| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0153/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/185 |
| Огноо | 2023-05-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0153/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч******* ын өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч *******,*******нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
Шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт *******,*******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208020041455 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарынхаа хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ХМШЗ/03 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар өөрчлөн сольсон, ******* /РД:***/,
Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэр, хүүхдийн хамт , тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 154 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,******* /РД:***/,
Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт *******, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* /РД:***/,
Холбогдсон хэргийн талаар:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсээс*******,******* , *******нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Хохирогч *** ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 06 сарын 13-ны өглөө 6 цагт ажилдаа өөрийн улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед миний машины хажуу талын 2 ширхэг хормой алга болсон байсан ба тэр үед ойр орчимдоо хяналтын камер үзэж байгаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би камер шүүж үзэхэд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 04 цаг 28 минутад 3 залуу миний машины хормойг авч байсан ба цагаан өнгийн спорт загварын урд талдаа улаан тентэй хойд улсын дугаартай Чеазер машинтай байсан... миний машины хормой ориг учир тус бүрийг нь 600,000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1093 дугаартай: “...Приус 20 маркийн автомашины хормой 2 ширхэг 1,200,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
Хаан банкны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 29/5141 дугаартай албан бичиг, гийн эзэмшлийн Хаан банкин дахь *** дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 121-129 дүгээр хуудас/,
Яллагдагч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Би 2022 оны 06 сарын 11-ний өдөр *** улсын дугаартай Тоёота Чезарь загварын тээврийн хэрэгслийг үл таних хүнээс худалдан аваад өөрөө унаж ашиглаж байгаад машин авсан гэж баярлаад өөрийн танил найз болох тай уулзаад байж байхад манай хамаатны ах болох *******намайг дуудаж гэртээ хүрээд ир гэсэн юм. Тэгээд бид хоёр түүний гэр лүү явж байхдаа замдаа гийн дүү болох******* ыг замын хажуугаар явж байхад нь түүнийг машинд суулгаж аваад *******ахын гэрт очиж түүнтэй уулзаад бид нар машин дотор юм ярьж сууж байгаад бид дөрөв тухайн үед мөнгөгүй байсан болохоор яаж мөнгөтэй болох бэ гэж ярилцаж байгаад тээврийн хэрэгслийн хормой хулгайлахаар болж тухайн 32-62 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Нефть рүү яваад байрны дунд зогсож байсан Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн хормойг авахаар болж , *******ах хоёр буугаад явсан******* бид хоёр наана нь үлдээд хүн болон машин харж байгаад тэр хоёрыг дуудахаар нь очиж авсан хормойг бид 1 машин дотроо хийж аваад *******ахын гэрт очиж унтаж амраад маргааш нь өглөө нь тухайн хулгайлсан хормойг намайг унтаж байгаад сэрээд харахад , *******ах хоёр миний машинтай яваад 200,000 төгрөгөөр зараад ирсэн гэж хэлж байсан. Тэгээд тухайн мөнгөөр бид нар дэлгүүрээс идэж уух хоол, хүнсний зүйл болон пиво авч уугаад дуусгасан... Бид 4 миний машин дотор сууж байгаад яаж мөнгөтэй болох уу гэж ярилцаж байгаад л машины хормой хулгайлж мөнгөтэй больё гээд бөөнөөрөө анхнаасаа мэдэж байсан болохоор дарамт, шахалт үзүүлсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 195-197 дугаар хуудас/,
Яллагдагч******* ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... машинд очиж суугаад хэсэг байж байгаад , *******нар машинаас буухад нь цуг дагаж буугаад араас нь алхаад явж байрны гол хэсэг рүү явж орсон юм. Тэгээд араас нь очиход , *******нар нь машин дээр очсон чанга чанга чимээ гараад уг тээврийн хэрэгслийн эд зүйлийг тайлж авч байгааг хараад тэр хоёрыг машинаас эд зүйлийг хулгай хийж байгаа харагдсан. Тэгээд анх тэд нарыг хулгай хийж байгаа гэдгийг мэдсэн юм. Тэгээд *******ах намайг цаашаа хүн хар, хүн болон машин хараад байж бай гэж хэлсэн юм. Удалгүй *******ах өөрийнхөө салгаж авсан машины хормойг надад өгөөд машиндаа авч очоод хий гэхээр нь аваад*******ын машинд авч очоод хийсэн. Тэгээд бид 4 машиндаа суугаад хулгай хийсэн хийсэн хормойг аваад *******гийн гэрт очиж унтаад өглөө нь үүрээр хулгай хийсэн хормойг , *******нар бусдад борлуулсан бололтой мөнгөтэй болсон байсан. Тухайн мөнгөөр гоймон, ундаа, пиво, тамхи зэргийг аваад дуусгасан гэж бодож байна... Надад тэр гурвын хэн нэгний зүгээс хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед хамтран оролцох талаар дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 207-209 дүгээр хуудас/,
Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн : “...уг байрны жижиг өрөөнд үзлэг хийхэд ертөнцийн зүгээр урагш харсан цонхтой цонхны тавцан дээр ууттай хатсан нунтаг өвс байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн 9 гэж дугаарлан хураан авав” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн 2208020041455 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа Ганболдын НМ99101714 регистрийн дугаартай сэжигтнийг мэдээллийн дагуу Дархан-Уул аймаг, Дархан сумын 4-р баг, 19-28 тоотод ирж шалгахад *******нь гэрийнхээ гадаа таарсан бөгөөд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн шинжтэй байсан тул өөрөөс нь тодруулж асуухад би хоёр хоногийн өмнө сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж хэлсэн учир цагдаагийн газар руу дуудлага өгсөн.. Би гийн гэрт ороогүй гадаа таарахад эхнэр нь араас ирж байсан. Тэгээд саатуулаад авч яваад төмөр зам дээр очиж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт дуудлага өгөөд тус цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч хамт *******гийн өөрийнх нь зөвшөөрснөөр биологийн дээж авах зорилгоор хар тамхины тест тавьж үзэхэд сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь тестээр илэрсэн болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
*** гийн биеэс биологийн дээж авсан : “...ТНС илэрсэн” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн: “...хар өнгийн савхины баруун хармааг үзэхэд ороосон мөнгөн дэвсгэртийг гадуур нь скочоор ороож тогтоосон байв. Тухайн мөнгөн дэвсгэртийн гол хэсэг нь утаа тортог болсон үнэртэхэд шатсан мэт зүйл үнэртэж байв. Уг ороосон мөнгө мэт зүйлийг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5764 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ *** *******” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын” II дугаар жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5763 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. №961 *******Дархан” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг болно. “... №961 *******Дархан” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 17,1 г, цэвэр жин 15 г байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 56-58 дүгээр хуудас/,
*** гийн биед үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай: “...ТНС мариухан илэрсэн” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 117-121 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 900 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ ” гэж хаягласан шээсний дээж тус бүрд бензодиазепин /ВZ0/ илрэв. Бензодиазепин /ВZ0/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын IV жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 125-127 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаартай: “... *******нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. *******нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/,
Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2022 оны намар хэдэн сарыг нь хэлж мэдэхгүй байна Дархан явж байгаад замдаа Хонгор сумын нутгаас өвс түүсэн тэгээд тэр өвсөө өөрөө хэрэглэсэн. Тэгээд манай эхнэр Солонгын гэр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 19 дүгээр байрны 28 тоотод хадгалж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цагдаад баригдаад хураалгасан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах”, шүүгдэгч *******г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг тай бүлэглэн үйлдсэн боловч д холбогдох хэргийг тусгаарлаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1466 дугаартай шийтгэх тогтоолоор г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч *** д учирсан хохирол 1,200,000 төгрөгөөс шүүхийн өмнөх шатанд шүүгдэгч *******500,000 төгрөг, шүүгдэгч******* 150,000 төгрөг тус тус нөхөн төлсөн. Мөн уг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1466 дугаартай шийтгэх тогтоолоор 300,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар хохирол төлбөр төлөхөөр завсарлага авч шүүгдэгч*******, 200,000 төгрөг, шүүгдэгч******* 50,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт ”хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болох”-оор заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бол уг зүйл хэсэгт заасныг журамлан хамгийн багадаа 1 жил, хамгийн ихдээ 4 жилийн хугацаагаар ял оногдуулж болно.
Шүүгдэгч*******, *******,******* нар нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж, тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв
Шүүгдэгч *******нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ахин мансууруулах бодис хэрэглэхгүй, саяхан эхнэр маань төрж хүүхэдтэй болсон, би өөрөө эцэггүй өссөн учраас хүүгээ эцэггүй өсгөмөөргүй байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлсэн ба түүний хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн амлалт зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоов.
Сонинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ХМШЗ/03 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч*******т Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 09 сар, 01 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэжээ.
нь 2023 оны 3-р сарын 15-ны өдөр хүртэл 413-р нээлттэй, хаалттай хорих ангид хорих ялаа эдэлж байгаад энэ хэрэгт цагдан хоригджээ.
Уг өдрөөр тасалбар болгон ялын тооцоог бодоход 1 жил, 6 сар, 14 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн байна.
Шүүгдэгч*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр шүүгчийн захирамжаар сольсон хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сар, 14 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 6 сар, 14 хоногийн хугацаагаар тогтоов.
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1522 дугаартай үнэлгээний тайлангаар шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг : “... улсын дугаартай Чезарь маркийн автомашин 2,000,000 төгрөг” /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/ гэж тогтоожээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1466 дугаартай шийтгэх тогтоолоор энэ хэргээс тусгаарласан хэрэгт гаас дээрх автомашины үнээс 500,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар авто машины үнээс гаргуулаагүй үлдсэн 1,500,000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хувааж, шүүгдэгч*******,******* , *******нараас тус бүр 500,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 57 хоног, шүүгдэгч*******2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 57 хоног тус тус энэ хэрэг цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 1 сар, 27 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийг хадгалах хугацаа хүртэл хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн гялгар ууттай өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч******* д авсан хувийн баталгаа гаргах, *******д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.******* г хориглосон мансууруулах бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар*******, *******,******* нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сар, 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 2 /хоёр/ жил,*******т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 14 /арван дөрөв/ хоног,******* д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 57 хоногийг хорих ялын 57 хоногоор, шүүгдэгч*******ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон мөн 57 хоногийг хорих ялын 57 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, *******,******* нараас тус тус 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэргийг хадгалах хугацаа хүртэл хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн гялгар ууттай өвсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч******* д авсан хувийн баталгаа гаргах, *******д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД