оногдуулсан 4,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай. 6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Мэын баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 3,970,000 төгрөгөөр,
- Шүүгдэгч С.Оын баривчлагдсан 2 хоногийг түүнд оногдуулсан торгох ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцон 30,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч торгох ялын хэмжээг 3,970,000 төгрөгөөр тус тус тогтоосугай.
7. Шүүгдэгч С.О, Г.М, Л.Б, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.О, Г.М, Л.Балдорж, Б.Д нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагч К.Ат авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох тухай Сүхтбааар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 2022/ЦХШЗ/166 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
10. К.Аыг яллагдагчаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан болохыг дурдсугай.
11. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Г.М 5,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
12. Шүүгдэгч С.О, Г.М, Л.Б, Б.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ай фоун 13 загварын 1 ширхэг гар утасыг улсын орлого болгож, “Бэш тэрэг транс” ХХК-аас хурааж авсан 16 хайрцаг нэг удаагийн ковидын оношлуурыг устгаж, 20,000 төгрөгийн дэвсгэрт 65 ширхэг, нийт 1,300,000 төгрөг, 100 ам.долларын дэвсгэрт 11 ширхэг нийт 1,100 ам.доллар, 100 юанийн дэвсгэрт 89 ширхэг, нийт 8,900 юанийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц К.Ат буцаан олгосугай.
14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
15. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА