| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0158/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2023-05-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0158/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч *** , *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 22180004780066 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***” ТӨХК-д *** ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн*******,*******,*******,*******,*******,,тоотод байнга оршин суух хаягтай, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, ***/,
Монгол Улсын иргэн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймаг,,,, тоотод оршин суух хаягтай, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, ***/,
Холбогдсон хэргийн талаар:
*** , *** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Шүүгдэгч *** нь “***” ТӨХК-ийн *** буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, *** тэй бүлэглэн тус компанийн худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн ***ад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 дугаартай “Цалингүй чөлөө олгох тухай” тушаал гарган, тушаалыг санхүүд өгөлгүйгээр дарагдуулж, улмаар ***ын томилогдсон албан тушаалд түүний төрсөн эх ***ийг ажиллуулж, 2022 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад цалин, томилолтын зардалд ***ын Хаан банкны 5047507044 дугаартай дансаар болон бэлнээр 3,085,423.60 олгосон,
Шүүгдэгч *** нь *** тай бүлэглэн өөрийн төрсөн охин ***ыг худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/39 дугаартай тушаалаар томилуулан үүрэгт ажлыг нь өөрөө хийж гүйцэтгэн 2022 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад цалин, томилолтыг ***ыг *** дансаар дамжуулан, мөн бэлнээр авч *** ийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, “***” төрийн өмчит хувьцаат компанид 3,085,423.60 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хамтран оролцсон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “***” төрийн өмчит хувьцаат компанийн худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтнээр Б/39 дугаартай тушаалаар томилогдсон. Ажилд ороод 5 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Чөлөө авах тухай” хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэх захирал ***ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны Б/55 дугаартай тушаалаар ***ыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгох тушаал гаргасан байна. Ингээд цалингүй чөлөө олгосон тушаал гарсан байтал 2022 оны 06, 07, 08, 09 дүгээр саруудад нийт 2,398,169.2 төгрөг ***ын цалингийн ***ны данс руу орсон байна. *** нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “***” төрийн өмчит хувьцаат компанийн *** дугаартай данс руу 2,800,000 төгрөгийг цалингийн буцаалт гэж шилжүүлсэн байсан. Зөрүү буцаалт мөнгийг ***ын данс руу 401,131 төгрөгийг шилжүүлсэн. Компани өнөөдрийн байдлаар бүрэн хохиролгүй болсон байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 186-187 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ер нь эрчим хүчний байгууллагын найдвартай ажиллагааг хангах, тэдгээрийн ажиллагсдын хөдөлмөрийн сахилга батын талаар бас шударга зан үйлийг эрхэмлэж санал бодлоо илэрхийлэх болсон. Би 2009-2015 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар Захирагчийн албаны эрчим хүч хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа *** ТӨХК-ийн үйл ажиллагаанд мэргэжлийн удирдлагаар хангаж, хяналт шалгалт хийдэг чиг үүрэгтэй ажилладаг байсан юм. *** ТӨХК-д ажилладаг нэг ажилтан өөрийн нэрээ нууцалж өгөөч гэж надад энэ мэдээллийг өгсөн юм. Надад энэ мэдээллийг өгсөн хүний нэрийг би нууцална. Юу болсон бэ гэхээр: *** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *** нь 2022 оны 05 дугаар сард ажлаа өгч ажилгүй болсон байсан. Ямар шалтгаанаар ажилгүй болсныг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийн хүсэлтээр ажлаасаа гараагүй байсан. *** нь ажилгүй болсон атлаа өөрийн төрсөн охины нэрээр одоогийн ажиллаж байгаа захирлаар хангамжийн инженерийн албан тушаалд тушаал шийдвэр гаргуулж охиныхоо нэрээр өөрөө ажиллаж цалин авч байна. Би энэ мэдээллээ шалгаж ерөнхий инженер гэж хүнээс " *** охиныхоо нэрээр танай байгууллагад ажиллаж байгаа юм уу" гэж асуухад “мэдэхгүй, ажиллаж байгаа нь үнэн” гэж хэлсэн. Тэгээд би танай байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... *** дэд захирал 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Түүний охин *** нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт, хангамжийн менежерээр ажилд орсон. *** нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс чөлөө авсан байсныг танай байгууллагаас шалгаж эхэлснээс хойш мэдсэн. Өмнө нь ажиллаж байгаа юм байна л гэж бодож байсан, ... Хангамжийн менежер нь Санхүү бүртгэлийн хэлтэст харьяалагддаг нь үнэн. Гэхдээ хангамжийн менежер ажил дээр байнга ирээд байдаггүй болохоор ажиллаж байгаа гэж ойлгосон. Бараа материал тасалдахгүй, ажил нь хэвийн үргэлжлээд байсан учир*******оос ажиллаж байгаа юм байна гэж ойлгож байсан, ...2022 оны 05 дугаар сараас 08 дугаар сарын хооронд хэчнээн бараа материал татан авсныг мэдэхгүй байна. Энэ хугацаанд хангамжийн менежер ***ыг*******оос ажлаа хийгээд байна гэж ойлгож байсан.*******оос манай байгууллагын ажилчид захирал Батхуяг ирэхдээ аваад ирдэг байсан. Мөн дэд захирлаар ажиллаж байсан *** нэг хоёр удаа бараа материал авч ирж өгч байсан... Би *** ад 2022 оны 6, 7, 8 дугаар саруудад цалин бодохдоо эдийн засагч Л.Батцэцэгээс ирүүлсэн ажлын цагийн баланс буюу цагийн бүртгэл, *** ын ажилд томилогдсон тушаал зэргийг үндэслэн цалин бодсон. *** ыг 2022 оны 6, 7, 8 дугаар саруудад ажилласан гэх цагийн бүртгэл над дээр ирсэн. Би түүний дагуу цалин бодож олгосон... *** дэд захирал урд ажиллаж байхдаа бараа материалын татан авалтын ажлыг өөрөө хариуцаж ажилладаг байсан болохоор урдын харьцаж байсан байгууллагуудаа сайн мэддэг, захирал *** *** захиралтай яриад нэг хоёр удаа бараа материал авч ирүүлж байсан. Би хүүхдийнхээ өмнөөс ажиллаад байна гэж ойлгоогүй. Сүүлд танай байгууллагаас шалгаж эхэлсний дараа хүүхдийнхээ өмнөөс ажилласан юм байх даа гэж бодсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-66 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... *** нь манай компанийн гүйцэтгэх захирлаар, дэд захирлаар ажилладаг байж байгаад 2022 оны 05 дугаар сард тэтгэвэрт суусан. Би тэр үед ээлжийн амралттай байсан юм. *** нь одоо байхгүй, ажилладаггүй. Би 2022 оны 05 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаандаа ажил дээр ирэхэд шинээр хангамжийн менежерээр ажилд орсон гээд нэг эмэгтэй ирсэн байсан. Тэр үед л тэр эмэгтэйг харсан түүнээс хойш дахин хараагүй, ажлын цагийг нь бүртгэж бүртгэл хөтөлж байгаагүй. Манай байгууллагын жижүүрийн цагийн бүртгэлийн дэвтэрт 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл *** ын цагийн бүртгэл бүртгэгдээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ***ыг 2022 оны 7, 8 дугаар сар бүтэн ажилласнаар цагийн бүртгэл гаргасан. 6 сарын цагийн бүртгэлийн нягтлан бодогч Л.Мөнхтуяа гаргасан. Хангамжийн менежер нь ажил дээр өдөр бүр ирээд байдаггүй, бараа материалын татан авалт гээд гадуур ажилтай байдаг байсан. 2022 оны 05 дугаар сараас хойш 2022 оны 8 дугаар сар хүртэл *** дарга бараа материал авч ирээд байдаг байсан. Тэгэхээр нь *** гадуур ажиллаж ээж нь бараа материалыг нь авч ирж өгөөд байгаа юм байна гэж бодоод ажиллаж байгаа юм байна гэж бодоод цагийн бүртгэлийг ажилласнаар бүртгэсэн, ... 2022 оны 5 дугаар сараас 08 дугаар сар 4 хүртэл бараа материалын татан авалтыг *** хийж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-73 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... *** хэсгийн дарга нараас захиалгын хуудсыг авч*******, Дархан-Уул аймгаас бараа материалыг авч ирж няравт хүлээлгэн өгдөг байсан. *** над руу утсаар яриад мэйл хаягийг чинь өгсөн нэхэмжлэх очно, гүйлгээгээ хийгээрэй гэж хэлдэг байсан. Би худалдагч байгууллага руу нь нэхэмжлэхийн дагуу гүйлгээг хийдэг байсан. *** худалдан авсан бараа материалаа байгууллагын няравт хүлээлгэж өгдөг байсан. худалдан авалтын тайланг дотоод хяналтын ажилтан Г.Ундраа хийдэг. Угаасаа тайлан гаргахад *** ын хэрэг байхгүй учир санхүүгийн анхан шатны баримтаас тайлан гардаг юм. *** ын нэрээр *** т 2 удаа томилолт бичиж өгч байсан. *** 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөсаас*******од 2 хоногийн томилолт, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөсаас Дархан-Уул аймагт 1 хоногийн томилолт тус тус олгож байсан... Би *** ыг гадаад улс руу явсныг мэдээгүй. *** томилолт бичүүлж авахдаа *** ыг Улаанбаатараас материал авч ирнэ эндээс яваад ирснээр томилолт бичээд өгөөч гэж бичүүлж авсан. Мөн Дарханаас материал авч ирнэ гэж хэлээд *** ын нэрээр бичүүлж авч байсан. Би *** ыг Улаанбаатар Дарханаас бараа материалаа зөөж авч ирж байгаа гэж ойлгож томилолт бичиж өгч байсан... *** ын оронд *** ажиллана гэж *** надад хэлж байгаагүй. Б/55 дугаартай тушаалыг нөхөж хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Энэ тушаалыг манай хэлтэст өгөөгүй байж байгаад танай байгууллагаас шалгаж эхэлсний дараа 2022 оны 09 сард өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... *** нь манай компанийн дэд захирлаар ажиллаж байгаад 2022 оны зун тэтгэвэртээ гарсан. *** гэж хүн ажилладаг эсэхийг нь мэдэхгүй байна. *** тай уулзаж байгаагүй. Хангамжийн менежерээр ажилд орсон гэж сонсож байсан... *** дэд захирлыг тэтгэвэртээ хэзээ гарсныг нь мэдэхгүй байна. Ямартай ч 2022 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Тэтгэвэртээ сууснаасаа хойш ажиллаагүй байх гэж бодож байна... Би бараа материалын захиалгын хуудсыг эхлээд өөрөө бөглөөд эдийн засагч, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч нараар хянуулж гүйцэтгэх захирлаар батлуулж бараа материалын захиалгын хуудсыг 2022 оны 06, 07 дугаар саруудад *** захиралд өгч байсан. 2022 оны 08 бил үү 09 сараас няравт захиалгын хуудсыг өгдөг болсон. *** захирлыг тэтгэвэрт гарснаас хойш няравт захиалгын хуудас өгдөг болсон санагдаад байна... Би бараа материалын захиалгын хуудсыг 2022 оны 8 сарын эхэн үе хүртэл *** , нярав нарт өгдөг байсан. Бараа материалаа няравээс авдаг байсан. Хангамжийн менежер бараа материалыг худалдаж аваад няравт өгдөг байх... *** ыг *** захирлын охин гэж сонсож байсан..., *** даргыг тэтгэвэрт гарах гэж байгаа гэж яриад ажиллаад байсан учир тэтгэвэрт гараагүй байгаа юм байна гэж ойлгож байсан. Тэгээд 2022 оны 08, 09 сараас ажиллахаа больсон. Би 2022 оны 8, 9 сараас тэтгэвэрт суусан гэж ойлгосон. Түүнээс 2022 оны 6, 7 сар болон 8 сарын эхээр ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах тушаалыг нь хараагүй болохоор тэтгэвэрт гараагүй ажиллаж байгаа юм байна гэж бодож байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс ажил хүлээж аваад захиалгын хуудас орж ирснийг би ерөнхий нягтлан бодогч захиалгын хуудсыг хэнд өгөх юм бэ гэж асуухад Энхцэцэг захиралд өг гэж хэлж байсан. Би *** захиралд 2-3 захиалгын хуудсыг өгч байсан... *** захирал 2 удаа надад бараа материал хүлээлгэн өгч байсан. Хүлээлгэж өгөхдөө өөрөө байлцахгүй ажил дээр диспетчерийн өрөөнд үлдээснийг би өөрөө тоолж хүлээж авч байсан. Нэг удаад нь замын машинаар өгч явууллаа гэж хэлснийг нь хүлээж авч байсан... *** захирал байгууллагын 1 тоот өрөөнд ерөнхий инженер ****тэй хамт нэг өрөөнд суудаг байсан. 2022 оны 07 дугаар сарын сүүл, 8 дугаар сарын эхэн хүртэл /он сар өдрийг санахгүй байна/ ****тэй хамт сууж ажилласан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 тал/,
*** ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай охин *** 2022 оны 04 дүгээр сарын 20- ны үеэр Солонгос улсаас ирсэн юм... 2023 оны хавар хүртэл ажилгүй байж байхаар ажилд ор гээд өөрийн ажиллаж байсан “***” ТӨХК-д ажиллах өргөдөл гаргуулсан юм. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажилд авах тушаал гараад ажилдаа ортол Солонгос улсаас багш нь дипломын ажил дээр нь хийх ажил байна гэж дуудагдсан юм. Тэгээд *** ажилд ороод удаагүй, ажиллаж шальсан биш халагдаад явчихъя гэж хэлэхээр нь би тэг, тэг өөрөө захиралтай очиж уулз гэж хэлсэн тэгтэл сургуулиа төгсөөд ирэх юм бол чөлөө аваад явчих гэж хэлсэн гэсэн /захирал/ тэгээд чөлөө авах хүсэлт бичиж өгчхөөд ирлээ гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Солонгос улс руу яваад одоогоор ирээгүй байна... *** ын *** дугаартай дансны картыг нь ашигладаг байсан. Дээрх дансны хуулга дээрх гүйлгээг би хийсэн...*******од байх хугацаанд 3 удаа худалдан авалтыг нь хийж өгч байсан.*******оос руу өгч явуулж байсан. Дараа нь би худалдан авалттай холбоотой баримтыг нь бүрдүүлж өгч байсан. Сүүлийн 785,300 төгрөгийн гүйлгээ нь илүү бараа материал авсны зөрүү төлбөр юм... Би бараа материалыг нь өөрийн зардлаар*******оосанд авч очсон болохоор зардлаа өгөөрэй гэжхэлээд авсан байх... Томилолтын зардлыг кассын нярав авч байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-100 тал/,
“***" ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай “Гүйцэтгэх захирал томилох тухай” тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 105 тал/,
Дархан-Уул аймгийн “***" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай “...Санхүү борлуулалтын хэлтэст *** ыг 2022 оны 05 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтнээр авч ажиллуулсугай” гэх тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 164 тал/,
Дархан-Уул аймгийн “***" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/55 дугаартай “...Санхүү борлуулалтын хэлтсийн худалдан авалт хангамж хариуцсан мэргэжилтэн *** нь Солонгос улс явах болсон тул 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цалингүй чөлөөг олгосугай” гэх чөлөө олгох тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 173 тал/,
2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр *** аас “***” ТӨХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 174, 2 дугаар хавтасны 196 тал/,
“***” ТӨХК-ийн ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 175-203 тал/,
“***” ТӨХК-ийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 207-210, 226-233, 2 дугаар хавтаст хэргийн 44-52, 83-90 тал/,
*** гэх нэрээр олгогдсон 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдөр хүртэл 2 өдрийн томилолтын хуудас, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр хүртэл 1 өдрийн томилолтын хуудас (2 дугаар хавтаст хэргийн 33-36 тал/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2- 4в/140 дугаартай “...*** агаарын замын боомтоор 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр орсон, *** 5 дугаар сарын 29-ний өдөр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 199 тал/,
*** ын гадаад паспорт дээрх хил нэвтэрсэн дардас /1 дүгээр хавтаст хэргийн 32 тал/,
*** тоот төгрөгийн харилцах дансны 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 45-55 тал/,
“***” Төрийн өмчит хувьцаат компанийн *** дугаартай депозит дансны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, *** тай хийсэн тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 191-192 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Авлигын эсрэг хуулийн 4.1.3 дэх хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” нийтийн албан тушаалтанд хамаарахаар хуульчилсан.
*** нь “***” ТӨХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул нийтийн албан тушаалтанд мөн.
Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлд "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, "давуу байдал" гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан.
*** нь хийх ёсгүй үйлдлийг хийж, *** ад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б/55 дугаартай “Цалингүй чөлөө олгох тухай” тушаал гаргасан атлаа тушаалыг санхүүд өгөлгүйгээр дарагдуулж, улмаар *** ын томилогдсон албан тушаалд түүний төрсөн эх *** ийг ажиллуулж, *** ын *** дугаартай дансанд 2022 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад цалин томилолт олгосон нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
*** нь *** ын үүрэгт ажлыг нь хийж гүйцэтгэн 2022 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад цалин, томилолтыг *** ын *** дансаар дамжуулан, мөн бэлнээр авч *** ийн үйлдэлд хамтран оролцсон байна.
Иймд *** , *** нарыг бүлэглэн Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авсан, прокурор шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6, 7 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч *** , *** нар нь гэмт хэргийн улмаас “***” ТӨХК-д учирсан хохирол төлж барагдуулсан, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох ял шийтгэхээр заасныг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны дугаар сарын 16-ны өдрийн хуулиар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан бөгөөд хөнгөн төрлийн буюу торгох ялыг оногдуулах ялын төрлөөс хассаныг оногдуулах ялыг хүндрүүлсэн гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч нарын прокурортой тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** , *** нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, ***ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ***ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** , *** нарт нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** , *** нарт оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** , *** нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** , *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД