Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 318

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Хаан банкны хүсэлттэй,  

“Н.Д, Э.Э нарыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нарийн бичгийн дарга Л.Сүхбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  3ээлдэгч Н.Д, Э.Э нар нь ХААН Банкны салбарын Арвайхээр тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 26 ны өдөр 3500000 / Гурван сая таван зуун мянган / төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч зээлээ төлөлгүй 755 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгчийг шүүхэд өгөх гэтэл оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Иймд Н.Д, Э.Э нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж олж өгч тусална уу. Зээлдэгч Н.Д нь хамгийн сүүлд Ганданпунцоглин хийдэд галч, харуулаар ажиллаж байсан ба Арвайхээр сум 3 дугаар баг Дэлгэрэх 18 гудамж 1 тоот хаягт эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байсан гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банк нь “Н.Д, Э.Э нарыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Дэржиг овгийн Н.Д, Лавран овгийн Э.Э нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 47 тоот тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Дэ овгийн Н.До нь хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, Дэлгэрэх 20 гудамж 4 тоотод оршин сууж байсан болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Дэ овгийн Н.Д, Лавран овгийн Э. Э нарыг эрэн сурвалжилсугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Дэ овгийн Н.Д, Ла овгийн Э.Э нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.