Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ******* т холбогдох ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                              

Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 3-6 тоотод оршин суух, улсаас авсан ял шийтгэлгүй, овогт ******* /РД: *******/,

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 2-8 тоотод байрлах ******* эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“...Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Миний үйлдсэн гэх гэмт хэрэг бүгд үнэн” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед намайг гэртээ байхад манайд ******* хашаа давж орж ирсэн. Урд хашааны хаалгаа би цоожилсон байсан. ******* бид хоёр золгоод тэгээд өврөөсөө 1 ширхэг шоколад 1 шил архи гаргаж ирээд надад бэлэг гэж өгсөн. ******* надад хүн танай хаалгыг нүдээд байна гэж хэлэхээр нь би гарч хашааны хаалгаа онгойлгож өгөхөд манай хадам эгч Д.Бадам, охин Өлзий, 4 хүүхдийн хамт манайд орж ирээд би болон *******ай хүмүүс золгоод удалгүй манайхаас гараад явсан. Манайд ирсэн хүмүүс 1 цаг гаруй болсон. Тэр хугацаанд бууз жигнээд ойр зуур юм ярьж байгаад Д.Бадам эгч чи бид нартай хамт манай хүү Г.Лувсандагвынх руу хамт яв, чамайг аваад ирээрэй гэж надад хэлсэн гэсэн. Тэгээд би гэрээ түгжээд хашааны хаалганы дээд талын түгжээг түгжсэн. Бид нар эхлээд Г.Лувсандагвынд очоод 1 цаг гаруй бууз жигнүүлж, цай уугаад тэднийхээс гараад очоод цай ууж байтал Өвөрхангай аймгаас дүү Э.Барсболд эхнэр хүүхэдтэйгээ сум руу орж ирж байна. таньтай золгох гээд явж байна, та гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрлүүгээ дүү оор хүргүүлэхэд 18 цаг 30 минут болж байсан. ...Хашаандаа орох гэтэл хашааны хаалганы дунд талын түгжээг түгжсэн байсан. Би уг нь дээд талын түгжээг нь түгжээд явсан. Гэтэл дунд талын түгжээгээр хашааны хаалгыг түгжсэн байсан. Тэгээд би гэртээ орж чадахгүй байсан болохоор дүү Төмөртогтох руу утсаар залгаад хүүхэдтэйгээ буцаад манайд хүрээд ир, би гэртээ орж чадахгүй байна гэхэд дүү хүү Т.Баатарцогтын хамт манайд ирсэн. Тэгээд Т.Баатарцогтыг хашаа давуулж хашааны хаалгаа онгойлгуулсан юм. , түүний хүү Т.Баатарцогт бид гурав хашаа руу ороход гэрийн хаалганы цүүг баруун тийшээ далийлгасан, цоожийг юмаар цохисон байдалтай байсан. Цоожны гадна хуванцар хамгаалалтыг нүүрс рүү шидцэн байсан. Тэгээд дүү эгчээ түлхүүрээ өгч бай гээд надаас түлхүүр аваад түлхүүрээр гэрийн цоожийг онгойлготол цоож онгойсон. Тэгээд бид 3 гэрт ороход гэрийн зүүн талд орны хөлний урд Р. суугаагаараа унтаж байсан. Р.ыг татаж босгоод гэрээс аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/,

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... эгчийн дүү Барсаагийнх ирж байна гэж утсаар ярьсан. Тэгээд би эгч ийг гэрт нь буулгаж өгчхөөд гэр лүүгээ явж байтал над руу залгаад хашааны хаалгаа онгойлгож чадахгүй байна. Хүүхдээ аваад хүрээд ирээч гэж ярихаар нь би гэрээс хүү Т.Баатарцогтыг аваад эгчийнд очоод хүү Т.Баатарцогтыг хашаа давуулж хашааны хаалгыг онгойлгуулсан. Бид гурав хашаа руу яваад ортол гэрийн цоожны цүүг нь муруйлгасан байдалтай байсан ба цоожийг нь онгойлгоод гэр лүү ортол гэрийн зүүн талын орны өмнө нэг хүн явган сууж байсан. Тэгээд би царайг нь харахад ах сууж байсан. Би хөөе юу болж байгаа юм. Эзгүй айлд та хаагуур орсон юм бэ гэж асуухад би тооноор орсон гэж надад хэлсэн. Би ахыг босгож хашаагаар гаргаж өгөөд буцаад ороход араам нь дээшээ онгойсон яндан нь зуухнаасаа салсан шалаар ус асгарсан байдалтай байсан. Тэгээд хүү бид хоёрыг хашаанаас гарахад эгчийн дүү Барсболд гэр бүлийн хамт ирж байсан, би хүмүүстэй золгочхоод гэр лүү харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, 

          Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 20-22, 25-26 дугаар хуудас/,

           2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

           Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт /хх-ийн 44, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэрэг болно.    

 Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч ******* нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 2-8 тоотод байрлах ******* эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орсон үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч овогт ******* нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч ******* “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед намайг гэртээ байхад манайд хашаа давж орж ирсэн. ...манай хадам эгч Д.Бадам, охин Өлзий, 4 хүүхдийн хамт манайд орж ирээд ...удалгүй манайхаас гараад явсан. ...Д.Бадам эгч чи бид нартай хамт манай хүү Г.Лувсандагвынх руу хамт яв, чамайг аваад ирээрэй гэж надад хэлсэн гэсэн. Тэгээд би гэрээ түгжээд хашааны хаалганы дээд талын түгжээг түгжсэн. ... очоод цай ууж байтал Өвөрхангай аймгаас дүү Э.Барсболд эхнэр хүүхэдтэйгээ сум руу орж ирж байна. таньтай золгох гээд явж байна, та гэртээ хүрээд ир гэж хэлэхээр нь би гэрлүүгээ дүү оор хүргүүлэхэд 18 цаг 30 минут болж байсан. Хашааныхаа гадаа би буугаад үлдсэн. Хашаандаа орох гэтэл хашааны хаалганы дунд талын түгжээг түгжсэн байсан. Би уг нь дээд талын түгжээг нь түгжээд явсан. Гэтэл дунд талын түгжээгээр хашааны хаалгыг түгжсэн байсан. Тэгээд би гэртээ орж чадахгүй байсан болохоор дүү Төмөртогтох руу утсаар залгаад хүүхэдтэйгээ буцаад манайд хүрээд ир, би гэртээ орж чадахгүй байна гэхэд дүү хүү Т.Баатарцогтын хамт манайд ирсэн. Тэгээд Т.Баатарцогтыг хашаа давуулж хашааны хаалгаа онгойлгуулсан юм. , түүний хүү Т.Баатарцогт бид гурав хашаа руу ороход гэрийн хаалганы цүүг баруун тийшээ далийлгасан, цоожийг юмаар цохисон байдалтай байсан. Цоожны гадна хуванцар хамгаалалтыг нүүрс рүү шидцэн байсан. Тэгээд дүү эгчээ түлхүүрээ өгч бай гээд надаас түлхүүр аваад түлхүүрээр гэрийн цоожийг онгойлготол цоож онгойсон. Тэгээд бид 3 гэрт ороход гэрийн зүүн талд орны хөлний урд суугаагаараа унтаж байсан. ыг татаж босгоод гэрээс аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/, гэрч “... эгчийнд очоод хүү Т.Баатарцогтыг хашаа давуулж хашааны хаалгыг онгойлгуулсан. Бид гурав хашаа руу яваад ортол гэрийн цоожны цүүг нь муруйлгасан байдалтай байсан ба цоожийг нь онгойлгоод гэр лүү ортол гэрийн зүүн талын орны өмнө нэг хүн явган сууж байсан. Тэгээд би царайг нь харахад ах сууж байсан. Би хөөе юу болж байгаа юм, эзгүй айлд та хаагуур орсон юм бэ гэж асуухад би тооноор орсон гэж надад хэлсэн. Би ахыг босгож хашаагаар гаргаж өгөөд буцаад ороход араам нь дээшээ онгойсон яндан нь зуухнаасаа салсан шалаар ус асгарсан байдалтай байсан. Тэгээд хүү бид хоёрыг хашаанаас гарахад эгчийн дүү Барсболд гэр бүлийн хамт ирж байсан, би хүмүүстэй золгочхоод гэр лүү харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 20-22, 25-26 дугаар хуудас/,  2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд “....Шүүгдэгч ******* нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн 2-8 тоотод  байрлах  ******* эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* мэдүүлэг, гэрч Төмөртогтохын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай прокурорын тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэрийн анхан шатны шүүхэд гаргаж байна. ...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж:  “...Улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн нутагт оршин суудаг болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа Өвөрхангай  аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т гурван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Ганчимэг нь гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР