| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/0356/И |
| Дугаар | 430 |
| Огноо | 2019-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 430
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг 26 дугаар хороо С 40и байр 18 тоотод байршилтай А ХХК /гүйцэтгэх захирал Ч, рд:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Т сумын 5 дугаар баг хөх толгой Х гол, А.Ж-1 гудамж А 18 айлын орон сууцны байр 4 давхар 9 тоотод оршин суух Б овогт Хийн Хад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 183,300,000 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр "А" ХХК-тай ямаа худалдан авч борлуулах, хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу манай компаны үүсгэн байгуулагч БНХАУ-ын иргэн Цы дансанд 599 сая 690 мянган төгрөгийг шилжүүлэн оруулсан. "А" ХХК-ыг төлөөлж ямаа худалдан авах гэрээ хийх бэлтгэн нийлүүлэгчийг сонгон авах эрхийг Д. Мт өгч итгэмжлэл олгосны дагуу Д. М нь 2018 оны 9 сарын 12-ны өдөр Б аймгийн Т сумын харьяа X. Хтай "Ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ" байгуулж түүнд нийтдээ 410 сая төгрөг шилжүүлсэн билээ. Гэрээний хугацаа дуусаж бэлтгэсэн ямаагаа хүлээн авахаар Б аймагт ирэхэд Х нь гэрээнд заасны дагуу ямааг бэлтгээгүй бэлтгэсэн ямааны тоо, чанар гэрээний шаардлагыг хангаагүй байсан тул бид ярилцаж мөнгөө буцааж авахаар тохирсон. X. Х мөнгийг 2019 оны 1 сарын 15-нд багтааж мөнгийг чинь ашгийн хамт гаргаж өгнө гээд " Нэмэлт гэрээг байгуулж" алданги төлөхөөр тохирсон боловч одоог хүртэл авсан мөнгөө гүйцэд шилжүүлээгүй байна. X. Х 2019 оны 1 сарын 30-нд Улаанбаатар хотод ирж бидэнтэй уулзахдаа үлдсэн мөнгийг алдангитай хамт 2019 оны 3 сарын 1-ны дотор төлнө гэж өөрийн гараар тайлбар бичиж өгсөн.
Хад өгсөн 410 сая төгрөгөөс одоогийн байдлаар нийт 314 сая төгрөгийг буцааж шилжүүлсэн. 96 сая төгрөг дутуу байна. Иймд X. Хаас 96 сая төгрөгийг алдангийн хамт гаргуулж өгнө үү.
Нэмэлт гэрээнд заасны дагуу алданги тооцвол авах мөнгөнөөсөө их хэмжээнд хүрсэн тул манай компаны зүгээс "А" ХХК-д төлсөн нийт 41. 800.000 төгрөгийн алдангийг төлүүлэх хүсэлтэй байна. Мөн X. Хын буруугаас манай компанийн тооцоолж байсан ашиг байхгүй болсон. X. Х гэрээний дагуу 410 сая төгрөгөөр ямааг бэлтгэсэн байсан бол манай компани багадаа 30 хувийн цэвэр ашиг олохоор тооцож байсан. Цэвэр ашгийг хамгийн багаар 10 хувиар бодож 41.000.000 төгрөгийг X. Хаас гаргуулна. Бид Б аймаг руу X. Хаас мөнгөө авахаар 2 удаа машинаар, 2 удаа онгоцоор очсон. Машинаар болон онгоцоор очсон зардалд онгоцны тийз, бензин, хоол буудал нийт 4.500.000 төгрөг болсон байна.
Иймд X. Хаас нийт 183.300.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.
Миний бие Улаанбаатар хотын иргэн Д.М гэгчтэй 2017 онд танилцсан.Би тухайн үед малчдаас хонины ноос цуглуулж Улаанбаатар хотын ноосны үйлдвэрүүдэд тушаадаг байсан. 2018 оны 09 дүгээр сарын эхээр над руу Д.М утасдаж танай нутагт ямаа ямар үнэтэй байна, олдоц хэр байна, ямаа цуглуулах боломж байна уу гэж асуусан. Би тэгэхээр нь тухайн үеийн ханш 60.000 орчим байна, цуглуулж өгч болно гэсэн. Д.М нь хэд хоногийн дараа холбогдохоор болоод 9 дүгээр сарын 10- ны үеэр дахин над руу утасдаж хотод хүрээд ирэх боломж байна уу, бид мөнгийг гаргая, ямаа цуглуулж өг гэсэн. Би тэр ярианы дагуу 9 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн машинаар Улаанбаатар хотод очсон. 9 дүгээр сарын 12-ны өдөр намайг буудалд байхад Д.М хүрээд ирсэн. Би түүнд орон нутгийн ямааны ханш ямар байгаа талаар, мөн ямаа цуглуулах хүмүүс их байгаа талаар, ер нь бүх нөхцөл байдлыг танилцуулсан. Д.М тэндээс яваад тэр өдөр үдээс хойш нэг настай хүнийг дагуулж ирсэн.Тэр хүн нь өөрийгөө өвөр монгол хүн байгаа, монгол нэрийг Б гэдэг гэж танилцуулсан. Бид хоорондоо ямаа цуглуулах талаар ярилцаад сүүлд нь хоорондоо гэрээ байгуулахаар болсон. Тэд ирэхдээ гэрээг шивж бэлтэд ирсэн байсан. Тухайн гэрээнд Д.М бид хоёр гарын үсэг зурсан. Тэгээд ямаа цуглуулах урьдчилгаа мөнгө болгож 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний Худалдаа хөгжлийн банкин дахь 0 тоот дансанд Д.Мын 0 тоот данснаас 60.000.000 төгрөг шилжүүлсэн. Би 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос буцаж маргааш нь Т суманд ирсэн. Тэгээд ямаа цуглуулах болж дүү А.Еийг Б сум руу явуулж 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр түүний Х банканд байгаа 5189075032 тоот дансанд урьдчилгаа болгож 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Е нь зөвхөн Б сумаас хязгаарлахгүй Д, Т, Б, А сумуудаар явж ямаа цуглуулсан. Мөнгийг нь тухай бүрд нь түүний дансанд шилжүүлж байсан. Мөн У аймгийн Н, Ө, Х, Б аймгийн Н сумын Ачит нуур, Х голын чиглэлээр ямаа цуглуулах ажлыг эхнэрийн дүү С.Ед хариуцуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Д.М түүний Х банкин дахь 0 тоот дансанд 60.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн би шаардлагатай үед дээрх дансанд мөнгө шилжүүлж байсан.
Гэрээний хавсралтын 3-д Худалдан авсан ямаа 1000 ш хүрэх тутам А тал газар дээр нь очиж тооллого хийнэ гэж заасны дагуу Д.М, Б нарыг газар дээр нь ирж үз гээд дуудсан ба 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тэд өөрсийн машинаар Т суманд хүрч ирсэн. Би 9 дүгээр сарын 29-ний өдөр тэднийг Б суманд цуглуулсан ямаа дээр дагуулж очсон. Тэд газар дээр нь үзээд ингэж авч байвал болох юм байна, ямаагаа авч байгаарай гээд хот руу буцсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 99.000.000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр 60.000.000 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 60.000.000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөг миний дансанд шилжүүлсэн. Мөн 10 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөгийг дүү Ейн дансанд шилжүүлсэн. Нийт дүнгээр 409.000.000 төгрөг шилжиж ирсэн. Тэгээд Т сумаас Е, А, А, Е, А нарын хүмүүсийг авч ямаа цуглуулсан. Би М нарт гэрээний дагуу ирж үзээрэй гэж удаа дараа утасдахад өөр аймгуудад явж байна, түрүүн үзсэн юм чинь одоо шаардлагагүй гэсэн хариу өгч байсан. Өдөр ирэх тусам ямааны ханш өсч байсан ба энэ байдлыг би тухай бүрд М, Б нарт мэдэгдэж байсан ба тэд тэр ханшаар нь авч бай гээд байсан. У аймгийн чиглэлээс цуглуулсан ямаануудыг цаад сумдаас нь цуглуулж нэмж туусаар байгаад Н сумын нутагт хүргэж М зах гэх газар оршин суух тус сумын иргэн А, С нарт хөлс өгч 1 сар 15 хоног орчим хариулуулсан. Тэр үед Б над руу утасдаж танай аймагт Жан /утас:99607455/ гэгч хятад очсон байгаа, ямаагаа үзүүлээрэй гэхээр нь би түүнийг Өгээс олж М захад байгаа ямаа дээр дагуулж очоод үзүүлсэн.Тэнд 2100 орчим ямаа байсан. Сүүлд нь А, С нар тухайн ямааг Т суманд тууж хүргээд 15 хоног хариулсан. А, С нар явсны дараа тухайн ямааг А /утас: / гэгч залууг хөлслөн авч сар гаруй хариулуулсан. Б сумаас цуглуулсан ямааг тэнд Сын хүү Е /утас / гэх залууд хариулуулсан. Тэнд нийтдээ 2000 орчим ямаа цугларсан.Тэр залуу 2 сар орчим хариулсан. Бусад сумдаас цуглуулсан ямааг Т сумын Н /утас: / гэх залууд өгч хариулуулан хөлсийг нь өгсөн. Мөн сумын төв орчмоос цуглуулсан ямааг Н гэх залууд хариуцуулсан. Тэр бас 2 сар орчим хариулсан. Би сумын 5 дугаар багийн Засаг дарга Баас зөвшөөрөл авч ямааг харуулж газрыг нь заалгаж авч, ямаа хаших хашаа байхгүй учир Т сумын иргэн У /утас: / гэх хүний хашаа хороог хөлслөн авч хөлсийг нь өгч байсан. Сумын төвийн зарим хүмүүсээс авсан ямааг өөрсдийн мал дээр нь байлгаж байгаад ямаа нядлах үеэр авсан. Тэгээд би М, Б нарт газар дээр нь хүрээд ир, цаг агаар хүйтэрч мал турж эхэлж байна, ямааг нядлах хэрэгтэй байна, зарим нь хүйтэнд дарагдаж үхэж эхэлж байна гээд дарагдсан ямааны зургийг хүртэл явуулж байсан. Тэд ирэхгүй болохоор нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс ямааг миний мал нядлах үйлдвэрийн хашаанд нядалж эхэлсэн. Мал нядлах ажлыг Т сумын иргэн М.Е /утас: /-д хариуцуулж сумаас 20-иод залууг хөлсөлж авсан. Нэг ямааг 4000 төгрөгөөр нядлахаар тохиролцсон. Ямааг ямар хүмүүс нядалсан, хичнээн хэмжээний хөлс олгосон талаарх тооцоог Е сайн мэдэж байгаа. Мөн гэдэс доторх арилгахад 5 эмэгтэйг хоногийг нь 10.000 төгрөгөөр хөлсөлж авсан. Тэгээд 11 дүгээр сарын 25-ны үеэр Б, түүний эхнэр, мөн танихгүй нэг залуу, нэг эмэгтэйтэй хамт дөрвүүлээ ирсэн. Бид тухайн үед 300 орчим ямаа нядалсан байсан. Бгийн эхнэрийн М гэгч байсан. Нөгөө залуу, түүний эхнэрийн нэрийг мэдэхгүй, найз гээд байсан. Тэд газар дээр нь ирж үзээд ерөнхийдөө ямаа жижиг биетэй, туранхай байна, бид нар авахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Орой нь ах Аийн гэрт бүгдээрээ уулзсан. М нь 120.000.000 төгрөг дагаж ирсэн найз нарынх, үлдсэн мөнгө бидний мөнгө байгаа, бид энэ махыг авч чадахгүй, та өөрөө зах зээл олж борлуулаад бидний мөнгийг гаргаж өг, хэрэв ашиг гарвал 60%-ыг бид авъя, 40%-ийг та ав гэсэн. Би тэдний саналыг хүлээж авч гараас баримт бичиж өгсөн. Би тэгж тохирох болсон шалтгаан нь Б нь би чиний эзэмшил газарт үйлдвэр барьж өгнө, чи төслөө бэлдэж бай, хоёулаа хамтарсан компани, үйлдвэр байгуулъя, цаашид ч хамтран ажиллана гэж Жан гэгч хятадыг дагуулж ирээд миний газрыг үзэж зохих судалгааг хийсэн. Би тэгээд цаашид хамтарч ажиллах юм чинь хэрүүл үүсгээд яахав гээд тохирсон. М нар маргааш нь яваад Б гэгч үлдсэн. Тэр өөрөө мал нядлах бүх үйл ажиллагааг өөрөө биечлэн үзсэн. Эхний нядалсан ямаануудыг бөөр, өлөн гэдэс, гүзээ зэрэг дайвар бүтээгдэхүүнийг Жан гэгч хятадад худалдаж мөнгийг өөрийн дансанд оруулж аваад хот руу явсан. Бид ямааг 12 дугаар сарын 20 хүртэл нядалсан. Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нядалсан ямааны арьсыг аймгийн төвийн ченж А /утас: / гэгчид худалдаж 100.000.000 төгрөгийг Мгийн данс руу хийсэн. Тэгээд шинэ жил болж бүх газарт шинэ жилийн уур амьсгал орсон, мах авах хүн олдохгүй он гарсан. Тэгээд наана цаана ярьж байгаад Х аймгийн иргэн Бд // худалдахаар болсон. Тэр хүмүүс 10- аад хоногийн дараа ирж газар дээр нь 1 кг махыг 3800 төгрөгөөр өгөхөөр авахаар тохиролцсон. Тэр хүмүүс ч бэлэн мөнгөөр авч чадахгүй төлбөр тооцоогоо хувааж хийнэ гээд ямааны мах авсан. Тэрнээс орж ирсэн 60.000.000 төгрөгийг цаг тухайд нь Мгийн данс руу шилжүүлсэн. Дараа тэр хүмүүс ямааны махны зарим төлбөр тооцоонд үхрийн мах өгье, бэлэн мөнгөгүй боллоо гэхээр би аргагүй байдалд орж 10 тонн үхрийн махыг кг-ыг нь 6200 төгрөгөөр үнэлж авсан. Мах авахаасаа өмнө М, Б хоёрт мэдэгдсэн. Тэгээд уг махыг Т суманд байгаа өөрийн чанах үйлдвэрт чанаж Е /утас: / гэгчийн аэро автобусаар хот руу ачсан. Тэр махыг ачуулсан талаар Бд хэлсэн ба тэр мах авах хүмүүстэй ярьсан байсан. Би хот руу онгоцоор очиход М, Б хоёр хүлээж аваад, Эмээлт зах дээр очиж махыг орой нь нэг хятад хүмүүст үзүүлсэн. Тэр хүмүүс нь махны үнийг буулгах гээд өөхтэй байна гэд яваад өгсөн. Тэгээд Б нөгөө Жан гэх хятад руу залгаад тэдний агуулахад аваачаад буулгасан. Маргаашаас цагаан сарын амралт эхэлж хүмүүс 10-аад хоног амраад явсан. Тэр хугацаанд би Сонгодо эмнэлэгт нурууны зураг авхуулаад эмчилгээ хийлгэсэн. Цагаан сарын дараа урьдаас мах авах хүмүүстэй ярьж хүлээж байсан ба 2 дугаар сарын сүүлээр танил хүмүүс Баяндалай, Соёлоо гэх хоёр өвөр монгол залуу ирж махыг авахаар болсон. Тэр үед Б руу бас яриулж байгаад үнийг тохиролцсон. Тэр хүмүүс ч анхнаасаа энэхүү махыг дахиж бага зэрэг үйлдвэрт оруулна, удахгүй мөнгийг чинь гаргаж өгье гээд 30 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд нийт 346 хайрцаг буюу 6920 кг махыг 1 кг нь 38 юаниар тооцож авсан. Би хамт Ачилцаж Эмээлт дээр байгаа үйлдвэрт буулгаж өгчхөөд ирсэн. Маргааш нь орсон урьдчилгаа 31,0 сая төгрөгийг Мгийн данс руу хийж өгсөн. Баяндалай, Соёлоо нараас одоогоор мөнгө орж ирээгүй байна. Дараа нь мөнгө орж ирэхээр тухай бүрд нь Мд шилжүүлж байсан. Тэгээд би Баян Ө руу буцаж ирээд үлдэгдэл төлбөр тооцоогоо дүү нартай хийж, энэ тэндээс авах авлага, төлбөр тооцоогоо хурдан ойрын хугацаанд дуусгах арга хэмжээ авсан. Намайг Улаанбаатар хотод явж байхад М нь Б аймаг дахь Цагдаагийн газарт намайг залилан мэхэлсэн гэж өргөдөл өгсөн. Б аймаг дахь Цагдаагийн газар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 0 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж намайг шалгасан. Намайг сар гаруй шалгаад 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр прокурорт шилжүүлж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би гэрээ ёсоор авсан мөнгөөр ямаа цуглуулсан нь үнэн. Сүүлд нь эдгээр хүмүүс өөрсдөө ямааны мах авахгүй, мөнгийг буцааж авна гээд гэрээнээс буцсанаас болоод энэ асуудал үүссэн. Бид гэрээ байгуулахдаа туувар, хариулга, нядалгаа, тээвэрлэлтийн зардал зэрэг зардлыг М нар хариуцахаар тохиролцсон. Би энэ асуудА холбоотой зардлуудын тооцоог одоо хүртэл хийгээгүй байгаа. Би тэднээс авсан мөнгөний үлдэгдэл 96.0 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тэд гэрээнээс буцсанаас болж алдагдал хүлээсэн учир төлж чадаагүй байна. Харин алданги 41.800.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ашигт 41.000.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч Ц.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 09 дүгээр сард А ХХК нь ямаа худалдан авахаар мах бэлтгэн нийлүүлэгчийг хайж, сонгосон. А ХХК нь М гэх үнээр төлөөлүүлэн Х. Хтай гэрээ байгуулсан. Х.Х нь гэрээний дагуу ямаа цуглуулж чадна гэсэн тул түүний дансанд 2018 оны 10 дугаар сарын 23,24-ний өдрийн байдлаар нийт 410 сая төгрөг шилжүүлсэн. Бид тухайн үед ямааны мах бэлтгэн нийлүүлж байгаа ажлын явцыг шалгаж Х.Хаас үр дүнг шаардаж байсан. Х.Х нь цуглуулсан ямааны талаар болон цуглуулах ямааны талаар мэдээллийг бидэнд хэлж байсан. 11 дүгээр сарын сүүлээр бид ямааг хүлээн авахаар Б аймгийн Т суманд ирсэн. Х.Хын бэлтгэсэн ямаа нь чанарын шаардлага хангаагүй, гэрээнд заасан шаардлага хангаагүй тонн хүрэхгүй, чанаргүй ямаа байсан тул бид Х.Хаас ямаа авахаа больж, 410 сая төгрөгөө буцааж авахаар болж, би 2 найзын хамт Улаанбаатар хот руу буцсан. Миний нөхөр Б Х.Хаас мөнгөө гаргуулж авахаар Б аймагт үлдсэн. Х.Х бидний мөнгийг ашгийн хамт гаргаж өгнө, санаа зоволтгүй гэж гэж гар баримт бичиж өгсөн. Х.Хын бичиж өгсөн баримт хэрэгт авагдсан. Х ямаа авахын хажуугаар үхрийн мах болгож бизнес хийж байсан. Би Х.Хыг А ХХК-аас авсан мөнгөөрөө өөрөө бизнесээ өргөжүүлэх тал дээр ашигласан гэж үзэж байна. Х.Хыг залилангийн хэрэгт шалгуулахаар Б аймгийн Цагдаагийн газарт хандсан. Учир нь, Х.Хыг гэрээгээр халхавчилж, манай байгууллагаас авсан мөнгөөр өөрийнхөө бизнесийг эргэлдүүлж байна гэх үндэслэлээр шалгуулсан ч залилангийн үйлдэл байхгүй, гэрээний үндсэн дээр явагдсан үйл ажиллагаа тул шүүхэд хандана уу гэх хариу өгсөн. Х.Х нь 415 төгрөгийг цувуулан төлсөөр байгаад 96 сая төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Х.Х нь алдангитай хамт гаргаж өгнө гэж 2 удаа баримт бичиж өгсөн. Мөн Х.Х нь нэг удаа уг мөнгийг төлж өгнө, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бүх мөнгийг төлж өгнө, чадахгүй бол хоногийн 0.5 хувийн алданги төлнө гэж нотариатаар баталгаажуулж баримт бичиж өгсөн. Х.Х нь 2019 оны 1 дүгээр сард цагаан сарын өмнө Улаанбаатар хотод очихдоо мөнгийг алдангийн хамт 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгнө, өгч чадахгүй бол алдангийг төлөхөөс татгалзахгүй гэж баримт бичиж гарын үсэг зурж өгсөн. Иймд Х.Хаас алдангийг гаргуулахыг хүсэж байна А ХХК нь А компаниас мах бэлтгэн нийлүүлэх гэрээгээр 600 сая төгрөгийг аваад 415 сая төгрөгийг Х руу шилжүүлсэн. Х.Х нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж бид А компанид 71 сая төгрөгийн алданги төлсөн. Би Х.Хаас алданги 43.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай компани олох байсан ашиг, хохирлоо нэхэмжилсэн. А ХХК-ний олох ёстой байсан ашгийг гаргуулах боломжгүй гэж үзвэл алданги 71 сая төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. А компани бидний хүсэлтээр алдангийг зогсоосон байдалтай байна. А ХХК-ний А компанид төлсөн 71 сая төгрөгийн алдангийг, үндсэн төлбөр 96 сая төгрөгийн хамт Х.Хантаас гаргуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А ХХК-тай гэрээ байгуулж, ямаа цуглуулж өгөхөөр 410 сая төгрөг авсан нь үнэн. Үүнээс 266.600.000 төгрөгт 650 тооны эр ямаа эрх, 3250 тооны эх ямаа, нийт 3900 толгой ямаа худалдаж авсан. Мал нядалга, хөлсөлж авсан малчин, түрээсийн газар болон бусад зардалд нийт 36.500.000 төгрөг зарцуулсан. Дээрх бүх зардал нийлээд 303.130.000 төгрөгийн зардал гарсан. Б, М нартай ямааг 11 дүгээр сарын эхээр нядлахаар гэрээ байгуулсан ба би тэр үеэр тэдэнтэй холбогдоход бид өөрсдөө очиж байгаад малыг нядална гэж хэлсэн. Үүнээс хойш 11 дүгээр сарын 20-ны үе болж хүйтэрч эхэлж, мал турж эхлэх үед малын нядалж эхэлсэн. 11 дүгээр сарын 25-ны үеэр Б нь эхнэр М болон 2 найзын хамт Б аймагт ирсэн. Тэд бидний цуглуулсан ямааг үзээд гэрээнд заасан хэмжээг хангаагүй байна, ямаа авахгүй, мөнгөө буцааж авна гэж гэрээнээс татгалзсан. Би тухайн үед тооцоо хийж 120 сая төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 290 сая төгрөгт ямааны мах, арьс дайвар бүтээгдэхүүнийг борлуулсны дараа мөнгийг өгөхөөр тохиролцсон. Хэрэв ашиг гарвал 60/40 хувиар хувааж авахаар тохиролцсон. Бид 1 ямааны махыг дунджаар 13 кг гэж тооцож 192.662.000 төгрөг, ямааны арьсыг 1 ширхгийг 36.000 төгрөгөөр тооцож 140.400.000 төгрөг, дайвар бүтээгдэхүүнийг борлуулж 2.450.000 төгрөг болно, нийт 335.510.000 төгрөг болно гэж тооцсон. Бид цэвэр ашиг 32.381.000 төгрөг олохоор гэж тооцож 19.428.000 төгрөгийг Б, 12.952.000 төгрөгийг би авахаар тохиролцсон байсан. Гэвч бодит байдал дээр ашиг олоогүй харин ч алдагдал хүлээсэн. Би ямааны 3900 ширхэг арьсыг Т гэх ченжид 108.175.000 төгрөгөөр худалдсан. Би үүнээс 32.225.000 төгрөгийг алдагдал хүлээсэн. Би ямааны махыг Х аймгийн иргэн Б гэх хүнд худалдсан. 1 ямааны мах дунджаар 13 кг биш 9,8 кг орчим татсан. Би Бд 38425 кг махыг 146024600 төгрөгөөр худалдаж 84 сая төгрөгийг бэлнээр авсан. Тэрээр 62 сая төгрөгийг бэлэн өгч чадахгүй гэхээр 1 кг махыг 6200 төгрөгөөр тооцож 10 тонн үхрийн мах аваад Б, Ад мэдэгдэж байсан. Би дээрх махыг өөрийнхөө үйлдвэрт чанаж хагас боловсруулалт хийж, худалдсан. Би 03 дугаар сарын 02-ны өдөр 30 сая, 03 дугаар сарын 27-ний өдөр 65.400.000 төгрөг авч уг мөнгийг Мгийн данс руу шилжүүлсэн. Ямааны махыг үнэ дансаар нийт 179.414.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 192 сая төгрөг болох байсан ч би 13.245.000 төгрөгийг алданги хүлээсэн. Би арьс, махнаас нийт 45.774.000 төгрөгийн алданги хүлээсэн. Би алдагдал хүлээсэн учир үлдэгдэл 96 сая төгрөгийг одоо хүртэл төлж чадахгүй байна. Би 96 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө алдагдал хүлээсэн тул ашиг төлөх боломж байхгүй. Б, М нар өөрсдөө гэрээнээс татгалзсан учир тухайн гэрээ дуусгавар болсон. Нэгэнт гэрээ дуусгавар болсон тул алданги төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч талын замын зардалд 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгч нар өөрсдийн ажлаар Б аймагт ирсэн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2 тал хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллах гэрээний дагуу ямаа цуглуулах ажиллагаа хийгдсэн. Аль аль тал маргаан үүсгэж олон зүйл ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжилсэн ашгаасаа татгалзаж байгаа тул энэ талаар хэлэх зүйл байхгүй. Алдангийн хувьд сүүлд байгуулсан гэрээний дагуу тооцох асуудал яригдаж байна. Гэхдээ 01 дүгээр сарын 30-ны өдрийн баримт хэрэгт авагдсан. Иргэний хуульд үүргийн гүйцэтгэлийг хангахаар талууд хугацаа тогтоож болно гэж заасан. Иймд алдангийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тооцож өгөхийг хүсэж байна. Алданги гэрээний дагуу тооцогдох ёстой. Түүнээс биш А компанид төлсөн алдангийн хэмжээгээр тооцогдох хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь, Х.Х нь А компанитай гэрээ байгуулаагүй ба ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. А компанитай байгуулсан гэрээг гаргаж өгөөгүй. А компанид алданги төлсөн гэж үзэх үндэслэл байхгүй. 4500000 төгрөгийг зардал нэхэмжилсэн ч холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс алданги тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хувь хэмжээг нь харгалзан үзэхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Х.Хаас шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл төлбөр 96,000,000 төгрөг, алданги 82,800,000 төгрөг, бусад зардал 4,500,000 төгрөг, нийт 183,300,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ манай компани нь Х.Хтай ямаа худалдан авах, хамтран ажиллах гэрээ байгуулж түүнд 410,0 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Х.Х нь гэрээнд заасны дагуу ямааг бэлтгээгүй бэлтгэсэн ямааны тоо, чанар шаардлагыг хангаагүй байсан тул бид ярилцаж мөнгөө буцааж авахаар тохирсон ба Х.Х мөнгийг 2019 оны 1 дүгээр сарын 15-нд багтааж шилжүүлэх байсан боловч одоо хүртэл мөгөө гүйцэт өгөөгүй, 410,0 сая төгрөгөөс 314,0 сая төгрөгийг буцааж шилжүүлж, 96,000,000 төгрөг дутуу байгаа тул алдангийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас үлдэгдэл төлбөр 96,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлэн зөвшөөрсөн ба алданги болон бусад зардлыг төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч А ХХК болон Х.Х нарын хооронд байгуулагдсан Ямаа худалдан авах, хамтран ажиллах тухай гэрээгээр Х.Х нь 10000-20000 ямаа худалдан авах ажиллагааг гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн ба бэлтгэсэн ямааны мах, арьс, өлөн гэдэс зэргийг 2018 оны 11 дүгээр сарын 1-15-ны дотор Улаанбаатар хотод ирж А ХХК-д хүлээлгэж өгөхөөр тохиролцжээ.
Энэхүү гэрээний дагуу А ХХК-аас 410,000,000 төгрөгийг Х.Хад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ.
А ХХК болон Х.Х нар нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ямаа худалдан авах хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр худалдан авагч нь гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хугацаанд 290,000,000 төгрөгийг худалдагчийн Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд шилжүүлсэн боловч худалдагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу ямааг аваагүй мөн гэрээний хугацаанд ямааг хүлээлгэн өгөөгүй тул ямааны төлбөрт шилжүүлсэн 290,000,000 төгрөгийг худалдагчийн өөрийн гаргаж өгсөн тайлбар тайланд тусгасан ашгийн хамт худалдан авагчид 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буцаан төлөхөөр, худалдагч нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 290,000,000 төгрөгийг худалдан авагч талд гарган өгсөн тайлан тооцоонд заагдсан ашгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар Х.Х нь гэрээгээр буцаан төлөхөөр тохиролцсон 290,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 14-нд, 2 дугаар сарын 11-нд 40,000,000 төгрөг, 3 дугаар сарын 3-нд 30,000,000 төгрөг, 3 дугаар сарын 25-нд 40,000,000 төгрөг, 3 дугаар сарын 27-нд 2 удаагийн үйлдлээр 64,000,000 төгрөг, нийт 194,000,000 төгрөгийг төлсөн байх ба 96,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж А ХХК-д төлсөн 41,800,000 төгрөг, олох байсан ашиг 4,100,000 төгрөг гэж нэхэмжилснийг үнийн дүнд өөрчлөлт оруулахгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ямаа худалдан авах хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсний алданги 81,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
Хариуцагч Х.Х нэмэлт гэрээний дагуу 290,000,000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны дотор төлж өгөхөөр үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тул гэрээнд зааснаар алданги төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Уг гэрээний нийт үнэ 290,000,000 төгрөг байх ба 1 дүгээр сарын 14-нд 20,000,000 төгрөг төлөгдсөн, 2 дугаар сарын 11-ний хүртэл 270,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байх тул хугацаа хэтрүүлсэн 16 хоногт 35,100,000 /27000000х0.5%х16 хоног/ алданги төлөхөөр, 2019 оны 2 дугаар сарын 11-д 40,000,000 төгрөг төлөгдсөн ба 2019 оны 3 дугаар сарын 3-ны хүртэл 230,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байх тул 23,000,000 /230000000х0.5%х20 хоног/ төгрөгийн алданги төлөхөөр, 2019 оны 03 дугаар сарын 03-нд 30,000,000 төгрөг төлөгдсөн ба 2019 оны 3 дугаар сарын 25-ны хүртэл 210,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байх тул 23,100,000 /210,000,000 х 0.5 % х 22 хоног/ төгрөгийн алданги төлөхөөр, 2019 оны 03 дугаар сарын 27 оны хүртэл 147,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2019 оны 03 дугаар сарын 27-ны хүртэл 1,470,000 /147,000,000 х 0.5 % х 2 хоног/ төгрөгийн алданги тус тус төлөхөөр байна. Дээрх байдлаар тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алданги болох 81,800,000 төгрөгийн үнийн дүнгээс илүү гарч байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд алданги 81,800,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Х.Хаас үлдэгдэл төлбөр болох 96,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 81,800,000 төгрөг, нийт 177,800,000 төгрөгийг гаргуулан А ХХК-д олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс хохиролд 4,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт байхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.6-д заасныг баримтлан Х.Хаас үлдэгдэл төлбөр болох 96,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 81,800,000 төгрөг, нийт 177,800,000 төгрөгийг гаргуулан А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,074,450 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Хаас 1,046,950 гаргуулан А ХХК-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК