| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0064/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/69 |
| Огноо | 2023-03-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Зоригтын Болортуяад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ******* овогт Зоригтын Болортуяа, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг шилжүүлэн авсан,
Мөн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Фэйсбүүк, цахим орчинд "Азаа Азаа" гэх хаягнаас "Сайн байцгаана уу ээжүүд минь Миний зүгээс төрсөн нутгаасаа 2 бүсгүйгээ баярлуулахаар шийдээд Эдгээр дээлнүүдээс хосоор нь 150,000 аар авах эрх олгож байна амжиж аваарай хөөрхөн ээжүүд минь Хамгийн эхэнд дугаараа үлдээсэн 2 бүсгүйдээ өгнө, 2 цагаас унаанд тавьж өгнө" гэсэн зар оруулж иргэн холбогдож хос дээл хямд үнээр зарж байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож 150,000 төгрөгийг 5227091745 тоот данс руу шилжүүлэн авсан,
Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....Агуулах чөлөөлөх худалдаа явагдаж байна хос күртик 65,000 төгрөгөөр зарна" гэх зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөгийн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5237077999 тоот дансаар шилжүүлэн авсан,
Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....90,000 төгрөгөөр годон гутал өгнө" гэх зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч ******* 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 90,000 төгрөгийг Төрийн банкны 231201851629 тоот дансаар шилжүүлэн авсан,
Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....годон гутал 90,000 төгрөгөөр авах эрх өгнө" гэх хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч ******* 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 90,000 төгрөгийн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5227099143 тоот дансаар шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 25-нд цахим орчинд “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас “хос дээл хямд зарна” гэх зарын дагуу өөрийн “Ganaa Ganaa” гэх фэйсбүүк хаягнаас чат бичихэд 88441759 гэх дугаараар холбогдож тус дугаараар гурван удаа холбогдсон. Тухайн холбогдох хугацаандаа дээлний зураг чат руу чинь явууллаа, та чатаа хараарай гэж ярьж байсан. Тэгээд би дээл авахаар болоод “Ganaa Ganaa” гэх фэйсбүүк чатаас над руу ирүүлсэн Хаан банкны 5227091745 тоот дансны эзэмшигч *******д 150,000 төгрөг явуулаад мөнгөө хийчихлээ гээд залгатал “би оройны унаанд тавина, өглөө холбогдоорой” гэсэн, би өглөө нь холбогдсон боловч миний утас болон фэйсбүүк хаягийг блоколсон байсан, холбогдох гэж нэлээн олон удаа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 13 дугаар хуудас/,
Хохирогч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5540460240 тоот дансаар шилжүүлж тус банкны 5227091745 тоот дансанд 150.000 төгрөг орсон талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 16-20 дугаар хуудас/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн утаснаасаа фэйсбүүк орж байхад 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн зарын группэд “урамшуулалтай дээл худалдан борлуулна” гэх утга бүхий зар байршуулсан байхаар нь өөртөө болон нөхөртөө дээл авах зорилгоор тус зарын сэтгэгдэл хэсэгт нь өөрийн 85112492 тоот дугаараа үлдээхэд 08 дугаар сарын 01-ний өдрийн өглөө над руу 88441759 дугаарын утсаар холбогдоод дээл авах уу, авах мөнгөө шилжүүлчих унаанд тавилаа хаанаас холбогдож байна гэж асуухаар нь би Өвөрхангай аймгаас холбогдож байна гээд эрэгтэй, эмэгтэй хос улаан өнгийн дээл авахаар тохиролцоод гэсэн юм. Хүүхдийн даахь үргээх болоод фэйсбүүкээр өөрийн Хаан банкны 5540252468 дугаарын данснаасаа мессежээр ирүүлсэн Хаан банкны 5227091745 дугаарын данс руу нь “85112492З ӨВР” гэх гүйлгээний утгаар 150,000 төгрөг шилжүүлсэн. Үдээс хойш 14 цаг өнгөрөөгөөд тухайн над руу залгасан 88441759 дугаар луу нь унаанд тавьсан эсэх талаар асуух гээд залгатал тухайн утас нь холбогдохгүй байхаар нь Өвөрхангай аймгийн зард байршуулсан зарыг нь хайхад олдохгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,
Хохирогч 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5540252468 тоот дансаар шилжүүлж тус банкны 5227091745 тоот дансанд 150.000 төгрөг орсон талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх- 56 дугаар хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүүхдийн даахь үргээх болоод фэйсбүүкээр хүүхдийн дээл харж байхад Өвөрхангай аймгийн нэгдсэн группт “Азаа Азаа” гэх фэйсбүүк хаягнаас “Сайн байцгаана уу 3 хүнийг баярлуулахаар шийдээд эдгээр дээлнүүдээс хосоор нь 150,000 төгрөгөөр авах эрх олгож байна, амжиж аваарай” гэх зар байхаар нь би фэйсбүүк хаягнаас чат бичихэд дугаараа гэсэн хариу чат ирэхээр нь би өөрийн дугаараа явуулахад 88441759 гэх дугаараар над руу залгасан, мөн чатаар дээлний зураг явуулж байгаад эрэгтэй, эмэгтэй хос дээл авахаар тохиролцоход мессежээр 5227091745 гэх данс явуулахаар нь би өөрийн Хаан банкны 5540553373 дугаарын данснаасаа тухайн Хаан банкны 5227091745 дугаарын данс руу нь “89180701 “Hos nogoon deel” гэх гүйлгээний утгаар 1500000 төгрөг шилжүүлэхэд одоо Өвөрхангай явах унаанд тавилаа гэсэн тэгээд орой залгахад унаанд тавьчихлаа гэсэн. Маргаашнаас утас нь холбогдохгүй болсон, мөн миний фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан. Түүнээс хойш эргэн холбогдох болов уу гэж хүлээж байгаад өнөөдөр өргөдөл гаргаж байна. Хоолойны өнгө нь 20 гаран насны эмэгтэй хүн яриад байсан. Би залилуулсан мөнгөө авч хохиролгүй болбол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73 дугаар хуудас/,
Хохирогч 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5540553373 тоот дансаар шилжүүлж тус банкны 5227091745 тоот дансанд 150000 төгрөг орсон талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх- 75 дугаар хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 09-ний өглөө фэйсбүүк ухаж байхад “Сайн байцгаана уу ээжүүд минь Миний зүгээс төрсөн нутгаасаа 2 бүсгүйгээ баярлуулахаар шийдлээ эдгээр дээлнүүдээс комоор нь 150.000 төгрөгөөр авах эрх олгож байна” гэсэн зарын дагуу Азаа Азаа гэх фэйсбүүк хаягаар холбогдож 88441759 гэх утасны дугаар луу холбогдоход жоохон охин шиг хоолойтой хүн та гялс гүйлгээгээ баталгаажуулаатах тэгэхгүй бол дараагийн хүмүүс нь авах гээд байна гээд байхаар нь би 5227091745 гэх Хаан банкны данс руу 150,000 төгрөгийг 99865261 гэсэн утгатайгаар гүйлгээ хийсэн. Гүйлгээ хийсний дараа 14 цагийн автобусанд нэг хүний дээлтэй хамт хайрцганд хийгээд явуулна, таны дээл дээр нь байгаа доор нь нэг хүний дээл байгаа, та утсаар нь яриад өгчихөөрэй гэсэн. Намайг мөнгө шилжүүлсний дараа чатаар намайг блоклоод гар утас нь холбогдох боломжгүй болсон. ...Би өөрийн нөхөр Бат- Очир овогтой 5542088904 гэх дансаар гүйлгээ хийсэн байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Адуу туучихаад гэртээ ирэхэд манай эхнэр Цэрэндулам фэйсбүүк дээр байсан зарын доор утасны дугаараа бичсэн чинь залгаад байна гэхээр нь мөнгийг нь хийчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд миний 5542088904 тоот данснаас 5227091745 гэх Хаан банкны данс руу 150,000 төгрөгийг 99865261 гэсэн утгатайгаар шилжүүлсэн байсан. Би адуундаа яваад ирэхэд нөгөө яриад байсан 88441763 гэх дугаар нь холбогдохгүй байна гэж байсан. Би сумын төв ороод Хаан банканд хандаж асуухад тухайн 5227091745 гэх дансыг хаагдсан байна гэж байсан. Дээлний урамшуулал гэсэн утга бүхий зар байхаар нь гар утасны дугаараа коммент болгож бичсэн байсан. Энэ талаар эхнэр бид хоёроос өөр мэдэх хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/,
Бат-Очирын Хаан банканд эзэмшдэг 5542088904 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 5227091475 тоот данс уу гүйлгээний утга дээр “ногоон хос дээл 99865261” гэж бичиж 150.000 төгрөг...” шилжүүлсэн гүйлгээ харагдаж байгаа хуулга. /1-р хх-118-119 дүгээр хуудас/,
Зоригтын Хаан банканд эзэмшдэг 5227091745 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 5542088904 тоот данснаас гүйлгээний утга дээр нь “ногоон хос дээл 99865261” гэж бичиж 150,000 төгрөг” шилжүүлэн орж ирсэн гүйлгээ харагдаж байгаа хуулга. /1-р хх- 112 дугаар хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 15-нд өөрийн ашигладаг Нарантуяа Цэгмэд гэх нэртэй фэйсбүүк хаягаараа орж байгаад Азаа Азаа гэх нэртэй фэйсбүүк хаягаас Эрдэнэт зар группэд куртик зарах талаар зар оруулсан байсан. Нийтлэлийн дагуу 1 ширхэг куртик 65,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 5 ширхэг куртикний мөнгө гэж 325,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5094503871 тоот дугаартай данснаасаа Хаан банкны 5237077999 тоот дугаартай ******* эзэмшигчтэй данс руу шилжүүлж залилуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 147 дугаар хуудас/,
Зоригтын Хаан банканд эзэшдэг 5237077999 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5094503871 тоот данснаас гүйлгээний утга дээр “5 hos orhon aimag 99357597” гэж бичиж 325,000 төгрөг шилжүүлсэн тухай хуулга /хх-155 дугаар хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ашигладаг Zundui Oyuntuya гэх нэртэй фэйсбүүк хаягаараа орж байгаад Эрдэнэт зар групп дээр Азаа Азаа гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан “2 ээжийг 90.000 төгрөгөөр годон гутал өгнө” гэсэн зарын дагуу холбогдож годон гутал авахаар Төрийн банкны 231201851629 тоот дугаартай данс руу өөрийн эзэмшдэг Төрийн банкны 121200001085 тоот дугаартай данснаас 90,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд фэйсбүүк хаягаар блок хийгээд алга болсон учир цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандаж байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 190 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний Хаан банкны дансыг манай дүү Болортуяа барьж байгаа 88275717 утастай холбоотой байдаг болохоор миний төрсөн дүү Болортуяа ашигладаг. ...Төрийн банкны 231201851629 тоот данс миний данс байна. Энэ дансыг би хүүхдийнхээ мөнгийг авах гэж хадгаламжтай холбож нээлгэсэн данс, ...Би годон гутал, дээл худалдан зарж борлуулдаггүй, би хөдөө байдаг хааяа нэг сум орж ирдэг” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 192-193 дугаар хуудас/,
эзэмшлийн Төрийн банкны 321201851629 тоот харилцах дансны харилцагчийн хуулга /1-р хх-198 дугаар хуудас/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Азаа Азаа гэх нэртэй фэйсбүүк хаягнаас Эрдэнэт зар группт оруулсан “годон гутал 90.000 төгрөгөөр авах эрх өгнө” гэх зарын дагуу холбогдож Хаан банкны 5227099143 дугаартай Болортуяа эзэмшигчтэй данс руу 90,000 төгрөгийг эгч эзэмшдэг Хас банкны 5001111741 дугаартай данснаас шилжүүлсэн бөгөөд удалгүй намайг Азаа Азаа гэх фэйсбүүк хаягтай хүн блок хийж алга болсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 227 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хадам эгч нь байгаа юм. Манай дүүгийн эхнэр юм. Т.Энхзул годон гутал авах гэж байгаа гээд 90,000 төгрөгийг надад бэлнээр өгөөд миний дансанд мөнгө байсан учир 90,000 төгрөгийг би өөрийн эзэмшдэг Хас банкны 5001111741 дугаартай данснаас Хаан банкны 5227099143 дугаартай Болортуяа эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Тэгээд Т.Энхзул удалгүй бусдад залилуулсан талаараа ярьж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 229 дүгээр хуудас/,
Зоригтын Хаан банканд эзэшдэг 5227099143 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хас банкны 5001111741 дугаартай данснаас гүйлгээний утга дээр “Шилжүүлэгч ЗАЛУУХҮҮ...” гэж бичиж 90,000 төгрөг шилжүүлсэн тухай хуулга /1-р хх-232 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2хх-ийн 03/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 250/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 01/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-05 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкин дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкин дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан, Мөн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Фэйсбүүк, цахим орчинд "Азаа Азаа" гэх хаягнаас "Сайн байцгаана уу ээжүүд минь Миний зүгээс төрсөн нутгаасаа 2 бүсгүйгээ баярлуулахаар шийдээд Эдгээр дээлнүүдээс хосоор нь 150,000 аар авах эрх олгож байна амжиж аваарай хөөрхөн ээжүүд минь Хамгийн эхэнд дугаараа үлдээсэн 2 бүсгүйдээ өгнө, 2 цагаас унаанд тавьж өгнө" гэсэн зар оруулж иргэн холбогдож хос дээл хямд үнээр зарж байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож 150,000 төгрөгийг 5227091745 тоот данс руу шилжүүлэн авсан, Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....Агуулах чөлөөлөх худалдаа явагдаж байна хос куртик 65,000 төгрөгөөр зарна" гэх зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 325,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5237077999 тоот дансаар шилжүүлэн авсан, Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....90,000 төгрөгөөр годон гутал өгнө" гэх зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч ******* 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 90,000 төгрөгийг Төрийн банкны 231201851629 тоот дансаар шилжүүлэн авсан,
Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....годон гутал 90,000 төгрөгөөр авах эрх өгнө" гэх хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч ******* 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 90,000 төгрөгийн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5227099143 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч мэдүүлэг /хх-ийн 13/, хохирогч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16-20/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 50/, хохирогч 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 73/, хохирогч 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 75/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 99-100/, гэрч мэдүүлэг /хх-ийн 103-104/, гэрч 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 118-119/, шүүгдэгч *******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 112/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 102/, хохирогч 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 155/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 190/, гэрч мэдүүлэг /хх-ийн 192-193/, гэрч Төрийн банкны харилцах дансны хуулга /хх-ийн 198/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 227/, гэрч Ч. мэдүүлэг /хх-ийн 229/, шүүгдэгч *******гийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 232/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. ...Шүүгдэгч ******* нь 7 хохирогчид нийт 1,105,000 төгрөгийн хохирлыг төлсөн. ...шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тийм учраас Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, *******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг шилжүүлэн авсан,
2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас хос дээл хямд зарна гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн өөрийн эзэмшдэг Хаан банкан дахь харилцах 5227091745 тоот дансыг ашиглан 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийг шилжүүлэн авсан,
Мөн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Фэйсбүүк, цахим орчинд "Азаа Азаа" гэх хаягнаас "Сайн байцгаана уу ээжүүд минь Миний зүгээс төрсөн нутгаасаа 2 бүсгүйгээ баярлуулахаар шийдээд Эдгээр дээлнүүдээс хосоор нь 150,000 аар авах эрх олгож байна амжиж аваарай хөөрхөн ээжүүд минь Хамгийн эхэнд дугаараа үлдээсэн 2 бүсгүйдээ өгнө, 2 цагаас унаанд тавьж өгнө" гэсэн зар оруулж иргэн холбогдож хос дээл хямд үнээр зарж байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож 150,000 төгрөгийг 5227091745 тоот данс руу шилжүүлэн авсан,
Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....Агуулах чөлөөлөх худалдаа явагдаж байна хос күртик 65,000 төгрөгөөр зарна" гэх зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 325000 төгрөгийн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5237077999 тоот дансаар шилжүүлэн авсан,
Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....90,000 төгрөгөөр годон гутал өгнө" гэх зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч ******* 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 90,000 төгрөгийг Төрийн банкны 231201851629 тоот дансаар шилжүүлэн авсан,
Азаа Азаа гэх фейсбүүк хаягаас "Эрдэнэт зар" нэртэй зарын группэд "....годон гутал 90000 төгрөгөөр авах эрх өгнө" гэх хуурамч зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч ******* 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 90,000 төгрөгийн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5227099143 тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* овогт Зоригтын Болортуяа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч “...2022 оны 07 дугаар сарын 25-нд цахим орчинд “Азаа Азаа” гэсэн фэйсбүүк хаягнаас “хос дээл хямд зарна” гэх зарын дагуу өөрийн “Ganaa Ganaa” гэх фэйсбүүк хаягнаас чат бичихэд 88441759 гэх дугаараар холбогдож тус дугаараар гурван удаа холбогдсон. ...би дээл авахаар болоод “Ganaa Ganaa” гэх фэйсбүүк чатаас над руу ирүүлсэн Хаан банкны 5227091745 тоот дансны эзэмшигч *******д 150,000 төгрөг явуулаад мөнгөө хийчихлээ гээд залгатал “би оройны унаанд тавина, өглөө холбогдоорой” гэсэн, би өглөө нь холбогдсон боловч миний утас болон фэйсбүүк хаягийг блоколсон байсан, холбогдох гэж нэлээн олон удаа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5540460240 тоот дансаар шилжүүлж тус банкны 5227091745 тоот дансанд 150.000 төгрөг орсон талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 16-20 дугаар хуудас/, хохирогч “...2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн зарын группэд “урамшуулалтай дээл худалдан борлуулна” гэх утга бүхий зар байршуулсан байхаар нь өөртөө болон нөхөртөө дээл авах зорилгоор тус зарын сэтгэгдэл хэсэгт нь өөрийн 85112492 тоот дугаараа үлдээхэд 08 дугаар сарын 01-ний өдрийн өглөө над руу 88441759 дугаарын утсаар холбогдоод дээл авах уу, авах мөнгөө шилжүүлчих унаанд тавилаа хаанаас холбогдож байна гэж асуухаар нь би Өвөрхангай аймгаас холбогдож байна гээд эрэгтэй, эмэгтэй хос улаан өнгийн дээл авахаар тохиролцоод гэсэн юм. Хүүхдийн даахь үргээх болоод фэйсбүүкээр өөрийн Хаан банкны 5540252468 дугаарын данснаасаа мессежээр ирүүлсэн Хаан банкны 5227091745 дугаарын данс руу нь “85112492З ӨВР” гэх гүйлгээний утгаар 150,000 төгрөг шилжүүлсэн. Үдээс хойш 14 цаг өнгөрөөгөөд тухайн над руу залгасан 88441759 дугаар луу нь унаанд тавьсан эсэх талаар асуух гээд залгатал тухайн утас нь холбогдохгүй байхаар нь Өвөрхангай аймгийн зард байршуулсан зарыг нь хайхад олдохгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогч 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5540252468 тоот дансаар шилжүүлж тус банкны 5227091745 тоот дансанд 150.000 төгрөг орсон талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх- 56 дугаар хуудас/, хохирогч “...Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүүхдийн даахь үргээх болоод фэйсбүүкээр хүүхдийн дээл харж байхад Өвөрхангай аймгийн нэгдсэн группт “Азаа Азаа” гэх фэйсбүүк хаягнаас “Сайн байцгаана уу 3 хүнийг баярлуулахаар шийдээд эдгээр дээлнүүдээс хосоор нь 150,000 төгрөгөөр авах эрх олгож байна, амжиж аваарай” гэх зар байхаар нь би фэйсбүүк хаягнаас чат бичихэд дугаараа гэсэн хариу чат ирэхээр нь би өөрийн дугаараа явуулахад 88441759 гэх дугаараар над руу залгасан, мөн чатаар дээлний зураг явуулж байгаад эрэгтэй, эмэгтэй хос дээл авахаар тохиролцоход мессежээр 5227091745 гэх данс явуулахаар нь би өөрийн Хаан банкны 5540553373 дугаарын данснаасаа тухайн Хаан банкны 5227091745 дугаарын данс руу нь “89180701 “Hos nogoon deel” гэх гүйлгээний утгаар 1500000 төгрөг шилжүүлэхэд одоо Өвөрхангай явах унаанд тавилаа гэсэн тэгээд орой залгахад унаанд тавьчихлаа гэсэн. Маргаашнаас утас нь холбогдохгүй болсон, мөн миний фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73 дугаар хуудас/, хохирогч 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 5540553373 тоот дансаар шилжүүлж тус банкны 5227091745 тоот дансанд 150000 төгрөг орсон талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх- 75 дугаар хуудас/, хохирогч “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өглөө фэйсбүүк ухаж байхад “Сайн байцгаана уу ээжүүд минь Миний зүгээс төрсөн нутгаасаа 2 бүсгүйгээ баярлуулахаар шийдлээ эдгээр дээлнүүдээс комоор нь 150,000 төгрөгөөр авах эрх олгож байна” гэсэн зарын дагуу Азаа Азаа гэх фэйсбүүк хаягаар холбогдож 88441759 гэх утасны дугаар луу холбогдоход жоохон охин шиг хоолойтой хүн та гялс гүйлгээгээ баталгаажуулаатах тэгэхгүй бол дараагийн хүмүүс нь авах гээд байна гээд байхаар нь би 5227091745 гэх Хаан банкны данс руу 150,000 төгрөгийг 99865261 гэсэн утгатайгаар гүйлгээ хийсэн. Гүйлгээ хийсний дараа 14 цагийн автобусанд нэг хүний дээлтэй хамт хайрцганд хийгээд явуулна, таны дээл дээр нь байгаа доор нь нэг хүний дээл байгаа, та утсаар нь яриад өгчихөөрэй гэсэн. Намайг мөнгө шилжүүлсний дараа чатаар намайг блоклоод гар утас нь холбогдох боломжгүй болсон. ...Би өөрийн нөхөр Бат- Очир овогтой 5542088904 гэх дансаар гүйлгээ хийсэн байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 дугаар хуудас/, гэрч “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Адуу туучихаад гэртээ ирэхэд манай эхнэр Цэрэндулам фэйсбүүк дээр байсан зарын доор утасны дугаараа бичсэн чинь залгаад байна гэхээр нь мөнгийг нь хийчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд миний 5542088904 тоот данснаас 5227091745 гэх Хаан банкны данс руу 150,000 төгрөгийг 99865261 гэсэн утгатайгаар шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/, Бат-Очирын Хаан банканд эзэмшдэг 5542088904 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 5227091475 тоот данс уу гүйлгээний утга дээр “ногоон хос дээл 99865261” гэж бичиж 150.000 төгрөг...” шилжүүлсэн гүйлгээ харагдаж байгаа хуулга. /1-р хх-118-119 дүгээр хуудас/, Зоригтын Хаан банканд эзэмшдэг 5227091745 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй “...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 5542088904 тоот данснаас гүйлгээний утга дээр нь “ногоон хос дээл 99865261” гэж бичиж 150,000 төгрөг” шилжүүлэн орж ирсэн гүйлгээ харагдаж байгаа хуулга. /1-р хх- 112 дугаар хуудас/, хохирогч “...2022 оны 07 дугаар сарын 15-нд өөрийн ашигладаг Нарантуяа Цэгмэд гэх нэртэй фэйсбүүк хаягаараа орж байгаад Азаа Азаа гэх нэртэй фэйсбүүк хаягаас Эрдэнэт зар группэд куртик зарах талаар зар оруулсан байсан. Нийтлэлийн дагуу 1 ширхэг куртик 65,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 5 ширхэг куртикний мөнгө гэж 325,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5094503871 тоот дугаартай данснаасаа Хаан банкны 5237077999 тоот дугаартай ******* эзэмшигчтэй данс руу шилжүүлж залилуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147 дугаар хуудас/, Зоригтын Хаан банканд эзэшдэг 5237077999 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Хаан банкны 5094503871 тоот данснаас гүйлгээний утга дээр “5 hos orhon aimag 99357597” гэж бичиж 325,000 төгрөг шилжүүлсэн тухай хуулга /хх-155 дугаар хуудас/, хохирогч “...Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ашигладаг Zundui Oyuntuya гэх нэртэй фэйсбүүк хаягаараа орж байгаад Эрдэнэт зар групп дээр Азаа Азаа гэх нэртэй фэйсбүүк хаягаас оруулсан “2 ээжийг 90.000 төгрөгөөр годон гутал өгнө” гэсэн зарын дагуу холбогдож годон гутал авахаар Төрийн банкны 231201851629 тоот дугаартай данс руу өөрийн эзэмшдэг Төрийн банкны 121200001085 тоот дугаартай данснаас 90,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд фэйсбүүк хаягаар блок хийгээд алга болсон учир цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 190 дүгээр хуудас/, гэрч “...Миний Хаан банкны дансыг манай дүү Болортуяа барьж байгаа 88275717 утастай холбоотой байдаг болохоор миний төрсөн дүү Болортуяа ашигладаг. ...Төрийн банкны 231201851629 тоот данс миний данс байна. Энэ дансыг би хүүхдийнхээ мөнгийг авах гэж хадгаламжтай холбож нээлгэсэн данс, ...Би годон гутал, дээл худалдан зарж борлуулдаггүй, би хөдөө байдаг хааяа нэг сум орж ирдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 192-193 дугаар хуудас/, эзэмшлийн Төрийн банкны 321201851629 тоот харилцах дансны харилцагчийн хуулга /хх-198 дугаар хуудас/, хохирогч “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Азаа Азаа гэх нэртэй фэйсбүүк хаягнаас Эрдэнэт зар группт оруулсан “годон гутал 90.000 төгрөгөөр авах эрх өгнө” гэх зарын дагуу холбогдож Хаан банкны 5227099143 дугаартай Болортуяа эзэмшигчтэй данс руу 90,000 төгрөгийг эгч эзэмшдэг Хас банкны 5001111741 дугаартай данснаас шилжүүлсэн бөгөөд удалгүй намайг Азаа Азаа гэх фэйсбүүк хаягтай хүн блок хийж алга болсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 227 дугаар хуудас/, гэрч “...Би хадам эгч нь байгаа юм. Манай дүүгийн эхнэр юм. Т.Энхзул годон гутал авах гэж байгаа гээд 90,000 төгрөгийг надад бэлнээр өгөөд миний дансанд мөнгө байсан учир 90,000 төгрөгийг би өөрийн эзэмшдэг Хас банкны 5001111741 дугаартай данснаас Хаан банкны 5227099143 дугаартай Болортуяа эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Тэгээд Т.Энхзул удалгүй бусдад залилуулсан талаараа ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 229 дүгээр хуудас/, Зоригтын Хаан банканд эзэшдэг 5227099143 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй “...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хас банкны 5001111741 дугаартай данснаас гүйлгээний утга дээр “Шилжүүлэгч ЗАЛУУХҮҮ...” гэж бичиж 90,000 төгрөг шилжүүлсэн тухай хуулга /хх-232 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Гантөмөр, Б.Батдулам, Д.Оюунсүрэн, Ч.Цэдэндулам, Ц.Нарантуяа, З.Оюунтуяа, Т.Энхзул нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаар өгсөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******гийн үйлдийн улмаас хохирогч нарт нийт 1,105,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нарт хохирол төлбөрийг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдөд төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь авч үзээд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэм хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн зүйлд зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Проукророос өөр төрлийн ял оногдуулахгүйгээр торгох ялын саналыг гаргаж байгаад хүндэтгэлтэй хандаж байна. ...шүүгдэгч нь үсчин ажилтай, сард 900,000 орчим төгрөгийн орлоготой гэдгээ мэдүүлсэн. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хоирол төлбөрийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хамгийн бага хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гантөмөр, Б.Батдулам, Д.Оюунсүрэн, Ч.Цэдэндулам, Ц.Нарантуяа, З.Оюунтуяа, Т.Энхзул нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Зоригтын Болортуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Зоригтын Болортуяаг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гантөмөр, Б.Батдулам, Д.Оюунсүрэн, Ч.Цэдэндулам, Ц.Нарантуяа, З.Оюунтуяа, Т.Энхзул нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР