Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/63

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга      Ч.Алтанзул             

Улсын яллагч                       Ц.*******

Шүүгдэгч                               Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2323000200068 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, эцэг эх, эгчийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг 2 дугаар хэсэг, 1-17 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар:/

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч А.*******, Д.******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Иргэний нэхэмжлэгч ... тэдгээрийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй ” гэж тус тус заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                                        1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний оройн 19 цагийн үед Завхан аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-аас сумын чиглэлд УНУ улсын дугаартай Тоёота королла спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа тус сумын багийн нутаг гэх газар онхолдож зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

 Уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Н.*******н “...Б.******* ... А.*******ийн машиныг аваад сумын төв рүү явж байгаад хурд хэтрүүлснээс болж унасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь А.*******ийн эзэмшлийн УНУ улсын дугаартай Corolla-spacio маркийн тээврийн хэрэгсэл байсан. ... Би тухайн машин хурд хэтрүүлснээс болж унасан байх гэж бодож байна учир нь урд явсан машиныг гүйцэж түрүүлээд явж байх үед намайг харахад 120 км цагийн хурдтай явж байсан тул би зөөлөн яв гэж хэлсэн боловч Б.******* дуугарахгүй байсан. Мөн бид нар аас буцаад явж байх замдаа зогсож машинаасаа буугаад шээх зуур хажуугаар нэг машин өнгөрсөн Б.******* түүнийг хараад энэ ямар овоо давхидаг машин бэ, энийг гүйцэж түрүүлнэ гэж хэлээд хурдаа нэмээд байсан..” гэсэн мэдүүлгээр,  /хавтаст хэргийн 30 дахь тал/

 иргэний нэхэмжлэгч, гэрч Д.*******ы “... Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний орой Б.*******ын жолоодож явсан королла маркийн УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн уурхайгаас сумын төв рүү явж байхад замд буюу сумаас 4-5 км зайд багийн нутаг гэх газарт ... машин хурдтай явж байсан учир замын зүүн тал руу шарваж онхолдож унасан юм. Энэ асуудал оройн 17 цаг өнгөрч байхад болсон байх...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 41 дэх тал/

 гэрч Д.ын “... тухайн тээврийн хэрэгслийг Б.******* жолоодож явсан. Тэгээд явж байгаад 19 цагийн үед сум ороход 5 км орчим дутуу байхад машин гэнэт жолоочийн эсрэг тал буюу зүүн тал руугаа хазайгаад хажуугаараа унаад гулсаж байгаад замаас гараад зогссон...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр /хэргийн 51 дэх тал/ тус тус тогтоогдож байна.

Зам тээврийн ослын улмаас хохирогч Н.*******н биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь  Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 000000057 дугаартай “ ... Н.*******н биед гэмтэл учирсан байна. Н.*******н биед зүүн талын 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн хацрын хэсэгт, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Н.*******н биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.******* зам тээврийн осол гаргах үедээ согтуурсан байсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1197 дугаартай...” Б.******* /23/ эр гэсэн цуснаас 0.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. / хавтаст хэргийн 97-99 дэх тал/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Б.******* согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаарыг хэтрүүлснээс болсон нь    НҮТББ-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/34 дугаартай ”...Тоёота Королла Спасио маркийн УНУ улсын дугаартай авто машины жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж сонгож явна" мөн дүрмийн 12.4 "тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газарт 80 км ... -ээс дээш хэтрүүлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн ... нь ... уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна." гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг,  12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, 12.4 дүгээр зүйлд заасан “ тээврийн хэрэгслийн хурдыг .. суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 Мөн тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, уг ослыг гаргасан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба  түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Д.******* нарт  учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг, иргэний нэхэмжлэгч А.*******т учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Б.******* төлж барагдуулсан нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Б.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байна.

 Шүүгдэгчид прокурорын сонсгосон  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.         

    Түүнчлэн Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй , түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,   36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, Б.*******ыг 1 жил 6 сарын хугацаагаар  тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ад тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

   4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Б.*******ад хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

    7. Шүүгдэгч Б.*******ад 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн жолооны үнэмлэх, цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.НАНДИНЦЭЦЭГ

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга      Ч.Алтанзул             

Улсын яллагч                       Ц.*******

Шүүгдэгч                               Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2323000200068 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, эцэг эх, эгчийн хамт

амьдардаг, Завхан аймгийн сумын баг 2 дугаар хэсэг, 1-17 тоотод

тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар:/

          Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч А.*******, Д.******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Иргэний нэхэмжлэгч ... тэдгээрийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй ” гэж тус тус заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                                        1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний оройн 19 цагийн үед Завхан аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-аас сумын чиглэлд УНУ улсын дугаартай Тоёота королла спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа тус сумын багийн нутаг гэх газар онхолдож зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

          Уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Н.*******н “...Б.******* ... А.*******ийн машиныг аваад сумын төв рүү явж байгаад хурд хэтрүүлснээс болж унасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь А.*******ийн эзэмшлийн УНУ улсын дугаартай Corolla-spacio маркийн тээврийн хэрэгсэл байсан. ... Би тухайн машин хурд хэтрүүлснээс болж унасан байх гэж бодож байна учир нь урд явсан машиныг гүйцэж түрүүлээд явж байх үед намайг харахад 120 км цагийн хурдтай явж байсан тул би зөөлөн яв гэж хэлсэн боловч Б.******* дуугарахгүй байсан. Мөн бид нар аас буцаад явж байх замдаа зогсож машинаасаа буугаад шээх зуур хажуугаар нэг машин өнгөрсөн Б.******* түүнийг хараад энэ ямар овоо давхидаг машин бэ, энийг гүйцэж түрүүлнэ гэж хэлээд хурдаа нэмээд байсан..” гэсэн мэдүүлгээр,  /хавтаст хэргийн 30 дахь тал/

          иргэний нэхэмжлэгч, гэрч Д.*******ы “... Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний орой Б.*******ын жолоодож явсан королла маркийн УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн уурхайгаас сумын төв рүү явж байхад замд буюу сумаас 4-5 км зайд багийн нутаг гэх газарт ... машин хурдтай явж байсан учир замын зүүн тал руу шарваж онхолдож унасан юм. Энэ асуудал оройн 17 цаг өнгөрч байхад болсон байх...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 41 дэх тал/

          гэрч Д.ын “... тухайн тээврийн хэрэгслийг Б.******* жолоодож явсан. Тэгээд явж байгаад 19 цагийн үед сум ороход 5 км орчим дутуу байхад машин гэнэт жолоочийн эсрэг тал буюу зүүн тал руугаа хазайгаад хажуугаараа унаад гулсаж байгаад замаас гараад зогссон...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр /хэргийн 51 дэх тал/ тус тус тогтоогдож байна.

Зам тээврийн ослын улмаас хохирогч Н.*******н биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь  Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 000000057 дугаартай “ ... Н.*******н биед гэмтэл учирсан байна. Н.*******н биед зүүн талын 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн хацрын хэсэгт, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Н.*******н биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.******* зам тээврийн осол гаргах үедээ согтуурсан байсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1197 дугаартай...” Б.******* /23/ эр гэсэн цуснаас 0.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. / хавтаст хэргийн 97-99 дэх тал/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Б.******* согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаарыг хэтрүүлснээс болсон нь    НҮТББ-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/34 дугаартай ”...Тоёота Королла Спасио маркийн УНУ улсын дугаартай авто машины жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулж сонгож явна" мөн дүрмийн 12.4 "тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газарт 80 км ... -ээс дээш хэтрүүлэхийг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн ... нь ... уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна." гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг,  12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, 12.4 дүгээр зүйлд заасан “ тээврийн хэрэгслийн хурдыг .. суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

            Мөн тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, уг ослыг гаргасан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба  түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******, иргэний нэхэмжлэгч Д.******* нарт  учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг, иргэний нэхэмжлэгч А.*******т учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Б.******* төлж барагдуулсан нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байна.

            Шүүгдэгчид прокурорын сонсгосон  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын сарын хугацаагаар тэнсэж тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах санал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.         

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй , түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,   36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-т зааснаар Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын  хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, Б.*******ыг 1 жил 6 сарын хугацаагаар  тэнссүгэй.