| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07132/И |
| Дугаар | 102/ШШ2016/05635 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/05635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хос өргөө хотхон, 29 А байрны 89 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ИУ80010103, Алаг адууут овогт Бямбажавын Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Цагдан хорих төвийн 30В байрны 30 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ИУ79112214, Цэрэндондов овогт Ядамдоржийн Баярсайханд холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Лхамсүрэн, хариуцагч Я.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг шүүх хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Би Я.Баярсайхантай 2009 онд гэр бүл болж, 2010-03-09 өдөр хүү Б.Амарсайханыг төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд таарамжгүй харилцаатай, хариуцагч архи уучих гээд л төвөгтэй байсан. Я.Баярсайханыг эрүүлжүүлэхэд өгсөн удаа байгаа. Сүүлдээ бие биеэ үл хүндэтгэх болж, намайг үсдэж газар дарж, хамаг үс зулгаасан тул 2 жилийн өмнөөс тусдаа амьдарсан. Хүү энэ хугацаанд надтай хамт байсан. Цаашид түүнтэй хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү?
Хүү Б.Амарсайханыг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.
Хариуцагч тайлбартаа: Б.Лхамсүрэнтэй 2009 онд гэрлэж, 2010 онд хүү Б.Амарсайхан төрсөн. Амьдрах хугацаанд би хааяа архи ууж ирдэг байсан. Б.Лхамсүрэн их ааштай. Би Б.Лхамсүрэнг хардаж, хоорондоо маргаснаас 1 жил 7 сарын өмнөөс тусдаа амьдарсан. Бид тусдаа амьдрах хугацаанд хүү Б.Амарсайхан ээжийнхээ асрамжид байсан. Би хүүтэйгээ уулзаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ цаашид харж халамжилна, эхийнх нь асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ , хүүхдийн төрсний гэрчилгээ, цагдаагийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2009-06-17 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд 2010-03-09 өдөр гэрлэгчдийн хүү Б.Амарсайхан төрсөн байна.
Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд хоорондоо хэрүүл маргаантай, хариуцагч архи хэрэглэх, хүч хэрэглэж нэхэмжлэгчийг биед халдах байдал гаргаж байсны улмаас удаа дараа эрүүлжигдэж байсан болох нь зохигчийн тайлбар, цагдаагийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байна.
Хоорондын таарамжгүй байдлын улмаас гэрлэгчийн хэн аль нь гэрлэлтээ цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй, хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул тэдний гэрлэлтийг цуцлав.
Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн талаар зохигч маргаагүй бөгөөд насанд хүрээгүй гэр бүлийн гишүүнийг эхийн асрамжинд байлгахыг хариуцагч дэмжсэн, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ сайн дураар биелүүлэхээ илэрхийлсэн, нэхэмжлэгч хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,