Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

 

  2023        05            17

                     2023/ШЦТ/100

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бдаргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгч С.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С ургийн овгийн Сны Дд холбогдох 2313000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч С ургийн овгийн Сы Д, Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, 44 настай, эмэгтэй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ...,  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч О.Мы гээгдүүлсэн “Самсунг галакси А-23”  /Samsung galaxy A23/ загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “2022 оны 10 дугаар сарын сүүлээр Ногооннуур сумын Чихтэй багт бетон зуурмаг зуурах ажил хийхээр очсон. Нэг хоног ажиллаад, маргааш нь ажлаа дуусгаад явахаас өмнө бие засах гэж явж байхад тухайн гар утсыг олж авсан. Тухайн гар утсыг халаасандаа хийгээд тэр чигээрээ мартсан байсан. Өлгийд ирээд 2-3 хоногийн дараа Б.Н гэдэг залуутай тааралдахад гар утас маань эвдэрсэн гэхээр нь би ийм байдлаар гар утас олж авсан, эзэн холбогдогч нь гарвал буцаагаад өгөөрэй гэж олж авсан гар утсыг Б.Нт өгсөн. Би тухайн гар утсыг асааж үзсэн, ашигласан зэрэг ямар нэгэн оролдлого хийгээгүй гэв.

2. 2313000000097 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Иргэн О.Маас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2.2. Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Танай 30/1518 тоот албан бичгийн дагуу 352191608293412 IMEI кодтой утсанд ашигласан 95719353 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 4 дэх тал),

2.3. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” зөвшөөрөл (хавтаст хэргийн 7 дахь тал),

2.4. 2023 орны 03 дугаар сарын 20-ны өдөр “Самсунг А23” загварын гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...Цагаан өнгийн хавтгай, гаднах талдаа “Samsung” гэсэн бичигтэй, хойд талд том 3 камертай, 2 жижиг гэрэлтэй, дэлгэцийг нь нээж үзэхэд бүрэн бүтэн ажиллагаатай, IMEL код нь 351161648293418, 352191608293412 дугаартай, Galaxy A23 маркийн бусад зүйлүүд нь бүрэн бүтэн гар утас байв.” гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

2.5. Иргэн Б.Нээс “Самсунг А23”загварын гар утсыг хураан авсан тухай 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

2.6. Хохирогч О.Мд гар утсыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

2.7. Хохирогч О.Мы гаргаж өгсөн Мобиком корпораци ХХК-ийн зээлийн гэрээний хуулбарыг бэхжүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

2.8. Хохирогч О.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр  тус аймгийн Ногооннуур сумын 2 дугаар баг Чихтэй багт сургуулийн дотуур байр барихаар очсон юм. Бид нар нийт 12 хүн ажиллаж уг дотуур байрны суурь цутгаж 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр уг ажил дуссан юм. Би суурь цутгах ажил дуссаны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн газарт байрлаж байсан сургуулийн байрны дотроос өөрийн эзэмшлийн “Самсунг А23" загварын гар утсыг алдсан юм. Тэрнээс хойш уг гар утас олдчих байх гэж бодоод хамт ажилласан хүмүүсээс асуухад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

...Би уг гар утсыг анх 2022 оны 09 дүгээр сард аймгийн Мобикомын төвөөс 860.000 төгрөгөөр зээлээр шинээр худалдаж авсан юм. Одоо уг гар утсанд сар бүр 110.000 төгрөг төлж байна. Би уг гар утсыг шинээр худалдаж авсан ба, нэг сар бариад хулгайд алдсан юм. Би уг гар утсыг хулгайд алдсан үед 94806669, 95706679 гэсэн хоёр дугаартай байсан. Уг гар утасны IMEI код нь 351161648293418, 352191608293412 юм...

...Би алга болгосон цагаан өнгийн “Самсунг А23” загварын 351161648293418, 352191608293412 имей кодтой гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Тухайн үед би гээгдүүлсэн юм. Би гар утсаа алга болгох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд гар утсаа унагаасан байсан. Яг хаана унагааснаа санахгүй байна. ...надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 24, 27 дахь тал),

2.9. Гэрч Т.Егийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О.М 2022 оны 10 дугаар сарын эхээр манай багт ирж шинээр барих сургуулийн дотуур байрны суурь цутгасан. Тухайн ажилд манай багийн 10 гаруй иргэд ажиллаж уг ажил 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дуссан. ...Би уг сургуулийн дотуур байр барих ажилд 3 өдөр ажилласан юм. Тухайн үед О.М ямар загварын гар утас барьж байсныг мэдэхгүй байна. Хамгийн сүлийн өдөр би оройн 17 цагийн үед ажлаас буусан. Би ажлаас буусны дараа оройн 19 цагийн үедээ О.Мд уулзахад гар утсаа халааснаас гээсэн байна, үзэж харсан, авсан хүн бол өгөөрэй, гэж хамт ажилласан хүмүүсээс асууж байсан. Харин би ямар нэгэн гар утас хараагүй юм. ...Бид нар хамгийн сүүлийн өдөр дотуур байрны суурь цутгаж орой дуссан. Тэр үед гадаа харанхуй болж байсан ба бид нар ажил хийж байгаа газарт манай Чихтэй багийн хүмүүс ирж суурийг үзээд явж байсан. ...М гар утсаа хаанаас яаж алдсаныг мэдэхгүй байна. Тухайн үед О.М аймгаас ирсэн 5 хүний хамт Соёлын төвд байрлаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

2.10. Гэрч Ж.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О.М гэх хүнтэй 2022 оны 10 дугаар сард манай багт дотуур байр барих гэж ирэх үед танилцсан юм. ...Би тус өдөр өглөө 11 цагийн үед сургуулийн дотуур байрны суурь цутгахаар очиж ажиллаж оройн 19 цагт ажлаас буусан юм. Тэр өдөр О.М согтуу байсан ба бид нар ажлаас буусны дараа гар утсыг гээсэн, үзэж харсан хүн байна уу гэж асууж байсан. Би О.Мы гар утсыг хараагүй, хаанаас яаж алдсаныг мэдэхгүй байна. Харин энд ирж суурь цутгаж 1 сар ажиллах үед О.М гэх хүн өдөр бүр согтуу явдаг байсан юм. О.М нь тухайн үед аймгаас ирж хамт ажиллаж хамт байрлаж байгаа иргэдийн хамт архи уудаг байсан. ... М гар утсыг ханаас яаж алдсаныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), 

2.11. Гэрч Д.Акийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би уг барилгын ажилд 2 өдөр ажилсан юм. Уг барилгын ажлыг хариуцаж ажиллуулж байгаа О.М гэх хүн намайг 2 өдөр ажиллуулсан. Би ажилласан эхний өдөр орой буух үед М гар утсаа гээсэн, үзэж харсан хүн байна уу, гэж сураглаж байсан. Маргааш нь О.М аймаг руу явчихсан. ...О.М ямар загварын гар утас барьж байсныг мэдэхгүй байна. ...О.М гар утсаа хаанаас яаж алдсаныг мэдэхгүй байна. Харин М аймаг явах өдөр гар утасны талаар ямар нэгэн сураг гарвал хэлээрэй гэж захиж явсан. ...О.М аймгийн төвөөс хамт ирсэн 3 хүний хамт соёлын төвийн байранд байрлаж байсан. ...Тухайн барилгын ажилд 20 гаруй хүн ажилласан. М гар утсаа алдсан өдөр халамцуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

2.12. Гэрч Ш.Жаын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би уг шинээр барьж байсан сургуулийн дотуур байрны барилгын ажилд нийт 14 өдөр ажилласан юм. Намайг уг барилгын ажлыг хариуцаж ажиллуулж байгаа О.М гэх хүн ажилд авч ажиллуулсан. Би О.Мы гар утас алдах өдөр 16 цагийн үед ажлаас бууж явсан юм. Тухайн үед О.Мд ажлаас булаа, манай бог мал эзгүй байна гэж хэлж явсан юм. Тэр үед М гар утас алдсан гэж хэлээгүй байсан юм. Харин тухайн үед М согтуу байсан. ...О.М гар утсаа гээчихсэн байна гэж хамт ажилласан хүмүүсээс сонссон. О.М аймаг явах өдөр гар утсаа гээчихлээ хаана гээснээ мэдэхгүй байна, ямар нэгэн сураг гарвал хэлээрэй гэж захиж ярьсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

2.13. Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О.М гэх хүн манай багт ирж шинээр баригдах дотуур байрны суурь цутгасан. Би уг барилгын ажилд 4 өдөр ажилласан. ...Тухайн өдөр бид нар ажлаас буусны дараа оройн 19 цагийн үед О.М манай гэрт ирж миний өрөөнд байгаа гар утас байхгүй байна гэж надаас асуусан ба миний гар утсыг авсан хүнийг харсан бол хэлээрэй гэж захиж явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), 

2.14. Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гар утсыг найз С.Д гэх хүнээ авсан юм. С.Д бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын шинээр барих сургуулийн суурийг цутгасан юм. Тухайн үед миний гар утас хагарсан. Тэрээр би утасгүй явж байхад надад илүү нэг гар утас байна, та тэрийг аваарай гэж 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Самсунг А23” загварын гар утас өгсөн юм. Би уг гар утсыг тэрнээс хойш ашиглаж байгаа. С.Д уг гар утсыг надад худалдаагүй, бэлэглэсэн. Би С.Даас гар утсыг авахад шинэвтэр, цагаан өнгийн “Самсунг А23” загварын гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал), 

2.15. Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон талаарх 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн БӨА-23- 0052 дугаартай “2022 оны 10-р сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 2022 оны 9-р сард худалдаж авсан, 2 симтэй, 32 гб багтаамжтай, “Самсунг А23” загварын гар утас 700.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-58 дахь тал), 

2.16. Яллагдагч С.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие хувиараа миксер жолооддог ба тус аймгийн Ногооннуур сумын Чихтэй гэх багт 2022 оны 10 дугаар сард сургуулийн дотуур байрны суурь цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр очсон байсан. Ажлаа хийж дуусгачхаад аймар руу явах гэж байхдаа бие засах гээд ажлын талбайгаас 100 орчим метр газарт бие засчхаад буцаад ирж байхдаа газраас нэг гар утас олж аваад уг гар утсыг ажлын хувцасны халаасандаа хийгээд шөнө аймгийн төвд ирсэн. Тэгээд шөнө ирээд хувцсаа тайлахдаа нөгөө гар утсыг тэр чигт нь үлдээсэн байсан. Дараа нь 7-10 хоногийн дараа Б.Нтэй гудамжинд таараад тэрээр утсаа эвдчихсэн гэхээр нь би нэг гар утас олж авснаа хэлээд эзэн нь олдтол барьж байгаарай гээд түүнийг дагуулж гэрт нь очиж нөгөө ажлын хувцаснаасаа олсон гар утсыг авч Б.Нт эзэн нь олдтол барьж байгаарай гэж захиж хэлээд өгсөн. Тэрнээс хойш түүнээс гар утасны талаар асуугаагүй. Харин 2023 он гараад цагдаагаас энэ талаар асуухад олж авсан талаараа хэлсэн. ...Би гар утсыг худалдаагүй. Харин ч олж авсан гар утас шүү гэдгийг тодотгож өгсөн. Амьдралдаа 2 утас олсон, нэг нь чинийх байсан нөгөөх нь энэ удаагийнх байна гэж хэлээд өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал),

2.17. Яллагдагч С.Д, түүний өмгөөлөгч А.Се нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл  (хавтаст хэргийн 97 дахь тал),

2.18. Яллагдагч С.Д, түүний өмгөөлөгч А.Сн нараас 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр прокурорт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 97 дахь тал) зэрэг нотлох баримтууд  болно.

2.19. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд: 

- Иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал),

-Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 80-88 дахь тал),

-Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал),

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 94 дэх тал),

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 103 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.21. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд яллах, өмгөөлөх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлж, шинжлэн судлуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн,

-Иргэн О.Маас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

 -Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг (хавтаст хэргийн 4 дэх тал),

-2023 орны 03 дугаар сарын 20-ны өдөр “Самсунг А23” загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

-Иргэн Б.Нээс “Самсунг А23” загварын гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

-Гар утсыг хохирогч О.Мд хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

-Хохирогч О.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би суурь цутгах ажил дуссаны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн газарт байрлаж байсан сургуулийн байрны дотроос өөрийн эзэмшлийн “Самсунг А23" загварын гар утсыг алдсан юм. Тэрнээс хойш уг гар утас олдчих байх гэж бодоод хамт ажилласан хүмүүсээс асуухад ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

...Би алга болгосон цагаан өнгийн Самсунг А23 загварын 351161648293418, 352191608293412 имей кодтой гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Тухайн үед би гээгдүүлсэн юм. Би гар утсаа алга болгох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд гар утсаа унагаасан байсан. Яг хаана унагааснаа санахгүй байна...." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 24, 27 дахь тал),

-Гэрч Т.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ажлаас буусны дараа оройн 19 цагийн үедээ О.Мд уулзахад гар утсаа халааснаас гээсэн байна, үзэж харсан, авсан хүн бол өгөөрэй гэж хамт ажилласан хүмүүсээс асууж байсан. Харин би ямар нэгэн гар утас хараагүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

-Гэрч Ж.Тилеубекийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэр өдөр О.М согтуу байсан ба бид нар ажлаас буусны дараа гар утсыг гээсэн, үзэж харсан хүн байна уу гэж асууж байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал), 

 

-Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би ажилласан эхний өдөр орой буух үед М гар утсаа гээсэн үзэж харсан хүн байна уу, гэж сураглаж байсан. Маргааш нь О.М аймаг руу явчихсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

 

-Гэрч Ш.Жаын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О.М гар утсаа гээчихсэн байна гэж хамт ажилласан хүмүүсээс сонссон юм. О.М аймаг явах өдөр гар утсаа гээчихлээ хаана гээснээ мэдэхгүй байна, ямар нэгэн сураг гарвал хэлээрэй гэж захиж ярьсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

-Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр бид нар ажлаас буусны дараа оройн 19 цагийн үед О.М манай гэрт ирж миний өрөөнд байгаа гар утас байхгүй байна гэж надаас асууж явсан ба миний гар утсыг авсан хүнийг харсан бол хэлээрэй гэж захиж явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал), 

-Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гар утсыг найз С.Д гэх хүнээ авсан юм. С.Д бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Цэнгэл сумын шинээр барих сургуулийн суурийг цутгасан юм. Тухайн үед миний гар утас хагарсан байсан. Тэрээр би утасгүй явж байхад надад илүү нэг гар утас байна, та тэрийг аваарай гэж 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Самсунг А23 загварын гар утас өгсөн юм. Би уг гар утсыг тэрнээс хойш ашиглаж байгаа....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал), 

-Яллагдагч С.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ажлаа хийж дуусгачхаад аймар руу явах гэж байхдаа бие засах гээд ажлын талбайгаас 100 орчим метр газарт бие засчхаад буцаад ирж байхдаа газраас нэг гар утас олж аваад уг гар утсыг ажлын хувцасны халаасандаа хийгээд шууд аймгийн төвд шөнө ирсэн. Тэгээд шөнө ирээд хувцсаа тайлахдаа нөгөө гар утсыг тэр чигт нь үлдээсэн байсан. Дараа нь 7-10 хоногийн дараа Б.Нтэй гудамжинд таараад тэрээр утсаа эвдчихсэн гэхээр нь би нэг гар утас олж авснаа хэлээд эзэн нь олдтол барьж байгаарай гээд өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал), зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Д нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж байхдаа тус барилгад ажиллаж байсан хохирогч О.Мы гээгдүүлсэн “Самсунг А23”   загварын гар утсыг олж авч улмаар  тухайн гар утсыг өөрийн танил Б.Нт өгснөөр тэрээр гар утсыг ашиглаж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сн нь “шүүгдэгч гар утсыг Б.Нт эзэн нь олдвол өгөөрэй гэж  өгсөн, түүний үйлдэл гэмт хэргийн шинж байхгүй, мөрдөгч нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хохирогч нь О.М эсэх нь эргэлзээтэй  зэрэг нөхцөл байдлыг харгалзан 30 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай” гэж улсын яллагчтай мэтгэлцэн, дүгнэлтдээ үндэслэл болгож шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар  шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон дээрх үйл баримтыг үгүйсгэх, шүүгдэгч С.Ды үйлдлийг эргэлзээтэй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй болно.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүгдэгч С.Д нь ажлын талбараас гар утас олж авмагц энэ талаар мэдэгдэж, эзэн нь олдвол хүлээлгэн өгөх, хэрэв эзэн нь олдоогүй бол орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэн өгөх эсхүл хадгалж хамгаалах  үүрэгтэй.

4.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч С.Д нь  “Самсунг А23” загварын гар утас олсон талаар орон нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэн өгөх эсхүл эзэн нь олдтол хадгалж хамгаалах байтал гар утсыг бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн танил Б.Нт өгөх байдлаар захиран зарцуулж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх шинжийг  бүрдүүлсэн байна.

4.3. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр гар утасны зах зээлийн үнийг 700.000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж  үзлээ. (хавтаст хэргийн 33-39 дэх тал),  

4.4. Шүүгдэгч нь өөрийнхөө үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж олж авсан гар утсыг дээрх байдлаар завшиж хохирогчид хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь гээгдэл эд хөрөнгө завших  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.6. Иймд шүүгдэгч С.Дыг хохирогч О.Мы гээгдүүлсэн эд хөрөнгө “Самсунг А23” загварын гар утсыг завшиж 700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Мд 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсыг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэж өгсөн нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн “гар утсыг хүлээж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  (хавтаст хэргийн 12, 27 дахь тал),

5.2. Иймээс шүүгдэгч С.Дыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч С.Дыг шүүхээс “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Д нь хувийн байдлын хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 77, 80-82, 84, 86-94, 103 дахь тал),

2.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Дыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийн торгох ял оногдуулсан саналтай”  гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй, торгох ялыг төлөх бүрэх боломжтой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 450 нэгжтэй хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

2.6. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэрэгт тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцнэ гэж дүгнэлээ.

2.7. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэв.

2.8. Шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч С.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч С.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Сны Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Советханы Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Дд сануулсугай.

4. Шүүгдэгч Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. 2313000000097 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, хохирол биет байдлаар төлөгдсөн, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ө.Б