| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2018/00372/И |
| Дугаар | 405 |
| Огноо | 2019-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 405
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Боржигон овгийн Д.Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н овгийн А.Д,
Хариуцагч: Өшгөг овгийн Н.Ц нарт холбогдох
“10270000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: прокурор Д.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Д, Н.Ц нар 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нарийнтээл сумын Сум хөгжүүлэх сангаас “Фермерийн аж ахуй эрхлэх” зориулалтаар 3 жилийн хугацаатай 8 сая төгрөгний зээл авсан. Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу сарын 0.25 хувийн хүүтэй, жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Үүний дагуу зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээн дээр бүх зүйлүүд тодорхой заагдсан байгаа. Энэ авсан зээлээ 3 жилийн хугацаанд төлж барагдуулах ёстой. Гэтэл авсан зээлээ 3 жилийн хугацаанд төлж барагдуулаагүй. 2017 оны 07 дугаар сард зээлээ төлж барагдуулах байсан. Хариуцагч нарт тухай бүрд авсан зээлээ төлөө хугацаа хэтэрсэн байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөх ёстой гэж тайлбарлаж хэлж байсан. Гэтэл зээл төлөгдөөгүй. 2019 оны 04 дүгээр сарын 02-нд манай суманд аудитын шалгалт ирсэн. Аудитын улсын байцаагч зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 12 хүнд улсын байцаагчийн акт тавигдсан байгаа. Тэр акт нв дээр тухайн төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, алданги 2000000 төгрөг нэмэгдсэн. Энэ зээлийг хугацаандаа төлөгдөхгүй явсаар байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ зээлийг хугацаандаа төлөөгүйгээс Сумын засаг дарга, төрийн санч, миний бие 3 одоогоор цалин авах боломжгүй. Дансаа хаалгуулчихсан нөхцөл байдал үүсч хүндэрсэн байгаа. Тэгэхээр үүнийг төлж барагдуулахаас өөр аргагүй гэж үзэж байна. Яагаад вэ? гэхээр зээлийн гэрээн дээр тодорхой заагдсан байгаа учраас зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой. Зээлийн гэрээний гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Д миний эхнэр 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Нарийнтээл сумын Сум хөгжүүлэх сангаас 8000000 төгрөгийн зээлийг авсан. Энэ үйл ажиллагааны зээл байсан. Мал аж ахуйн дэмжих зорилтын хүрээнд төсөл хэрэгжүүлье иргэд та нар оролц гэсэн мэдээллийг тухайн үеийн Засаг дарга Т өгч байсан. Энэ зээлийг авахад би хамтран зээлдэгчээр байгаа. Манай хүн зээл авахдаа үйл ажиллагааны зээл авъя. Үндсэн хуулийн журамт үүргийн дагуу хөдөлмөрлөж амьдаръя. Төр засаг дэмжих юм байна. Энэ төсөлт хөтөлбөртийг хэрэгжүүлэхэд бэрхшээл байсан. Монголын үхэрийн сүүг сумын ард иргэд авч хэрэглэдэггүй. Өвөрхангай аймагт ч гэсэн ижилхэн байдаг. Өвөрхангай аймагт сүүний үйлдвэр нээгээд өгчихсөн бол би бололцоогоороо төлөх боломж байсан. Би 2017 оноос хойш Хайрхандулаан суманд отороор жижиг гэрээр байсан. Сүү ховор үед ганц нэг авна. Сүү элбэг үед ямааны сүү орж ирэхээр авахаа больчихдог. Ийм нөхцөл байдлаас болж авсан зээлээ төлж чадахгүй байсан. Нэгэнт төсөл хөтөлбөр юм чинь Монгол улсад төрийн үйл ажиллагааны зарчим гэж Үндсэн хуулинд байгаа. 1. Үндсэн хууль, үндсэн хуулийн хүрээнд гарсан хууль тогтоомжийг биелүүлж байх үүргийг төр хүлээнэ. 2. Түмэн олондоо үйлчилж байх ёстой. Тэднийг тусалж дэмжих үүрэгтэй, нийгэм халамж, хөдөлмөр хамгааллын хуультай Монгол улс. Энэ хүрээнд бид хоёр чин сэтгэлээсээ 5 үнээг төв аймгаас 1500000 төгрөгөөр үнэлж аваад хүсэл зоригийнхоо дагуу ажиллаж байсан. Гэтэл сумын Засаг даргад хүндэрсэн нөхцөл байдлаа цаг тухай бүрд нь хэлж байсан. Болохгүй бол хэдэн малаа өгье гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл ямар ч тус дэмжлэг үзүүлээгүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг харсан чинь сонин байна. Төр ажилчдадаа орлогтой байлгаж татвар авч амьдрах ёстой. Манай төр хүү тавьж, хүүлж байна. Төрийн бодлогын хүрээнд хийгдсэн төсөлд нь орсон бидний буруу юм уу? тэр төсөлд оролцоно уу? гэж санал тавьсан Засаг дарга яагаад хариуцлага хүлээдэггүй юм. 1900000 төгрөгийг Засаг дарга, Төр хариуцах ёстой гэж бодож байна. Хүү, алдангийг бол Монгол улс Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн, хүний эрхийн олон улсын гэрээнд нэгдэж орсон. Боолчлох, цалин хөлсгүй ажиллуулахгүй байх гэрээнд нэгдсэн. Энэ төсөлд хамрагдаж бид нар хөдөлмөр эрхэлж байгаа. Монгол услын хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор цалиннгийн доод хэмжээ гэж байгаа. Манай төр иргэндээ зөв ханддаг бол бид нар цалингийн доод хэмжээгээр гүйдээ Долгорсүрэн 5 жил 4 сар малласан байна. 11500000 төгрөгийг хивэг тэжээлд зарцуулсан байна. Хангайн нуруунд дулаан байр барьсан. Түүний хүчинд хэдэн үхэр байгаа. 5 тугалтай үнээ байгаа. Бусдыг нь махалж зараад 6100000 төгрөгийг төлсөн байгаа. Зээл төлөх хариуцлагыг бид хоёр бүрэн ойлгож байгаа. Хамгийн гол нь манай эхнэр ажилгүй, би өөрөө тэтгэврийн зээлтэй. Миний хүү оюутан. Махны үнэ буурсан байсан. Монголын үхэрийн махыг кг-ыг 5000 төгрөгөөр авч байна. Махны үнэ 7500 төгрөгөөр авсан бол энэ зээлийн төлбөрийг дарах боломж бүрэн байсан. Төрийн эвээлээр 1900000 төгрөгнөөс чөлөөлж өгөхийг хүсч байна гэв.
Прокурор Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг авагдсан нотлох баримтуудаар А.Д нь Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Фермэрийн аж ахуй эрхлэх /сүүний үхэр/” зориулалтаар 3 жилийн хугацаатай 8 сая төгрөгний зээл авсан боловч зээлийн эргэн төлөлтийн дагуу төлбөрийг барагдуулаагүй болох нь нотлогдож байна. Иймд Нарийнтээл сумын “Сум хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэр болох үндсэн төлбөр 8000000 төгрөг, зээлийн хүү 270000 төгрөг, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн алданги 2000000 төгрөгийг А.Д, Н.Ц нараас гаргуулж сум хөгжүүлэх санд буцаан олгох нь үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь А.Д, Н.Ц нарт холбогдуулан “10270000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч А.Д, Н.Цнараас 2669320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмлэлийн үлдэх 7570680 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч нараас 57659 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, прокурор, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.