Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 427

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Ч дүүрэгт байршилтай, Мийн Д холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт Он М /рд:, утас: /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч О. Мг Б сумын 3 -р баг Ц-д байршилтай Б сумын Засаг даргын 2011 оны 12 -р сарын 06 -ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 106 тоот захирамж, Газар эзэмших эрхийн 2011 оны 0 тоот гэрчилгээгээр Мийн холбоонд эзэмшүүлсэн 5000м2 газар болон тухайн эзэмшил газарт баригдсан Б сумын 3 -р багт байршилтай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2018 оны 0тоот гэрчилгээтэй 120 м.кв талбайтай шашин сүм хийдийн барилгыг орон сууцны зориулалтаар хууль бус ашиглаж байгаа үйлдлийг тогтоож, албадан нүүлгэхийг хүсэх тухай.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.М нь Б сумын 3 -р баг Цагаан -арал гэх газарт байршилтай Монголын Мусульман нийгэмлэгийн холбооны өмч болох сүм хийдийн барилгыг зориулалтын бусаар ашиглаж өөрийн гэр орныг оруулж, орон сууцны зориулалтаар ашиглаж, Сүм хийдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, Сүмийн ариун дагшин байх ёсыг зөрчиж, эзэмшил газрыг дур мэдэн хууль бус ашигласан үйлдэл гаргаж байна. Б сумын 3-р баг Ц гэх газарт байршилтай, 120м2 талбайтай Шашны хийдийн барилга байгууламж болон эзэмшил 5000м2 газар нь Мийн холбооны өмч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0тоот гэрчилгээ, Б сумын Засаг даргын 2011.12.06 -ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 106 тоот захирамж, Газар эзэмших эрхийн 0 тоот гэрчилгээ, 2011.12.06 -ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын кадастрын зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байх юм. Гэтэл Моны өмчлөлд байгаа Сүм хийдийн барилга байгууламж, түүний эзэмшил газрыг О.М гэгч хууль бусаар эзэмдэн ашиглаж, зориулалтыг өөрчилж, орон сууцны хэлбэрээр ашиглаж, манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, холбооны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс нэхэмжлэл гаргаж байна.

Иймд иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1; 106-р зүйлийн 106.1-д зааснаар Он Мг Б сумын 3-р баг Ц" -д байршилтай Моны Өмчлөлийн Сүм хийдийн үйл ажиллагаанд саад хийж буй үйлдлийг таслан зогсоож, сүм хийдийн эзэмшил газар болон сүм хийдийн байрнаас албадан нүүлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Мн оршин сууж үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламж буюу мешит /сүм/ нь 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр М Холбооны тэргүүн М.Ааас 500,000 төгрөгийн, иргэн Х.А 500,000 төгрөгийн болон Б сумын Ц багийн иргэдийн хандив тусламжаар баригдсан юм. Энэ нь иргэн. Х.Х, Х.С, Х.Ж, Т.М, С.Т, Х.Т, Х.Т, С.К, С.Н, Б.С, М.Ө зэрэг хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Уг мешитийг Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Нэрэмжит болгох тухай 15 дугаар тогтоолоор Аын Хын нэрэмжит болгосон байдаг. Улмаар Ах аралын ард иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу О.Мг 2009 оноос эхэлж Х мешитийн имамаар томилуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж ирсэн байна. Энэ нь 2010, 2011 онд авхуулсан фото зургуудаар нотлогдоно. О.М нь 2011 онд Х мешитийн газрыг албан ёсны болгож авахаар эрх бүхий этгээдэд хандаж өргөдөл гаргаснаар Б сумын Засаг даргын 2011 оны 110 дугаар шийдвэрээр 0 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон байна. 2015 онд Х мешитийн барилгыг шинээр барихаар болж санхүүжилт хайж эхэлсэн. Мөн Х мешитийг албан ёсны бүртгэлтэй болгож үйл ажиллагааг нь хуулийн дагуу явуулахаар болж хөөцөлдөж, улмаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор сүм хийд байгуулах зөвшөөрөл авсан, дараа нь Х мешитийг албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж 0 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг авсан юм. Ингээд 2016 оноос эхэлж ард иргэдээс хандив цуглуулж Х мешитийн барилгыг шинэчилж барьсан болно. Өөрөөр хэлбэл шинээр мешит барих хөрөнгийн 70%-ыг Турк улсын иргэн Б, үлдсэн 30%-ын хөрөнгийг Ахаралын ард иргэдээс хандив цуглуулах байдлаар барьсан болно. Уг шинэ мешитийн барилга байгууламжийн ажил 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр дуссанаар 10 дугаар сарын 01-ний өдөр тус багийн сүсэгтэн иргэдийг оролцуулан нээлтийн ажлыг хийж, имам О.Мд хүлээлгэн өгч мешитийн хуучин байшингийн зориулалтыг өөрчлөн мешитийн ажилчдын байр болгон ашиглах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл хаанаас хэзээ яаж гэдэг нь тодорхойгүй байдлаар Мийн Д холбоо нь уг шинээр баригдсан мешит ямар нэгэн байдлаар улсын бүртгэлд бүртгүүлж нэхэмжлэлд дурдагдсан 0 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг авсан байдаг.

Х мешит нь одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болох нь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 41 тоот албан бичиг, Татварын албаны тодорхойлолт, Х мешитийн хурлын протокол зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

Хариуцагчийн зүгээс болон Ах арал багийн ард иргэдийн зүгээс Мийн Д холбооны Х мешитийг хууль бусаар өмчлөлдөө авсан асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа болно. Хамгийн наад захын жишээ гэвэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Б сумын Засаг даргын 2011 оны 106 дугаар захирамж засвартай, аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 395 дугаар албан бичгээс үзэхэд тийм захирамж байдаггүй юм байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан материал дахь газар эзэмших гэрчилгээнд мешитийн нэр тусгагдаагүй ба газрын гэрчилгээ авсан өдөр нь шийдвэр гарсан өдөртэй огт нийцэхгүй байна. Түүнчлэн, Мийн Д холбоо гэсэн байгууллага тус Ах арал багт огт байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье Иймд Мийн Д холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мийн Д холбооны Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах салбарын мешит анх 2002 онд баригдсан. 2011 онд Б сумын Засаг даргын 106 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай 5000 мкв газрыг эзэмшүүлсэн. Хуучин сүм ашиглах боломжгүй болж хуучирсан тул Мийн харьяа газарт Турк улсын иргэн Мы хөрөнгөө оруулалтаар 2016 онд шинэ сүм баригдсан. Шинэ сүмийг хариуцаж ажиллаж байсан О.М хуучин мешитийг орон сууцны зориулалтаар ашиглаж тухайн сүмийн тав тухыг алдагдуулж ирсэн. Мийн холбооны зүгээс О.Мг ажлаас чөлөөлж, түүнийг албадан нүүлгэх, түүний оронд С.Үмбитханыг томилсон шийдвэр гаргасан ч хариуцагч мешитийг чөлөөлж өгөөгүй. Мийн холбооны харьяа Б сумын Ц багт байрлах шашны үйл ажиллагаа явуулж байгаа мешит болон газраас О.Мг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц дахь мешитыг 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр барихаар шийдвэр гаргаж байсан. Би тухайн үед нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан. Мешитыг Ц багийн иргэдийн хандиваар барьсан. А 500000 төгрөг хандивлана гэсэн ч 100000 төгрөгийн барилгын материал өгсөн. Би ч гэсэн хандив өгч байсан ба ард иргэдийн хандиваар баригдсан. Б сумын төв мешитийн барилгыг Н.С худалдаж авахаар санал оруулсан. Н.Саулетан тухайн үед Б сумын төв мешитийн барилгыг 1 сая төгрөгөөр худалдаж авна гэх үед би 500000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн. Бид тухайн мөнгийг өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Би 550000 төгрөгийн нийгэмлэгийн кассаас барилга барьж байгаа хүмүүст гаргаж өгсөн. Тухайн үед Х, Т гэдэг хүн байсан. Тус мешитэд Н.С иманаар ажиллаж байгаад 2004 онд мешитийн үйл ажиллагааг зогсоож, ажлаа орхиж явсан. Тус мешитийн үйл ажиллагаа зогссоны дараа тус барилгад багийн цэцэрлэг ажиллаж байсан. 2009 онд манай байгууллагад тус багийн иргэд өргөдөл гаргасан ба уг өргөдлийн дагуу О.Мг Өлгийгөөс нүүлгэн шилжүүлж, тус мешитэд ажиллахаар томилж өгсөн. Ц багийн Засаг дарга О.М нь 2009 оноос эхэлж имамаар ажиллаж байгаа гэх тодорхойлолт гаргаж өгсөн. О.М ажиллаад 10 жил болж байна. О.М нь Б аймгаас нүүж очиж суурьшсан, ажлаа хийж байгаа. Манай байгууллагын тушаалаар О.Мг томилж ажиллуулж цалингаа өгч байна. Иргэдийн хандиваар баригдсан барилга байгууламжаас О.Мг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэгчид байхгүй гэж үзэж байна. Учир тус мешитийг иргэдийн хандиваар барьсан ба М холбоо тус мешитийг ажилчдын байр болгох шийдвэр гаргасан. Энэ бол Ц багийн иргэдийн өмч. 10 жил чимээгүй байсан хүмүүс гэнэт ухаан орсон мэт нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Н.С 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр О.Мг ажлаас чөлөөлж, түүний оронд Үыг ажилд томилсон тухай тушаал гаргасан гэж хэлсэн. Нэхэмжлэгч талын хүсэлт шийдвэрлэгдэх бол хөдөлмөрийн маргаан гарч, О.М ажилгүй болж Б аймагт нүүж ирэх шаардлага гарах зэргээр хохирох эрсдэлтэй байна. Ц багийн 100 гаруй өрхийн 60 өрх нь О.Мг цаашид ажиллуулж өгөөч гэх тодорхойлолт гаргасныг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. 106 дугаар захирамж нь архиваас гарахгүй байгаа гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. А.Х гэдэг хүн тус багт миамаар ажиллаж байсан. 1995 оны Б сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тус мешитийг А.Хын нэрэмжит болгох тухай тогтоол гарч байсан тул Х мешит гэж нэр өгч, улсын бүртгэлийн гэрчилгээ авч байсан. Тухайн үед О.М нь Турк улсад 3 сарын сургалтад хамрагдахаар явсан байсан. Тус мешит нь Т, Т гэх 2 тэргүүлэгчтэй. Нэхэмжлэгч талд Х мешитийн үйл ажиллагаа явуулах ямар ч эрх бүхий бичиг баримт байхгүй. Зөвхөн нэхэмжлэгч тал тус мешитийг барьсан гэж өмчлөх эрх аваад түүнийгээ түрүү барьж зүтгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Миний бие тус хэрэгт анхнаасаа өмгөөлөгчөөр оролцож, нотлох баримтуудыг цуглуулах ажиллагаанд оролцож, шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд оролцсоны хувьд дараах саналыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр гаргасан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар О.Мн Ц багт байршилтай Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны өмчлөлийн сүм хийдийн үйл ажиллагаанд саад учруулж буй үйлдлийг таслан зогсоож, сүм хийдийн эзэмшил газар болон байрнаас албадан чөлөөлж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б сумын 3 дугар баг Ц багт байрлалтай сүм хийдийн өмчлөлийн талаар ярья. Зохигчид хэрэг үүсгэсэн өдрөөс хойш тухайн сүмийн өмчлөлтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг түлхүү цуглуулж гаргаж өгсөн. Б сумын Ц багийн төвд байршилтай хуучин болон шинэ сүм, 5000 мкв талбай бүхий газартай хашаа, амбаар бүхий 3 төрлийн эд хөрөнгөөс бүрддэг нь газрын кадастрын зургаар нотлогдож байна. Энэхүү сүм хийд буюу шашны байгууллага нь хэний өмч бэ гэх асуудал гарч ирнэ. Эрх бүхий этгээдээс тухайн сүм шашны байгууллагад газар эзэмшүүлэх тухай 2 удаа захирамж гарсан. 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар газар эзэмшүүлэх тухай, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжууд гарсан ба дээрх захирамжуудаар Б аймгийн Б сумын 3 дугаар баг байршилтай Ц дахь мешитед 5000 мкв талбай бүхий газрыг Мийн холбооны Б сумын 3 дугаар баг дахь салбарт эзэмшүүлсэн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан газар эзэмшүүлэх тухай 2 захирамж нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр заасан. Нэхэмжлэлд дурдсан хариуцагч талд 0 дугаар бүхий газрыг гэрчилгээг 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/110 дугаар захирамжийг үндэслээд нэгж талбарын 5000 мкв газрыг Б сумын Ц багийн Х мешитэд олгож, газар эзэмшүүлсэн гэх боловч уг гэрчилгээнд олгосон огноо бичигдээгүй байна. Гэтэл 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн А/110 гэсэн дугаар бүхий захирамж нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжтай давхцаж байна. Харин Х мешитэд газар эзэмшүүлсэн Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/110 дугаар захирамж хэрэгт авагдаагүй ба уг захирамж гарсан эсэх нь эргэлзээтэй. Гэрчилгээний хувьд газрын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллага болох Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас лавлагаа гаргуулж хэрэгт нотлох баримтаар өгсөн. Б аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар албан бичгийн шинжлэн судлуулсан. Уг албан тоотод Аж ахуйн нэгж байгууллагын 0 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Б сумын Газрын даамалд хуваарилагдсан байна гэж бичсэн.

Х мешитэд олгосон хариуцагч талын өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрчилгээд Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/110 дугаар захирамжийг үндэслэж олгосон гэсэн мөөртлөө уг гэрчилгээ 2017 онд хэвлэлтээс гарч 2017 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Б сумын газрын даамалд жагсаалтаар олгогдсон байна. Энэ нь 2011 онд Х мешитэд гэрчилгээ олгогдоогүй болох нь нотлогдож байна. Энэ нь хариуцагч иргэний хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлснийг илтгэж байна. Б сумын газрын даамал Х.Аын 2 удаагийн тодорхойлолт хэрэгт авагдсан ба уг тодорхойлолтуудыг шинжлэн судлуулсан. А нь тухайн үед Х мешитэд газар эзэмшүүлэх тухай эрхийн акт гарч байгаагүй гэдгийг нотолсон. Өөрөөр хэлбэл, Х мешитэд газар эзэмшүүлсэн тухай эрхийн акт байхгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын Б сумын Ц дахь мешитэд Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар захирамжаар нэгж талбарын 0 дугаартай 5000 мкв газрыг эзэмшүүлсэн байна. Энэ захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэхүү захирамжийг үндэслээд нэхэмжлэгч байгууллагад 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б сумын газрын даамал Х.Аын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 0 дугаартай хууль ёсны гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч байгууллагад хууль журмын дагуу газар эзэмших гэрчилгээ олгогдсон. Б сумын 3 дугаар баг буюу Ц багт байршилтай шашин сүмийн үйл ажиллагаа явуулдаг мешитийн байрыг Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар бүхий гэрчилгээгээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр Мийн Д холбооны өмч болохыг баталгаажуулж гэрчилгээ олгосон. Үүгээр тус мешит нь нэхэмжлэгч байгууллагын өмч гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж заасан. Мөн Эд хөрөнгөө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг анхаарах ёстой. Гэрчилгээгээр тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь нэхэмжлэгч байгууллага болох нь нотлогдож байна. Тухайн эд хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй ямар нэгэн байдлаар холбогдолгүй болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/520 дугаар хариу өгөх албан бичгээр нотлогдож байна. Хариуцагч тал тухайн сүмийг Хын нэрэмжит бөгөөд Ц багийн ард түмний өмч мэтээр тайлбарлаж байна. Х мешитийн нийт ард түмний өмч болсон эрх зүйн үр дагавар бүхий эрхийн акт байхгүй байна. Мөн Х мешит нь иргэдийн өмч бол М холбооны тэргүүн хэний итгэмжлэлээр оролцож байна вэ гэх асуудал хөндөгдөнө. Х мешитээс Ад итгэмжлэл олгоогүй, О.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. О.Мд тухайн сүмд ямар нэгэн холбоо байхгүй, түүнд мешитийг эзэмших, ашиглах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүйн нотлогдож байна. М холбооны тэргүүн М.А нь О.Мг тухайн сүм хийдэд имамаар томилсон бол тухайн байгууллагын өмчлөлийн сүм хийдэд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Монголын Мусульман шашинтны М холбооны тэргүүн Аы тушаалаар томилогдсон О.М нь өнөөдөр нэхэмжлэгч байгууллагын ажлын байранд ажиллаж байгаа нь нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Нэхэмжлэгч байгууллага нэгэнт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа тул Иргэний хууль болон холбогдох бусад хуулийн заалтын дагуу тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн өөрийн эд хөрөнгийг өмчлөхөд саад учруулж буй ямар нэгэн үйлдлийг таслан зогсоох, захиран зарцуулахын тулд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хариуцагч О.Мн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигч нарын мэтгэлцээний үр дүнд Б сумын Ц багт 2 мешит байдаг нь тогтоогдож байна, шинэ сүм 2016 онд ашиглалтад орсон ба өнөөдрийн хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд шинэ сүмд үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Хуучин сүм 2002 онд баригдсан гэх үйл баримт тогтоогдож байна. Бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг ярих ёстой. Хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд, иргэн О.М нь шин мешитэд амьдардаггүй, орон сууцны зориулалтаар ашигладаггүй талаар хэлсэн. О.М нь бусад хэлбэрээр буюу хууль бус үйл ажиллагаа явуулдаг талаар нотолж чадаагүй. Ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, Х мешит болон нэхэмжлэгч байгууллага ислам шашны үйл ажиллагаа явуулахаар заасан байна. Ислам шашны үйл ажиллагаа миний мэдэж байгаагаар Ислам шашныг ард түмэн таниулах зорилготой байх. О.Мг шашныг үгүйсгэсэн, өөр шашин сурталчилсан асуудал байхгүй. О.М нь хуучин мешитийн байранд амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар нотлогдож байна. Талууд уг асуудалд газрыг холбож ярьж байна. 106, 110 дугаар захирамжуудыг холбож ярьж байна. 2 захирамжийн үндсэн дээр өмчлөх эрх үүсээд байгаа юм уу гэх хувилбар яригдаж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар 106 дугаар захирамж байгаа эсэх нь эргэлзээ төрсөн. Учир нь, 2019 оны архивын тодорхойлолтоор 106 дугаар захирамж байхгүй, 106 дугаар захирамж нь хүүхэд үрчлэх тухай захирамж байна гэх тодорхойлолт бий. 110 дугаар захирамж байдаг эсэх талаар архивын байгууллага лавлагаа олгосон. Уг 110 дугаар захирамжид 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр өөрчлөлт орсон. Уг захирамжийн 1 дүгээр заалтаар Мийн Д холбоо гэснийг Х мешит гэж өөрчилсөн. Нэхэмжлэгч тал дээрх захирамжид гомдол гаргаагүй ба хүчин төгөлдөр. Маргаан бүхий захиргааны актад гомдол гаргах хугацаа 30 хоног байдаг. 106 дугаар захирамж байхгүй, 110 дугаар захирамжаар Х мешитэд газар эзэмшүүлсэн гэдгийг хэлмээр байна. Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг бий. 12 иргэн тухайн үед ард түмний мэдэлд байгаа газрыг яагаад Д холбоо авдаг юм бэ гэж өргөдөл гаргасан. Эрх бүхий байгууллага иргэдээс гаргасан өргөдлийг шалгаад өргөдөл гомдол үндэслэлтэй байна гэж өөрчлөлт оруулсан байна. 106, 110 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч талд нэхэмжлэх эрх үүсэхгүй. Нэхэмжлэгч тал шаА эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар гэж тайлбарлаж байна. Би хуучин мешитэд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй гэдэг нь нотлогдож байна. Ард түмний өмч гэж хариуцагч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал хуучин мешитийн бидний өмч, анх А гэх хүн хөрөнгөө оруулалт хийсэн гэж тайлбарлаж байна. Хуулийн дагуу тухайн эд хөрөнгийг Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар өмчлөх эрх үүснэ гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Хуучин мешитэд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй ба О.М нь 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь тухай мешит ард түмний өмч гэдэг нь нотлогдож байна. Өмчлөл гэдэг нь хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Мэдэл, өмчлөл, эзэмшил гэх ойлголт бий. Нэхэмжлэгч тал О.М нь шинээр баригдсан сүмийн хажууд амьдраад байна, хуучин мешитийг орон сууцны зориулалтаар ашиглаж бидний эзэмшлийн газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учир албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна. Уг маргаан 2016 онд шинээр мешитэд томилогдсон имамтай холбоотой гарсан. О.Мг зайлуулах зорилготой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бид О.Мтай зөвшилцөөд тэргүүн эсхүл туслах имам, туслахаар ажиллуулж болно, ажилгүй болгохгүй гэж байна. Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал гармагц газрын өмчлөх эрх, үл х өдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг саад болж байна гэх утгаар О.Мг зайлуулж, өөрийн хүнийг ажилд томилж буй шийдвэр харагддаг. Гэтэл бид гол асуудалд орох ёстой. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхэд саад болсон асуудал байна уу, мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлд заасан шаА эрх үүссэн үү гэх асуудал байна. Үл хөдлөх хөрөнгийн хувьд шинэ мешитэд О.М оршин сууж, амьдарч, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдвол шаА эрх үүсэж болно. Тухайн газарт байгаагийн хувьд шаА эрхгүй. Учир нь 106, 110 дугаар захирамжийн дагуу шаА эрх байхгүй. Тухайн газраас О.Мг нүүлгэх ямар ч боломжгүй. Шинэ сүмд О.М үйл ажиллагаа явуулж болохгүй байж болно. Харин хуучин мешитээс О.Мг албадан нүүлгэх шаардлага гаргах эрхгүй. Учир нь, хуучин мешит нь нэхэмжлэгч байгууллагын өмч гэдэг нь тогтоогдоогүй. Бид тухайн Ц багийн иргэдийн тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлгүүдийг анхаарч үзэх ёстой. 64 иргэн тодорхойлолт бичиж өгсөн, 10 гаруй хүнийг шүүхээс гэрчээр асуусан. Хуучин мешитийг нэхэмжлэгч байгууллагын хөрөнгөөр барьсан гэдэг нь тогтоогдоогүй ба ард түмний хандив тусламжаар барьсан гэдэг нь нотлогдож байна. Ард түмний өмч хөрөнгөөс О.Мг албадан нүүлгэхийг шаА эрх байхгүй. Хэрэв шаардлага гаргах байсан бол ард түмэн гаргах ёстой. О.М хууль бус үйл ажиллагаа явуулсан, буруу шашин сурталчилсан гэж ард түмэн шаардлага гаргаж болно. Хөндлөнгөөс орж ирээд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаА эрх үүсээгүй. О.М нь хуучин мешитийн шударга эзэмшигч нь. Шударга эзэмшигчээс нь 10 гаруй жилийн дараа мешитийг булааж авах гэж байгаа явдал нь хууль бус гэх асуудал яригдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Мөн гэрчилгээнд тамга тэмдэг дарагдаагүй гэж яригдаж байна. Бид гэрчилгээний эх хувийг авчирсан ба нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өглөө. 3 дахь хуулбарыг хэрэгт гаргаж өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон эрхийн акт гараагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаж өгсөн. А нь 2 гэрчилгээг би олгосон гэж мэдүүлсэн тул хуурамч биш. Гэрчилгээний хуваарилалтын талаар нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг буруу гэж үзэж байна Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мийн Д холбоо нь Он Мг Б сумын 3-р баг Цд байршилтай Мийн холбоонд эзэмшүүлсэн 5000 м.кв газар болон тухайн эзэмшил газарт баригдсан Б сумын 3-р багт байршилтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2018 оны 0тоот гэрчилгээтэй 120 м. Кв талбайтай шашин сүм хийдийн барилгыг орон сууцны зориулалтаар хууль бусаар ашиглаж байгаа үйлдлийг тогтоож, албадан нүүлгэхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Мийн Д холбооны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудын талаар:

Б аймгийн Б сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай Газар эзэмшүүлэх захирамжаар Б сумын Ц дахь мешитэд 5000 м.кв газрыг М холбооны Б сумын 3-р багийн төв дэх салбарт мусульман шашныг сурталчилгааны зориулалтаар эзэмшүүлж, 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дээрх захирамжийг үндэслэн 023011 дугаартай нэгж талбарын 0 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрчилгээ олгосон байна.

Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мийн Д холбоо нь Б аймгийн Б сумын 3-р баг, Цд 120 м.кв талбайтай Шашны хийдийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0203000328 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ хариуцагч О.М нь дээрх газар болон шашны хийдийн барилгыг хууль бусар эзэмшиж байгаа тул эзэмшлээс нь чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан ба хариуцагч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч О.М нь 2009 оноос эхлэн Б сумын Цд байрлалтай Х мешитийн имамаар ажиллаж Б сумын Ц багт 2002 онд баригдсан мешитийн байранд ислам шашныг сурталчлах үйл ажиллагаа, 2016 онд тус газарт шинэ сүм хийдийн барилга баригдсан тул тухайн барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан зогихчдоос гаргаж өгсөн кадастрын зургаас үзэхэд маргаж буй Б сумын Ц дахь 5000 м2 газарт сүм хийдийн зориулалттай хоёр барилга байрлаж байгаа болох нь тотоогдож байгаа ба тухайн барилгын нэг нь 2002 онд баригдсан сүм хийдийн барилга, хоёр дахь 2016 онд баригдсан сүм хийдийн барилга байна.

Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Мийн Д холбоо нь Б аймгийн Б сумын 3-р баг, Цд 120 м.кв талбайтай Шашны хийдийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0203000328 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзэхэд 2016 онд баригдсан сүм хийдийн барилгын өмчлөгчийн хувьд олгогдсон гэрчилгээ байх ба нэхэмжлэгчээс 2002 онд баригдсан сүм хийдийн барилгын өмчлөгч, эзэмшигч нь Мийн Д холбооны өмч гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь шууд нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд 2002 онд баригдсан сүм хийдийн барилга нь Ц багийн иргэдийн хандиваар баригдсан байх ба 2002 оноос имамаар С ажиллаж байгаад аймаг руу шилжсэн тул 2004 оноос 2009 он хүртэл үйл ажиллагаа явагдаагүй бөгөөд 2009 оноос хариуцагч О.М шашны үйл ажиллагаа явуулж эзэмшиж ирсэн болох нь тогтоогджээ. 2009 оноос хойш Монголын мусульман нийгэмлэгийн Д холбоо нь 2002 онд баригдсан сүм хийдийн байранд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж ирсэн талаар болон түүний эзэмшил ашиглалтад байсан талаар нотлох баримтгүй, тухайн сүм хийдийн барилга нь хэний эзэмшил, өмчлөлийн зүйл болохыг тогтоосон шууд нотлох баримтгүй байсан хариуцагч О.М нь Мусульман нийгэмлэгүүдийн Д холбооны үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл болох мусульман шашныг сурталчлах чиглэлд харш үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс О.Мг Б сумын 3-р баг Цд байршилтай Мийн холбоонд эзэмшүүлсэн 5000 м.кв газрыг хууль бусаар ашиглаж байгаа үйлдлийг тогтоож, албадан нүүлгэхийг шаардлага тодорхой бус бөгөөд иргэнийг газраас албадан нүүлгэх шаардлага нь ойлгомжгүй байна.

Харин Б аймгийн Б сумын 3-р баг, Цд 120 м.кв талбайтай Шашны хийдийн барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Мийн Д холбоо болох нь:

Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул өмчлөгч нь эд хөрөнгөө бусдын эзэмшлээс шаА эрхтэй гэж үзлээ.

Иймд Мийн Д холбооны Б аймгийн Б сумын 3-р баг, Цд 120 м.кв талбайтай Шашны хийдийн барилгын зориулалттай барилгыг О.Мн хууль бус эзэмшлээс чөлөөлж, О.Мг Б сумын 3-р баг Цд байршилтай Мийн холбоонд эзэмшүүлсэн 5000 м.кв газрыг хууль бусаар ашиглаж байгаа үйлдлийг тогтоож, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Мийн Д холбооны Б аймгийн Б сумын 3-р баг, Цд 120 м.кв талбайтай Шашны хийдийн барилгын зориулалттай барилгыг О.Мн хууль бус эзэмшлээс чөлөөлж, О.Мгийн Б сумын 3-р баг Цд байршилтай Мийн холбоонд эзэмшүүлсэн 5000 м.кв газрыг хууль бусаар ашиглаж байгаа үйлдлийг тогтоож, түүнийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Мгаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мийн Д холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК