Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга  М.Баярмэнд

Улсын яллагч Ц.*******

Шүүгдэгч Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох 2323000000083  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, "*******" ХХК-д ******* ажилтай, *******, ээж, дүү нарын хамт  Завхан аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн овогт ын ******* регистрийн дугаар //

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч  Б.*******од холбогдсон 2323000000083 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогчид шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт "...яасан их шуугдаг юм бэ..." гэсэн шалтгаанаар Б.тэй маргалдаж түүнийг зодсон хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Б.*******од зодуулснаа  шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.гийн  “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны шөнийн ...02 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явахаар болоод ...хашаанаас гараад явж байхад Б.******* ах ирээд би танай урд талын хашааны хүн байна. Та нар яасан их шуугдаг юм бэ, гэхээр ...явлаа  ямар сүртэй юм гэхэд Б.******* манайхан гараад ир гээд хар өнгийн тээврийн хэрэгслээс үл таних 4 хүн буугаад ирэхээр нь би ертөнцийн зүгээр баруун тийш зугтаасан. Тэгтэл  Б.******* ах миний хойноос гүйж ирээд одоо миний өмсөж байгаа улаан цамцны малгайнаас татаад хажуу тийш нь унагаасан. Намайг газарт унагааж байгаад миний нуруу руу 2 удаа өшиглөсөн. ...миний баруун нүд рүү Б.******* ах гараараа нэг удаа цохисон. Намайг зодуулж байхыг , нар харж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Тухайн үед болсон үйл баримтын талаар шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч С.гийн “...2023 оны 4 дүгээр сарын 07-ны орой ...шөнийн 02 цаг өнгөрч байхад манай гэрээс бид 3 гараад гудамжаар алхаад явж байхад бид гурвын өөдөөс  Б.******* ирээд  ...ахын 3 дүү яасан их чимээтэй юм бэ гээд уурлаж тэр ахтай маргалдсан. Б.*******  нь араас хөөж очоод Б. ахыг барьж аваад нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиод дараа нь хавсарч унагаагаад хөлөөрөө дэвсээд байхаар нь ахын найз Б. дундуур нь орж салгахад Б.******* нь Б. ахын нүүр рүү нь дахиад 2-3 удаа Б. ах зодож байгаа хүнийхээ биед огт гар хүрээгүй зодуулсны дараа шууд зугтаад явсан. ... ямар маркийн утастай байсныг мэдэхгүй ах зодуулах үедээ миний эрээн алаг куртик өмсөж явсан. Би куртикээ 200.000 төгрөгөөр үнэлж байна." гэсэн мэдүүлэг

Гэрч Д.ийн "...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр орой бид гэрээс шөнийн 02 цагийн үед гарсан. ...урдаас нэг танихгүй согтуу ах гарч ирээд би танай урд айлын чинь хүн байна яасан зүгээр үү гээд юм ярьж байснаа Б.г цохих шиг болоход Б. зугтаагаад явсан. Тэгтэл араас нь хөөж очоод барьж авснаа гараараа нүүр орчимд нь олон удаа цохиод, газарт унагааж хөлөөрөө өшиглөөд байхаар нь очиж салгасан. Үл таних согтуу ахын найзуудтай нь нийлээд салгасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0000000143 дугаартай "Иргэн Б.гийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд хаван цус хуралт, баруун нудний алимны гадна салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлтээр,

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 000000045 дугаартай " Б.гийн өмсөж явсан гэх ногоон эрээн өнгийн хувцсанд ханзралт гэсэн гэмтэл байна. Уг гэмтэл нь өнгөө алдаж гандаагүй байх тул шинэ гэмтэл байна. Б.гийн өмсөж явсан гэх ногоон эрээн өнгийн хувцсан үүссэн ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн гэмтэл байна..." гэсэн дүгнэлтээр,

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Толгойн компьютерт томографын шинжилгээнд А. эмчийн “...Хоёр талын хөхлөг сэртэнд агааржилтгүй, хамрын таславч яс мурийлттай. Баруун нүдний ухархайн дотор хана 2.4 см урттай 0.9 см гүнтэй этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай. Баруун нүдний зөөлөн эдэд эмфизем хаван ихтэй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах  нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргасан  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Хохирогч Б. нь “хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж  заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг  800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь энэ тогтоолоор бусдад төлөхгүй төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 / найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /266.666 / төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.ДЭЛГЭРМАА