Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 118/ШШ2021/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн сумын Засаг даргад холбогдох

Завхан аймгийн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.т холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу Баян-Айраг багийн нутаг дахь Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр Д.т олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, 1999 оны 05 сарын 18-ны өдөр Г.т олгосон Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч Завхан аймгийн сумын Засаг дарга Б., гуравдагч этгээд Г., гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав ын 1996 онд сумын Баян-Айраг багийн дээд Шумуултайн Нурамт гэдэг өтөг дээр өвөлжөө барьж эзэмшиж байгаад 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Т-12 дугаартай газрын гэрчилгээг хуулийн дагуу авч жинхэнэ эзэмшигч болсон. Манайх тус өвөлжөөнд жил бүр өвөлжиж ирсэн. Аав минь 2007 онд өөд болж миний бие үргэлжлүүлэн малаа маллан Нурамтын өвөлжөөнд ганц гэрээрээ өвөлжиж, газрын төлбөрөө ч жил бүр тасралтгүй төлж эзэмшиж ирсэн. Зарим жилүүдэд мал тооллогын үеэр сумаас ирсэн холбогдох албан тушаалтан газрын төлбөрийг малчдаас бэлнээр хураан аваад баримт өгөөгүй тохиолдлууд байгаа учир зарим жилийн баримт байхгүй байна. 2016 онд өвөлжөөний газрын улсын тоо бүртгэл хийгдэх үед Нурамтын өвөлжөөний тоо бүртгэлийн хуудас, өвөлжөөний хил, заагийн цэг, кадастрын зураг эзэмшигч миний нэр дээр гарсан. Гэтэл Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэн гийн нь өөрийн нэр дээр Т-09 дугаартай газар эзэмших гэрчилгээг 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр, ээж овогтой ынхаа нэр дээр 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2009 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр тус тус хууль бус, хуурамчаар гаргуулж авсан байна. Эдгээр хуурамч бичиг баримтаа үндэслэн надаас өвөлжөөг чөлөөлүүлэх тухай өргөдлөө Тосонцэнгэл сум дахь шүүхэд 2020 оны 7-р сард өгснийг шүүх надад танилцуулснаар би энэ тухай мэдлээ. Г.ийн өргөдөлтэй танилцаж мэдмэгц би сумын Засаг даргад хандаж хууль бус гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн боловч сумын Засаг дарга шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. ...хуульд заасны дагуу аймгийн Засаг даргад 2020 оны 7-р сард гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. Г. нь суманд оршин суудаггүй, мал малладаггүй өөр сумын харьяат учир түүнд Нурамтын өвөлжөөг эзэмших гэрчилгээг олгох үндэсгүй...Т-09 дугаартай газар эзэмших гэрчилгээг бичсэн бичгийн хэлбэр өөр байгаа нь хууль бус хуурамч гэрчилгээ гэдгийг илэрхийлж байна. Мөн түүний ээж Д. нь сумын төв болон Эрдэнэт, Улаанбаатар хот зэрэг суурин газруудад хүүхдүүдтэйгээ байдаг, мал малладаггүй, Нурамтын өвөлжөөнд өвөлждөггүй тул 2009 онд өвөлжөөг эзэмших гэрчилгээг хууль бусаар бичиж олгосон байна. Иймд Завхан аймгийн сумын Засаг даргын 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.т Нурамтын өвөлжөөг эзэмшүүлэхээр олгосон Т-09 дугаартай газар эзэмших гэрчилгээ, 2009 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 тоот шийдвэрийг үндэслэн Д.т олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Би 2020оны 10 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж сумын Засаг даргаас Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гийн т олгосон Т-09, 2009 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр гийн т олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байж болох сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дугаартай захирамж хэрэгт авагдсан байна. Иймд дээрх 11 дугаартай захирамжийн Д.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь т олгосон Т-09 гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзах боломжтой гэдгээ надад хэлж байсан. Харин т холбогдох 2009 оны 01 сарын 19-ний өдрийн 11 дугаартай сумын Засаг даргын захирамжийн т холбогдох хэсэг, уг захирамжийн дагуу 2009 оны 01 сарын 19-ний өдөр т олгосон 0123406 дугаартай эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байгаа. Учир нь 2007 оноос хойш Тосонцэнгэл сумд шилжин суурьшиж амьдарсан. Энэ хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй. Бодит нөхцөл байдал ийм байхад т 2009 онд газар эзэмших эрхийг шинээр олгосон нь миний эрхийг зөрчиж байна. Яагаад гэхээр Нурамтын өвөлжөөний газрыг бууцны хэмжээгээр т олгосон байдаг. Энэ хэмжээ нь 0,5 га байдаг. Үүнийг 2016 онд газрын зураг хийхдээ хэмжиж тодорхойлж өгсөн. Ийм учраас т олгосон гэрчилгээ нь миний өвлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан, миний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс 2009 оны 11 дүгээр захирамжаар т газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт цугларсан баримтууд буюу 2009 оны 11 дүгээр захирамжаас харахад т газар эзэмших эрхийн гэрчилгээг хэн нэгнээс шилжүүлсэн байдал харагддаггүй. Харин шинээр олгосон байна. Ингэхдээ Нурамтын өвөлжөөний газрыг бууцны хэмжээгээр олгосноороо Газрын тухай хууль болон газар эзэмших эрхээ өв залгамжлуулах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэж байгаа. Хэрвээ эрхийг нь шилжүүлсэн гэж үзэж байгаа бол Засаг даргын захирамж өөр утга бүхий захирамж гарах байсан. Мөн хэний эрхийг шилжүүлж байгаа. Хэрвээ ийн эрхийг шилжүүлж байгаа бол өмнөх газрын хэмжээгээр шилжигдэх ёстой. Гэхдээ газрын эрхийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал харагддаггүй. Мөн өөрт нь газар эзэмших эрх үүссэн цагаас хойш буюу 2009 оноос хойш газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаагүй, газрын төлбөрийг төлж байгаагүй, мөн газрыг ашиглах хамгаалах талаар эрх үүргээ хэрэгжүүлж байгаагүй. Энэ байдал нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн тайлбар, холбогдох баримтуудаас харагддаг. 2000 оноос хойш 21 жилийн хугацаанд газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 2009 оноос хойш ээжтэйгээ хамтран эзэмшиж байсан боловч газрын төлбөрөө төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглах, хамгаалах талаар үүргээ биелүүлээгүй ийм нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байгаа учраас газрын гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Ийм учраас шат шатны Засаг даргад хандсан байдаг. ийн өв залгамжлах эрхийн тухайд нэхэмжлэгч өв залгамжлах эрхтэй. Ингэхдээ Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нас барсан бол өв залгамжлагч нь газар эзэмшигчийн газар эзэмших үлдсэн хугацаагаар газрыг шилжүүлэн эзэмших эрхтэй байгаа. Тэгэхээр гийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байгаа учраас түүний хүү газар эзэмших эрхтэй. 2009 оны 1 сарын 19-ний өдрийн захирамж хэдийгээр , нарт эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт боловч Газрын тухай хуулийн 30.2, 31.3-т заасан ийн эрхүүдийг зөрчсөн, т сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Иймд Газрын тухай хуулиар хамгаалагдсан дээрх эрхүүдийг зөрчсөн гэж нэхэмжлэл гаргасан. Мөн уг захирамж нь Газрын тухай хуулийн 29.2.1 буюу 0,7 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж олгодог энэ хэмжээнээс хэтрүүлж олгосноороо Газрын тухай хуулийн 31.3-т зааснаар хамгаалагдсан ийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн. Ингээд Нурамтын өвөлжөөний бууцны хэмжээгээр 0,5 га газрыг т олгож түүний хамтран эзэмшигчээр ийг тодорхойлсон байгаа нь ийн өвлөх болон газрыг бодитоор эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжаар хариуцагч шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч захиргааны актын материаллаг эрх зүйн шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл Засаг даргын шийдвэр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон хуульд нийцсэн, хуульд захирагдсан байх ёстой. Гэтэл Газрын тухай хуулийн 29.1-д заасан хязгаарлалтыг хэтрүүлж, Газрын тухай хуулийн 30.2, 31.3-д заасныг зөрчсөн нь энэ акт зорилгодоо нийцээгүй, бодит байдалд тохироогүй, хэрэгжих боломжгүй акт. Ийм хууль бус алдаатай захиргааны акт гарснаар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа учраас Газрын тухай хуулийн 61.1-д зааснаар 2009 оны 11 дүгээр захирамжийн т холбогдох хэсэг, уг захирамжаар , нарт олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй. Бид өнөөдөр хууль дээдлэх, хуульд захирагдах зарчмын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Хуульд нийцэхгүй байгаа актыг хүчингүй болгож зөвтгөх ажил хийх ёстой. Актыг хүчингүй болголоо гээд , нарын газар эзэмших эрхийг хязгаарлаж байгаа зүйл биш. Харин хуульд нийцүүлж байгаа хэрэг юм. Шүүхийн энэ шийдвэрийн дараа ч гэсэн нь газар эзэмших, өвлөх ажиллагаа хийгдэнэ. Тухайн үед энэ ажиллагаа хуульд нийцээгүй явснаар өдийд буюу 1999 оноос хойш 20 жилийн дараа маргаан үүсэн гарч байна. Тэгэхээр бид цаашид гарах маргааныг таслахын тулд хууль, журмын дагуу ажиллагааг явуулах ёстой. Дараа дараагийн маргааныг гаргахгүйн тулд шийдвэрийг хуульд нийцүүлэх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нурамтын өвөлжөөний газрыг дангаараа эзэмшье гэж яриагүй. Ерөөсөө л аав маань яаж эзэмшиж байсан тэр байдлаар энэ газраа эзэмшээд, малаа маллаад явъя гэдгээ л хэлээд байгаа. Түүнээс , нарын газрыг авах гэсэн сонирхол байхгүй. Өөрийнхөө эрхийг хэрэгжүүлэх гэхээр газар эзэмших эрхгүй гээд хөөгөөд, Засаг даргадаа хандахаар газрыг давхцуулж олгосон байна, дараагийн шатны байгууллагад ханд гэдэг хариу өгөөд байна гэдэг тайлбарыг өгдөг. Газрын тухай хуульд зааснаар өвөлжөө, хаваржааны газрыг хамтран эзэмшиж болно. Гэхдээ өвөлжөө, хаваржааны газрыг зөвхөн мал бүхий этгээд хамтран эзэмших ёстой. сумын хувьд өвөлжөөний хаваржааны газар дээр ийм маргаантай айл өрхүүд олон байгаа бол сумдаа зохион байгуулалтын ажил хийгээд, холбогдох газарт нь уламжлаад, шийдүүлээд, хуульд нийцүүлээд шийдвэрлээд явах ёстой. Түүнээс бид мэдэхгүй дараагийн шатанд ханд гэдэг хариу өгчхөөд эцэст нь ийм байдлаар тайлбар өгөөд байгаа нь хуульд нийцэхгүй тайлбар гаргаж байна гэж үзэж байна. Кадастрын зураглал ба газрын Кадастрын тухай хуульд зааснаар хэсгээр дундаа эзэмшиж ашиглаж байгаа эдлэн газрын эзэмшил ашиглалтад хамаарах хэсгүүдэд оноосон хилтэй байна гэж байгаа. Тэгэхээр Засаг даргын захирамжаар газрыг эзэмшүүлж, ашиглуулахдаа алинаас аль хүртэл ямар хэмжээтэй газрыг олгож байгаа юм бэ? гэдгийг тодорхой тусгаж байж ерөнхий хилийн кадастрын зураг дотор эзэмшигчдийн газрын хил заагийг тодруулж байж хуульд нийцэж бусад өмчлөгч эзэмшигчийн эрх ашгийг зөрчихгүй байх нөхцөл бүрдэнэ. Гэтэл энэ бүх харилцаа өөрөө хуульд нийцээгүй явж байж одоо хүмүүс гомдол гаргаад эхлэхээр ингээд шийдчих юм бол дараагийн хүмүүс гомдол гаргана гэдэг байдлаар тайлбар өгч болохгүй. уг газрыг ганцаараа эзэмшинэ гэдэг асуудлыг огт яриагүй. Энэ гэрчилгээ хүчингүй боллоо гэхэд эрхгүй үлдэж байгаа асуудал биш. Эцгээсээ өвлөх эрх залгамжлах эрхийнхээ хүрээнд хүсэлтээ гаргах эрхтэй, аас шилжүүлсэн эрхийн хүрээнд газар эзэмших хүсэлтээ тавиад өмнөх хугацаа, газрын хэмжээгээрээ эзэмших шийдвэр гаргуулах боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтууд болон хэргийн оролцогчдын гаргасан тайлбаруудаас харахад хэргийн оролцогчид хэн аль нь бусдадаа газар эзэмших эрх байсан гэдгийг мэдээгүй явсан ийм нөхцөл байдал байж магадгүй байна гэж харж байна. Учир нь 1999 онд ямар шийдвэр гараад, хэнд нь ямар гэрчилгээ олгосныг мэдэхгүй байх боломжтой. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчилгээ олгогдсон байх боломжтой баримтууд гарч ирсэн. Тэгэхээр гуравдагч этгээд ийн тухайд ийн аав д олгогдсон гэрчилгээ хаанаас ямар журмаар олгогдсон болохыг тодруулах хүсэлттэй байсан бол бие даасан шаардлага гаргаад хүсэлтээ гаргаад шалгуулах боломжтой байсан. Дараагийн асуудал нь өвөлжөөг 1996 онд барьсан гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн гэрчүүд асуугдсан байдаг. Эдгээр гэрчүүд , , нар дээрх өвөлжөөг барьж байгуулаад өмч хувьчлалаар авсан. нь Эрдэнэт хот руу шилжсэн. нас барсан, түүнээс хойш гуайн эхнэр 2 жил амьдраад төв суурин бараадсан гэж тайлбарладаг. Гэрч мэдүүлэгтээ 2000 оноос хойш Нурамтад өвөлжиж байгаа, мэдүүлэгтээ 2009 онд Тосонцэнгэл сумаас гуай ирж гэрчилгээгээ шинэчлүүлж аваад явсан, мэдүүлэгтээ 2004 онд гуай нас бараад түүний эхнэр гуай 2-3 жил өвөлжөөндөө өвөлжиж байгаад явсан, хүү Тосонцэнгэл сумаас ээж дээрээ ирдэг байсан гэж тус тус мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ өвөлжөөг барьж байгуулсан, эзэмших эрх авсан нь гээс гадна , нар байсан байна. Дараагийн асуудал нь нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа өнгөрсөн байна гэж байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа аймгийн Засаг даргад 2020 оны 7 сард гомдол гаргасан боловч одоо хүртэл хариуг нь ирүүлэхгүй байгаа талаар дурдсан байдаг. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргаас буюу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн хариуг нэхэмжлэгч өөрөө гаргуулсан уу, эсхүл шүүх гаргуулсан уу, мэдэхгүй байна. Ямар ч байсан 2020 оны 09 сарын 10-ны өдөр гэсэн огноо, дугаартай хариуг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалд хавсаргасан байдаг. Ингээд нэхэмжлэгч 2020 оны 10 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх нөхцөл байдал байхгүй. Хэрэгт ийн эзэмшиж байгаа газрын байршил, 2016 оны кадастрын зургийг хавсаргасан байгаа. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд зааснаар хэрэгт авагдсан Мөнхийн шугам компанийн үйлдсэн кадастрын зургийг Нурамтын өвөлжөөний ерөнхий хилийн заагийг харуулсан зураг гэж тайлбарлахаар, ойлгогдохоор байгаа. Мөн нэхэмжлэгч энэ талаар ...надад энэ зургийг өгөхдөө Нурамтын өвөлжөөний бууцны хэмжээний кадастрын зураг гэж тайлбарлаж өгсөн гэж хэлдэг. Хэрэв тухайн өвөлжөөний газрыг давхцуулж өгсөн бол эзэмшигч тус бүрийн газрын оноосон хилийн заагийн зургийг үйлдэх ёстой байдаг. Гэтэл эзэмшигч бүрээр газрын зургийн оноосон хил заагийг заасан зургийг үйлдээгүй учраас Нурамтын өвөлжөөний газрын бууцны хэмжээний ерөнхий хил заагийг харуулсан зураг гэж ойлгогдохоор байна. Мөн газрын кадастрын зургийг үйлдэх үед тухайн газар ийн нэр дээр байсан учраас кадастрын зургийг ийн нэр дээр гаргаж өгсөн байна. Газар эзэмших, ашиглах эрх гэдгийг зөвхөн газрын гэрчилгээгээр хязгаарлахгүй. ийн хувьд Нурамтын өвөлжөөг өнөөдөр бодитоор эзэмшээд, ашиглаад, эрх, үүргээ хэрэгжүүлээд явж байгаа. Энэ эрхийг нь Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын алба аль нь ч хууль бусаар эзэмшээд байгаа юм байна гэж газрыг эзэмших, ашиглах эрх үүргээ хэрэгжүүлэхийг нь хэн ч хориглоогүй. Ийм учраас энэ эрх гэдэг хүнээс т ирсэн гэдгийг байгууллага, албан тушаалтан хэн аль нь хүлээн зөвшөөрсөн байна. Газрын гэрээг холбогдох албан тушаалтан жил бүр дүгнэх үүрэгтэй. Ингэж дүгнэснээрээ уг газрыг хэн эзэмших ашиглах эрхтэй, бодитоор хэн нь эзэмшиж, ашиглаж байгаа, хэн нь үүргээ биелүүлж байгаа гэдгийг тогтоох төдийгүй ийм маргаан өнөөдөр үүсэхгүй байх байсан. Иймд Газрын тухай хуулиар хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтны алдааны төлөө иргэн хүн хохирох боломжгүй. Иймд маргаан бүхий алдаатай шийдвэрийг бид залруулах, хүчингүй болгох ёстой. Ингэж байж дараа дараагийн өв залгамжлах, газар эзэмших эрх хууль ёсны дагуу хэрэгжиж явна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцоно. Нэхэмжлэгч өөрөө иргэн хүн учраас нэхэмжлэлээ гаргахдаа хуульд зааснаар томьёолж чадаагүй байх боломжтой. Харин өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлд дурдагдсан үйл процессыг нэхэмжлэгчийн өөрийнх нь ярьж байгаа хэмжээнд тайлбарлаж байгаа юм. Иймд шүүх хуульд заасан чиг үүрэг, зарчмынхаа хүрээнд хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, үүрэг, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож хуульд нийцсэн дараагийн шийдвэр гаргах энэ нөхцөл боломжийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаанд 1999, 2009 оны асуудал яригдаж байгаа. Миний хувьд тухайн онуудад ажиллаж байгаагүй учраас энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ 1999, 2009 оны захирамжуудтай холбоотой өөр хэрэг маргаан өмнө нь шүүхээр орж байсан. 2009 оны гэрчилгээний хувьд бичгийн хэв зөрүүтэй бичигдсэн асуудал байгаа юм. Тухайн үед байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нар нь газрын гэрчилгээг зэрэг бичиж байсан учраас бичгийн хэв өөр өөрөөр бичигдсэн асуудал байдаг. ын тухайд 2020 он хүртэл сумын Баян-Айраг багт харьяалагдаж байгаад, асаргаанд орох гээд 2020 онд Тосонцэнгэл сум руу түр оршин суугчаар шилжээд, 2021 онд буцаад сумдаа шилжиж ирсэн юм байна лээ. Нэхэмжлэгчийн тухайд Нурамтын өвөлжөөг сүүлийн жилүүдэд эзэмшиж байгаа гэдэг утгаараа нэхэмжлэл гаргаад байгаа. Түүнээс өвөлжөөний гэрчилгээ олгосон захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ захирамж хүчинтэй...нэхэмжлэгч талаас газрын кадастрын зургийг давхардуулж хийсэн гэж байна. Манай сумын хэмжээнд 2016 онд өвөлжөөний газрын кадастрын зураг хийгдэхдээ нэг өвөлжөөн дээр байгаа айлуудын нэг айлын нэр дээр кадастрын зургийг хийгээд явсан юм байна лээ. 3, 4-н айл нэг өвөлжөө бууцыг хамтран эзэмшиж байгаа айл өрхүүд манай сумд маш олон байгаа. Түүнээс тухайн газрыг нь салгаад уг өвөлжөөн дээр байгаа айл өрхүүдэд тус тусад нь кадастрын зураг гаргаж өгсөн зүйл байхгүй. ийн тухайд хамтран эзэмшээд явах бололцоо нөхцөл байгаа. Гэтэл хаа байсан 2009 оноос хойш өдийг хүртэл нутаглаж явчхаад одоо хүчингүй болгуулна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нурамтын өвөлжөө бол Цалуу гэдэг өвөлжөөнөөс буюу ын ах гэдэг хүний өвөлжөөний газраас , гуай нарыг хөдөө гарч ирэхэд салгаж өгсөн өвөлжөө юм байна лээ. Тийм учраас сүүлийн 10 жил эзэмшсэн гэдгээрээ, эсхүл бодитоор эзэмшиж байгаа гэдгээрээ би дангаараа эзэмших ёстой гэж маргаж тайлбар хийж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. 1999 онд сумын Засаг даргаар ын , 2009 онд дий овогтой нар ажиллаж байсан ба Нурамтын өвөлжөөг т 1999 оны 05 дугаар сарын 19 өдөр Т-09 дугаартай гэрчилгээ олгож эзэмшүүлсэн. Мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөрт Т-12 дугаартай гэрчилгээ авч эзэмшиж байсан байна. нь ээж ынхаа нэр дээр 2009 онд 123406 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг давхар авчээ. Тухайн үед газрын даамлын ажлыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж. давхар хариуцан ажиллаж байсан байна. т өөрт нь эзэмшүүлсэн газар ч байхгүй байхад гэрчилгээг ямар үндэслэлээр яаж авсныг би бас ойлгохгүй байгаа. Манай аав багийн даргаар ажилладаг байсан. Би 2004 оноос хойш төрд ажилласан. Нийгмийн даатгалын байцаагчийн ажлыг олон жил хийсэн. Энэ маргаанаас харахад тухайн өвөлжөөн дээр өөрсдөө хэдэн жил өвөлжингүүтээ надад хамаатай гэдэг байдлаар ингэж орж ирээд байх юм бол маргаан гарна гэж хэлээд байгаа юм. Түүнээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг 1999 онд төрийн албан хаагчдын ажил хүнд байсан байдаг. Хууль дүрэм журамд нарийн зааж өгөөгүй байсан. Газрын даамлын ажлыг гэхэд байгаль орчны байцаагч байгаль хамгаалагч нар хавсран гүйцэтгэдэг байсан учраас энэ асуудлууд гараад байгаа юм гэдгийг ойлгох ёстой байх гэж бодож байна...2009 оны 1 сарын 19-ний өдрийн сумын Засаг даргын 11 дугаартай захирамж гарахдаа үндсэн захирамжаас гадна хавсралтаар хөдөөгийн 5 багийн хүмүүс дээр гарсан байгаа. Мөн тухайн үед газрын гэрчилгээ 2 янзаар 3 удаа солигдож байсан юм байна лээ. Ингэж гэрчилгээг солихдоо сумын Засаг дарга үндсэн захирамжийн хавсралтад өвөлжөөний газрыг эзэмшүүлэх талаар тусгаж байсан юм байна лээ. Тэгэхээр үүн дотроос ын гэрчилгээн дээр асуудал гарч байгаа болохоос бусад асуудлыг судлаад гаргасан хүчин төгөлдөр захирамж байна гэж үзэж байгаа. Мөн газрыг давхардуулж олгосон, хамтран эзэмшигчээр бичсэн гэсэн асуудлууд яригддаг. 1999 онд гэрчилгээ олгохдоо нэг өвөлжөөн дээр байгаа хоёр айлд хоёуланд нь гэрчилгээ гаргаж өгч байснаа 2009 онд гэрчилгээг шинэчлэхдээ нэг өвөлжөөн дээр байгаа айлуудыг нэгнийх нэрийг гэрчилгээний нүүрэн хэсэгт бичээд бусдыг нь гэрчилгээний арын хамтран эзэмшигч гэсэн хэсэгт нэрийг бичиж олгосон байдал байдаг. Иймд сумын Засаг даргын 2009 оны захирамжийг хүчин төгөлдөр гарсан хүчинтэй захирамж гэж үзэж байна... гэв.

Гуравдагч этгээд Д., Г. нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний аав Н. ээж Д. нар нь сумын Нуур багийн харьяат бөгөөд 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сумын захиргаа Нуур багийн иргэдийн Хуралд өргөдөл гаргаж Дээд шумуултайн Нурамтын өтөг гэх газар өвөлжөөний газар хүссэн өргөдлийн дагуу тус газарт газрын зөвшөөрөл олгосон баримтыг эх хувиар нь би хадгалж байгаа болно. Тухайн үед сумын Засаг дарга , Нуур багийн Засаг дарга Ч. нар ажиллаж байсан. Өвөлжөөний хашаа барихад хэрэглэх модны гоожин гэх мэт зүйлсийг бүрдүүлсний дараа хүн дутсаны улмаас Э.ийн ах Ц.г гуйж туслуулан 1996 оны 5, 6 дугаар сард өвөлжөөг барьсан бөгөөд 1996-2001 он хүртэл би аавтайгаа өвөлжиж 2001 онд Тосонцэнгэлд нүүж ирсэн. Энэ хугацаанд 1998, 1999 онд ийн аав г 2 удаа өвөлжүүлсэн. Тухайн үедээ гэдэг хүн нь сумын харьяат байгаагүй. 2001 оноос 2004 он хүртэл аав, ээж хоёр минь өвөлжөө бууцандаа байсан, 2004 онд аав бурхан болоод түүнээс хойш манай ээж 2010 он хүртэл өвөлжөөндөө байсан. 2010 оны зун ээж маань Улаанбаатар хотод хагалгаанд орох болж би авч яваад ирэхэд Э. нь тус өвөлжөөний хашааны талыг нь буулгаж аваад хажуу талд хашаа бариад ээжийг өвөлжих аргагүй болгосон байсан. Ийм учир хэдэн малаа өөрийн хамаатан *******, нарт хуваан одоог хүртэл маллуулж байгаа Э. нь 2000-2008 он хүртэл Улаанбаатар Заамар зэрэг газруудаар амьдарч байгаад ирсэн. Э.ийн аав нь 2000-2007 онд Тосонцэнгэл сумд байгаад 2007 онд бурхан болсон. 1999 онд Дээд шумуултайн Сантын өвөрт хаваржиж байхад тухайн үеийн сумын Засаг даргын орлогч *******, ойн байцаагч *******, сумын цагдаа *******, багийн хүний эмч ******* ирээд аав д Т-08 манайд Т-09 гэх дугаартай газар эзэмших гэрчилгээг олгосон тухайн үед газрын шинэ хууль хэрэгжиж эхэлж байсан юм шиг байгаа юм. 2009 онд газрын гэрчилгээ солигдоно гээд Т-08 гэх газрын гэрчилгээг 0123406 тоот гэрчилгээгээр солиулсан бөгөөд аав нас барсан учир гэр бүлийн хүн болох Д. нь нэр дээрээ шилжүүлсэн. 1996-2012 он хүртэл газрын татвараа төлж байсан, төлбөр төлж байсан баримтуудаа заримыг алга болгосон бөгөөд байгаа баримтууд баталгаажуулж хавсаргасан. 2011 оны татварыг газрын даамал т ээж өөрийн биеэр өгсөн байдаг. 2013-2017 онд ээж өөрийн биеэр татвараа өгөхөөр удаа дараа очсон боловч Э.аас авсан давхар авахгүй гээд буцаасан байсан. Ээж 2018 онд Эрдэнэт хотод Меданист эмнэлэгт ходоодны хагалгаанд ороод байнгын асаргаа шаардлагатай болсон учир 2019 онд сумаас Тосонцэнгэл суманд шилжиж одоо ээж маань 86 настай энэ бүх хугацаанд газар эзэмших гэрчилгээ хуулийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд Э.ийг газар эзэмших гэрчилгээгүйгээр газрын кадастрын зураг гаргуулсныг шалгуулмаар байна. Мөн хуулийн дагуу эзэмшсэн газрын гэрчилгээг хуурамч гэж байгаад гомдолтой байна. Иймд Э.ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч 1999 оны 5 сарын 11-ний өдөр Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрчилгээг хүчингүй болгуулах үндэслэлээ тайлбарлахдаа , нар тухайн сум, орон нутагт оршин суудаггүй, гэрчилгээн дээрх бичгийн хэвийг дуурайж бичсэн байна гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоогүй буюу газрын төлбөр төлдөггүй гэх мэт хавтаст хэрэгт байгаагүй зүйлийг иш татаж тайлбарлаад байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 1999 онд хуулийн дагуу гэрчилгээгээ авсан. 2009 оны 1 сарын 19-ний өдрийн 11 дугаартай сумын Засаг даргын захирамж, мөн өдөр 01234006 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг даргаас гаргаж өгсөн байдаг. Энэ нь газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлага, 33 дугаар зүйлд заасан газар эзэмших шийдвэр гаргах заалтуудыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байдаг. Тухайлбал Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана гэж байгаа. Тэгэхээр хүсэлтийг сумын Засаг даргад гаргаад үүнийх нь дагуу газар эзэмшүүлсэн нь өөрөө хууль зөрчсөн асуудал биш юм. Нэхэмжлэгч ийн тухайд тухайн өвөлжөөн дээр , нарын зөвшөөрлөөр түр өвөлжиж байгаад, өөрөө дур мэдэн хашаа хороог нь буулгаад байсан учраас ийн тухайд өөрийн эзэмшлийн өвөлжөөг чөлөөлүүлэхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид олгоно. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглоно гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар т ямар нэгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байгаа. Оршин суух хаягийн тухайд хэргийн материалтай танилцах явцад нь 2019 онд Тосонцэнгэл сум руу шилжээд 2021 онд буцаад сумдаа ирсэн байдал харагддаг. Тэгэхээр үүн дээр нэхэмжлэлийн үндэслэл болоод байгаа тодорхой оршин суух газаргүй хүнд газар олгосон байна гэх үндэслэл үүгээр няцаагдаж байна. Мөн ийн тухайд 2002 онд шилжиж ирсэн гэсэн байна. Тэгэхээр нэхэмжлэлд дурдсан асуудлууд нь нотлогдохгүй, баримтуудаар няцаагдаад байна. Дараагийн нэг асуудал нь нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хүмүүстэй маргалдаж явж байхаар хуульд заасныхаа дагуу багийнхаа иргэдийн Нийтийн Хуралд хандаад, тухайн үед хамтран эзэмших асуудлаа яриад явсан бол өөрт нь боломжтой байх байсан юм болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Мөн Засаг даргаар ажиллаж байсан гэдэг хүн шүүхэд мэдүүлэг өгөхдөө тухайн гэрчилгээн дээрх газрын үсэг миний гарын үсэг мөн байна гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гарын үсэг дуурайлгаж зурсан гэх асуудал энэ мэдүүлгээр няцаагдаж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, т нэхэмжлэл гаргах эрх байгаа эсэхийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. 4 хүүхэдтэй, түүний нэг нь . Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т өвлөх асуудлыг зохицуулсан гэж байна. Гэтэл өвлөх эрхийн асуудлыг нарийвчилсан зохицуулалт Иргэний хуульд байгаа. Газрын тухай хуульд нас барсан, сураггүй болсон иргэний хууль ёсны өвлөгч хүсэлт гаргах юм бол гэж байгаа. Тэгэхээр хууль ёсны өвлөгч гэж хэнийг хэлэх талаар иргэний хуульд нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл нас барагчийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд гээд дэс дараалалтайгаар тогтоосон байгаа. Тэгэхээр тэр асуудал дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар буруу байна. Хоёрдугаарт, т бусад хүүхдүүдийн зүгээс өвлөх эрх олгосон ямар нэг итгэмжлэл байхгүй. Гуравдугаарт, болон түүний аав нар 1996 онд энэ өвөлжөөний газрыг авч өвөлжөөгөө барьж байгуулсан, гэдэг хүн анх эзэмших тухай хүсэлт гаргаж байсан талаар гуравдагч этгээд хэлсэн, хавтаст хэрэгт холбогдох баримт авагдсан байгаа. Мөн цэнхэр гэрчилгээг тухайн өвөлжөөн дээр өвөлжиж байгаа айл бүрт өгсөн гэдгийг мөн тайлбарладаг. Мөн 0,2 га газрын тухайд болон нарт энэ таны 0,2 га газар гэж зааж өгсөн талаар ямар нэг нотлох баримт байдаггүй. Газрыг нь зааглаж өгсөн зүйл байдаггүй. Ийм байхад нэхэмжлэгчийн зүгээс миний өвлөх эрх 2009 оноос хязгаарлагдсан гэж тайлбарлаад байна. Гэтэл 2007 оноос хойш өвлөх эрхээ эдлэх нь хуульд заасны дагуу нэхэмжлэгчид нээлттэй байсан. Газрын тухай хуульд айл өрхүүд хамтаараа эзэмшиж болохоор байгаа. Тухайн үед нь өвлөх эрхээ нээлгээд сумын Засаг даргадаа хандаад хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргаж болох байсан. Заавал яагаад гуравдагч этгээд нарын гэрчилгээг нь хүчингүй болгоод дангаараа эзэмших гээд байгаа юм бэ? 2009 оны 01 сарын 19-ний өдрийн 0123406 дугаартай гэрчилгээ болон 2009 оны 11 дугаартай сумын Засаг даргын захирамж бүгд хуульд нийцсэн, шаардлага хангасан байгаа. Гуравдугаарт, нэхэмжлэл бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригдах ёстой. Нэхэмжлэгч талаас газрын гэрчилгээг гуравдагч этгээд нарт хууль бусаар олгосон гэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс газрын гэрчилгээг олгосны дараах асуудлыг буюу газрын гэрээ, гэрчилгээнд заагдсан ажил, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийг яриад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр зүйлээр маргаад байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ юу гэж гаргасан гэхээр тухайн орон нутагт оршин суудаггүй, мал малладаггүй хүмүүст гэрчилгээ гаргаж өгсөн байна гэж гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хэтрүүлээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүчингүй болгох үндэслэлийг яриад байна. Үүнийг шүүхийн зүгээс анхаарч үзэх нь зүйтэй байна. Дараагийн асуудал нь нэхэмжлэгч нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 9 сарын 10-ны өдрийн 388 дугаартай албан бичгийг зөвшөөрөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд ...дээд шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл 2020 оны 10 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Үүнийг би асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тодруулж асуусан. Үүнийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Тэгэхээр хуульд заасан гомдол гаргах хугацаа дууссан байна. Мөн захирамж, газрын гэрчилгээ нь хуульд заасан журмын дагуу олгогдсон байна. Харин ийн тухайд хамтран эзэмших талаар хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч ийн тухайд хуульд заасан гэрчилгээ байхгүй учраас газар эзэмших эрх нь хориглогдоно. Энэ заалтын дагуу хуульд заасан эрхээ хамгаалуулахаар , нар иргэний хэргийн шүүхэд хандсан. Дараагийн асуудал нь гэдэг хүн 2007 онд нас барсан. 2003 оны Газрын тухай хуульд заасны дагуу тухайн иргэн нас барсан бол уг газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болдог. Энэ харилцааг цааш нь үргэлжлүүлье гэх юм бол хууль ёсны өвлөгч нь тухайн сумын Засаг даргадаа хүсэлтээ гаргаад, өөрийнхөө нэр дээр шилжүүлээд газар эзэмших хугацааг нь үргэлжлүүлээд явах бүрэн боломжтой. Гэтэл ийн тухайд 2007 оноос хойш 14, 15-н жилийн хугацаанд энэ талаар ганц ч удаа хүсэлт гаргаагүй байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт биш. гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл өгөхдөө хавсаргаж өгсөн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн баримтыг хэлээд байгаа юм. тухайн баримтыг авсан байна. Авчхаад хуульд заасан хугацаандаа яагаад нэхэмжлэлээ гаргадаггүй юм бэ? гэж асуугаад байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн байна. Гомдол гаргах хугацаа нь дууссан байна. Гомдол гаргах хугацаагаа мэдэхгүй, хууль мэдэхгүй байна гэдэг нь өөрөө гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүндэтгэн үзэх шалтгаан биш. гэдэг хүн өөрөөс шалтгаалах зүйл хийхгүй, ямар нэг ажиллагаа хийхгүй байж газраа эзэмшиж байгаа хүний гэрчилгээг хүчингүй болгуулж дангаараа эзэмших гээд байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. гэдэг хүн тухайн газрыг хамтран эзэмших хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрх боломж байсан. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлээгүй, ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байж ийм асуудал гаргаж байгаа нь зохимжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э. нь Завхан аймгийн сумын Засаг даргаас Баян-Айраг багийн нутаг дахь Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.т олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, 1999 оны 05 сарын 18-ны өдөр Г.т олгосон Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Нурамтын өвөлжөөг миний эцэг Б. өтөг байхад нь өвөлжөө барьж ...1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж байгаад 2007 онд нас барснаар би өнөөдрийг хүртэл жил бүр тасралтгүй өвөлжиж, газрын төлбөрийг төлсөөр ирсэн боловч сумын Засаг даргаас тус сумд амьдардаггүй, мал малладаггүй Г.т 1999 онд Т-09 дугаартай, 2009 оны 11 дүгээр захирамжийг үндэслэн түүний ээж Д.т 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон нь хууль бус бөгөөд өвөлжөөний газраа эзэмших миний эрхийг зөрчсөн хэмээн тайлбарлан маргажээ.

Хариуцагч ...2009 оны 11 дугаартай захирамжийн Д.т холбогдох хэсэг болон уг захирамжийн дагуу Нурамтын өвөлжөөний 0,5 га газрыг эзэмшүүлэхээр Д.т олгосон газар эзэмших эрхийн 0123406 дугаартай гэрчилгээ хууль зүйн үндэслэлтэй. Учир нь 1999 онд хүү Г.т нь олгосон Т-09 газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж олгосон бөгөөд Т-09 дугаартай гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч энэ өвөлжөөний газрыг дангаараа эзэмших боломжгүй... хэмээн тайлбарлаж байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн, талуудын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргаас гийн т 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олгосон Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[1] хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн маргаж буй сумын Нуур баг /одоогийн Баян-Айраг баг/-ийн нутаг дахь Нурамтын өвөлжөөний 0,2 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр гуравдагч этгээд гийн т Т-09 дугаартай, нэхэмжлэгч Э.ийн эцэг Б.д Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[2] 1999 оны 05 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд тус тус олгожээ.

Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгох үед 1994 оны Газрын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байх ба уг хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1-д зааснаар газар эзэмших талаар гаргасан иргэний хүсэлтийг үндэслэн сумын Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын Засаг даргаас томилсон албан тушаалтан иргэнтэй газар эзэмших тухай гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэхээр заажээ.

Нэхэмжлэгчийн эцэг Б., болон гуравдагч этгээд Г. нарт олгосон Т-09, Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд дээр түүнийг олгох үндэслэл болсон сумын Засаг даргын холбогдох захирамжийн огноо, дугаар тусгагдаагүй, Засаг даргын гарын үсэг зурагдаагүй зөвхөн нэр /Д./ нь бичигдсэн байна.

Шүүхээс Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэх талаар дээрх нэр бүхий иргэдээс 1999 онд гаргасан хүсэлт, тэдгээрийг бүртгэсэн холбогдох бүртгэл болон сумын Засаг даргын захирамж байгаа эсэхийг тогтоох ажиллагааг хийсэн ба гэрч Ж., Д.*******, Н.******* нарын мэдүүлэг[3], Завхан аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний А/4485 дугаар албан бичиг[4] зэргээс харахад дээрх өвөлжөөний газартай холбоотой тэднээс гаргасан хүсэлт, холбогдох бүртгэл, сумын Засаг даргын захирамж байхгүй байна. Харин 1999 онд сумын Засаг даргаас газар эзэмшүүлэх асуудлаар зөвхөн 03 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаартай Газар эзэмших тухай гэх захирамж[5] гарсан байна.

Уг захирамжаар тус сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад урьд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, шинэчилэн олгох асуудлыг ажлын хэсэгт даалгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын нэрийг баг тус бүрээр хавсралтаар баталсан байх боловч уг захирамжийн хавсралт нь сумын Засаг даргын Тамгын газарт болон төрийн архивт хадгалагдаагүй, байхгүй болох нь дээрх архивын албан бичиг болон гэрч Н.*******ийн мэдүүлэг, сумын Засаг даргын Тамгын газраас Завхан аймгийн Төрийн архивын тасагт Баримт хүлээн авсан тухай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот акт[6] зэргээр нотлогдож байна.

Иймд дээрх 1999 оны 06 дугаар захирамжийн хавсралт олж тогтоогдоогүй тул уг захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн эцэг Б. болон гуравдагч этгээд Г. нарт Т-09, Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг олгосон эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байна.

Гуравдагч этгээд Г.ийн эцэг Н.гээс сумын Засаг даргын Тамгын газар болон Нуур багийн Засаг дарга нарт хандан өвөлжөөний зориулалтаар Дээд шумуултайн Нурамтын өтөг бүхий газрыг олгож өгөх хүсэлт[7] /гуравдагч этгээдээс гаргаж өгснөөр хэрэгт авагдсан/-ийг 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж байсан байх ба уг хүсэлтийн дагуу өвөлжөө барихыг зөвшөөрч сумын Засаг дарга Н., багийн Засаг дарга Ч. нар уг хүсэлт бүхий өргөдөлд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба уг үйл баримт нь гэрч Ч., Т.*******, Ө. нарын мэдүүлгээр[8] нотлогдож байх тул ...уг өвөлжөөний газрыг миний эцэг Н. барьж байгуулсан, зохих хүсэлтийг сумын удирдлагуудад гаргаж зөвшөөрөл авч байсан... гэх гуравдагч этгээд Г.ийн тайлбар үндэстэй байна.

Харин Нурамтын өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд Г.ийн эцэг Н.гийн нэрээр олгож байсан эсэх нь тогтоогдохгүй, энэ талаар баримт байхгүй байна.

Тухайн үед /1999 онд/ сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Д. нь дээрх Т-09, Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд дээрх баталгаажуулах гарын үсгийн хэсэгт Засаг дарга Д. гэж бичсэнийг өөрийн бичиг, гарын үсэг биш гэх бөгөөд тухайн үед 300-аад өвөлжөөний газарт нэгэн зэрэг гэрээ, гэрчилгээ бичиж олгож байсан тул нэг бүрчлэн тодорхой санахгүй байгаа талаараа мэдүүлсэн[9] байна. Дээрх гэрчийн мэдүүлгээс харахад 1999 онд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг нийтэд нь шинэчлэн олгох ажил зохион байгуулагдсан гэж үзэхээр байна.

1993 оноос хойш Нурамтын өвөлжөөний газарт нэхэмжлэгч Э., гуравдагч этгээд Д., Г. нарын хэн хэнийх нь гэр бүлээрээ өвөлжиж ирсэн нь гэрч Т.*******, Ө., Ч. нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд Нурамтын өвөлжөөний газрыг мал өвөлжүүлэх зорилгоор бодитойгоор эзэмшиж, ашиглаж ирсэн байх тул Г., Б. нарын хэн алинд нь газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд /Т-09, Т-12 дугаартай/-ийг 1999 онд хууль бусаар үндэслэлгүйгээр олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, гэрчилгээ бичиж олгох, баримт бичиг хадгалах, бүртгэл хөтлөх талаарх захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагааны улмаас иргэдийн газар эзэмших эрх хөндөгдөх ёсгүй бөгөөд уг нөхцлөөр иргэдийг газар эзэмших эрхгүй гэж шууд дүгнэх нь Газрын тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 3-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Өвөлжөөний доорх газар нь мал бүхий тухайн нутгийн иргэдэд зориулагдсан мал маллах, өвөлжүүлэхэд нөмөр нөөлөг болгох зорилгоор эзэмшүүлдэг онцлог бүхий газар бөгөөд хот айл дундаа хамтран эзэмшиж ирсэн уламжлалтай.

1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нурамтын өвөлжөөний 0.2 га газрыг 60 жилийн хугацаагаар Б.д эзэмшүүлэхээр Т-12 дугаартай, мөн адил дээрх хэмжээ, хугацаагаар Г.т эзэмшүүлэхээр Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байгаагаар өвөлжөөний газрыг хот айлуудын дунд хамтран эзэмшүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа төдийгүй энэ нь Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2-д иргэн...газрыг дундаа эзэмшиж болно гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн дээрх гэрчилгээг олгох үед Г. нь сумын Нуур баг /тухайн үеийн багийн нэршлээр/-т оршин сууж, мал маллаж байсан нь 2000 оны хүн амын тооллогын баримтыг үндэслэн гаргасан Архивын ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03/411 дүгээр албан бичиг, 03-01/1478 дугаар лавлагаа, Завхан аймгийн Архивын тасгийн А/763 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул 1999 онд Г. сумд харьяалагддаггүй байсан, мал малладаггүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэсгүй байна.

Иймд гуравдагч этгээд Г.т Нурамтын өвөлжөөний 0.2 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр хариуцагч сумын Засаг даргаас олгосон Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Э.ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Хоёр. Маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.т холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу гуравдагч этгээд Д.т олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжаар[10] тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хууль /2002 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, газар эзэмшиж буй иргэдийн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Ж./-т үүрэг болгожээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д газар шинээр эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргах журмыг зохицуулсан байх ба 33.1.1-д зааснаар сумын Засаг дарга нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байх ба уг эрхийн хүрээнд хариуцагч сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны акт болох 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийг гаргасан байна.

Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/15 дугаар тогтоолоор[11] батлагдсан 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 18 өрхөд 90 000 м.кв хэмжээтэй өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэхээр тусгагдсан боловч газрын байршил, нэр тодорхой заагдаагүй байна.

Иргэдэд газар эзэмшүүлэх асуудлаар гарсан буюу энэ хэрэгт маргаж буй сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн хавсралт дахь жагсаалтын 5-д иргэн Д.т 0,5 га газар эзэмшүүлэхээр тусгасан боловч газрын байршлыг Баянтэгш гэж бичсэн байх боловч 2009 оны холбогдох бүртгэлээс харахад Д.т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэглэлд газрын байршлыг Баян-Айраг гэж бичсэн байна.

Дээрх 11 дүгээр захирамжийн хавсралтад газрын байршил буюу багийн нэрийг андуурч бичсэн байж болох талаар тухайн үед газрын даамлын үүргийг гүйцэтгэж байсан гэрч Ж. мэдүүлж[12] байгаа болно.

Маргаан бүхий сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг үндэслэн байгаа тул уг захирамжаар гуравдагч этгээд Д.т шинээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл уг захирамжаар Нурамтын өвөлжөөний 0.2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг Г.аас ээж Д.т нь шилжүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй, харин Д.т уг өвөлжөөний газрыг бүхэлд нь буюу 0.5 га газрыг шинээр эзэмшүүлэх асуудал шийдвэрлэгдсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжийн дагуу Д.т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаар байна.

Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжийг үндэслэн Нурамтын өвөлжөөний нэгж талбарын 121500340 дугаартай 0.5 га газрыг өвөлжөөний зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[13] Ж.т 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгож, тухайн үеийн Засаг дарга Ж.******* гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байх ба гэрчилгээний хавсралт хэсэгт хамтран эзэмшигчээр Г.ийг нэрлэн заажээ. Гэрч Ж.******* нь 0123406 дугаартай гэрчилгээн дэх Засаг дарга гэсэн хэсэгт бичигдсэн гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн хэмээн мэдүүлсэн бөгөөд ...тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүдийн боловсруулсныг хянаж үзээд баталгаажуулж шийдвэр гаргадаг байсан.... хэмээн тайлбарлажээ.

Гуравдагч этгээд Д.т олгосон /маргаан бүхий/ 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний бичилтийг хийж, түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан буюу тухайн үед газрын даамлын ажил, үүргийг гүйцэтгэж байсан гэрч Ж. ...2009 онд бүх газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх ажил явагдаж энэ журмаар... хуучны гэрчилгээтэй хүмүүст шинэчлэн гэрчилгээг олгосон. нь гэрчилгээ солиход Тосонцэнгэл сумаас ирж гэрчилгээгээ солиулаад явсан... хэмээн мэдүүлжээ.

Гэрчийн мэдүүлгээс харахад 2009 онд Нурамтын өвөлжөөний 0.5 га газрыг Д.т эзэмшүүлэхдээ түүний хүү Г.т олгосон 1999 оны Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн өвөлжөөний газрын гэрчилгээг ээж Д.ын нэрээр шинэчилэн олгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт болох сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжийн холбогдох хэсэг болон Д.т 2009 онд олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх зорилго, үндэслэлүүд зөрүүтэй байна.

Дээрх үйл баримтуудаас харахад сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжаар Д.т Нурамтын өвөлжөөний 0.5 га газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ уг өвөлжөөний газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй өөр бусад иргэн байгаа эсэх, уг өвөлжөөг бодитойгоор хэн ашиглаж, эзэмшиж, газрын төлбөрийг төлж байгаа болох, мөн хүү Г.т Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгагдсан 0.2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг ээж Д.т нь шилжүүлж байгаа эсэх, эсхүл түүнд шинээр эзэмшүүлсэн 0.5 га газарт Г.т эзэмшүүлсэн 0.2 га газрыг багтааж, тэдэнд дунд нь хамтран эзэмшүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулж, тодорхой тогтоогоогүй байна.

Энэ нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт уг өвөлжөөний газрыг эзэмших талаар эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.д олгосон Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Нурамтын өвөлжөөний газрыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж буй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн байх тул сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр захирамжийн холбогдох хэсэг болон Д.т олгосон 0123406 дугаартай дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э. нь 1996 оноос хойш мал маллаж, Нурамтын өвөлжөөнд өвөлжиж ирснийг сумын багийн Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/247 дугаар албан бичгээр[14] тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Э., гуравдагч этгээд Д. нарын хэн аль нь мал бүхий иргэн болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/667, А/668 дугаар лавлагаагаар[15], тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Гурав. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, Нурамтын өвөлжөөний газрыг эзэмших эрхийн талаар маргах эрхтэй эсэх тухайд:

1. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Г. нь нэхэмжлэгч Э.т холбогдуулан Нурамтын өвөлжөөний газрыг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг Тосонцэнгэл сум дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан байх ба уг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн хувьд Э. нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийг гардан авахдаа маргаан бүхий Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр 2009 онд Д.т олгосон 0123406 дугаартай, 1999 онд Г.т олгосон Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийн талаар мэдмэгцээ уг асуудлаар Завхан аймгийн Засаг даргад хандан гомдлоо гаргасан хэмээн тайлбарлаж байх ба энэ үйл баримтуудтай талууд маргаагүй.

Харин Завхан аймгийн Засаг даргаас түүний гомдлыг шийдвэрлээд хариу өгснөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэмээн гуравдагч этгээдийн өмгөөлөгч маргаж байна. Нэхэмжлэгч Э. нь нэхэмжлэлдээ 2020 оны 07 дугаар сард Завхан аймгийн Засаг даргад 2020 оны 7 дугаар сард гомдол гаргасан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй... гэж дурдсан боловч нэхэмжлэлдээ Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 388 дугаар албан бичгийг[16] хавсарган ирүүлжээ.

Уг баримтаас харахад нэхэмжлэгч Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшихтэй холбоотой асуудлаар сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан нь тогтоогдож байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Завхан аймгийн Засаг даргын харьяа газрын асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллага байх ба уг байгууллагаар дамжуулан нэхэмжлэгч Э.т хариу өгсөн байна гэж үзэхээр байна. Уг 388 дугаар албан бичиг нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гарсан байгаа бөгөөд уг албан бичгийг гарсан өдөрт нь Завхан аймгийн төв болон сумын төвөөс алслагдан хөдөөгийн багт оршин суугаа Э.т хүргэгдсэн байх боломжгүй тул уг албан бичгийг гаргасан өдрөөс буюу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолж 3 хоногоор хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй.

Уг 388 дугаар албан бичгийг хүлээн авмагцаа шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн уг 388 дугаар албан бичиг нь нэхэмжлэгч Э.т хаяглагдаагүй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт гэж хаяглагдсан байгаа тул тухайн өдөртөө шууд нэхэмжлэгчид хүргэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э. нь Нурамтын өвөлжөөний 0.2 га газрыг 1999 оны Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан Б.гийн төрсөн хүү бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасны дагуу дээрх өвөлжөөний газрыг эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчдийн нэг мөн тул уг өвөлжөөний газрын эзэмших эрхийн талаар маргах эрхтэй.

Харин Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д газар эзэмшигч нас барсан тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болох талаар заасан боловч нэхэмжлэгч Э.ийн тухайд өв залгамжлагчаар тогтоолгосон, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан бусад эрх тэнцүү өвлөгч нарын хамтаар, эсхүл тэдний зөвшөөрлөөр уг өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 30.2-д зааснаар шилжүүлэн авах шаардлага нэхэмжлэгч Э.т үүссэн байгааг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хууль /2002 он/-ийн 52 дугаар зүйлийн 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болох-оор заасан тул 1999 оны 05 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд олгогдсон Т-09, Т-12 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдэд заасан 60 жилийн үлдсэн хугацаагаар нэхэмжлэгч Э., гуравдагч этгээд Г.ийн хамтаар Нурамтын өвөлжөөний доорх газрыг хамтран эзэмших боломжтой юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...Г. нь Нурамтын өвөлжөөний газрын төлбөр төлөөгүй, сүүлийн жилүүдэд уг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул түүнд олгогдсон гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн... гэж тайлбарлаж байгаа ба нэхэмжлэгч нэхэмжлэлдээ уг агуулгын талаар мөн дурдсан гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан ба 40.1.5-д заасан газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцлөөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг сумын Засаг даргад олгосон байна.

Иймд нэхэмжлэгч Э., гуравдагч этгээд Г. нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилэн олгох, эсхүл хүчингүй болгох хуульд заасан үндэслэлүүд бүрдсэн эсэхийг тогтоох, уг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх эрх хариуцагч сумын Засаг даргад байгааг мөн дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.т холбогдох хэсгийг болон уг захирамжийн дагуу гуравдагч этгээд Д.т олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, 1999 оны 05 сарын 18-ны өдөр Г.т олгосон Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хууль /1994 он/-ийн 31 дүгээр зүйлийн 1, 32-р зүйлийн 1, 27 дугаар зүйлийн 2, Газрын тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.т холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн Нурамтын өвөлжөөний 0.5 га газрыг эзэмшүүлэхээр Д.т олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нурамтын өвөлжөөний 0.2 га газрыг эзэмшүүлэхээр 1999 оны 05 сарын 18-ны өдөр Г.т олгосон Т-09 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд

[2] Хавтаст хэргийн 7, 44 дүгээр хуудсанд

[3] Хавтаст хэргийн 102, 106, 110-р хуудсанд

[4] Хавтаст хэргийн 84-р хуудсанд

[5] Хавтаст хэргийн 85-р хуудсанд

[6] Хавтаст хэргийн 28-р хуудсанд

[7] Хавтаст хэргийн 57-р хуудсанд

[8] Хавтаст хэргийн 96, 99, 113-р хуудсанд

[9] Хавтаст хэргийн 167-р хуудсанд

[10] Хавтаст хэргийн 78, 177-р хуудсанд

[11] Хавтаст хэргийн 141, 145-р хуудсанд

[12] Хавтаст хэргийн 102-р хуудсанд

[13] Хавтаст хэргийн 40-р хуудсанд

[14] Хавтаст хэргийн 5-р хуудсанд

[15] Хавтаст хэргийн 223-р хуудсанд

[16] Хавтаст хэргийн 13-р хуудсанд