| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0179/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/183 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0179/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Хохирогчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг /цахимаар/,
Шүүгдэгч ******* , Х.*** нарын өмгөөлөгч Т.Энхжаргал,
Шүүгдэгч******* н өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Х.*** , ******* ,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******, Буурлынхан овогт Халзангийн ***,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218004040186 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, *** ТӨХК-д Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай байсан ба одоо тус ТӨХК-д Төмөр бэлтгэх төвд ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг,*******, тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1-д зааснаар 648,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. **** /РД:***/,
Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, *** ТӨХК-д Бэлцэц үйлдвэрлэх цехийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** *** РД:/***/,
Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ТӨХК-д технологийн мастер ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** /РД:***/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Х.*** , ******* ,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь *** ТӨХК-д Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа “Үйлдвэр, уурхай цех хэсэгт суурилагдсан болон зөөвөрлөгдөн ашиглагддаг нийт даралтат сав, шугам хоолой, хэрэгсэл, тоноглолын ашиглалтын аюулгүй ажиллагаа ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж, ажилтнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, аюул осол, авааргүй ажиллах”,
Шүүгдэгч Х.*** нь *** ТӨХК-д Бэлцэц үйлдвэрлэх цехийн даргааар ажиллаж байхдаа “...цехийн ажлын талбай, ажлын байруудад ажил үйлчилгээ явуулах үеийн аюулгүй ажиллагааг хариуцах”,
Шүүгдэгч******* нь *** ТӨХК-д Технологийн мастераар ажиллаж байхдаа “ээлжийн үргэлжлэх хугацаанд ажилчдыг удирдан зохион байгуулж ажиллах, ажилчдад ажлын наряд, ХАБЭА-н зааварчилга өгч, ээлжид хийгдэх ажил, ажилбарыг хүн бүрд тодорхой хуваарилж, үйл ажиллагаа болон аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах” үүргээ тус тус зохих ёсоор биелүүлээгүй,
2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “***” ТӨХК-ийн Бэлдэц үйлдвэрийн цехэд ган цутгагч ажилтай нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нүдэндээ шохой оруулж эрүүл мэндэд нь зүүн нүдний химийн бодисын түлэгдэл, хараагүйдэл буюу хүнд хохирол учирсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-12 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал/,
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагт очиж ажлын зааварчилгаан дээр гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Үдээс хойш цайны цагийн дараа дээд ханыг шохойгоор шүршиж будаж байсан, нар нь “хүн хүч хүрэлцэхгүй байна, чи дээшээ гарч ирээд хамт хана будах хэрэгтэй байна” гэж хэлсний дагуу би дээш гарч шохой хийдэг коланы сав барьж байхад коланы саванд хийсэн байсан шланк нь бөглөрөөд байсан тул бөглөөсийг нь гаргаж буцааж шингэн шохойгоо хийх гэж коланы савыг барьж байтал санаандгүй шланк үлээлгэсэн. Гэтэл тэр шохой нь миний нүд рүү орж юу ч харахгүй байсан учир ажлыг зогсоож доош бууж эмчид үзүүлэхэд “нэгдсэн эмнэлэг орно” гэж хэлээд ажлаас гарч явсан. 30-40 минутын дараа нэгдсэн эмнэлэгт очиж эмчид үзүүлэхэд “хараагүй болсон байна, Улаанбаатар хотод очиж яаралтай үзүүл” гэж хэлсний дагуу Улаанбаатар хотод тэр өдрөө ирсэн. Миний хийх ёстой үндсэн ажил мөн. Зааварчилгаа авсан. Нүдний шил байхгүй, бусад хувцсыг нь өмссөн байсан, ...Тэр зориулалтын багаж биш байсан байх, өөрсдөө хийсэн байх, хэн хийсэн талаар нь мэдэхгүй байна. Гар хийцийн төмөр гагнаад хийсэн багаж байсан. Надад хамгаалалтын шил өгөөгүй байсан болохоор шил зүүгээгүй, тухайн үед хамгаалалтын шил тэнд байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-27 дугаар тал/,
Гэрч Г.***ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цагт технологийн мастер гээс ажлын наряд авч 10 орчим хүн 3 хэсэг газарт ажилласан, ...Ган цутгагчдэмид , ган хайлагч хоёр кранаар өргөсөн сагсан дотроос ханыг шохойгоор шүршиж будах, туслахаар харин нь кранаар өргөсөн сагсыг 20 орчим метрийн урт уяагаар хөдөлгөөнгүй байлгах зориулалттайгаар олсноос барьж чиглүүлэгчээр ажиллаж байсан. ...14 цаг 30 минутын орчим ганхайлагч гүйж ирээд ыг нүдэндээ шохой оруулсан гэж хэлсэн. Би нөгөө хоёр ажлын хэсэг дээр зааварчилгаа өгөөд зогсож байсан юм... Цехийн дарга ***аас шохойгоор хана будах зориулалтын багаж, шохой хэрэгтэй байна гэж уламжилж хэлсэн чинь эдийн засгийн хямралтай байна гээд үйлдвэрийн зүгээс шланк, бор давс гаргаж өгсөн. Зориулалтын хана будах шохой мөн хана будах багаж төхөөрөмж гаргаж өгөөгүй. Ханыг болохоор ган хайлахад зориулан ашигладаг шохойг усанд дэвтээж байгаад будах ажлын чиглэлийг удирдлагаас өгсөн. Хана будах багажийг би өөрөө хийсэн. Урд нь хуучин Орос Улсын мэргэжилтнүүдтэй ажиллаж байх үед гар хийцийн шохой шүршигч хийж ханыг буддаг байсан. Би түүнийг мэддэг болохоор дуурайж цагаан төмөр орны толгойны турбагаар гар хийцээр хийсэн юм... Урд нь ер нь би тэр гар хийцийн будах төхөөрөмжийг хийгээд будаг будах ажлыг хийдэг байсан тэр туршлагаараа хийсэн. Тийм төхөөрөмж байхгүй учраас л би тэр багажыг хийж ашигласан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,
Гэрч Х.дэмид ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өглөө 8 цагт ажил эхэлсэн. Ажил эхлээд мастер ажlын зааварчилга, байрыг зааж өгч ажилд гаргасан. Би тай хамт өргөгч дээр гарч хийгээр ханыг шохойгоор будах ажил хийж байсан. болохоор чиглүүлэгч хийж байсан краны жолоочид дохио өгч олсоор бид хоёрын ажил хийж байсан тавцанг татаж чиглүүлж өгч байсан, ...10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд цайндаа ороод амарч байгаад 12 цаг өнгөрөөгөөд ажлаа эхэлсэн, ажил эхлээд явж байхад дээшээ бид хоёртой хамт гарсан, тэгээд хана будаж байсан чинь ханыг будаж байсан буу гацаж бөглөрөөд буугаа чиглүүлжыг шохой хийдэг шланкыг хажуу тийш нь дарж бай гэж хэлээд бөглөөг гаргах явцад бөглөө нь гарч шохой цацарчын зүүн нүд рүү орсон... Ахлагч *** , нарын гараараа хийсэн багажаар будаж байсан... Оч үсрэх тохиолдол бүрд шил зүүдэг, ер нь бол тогтмол шил зүүх ёстой. Хамгаалалтын шил ер нь байдаг. Тэр үед бид хоёрт байсан. болохоор шил зүүгээгүй байсан, яагаад зүүгээгүй байсан талаар нь мэдэхгүй байна... Тэр шохойг ахлах *** бэлдэж өгсөн, ямар шохой гэдгийг нь мэдэхгүй байна. Давс, шохой, ус гурав л байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар тал/,
Гэрч М. ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Мастергээс ажлын зааварчилга, наряд авсан. ... савны шохой дуусаад доошоо буугаад сав руугаа шохой хийгээд буцаж гарахад бид хоёрт туслахаар дээшээ гарсан. Дээр бид гурав ажиллаж байхад шохой буудаж байсан буу гацаад бөглөрсөн байхаар нь бит бөглөөсийг гаргахын тулд доошоо хошууг чиглүүл гэж хэлсэн. шохойны нэг үзүүрийг бариад зогсож байсан чинь бөглөөс гэнэт гараад ын барьж байсан хоолойноос бөглөөс гарч руу шохой цацагдсан. ын нүд рүү шохой цацарч орсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар тал/,
“ *** ” ТӨХК-ийн Бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга /цацрагийн аюулгүй байдлын хяналт хариуцагч/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер /даралтад савны хяналт хариуцагч/ нарын ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 56-73 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12904 дугаартай: “... ын биед зүүн нүдний химийн бодисын түлэгдэл, хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 34.1 -д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 35 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0587407 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон "... Тогосмаа овогтой нь ердийн өвчний жагсаалтын 1-5-1 дэх заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэв” гэх акт /3 дугаар хавтаст хэргийн 63 дугаар тал/,
Хохирогч ын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /3 дугаар хавтаст хэргийн 36- 62 дугаар тал/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/2023 дугаартай:
...Дараах албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх чиг үүргийг:
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга /цацрагийн аюулгүй байдлын хяналт хариуцагч/-ын ажлын байрны тодорхойлолтод: /Албан тушаалын чиг үүрэгт ажлын байрны үндсэн зорилтыг /Компанийн хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журам, зааврыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, аваар, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж, байгаль орчныг хамгаалах, ажлын болон ахуйн байрны ариун цэвэр эрүүл ахуй, тоног төхөөрөмж, машин механизмын бүрэн бүтэн байдлыг хангах, ажилтнуудыг ердийн өвчлөл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах/ мөн Ажлын байрны гол үйл ажиллагаа 1 дүгээр зорилтын 3.1 -д /Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэм журам, зааврыг мөрдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, үнэлгээний удирдлагын тогтолцоог байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих./ Ажлын байрны гол үйл ажиллагаа 5 дугаар зорилтын 3.33-д /Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийлгэх, осол аваар, өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бий болгох, илэрсэн тохиолдол бүрийг бүртгэн, дахин давтан гаргахгүй байх арга хэмжээ авхуулах/, Ажлын байрны гол үйл ажиллагаа 6 дугаар зорилтын 3.40-д /Хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллана./;
Хөдөлмөрийн аюулгуй байдал эруул ахуйн инженер /даралтат савны хяналт хариуцагч/-ийн ажлын байрны тодорхойлолтод: “Ажлын байрны үндсэн зорилтыг /Үйлдвэр, уурхай цех хэсэгт суурилагдсан болон зөөвөрлөгдөн ашиглагддаг нийт даралтаг сав, шугам хоолой, хэрэгсэл, тоноглолын ашиглалтын аюулгүй ажиллагаа ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг мөрдүүлж, ажилтнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, аюул осол, авааргүй ажиллах/, мөн Ажлын байрны гол үйл ажиллагаа 1.1-д /"Даралтат савыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг баримталж, ашиглагчийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана./, Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын 2.1-д /Даралтат саваар ажил гүйцэтгэх үед технологийн горим аюулгүй ажиллагааны дүрмийг биелүүлж байгаа эсэхийг шалгах, ... /;
Бэлдэц үйлдвэрлэх цехийн даргын ажлын байрны тодорхойлолтод: Албан тушаалын чиг үүрэгт ажлын байрны үндсэн зорилгыг /Бэлдэц үйлдвэрлэх цехийн ажлыг техник тоног төхөөрөмж ба технологи, ажиллах хүчний талаас аюул осолгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байдлаас урьдчилан сэргийлж, байгаль орчныг хамгаалах, ажлын болон ахуйн болон техникийн аюулгүй ажиллагааны шаардлага, технологийн горимд нийцүүлэн удирдан зохион байгуулж, холбогдох чанар стандарт техникийн бүх шаардлагыг бүрэн хангасан төлөвлөсөн тоо хэмжээт бэлдэц бүтээгдэхүүнийг төлөвлөгдсөн өртгийн дагуу үйлдвэрлэхэд энэ ажлын байрны зорилго оршино./ мөн Албан тушаалын чиг үүрэг ажлын байрны Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт 7-д /Бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга нь цехийн ажлын талбай, ажпын байруудад ажил үйлчилгээ явуулах үеийн аюулгүй ажиллагааг хариуцна./;
Технологийн мастерын ажлын байрны тодорхойлолтод: Албан тушаалын чиг үүрэгт ажлын байрны үндсэн зорилтыг /Технологийн мастер нь цехийн дарга, хайлах технологи инженерүүдийн удирдлагад ажиллах бөгөөд тухайн ээлжийн үргэлжлэх хугацаанд ажилчдыг удирдан зохион байгуулж ажиллана. Ажилчдад ажлын наряд, ХАБЭА-н зааварчилга өгч, ээлжид хийгдэх ажил, ажилбарыг хүн бүрд тодорхой хуваарилж, үйл ажиллагаа болон аюулгүй байдалд хяналт тавьж ажиллана./ гэж тус тус тусгасан байна.
2022 оны 08 сарын 15-ны өдрийн “Өндөржүүлсэн аюултай ажил гүйцэтгэх НАРЯД-ЭРХ ОЛГОЛТ”-ын /ямар албан тушаалтан баталсан нь тодорхойгүй байна./ хуудсанд “Онцгой нөхцөл: Өндөрт ажиллах, крантай болон саванд сууж өндөрт, хортой шохой, давсны уусмалтай бодистой эрсдэлтэй орчинд, крантай харьцаж ажиллах” гэж тодорхойлжээ.
Уг наряд-эрх олголтыг олгосон албан тушаалтан нь ДСААХХариуцагч ******* байна. Наряд олгогч нь тухайн ажлыг гүйцэтгэх шаардлага, ажлыг аюулгүй гүйцэтгэх бололцоог тодорхойлно. Иймээс наряд олгогч нь нарядад тусгагдсан ажлыг гүйцэтгэхэд аюулгүй ажиллагааны арга хэмжээ хангалттай хийгдсэн эсэх /үүнд ажпын байрны эрсдэлийг үнэлж тогтоох, өргөх зөөх механизм болон ашиглах багаж төхөөрөмж баталгаатай, найдвартай ажиллагаатай эсэх гэх мэт/, бригадын гишүүдийн мэдлэг чадварын түвшин, хүмүүсийн тоо хангалттай эсэх /үүнд ажилчид химийн хортой бодистой хэрхэн харьцаж ажиллах, ямар хамгаалах хэрэгсэл шаардлагатай эсэх, өргөх зөөх механизмаар ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны мэдлэгтэй, эрх бүхий этгээд мөн эсэх, зориулалтын багаж төхөөрөмжөөр аюулгүй ажиллах, ажил гүйцэтгэх технологийн дараалал, заавартай танилцаж аюулгүй ажиллагааны мэдлэгтэй болсон эсэх гм/ зэргийг ажил эхлэхээс өмнө ажил удирдагч, аюулгүй ажиллагаа хариуцагч нартай хамтран бэлтгэл ажлыг хангуулж ажил гүйцэтгэхэд аюулгүй ажиллагааны шаардлагууд хангагдсан нөхцөлд ажлыг эхлүүлэх ёстой. Цехийн ажилчдаар үндсэн ажпаас өөр засварын ажил гүйцэтгүүлэхдээ тэдний ажиллах ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй, химийн хортой бодистой харьцаж ажиллаж байгаа ажилчид хамгаалах хэрэгсэл бүрэн хэрэглэсэн эсэхэд хяналт тавьж ажиллаагүй, зориулалтын бус баталгаагүй гар хийцийн төхөөрөмж хэрэглэж байгааг мэдсээр байж ажиллах зөвшөөрөл өгсөн, мөн кран ажиллаж байхад доор нь хүн ажиллуулсан, кранаар хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж, шилжүүлэхийг хориглосон ажлыг гүйцэтгүүлсэн зэрэг нь дээрх албан тушаалтнуудын ажлын байрны тодорхойлолтод тусгасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх тус тусын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж байна. Хөдөлмөрийн аюулгуй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих болон хэлтсийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, гүйцэтгэлийн хяналтыг тогтмол тавьж ажиллаагүй, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эруул ахуйн инженер (даралтат савны хяналт хариуцагч) нь уг осол гарсан ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагуудыг /ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй, химийн хортой бодистой харьцаж ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй, хяналт тавьж ажиллаагүй, зориулалтын бус баталгаагүй гар хийцийн төхөөрөмж хэрэглүүлсэн мөн кран ажиллаж байхад доор нь хүн ажиллуулсан, кран дээр хүн байрлуулан ажил гүйцэтгүүлсэн гэх мэт/ бүрэн хангуулаагүй байхад наряд-эрх олголтыг олгон хүмүүсийг ажиллуулсан байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/65 дугаар тушаалаар ДСААХХариуцагч ******* ийг өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчаар томилсон байна.
Уг албан тушаалтан кранаар өргөсөн сагсан дотроос 2 ажилтан ханыг шохойгоор шүршиж будах, харин нь кранаар өргөсөн сагсыг 20 орчим метрийн урт уяагаар хөдөлгөөнгүй байлгах зориулалттайгаар олсноос барьж чиглүүлэгчээр доор нь ажиллаж зөвшөөрөл өгч ажиллуулсан нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжпөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлсийн г) /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж, шилжүүлэх. Хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг бүрэн авсан ба ашиглалтын зааварт заасан бол зориулалтын тусгай бүхээг ашиглан онцгой тохиолдолд гүүрэн төрлийн кранаар хүн өргөж болно. Хяналтын байгууллагатай тохиролцож боловсруулсан, тусгай зааварчилагын дагуу дээрх ажлыг гүйцэтгэнэ. /, н) /бүхээгээс гадна буюу кран дээр /нэвтрэх талбай, машины өрөө, сум, эсрэг ачаа гэх мэт/ хүмүүс байхад механизмуудыг ажиллуулах. Механизм, цахилгаан тоноглол, ослоос хамгаалах хэрэгсэл дээр үзлэг шалгалт, тохируулга хийх үйлчлэх ажилчдад хамаарахгүй ба зөвхөн тэдний дохиогоор залгаж, салгах ажиллагааг хийх/ заалтыг зөрчсөн байна. Бэлдэц үйлдвэрлэх цехийн дарга нь ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагуудыг бүрэн хангуулаагүй /химийн хорт бодисын хорын зэргийг тогтоогоогүй өөрсдийн найруулсан шохойгоор зориулалтын бус баталгаагүй гар хийцийн төхөөрөмж гэдгийг мэдсээр байж ажилчдыг ашиглах зөвшөөрөл өгч ажиллуулсан,
Технологийн мастер нь ажил эхэлснээс дуусах хүртэл хугацаанд аюулгүй байдлыг тогтмол шалгаж, ажлын явцад хяналт тавьж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлсэн байна.
Эндээс дүгнэхэд тус байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийн байдалд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон дотоодын хяналтын нэгжүүдийн хяналт сул, үзлэг, шалгалт тогтмол хийж хэвшээгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэт анхаарч тэнд ажиллагсдын аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх техник, технологийн зохион байгуулалтын арга хэмжээ хангалтгүй байсан байна.
Бэлдэц цехийн ган цутгагч албан тушаалтай ыг “Өндөржүүлсэн аюултай ажил гүйцэтгэх НАРЯД-ЭРХ ОЛГОЛТ”-ын хуудас, хөдөлмөр хамгааллын зааварчилга өгсөн тэмдэглэл зэрэгт 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ямар чиг үүргийн ажил гүйцэтгэх талаар бичгээр баталгаажсан баримт байхгүй байна. Иймээс түүнийг хөдөлмөр хамгааллын зааварчилгад заагдаагүй, үүрэг хүлээгээгүй ажпыг сайн дурын үндсэн дээр хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөлийн чиг үүргийг тусгасан байдаг. Ажилтны эрүүл мэндэд аюултай, хортой нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтанд хамгаалах хэрэгсэл бүрэн олгоогүй нь хуулийн 27.3.5-д /Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих.1 үүргийг (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан хэрэгжүүлнэ.) гэсэн заалтыг зөрчсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан ахлах ган цутгагч Г. *** ын мэдүүлэг (ХХ-ийн 32 дугаар хуудас)-т /... ган цутгагчдэмид, ган хайлагч 2 кранаар өргөсөн сагсан дотроос ханыг шохойгоор шүршиж будах туслахаар харин нь кранаар өргөсөн сагсыг 20 орчим метрийн урт уяагаар хөдөлгөөнгүй байлгах зориулалттайгаар олсноос барьж чиглүүлэгчээр ажиллаж байсан.../ гэжээ.
Кранаар өргөсөн сагсан дотроос ханыг шохойгоор шүршиж будах ажил хийж байгаа тохиолдолд уг кранаар өргөсөн сагсыг хөдөлгөөнгүй байлгах зорилгоор доороос нь олсноос барьж дээшээ хараад ажиллаж байгаа ажилтны нүд рүү шохой үсэрч орох эрсдэл их тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж нүд хамгаалах хэрэгслээр хангах шаардлагатай.
Гар аргаар хийсэн тоног төхөөрөмжийг ашиглан ажил гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1. дэх хэсэгт /машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх/, 9.5. дах хэсэг /Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.1 заалтыг зөрчсөн байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 103-109 дүгээр тал/,
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /2 дугаар хавтаст хэргийн 61- 63 дугаар тал/,
“***” ТӨХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан хуралдааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 64-72 дугаар тал/,
2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн өндөржүүлсэн аюултай ажил гүйцэтгэх наряд, эрх олголт /2 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч, прокурор дэмжсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан гэж үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6, 7 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Х.*** , ******* ,******* нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болгоомжгүй үйлдэл, “ *** ” ТӨХК-ийн Бэлдэц үйлдвэрийн цехийн ган цутгагч ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.*** , ******* ,******* нар хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, ажилтныг зохих хамгаалах хэрэгслээр хангаж, нүдний шилээр хангаж, аюулгүй ажиллах зааварчилга өгсөн бол; зориулалтын багаж хэрэгсэл ашигласан бол; өндөрт ажиллах аюулгүй ажиллагааны журам мөрдөгдсөн бол дээрх гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байжээ.
Иймд Х.*** , ******* ,******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497, 498, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.
Хэдийгээр шүүгдэгч нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нарын эс үйлдэхүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хор шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэсэн боловч хохирогчын эрүүл мэндэд учирсан гэм хорын хариуцлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар ажил олгогч хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч: “...Тухайн үед хагалгаанд орох зардал, эм, тариа гээд бүх зардлыг ***с гаргаж өгсөн, одоо ч гэсэн эм, тариа авахдаа Дархан Төмөрлөгөөс баримтыг нь өгөөд мөнгийг нь гаргуулан авч байгаа. Үйлдвэрийн осол гэж тооцсон учраас миний авдаг цалинг бүтнээр нь өгч байгаа, надад 6 сар цалин олгох байх, мөн 6 сарын дараа нүдний бүтэн байдлыг хадгалах зорилгоор гадаад улсад эмчилгээ хийлгэж магадгүй гэсэн, ...цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж мэдүүлжээ.
Хохирогч нь шүүгдэгч Х.*** , ******* ,******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг ажил олгогч байгууллага буюу иргэний хариуцагч “ *** ” ТӨХК хариуцахаа илэрхийлж, шүүх хуралдаан хүртэл хугацаанд гарсан зардлыг төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.*** , ******* ,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ, Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан.
Иймд Х.*** , ******* ,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, улсын яллагчтай тохиролцож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын хэмжээгээр буюу хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хана будсан гэх багаж хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шинжээчид төлсөн зардлаа иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар түүний төлөөлөгч нь жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*** , ******* ,******* нарыг хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*** , ******* ,******* нарт оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 540,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* , Х.********** нарт оногдуулсан хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар тус тус хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шинжээчид төлсөн зардлаа тус тус холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хана будсан багаж гэх эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*** , ******* ,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД