Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Уянгаа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Сугарын ******* холбогдох 2226003650010 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Сант сумын 5-р баг, 12-95 тоотод оршин суух хаягтай, Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 380 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Харчин овогт Сугарын *******, регистрийн дугаар: /*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.******* 2022 оны 09 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дүгээр багийн “Time” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнөөс иргэн өмчлөл эзэмшлийн “iphone-6” загварын цагаан өнгийн гар утас 1 ширхэг, “Самсунг А12” загварын хар хөх өнгийн гар утас 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, мах импексийн ажлын үнэмлэх 1 ширхэг, “Ефс” нэртэй дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 1 ширхгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй сэм авч, улмаар мөн сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Оюу” төв дотор байрлуулсан бэлэн мөнгөний машин болон тус багт байрлах Хаан банкны экспресс банкны төвөөс хохирогч Хаан банкны 507723236066 дугаарын данснаас тухайн картыг ашиглан 4 удаагийн үйлдлээр зарлагын гүйлгээ хийж, 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/-н төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч С.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Прокурорын уншиж танилцуулсан бүгд үнэн байна. Хохирлоо төлнө” гэв.   

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны орой Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт урьд нь ирэнгээ үлдээсэн машинаа авахаар ганцаараа ирсэн. Тэр өдрөө “Time” буудлын 202 тоот өрөөнд ганцаараа хоносон. Өглөө нь босоод тай утсаар ярихад яваад ирсэн. Тэндээ архи авч уусан. Удалгүй Симба /Ганболд/ 40 орчим насны өндөр эрэгтэй хүнтэй ороод ирсэн. Тухайн хүнтэй танилцахад ******* /Сантын шар/ гэдэг гэж байсан. Тэгээд ууж байсан архи дуусахаар нь С.******* архи аваад ир гээд Хаан банкны виза картаа өгөөд кодыг нь хэлээд архинд явуулсан. С.******* “Болор” нэртэй архи авч ирсэн. Би С.*******гаас Хаан банкны виза картаа аваад гар утасны гэрэнд хийсэн. Тэгээд авчирсан архийг нь уучихаад унтацгаасан. Нилээн согтуу байсан болохоор хэдэн цаг болж байсан болон зарим болсон зүйлээ санахгүй байна. Өглөө 07 цаг өнгөрч байтал сэрэхэд хажуугийн орон дээр унтаж байсан. Тэгээд гар утсаараа ярих гээд хайтал миний 2 ширхэг гар утас байхгүй байсан. Тэгээд Ганболд, С.******* хоёрыг аваад явсан байх, авч ирээд өгчих байх гэж бодоод хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Хаан банкны лавлах руу залгаад дансаа шалгуулахад миний Хаан банкны 5077236066 дугаарын данснаас 500.000 төгрөгөөр 3 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа зарлага гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Би “Iphone 6” маркийн цагаан өнгийн, дэлгэц дээрээ шилэн наалттай, тус наалт нь хагарсан, ногоон кейстэй гар утас байсан, тус гар утсыг 2021 оны 08 дугаар сард “tedy” худалдааны төвөөс 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нөгөө гар утас нь “Самсунг А12” маркийн хар хөх өнгийн хавтсан гэртэй, 2 симтэй, гар утас байгаа ба тус гар утсыг 2021 оны 03 сард Улаанбаатар Баянгол дүүргийн 10-р хорооллын Мобикомын салбараас миний эхнэр Мэндбаяр авч өгч байсан. Би хэдэн төгрөгөөр авч өгч байсан талаар мэдэхгүй байна. Тус гар утасны хавтсан гэрэнд Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, мах импексийн ажлын үнэмлэх, “Эфс” дэлгүүрийн хөнгөлөлтийн карт зэрэг бичиг баримт байсан. Би гар утсаа унтраасан байсан. Мөн асаавал кодтой тул хүн ашиглах боломжгүй, код гаргуулан ашиглах байх. Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө ******* гар утасныхаа гэрнээс картаа өгч архинд явуулахад миний 2 гар утас байсан. Тэгээд *******гийн авч ирсэн архийг уучхаад буцаад унтаад сэрэхэд С.******* гараад явчихсан, миний 2 гар утас байхгүй байсан. Би алдсан гар утаснууд болон бичиг баримт, данснаас гарсан мөнгөө авч хохиролгүй болмоор байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Миний Самсунг А12 загварын гар утас, Iphone  6s загварын гар утас иргэний үнэмлэх, банкны карт, иргэний үнэмлэх, ажлын карт зэргийг надад буцааж өгөөгүй. Миний 5077236066 дугаарын хаан банкны дансны картнаас 500,000 төгрөгийг 3 удаа, 200,000 төгрөгөөр 1 удаа мөнгө авч нийт 1,700,000 төгрөг данснаас авсан байсан. *******гийн хураалгасан 1,050,000 төгрөгийг буцаан авсан, 650,000 төгрөг байхгүй байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед хүнс бараан зах дээр байхад найз Эрхэмбаяр, 2 над руу утсаар залгаад “time" буудлын 202 тоотод байна яваад ир гэхээр нь очих гээд явж байтал Хангамж худалдааны төвийн арын хаалганд дээр С.*******тай таарсан. Тэгээд *******тай мэнд мэдээд миний багын найзууд дуудаад байна хамт явах уу гэхэд С.******* зөвшөөрөөд хамт “time" зочид буудлын 202 тоот өрөөнд ороход Эрхэмбаяр , Мөнххуяг нар архи ууж байсан. Тэгээд хамт юм яриад хажуугийн дэлгүүрээс архи аваад ууцгаасан, нийт 5, 6 шил архи ууцгаасан байх. Тэгээд Эрхэмбаяр харилаа гээд явсан. Түүнээс хойш би 20 цагийн үед харих гээд гарсан. Буудалд , Мөнххуяг,С.******* 3 үлдсэн. Маргааш нь ажил дээр байхад ирээд гар утас, бичиг баримтаа алдчихлаа, чамтай ирсэн ******* явсан юм шиг байна гэсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй” Намайг явахад , Мөнххуяг, С.******* 3 нилээн согтолтой байсан. Намайг явахад гаргаж өгсөн. намайг гаргаж өгөхдөө миний карт хаана байна гэхэд энд байна гээд халааснаасаа гаргаж өгөхөд нь авч байсан. Мөнххуяг миний хажууд гар утсаар яриагүй. т гар утас байсан талаар би хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар  хуудас/,

 

       2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийж хураан авсан “...20.000 төгрөгийн дэвсгэрт 44 ширхэг, 10.000 төгрөгийн  дэвсгэрт 15 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг зэрэг бэлэн мөнгийг хураан авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

         Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай "... “Iрhоnе 6S рlus загварын гар утас 200,000 төгрөг, Самсунг А12. загварын гар утас 280,000 төгрөг, Хаан банкны виза карт 10,000 төгрөг. цахим үнэмлэх 68,300 төгрөг, дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 2,000 төгрөг, ажлын үнэмлэх 4,000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 564,300 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

        Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5540/612 дугаартай “...5077236066 тоот данснаас 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 22 минутад гүйлгээ хийгдсэн АТМ бэлэн мөнгөний машины байршил. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, Гэндэнгийн гудамж “Оюу” төв 1-р давхар АТМ- 039. 5С77236066 тоот дугаарын данснаас 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 28 минутад, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 29 минутад, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 31 минутад гүйлгээ хийгдсэн. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг Намнансүрэнгийн гудамж 365 тоот, Хаан банкны экспресс банк АТМ-1045.” гэсэн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

        Шүүгдэгч С.*******гийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/,

    

        Шүүгдэгч С.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч С.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар багийн “Tme” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнөөс иргэн өмчлөл эзэмшлийн “IPhone -6” загварын цагаан өнгийн гар утас 1 ширхэг, “Самсунг А12” загварын хар хөх өнгийн гар утас 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, мах импексийн ажлын үнэмлэх 1 ширхэг, “Ефс” нэртэй дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 1 ширхгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй сэм авч, улмаар мөн сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Оюу” төв дотор байрлуулсан бэлэн мөнгөний машин болон тус багт байрлах Хаан банкны экспресс банкны төвөөс хохирогч Хаан банкны 507723236066 дугаарын данснаас тухайн картыг ашиглан 4 удаагийн үйлдлээр зарлагын гүйлгээ хийж, 1,700,000  төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах  ажиллагааны явцад  хэрэгт цуглуулсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан хохирогч мэдүүлэг, гэрч Ганболдын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 104 тоот хөрөнгө үнэлгээний тайлан, Хаан банкны 5540/612 тоот лавлагаа, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч т 2,364,300 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1,050,000 төгрөгийг буцаан хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 1,214,300 төгрөг төлөгдөөгүй байгаа. Шүүгдэгч С.*******  урьд  2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Шүүхийн шатанд 1 хоног цагдан хоригдсон байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэмт хэрэг хийсэн миний буруу. Би үлдсэн хохирлыг төлж барагдуулна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

Шүүгдэгч С.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.******* нь 2022 оны 09 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар багийн “Тime” нэртэй зочид буудлын 202 тоот өрөөнөөс иргэн өмчлөл эзэмшлийн “I phone 6S” загварын цагаан өнгийн гар утас 1 ширхэг, “Самсунг А12” загварын хар хөх өнгийн гар утас 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, мах импексийн ажлын үнэмлэх 1 ширхэг, “Ефс” нэртэй дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 1 ширхэгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй сэм авч, улмаар мөн сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Оюу” төв дотор байрлуулсан бэлэн мөнгөний машин болон тус багт байрлах Хаан банкны экспресс банкны төвөөс хохирогч Хаан банкны 507723236066 дугаарын данснаас тухайн картыг ашиглан 4 удаагийн үйлдлээр зарлагын гүйлгээ хийж, 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/-н төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч С.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны орой Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирсэн. Тэр өдрөө “Тimе” буудлын 202 тоот өрөөнд ганцаараа хоносон. Өглөө нь босоод тай утсаар ярихад яваад ирсэн. Тэндээ архи авч уусан. Удалгүй Симба /Ганболд/ 40 орчим насны өндөр эрэгтэй хүнтэй ороод ирсэн. Тухайн хүнтэй танилцахад ******* /Сантын шар/ гэдэг гэж байсан. Тэгээд ууж байсан архи дуусахаар нь С.******* архи аваад ир гээд Хаан банкны виза картаа өгөөд кодыг нь хэлээд архинд явуулсан. ******* “Болор” нэртэй архи авч ирсэн. Би *******гаас Хаан банкны виза картаа аваад гар утасны гэрэнд хийсэн. Тэгээд авчирсан архийг нь уучихаад унтацгаасан. Нэлээн согтуу байсан болохоор хэдэн цаг болж байсан болон зарим болсон зүйлээ санахгүй байна. Өглөө 07 цаг өнгөрч байтал сэрэхэд хажуугийн орон дээр унтаж байсан. Тэгээд гар утсаараа ярих гээд хайтал миний 2 ширхэг гар утас байхгүй байсан. Тэгээд Ганболд, С.******* хоёрыг аваад явсан байх, авч ирээд өгчих байх гэж бодоод хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Хаан банкны лавлах руу залгаад дансаа шалгуулахад миний Хаан банкны 5077236066 дугаарын данснаас 500.000 төгрөгөөр 3 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа зарлага гарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандан дуудлага өгсөн. Би “I phone 6s” маркийн цагаан өнгийн, дэлгэц дээрээ шилэн наалттай, тус наалт нь хагарсан, ногоон кейстэй гар утас байсан, тус гар утсыг 2021 оны 08 дугаар сард “tedy” худалдааны төвөөс 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нөгөө гар утас нь “Самсунг А12” маркийн хар хөх өнгийн хавтсан гэртэй, 2 симтэй, гар утас байгаа. ...Тус гар утасны хавтсан гэрэнд Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, мах импексийн ажлын үнэмлэх, “Эфс” дэлгүүрийн хөнгөлөлтийн карт зэрэг бичиг баримт байсан. ...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө ******* гар утасныхаа гэрнээс картаа өгч архинд явуулахад миний 2 гар утас байсан. Тэгээд *******гийн авч ирсэн архийг уучихаад буцаад унтаад сэрэхэд ******* гараад явчихсан, миний 2 гар утас байхгүй байсан. Би алдсан гар утаснууд болон бичиг баримт, данснаас гарсан мөнгөө авч хохиролгүй болмоор байна, ...Миний Самсунг А12 загварын гар утас, I phone 6s рlus загварын гар утас иргэний үнэмлэх, банкны карт, иргэний үнэмлэх, ажлын карт зэргийг наад буцааж өгөөгүй. Миний 5077236066 дугаарын хаан банкны дансны картнаас 500,000 төгрөгийг 3 удаа, 200,000 төгрөгөөр 1 удаа мөнгө авч нийт 1,700,000 төгрөг данснаас авсан байсан. *******гийн хураалгасан 1,050,000 төгрөгийг буцаан авсан, 650,000 төгрөг байхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 23-24 дүгээр хуудас/, гэрч “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед хүнс бараан зах дээр байхад найз Эрхэмбаяр, 2 над руу утсаар залгаад “Time” буудлын 202 тоотод байна яваад ир гэхээр нь очих гээд явж байтал Хангамж худалдааны төвийн арын хаалганд дээр С.*******тай таарсан. Тэгээд *******тай мэнд мэдээд миний багын найзууд дуудаад байна хамт явах уу гэхэд ******* зөвшөөрөөд хамт “Time" зочид буудлын 202 тоот өрөөнд ороход Эрхэмбаяр , Мөнххуяг нар архи ууж байсан. ...Тэгээд Эрхэмбаяр харилаа гээд явсан. Түүнээс хойш би 20 цагийн үед харих гээд гарсан. Буудалд , Мөнххуяг, С.******* 3 үлдсэн. Маргааш нь ажил дээр байхад ирээд гар утас, бичиг баримтаа алдчихлаа, чамтай ирсэн ******* явсан юм шиг байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар  хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийж хураан авсан “...20.000 төгрөгийн дэвсгэрт 44 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, 5.000 төгрөгий дэвсгэрт 4 ширхэг зэрэг бэлэн мөнгийг хураан авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай "... “Iрhоnе 6S рlus загварын гар утас 200,000 төгрөг, Самсунг А12. загварын гар утас 280,000 төгрөг, Хаан банкны виза карт 10,000 төгрөг. цахим үнэмлэх 68,300 төгрөг, дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 2,000 төгрөг, ажлын үнэмлэх 4,000 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 564,300 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34 дүгээр хуудас/, Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5540/612 дугаартай “...5077236066 тоот данснаас 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 22 минутад гүйлгээ хийгдсэн АТМ бэлэн мөнгөний машины байршил. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, Гэндэнгийн гудамж “Оюу” төв 1-р давхар АТМ- 039. 5С77236066 тоот дугаарын данснаас 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 28 минутад, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 29 минутад, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 31 минутад гүйлгээ хийгдсэн. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг Намнансүрэнгийн гудамж 365 тоот, Хаан банкны экспресс банк АТМ-1045” гэсэн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч С.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.*******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч  т учирсан хохирол болох “Iphоnе-6” загварын цагаан өнгийн гар утас 1 ширхэг, “Самсунг А12” загварын хар хөх өнгийн гар утас 1 ширхэг,  Хаан банкны виза карт 1 ширхэг,  иргэний үнэмлэх 1 ширхэг, Мах импексийн ажлын үнэмлэх 1 ширхэг, “Ефс” нэртэй дэлгүүрийн хөнгөлөлтийн карт 1 ширхэг зүйлийн  үнэлгээ нь 564,300 төгрөг болох нь         Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,-ээр, бэлэн 1,700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5540/612 дугаартай “...5077236066 тоот данснаас 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 22 минутад гүйлгээ хийгдсэн АТМ бэлэн мөнгөний машины байршил. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг, Гэндэнгийн гудамж “Оюу” төв 1-р давхар АТМ- 039. 5С77236066 тоот дугаарын данснаас 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 28 минутад, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 29 минутад, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 31 минутад гүйлгээ хийгдсэн. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р баг Намнансүрэнгийн гудамж 365 тоот, Хаан банкны экспресс банк АТМ-1045” гэсэн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна. 

 

            Үүнээс шүүгдэгч С.*******гаас 1,050,000 төгрөгийг хураан авч хохирогч т буцаан олгосон болох нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийж хураан авсан “...20,000 төгрөгийн дэвсгэрт 44 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 15 ширхэг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг зэрэг бэлэн мөнгийг хураан авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.  

 

Хохирогч т учирсан 2,264,300 төгрөгийн хохирлоос шүүгдэгчээс хураан авч хохирогч т буцаан олгосон мөнгөн дүн болох 1,050,000 төгрөгийг хасаж үлдэх 1,214,300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******гаас 1.214.300 төгрөг  гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэлээ.

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.******* нь шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хяналтын шатанд ирэхгүй удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй, ам бүл ганцаараа амьдардаг, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.******* нь өөрийгөө өмгөөлж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч С.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөөгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.******* оногдуулсан арван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

             

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч С.******* нь 8 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/165/ дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай, шүүгчийн захирамж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/184, дугаартай “Шүүх хуралдааныг завсарлуулах тухай шүүгчийн захирамж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих төв /цагдан хорих байр/-д  хүлээлгэн өгсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,  

     

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,1.4, 1.5, 1.6 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Сугарын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Харчин овогт Сугарын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* оногдуулсан арван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******гаас 1,214,300 төгрөг гаргуулж хохирогч т олгосугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     М.МАНДАХБАЯР