Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/117

 

                                                                                                              2023/ШЦТ/117 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э     

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В овогт Бн Д холбогдох эрүүгийн 2312................... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт Архангай аймгийн .......... сумын .......... багийн ............... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, В овогт Б Д /РД:/ 

 

                                        Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Их нүүр гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Д нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2.1 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 414.893 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.      

 

                Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                                                                                                                     Шүүгдэгч Б.Д нь Цэнхэр сумын Цэнхэр багийн Их нүүр гэх газраас

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2.1 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 414.893 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч өгсөн Ж.А:“...Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Их нүүр гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Д нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2.1 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 252.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Байгаль орчинд учруулсан хохирол төлбөрийг төлсөн тохиолдолд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр тал/, гэрч Т.Б өгсөн:...Би 2023 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Архангай аймгийн төв рүү орж хот руу шуудангаар юм явуулах гээд өөрийн хүү болох Дтой хамт явах гэтэл хоосон явахаар ааваа би хэдэн мод ачаад явъя би ганцаараа тайрч бэлтгээд ачихад бэлэн болчихсон байгаа тэр модыг ачаад явъя гэж хэлэхээр нь бид хоёр ачаад Архангай аймгийн төв рүү ачаад орж ирэхэд Булган сумын Байгаль хамгаалагч А гэдэг хүнтэй таараад мод бэлтгэх эрхийн бичиггүй байна гээд экологийн цагдааг дуудаад өгсөн. Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр сумын Их нүүр гэх нэртэй газраас тухайн моднуудыг ачсан. Би зааж өгч чадна. Тухайн үед мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Манай Цэнхэр багийн байгаль хамгаалагч саяхан шинээр томилогдсон гээд баг дээрээ ирээгүй Цэнхэр сумын төвд ажиллаж байсан сум орж мод бэлтгэх эрхийн бичиг авах гэсэн гол задарсан байсан болохоор тэгээд ч бага мод ачсан байсан болохоор шууд Архангай аймгийн төв рүү явчихсан юм. Модны цахилгаан хөрөөг ашиглаж мод бэлтгэсэн. Мод бэлтгээд тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл миний хүү Д 2 жилийн өмнө Э гэдэг хүнээс худалдаж авч байсан одоогоор шилжүүлгээ хийлгээгүй Э гэдэг хүний нэр дээр байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/, гэрч М.Ёын өгсөн:...Би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн байгаль хамгаалагч ажлыг 2023 оны 01 дүгээр сараас одоог хүртэл 3 сар хийж байна.Өмнө нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Надтай Б.Д мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар холбогдоогүй энэ талаар утсаар ярьж уулзсан асуудал байхгүй. Уг газарт талбай тусгаарлалт 2022 онд хийгдсэн 2023 онд талбай тусгаарлалт хийгдээгүй байгаа.Тухайн газраас мод бэлтгэж болно. Цэнхэр сумын Цэнхэр багийн Их нүүр гэх нэртэй газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй газар байгаа. Би иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхдөө энэ талаар заавар зөвлөгөө өгч гарын үсэг зуруулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,  гэрч Д.А өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Архангай аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахлах дэслэгч Э.Гын хамт Архангай аймгийн Булган сумын Баян булаг багийн Улаан Бааюу гэх нэртэй газарт эргүүл хяналт шалгалт хийж байтал Сангийн толгойн гүүрээр гараад Цэнхэр өнгийн 51-73 УАР улсын дугаартай Портер маркийн авто машин ирсэн тухайн авто машиныг зогсоож шалгахад тэвшин дээрээ мод хэрчимлэж ачаад дээгүүр нь ногоон өнгийн берзинтээр хучсан байсан. Жолоочоос гадна нэг хүн хамт кабин дотор нь сууж явсан. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Би асуусан Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Их нүүр гэх нэртэй газраас бэлтгэсэн гэж надад хэлсэн. Шинэс төрлийн унанги модыг хэрчимлэж тайраад тэвшин дээрээ ачсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/, Т.Эын өгсөн:.. би 51-73 УАР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Надад уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгслийг би эхнэрийнхээ дүүд өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар тал/, Б.Дын яллагдагчаар өгсөн: “...миний үйлдэл тохирч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр тал/, Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Д 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай”...Иргэн Б.Дын бэлтгэсэн гэх мод нь Шинэс төрлийн хуурай мод байна. Дээрх мод нь хуурай, унанги мод байна. Экологи эдийн засгийн үнэлгээ болон ойн санд учруулсан хохирлын хэмжээ 414893 төгрөгөөр тогтоогдлоо. 2.1 м3 шоометр /галын түлээний/ шинэс төрлийн мод байна...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн АЦ23-37 дугаартай: “...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монгол улсад орж ирсэн 51-73 УАР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр 5.248.188 /таван сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун наян найм/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 58-62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

 

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дыг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Б.Дыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 414.893 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна. 

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /414.893*3=1.244.679 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан ес/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1.244.679 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.   

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Дыг  хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 51-73 УАР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь  Цагаан овогт Төмөрбаатарын Э /РД:ЦХ91060513/-ын эзэмшлийнх болох нь Т.Эын гэрчээр өгсөн:“...би 51-73 УАР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг...” гэх мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Доос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 51-73 УАР улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашины үнэ болох 5.248.188 /таван сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун наян найм/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.244.679 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан ес/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4.003.509 /дөрвөн сая гурван мянга таван зуун ес/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 252.000 /хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.1 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000 /жаран дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд, гэмт хэргийн шинж, прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч В овогт Б Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Б.Доос 1.244.679 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан ес/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 51-73 УАР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Цагаан овогт Төмөрбаатарын Э /РД:ЦХ91060513/-ын эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шүүгдэгч Б.Доос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 51-73 УАР улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашины үнэ болох 5.248.188 /таван сая хоёр зуун дөчин найман мянга нэг зуун наян найм/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.244.679 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4.003.509 /дөрвөн сая гурван мянга таван зуун ес/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 252.000 /хоёр зуун тавин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 2.1 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 64.000 /жаран дөрвөн мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай. 

 

7. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР