| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/0350/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 411
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр баг, Хөх толгойд оршин суух, Ж Х овогт Еы Е /рд:, утас: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух И овогт Вгийн Е /рд:, утас: /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1,600,000 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Е.Е шүүхэд гаргасан тайлбартаа: Е овогтой Е миний бие иргэн В овогтой Еийг найзаар нь дамжуулан танилцсан ба оюутан ахуйгаасаа эхлээд эртний танилууд байсан юм. Миний бие 2015 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод хажуу өрөө хөлсөлж суух гээд зар харсны дагуу эртний танил байсан В.Етэй холбогдсон юм. В.Е нь 2 өрөө байрыг 1 жилээр хөлсөлж авсан гэсэн бөгөөд уг байрны нэг өрөөг нь дамжуулан хөлсөлнө, нэг сарын төлбөр нь 200 000 төгрөг буюу төлбөрөө 10 сараар бөөнд нь авна гэсэн юм. Түүнтэй харилцан тохиролцож байрыг нь хөлслөн суухаар болсон билээ. Тэгээд төлбөрөө яаж хийх вэ гээд асуухад 100000 төгрөгөө бэлнээр өгчих, энэ мөнгөнд хаалга хийлгүүлнэ, үлдсэн мөнгө болох 1900000 төгрөгөө миний данс руу шилжүүлчих гэхээр нь итгээд тухайн өдөр буюу 2015 оны 8-р сарын 27-ны өдөр шууд шилжүүлсэн юм. Тэгээд түүний хөлсөлсөн хажуу өрөөнд ороод удаагүй байхад тус байрны өмчлөгч нь биднийг байрнаас гаргасан юм. Би тухайн байрны өмчлөгчөөс яагаад байрнаас гаргаж байгааг нь асуухад нь байрны хөлсийг өгөөгүй гэж хэлсэн. Тэгээд би Ет "намайг яагаад хууран мэхлэн байранд оруулсан юм бэ? мөнгөө буцааж авъя" гэхэд, тэр надад өөрийнхөө хамаатны дүү нь байр хөлслөх мөнгийг хулгайлуулсан гэж хэлсэн. В.Е нь надаас авсан мөнгийг нэг жилийн дотор төлж барагдуулж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж өгөөгүй юм. Одоо 1,600,000 төгрөг үлдсэн. Иймд В.Еээс 1,600,000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Хариуцагч Е байр түрээслэхээр болж нэхэмжлэгч Е.Етай харилцан тохиролцож 1 жилийн байрны түрээсийн мөнгө 1900000 төгрөгийг шилжүүлсэн. Е нь Еаас авсан 1900000 төгрөгийг алдчихсан гэж байрны төлбөрийг төлж чадаагүй. Уг асуудлаар бол нэхэмжлэгч Е.Е Еээс мөнгөө шаардахад 300000 төгрөгийг буцааж өгөөд, үлдсэн мөнгийг өгөөгүй асуудал гарсан тул нэхэмжлэл гаргасан. Хариуцагч би Еаас мөнгө аваагүй, өөр хүн миний дансаар шилжүүлж авсан гэсэн ч уг асуудал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч түүний дансаар өөр хүнд дамжуулж Еаас мөнгө авсан гэдгийг нотолж чадаагүй. Е, Е нар 1900000 төгрөгийг авч байсан нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Е нь Еыг шилжүүлсэн мөнгийг өөр хүн түүний дансаар дамжуулан авсан гэдгийг нотолж чадаагүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е.Е нь хариуцагч В.Еээс 1600000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Е.Еын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлээ миний бие 2015 оны 8-р сард В.Е нь 2 өрөө байрны нэг өрөөг нь дамжуулан хөлсөлнө гэсний дагуу түүнтэй харилцан тохиролцож нэг сарын төлбөр нь 200000 төгрөг, 10 сарын хөлсийг бөөнд нь авна гэсэн тул 1900000 төгрөгийг В.Еийн дансанд 2015 оны 8 дугаар сарын 27-нд шилжүүлэн өгсөн. Түүний хөлсөлсөн өрөөнд ороод удаагүй байхад тус байрны өмчлөгч нь байрны хөлсийг өгөөгүй гэсэн үндэслэлээр биднийг байрнаас гаргасан. В.Е нь надаас авсан мөнгийг нэг жилийн дотор төлж барагдуулж өгөн гэсэн боловч өнөөдрийг хүртэл бүрэн төлж өгөөгүй тул гаргуулж өгнө гэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Х банкны гаргаж өгсөн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас үзэхэд харилцагч Е.Еын 0 дугаартай данснаас 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1900000 төгрөгийн зарлага гарсан байх ба харилцсан дансны дугаар 0, агуулга Еаас шилжүүлэв гэж бичигджээ. Х банкны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр 0 дугаартай данс нь Вгийн Еийн данс мөн болохыг тодорхойлжээ. Мөн хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа өөрийнх дансанд мөнгө шилжүүлснийг хүлээн зөвшөөрч тайлбарласан ба өөр хүнд буюу А.Ст ашиглуулсан талаар дурджээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарт А.С гэдэг хүнтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй гэж тайлбарласан байна.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Е.Е нь хариуцагч В.Ет 1900000 төгрөг шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд 1900000 төгрөгийг В.Еийн нэг жилийн дотор төлж өгнө гэсэн боловч жил зургаан сарын дараа 300000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа талаар тайлбарласан байгаагаас үзэхэд шаардах эрх үүссэнээс хойш гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч В.Е нь хөлслөгчийн эзэмшилд эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөний улмаас тохиролцсон хугацаанд хөлслөгч Е.Е нь уг эд хөрөнгийг ашиглаж чадаагүй тул хөлс төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эртэй гэж үзлээ.
Иймд В.Еээс 1600000 төгрөгийг гаргуулан Е.Еад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 305 дугаар зүйлийн 305.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан В.Еээс 1600000 төгрөгийг гаргуулан Е.Еад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч В.Еээс 40550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Еад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК