Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0132/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2218000000375 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас нийтийн караокены микрофон булаацалдан маргалдсаны улмаас хохирогч******* ын нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд хананы дух яс руу сэлтэрч орсон цөмөрсөн хугарал, духны зүүн хөндийн ар хана, ухархайн дотор хана руу үргэлжилсэн хугарал, гавлын хөндийд зүүн тал бөмбөлөг дагасан тархмал хий хураа, их тархины хоёр талын хажуу ховдлын арын эвэр дэх голомтлог цус харвалт, дагз, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч******* ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* микрофоноо авъя гэж нэхсэн чинь хажуугийн ширээнд сууж байсан намхан, ойролцоогоор 160-165 см өндөр нуруутай залуу бид нар руу архины дунд зэргийн хундагыг шидэхэд тухайн хундага бид нарын хажуугаар гараад ханан дээр хагарсан. Ингээд манай найз******* тухайн залууг яаж байгаа пизда вэ гэж хэлээд пивоны шил бариад тэр залуу босоход би бас гартаа пивоны шил бариад босоод бид гурвыг босоход хажуу ширээнд сууж байсан 6-7 хүн бид нар руу босоод ирэхэд бид нар хоорондоо зууралдаад тейкны хажууд зогссон. Ингэхэд надтай зууралдсан залуу намайг боогоод эхэлсэн тэгээд бид хоёр болих гээд байж байхад намхан ойролцоогоор 160-165 см өндөр нуруутай залуу хажуугаас орж ирээд нүүр рүү 2-3 удаа цохиод яваад өгсөн. Тэгээд би тэр залууг яаж байгаа пизда вэ гээд араас нь явах гэтэл хоолойг улам чанга боогоод миний нүүр рүү мөргөөд намайг газар унагасан. Үүнээс хойш юу болсныг тодорхой санахгүй байна... Намхан ойролцоогоор 160-165 см өндөр нуруутай залуу 2-3 удаа цохисон, харин намайг боогоод байсан залуу мөргөж унагаасан. Тэр хоёроос өөр хүн намайг цохиж зодоогүй юм... Би тэр өдөр цайвар цэнхэр өнгийн поло фудболка, хар өнгийн биеийн тамирын поло өмдтэй явж байсан. Би тэр өмсөж явсан фудболка, өмд хоёрыг хаячихсан. Фодволк нь энд тэндээсээ татагдаад урагдчихсан, их цус болсон, өмд нь халааснаасаа доош урагдчихсан ер нь дахиж хэрэглэх аргагүй болсон болохоор би 09 дүгээр сарын 07, 08-ний өдрийн аль нэгэнд нь хаячихсан юм... Фодволкыг нь 50,000 төгрөгөөр... өмдийг нь 90,000 төгрөгөөр авч байсан... худалдаж аваад сар ч болоогүй байсан... Тухайн үед бармений текний урд хэсэгт би тэр махлаг залуутай маргалдаж байгаад учраа олох гээд байж байхад тэр жижигхэн биетэй гэж залуу хажуу талаас орж ирээд 2,3 цохихоор нь... эргээд харсан чинь намайг зуурчихсан байсан махлаг залуу миний зүүн нүд орчимд мөргөөд, миний фодволкны захаар хоолой боогоод газар унагасан... унасан хойно хүн цохисон эсэхийг мэдэхгүй байна, тэгээд босоод буйдан дээр очиход миний хамраас цус гарчихсан байсан... эмчилгээний зардалд ойролцоогоор 3,000,000 орчим төгрөг, мөн миний тухайн өдөр өмсөж явсан хувцасны мөнгө болох 140,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 169 дүгээр тал/,

 

Гэрч А.******* ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би ширээн дээрээ очоод микрофон ирэхийг хүлээж байхад дуулж байсан дуу нь дууссан. Тэгэхээр нь дуулж байсан залуучуудаас микрофоноо авъя гэхэд тэнд байсан залуучууд цаг нь дууссан одоо байхгүй гэхээр нь би тэд нарт хандаж би барменд хэлсэн байгаа, микрофоноо авъя гэсэн тэгэхэд тэнд сууж байсан нэг нь уурлаад архи ууж байсан дунд зэргийн хундагаа бид нарын сууж байсан ширээ рүү шидээд тухайн хундага бид нарыг оноогүй хананд цохигдож хагараад тэр сууж байсан хүмүүс босоод ирэхээр нь******* ширээний дээр байсан пивоны шил аваад босохоор нь би араас ньын хамтаар боссон... Тэгээд тэнд бүгд бужигнаад би тэнд байсан хүмүүсийг салгаад байсан. Тэгтэл нэг хүнтэй зууралдаад байсан, миний харснаар ямар ч байсан мөргөөд унагаж байсан. Тэгээд бид нар хоорондоо хэрэлдэж байгаад салцгаасан...******* хүнийг пивоны шилээр цохих гэж байгаад айлгаад болиод шалан дээр пивоны шилээ хагалсан. Тэрнээс хүнд зодуулж, хүн цохисон ямар нэг асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хажуу ширээний 6-7 залуучууд дуулж байсан дуугаа дуулаад дуусахаар нь******* тэр хүмүүсээс микрофон нэхэхэд тэр хүмүүс одоо караоке хааж байна, цаг дууссан гээд микрофон өгөхгүй байсан. Тэрнээс бид нар хоорондоо ширээ ширээний ардаа сууж байгаад маргалдаад байж байхад нөгөө талын ширээнээс нэг намхан жижиг биетэй залуу бид нар руу архи ууж байсан хундагаа аваад шидсэн. Гэхдээ тэр хундага бид нарын хэнийг ч оноогүй хананд цохигдоод хагарсан... Маргаан болсны дараа ын хамраас цус гарч зүүн нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... дуу зогсооход 4 дүгээр ширээнд сууж байгаа 3 залуу 3 дугаар ширээ буюу хажуугийн ширээний 6-7 залуучуудтай дуу дуулахаас болоод микрофон авна гэж маргалдаад улмаар 3 дугаар ширээнд сууж байсан хүмүүс рүү 4 дүгээр ширээнд сууж байсан хүмүүс рүү пивоны шил шидэхэд 3 дугаар ширээнд сууж байсан хүмүүс уурлаад босож ирээд зодолдож эхэлсэн. Тэнд 4 дүгээр ширээнд сууж байсан залуу тейкний урд 3 дугаар ширээнд сууж байсан хүнтэй зууралдаад бусад нь ард бужигналдаад нэг нэгнээ салгах гээд байж байсан. Тэгтэл 3 дугаар ширээнд сууж байсан жижиг биетэй намхан залуу гэнэт 4 дүгээр ширээнд сууж байсан тейкний урд хүнтэй зууралдаад байсан залууг ирээд цохиод авсан... Манай караокед маргаан үүссэний улмаас ямар нэг эд зүйл эвдэрч гэмтээгүй учир нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42, 44 дүгээр тал/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Нийтийн зааланд хүмүүс зодолдоод байхаар нь гарч ирээд хартал 3 дугаар ширээн дээр сууж байсан хүмүүс 4 дугаартай ширээн дээр сууж байсан хүмүүс хоорондоо зодолдож байсан... Намайг харахад 3 дугаар ширээнд сууж байсан жижиг биетэй ах 4 дүгээр ширээн дээр сууж байсан ах нартай маргалдаад байсан. Өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар тал/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... хамгийн захад сууж байгаад уурлаад тэр 3 залуу руу гар утсаа шидчихсэн чинь тэр 3 залуугийн ногоон эрээн цамцтай залуу пивоны шил барьж ирээд ын толгой руу цохиж толгой дээр нь пивоны шил хагалаад тэрнээс болоод маргаан эхэлсэн юм, нөгөө талын ширээнд сууж байсан 3 хүний нэг нь хамраас нь цус гарсан, нүд нь хавдсан байсан... хамраас нь цус гарсан залууг манай найз дахиад гүйж ирээд цохиод авсан ингээд бид нар салгаад байж байхад тухайн зодуулсан гэх залуу над руу дайраад байхаар нь би түлхсэн чинь газар унасан. Тэрнээс би нэг байдлаар цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... тэсэлгүй тэд нар руу гартаа байсан гар утсаа шидчихсэн... эрээн богино ханцуйтай цамцтай залуу пивоны шилээр ын толгой руу цохиод пивоны шилийг хагалсан... цэнхэр цамцтай залуу над руу бас архины шил бариад далайгаад байхаар нь би биеэ хамгаалах гээд тейкний хажууд зууралдаад авахад тухайн пивоны шил барьсан залуу миний хавирга руу пивоны шилээр цохисон. Ингээд тэр залууг заамдаж байгаад баруун талын дух хэсэг рүү нэг удаа мөргөөд дахиад зууралдаад араас нь хүмүүс салгах гэж байхад хажуугаар тэр залууг цохиод залуу газар унаад хамраас нь цус гарчихсан юм... Харин тухайн цохиж хамраас нь цус гаргасан залууг дахиад удаа дараа цохиж байсан” гэх мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тухайн гурван залууыг хэл амаар доромжлоод чанга дуугаар дугараад суугаад байсан. Тэгтэл тэсэлгүй тухайн гурван залуу руу гартаа барьж байсан гар утсаа шидсэн боловч тэр гурван залуугийн нэгийг нь ч оноогүй. Харин ширээнээс босоод ирэхэд тэр гурван залуугийн эрээн цамцтай залуу пивоны шил барьж ирээд ын толгой руу цохиод хагалсан... цэнхэр цамцтай залуу шил барьчихсан руу далайхад тэр залууг бариад тейкний урд заамдалцаад зууралдаад байсан... тэр заамдалцсан хүнээ дух хэсэг рүү нь мөргөөд тэр үед... хажуугаар гүйж орж ирээд той зууралдаж байсан залуугийн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод хамраас нь цус гаргаад унагаачихсан юм... нөгөө д цохиулсан залуу хажууд зогсож байсан ингэхэд дахиад ширээний хажуугаар орж ирээд тэр залууг гараараа цохиод авсан. Ер нь тэр залууг хэд хэдэн удаа гүйж ирж цохисон” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 55-56 дугаар тал/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ах хэрэлдэж байгаад тэд нар руу юм шидсэн, юу шидсэнийг нь мэдэхгүй. Ингээд босоод нөгөө ширээний хүмүүс бас босож ирээд ногоон фудболкатай ахын толгой руу шилээр цохих шиг болоод тэр шил нь миний хөлийг оносон гэхдээ миний хөлөнд ямар нэг гэмтэл учраагүй... цэнхэр цамцтай хүнийг очиж цохиж унагаагаад хамраас нь цус гаргачихсан байсан. Ингээд маргаан хэсэг намжаад танихгүй гурван залуугийн ширээний урд байж байхад цохиж хамраас нь цус гаргасан залуу руу дахиж гүйж ирээд хэд хэдэн удаа цохисон. Хамгийн сүүлд цохиод зууралдаад авахад би салгах гээд очихдоо нөгөө хүний дагз хэсэг рүү 1-2 удаа цохисон гэхдээ нүүр рүү нь огт цохиогүй тэгээд салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар тал/,

 

Хохирогч******* ын 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан- Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 77-78 дугаар тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12, 172-73 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай “ 2022 оны 09 дүгээр сарын 05-ны толгойн томограммуудад гавлын хөндийд зүүн тал бөмбөлөг дагасан тархмал хий тогтоогдсон ба дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гавлын хөндий дэх хий нь зүүн нүдний ухархайн дээд хананы дух яс руу сэлтэрч орсон цөмөрсөн хугарал, духны зүүн хөндийн ар хана, ухархайн дотор хана руу үргэлжилсэн хугарлын улмаас үүснэ.******* ын 2022 оны 09 дүгээр 05-ны толгойн томограммуудыг дахин уншуулахад тогтоогдсон гэмтэл нь урьд гаргасан 867, 993 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд бүрэн тусгагдаагүй байна. Учир нь анх толгойн томограммуудыг уншсан эмч нь******* ын биед учирсан гэмтлийг бүрэн оношлоогүй байна.******* ын биед зүүн нүдний ухархайн дээд хананы дух яс руу сэлтэрч орсон цөмөрсөн хугарал, духны зүүн хөндийн ар хана, ухархайн дотор хана руу үргэлжилсэн хугарал, гавлын хөндийд зүүн тал бөмбөлөг дагасан тархмал хий хураа, их тархины хоёр талын хажуу ховдлын арын эвэр дэх голомтлог цус харвалт, дагз, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хүзүүний өмнө хэсэгт зулгаралт учирсан байна. Эдгээр гэмтлүүдээс зүүн нүдний ухархайн дээд хананы дух яс руу сэлтэрч орсон цөмөрсөн хугарал, духны зүүн хөндийн ар хана, ухархайн дотор хана руу үргэлжилсэн хугарал, гавлын хөндийд зүүн тал бөмбөлөг дагасан тархмал хий хураа, их тархины хоёр талын хажуу ховдлын арын эвэр дэх голомтлог цус харвалт, дагз, зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалтад Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралтад 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Хүзүүний зулгаралтад 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй.*******ын биед учирсан гэмтлүүд нь духны баруун хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөх, дагз хэсэгт гараараа 2-3 удаа цохих үйлдлийн улмаас үүсэхгүй. Духны зүүн хэсэг, зүүн нүд орчимд хүч үйлчилснээс дээрх толгойн хэсгийн гэмтлүүд үүснэ.*******ын хүзүү хоолойн эрхтэн, залгиурт гэмтэл учирсан эсэх тухай эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Хохирогчийн хамрын хагалгаанд орсон, дахин нүдний хагалгаанд орох шаардлагатай байгаа зэрэг нь гэмтлийн зэрэг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нелөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 180-184 дүгээр тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч нарын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 89 дугаартай: ...“Medtrauma” эмнэлгийн дүрс оношилгооны хариунд тусгагдсан “тархины зүүн тал бөмбөлөгт хана дагасан 2.6x1.3 см хүртэл хэмжээтэй хийн бөмбөлгүүд тодорхойлогдоно...” гэсэн нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархины зүүн тал бөмбөлөгт хана дагасан 2.6x1.3 см хүртэл хэмжээтэй хийн бөмбөлгүүд тухайн цаг үед хохирогч******* ын биед учирсан дух ясны хөндийн гадна дотор ялтас дайрсан хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана хэлтэрхийт хугарлын улмаас мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Хохирогч*******ын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн толгойн томограммуудыг дахин уншуулахад тогтоогдсон гэмтэл нь урьд гаргасан 867, 993 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд бүрэн тусгагдаагүй байна. Хохирогч******* ын биед учирсан дух ясны хөндийн гадна дотор ялтас дайрсан хугарал, зүүн үүдний ухархайн дээд хана хэлтэрхийт хугарал, гавлын хөндийд зүүн тал бөмбөлөг дагасан тархмал хийн хураа гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи баруун нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралтад 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Хүзүүний зулгаралтад 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. Духны баруун хэсэгт толгойгоороо 1 удаа мөргөх, дагз хэсэгт гараараа 2-3 удаа цохих үйлдлийн улмаас дээрх гэмтлүүд үүсэх боломжгүй, духны зүүн хэсэг, зүүн нүд орчимд хүч үйлчилснээс дээрх толгойн хэсгийн гэмтлүүд үүснэ.******* ын хүзүү хоолойн эрхтэн, залгиурт гэмтэл учирсан эсэх тухай эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Хохирогчийн хамрын хагалгаанд орсон, дахин нүдний хагалгаанд орох шаардлагатай байгаа зэрэг нь гэмтлийн зэрэг, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны 867, 2022 оны 10 дугаар сарын 06-ны 993 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй, анх толгойн томоггарммуудыг уншсан эмч нь******* ын биед учирсан гэмтлийг бүрэн оношлоогүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 195-201 дүгээр тал/,

 

Яллагдагч ******* ын мэдүүлэг /хавтаст хэргийн 112, 224 дүгээр тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч******* ын нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл харилцан шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч******* ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой 4,004,130 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанаас өмнө 3,800,000 төгрөг төлж, үлдэх 204,130 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс 204,130 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулах санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 25 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ***ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 25 сарын хугацаанд, сар бүр 400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн си ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оос 204,130 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух ***-д олгож, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД