Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

а

 

 

 

 

 

 

 

 

 

2023            01            30                                                     2023/ШЦТ/17                                      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Шүүгдэгч, хохирогч: О.А /өөрийгөө өмгөөлсөн/,

Шүүгдэгч, хохирогч: Л.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б нарт яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2329000000012 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ОБА транс” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 9-р баг, 4 дүгээр байрны 57 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О А

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ОБА транс” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 43 дугаар хороо, Алтай  3 дугаар гудамжны 292 тоот хаягт оршин суух, урьд Ховд аймгийн сум дундын Нэгдүгээр шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ноён  овогт Лхагвын 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч О.А нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг ОБА транс ХХК-ийн кемп дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Бямбажаргалтай үл ялих зүйлээр маргалдаж, цээж рүү нь өшиглөж, нүүр хэсэгт цохисны улмаас тархины доргилт, зүүн хөмсөг, духны язарсан шарх, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралд, завжны салстын язрал, баруун хацар, зүүн шилбэний зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Л.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг ОБА транс ХХК-ийн кемп дээр О.Алтангэрэлтэй үл ялих зүйлээр маргалдаж, толгой, эгэм хэсэг цохисны улмаас баруун талын IX, зүүн талын XI, XII хавирганы хугарал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б нарт яллах дүгнэлт тус тус үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2329000000012 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Амэдүүлэхдээ:

Архи уусан байсан учир Л.Б маргалдсан. Бид хоёр хоорондоо зодолдсон. Гэм буруу дээрээ маргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Амэдүүлэхдээ:

Шүүгдэгч Л.Б нь хохиролд 2.000.000 төгрөг төлсөн. Түүнээс одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ:

О.Алтангэрэл нь архи хэтрүүлэн хэрэглэсэн, үгэнд орохгүй байснаас бидний хооронд хэрүүл маргаан үүсэж, улмаар хоорондоо зодолдсон. Гэм буруу дээрээ маргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлэхдээ:

Хохирогчийн хувьд шүүгдэгч О.А-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэв.

 

-Гэмт хэргийн улмаас гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

-О.А Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

-Л.Б Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ан өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 28 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.П өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Т өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 576 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /45-46 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд О.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/

 

-Хохирогч Л.Бя үзүүлсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

 

-Шүүгдэгч Л.Б иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67, 68, 69, 70-71, 72, 73, 84, 86-90 дэх тал/,

 

-Хохирогч О.А өгсөн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгоо, компьютерт томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

-Шүүгдэгч О.А иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа,  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78,79, 80, 81, 82, 83 дахь тал/,

 

-Шүүгдэгч Л.Б Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

-Шүүгдэгч О.А Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 111 дэх  тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч О.А нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “ОБА транс” ХХК-ийн кемп дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Бямбажаргалтай үл ялих зүйлээр маргалдаж, цээж рүү нь өшиглөж, нүүр хэсэгт цохисны улмаас “тархины доргилт, зүүн хөмсөг, духны язарсан шарх, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжны салстын язрал, баруун хацар, зүүн шилбэний зулгаралт гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

Яллагдагч Л.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “ОБА транс” ХХК-ийн кемп дээр О.Алтангэрэлтэй үл ялих зүйлээр маргалдаж, толгой, эгэм хэсэг цохисны улмаас “баруун талын IX, зүүн талын XI, XII хавирганы хугарал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Г өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ОБА транс ХХК-ийн кемпийн амрах 2 дугаартай гэртээ гар утсаараа тоглоод хэвтэж байхаар нь би гадаа 3 дугаартай гэрт хүн муудалцаж хэрэлдэх чимээ гарахаар нь би Бархасболд бид хоёр гэрээс гарч очоод би гэрийн хаалгыг нь онгойлгоод ортол Л.Бямбажаргал, О.Алтангэрэл хоёр заамдалцаад зогсож байхаар нь би О.Алтангэрэл ахыг амрах гэрт нь оруулж өгөөд гэртээ ороод амарсан юм...3аамдалцаад зогсож байхад нь салгаж аваад гэрээс нь гаргасан намайг салгах үед тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Т өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ОБА транс ХХК-ийн кемпийн амрах гэртээ байж байхад амрах гэрт хүн ноцолдож хэрэлдэх чимээ гарахаар нь би яваад ороход Л.Бямбажаргал гэдэг хүний хөмсөг хэсгээс нь цус гарчихсан орон дээр сууж байсан. О.Алтангэрэл зуухны ойролцоо зогсож байхаар нь би О.Алтангэрэл гэдэг хүнийг гэрээс нь авч гараад одоо гэртээ орж амар гэж хэлээд би гэртээ ороод амарсан юм... Та хоёрыг хоёуланг чинь ална шүү гээд зогсож байхаар нь би гэрээс нь гаргаж аваад гарсан юм О.Алтангэрэл надад өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Б өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ОБА транс ХХК-ийн кемп дээр өглөө 11 цагийн орчимд байсан байх гэртээ амарч байхад намайг Пүрэвжаргал наад архи дарсаа уухаа боль гэх шиг чимээ гараад хэрэлдэж байх шиг байсан. Тэгээд байж удаагүй гэрт нь хүн маргалдах чимээ гарахаар нь Гантулга бид хоёр гэрээс гараад Гантулга гэрт нь ороод О.Алтангэрэл ахыг гэрээс нь гаргаад ирж гэрт оруулсан юм. Тэгээд байж байтал удаагүй хэрэлдэж ноцолдох чимээ гарахаар нь би гарч очоод О.Алтангэрэлийг  гэрт нь оруулахад Ариунсүх гэдэг хүн байж байхаар нь би одоо гаргаж болохгүй шүү гэж хэлээд буцаад гэртээ ороод байж байтал дахиад хэрэлдээд ноцолдох чимээ гарахаар нь дахиж гараад яваад очтол Л.Бямбажаргалын амардаг гэрийн гадна талд Л.Бямбажаргалын зүүн хөмсөг хэсгээс нь цус гарчихсан байдалтай гэрийн гадна О.Алтангэрэл Л.Пүрэвжаргал, Түмэнжаргал нар байсан. Тэгээд удаагүй ОБА транс ХХК-ийн удирдлагууд ирээд О.Алтангэрэл гэдэг хүнийг аваад явсан. Л.Бямбажаргал орон дээр суугаад О.Алтангэрэл өөдөөс нь цохих гээд байгаа юм шиг дайрсан маягтай байхаар нь би О.Алтангэрэл ахын араас нь хувцаснаас нь татаад авахад Л.Бямбажаргалыг цээж хэсэгт нь өшиглөөд авах шиг болсон. Тэгээд би гэрээс гаргаад гэрт нь оруулж өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Пүрэвжаргалын өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ОБА транс ХХК-ийн кемп дээр өглөө 10 цагийн орчимд халамцуу явж байхаар нь би Аагий ахаа та хэдэн хоног архи уудаг юм бэ маргааш өглөө шинжилгээнд орох гэж байгаа шүү дээ гэж хэлээд гэртээ ороод байж байтал араас гартаа торонд архи, мах барьж орж ирээд Пүүжээ пиздаа минь чи юу гээд байгаа юм бэ гээд хэлтэл миний төрсөн ах Л.Бямбажаргал босож ирээд та яаж байна гээд хэлтэл О.Бямбажаргал ахыг цохиод авахаар нь би гэрээс гараад Алтангэрэл ах агсан согтуу тавиад байна гээд хэлтэл Тулга, Бархас ирээд Бархас гэрт ороод Алтангэрэл ахыг гэрээс авч гараад гэрт нь оруулсан юм. Тэгээд би гэртээ ороод байж байтал дахиж гэрт орж ирээд Л.Бямбажаргалыг ах өшиглөөд автал Бархасболд дахиж орж гэрээс аваад гарсан юм. Би гараад ОБА транс ХХК-ийг хариуцаж байсан Бумцэнд гэдэг хүнд очиж Алтангэрэл агсан согтуу тавьж орж ирээд байна гээд хэлтэл Бумцэнд хүрч ирээд одоо дахиж орж ирэхгүй байх гэж хэлээд гараад явсан юм. Тэгээд байж байтал Алтангэрэл ви чатаар та хоёрыг заналхийлж ална гэртээ чинь шатаана гээд байсан. Удаагүй дахиж гэрт орж ирээд Л.Бямбажаргал ахыг заамдаж авахаар нь гэрээс гаргах гэтэл Алтангэрэл гэдэг хүн гартаа барьсан гар утсаараа зүүн хөмсөг нь дээр нь нэг удаа цохиж аваад байж байхад Түмэнжаргал ирээд салгаж аваад байж байхад Чинболд,  Бумцэнд нар ирээд аваад явсан юм...Ахаас өөр хэн нэгэн хүний бие эрх чөлөөнд халдаж цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Алтангэрэлийн өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг ОБА транс ХХК-ийн кемп дээр үхрийн мах нэг шил архи торонд хийгээд явж байтал Л.Пүрэвжаргал та битгий архи уугаад байгаач гээд надад хэлэхээр нь би хариу үг хэлэхгүй Л.Пүрэвжаргал, Л Бямбажаргал нар амардаг гэрт яваад ортол орон дээр сууж байсан. Л.Бямбажаргал намайг үгийн зөрөөгүй цохиод авахаар нь би Л.Бямбажаргалтай заамдалцаж аваад байж байтал дүү Л.Пүрэвжаргал нь миний баруун чихний орчимд нэг удаа цохиод авахаар нь би толгойгоо дараад эргээд хартал миний араас цохиод гэрээс түлхээд гаргасан юм. Тэгээд би гэртээ орж байж байгаад буцаад Л.Бямбажаргал Л.Пүрэвжаргал нар амардаг гэрт явж ороод байж байтал Л.Пүрэвжаргал Л.Бямбажаргал нар над руу дайраад би гэрээс гараад байж байхад тэнд байсан жолооч Тулга, Бархасболд нар ирээд салгасан юм... Л.Бямбажаргал миний эгэм хэсэгт цохиод намайг заамдаад авсан юм. Харин Л.Пүрэвжаргал миний баруун чихэн тус газарт нэг удаа цохисон юм...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн “...1.Л.Бямбажаргалын биед тархины доргилт, зүүн хөмсөг, духны язарсан шарх, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжны салстын язрал, баруун хацар, зүүн шилбэний зулгаралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 576 дугаартай шинжээчийн “...1.О.Алтангэрэлийн биед баруун талын IX, зүүн талын XI, XII хавирганы хугарал гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хавтаст хэргийн  45- 46 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Бямбажаргалын яллагдагчаар өгсөн “...Би учруулсан гэж үзэж байна. Би Алтангэрэлд 2.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  59 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Алтангэрэлийн яллагдагчаар өгсөн “...Би гараараа цохиж гэмтэл учруулсан гэж бодож байна... Л.Бямбажаргал надад 2.000.000 төгрөг өгсөн...миний буруу байгаа ...одоо миний зүгээс Бямбажаргалд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Алтангэрэл, Л.Бямбажаргал нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 576 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Алтангэрэлийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Бямбажаргалын  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. 

 

Шүүгдэгч О.Алтангэрэл, Л.Бямбажаргал нар нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч бие биедээ халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.Алтангэрэл нь хохирогч Л.Бямбажаргалын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг,

 

Шүүгдэгч Л.Бямбажаргал нь хохирогч О.Алтангэрэлийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Л.Бямбажаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч О.Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Л.Бямбажаргалыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Бямбажаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Алтангэрэл, Л.Бямбажаргал нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч О.Алтангэрэлийн биед “баруун талын IX, зүүн талын XI, XII хавирганы хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 576 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/-ээр,

 

Хохирогч Л.Бямбажаргалын биед “тархины доргилт, зүүн хөмсөг, духны язарсан шарх, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжны салстын язрал, баруун хацар, зүүн шилбэний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 50-51 дэх тал/  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн

мөрдөгчийн тогтоолоор иргэн О.Алтангэрэлийг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Л.Бямбажаргалыг хохирогчоор тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэд гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 23, 29 дэх тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Алтангэрэл нь шүүгдэгч Л.Бямбажаргалаас гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг авсан, шүүгдэгч Л.Бямбажаргалаас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бямбажаргал нь хохирогч О.Алтангэрэлд гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг өгсөн, шүүгдэгч О.Алтангэрэлээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан.  

 

Иймд шүүгдэгч Л.Бямбажаргал нь хохирогч О.Алтангэрэлд гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Алтангэрэл нь шүүгдэгч Л.Бямбажаргалаас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг, хохирогч Л.Бямбажаргал нь шүүгдэгч О.Алтангэрэлээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч О.А нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “ОБА транс” ХХК-ийн кемп дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Бямбажаргалтай үл ялих зүйлээр маргалдаж, цээж рүү нь өшиглөж, нүүр хэсэгт цохисны улмаас “тархины доргилт, зүүн хөмсөг, духны язарсан шарх, 2 нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, завжны салстын язрал, баруун хацар, зүүн шилбэний зулгаралт гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч Л.Бнь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “ОБА транс” ХХК-ийн кемп дээр О.Алтангэрэлтэй үл ялих зүйлээр маргалдаж, толгой, эгэм хэсэг цохисны улмаас “баруун талын IX, зүүн талын XI, XII хавирганы хугарал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.      

 

Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Алтангэрэлд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бямбажаргалд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч О.Алтангэрэл нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, шүүгдэгч Л.Бямбажаргал нь хохирогч О.Алтангэрэлд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч О.Алтангэрэлд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Бямбажаргалд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. /хавтас хэргийн 84 дэх тал/

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч О.А, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч О.Алтангэрэл, Л.Бямбажаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  овогт Очирын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  

-Шүүгдэгч Ноё овогт Лхагвын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг, Л.Б оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б нь хохирогч О.Алтангэрэлд гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Алтангэрэл нь шүүгдэгч Л.Б “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг, хохирогч Л.Б нь шүүгдэгч О.Ал “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч О.Алтангэрэл, Л.Бямбажаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Алтангэрэл, Л.Бямбажаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ДАВААНАРАН