Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2019/00746

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* баг *******гийн 1 гудамж ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг дахь , , д холбогдох 4 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхболд, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өрхийн орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн чадавхаа сайжруулах үүднээс хүнсний ногоо тариалах бизнесийн үйл ажиллагаа хийж тухайн жилдээ сайн сортын үр тариалсан тул боломжийн ургац хурааж авсан. Тарьж ургуулсан ургацаасаа хавар хүнсний ногооны үнэ өсөх үед худалдах, дахин тарьж ургуулах зорилгоор төмс, хүнсний ногоог тухайн үед гийн захиралаар ажиллаж байсан Насанбаттай ярьж тохиролцон 5-р багт байх ногооны зооринд хадгалуулсан. Анх 2017 оны 9 сарын 27-ны өдөр таваарын төмс 2000 кг, үрийн төмс 1000 кг, таваарын лууван 350 кг, таваарын шар манжин 300 кг-ийг нярав Ууганбаатар нь хиллэж хүлээлгэн өгсөн. Бид нар хоорондоо харилцан ярилцаад хадгалуулсны хөлсөнд 100 000 төгрөгийг нярав Ууганбаатарын данс руу хийсэн. Тухайн үед Насанбат захирал уг дансыг өгсөн. Ингээд хавар 2018 оны 4 сарын 14-ны өдөр ногоогоо хүлээн авахаар очтол хадгалуулсан ногоо маань хөлдөж хэрэглэх боломжгүй болсон байсан. Тухайн үед гээс Учрал, Ууганбаатар нар ирж манай дүү Ганбаатар байж байгаад ногоо хөлдсөн байдлыг газар дээр нь үзэж хиллэж акт бичсэн. Тухайн үед захирлаар ажиллаж байсан Насанбат нь энэ талаар мэдэж байсан бөгөөд хохиролыг барагдуулна гэж хэлдэг байснаа хариуцлага алдсан ажилтнаараа төлүүлнэ гэх болсон. Энэ тухай баримт ч үйлдээд өгсөн. Ногооны зооринд хадгалуулсан ногоо хөлдсөн асуудал бүхэлдээ байгууллагын буруу мэргэжлийн байгууллагын хувьд ногоог хэдэн хэмд яаж хадгалах вэ гэдгээ сайн мэдэх тул зоорины темпартурыг стандарт хэмжээнд нь байлгах, өвлийн улиралд хаалга, цонхоо дулаалах үүргээ биелүүлээгүйгээс миний хадгалуулсан ногоонуудыг хөлдөөсөн. Би өөрийн тариалсан ногоонуудаа гийн зооринд хадгалж тухайн үед ажиллаж байсан захиралтай нь тохиролцон няравт нь хүлээлгэн өгсөн. Иймд хадгалуулсан төмс, хүнсний ногоогоо тухайн үеийн зах зээлийн үнэ болох таваарын төмс 1000 төгрөг, үрийн төмс 800 төгрөг, лууван 1200 төгрөг, шар манжин 3000 төгрөгөөр тус тус үнэлж анх хадгалуулсан ногооны үнэ 4 120 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Энэ хугацаанд зоориноос төмс аваагүй би тэр үед Өмнө-говь аймгийн Оюу-Толгойд төсөл дээр ажиллаж байсан. Энэ тухай баримтуудаа хэрэгт өгсөн байгаа гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь тус гийн захиралаар ажиллаж байсан Насанбаттай ямар нэгэн гэрээ хийлгүй амаар тохиролцон 2017 оны 9 сарын 27-ны өдөр нярваар ажиллаж байсан Ууганбаатараар жигнүүлж төмс, хүнсний ногоог тус байгууллагын зооринд хийсэн байна. Нярав Ууганбаатар нь байгууллагын эд хөрөнгө болох ногооны зоорь, түүнд хадгалж байгаа төмс, хүнсний ногоог ажил үүргийн хуваарийн дагуу бүрэн хариуцах үүрэгтэй байдаг тул ногоог зооринд оруулснаас хойш өвлийн хүйтэн орохоос өмнө зоорины агааржуулалтыг хааж, хаалга үүдийг нь битүүлж дулаалах ёстой юм. Энэ талаар түүнд удаа дараа анхааруулж шаардлага тавьж байсан боловч тэр шаардлагыг үл биелүүлсэн байна. Улмаар байгууллагын удирдлагад зоорийг дулаасан мэтээр буруу мэдээллээр хангаж байсан. Ууганбаатар нь өөрийн ажил үүргээ мэддэггүй, хангалтгүй биелүүлснээр зооринд хадгалж байсан ногоог хөлдөөсөн гэж үзэж байна. Зооринд ногоо хадгалснаас хойш түлхүүр зөвхөн Ууганбаатарт байдаг бөгөөд захирлын зөвшөөрлөөр бүтээгдэхүүн худалдан борлуулах бусдад түлхүүрийг өгч болдог. ******* нь ногоогоо зооринд хийснээс хойшх хугацаанд 100 000 төгрөгийг төлөхдөө нярав Ууганбаатарын дансанд хийсэн байдаг. Зооринд ногоогоо анх хадгалуулсан үеийн хэмжээгээг тооцсон байна. Төмс, хүнсний ногоог хадгалалтын үеийн хорогдлыг ХХААХҮ-ийн сайдын 2019 оны 2 сарын 26-ны өдрийн А-43 тушаалын ******* хавсралтад зааснаар 5 хувиар тооцох мөн сахиул Алтанцэцэгийн хэлснээр ******* нь гурван удаа зоориноос төмс авсан байдаг. Дээрх үндэслэлүүдээр тооцвол зооринд төмс 1370 кг, шар манжин 285 кг, лууван 332 кг байсан гэж үзэж байна. Үүнээс 5 хувийн хорогдолыг хасч тооцож зах зээлийн ханшаар үнэлвэл нийт 2 090 680 төгрөгийн хүнсний ногоо байна. ******* нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй учир нь 1.төмс, хүнсний ногоог зооринд хадгалах талаар тус байгууллагатай ямар нэгэн хууль эрх зүйн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ, хэлцэл байгуулаагүй, 2.тус байгууллагын дансанд төлбөр төлөгдөөгүй, төлсөн баримт, нотолгоо байхгүй, хувь хүний данс руу мөнгөө шилжүүлсэн, 3.төмс, хүнсний ногоог хөлдөөсөн хохирлыг барагдуулна гэж гарын үсгээр баталгаажуулсан гар бичмэл нь байгууллагын тамга, тэмдгээр баталгаажаагүй зэрэг болно. Тус нь Мал аж ахуйн ний гийн харъяа боловч бие даасан хуулийн этгээд, өөрийн гэрчилгээ, данстай, өөрийн гэсэн үйл ажиллагаа явуулдаг газар болон зөгийн аж ахуйтай. 2015 онд Засгийн газрын 27-р тогтоол гарч нэгтгэсэн. Бидний хувьд бие даасан байгууллага мөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Мал аж ахуйн ний гийн харъяа Дорнод аймаг дахь сургалт, , д холбогдох Гэрээний үүргээс үүссэн хохиролд 4 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Дорнод аймаг дахь сургалт, , гийн хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ: Тус гийн захирлаар ажиллаж байсан Насанбаттай амаар тохиролцон өөрийн тарьсан төмс, хүнсний ногоогоо хаврын тариалалтанд үр болгох, ногооны үнэ нэмэгдэхээр худалдан борлуулах зорилгоор зооринд нь хадгалуулсан. Хадгалуулсаны төлбөрт 100 000 төгрөгийг захирал Насанбатын хэлсэн данс руу төлсөн. 2018 оны 4 сарын 14-ны өдөр зооринд хадгалуулсан төмс, хүнсний ногоонууд маань хөлдсөн байсан. Тэр үед хоёр талаасаа хүн гарч ногоогоо хиллэж анх хадгалуулснаас дутсан. Анх таваарын төмс 2000 кг, үрийн төмс 1000 кг, таваарын лууван 350 кг, таваарын шар манжин 300 кг-г хадгалуулснаас тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж төмс 1000 төгрөг, лууван 1200 төгрөг, шар манжин 3000 төгрөгөөр тооцож 4 120 000 төгрөг гаргуулна. Энэ хугацаанд очиж ногоо огт аваагүй. Би Өмнөговь аймаг Оюу-толгойд төслийн зохицуулагчаар ажиллаж байсан гэж

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 1. Төмс хүнсний ногоог зооринд хадгалах талаар тус байгууллагатай ямар нэгэн хууль эрх зүйн хүрээнд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулаагүй, 2. Тус байгууллагын дансанд төлбөр төлсөн баримт, нотолгоо байхгүй, мөнгөн гуйвуулга орж ирээгүй, 3. Хохирлыг барагдуулах талаарх гарын үсэгтэй гар бичмэл нь байгууллагын тамга тэмдэггүй учраас тус байгууллагыг төлөөлөх боломжгүй юм. Иймээс манай байгууллагын хувьд хариуцахгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Дорнод бүсийн сургалт, , гийн захирлаар Насанбат, агрономч, нярваар А.Ууганбаатар нар 2017 оны 09 дугаар сарын 17-ноос 2018 оны 04-р сарын 14-ны хооронд ажиллаж байсан байх бөгөөд тус гийн өмчлөлийн зооринд нэхэмжлэгч төмс, хүнсний ногоо хадгалуулсан талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч ******* нь тус гийн захирлаар ажиллаж байсан Насанбаттай амаар тохиролцон 2017 оны 9 сарын 27-ны өдөр тус гийн ногооны зооринд өөрийн тарьсан таваарын төмс 2000 кг, үрийн төмс 1000 кг, таваарын лууван 350 кг, шар манжин 300 кг-г тухайн үед нярваар ажиллаж байсан Ууганбаатарт хиллэн хүлээлгэн байх бөгөөд 2018 оны 4 сарын 14-ны өдөр хадгалуулсан төмс, хүнсний ногоогоо буцаан авах үед лууван 232 кг, манжин 205 кг, үрийн төмс 865 кг, таваарын төмс 1840 кг хүлээн авч анх хүлээлгэн өгсөн гэх төмс, хүнсний ногооны зарим хэсэг нь хөлдсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Учрал, Ганбаатар нарын мэдүүлэг, тухайн үед ногоо хиллэсэн талаарх баримтаар батлагдаж байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийг зооринд төмс, хүнсний ногоо хадгалуулахдаа гэрээ байгууллаагүй, төлбөрөө байгууллагын дансанд шилжүүлээгүй, тухайн үед ажиллаж байсан захирал хохирол төлөх талаар баримт үйлдэхдээ байгууллагын тамга тэмдэг дараагүй гэх үндэслэлээр маргаан үүсгэж байна.

Тус гийн нярваар ажиллаж байсан Ууганбаатар нь ажилдаа хариуцлагагүй, хайнга ажиллагааны улмаас зоорийг өвлийн нөхцөлд хаалга болон агааржуулалтыг дулаалаагүй улмаас нэхэмжлэгчийн хадгалуулсан төмс, хүнсний ногоо хөлдсөн болох нь гэрч Г.Ганбаатар, Г.Эрдэнэ-Очир, Б.Учрал нарын мэдүүлэг, 2014 оны 04 сарын 14-ны өдрийн акт зэргээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 9 сарын 27-ны өдөр тус гийн ногооны зооринд таваарын төмс 2000 кг, үрийн төмс 1000 кг, таваарын лууван 350 кг, шар манжин 300 кг-г хүлээлгэн өгсөн төмс, хүнсний ногоог тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож нэхэмжилж байгаа боловч тухайн үед хүлээлгэн өгсөн талаар нотолсон нотлох баримт байхгүй, нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийнг 38.1-д тус тус зааснаар талууд нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй байгаа болно.

Иймээс нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлийг 2018 оны 04 сарын 14-ны өдөр үйлдсэн баримтанд тулгуурлан лууван 232 кг буюу нэг кг-ийг 1200 төгрөгөөр тооцож 278 400 төгрөг, манжин 205 кг буюу нэг кг-ийг 3000 төгрөгөөр тооцож 615 000 төгрөг, үрийн төмс 865 кг-ийг 1000 төгрөгөөр тооцож 865 000 төгрөг, таваарын төмс 1840 кг-ийг 1000 төгрөгөөр тооцож 1 840 000 төгрөг нийт 3 598 400 төгрөгөөр тооцох зүйтэй гэж үзлээ.

Мөн хадгалалтын гэрээний явцад учирсан хохиролд 3 598 400 төгрөгөөр тооцон Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2-т зааснаар хариуцагч талын илт болгоомжгүй үйлдэл, гэм буруугийн хэр хэмжээ, нэхэмжлэгчийн өөрийн эд хөрөнгөд хайхрамжгүй хандсан байдал зэргийг харгалзан шүүхээс тогтоосон 3 598 400 төгрөгийн 30 хувийг хасч 2 527 880 төгрөгийг хариуцагч Дорнод бүсийн сургалт, , гээс гаргуулан нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 592 120 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн төлсөн 80 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчийн төлөх төлбөрт ноогдох 55 396 төгрөгийг Дорнод аймаг дахь сургалт, , гээс гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор тогтов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 422 дугаар зүйлийн 422.1, 422 дугаар зүйлийн 422.6, 424 дүгээр зүйлийн 424.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймаг дахь , гээс 2 527 880 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 592 120 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80 870 төгрөгийг төсвийн орлогод үлдээж хариуцагч Дорнод аймаг дахь , гээс 55 396 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА