Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С,

шүүгдэгч Н.З нарыг оролцуулан оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Нын Зд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, Н ургийн овогт Нын З, 1973 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б аймгийн С суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Б аймгийн С сумын 01 дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 9, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн С сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:0000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Н.З нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Газарчин” дээд сургуулийн D202021375 дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй дипломыг тус сургуульд суралцалгүй бусдаас худалдан авч, улмаар D202021375 дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Б аймгийн С сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид гаргаж өгч багшаар үргэлжлүүлэн ажиллахдаа ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Н.З мэдүүлэхдээ: “...би цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд өрсөлдөхийн тулд уг дипломыг худалдаж авсан. Энэ дипломыг цэцэрлэгийн багшаар ажиллахдаа ашиглаагүй. Надаас нэхэмжилж буй хохирлын гэх мөнгийг төлж чадахгүй” гэв.

2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай, “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, түүний хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

2.2. Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга /1 дэх хавтаст хэргийн 11-22 дахь тал/,

2.3. Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулгын хавсралтын 260 дугаар мөр “...төрөл: Сургуулийн өмнөх боловсрол, аймаг: Б, байгууллагын нэр: Б аймгийн С сумын 1 дүгээр цэцэрлэг, РД: 0000000000, овог нэр: Нын З, сургуулийн нэр: Газарчин дээд сургууль,  ...мэргэжил: сургуулийн өмнөх боловсролын багш, боловсролын түвшин: бакалавр, он: 2020, дипломын дугаар: D202021375, зөрчлийн тайлбар: Шинжлэн ухаан, технологийн их сургуулийг интерьер дизайн мэргэжлээр төгссөн Өлзийсайхан овогтой Пүрэвтуяагийн дипломын дугаарыг ашигласан, зөрчлийн код: 1.1” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

2.4. Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

2.5. Гэрч Я.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

2.6. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

2.7. Гэрч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

2.8. Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

2.9. Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

2.10. Газарчин дээд сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж өгсөн сургууль төгсөгчдийн талаарх тайлбар /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/,

2.11. Иргэн Н.Згаас нотлох баримтаар гаргаж өгсөн 0174 дугаартай цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн мэргэжлийн дипломын хуулбар, Б аймгийн С сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаартай Н.Зг ажилд сунган ажиллуулах тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 73-74, 78 дахь тал/, 

2.12. Яллагдагч Н.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 88-90 дэх тал/,

2.13.    Б аймгийн С сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 дугаартай “Мэргэжлийн зэрэг бататгах тухай” тушаал, түүний хавсралтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

2.14. Иргэн Н.Згаас гаргаж өгсөн “Газарчин” дээд сургуулийн D202021375 дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, Боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй диплом, үүнийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал, D202021375 дугаартай диплом/,

2.15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132 дахь тал/,

2.16. Гэрч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/,

2.17. Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,

2.18. Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 480 дугаартай албан бичиг (багш Н.З хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жилийн тэтгэмжид  5.317.686 төгрөг авсан тухай), түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 144-146 дахь тал/,

2.19. Б аймгийн С сумын 1 дүгээр цэцэрлэгийн ажилчдын цалингийн хүснэгт /1 дэх хавтаст хэргийн 155-242 дахь тал/,

2.20. Төрийн албан хаагч Н.Згийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн анкетын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 153, 243-250 дахь тал/,

2.21. Б аймгийн С сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Н.Згийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

2.22. Б аймгийн С сумын 1 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн багш Н.Згийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр баталгаажуулсан ажлын байрны тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 32-37 дахь тал/,

2.23. Шүүгдэгч Н.Згийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт.

3.1. Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.З нь “Газарчин” дээд сургуулийн D202021375 дугаартай дипломыг уг сургуульд суралцалгүй худалдан авч, хуурамч боловсролын бакалавр зэргийн диплом болохыг мэдсээр байж 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Б аймгийн С сумын 01 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Гд гарган өгч, багшаар ажиллахдаа ашигласан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болох улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ хэргийн улмаас нийгмийн даатгалын санд учирсан хохирол 46.742.240 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан аймгийн төрийн санд олгох” гэх дүгнэлтийг,

3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...өмгөөлөх талын зүгээс тэр дипломыг хуурамч гэдэгт маргахгүй байгаа. Уг дипломыг миний үйлчлүүлэгч хуурамчаар үйлдээгүй, ашиглаагүй. Яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдагдсан гэрч нар тухайн дипломыг хуурамч гэдгийг л нотлохоос миний үйлүүлэгчийн түүнийг ашиглаад, цалин, хөлс авч байсныг нотлохгүй байгаа. Тийм учраас тэд нарын мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй. 

Шүүгдэгч Н.З нь 24 жил тасралтгүй Б аймаг дахь багшийн коллежоос төгссөн дипломыг ашиглан ажиллаж, түүний дагуу цалин хөлсөө авч ирсэн. Уг диплом нь бакалаврын зэрэгтэй  биш байна гэж хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Н.З нь хуурамч гэх дипломыг авснаар ямар нэгэн байдлаар өөртөө давуу байдал үүсгээгүй. 2019 оны ажлын байрны тодорхойлолтыг улсын яллагчийн зүгээс яллах талын нотлох баримт болгож тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Яагаад гэвэл 2019 оны 06 дугаар сард шүүгдэгчийн хуурамч дипломыг олж авах боломж нь байсан. Мөн шүүгдэгчид тус ажилд мэргэжлийн хувьд тэнсэхгүй байгаа талаар мэдэгдэх хуудас өгөх ёстой байсан. Миний үйлчлүүлэгчийн зүгээс уг дипломыг авсан гол зорилго нь тус суманд дахин цэцэрлэг нээгдэх гэж байгаатай холбогдуулан түүний эрхлэгч болох санаатайгаар авсан байдаг. Яагаад гэвэл сургуулийн өмнөх боловсролын эрхлэгч нь заавал бакалаврын дипломтой байхыг шаарддаг болсон байна. Ажил олгогчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал нь хууль журамд нийцсэн юм. Тухайн дипломыг эрхлэгчид өгсөн байдаг. Гэхдээ тэр диплом нь  хоосон цаас гэсэн үг. Яагаад гэвэл үүнийг эрхлэгчид өгснөөр түүний цалин хөлс нэмэгдээгүй, албан тушаал дээшлээгүй. Хэрвээ ашигласан бол түүнд давуу байдал бий болох ёстой байсан.

Гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж байгаа. Уг хохирол гээд байгаа мөнгийг хуурамч дипломыг ашиглаагүй байсан ч авах ёстой мөнгө байсан. Яагаад гэвэл өмнө ч гэсэн хэд хэдэн удаа 5 жилийн тэтгэмж аваад, сар сардаа төрд ажилласны төлөө цалин авч ирсэн. Тийм учраас үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

Иймд шүүгдэгч Н.Зд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх” дүгнэлтийг гаргаж шүүгдэгч Н.Згийн гэм буруугийн талаар мэтгэлцэв.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Згийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

4.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Н.З нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Газарчин” дээд сургуулийн D202021375 дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй дипломыг тус сургуульд суралцалгүй бусдаас худалдан авч, улмаар D202021375 дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Б аймгийн С сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид гаргаж өгч багшаар үргэлжлүүлэн ажиллахдаа ашигласан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

4.1.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга /1 дэх хавтаст хэргийн 11-22 дахь тал/,

4.1.2. Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулгын хавсралтын 260 дугаар мөр “...төрөл: Сургуулийн өмнөх боловсрол, аймаг: Б, байгууллагын нэр: Б аймгийн С сумын 1 дүгээр цэцэрлэг, РД: 0000000000, овог нэр: Нын З, сургуулийн нэр: Газарчин дээд сургууль,  ...мэргэжил: сургуулийн өмнөх боловсролын багш, боловсролын түвшин: бакалавр, он: 2020, дипломын дугаар: D202021375, зөрчлийн тайлбар: Шинжлэн ухаан, технологийн их сургуулийг интерьер дизайн мэргэжлээр төгссөн Өлзийсайхан овогтой Пүрэвтуяагийн дипломын дугаарыг ашигласан, зөрчлийн код: 1.1” гэх байдал /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

4.1.3. Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг “PDF” файлаар татаж авах, архивын газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхөхийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад “ESIS”, “HEMIS” гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн “HEMIS” программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан, харин “ESIS” программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. “ESIS” систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм.

Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS Программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

4.1.4. Гэрч Я.Нийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч бүртгэлжүүлэх, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан.

...уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

4.1.5. Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан юм...

...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн, зөрчилтэй диплом бүхий багш нарыг төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан.

...Ангилсан кодыг уншихдаа “1.1” бол дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, “1.2” бол дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, “1.3” бол тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, “1.4” бол дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, “1.5” бол дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм.

...Дээрх зөрчлүүдээс “1.1”, “1.2” кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлж байгаа юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

4.1.6. Гэрч Б.Дийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм.

...Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийн дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа.

...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

4.1.7. Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг.

... “ESIS” систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь “HEMIS” буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний “РDF”, “ДБ” гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна, тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хавтаст 55-57 дахь тал/,

4.1.8. Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эрүүгийн цагдаагийн албанаас Газарчин дээд сургуульд нэр бүхий 9 иргэний лавлагаа мэдээллийг авахаар албан бичиг ирүүлсэн байна. Тус 9 иргэний мэдээллийг Газарчин дээд сургуулийн сургалтын албаны албан бичиг баримт, архиваас үзэхэд дараах мэдээлэл гарч ирсэн байдаг. Тухайлбал Нын Н, Нын З, Бы О, Бы Ө, Нийн М гэх 5 иргэн Газарчин дээд сургуульд ямар ч бүртгэлгүй буюу тус сургуульд элсэж орсон гэх мэдээлэл байхгүй, төгсөөгүй гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

4.1.9. Б аймгийн С сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 дугаартай “Мэргэжлийн зэрэг бататгах тухай” тушаал, түүний хавсралтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

4.1.10. Иргэн Н.Згаас гаргаж өгсөн “Газарчин” дээд сургуулийн D202021375 дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, Боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй диплом, үүнийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал, D202021375 дугаартай диплом/,

4.1.11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Аийн “...харин сүүлд буюу 2020 онд Н.З нь ковидийн үеэр оройн ангиар төгсөж бакалаврын диплом авсан гэж бидэнд хэлсэн, тэр дипломыг жинхэнэ, хуурамч эсэхийг мэдэхгүй. Энэ хэрэгтэй холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132 дахь тал/,

4.1.12. Гэрч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н.З нь намайг ажилд томилогдсоноос хойш жирэмсний амралт, хүүхэд харах чөлөө, сургуульд суралцах чөлөө аваагүй. Одоо С сумын 1 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/,

4.1.13. Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Н.З багш 2021 онд хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан гээд 6 сарын үндсэн цалинтай тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,

4.1.14. Б аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 480 дугаартай албан бичиг (багш Н.З хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жилийн тэтгэмжид  5.317.686 төгрөг авсан тухай), түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 144-146 дахь тал/,

4.1.15. Төрийн албан хаагч Н.Згийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн анкетын хуулбарт “Боловсролын талаарх мэдээлэл, сургуулийн нэр: “Газарчин” дээд сургууль, орсон он, сар: 2019.09.01, төгссөн он, сар: “2020.05.29”, эзэмшсэн мэргэжил: “цэцэрлэгийн багш”, дипломын дугаар “D202021375”” гэж бичигдсэн байдал /1 дэх хавтаст хэргийн 153, 243-250 дахь тал/,

4.1.16. Б аймгийн С сумын 1 дүгээр цэцэрлэгийн багш Н.Згийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

4.1.17. Б аймгийн С сумын 1 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн багш Н.Згийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр баталгаажуулсан ажлын байрны тодорхойлолт /2 дахь хавтаст хэргийн 32-37 дахь тал/,

4.1.18. Яллагдагч Н.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2020 оны 09 дүгээр сарын эхний долоо хоног ажилдаа орсны дараагаар фейсбүүкийн нийтлэл дээр Газарчин дээд сургуулийн бакалавр дипломыг авч өгнө гэсэн зарын дагуу тухайн хаяг руу чатаар холбогдож “надад бакалаврын диплом хэрэгтэй байна, та надад авч өгч чадах уу” гэж бичихэд хариуд нь “тэгье, миний данс руу мөнгөө явуулчих, үнэ нь 300.000 төгрөг” гээд Хаан банкны данс явуулсан, тухайн данс болон эзэмшигчийн нэрийг нь одоо санахгүй байна. Уг данс руу 300.000 төгрөгийг тухайн өдөртөө нөхөр М.Мадетын Хаан банкны дансаар шилжүүлээд 7 хоногийн дараа намайг нөхөр М.Мадетын хамт Ховд аймгийн Булган суманд ажиллаж байхад автобусаар ирсэн.

Тухайн диплом дээр намайг 2020 оны 05 дугаар сард суралцаж төгссөн гэж бүртгэсэн байсан. Тэгээд тухайн дипломыг 2020 оны 09 дүгээр сард цэцэрлэгийн эрхлэгч Ө.Гд өгч бакалавр зэрэгтэй гэж бүртгүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 88-90 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Шүүгдэгч Н.З нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Газарчин” дээд сургуулийг “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй, D202021375 дугаартай диплом хуурамч болохыг мэдэж байсан нь Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, түүний хавсралт, гэрч Ч.Э, Я.Н, А.Тэ, Б.Д, Н.Б, Д.А, Д.Ц, яллагдагч Н.З нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

6. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/430 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар тухайн иргэн цэцэрлэгийн багшийн албан тушаалд томилогдож ажиллахад тавигдах тусгай шаардлагад “сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байхаар тусгажээ.

7. Энэхүү шаардлагад нийцүүлэхийн тулд шүүгдэгч Н.З нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Газарчин” дээд сургуулийн D202021375 дугаартай, “багш-сургуулийн өмнөх насны хүүхдийн (D07304)” мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэй дипломыг тус сургуульд суралцалгүй бусдаас худалдан авч, улмаар D202021375 дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Б аймгийн С сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид гаргаж өгч багшаар үргэлжлүүлэн ажиллахдаа ашигласан, улмаар тус цэцэрлэгийн багшаар ажиллах хууль тогтоомжид заасан боломж бүрдэж, цалин хөлсөө авч байсан нөхцөл байдал бүрэн тогтоогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гэм буруугийн шүүх хуралдаанд цагаатгаж өгөх тухай хүсэлт, дүгнэлт нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  

8. Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан авч, эрүүгийн хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.6 дугаар зүйлийн 3. “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.”, 16.14 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны... тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.” гэж заасанд нийцсэн байна. 

9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тус тус тогтоосон байна.

Эрх зүйн дүгнэлт.

10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой.

11. “Хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн хувьд тухайн баримт бичгийг ашиглан тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.

12. Шүүгдэгч Н.Згийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил боловч боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 09 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас холбогдох үйлдэл холбогдолд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.

13. Шүүгдэгч Н.Згийн үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

14. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Н.Згийн хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж, цалин хөлс авах шунахайн сэдэлт, өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж хуульчилжээ.

16. Шүүгдэгч Н.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдэж, эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй 2020 оны 09-12 дугаар сард 5.627.882 төгрөг, 2021 оны 01-12 дугаар сард 16.437.008 төгрөг, 2022 оны 01-11 дүгээр сард 19.319.663 төгрөг, нийт 41.384.553 төгрөгийн цалинг, мөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тогтвор суурьшилтай 5 жил ажилласан ажилтанд олгох 5.317.686 төгрөгийн тэтгэмжийг тус тус авч, бүгд 46.702.239 төгрөгийг орлого олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Згийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 46.702.239 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын зарим хэсэг болох 40.001 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлтийг,

18. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлж 1.200.000 төгрөгийн цалин авдаг, эмэгтэй хүнд зорчих эрх хязгаарлах ял өгөх нь хүндрэлтэй байх болно. Иймд хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.   

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Згийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

20. Шүүгдэгч Н.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

21. Шүүгдэгч Н.З нь 1973 онд төрсөн, ам бүл 9, нөхөр, хүүхэд, бэр, ач нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

22. Шүүгдэгч Н.З нь “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Н.Зг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн С сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

24. Энэ хэрэгт шүүгдэгч Н.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D202021375 дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаартай, шүүгдэгч Н.Згийн хамтран өмчлөлийн Б аймгийн С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, 00000000 дугаар бүхий 132 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Нын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зд зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн С сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Зд оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Н.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Згийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 46.702.239 төгрөгийг  төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын зарим хэсэг болох 40.001 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн D202021375 дугаартай хуурамч дипломыг эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаартай, шүүгдэгч Н.Згийн хамтран өмчлөлийн Б аймгийн С сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, 00000000 дугаар бүхий 132 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Зд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Х.ТАЛГАТ