Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 372

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Э” ХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Аы З,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, У овогт Кн Ө нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З, хариуцагч А.З, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, гэрч К.Е, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан 24589208 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай Зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, “Э” ХК-ийн эзэмшилд байгаа Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 10 м.кв талбайтай 0 нэгж талбарын дугаартай Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай.

Нэхэмжлэгч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.З, К.Ө нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд 2017 оны 01-р сарын 06-ны өдөр "Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ" нэртэй "Зээлийн гэрээ" байгуулж, "Э" ХК-иас 24589208 /хорин дөрвөн сая таван зуун наян есөн мянга хоёр зуун найман/ төгрөгийн зээлийг 2017 оны 10-р сарын 01-ний хүртэлх хугацаагаар зээлж авсан юм. Зээлдэгч А.З, К.Ө нар нь тухайн 24589208 /хорин дөрвөн сая таван зуун наян есөн мянга хоёр зуун найман/ төгрөгийг зээлж авахдаа зээлдэгч "Э" ХК-нд зээлийн гэрээний 3 дахь заалтад зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 84.75 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м2 талбайтай 0 нэгж талбарын дугаартай Г-0 Улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг барьцаанд тавьсан юм. Зээлдэгч А.З, К.Ө нар нь Зээлийн гэрээний 1 дэх заалтад зааснаар Зээлийн төлбөрийг 2017.10.01-ний өдөр барагдуулах ёстой байтал удаа дараа гомдлын шаардлага гаргахад төлж өгөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хүсэх нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар А.З, К.Ө нараас зээлээр авсан 24589208 /хорин дөрвөн сая таван зуун наян есөн мянга хоёр зуун найман/ төгрөгийг төлүүлж, "Э" ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч "Э" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  оролцож байна. “Э” ХК-иас хариуцагч болох А.З, түүний эхнэр К.Ө нар нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 24589208 төгрөг авсан. Хариуцагч А.З нь тухайн үед “Э” ХК-нд ажиллаж байсан ба  Ж ХХК-ны барьсан орон сууцнаас байр худалдаж авсан. А.З орон сууц худалдан авч ипотекийн зээлд хамрагдахын тулд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу тухайн орон сууцны 30 хувийн урьдчилгаа  төлөх мөнгөгүй болчхоод тус байгууллагад хүсэлт гаргасан. Улмаар нэхэмжлэгч тал Х, Г, З нарт “байрны 30 хувь болох мөнгийг зээлж” тусалж дэмжсэн. Үүнд, Аы Зт 30 сая төгрөгийн зээл гаргаж өгсөн. Тухайн үед хариуцагчид мөнгийг бэлнээр өгсөн. Журмын дагуу Ипотекийн зээлд хамрагдах иргэн 30 хувийн урьдчилгаа мөнгийг өөрийн дансанд байршуулсан байх тул уг мөнгийг бэлнээр авч ипотекийн зээлд хамрагдсан. Уг мөнгөнөөс тодорхой хувийг төлсөн. А.З нэхэмжлэг байгууллагад ажиллаж байхдаа  3305208 төгрөгийг өр төлбөрийн асуудал гаргасан. 2017 оны 01 дүгээр үлдэгдэл төлбөр барагдуулах тухай гэрээний төлбөрийн үлдэгдэл болон 3305208 төгрөгийг нэмээд хариуцагчаас 27589208 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч А.З, К.Ө нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө сумын 3 дугаар багийн иргэд А.З, К.Ө бид “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Тйн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч бид нарыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 24.589,208 төгрөгийн зээлийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар зээлж авсан гэдэг нь үндэслэлгүй.Бид түүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй. Энэ мөнгө нь үлдэгдэл төлбөртэй холбоотой мөнгө юм. А.З би 2012 оноос “Э” ХК-д хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер зэрэг албан тушаалуудад ажиллаж байсан.2017 оны 01 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед тооцоо хийхэд миний нэр дээр 3305208 төгрөгийн тооцоо гарч ирсэн. Харин 21284000 төгрөгийн хувьд бид 2016 онд Эрчим компанийн ажилчдын орон сууцнаас 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр авсан.Энэ байрыг авахдаа “Э” ХК-тай гэрээ хийгээгүй, харин "Ж" ХХК-тай гэрээ байгуулж авсан. Уг орон сууцны 1 м.кв-ыг 1100000 төгрөгөөр үнэлж бүгд 52470000 төгрөгөөр авсан. Үүний 15774000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Д.Мын дансанд, үлдэгдэл 36696000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн Д.Мын дансанд өөрийн Голомт банкны Б аймаг дахь салбарт байгаа 0 тоот данснаас тус тус шилжүүлж төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Харин миний нэр дээр байгаа 3305208 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч А.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 оноос 2017 оны 01 дүгээр сард хүртэл “Э” ХК-нд ХАБ-ын инженер, хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан. Би тус компанид ажиллаж байхдаа буюу 2014 онд хувийн компани байгуулж эрчим хүч барилгын чиглэлээр тендерт оролцож төслүүдийг гүйцэтгэж байсан. 2016 онд Баяннуур сумыг нэгдсэн халаалтад холбох нэгдсэн халаалт барих ажлаар Б аймгийн Засаг даргын Тамгын газар болон Баяннуур сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан. Энэ талаар “Э” ХК мэдэж, уг тендерийн ажлыг нэхэмжлэгч байгууллагад өг гэж удаа дараа надаас шаардаж, намайг дарамталсан. 2017 оны 01 дүгээр сард намайг ажлаас халсан. Би 2016 онд М захиралтай очиж уулзаад орон сууц авах хүсэлт гаргасан. Тухайн үед ажилчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц олгосон. Тэр үед М захирал надад “чи 3 сая төгрөгийн төлбөртэй тул хөнгөлөлттэй үнээр орон сууц олгох боломжгүй, 1 мкв 1100000 төгрөгөөр ав” гэх хариу өгсөн. Надад тухайн үед 3 сая орчим төгрөг байсан. Би хадам ахаасаа 12 сая төгрөгийг зээлж авсан. Би хууль журмын дагуу орон сууцны урьдчилгаа 3 хувийг төлж орон сууц худалдаж авсан. Голомт банкны 5 хувийн ипотекийн зээлд хамрагдсан ба зээлээ төлсөн. Намайг ажлаас гарах үед Т тус компани захирал болоогүй ба ажиллаж байсан. Т над руу залгаад “чи Згийн нотариат дээр эхнэрээ дагуулаад хүрээд ир” гэж хэлсэн. Би яасан бэ гэж хэлэхэд “чи 3 сая төгрөгийн төлбөртэй юм байна, төлөх юм уу” гэж хэлсэн. Би “одоо төлөх боломжгүй байна” гэж хэлэхэд Т надад “чи ирээд гэрээнд гарын үсэг зурчих” гэж хэлсэн. Би нотариат очиход хүн ихтэй байсан. Тэр үед нотариатын ажилтан надад “энэ гэрээнд гарын үсэг зурчих” гээд гэрээ өгсөн. Би өрөө болон эхнэрээрээ гарын үсэг зуруулчхаад яваад өгсөн. Би тухайн үед гэрээтэй танилцаагүй. Мөн надад гэрээний нэг хувийг өгөөгүй. Би 3 сая төгрөгийн тооцоогоо дуусгахаар очиж уулзахад надад “чи 3 сая биш 20 сая төгрөгийн төлбөртэй юм байна” гэхэд бид маргалдсан. Би тухайн үед “авсан мөнгөө л өгнө, өөр мөнгө өгөхгүй” гэдгээ хэлсэн. Баяннуур сумын нэгдсэн халаалтад холбох тендерээс болж хоорондоо муудалцсан. Би 3 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөр мөнгө аваагүй гэв. 

Хариуцагч А.З, К.Ө нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргагч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т нь надтай 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа эхнэр К.Ө, бид хоёрын нэр дээр бүртгэлтэй Б аймгийн Ө сумын 10 дугаар баг "Х" хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэгж талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус барьцаалж авсан. Тэрнээс хойш 2 жил өнгөрсөн боловч дээрх гэрчилгээнүүдийг буцааж өгөөгүй. Үүнээс болж бид өөрсдийн өмчлөлийн газар, байшинг бусдад худалдаж чадахгүй хохирч байна.М.Тйн дээрх үйлдэл нь бидний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа тул Б аймгийн Ө сумын 10 дугаар баг "Х" хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэгж талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 0  дугаартай  газар өмчлөх  эрхийн  улсын  бүртгэлийн  гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч "Э" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Ө сумын 3-р баг "Бөхөн уул" 7-р гудамжны 07 тоотод оршин суух А.Зийн тус шүүхэд гаргасан Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Сөрөг нэхэмжлэл гаргагч А.Зийн өмчлөлд байгаа Ө сумын 10-р баг "Х" хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай 84,75м. Кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэгж талбарын дугаартай Г-0 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг тус тус барьцаалж, 2017 оны 01-р сарын 06-ны өдрийн "Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ" нэртэй Зээлийн гэрээ байгуулж, тус “Э” ХК-ний Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн инженер ажилтай байсан А.З, түүний эхнэр К.Ө нарт зээл олгосон юм. Зээлдэгч А.З, К.Ө нар нь зээл болон үлдэгдэл төлбөр болох 24589208 /хорин дөрвөн сая таван зуун наян есөн мянга хоёр зуун найман/ төгрөгийг төлж барагдуулаад, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-0 тоот гэрчилгээ, мөн хаягт байршилтай 1000 м.кв талбайтай 0 нэгж талбарын Г-0 улсын бүртгэлийн дугаартай Газар өмчлөх эрхийн гэрчилгээг авахад татгалзах зүйлгүй болно. Энэхүү Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 153-р зүйлийн 153.1-д заасан шаардлагад нийцэж байгаа ба мөн хуулийн 154-р зүйлийн 154.1-д зааснаар дээрх эд хөрөнгө өмчлөх эрх нь "барьцааны зүйлд" хамаарч байгаа. Дээрх барьцаалсан байгаа А.З, К.Ө нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч “Э” ХК нь өмчлөлд шилжүүлээгүй, захиран зарцуулаагүй түл барьцаалуулагч нарын өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй болно. Хариуцагч А.Зийн сөрөг нэхэмжлэлийг “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй А З, К.Ө нарт холбогдох үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжтой байна гэв.

Хариуцагч А.З, К.Ө нар сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Нэхэмжлэл гаргагч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр бид хоёрыг нотариатад дуудсан. Намайг нотариатад дуудсан шалтгааныг “Э” ХК-д ажиллах хугацаандаа үлдсэн тооцоо болох 3305208 төгрөг байсан. Тухайн тооцоог төлж барагдуулах тухай гэрээ хийх гэж байгаа гэж биднийг дуудаж нотариатад байгаа гэрээндээ гарын үсэг зуруулж авсан. Би тухайн гэрээг ямар учиртайг асуухад 3.305.208 төгрөгийг хэрхэн төлөхтэй холбоотой гэж хэлсэн учраас би нотариатчийн хэвлэж бэлэн болгосон гэрээний хэд хэдэн газарт гарын үсгээ зурсан байна. Бид Тд итгэдэг байсан тул түүний үгэндээ итгэж гарын үсгээ зурж байсан. Тухайн үед нотариатын үйлчилгээний газар маш их хүмүүс очирлож байсан тул 3 сая төгрөгтэй холбоотой гэрээ гэж үзээд гарын үсэг зурсан байна. Т арай ийм зүйл хийнэ гэж бодоогүй. Т нь биднийг хуурч мэхэлснийг шүүхэд нэхэмжлэл гаргасан үед л мэдсэн.  Бид гэрээндээ огт танилцаагүй байсан ба тухайн гэрээг 3305208 төгрөгийг нөхөн төлөхтэй холбоотой гэрээ гэж ноцтой төөрөгдөлд орж гарын үсэг зурж үйлдсэн. Бид 2016 онд “Э” компанийн ажилчдын орон сууцнаас 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр авсан. Уг орон сууцны 1 м.кв-ыг 1100000 төгрөгөөр үнэлж нийтдээ 52470000 төгрөгөөр худалдаж авсан юм. Үүний 15774000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Д.Мын дансанд, үлдэгдэл 36696000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн Д.Мын дансанд өөрийнхөө Голомт банкны 0 тоот данснаас тус тус шилжүүлж төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Байрны үлдэгдэл төлбөр гэж 21 сая төгрөгийг хаанаас яаж гаргаж ирж байгаа нь ерөөсөө ойлгомжгүй байна.  Байрны тооцоо дууссан байхад байрны төлбөрийн үлдэгдэл гэж гэрээ байгуулна гэдгийг огт урьдчилан төсөөлж байгаагүй байсан.   Хэрэв Д.М гишүүн болон М.Т  нь надаас нэг байрны төлбөрийг2 удаа авахын тулд хуурч мэхлэн төөрөгдөлд оруулан гэрээ хийж биднийг хохироох юм бол энэ асуудлыг тусдаа Цагдаад өгч шалгуулах болно. 52470000 төгрөгөөр худалдаж, тооцоог нь бүрэн авчхаад дээрээс нь 21 сая төгрөг шаардаж байгаа нь ямар учиртайг нь ойлгохгүй байна. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Мын Т нь бидний Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэгж талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг буцааж өгөхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийг зөвхөн хуульд заасан журмаар барьцаалах ёстой. Гэтэл хууль бусаар бидний эрхийн гэрчилгээнүүдийг эзэмшиж байгаа нь хууль бус байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч "Э" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХК-ийн гүйцэтгэх Захирал М.Т миний бие хариуцагч А.З, К.Ө нарын 2019 04.22-ны өдрийн "Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тодруулах тухай" нэхэмжлэлийг ОХУ-аас ирээд 2019.04.21-ний өдөр танилцаж үзээд, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч А.З нь “Э” ХК-нд 2012 оны 2017 оны хооронд ажиллаж байсан юм. "Э" ХК-ны үндсэн ажилчид болох У.Х, Б.Г, А.З нар нь тухайн үед "Ж" ХХК-ны барьсан орон сууцнаас "Ипотекийн зээлээр" орон сууц (байр) худалдан авах хүсэлт илэрхийлж, орон сууцны барилгын гүйцэтгэгч "Ж" ХХК-тай "Орон сууц худалдах, худалдан авах тухай" гэрээ байгуулсан байдаг. Дээрхи "Э" ХК-ны үндсэн ажилчид болох У.Х, Б.Г, А.З нар нь "Ж" ХХК-ны өмчлөлийн орон сууцыг Засгийн газрын 2016 оны 137 дугаар тогтоолоор баталсан "Ипотекийн зээл, санхүүжилтийн Ерөнхий журам"-ын 1.3 -д зааснаар "Ипотекийн зээлийг Монгол банкнаас тогтоосон банкаар дамжуулан олгох"; мөн журмын 2.4-д заасан: "... ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30%-иас багагүй байна" гэсэн заалтын дагуу урьдчилан төлж, "Ипотекийн зээл"-д хамаарагдах үүднээс ажиллаж байгаа байгууллага болох “Э” ХК-нд зээл хүссэнээр тус байгууллагын ажилчид У.Х, Б.Г, А.З нарт худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 30% -тай тэнцэх хэмжээний зээлийг хүн тус бүрт бэлнээр олгосон болно.  Зээлдэгч У.Х, Б.Г, А.З нар нь "Ж" ХХК-аас худалдан авч буй орон сууцны үнийн дүнгийн урьдчилгааны 30% -ийн урьдчилгааны мөнгийг тухайн үед ажиллаж байсан "Э" ХК-иас зээлээр авч, түүний ачаар Ипотекийн зээлд хамаарах боломж бүрдсэн билээ. Тухайн үед эдгээр хүмүүс зээл олгож, ипотекийн урьдчилгааны 30% -ийн мөнгийг байгууллагаас тавьж олгоод, Ипотекийн зээлд хамаарах боломж бүрдүүлж, орон сууцтай болоход тус дэм болсон “Э” ХК-нд туйлын их баярлаж, талархаж байсан юм. Харин зээлдэгч А.Зийн "Ж" ХХК-иас худалдан авсан байрны үнийг төлж барагдуулсан тухай шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Голомт банканд байршилтай хувийн дансны хуулга бидний нэхэмжлэлийн шаардлагад огт хамаарахгүй болно. Нэгэнт "Ж" ХХК-иас А.З нь орон сууц худалдан авсан учраас орон сууцны үнийг өөрөө бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болно. Хариуцагч А.З, К.Ө нар нь нэхэмжлэгч М.Т надтай нүүр тулан уулзаж, өөрсдийн төлбөр, тооцоог хийж байгаад "Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ" нэртэй Зээлийн гэрээг уншин танилцаж байгаад сайн дурын үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж өгсөн байдаг. Гэрээ байгуулах үед А.З, К.Ө нар ямар нэгэн байдлаар төөрөгдсөн, ноцтой төөрөгдөлд орсон асуудал байхгүй болно. А.З, К.Ө нар нь тухайн үед гэрээний заалт бүрт танилцаж, уншиж байгаад гэрээний шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь тэдний гэрээний заалт бүрийн доод хэсэгт гарын үсгийг удаа дараа давтаж зурсан үйлдлээр нотлогдож байна. Гэрээний тал А.З, К.Ө нар нь гэрээний 1-р заалтад буй нийт 24589208 төгрөгийг 2017.10.01-ний хүртэл төлж өгнө гэсэн хэсэг, 3-р заалтад зээлийн барьцаанд тухайн хөрөнгийг тавьсан эсэхийг зөвшөөрч гарын үсэг тус тус зурсан явдал нь зээлийн гэрээг ноцтой төөрөгдөлд автаж гарын үсэг зурсан гэдгийг өөрсдийн үйлдлээр үгүйсгэж байна. Зээлийн гэрээ байгуулахаас өмнө А.З, К.Ө нарын бидэнд барьцаанд тавьсан Ө сумын "Х" багт байршилтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 84.75 м2 талбартай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м2 талбайтай 0 нэгж талбарын Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын өмчлөх эрхийн Гэрчилгээнүүд нь Ө сумын 5 -р багт байршилтай "Е" Банк санхүүгийн байгууллагад 800000 /найман зуун мянган/ төгрөгийн "зээлийн барьцаанд" байсныг нэхэмжлэгч М. Т би А.З, К.Ө нарын өмнөөс "Е" Банк бус санхүүгийн байгууллагад төлж байгаад "барьцаанаас чөлөөлж" авсан юм. Тухайн үед А.З, К.Ө нар нь мөнгөтэй байсан бол, тэд Ипотекийн зээлийн 30%-ийн урьдчилгаа төлөх чадалтай бол "Е" банк бус санхүүгийн байгууллагад 800000 /найман зуун мянган/ төгрөг төлж байгаад, өөрсдийн дээрх үл хөдлөх хөрөнгө, өмчлөлийн газрыг чөлөөлж авах боломж байсан юм шүү. Иймэрхүү бодит байдал нь А.З, К.Ө нарын бодит байдлыг илчилж байгаад нь шүүх үнэлэлт өгөх байх.

5. Зээлийн гэрээг нотариатын байгууллага баталсан байх ба нотариатч зээлдүүлэгч М.Т, зээлдэгч А.З, К.Ө нарыг байлцуулж байгаад "зээлийн гэрээний утга агуулга, хор уршиг, зэргийг тайлбарлаж өгөөд, А.З, К.Ө нар зөвшөөрснөөр гарын үсэг зуруулж, гэрээний нэг хувийг авч үлдээд, гэрээ баталсан тэмдэглэлийн дэвтэрт давхар гарын үсэг зуруулж баталгаажуулсан болно. Иймд шүүхээс хүсэх нь:

1. А.З, К.Ө нарын Сөрөг нэхэмжлэл, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, тодруулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, "Э" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т миний үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХК нь хариуцагч А.З, К.Ө нараас  зээлээр авсан  24589208 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Хариуцагч А.З, К.Ө нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Э” ХК-ийн эзэмшилд байгаа Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай  84.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэг талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч “Э” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.З, К.Ө нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ”г “Э” ХК болон А.З нар харилцан тохиролцож байгуулсан ба уг гэрээгээр иргэн А.З нь Ө сумын 11 дүгээр багт байрлалтай 48 айлын орон сууцны 603 тоотод байрлах 47.7 м.кв талбайтай 2 өрөө байрны төлбөрийн үлдэгдэл 21284000 төгрөг, компанийн 76 дугаар дансанд байгаа үлдэгдэл тооцоо 3305208 төгрөг, бүгд 24589208 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барагдуулахаар, төлбөрийг төлж барагдуулах хүртэл Ө сумын 10 дугаар баг “Х” хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 84.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэгж талбарын дугаартай Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг төлбөрийн барьцаанд тавихаар, төлбөрийг барагдуулж дуусах хүртэл 46883 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ, 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг компанийн захирал дээр хадгалахаар тохиролцсон бөгөөд уг гэрээнд тусгасан тохиолдол бүрт А.З, К.Ө нар гарын үсэг зурж, нотариатч энэхүү гэрээний үнэн зөвийг гэрчилжээ.

Мөн хариуцагч А.З, К.Ө нар нь Ө сумын 10 дугаар багт орших 0, Ү-0 дугаар бүхий 84.75 м.кв хувийн сууцыг, мөн хаягт орших 0, 0, Г-0 дугаар бүхий 1000 м.кв өмчилсөн газрыг “Э” ХК-ийн үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээний барьцаанд тавихыг зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн баталгаа гаргаж гарын үсэг зурсан байх ба нотариатч гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байна.

Хариуцагч нараас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 24589208 төгрөгийн зээлийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар зээлдэж авсан гэдэг нь үндэслэлгүй, энэ мөнгө нь үлдэгдэл төлбөртэй холбоотой мөнгө юм. Ажлаас чөлөөлөгдөх үед тооцоо хийхэд 33054208 төгрөг тооцоо гарсан. Харин 21284000 төгрөгийн хувьд 2016 онд “Э” ХК-ийн ажилчдын орон сууцнаас 47.7 м.кв талбайтай 2 өрөө байр авсан ба энэ байрыг авахдаа “Э” ХК-тай гэрээ хийгээгүй, харин “Ж” ХХК-тай гэрээ байгуулж авсан. Уг орон сууцны 1 м.кв-ыг 1100000 төгрөгөөр үнэлж бүгд 52470 төгрөгөөр авсан бөгөөд 15774000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр,  үлдэгдэл 36969000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр захирлаар ажиллаж байсан Д.Мын дансанд өөрийн голомт банкны 0 тоот данснаас тус тус шилжүүлж төлбөрийг нь бүрэн барагдуулсан тул 3305208 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарлаж  Голомт банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Голомт банкнаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн харилцагч А.Зийн 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгаас үзэхэд “2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гүйлгээний утга орон сууцны урьдчилгаа 30 хувь М Д” гэж бичигдэж 15774000 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны үнэ М Д гэж бичигдэж 36696000 төгрөгийн зарлага тус тус гарснаар бичигдсэн байна.

“Э” ХК болон А.З, К.Ө нарын хооронд байгуулагдсан “Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан байх ба Голомт банкнаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн харилцагч А.Зийн 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгад “2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гүйлгээний утга орон сууцны урьдчилгаа 30 хувь М Д” гэж бичигдэж 15774000 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны үнэ М Д гэж бичигдэж 36696000 төгрөгийн зарлага гарч төлөгдсөн байдлаар гарч байгаа боловч тухайн байдал нь цаг хугацааны хувьд уг гэрээ байгуулахаас өмнөх үйл баримтыг нотолж байгаа тул 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Үлдэгдэл төлбөр барагдуулах  гэрээ”-г бүхэлдээ няцаах нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээнд А.Зийн орон сууцны төлбөрийн үлдэгдэл гэж бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгч талаас А.З нь “Ж” ХК-иас худалдан авч буй орон сууцны үнийн дүнгийн урьдчилгааны 30 %-ийн мөнгийг тухайн үед ажиллаж байсан “Э” ХК-иас зээлээр авч, ипотекийн зээлд хамрагдсан болно гэж тайлбарласан ба гэрчүүд болох У.Х, Б.Г нар нь “... А.З бид  “Ж” ХХК-ийн барьсан 8 давхар орон сууцнаас байр авсан ба байр авахад байгууллагаас 30 %-ийн хөнгөлөлт үзүүлж байсан. Тухайн мөнгийг зээл хэлбэрээр өгсөн ба буцаагаад “Э” ХК-д төлж байгаа болно” гэж мэдүүлсэн, гэрч Х.С “... Би 2006 оноос 2016 он хүртэл “Э” ХК-д менежерээр ажиллаж байсан. А.Зт “Ж” ХХК-ийн барьсан 48 айлын байрнаас байр авахад 30 %-ийн урьдчилгааг зээлээр өгч байсан. Би бэлэн мөнгө өгсөн” гэж мэдүүлсэн байх тул гэрээний уг нөхцөлийг үндэслэн хариуцагч А.З, К.Ө нарыг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч А.З, К.Ө нар нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлээ “... “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр бид хоёрыг нотариатад дуудсан. Намайг нотариатад дуудсан шалтгааныг “Э” ХК-д ажиллах хугацаандаа үлдсэн тооцоо болох 3305208 төгрөг байсан. Тухайн тооцоог төлж барагдуулах тухай гэрээ хийх гэж байгаа гэж биднийг дуудаж нотариатад байгаа гэрээндээ гарын үсэг зуруулж авсан. Би тухайн гэрээг ямар учиртайг асуухад 3305208 төгрөгийг хэрхэн төлөхтэй холбоотой гэж хэлсэн учраас би нотариатчийн хэвлэж бэлэн болгосон гэрээний хэд хэдэн газарт гарын үсгээ зурсан байна. Бид Тд итгэдэг байсан тул түүний үгэндээ итгэж гарын үсгээ зурж байсан. Тухайн үед нотариатын үйлчилгээний газар маш их хүмүүс очирлож байсан тул 3 сая төгрөгтэй холбоотой гэрээ гэж үзээд гарын үсэг зурсан байна. Т арай ийм зүйл хийнэ гэж бодоогүй. Т нь биднийг хуурч мэхэлснийг шүүхэд нэхэмжлэл гаргасан үед л мэдсэн. Бид гэрээндээ огт танилцаагүй байсан ба тухайн гэрээг 3305208 төгрөгийг нөхөн төлөхтэй холбоотой гэрээ гэж ноцтой төөрөгдөлд орж гарын үсэг зурж үйлдсэн тул “Э” ХК-тай байгуулсан үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан бөгөөд  аливаа баримт бичгийг уншиж танилцан, агуулгыг нь төсөөлж мэдэлгүйгээр гарын үсэг зурсан этгээдийг төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Хариуцагч нараас “... тухайн гэрээг үлдэгдэл төлбөр болох 3305208 төгрөгийг хэрхэн төлөхтэй холбоотой гэрээ гэж ойлгосон” гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээний нөхцөл бүрт гарын үсэг зурсан бөгөөд тухайн тайлбар нь нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

Хариуцагч А.З, К.Ө, тэдний өмгөөлөгчөөс хэлцлийг агуулгын хувьд төөрөгдсөн гэж тайлбарлаж байгаа боловч “Э” ХК-тай байгуулсан үлдэгдэл төлбөр барагдуулах гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай зээлийн баталгаа гаргах гэрээнүүдийг үзэхэд “Э” ХК-ийн захирал М.Т нь гэрээ байгуулах үед хэлцлийн агуулгыг эргэлзээтэй, тодорхой бус үг, хэллэг хэрэглэж буруу ташаа төсөөлөл бий болгосон гэж дүгнэх үндэслэл байхгүй байна. Хариуцагч нарын анхаарал санамжгүй байдлын улмаас, гарын үсэг зурах үедээ урьдчилан уншиж танилцахгүйгээр, хэлцлийн агуулгыг үл сонирхож, эргэцүүлэн бодоогүй байдлыг төөрөгдсөн гэж үзэх боломжгүй болно. Уг гэрээнд нийт 24589208 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүрэн төлж барагдуулахаар тодорхой бичигдсэн, төлөх мөнгөн төлбөрийн дүнг үгээр илэрхийлж тусгасан байгаа тул төөрөгдөх үндэслэл байхгүй байна.

Хариуцагч нараас “Э” ХК-ийн эзэмшилд байгаа Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай  84.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэг талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулахыг шаардаж байгаа боловч уг бичиг баримтуудыг нэхэмжлэгч “Э” ХК-д хэлцлийн үндсэн дээр сайн дураар шилжүүлэн өгсөн байх тул “Э” ХК нь бусдын хөрөнгийг хууль бус эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, А.З, К.Ө нарын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд А.З, К.Ө нараас нийт  24589208 төгрөгийг гаргуулж “Э” ХК-д олгож, хариуцагч А.З, К.Ө нарын “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Э” ХК-ийн эзэмшилд байгаа Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай  84.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэг талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан А.З, К.Ө нараас  нийт  24589208 /хорин дөрвөн сая таван зуун ная есөн мянга хоёр зуун найман/ төгрөгийг гаргуулж “Э” ХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч А.З, К.Ө нарын “Э” ХК-тай байгуулсан зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 63 дугаартай зээлийн баталгаа гаргах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Э” ХК-ийн эзэмшилд байгаа Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0 дугаартай  84.75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 0 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1000 м.кв талбайтай 0 нэг талбарын дугаартай, Г-0 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрын 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Э” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280896 төгрөгийг, хариуцагч А.З, К.Ө нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч А.З, К.Ө нараас 280896 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Х.МЕЙРАМБЕК