| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2018/0411/И |
| Дугаар | 431 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 431
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Үийн холбоо /дарга А.К, утас: /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн С сумын Бүрэн дунд сургууль /захирал М.М, утас: /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.К, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1. С сумын Бүрэн дунд сургуулийн ажилчдад 2018 оны 12 дугаар сарын сүүлч хүртэл олгогдох ёстой 8120700 төгрөгийг тухайн үеийн журмын дагуу олгох шийдвэр гаргуулах. 2. Энэхүү 8120700 төгрөгийн нэг хоногийн алданги болох 24362 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 19-нийг дуустал нийт 141 хоногт ноогдох алдангийг хүснэгтийн дагуу хүн тус бүрт тооцоож нийт 125 хүнд 3435000 төгрөгийг хариуцагчаас Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т заасны дагуу гаргуулж байнгын орон тоонд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 125 ажилтанд олгуулах тухай.
Нэхэмжлэгч аймгийн Үийн холбоо /дарга А.К/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Боловсролын яамнаас 2018 оны 12 сард манай аймагт хувиарлагдсан мөнгөнөөс аймгийн ЗДТГ-ын СТСХэлтэс С сумын ЕБС-д 8120700 төгрөг хуваарилсан байна. С сумын Бүрэн дунд сургуулийн ажилчдад нэмэгдэл хөлс хэлбэрээр олгогдох байсан 8 120 700 төгрөгийг ажилчдад олгохгүйгээр өөр зориулалтаар зарлагдаж, өдий хүрээд байгаа. Энэ нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1т заасан тогтоосон хугацаанд олгоно /тухайн сардаа багтааж/ гэсэн заалтыг зөрчиж олон хоног хугацаа хожимдуулсан байна. С сумын сургуулийн удирдлага хамтын гэрээ хийгээгүй ба урьд нь тухайн сардаа багтааж цалингаа авч байсан. Бид энэхүү цалингийн алдангийг 2019 оны 1дүгээр сарын 1-ээс 2019 оны 5 сарын 19 -ийг дуустал нийт 141 хоногоор тооцож ажилчдын нэг удаагийн урамшуулал 8120700 төгрөг, үүний 141 хоногт ноогдох алданги 3435000 төгрөг нийт 11555700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Үийн холбооноос тус сургуулийн багш ажилчдад урамшууллын 8120700 төгрөгийг 3435000 төгрөгийн алданги тооцож нийт 11555700 төгрөг болгож төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна.
Уг мөнгө нь боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтны цалингийн хооронд үүсэн зөрүүнээс болж олгогдоогүй байсан бөгөөд БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургуулийн нэмэлт дансанд 8120000 төгрөгийн санхүүжилт хийгдэж, сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/14 тоот тушаалаар нийт багш, ажилчдад тэнцүү хувааж олгосон гэв.
Нэхэмжлэгч аймгийн Үийн холбоо /дарга А.К/ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 12 дугаар сард эрүүл мэндийн болон боловсролын салбарт ажиллаж байгаа ажилчдын хоорондын цалингийн зөрүүг арилгах үүднээс аймгуудад төсөв хуваарилагдсан. Энэ төсвөөс С сумын бүрэн дунд сургуульд 8120700 төгрөг хуваарилагдсан бөгөөд энэ бол ажилчдад олгогдох цалин, нэмэгдэл хөлс байсан. Цалин нь урамшуулал, нэмэгдэл хөлснөөс бүрддэг учраас тухайн мөнгө олгогдох ёстой. Үүнийг олгохдоо Монгол улсын Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын холбогдох тушаал, журмын дагуу олгогдох ёстой байсан. С сумын бүрэн дунд сургуульд энэ мөнгийг ямар нэгэн өөр өглөгт өгөөд төсвийг зүй бусаар захиран зарцуулах эрх байхгүй. Бид нар энэ нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд тооцож нэхэмжилсэн. Бид нар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2019 оны 06 дугаар сарын эхээр энэхүү мөнгийг С сумын бүрэн дунд сургуулийн ажилчдад олгосон байна. Мэдээж авсан нь үндэслэлтэй. Үүнээс өмнө хамт олонтойгоо тохиролцож олгогдох ёстой байсан. Тийм учраас Монгол Улсын Үүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд тус нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч С сумын бүрэн дунд сургуулийн захирал М.Мээс олгогдоогүй мөнгө 8120700 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0,3 хувийн алдангийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 149 хоногийн алдангийг тооцож гаргуулж өгөхийг хүсэж байна. Харин 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойших алдангийг шүүхийн шийдвэр гарсны дараа жич нэхэмжлэх болно гэв.
Хариуцагч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн хэлж байгаа мөнгийг 2018 оны 12 дугаар сард аваад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр багш, ажилчдад тэнцүү хувааж олгосон. Нэхэмжлэлийн энэ шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байна. Багш ажилчид хохироогүй гэж үзэж байна. 2019 оны 06 дугаар сарын сүүлээр бүх ажилчид 6 дугаар сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, үр дүнгийн гэрээний урамшуулал, нэмэгдэл хөлс, амралтын мөнгийг аваад одоо ямар ч хохиролгүй амарч байгаа. Өөрөөр хэлбэл ажилчид байгууллагаас 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл авах ямар ч авлага байхгүй. Үүнийг нотлох үүднээс төрийн сангийн гүйлгээ хийсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэлийн дараагийн шаардлага С сумын бүрэн дунд сургуулиас алданги 3435000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг биелүүлэх боломжгүй. Яагаад гэвэл багш ажилчид бүгд хохиролгүй болсон. Багш нар ямар ч хохиролгүй болсон, алданги тооцуулах хүсэл байхгүй гээд гарын үсэг зураад хүсэлтээ бичгээр илэрхийлсэн. Манай сургууль өртэй байгууллага. 5 жил он дамжсан өр байгаа. Урьд нь захирлаар ажиллаж байсан М.Мурат гэх хүн 42 сая төгрөгийн өглөгийн тайлан өгсөн. Үүнийг нэхэмжлэгч сайн мэдэж байгаа. Өмнөх захирал 10 хүнийг илүү орон тоонд авч ажиллуулсан. Үүнийг ч нэхэмжлэгч өөрөө сайн мэдэж байгаа. Манай байгууллагад Төрийн Аудитын байгууллага санхүүгийн шалгалт хийхэд 62 сая төгрөгийн өр гарсан. Бид нар алданги төлөх байтугай багш нарын цалинг арай гэж олгож байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна.
Би нэмэгдэл хөлсийг түр зарцуулах эрхийн дагуу аваад дахин ажилчдад өгсөн. Иймд алданги тооцох ямар ч боломжгүй. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орж ирэхэд манай сургуулийн данс хаагдсан байсан. Тэгээд 12 дугаар сард ажилчдын цалин, урамшуулал, жирэмсний амралтын мөнгө, урамшууллын мөнгө зэрэг 100 хэдэн сая төгрөгийн өр гарсан байсан. Тэгээд бид нар сумын Засаг даргад хүсэлт гаргаад энэ мөнгийг түр зарцуулаад 2019 оны 12 дугаар сарыг дуустал нөхөж олгох болно гээд албан тоот явуулсан. Энэ албан тоотыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэрвээ Төсвийн тухай хуулийг зөрчсөн бол төрийн сангийн хэлтэс шилжүүлэг хийхгүй. Бид нар ямар ч хууль зөрчөөгүй. Багш ажилчдын эрхийг зөрчсөн биш хамгаалсан гэж үзэж байна. 2019 оны 6 дугаар сард нөхөж олгосон. Үүнээс болоод багш нар цалингийн зээлээ хэтрүүлсэн асуудал байхгүй, хохирсон асуудал байхгүй. Тухайн үед би багш, ажилчдад 2019 оны 12 дугаар сар хүртэл нөхөж олгоно гэдгийг удаа дараа хэлж байсан. Энэ байдлыг нэхэмжлэгчийн өрөөнд очиж хэлж, ойлгуулж байсан. Иймд алданги тооцох боломжгүй. Төсвийн шууд захирагчийн хувьд тэр мөнгийг нуугаад, түлш халаалт, шатахуун, хоол хүнс зэрэгт бусад зардалд хэрэглэсэн бол хууль зөрчсөн болно. Тухайн мөнгийг бүлэг хооронд зарцуулсан учраас хууль зөрчөөгүй.
Манай байгууллагын дотоод асуудалд аймгийн Үийн холбоо хөндлөнгөөр оролцож байгаад харамсаж байна. Аймгийн Үийн холбооноос манай сургуульд албан ёсоор хороо байгуулах ёстой байсан боловч байгуулаагүй. Хороо байгуулсан асуудал байхгүй, ажилчид хурал хийгээгүй, тогтоол гараагүй, татвар төлсөн талаар баримт байхгүй, гишүүний үнэмлэх ч байхгүй, тэмдэг ч байхгүй. Ийм нөхцөл байгаа гэдгийг мэдсээр байж байгууллагын дотоод асуудалд оролцож байгаад харамсаж байна. 2011-2016 он хүртэл манайд Үийн хороо гэж байсан. Тэр үед багш, ажилчид бүгд татвар төлж байсан. Манай Үийн хорооны дансанд 15 сая төгрөг байсан бөгөөд 4,5 сая төгрөгийг аймгийн Үийн холбоонд шилжүүлсэн. Энэ мөнгийг одоо хүртэл хаана, юунд зарцуулсан талаар ямар ч баримт байхгүй. Энэ мөнгийг өмнөх дарга нь идсэн юм уу, та идсэн юм уу энэ талаар тайлангаа танилцуулаарай гэдгийг нэхэмжлэгчид удаа дараа хэлж байсан. Үүнд багш, ажилчид бухимдаж байгаа. Тухайн үед тамга тэмдэг нь энэ хүнд байгаа, тайлан тавина гээд 20 хүнд л хурал хийгээд явсан. Үийн холбоонд сайн дураараа нэгддэг болохоос биш би хүчээр авч чадахгүй.
Үүнээс бол өөрийн хувийн эрх ашгийн төлөө шүүхэд нэхэмжлэл өгсөн гэж бодож байна. Далд хэлбэрээр өөр өөрсдийн эрх ашгийг бодож байна. Манай сургуулийн Үийн хорооны албан бус дарга нь Р.Б гэж хүн байгаа. Намайг чи захирлаар ажиллаж чадна гээд намайг сургуулийн захиралд томилсон. Би захирлаар томилогдоод 3 сургалтын менежерийн 2-ийг нь сольсон. Нэг сургалтын менежер ажлаа сайн хийж байсан учраас солиогүй. Р.Б нь тэр хүний оронд намайг ав, би ажлаа хийж чадна гээд явж байсан бөгөөд аймгийн Үийн холбоонд хандаж, сургалтын менежер болох үүднээс далд хэлбэрээр ийм асуудал гаргаж байна гэж ойлгож байна. Надад алданги төлөх боломжгүй. Энэ асуудлаас болж багш нарын хооронд хагарал үүсгэж байна. Хэдэн багш нарыг цуглуулаад 3435000 сая төгрөгийн алданги төлүүлнэ та нар Үийн холбоонд татвар төлөхгүй гэсэн асуудал ярьсан байна. Та нарын нэг жилийн татварын мөнгийг сургуулиас гаргуулна гээд цуурхал тарааж байна. Үийн холбоо энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаад харамсаж байна. Манай сургуулийн үйл ажиллагаа жилээс жилд жигдэрч байна.
Нэхэмжлэгч яагаад шүүхэд хандсан бэ гэвэл алданги 3435000 төгрөгийг өөрийн дансанд оруулах гэж байгаа. Харин Р.Б миний ажилд саад болж сургалтын менежер болох хүсэлтэй байгаа тул ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж байна. Эдгээр 4 шалтгаан байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрвээ 2019 оны 07 дугаар сард өгсөн бол амралтын мөнгөнд орох ёстой байсан. Хавтаст хэрэгт сургуулийн нягтлан бодогчийн тайлбарыг гаргаж өгсөн. Иймд хуулийн дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б аймгийн Үийн холбоо нь Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас ажилчдын нэг удаагийн урамшуулал 8120700 төгрөг, алданги 3435000 төгрөгийг гаргуулан тус сургуульд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 125 ажилтанд олгож өгөхийг хүссэн байна.
Үүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-ийн 6-д Үүүд нь гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг эдлэхээр заасан байх тул Б аймаг дахь Үийн холбоо нь С сумын бүрэн дунд сургуульд ажиллаж байгаа гишүүдийн эрхийг хамгаалахаар шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчээс С сумын Ерөнхий боловсролын бүрэн сургуулийн багш ажилчдад 2018 оны 12 дугаар сард олгогдох ёстой нэг удаагийн урамшуулал 8120700 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүхэд нэхэмжлэл иргэний дараа уг мөнгийг С сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн багш ажилчдад нэмэлт урамшуулал хэлбэрээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон болох нь С сумын 1-р сургуулийн нягтлан бодогч Б.Ханатын тодорхойлолт, 2018 оны 12 дугаар сард олгох цалингийн зөрүүг олгосон тухай 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн жагсаалт, 2018 оны жилийн эцэст цалингийн зөрүү арилгах зорилгоор олгосон 8120000 төгрөгийг авсан тухай багш ажилчдын гарын үсэгтэй баримт зэргээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8120700 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагчаас биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б аймгийн Үийн холбооноос С сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь тус сургуулийн багш ажилчдад 2018 оны 12 дугаар сард олгогдох ёстой нэг удаагийн урамшуулал 8120700 төгрөгийг хугацаандаа олгоогүй тул 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 19-нийг дуустал 141 хоногт ногдох алданги 3435000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэнийг хангах боломжгүй байна. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болох С сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн багш ажилчдын гарын үсэгтэй 2018 оны жилийн эцэст цалингийн зөрүү арилгах зорилгоор олгосон 8120000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн хамт ямар нэгэн хохиролгүй авсан болно. Сургуулиас ямар нэгэн алданги нэхэмжлэхгүй болно гэж бичигдсэн баримтаас үзэхэд багш ажилчдаас алданги гаргуулах тухай шаардлага гаргаагүй байна.
Үийн холбоо гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг эдлэх боловч уг төлөөлөл нь гишүүдээс олгосон бүрэн эрхийн хэмжээ хязгаарын дотор, тэдний хүсэл зоригийн үүднээс хийгдэх бөгөөд төлөөлүүлж байгаа этгээд болох С сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн багш ажилчид нь сургуулиас алданги нэхэмжлэхгүй талаар баримт ирүүлсэн байх тул алдангийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгохоор заасан байгаа боловч уг алдангийг нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргасан тохиолдолд шүүх шийдвэрлэнэ гэж тайлбарлан хэрэглэх нь зүйтэй байна.
Мөн Б аймгийн С сумын бүрэн дунд сургуулийн захиргаа нь багш ажилчдын цалингийн зөрүү болох 8120700 төгрөг нь олгогдоогүй болсон шалтгаанаа сургуулийн он дамжсан өр байсан ба жилийн эцсээр Нийгмийн даатгалын хэлтсээс сургуулийн дансыг хааж багш ажилчид цалин авч чадахгүй байдалд хүрсэн тул уг мөнгийг багш ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба С сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал нь төсвийн захирагчийн хувьд байгууллагын хэвийн үйл ажиллагаанд учирсан хүндрэлийг даван туулахын тулд төсөвт зохицуулалт хийгдсэнийг анхаарах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч С сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь нэхэмжлэгчийн ажилчдын нэг удаагийн урамшуулал 8120700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, алданги 3435000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 141 дүгээр зүйлийн 141.4-т зааснаар С сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь нэхэмжлэгчийн ажилчдын нэг удаагийн урамшуулал 8120700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, алданги 3435000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199841 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 144881 төгрөгийг гаргуулан Б аймгийн Үийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК