Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/222

 

 

 

 

   2023        03          03                                    2023/ШЦТ/222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,    

улсын яллагч Г.Онон,

иргэдийн төлөөлөгч Д.Энхжаргал,

хохирогч Г.Н, П.Х, Б.О, С.О, П.А, С.Б, Б.Б, С.Е,

шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2105019741445 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ....О.Г- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

1. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” нэртэй паб дотор хохирогч Т.Чулуунтуяагаас “төлбөрийг нь интернет банкаар шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-12 Про макс загварын гар утсыг залилж авсан,

2. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “гар утсыг нь худалдаж авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” төвийн авто худалдааны төв дотор хохирогч С.Отгонбаяраас 3.450.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 Про макс загварын гар утсыг залилж авсан,

3. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Пад трактор зарна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а-4 тоотод гэртээ байсан хохирогч Х.Батхишигээс 8.000.000 төгрөгийг,

4. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 10 дугаар байрны гадна хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг “худалдаж авна, эхнэртээ үзүүлнэ” гэж хуурч, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.100.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 Про макс загварын гар утсыг залилж авсан,

5. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 10 дугаар байрны гадна хохирогч С.Еркебуланы эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг “худалдаж авна, мөнгө шилжүүлсэн” гэж хуурч, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.100.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 Про макс загварын гар утсыг залилан авсан,

6. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор 7.000.000 төгрөгөөр зарна” гэсэн зарыг байршуулан хохирогч Д.Цэнд-Аюушийг хуурч, зохиомол байдлыг зориудаар хий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн 5002904828 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Ганаа Ганаа” гэх фэйсбүүк хаягнаас цахим орчинд “трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Б.Магнайгаас урьдчилгаа мөнгө шилжүүл гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 2.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Их бүрд зочид буудлын урд талд “гар утсыг чинь худалдаж авъя” гэж хохирогч Г.Энхбадралыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан түүний Айфоне 11 загварын гар утсыг нь залилан авч 1.741.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Ганаа Ганаа” гэх файсбүүк хаягнаас цахим орчинд “трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч М.Цолмонгоос урьдчилгаа 3.000.000 төгрөг шилжүүл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн 5002904828 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Өвс преслэгч машин зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч М.Энх-Амгаланг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 4335112163 дугаарын дансаар 14.350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2021 оны 06 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд фэйсбүүк цахим орчинд “бага оврын трактор худалдана” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Б.Анхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн 5002904828 дугаарын дансаар 6.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            12. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Батбаяраас 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002904828 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

13. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор, хадуур, тармуурын хамт зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байсан хохирогч Х.Батсайханыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 7.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Хөвсгөл аймгийн Рашаант суманд байсан хохирогч Т.Бүрэнжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн 5002904828 дугаарын дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

15. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр бүл” супермаркетын урд хохирогч Ж.Мөнхтулгын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг нь “худалдаж авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.275.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс загварын гар утсыг нь залилан авсан,

16. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Д.Хосбаярын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг нь “худалдаж авна” хэмээн хуурч, зохиомол байлыг зориудаар бий болгон 3.275.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс загварын гар утсыг нь залилан авсан,

17. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 40-27 тоот гэртээ байсан хохирогч П.Буудайг “түр хугацаанд мөнгө зээлээч” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч П.Буудайгаас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

18. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч С.Батхүүг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт байсан хохирогч Б.Тогтохбуяныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

20. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг, 4-1 тоот гэртээ байсан хохирогч Э.Нэмэхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

21. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Хонд гэх газар байсан хохирогч М.Ганбатыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

22. Фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 2 дугаар багт байсан хохирогч Х.Амарсайханыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5002904828 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

23. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр багын нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Мөнхбаяраас 8.550.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002904828 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

24. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 5-34 тоотод оршин суух хохирогч Г.Нямхандаас 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

25. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-9-44 тоот гэртээ байсан хохирогч С.Ганбаяраас 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002904828 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

26. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Ховд аймгийн Булган сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Муратаас 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002904828 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

27. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “хуучин мотоцикл авна, зарна, зөрүү авна” гэх хуурамч зар байршуулан Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Гансүхийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хаан банкны 5058557377 тоот дансаар дамжуулан 1.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

28. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Монел 13-155Г тоот гэртээ байсан хохирогч Н.Хаш-Эрдэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.350.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

29. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “хямд мотоцикл зарна” гэсэн хуурамч зар байршуулан Архангай аймаг, Өгийнуур сум, Орхон багын Арал гэх газарт гэртээ байсан хохирогч Б.Лхагвасүрэнг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

30. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “мотоцикл зарна” гэсэн хуурамч зар байршуулан Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг 1-01 тоот гэртээ байсан хохирогч А.Туяацэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж О.Номингийн эзэмшлийн Хаан банкны 5041422258 тоот дансаар 2.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

31. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Бямбасүрэн Алтантулга” гэх фэйсбүүк хаягаас буюу цахим хэрэгсэл ашиглаж “Булган аймгийн зарын цэг” гэх фэйсбүүк цахим хуудсанд “мотоцикл зарна” гэсэн хуурамч зар байршуулан Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Д.Алтан-Одоос 1.000.000 төгрөгийг А.Сарангэрэлийн хаан банкны 5058557377 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

32. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.Алтантулгын фэйсбүүк хаягт байршуулсан “Саран тармур авна” гэсэн зарын дагуу түүнтэй Гантогтох Отгонбаатар гэх цахим хаягаар холбогдож, бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдүүлэх аргаар хохирогч Б.Алтантулгаас 250.000 төгрөгийг Г.Отгонбаатарын эзэмшлийн Голомт банкны 4335112163 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

33. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Хадуур тармууртай ногоон пад трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 104-7 тоот гэртээ байсан хохирогч Т.Цэен-Ойдовыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг Голомт банкны 4335112163 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

34. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд “Бямбасүрэн Алтантулга” гэх фэйсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан “Уулын 55 трактор зарна” гэсэн хуурамч зар оруулан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багт оршин суух хохирогч П.Хүрэлбаатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5058557377 тоот дансаар нийт 3 удаагийн үйлдлээр 10.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

35. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Bayka Bayanzul гэх фэйсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан “Трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан, Увс аймгийн Тариалан сумын 6 дугар багт оршин суух иргэн Э.Нямсамбууг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5077496514 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 2.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

36. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Бямбасүрэн Алтантулга гэх фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан “Трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багт гэртээ байсан хохирогч Т.Түмэнжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5041422258 дугаарын дансаар 5.000.000 төгрөг, 5302402827 дугаарын дансаар 3.000.000 төгрөг, 5016709252 дугаарын дансаар 250.000 төгрөг тус тус шилжүүлэн авч хохирогч Т.Түмэнжаргалд нийт 8.250.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

37. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Намуунзулыг “Машинаас мөнгө аваад өгье” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж түүнээс 3.200.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 13 загварын гар утсыг залилан авсан,

38. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан Ховд аймгийн Жаргалант сум, Буянт баг 01-15 тоот гэртээ байсан хохирогч Г.Алтанхуягийг “7 ширхэг мотоцикл зарна, урьдчилгаа 6.000.000 төгрөг авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5748235970 тоот дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

39. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ариунболд Ариука” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас “контейнер зарна” гэсэн хуурамч зар байршуулан Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1050-08 тоот гэртээ байсан хохирогч Б.Отгончимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5304497513 дугаарын данс руу 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

40. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Бямбасүрэн Алтантулга” гэх фэйсбүүк хаягаар “Хөрөө зарна” гэсэн хуурамч зар байршуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч У.Нарансоёлыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

41. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим орчинд “Трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Санчирыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

42. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Трактор зарна” гэсэн хуурамч зар оруулж, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт гэртээ байсан хохирогч Ц.Артагыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

43. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Tulgaa Tulgaa гэх фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан “Тайга хөрөө зарна” гэсэн хуурамч зар оруулан, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байсан хохирогч Э.Ганцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5163499289 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

44. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүк цахим орчинд “мотоцикл хүргэлтээр зарна, орон нутгийн унаанд тавьж өгнө” гэсэн хуурамч зар оруулан Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Э.Сайнжаргалыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн М.Мөнгөнзулын эзэмшлийн Хаан банкны дансаар 2.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан

45. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “төслийн ногоон Ловол брендийн 250 трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан Чингэлтэй дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч П.Аюушжавыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

46. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Имарт худалдааны төвийн гадна хохирогч А.Номингийн эзэмшлийн Айфоне 13 про загварын гар утсыг нь “мөнгийг нь шилжүүлчихлээ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан авч хохирогч А.Номинд 3.700.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 47. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.Урантогосыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “манай эгч Тоёота Кровн 204 маркийн тээврийн хэрэгслээ 22.500.000 төгрөгөөр зарна. Хэрвээ чи найзаасаа авах юм бол 18.500.000 төгрөгөөр хямдхан зарна” гэж мөн “Сэлэнгээс эгчийн тээврийн хэрэгслийг унаад хотод ирсэн байна. Чи үлдсэн мөнгөө шилжүүлчих” гэж хуурч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

48. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк буюу цахим орчинд “Бямбасүрэн Алтантулга” гэх хаягаас “Мотоцикл зарна” гэсэн хуурамч зар байршуулан, Багануур дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Чойдоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж О.Номингийн эзэмшлийн Хаан банкны 5041422258 дугаарын дансаар 2.600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

49. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд “Контейнер зарна” гэсэн хуурамч зар байршуулж Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч З.Жаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

50. 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-ны өдрийн хооронд Сансараа Сансар гэх фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Даваанямыг “Пад трактор зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5304662067 дугаарын дансаар 6.750.000 төгрөг, 5405364418 дугаарын дансаар 6.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч хохирогч  Б.Даваанямд нийт 12.750.000 төгрөгийн хохирол учруулан залилж үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 231.541.000 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичсэнээр /

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г- мэдүүлэхдээ: ...Би анх 2021 оноос “покер” тоглоом тоглож өөртөө байсан орон сууц, тээврийн хэрэгслийг зарж борлуулан, найзуудаасаа мөнгө зээлж, сүүлдээ энэ гэмт хэргийг үйлдэх болсон. Алдсан мөнгөө буцаан авахын тулд хохирогч нарт дахин худал хэлж үлдэгдэл мөнгийг нь авах зорилгоор тэдгээрт итгэл төрүүлэхийн тулд дахин худлаа хэлдэг байсан. Гэхдээ би хохирогч нарт мөнгөө аваад буцааж өгөх бодолтой байсан. Хохирогч нараас авсан мөнгөний 90 хувиар нь “покер” тоглож, 10 хувиар нь хоол унд авах, зочид буудалд хонох зэрэгт зарцуулсан. Миний ээж Сэлэнгэ аймгийн Шаамар суманд оршин суудаг. Энэ гэмт хэргийг үйлдэж эхэлснээс хойш би гэртээ очоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө амьдрал ахуйдаа хэрэглээгүй. Би танилцсан хүнийхээ дансаар дамжуулан хохирогч нараас мөнгө авдаг байсан. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин хэргийн зүйлчлэлийн хувьд “амьдралын эх үүсвэр болгосон” гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Ч.Гэрэлт -Од гэгчээс 5 сая төгрөг авсан нь үнэн. Энэ тухайгаа би байцаагчид хэлж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нямханд мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 6 сард “трактор зарна” гэсэн зарын дагуу О.Г-тэй холбогдсон. Тэгээд трактор авахаар тохиролцоод урьдчилгаанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш дахин холбогдож чадаагүй учир цагдаагийн байгууллагад 2021 оны 7 сард гомдол гаргасан. Би өөрийн фейсбүүк цахим хуудсаараа шүүгдэгчид залилуулсан тухайгаа зар тавихад олон хохирогч нар надтай холбогдсон. Тэгэхэд Налайх дүүргийн Цагдаагийн газраас надтай холбогдож “Зараа устга. Буруутай этгээд оргон зайлах магадлалтай” гэж хэлэхэд нь би зараа устгасан. Тэр үед тухайн зарыг цахим орчинд байлгаж байсан бол ийм олон хүн нэмж хохирохгүй байх байсан. Иймд хохирол 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: ...Уулын трактор зарна” гэх зарын дагуу холбогдож 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь “ трактор Хүдэр суманд байгаа. Та очоод үзчих...” гэхэд нь би итгээд Хүдэр суманд очоод хайхад олдоогүй. Би эхлээд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 100.000 төгрөг, нийт 10.100.000 төгрөгөөр хохирсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Отгончимэг мэдүүлэхдээ: ...2022 оны 6 сарын 11-ний өдөр “контейнер зарна” гэх зарын дагуу авахаар тохирч 5.400.000 төгрөгийг О.Г-д шилжүүлсэн. 2022 оны 03 сард манай аав нас барсан учир түүний эд зүйлийг нь хураах зорилгоор контейнеруудыг судлахад зах зээлийн үнээс доогуур үнээр худалдаалах зар байсан тул түүнд итгэсэн. Тэгээд түүнтэй холбогдож Ганчимэг гэх хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр эхний удаа 2.800.000 төгрөг, дараагийн удаа 2.600.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед аавыгаа алдаад сэтгэл санаагаар унасан байсан тул мөнгөө залилуулснаа мэдээд цочролд орсон. Иймд хохирол 5.400.000 төгрөгөө төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Отгонбаяр мэдүүлэхдээ:  ...О.Г- нь утас авна гэхээр нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Айфоне 12 про макс” загварын гар утсыг аваачиж өгсөн. Тухайн өдөр бямба гараг байсан бөгөөд шүүгдэгч  надад “...банк хоорондын гүйлгээ амралтын өдөр ордоггүй. Даваа гарагт орно. Би чам руу мөнгийг нь шилжүүлсэн шүү...” гэж хэлсэн боловч гүйлгээ нь ороогүй байсан. Хохирол төлбөрт 3.400.000 төгрөгөөр нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Аюушжав мэдүүлэхдээ: ...2022 оны 04 сард “ногоон пад зарна” гэсэн зарын дагуу холбогдож 6.000.000 төгрөгөөр тохироод худалдаж авахаар болсон. Урьдчилгаанд 2.100.000 төгрөг Сугармаа гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд надад “... би крантай машин олчихлоо. Өнөө орой ачаад тань руу явуулна” гэж хэлээд жолооч гэх хүний дугаар явуулсан. Удалгүй миний данс руу 2.300.000 төгрөг орсон. Гэтэл О.Г- “...таны данс руу андуураад шилжүүлсэн байна гээд дахин Сугармаа гэх данс руу гүйлгээний утга дээр “зээл-21” гэж   бичээд шилжүүлээд өгөөч...” гэхэд нь би шилжүүлсэн. Тэгээд дараа нь жолооч гэх хүнийх нь дугаар холбогдохоо больсон. Хохирол төлбөрт 2.100.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Батхүү мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр  “Пад трактор зарна” гэх зарын дагуу холбогдоод 8.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Эхлээд 1.000.000 төгрөг, дараа нь 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. 4.000.000 төгрөгөө төлүүлэх хүсэлттэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баярбат мэдүүлэхдээ: ...2021 онд Эрдэнэт хотод байхдаа “Пад трактор  7.500.000 төгрөгөөр зарна” гэсэн зарын дагуу холбогдоход “...Говьсүмбэр аймагт байна. Та ирээд үзчих...” гэсэн. Тэгээд урьдчилгаанд 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Орхон аймгаас тээврийн хэрэгсэл хөлсөлж Говьсүмбэр аймаг руу явсан. Очих хүртэл О.Г-тэй холбоотой байсан боловч Говьсүмбэр аймагт очоод залгахад миний дугаар болон фейсбүүк хаягийг блоклосон байсан. Тэгээд Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн газарт гомдол гаргасан. Хохирол төлбөрт 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Еркебулан мэдүүлэхдээ: ...2021 оны 9 сарын 23-ны өдөр “Ай Фоне 12 про макс загварын гар утас зарна” гэж зар тавьсан байсан. Цахим хаягаараа холбогдож өдөр 11 цагийн үед гар утсыг чинь харъя гээд авахаар болж, “Хас” банкны данснаас 3.400.000 төгрөг шилжүүлсэн “гүйлгээ амжилттай” гэсэн бичиг харуулсан. Ингээд би 3.400.000 төгрөгөөр хохирсон учир хохирлоо нэхэмжилж байна гэв. 

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Чулуунтуяагийн мэдүүлэг / 1хх 7-8, 13 /, “Хас Үнэлгээ” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 352 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 15/, хохирогч С.Отгонбаярын мэдүүлэг / 1хх 121 /, “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 130-132 /, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1хх 136-141 /, хохирогч Х.Батхишигийн мэдүүлэг / 1хх 160-161 /, гэрч Ж.Халиуны мэдүүлэг / 1хх 166 /, Х.Батхишигийн Хаан банкны 5003520838 тоот дансны хуулга / 1хх 176 /, хохирогч Д.Ууганбаярын мэдүүлэг / 1хх 43-44 /, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 51-52 /, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1хх 56-59 /, хохирогч С.Еркебуланы мэдүүлэг / 1хх 73-75 /, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 86-87 /, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1хх 92-95 /, хохирогч М.Энх-Амгалангийн мэдүүлэг / 1хх 195-196 /, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэг / 1хх 199-200 /, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Юнител” ХХК-ний 5457 дугаартай албан бичиг / 1хх 232-233 /, хохирогч Б.Анхбаярын мэдүүлэг / 2хх 19 /, хохирогч Д.Цэнд-Аюушийн мэдүүлэг / 2хх 62 /, гэрч Г.Идэрбаярын мэдүүлэг / 2хх 66 /, хохирогч Б.Магнайн мэдүүлэг / 2хх 111-113 /, О.Г- 5002904828 дугаартай Хас банкны дансны хуулга / 2хх 149 /, хохирогч Г.Энхбадралын мэдүүлэг / 4хх 216-217 /, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 4хх 231-239 /, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / 4хх 222-223 /, хохирогч М.Цолмонгийн мэдүүлэг / 5хх 5-6 /, хохирогч Б.Баярбатын мэдүүлэг / 5хх 45-46 /, гэрч Б.Уянгын мэдүүлэг / 5хх 56-57 /, Хас банкны 5002904828 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга / 5хх  75-93 /, хохирогч Х.Батсайханы мэдүүлэг / 2хх 211-212 /, “Юнител” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05-01/4922 дугаартай албан бичиг / 2хх 230 /, “Жимобайл” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/5602 дугаартай албан бичиг / 2хх 184 /, хохирогч Ж.Мөнхтулгын мэдүүлэг / 3хх 3-10 /, гэрч Б.Уянгын мэдүүлэг / 3хх 12-13 /, “Дамно” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-21-913 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан / 2хх 17-18 /, “Скайтел” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21/11880 дугаартай албан бичиг / 2хх 239 /, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 3-хх-28-31 /, хохирогч Ц.Хосбаярын / 3хх 59-60 /, “Скайтел” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21/11880 дугаартай албан бичиг / 2хх 239 /, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 3хх 75-78 /, “Дамно” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 3хх 63-64 /, хохирогч П.Буудайн мэдүүлэг / 3хх 89-90 /, Хаан банкны 5007720833 дугаартай дансны хуулга / 3хх 105-106 /, хохирогч Т.Бүрэнжаргалын мэдүүлэг / 3хх 128-130 /, гэрч Т.Баттулгын мэдүүлэг / 3хх 133-134 /, хохирогч С.Батхүүгийн мэдүүлэг / 3хх 222-224 /, гэрч Э.Ариунболдын мэдүүлэг / 3хх 226-227 /, Хаан банкны 5096101137, 5002904828 дугаартай дансны хуулга / 4хх 3, 9-17 /, хохирогч Э.Нэмэхбаярын мэдүүлэг / 4хх 123 /, “Хас” банкны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/796 дугаартай албан бичиг / 4хх 139 /, хохирогч М.Ганбатын мэдүүлэг / 4хх 155-156 /, М.Ганбатын Хаан банкны 5897107548 тоот данснаас Хас банкны 5002904828 тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 13 минутад 3.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 18 минутад 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн шилжүүлгийн баримт / 4хх 174-177 /, Хас банкны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/796 дугаартай албан бичиг / 4хх 182 /, О.Г- Хас банк дахь 5002904828 тоот дансны хуулга / 4хх 183-189 /, хохирогч Б.Тогтохбуянгийн мэдүүлэг / 5хх 111-112 /, гэрч Г.Мөнхбатын мэдүүлэг / 5хх 114 /, Б.Тогтохбуянгийн Хаан банкны депозит дансны хуулга / 5хх 129 /, хохирогч Х.Амарсайханы мэдүүлэг / 4хх 50 /, гэрч Ц.Жаргалсайханы мэдүүлэг / 4хх 52 /, Ц.Жаргалсайханы Хаан банкны 5679095280 дугаар дансны хуулга / 4хх 81 /, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 4хх 71-79 /, хохирогч Б.Мөнхбаярын мэдүүлэг / 5хх 147 /, гэрч Д.Дарханцэцэгийн мэдүүлэг / 5хх 149 /, гэрч Ч.Бөхчулууны мэдүүлэг / 5хх 151 /, Д.Дарханцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5029447858 тоот дансны хуулга / 5хх 178-179 /, Хас банкны 5002904828 дугаар дансны хуулга / 5хх 166-170 /, хохирогч Г.Нямхандын мэдүүлэг / 5хх 210 /, гэрч Г.Оюунбаатарын мэдүүлэг / 5хх 214 /, Хаан банкны депозит дансны хуулгууд / 5хх 229-230 /, хохирогч С.Ганбаярын мэдүүлэг / 5хх 250 /, гэрч С.Гантуяагийн мэдүүлэг / 6хх 4-5 /, С.Гантуяагийн эзэмшлийн Хаан банкны 5281100756 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга / 6хх 29 /, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл / 6хх 25 /, хохирогч Б.Муратын мэдүүлэг / 6хх 63 /, гэрч Б.Жанарын мэдүүлэг / 6хх 67 /, Хаан банкны 5847149135 тоот дансны хуулга / 6хх 99 /, хохирогч Б.Гансүхийн мэдүүлэг / 7хх 1-2 /, гэрч А.Гантуулын мэдүүлэг / 7хх 5-6 /, Хаан банкны 5075436125 дугаар депозит дансны хуулга / 7хх 27 /, хохирогч  А.Туяацэцэгийн мэдүүлэг / 8хх 221-222 /, гэрч О.Номингийн мэдүүлэг / 8хх 227-228 /, Хаан банк дахь Адилбиш овогтой Туяацэцэгийн 5939060506 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 8хх 241-246 /, Хаан банк дахь Отгонбаяр овогтой Номингийн 5041422258 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 8хх 248 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7хх 53-57 /, хохирогч Х.Намуунзулын мэдүүлэг / 7хх 61-62, 64 /, гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг / 7хх 78-79 /, иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяагийн мэдүүлэг / 7хх 73-74 /, “Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 921/2390 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 7хх 83-85 /, хохирогч Н.Хаш-Эрдэнийн мэдүүлэг / 6хх 144-146 /, гэрч О.Одбаярын мэдүүлэг / 6хх 149-150 /, “Юнител” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4923 дугаартай албан бичиг / 6хх 176 /, Хаан банкны депозит дансны хуулгууд / 6хх 161-163 /, хохирогч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг / 6хх 203-205 /, гэрч А.Сарангэрэлийн мэдүүлэг / 6хх 211-212 /, Хаан банкны депозит дансны хуулгууд / 6хх 234-236 /, хохирогч Т.Түмэнжаргалын мэдүүлэг / 7хх 125 /, гэрч О.Номингийн мэдүүлэг / 7хх 129-130 /, хохирогч Т.Түмэнжаргалын нөхөр У.Мягмаржавын “Tulgaa Tulgaa” гэх фейсбүүк хаягтай харилцсан чат / 7-хх-145-147 /, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 7хх 154-156 /, үүрэн телефоны 99322807, 99938463 дугааруудын эзэмшигчийн талаарх мэдээлэл / 7хх 151 /, хохирогч Э.Нямсамбуугийн мэдүүлэг / 7хх 178 /, гэрч Э.Баянзулын мэдүүлэг / 7хх 180-181 /, хохирогч Э.Нямсамбуугийн “Bаyka Bayanzul” гэх фейсбүүк хаягтай харилцсан чат / 7хх 201-203 /, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 7хх 206 /, хохирогч П.Хүрэлбаатарын мэдүүлэг / 7хх 235 /, Хаан банкны депозит дансны хуулга / 8хх 5-24 /, хохирогч П.Хүрэлбаатар нь “Бямбасүрэн Алтантулга” гэх фейсбүүк хаягтай харилцсан чат / 8хх 25-33 /, хохирогч Б.Алтантулгын мэдүүлэг / 8хх 124 /, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэг / 8хх 128-129 /, Г.Отгонбаатарын Голомт банкны 4335112163 дугаартай дансны хуулга / 8хх 145-147 /, Б.Бямбасүрэнгийн Голомт банкны 2805124481 дугаартай дансны хуулга / 8х 140 /, хохирогч Т.Цэеэн-Ойдовын мэдүүлэг / 8хх 169-170 /, гэрч П.Баасанцэрэнгийн мэдүүлэг / 8хх 175-176 /, хохирогч Д.Алтан-Одын мэдүүлэг / 8хх 57-58 /, гэрч Ч.Төгссайханы мэдүүлэг / 8хх 61-62 /, гэрч А.Сарангэрэлийн мэдүүлэг / 8хх 64-65 /, хохирогч Б.Отгончимэгийн мэдүүлэг / 10хх 18-19 /, Г.Ганчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5304497513 дугаартай депозит дансны хуулга / 10хх 37-77 /, “Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4/7850 дугаартай албан бичиг / 10хх 30-31 /, “Юнител ХХК”-ний 28к2-1/4454 дугаартай албан бичиг / 10хх 32 /, хохирогч Г.Алтанхуягийн мэдүүлэг / 9хх 19-20 /, гэрч Ш.Сансар-Одын мэдүүлэг / 9хх 22-23 /, Хаан банкны 5037801537 дугаар депозит дансны хуулга / 9хх 41 /, Мобиком корпораци ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/3461 дугаартай албан бичиг / 9хх 39 /, хохирогч У.Нарансоёлын мэдүүлэг / 9хх 64 /, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 9хх 186-187 /, “Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай албан бичиг / 9хх 189 /, хохирогч Б.Санчирын мэдүүлэг / 9хх 216-217 /, “Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/7454 дугаартай албан бичиг / 9хх 238 /, хохирогч Б.Даваанямын мэдүүлэг / 10хх 103-105 /, гэрч А.Нямболдын мэдүүлэг / 10хх 109-111 /, Хаан банкны депозит дансны хуулга / 10хх 131-175 /, “Мобиком” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4/7313 дугаар албан бичиг / 10хх 176-177 /, хохирогч Э.Ганцэцэгийн мэдүүлэг / 10хх 203 /, гэрч Х.Зоригтбаатарын мэдүүлэг / 10хх 206-207 /, Хаан банкны 5941057213 дугаар депозит дансны хуулга / 10хх 216 /, хохирогч Э.Сайнжаргалын мэдүүлэг / 10хх 246 /, Хаан банкны 5895015692 дугаар дансны хуулга / 11хх 9 /, хохирогч А.Номингийн мэдүүлэг / 11хх 31-32 /, гэрч О.Инжнарангийн мэдүүлэг / 11хх 34 /, мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай илтгэх хуудас, тэмдэглэл, баримтууд / 11хх 35-37 /, “Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 11хх 52-54 /, хохирогч П.Аюушжавын мэдүүлэг / 11хх 119-120 /, гэрч А.Сугармаагийн мэдүүлэг / 11хх 122 /, хохирогч Б.Чойдоржийн / 11хх 175 /, гэрч О.Номингийн мэдүүлэг / 11хх 179 /, О.Номингийн эзэмшлийн Хаан банкны 5041422258 дугаар депозит дансны хуулга / 11хх 195 /, “Мобиком” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/1469 дугаар албан бичиг / 11хх 221-224 /, хохирогч Г.Урантогосын мэдүүлэг / 11хх 248-249 /, Г.Урантогосын Хаан банкны 5003848576 дугаар депозит дансны хуулга / 11хх 242-243 /, хохирогч З.Жаргалын мэдүүлэг / 13хх 91-92 /, Г.Ганчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5304585647 дугаартай депозит дансны хуулга / 13хх 108-133 /, хохирогч Ц.Артагын мэдүүлэг / 13хх 159-160 /, Б.Ариунболдын эзэмшлийн Хаан банкны 5304280419 дугаар депозит дансны хуулга / 13хх 177 /, “Мобиком” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4/5553 дугаар албан бичиг / 13хх 171 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 13хх 202 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүгдэгч О.Г-ийн үйлдлийн улмаас бусдад нийт 231.541.000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд хохирогч Б.Магнайд 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж бичжээ. Гэтэл мөрдөн шалгалтын явцад хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Магнайгийн / 2хх 111-113 /, О.Г- гэрчээр өгсөн / 2хх 118-120 / мэдүүлэг болон шүүгдэгч О.Г- 5002904828 дугаартай Хас банкны дансны хуулга / 2хх 149 / зэрэг баримтаар хохирогч Б.Магнай нь 2.600.000 төгрөгөөр 3 удаагийн гүйлгээгээр шүүгдэгч О.Г- рүү нийт 7.800.000 төгрөг шилжүүлсэн байх ба О.Г- ялагдагчаар мэдүүлэхдээ 7.800.000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.

Иймд зүйлчлэлд нөлөөлөхгүй учир хохирлын хэмжээг зөвтгөн, хохирогч нарт 236.741.000 төгрөгний хохирол учирсан гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Г- нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр фэйсбүүкт “Пад, трактор, мотоцикл, хадуурын машин, өвс преслэгч, тармаа, контейнер, хөрөө зэргийг зарна” гэх зар байршуулж, мөн бусдын гар утсыг худалдан авах нэрийдлээр төлбөр төлсөн хуурамч баримт үзүүлж, бусдын гар утсыг залилан авч хохирогч Т.Чулуунтуяад 3.000.000 төгрөг, С.Отгонбаярт 3.450.000 төгрөг, Х.Батхишигт 8.000.000 төгрөгт, Д.Ууганбаярт 3.100.000 төгрөг, С.Еркебуланд 3.100.000 төгрөг, Б.Тогтохбуянд 1.500.000 төгрөг, Х.Амарсайханд 5.500.000 төгрөг, Э.Нэмэхбаярт 3.000.000 төгрөг, М.Ганбатад 6.000.000 төгрөг, Х.Батсайханд 7.400.000 төгрөг, Т.Бүрэнжаргалд 7.000.000 төгрөг, Ж.Мөнхтулгад 3.275.000 төгрөг, Ц.Хосбаярт 3.275.000 төгрөг, П.Буудайд 10.000.000 төгрөг, Б.Баярбатад 5.000.000 төгрөг, Б.Мөнхбаярт 8.550.000 төгрөг, Г.Нямхандад 2.000.000 төгрөг, С.Ганбаярт 3.000.000 төгрөг, С.Батхүүд 4.000.000 төгрөг, М.Энх-Амгаланд 14.350.000 төгрөг, Б.Анхбаярт 6.400.000 төгрөг, Д.Цэнд-Аюушид 3.000.000 төгрөг, Б.Магнайд 7.800.000 төгрөг, Г.Энхбадралд 1.741.000 төгрөг, М.Цолмонд 3.000.000 төгрөг, Б.Муратад 3.000.000 төгрөг, Н.Хаш-Эрдэнэд 6.350.000 төгрөг, Б.Лхагвасүрэнд 1.400.000 төгрөг, Б.Чойдоржид 2.600.000 төгрөг, Э.Сайнжаргалд 2.400.000 төгрөг, Б.Алтантулгад 250.000 төгрөг, Т.Цэен-Ойдовд 2.000.000 төгрөг, Э.Ганцэцэгт 5.000.000 төгрөг, Г.Урантогост 10.000.000 төгрөг, Б.Отгончимэгт 5.400.000 төгрөг, З.Жаргалд 5.000.000 төгрөг, А.Номинд 3.700.000 төгрөг, П.Аюушжавд 2.100.000 төгрөг, Б.Даваанямд 12.750.000 төгрөг, Д.Алтан-Одод 1.000.000 төгрөг, У.Нарансоёлд 5.000.000 төгрөг, Б.Санчирт 2.000.000 төгрөг, П.Хүрэлбаатарт 10.100.000 төгрөг, Э.Нямсамбууд 2.500.000 төгрөг, Т.Түмэнжаргалд 8.250.000 төгрөг, Б.Гансүхэд 1.400.000 төгрөг, Ц.Артагт 6.500.000 төгрөг, Г.Алтанхуягт 6.000.000 төгрөг, А.Туяацэцэгт 2.400.000 төгрөг, Х.Намуунзулд 3.200.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 236.741.000 төгрөгний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Т.Чулуунтуяагийн / 1хх 7-8, 13 / “...Би 2021 оны 07 дугаар сард Солонгос улсаас 2 ширхэг Айфон 12 про макс загварын утас шинээр нь захиж Монголд авчруулсан. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр фэйсбүүк зарын группт утсаа зарна гээд тавихад Mcchshg Gne гэх хаягтай хүн миний фэйсбүүк чат руу гар утас хүргэлттэй юу хүргэлттэй бол авъя гэхээр нь би тэр хүний утасны дугаарыг нь авсан. Тэр хүн надад 89992864 гэсэн дугаар өгөхөөр нь тэр дугаар руу нь холбогдоод Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөлдөр гэх нэртэй пабад орж уулзаад тэр хүнд гар утсаа үзүүлсэн. Тэгээд миний зарах гэж байгаа Айфон 12 про макс гар утсыг 3.200.000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь би зөвшөөрөөд тэр хүн над руу Хас банкны аппликейшнээр мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлээд мөнгө шилжүүлсэн баримт үзүүлэхээр нь Хас банкны лавлах утас руу залгаж “Хаан банк руу мөнгө шилжүүлсэн хэзээ орох вэ” гэж асуухад банк хоорондын гүйлгээ 2-оос 3 цагийн дотор орно гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнд итгээд утсаа өгөөд явуулсан боловч мөнгө ороогүй байсан. Тэр хүний надад өгсөн утасны дугаар нь холбогдохгүй болсон. ...Саравчтай малгайтай маск зүүсэн хүн байсан ба 175 см өндөртэй. Тухайн үед надад өөрийнхөө жолооны үнэмлэхийн зургийг үзүүлсэн. Тэр үнэмлэх дээр нь Оюунчимэг овогтой О.Г- гэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Хас Үнэлгээ” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 352 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “Iphone 12 pro max” загварын гар утсыг 3.000.000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт / 1хх 15/,

 

Хохирогч С.Отгонбаярын / 1хх 121 / “...2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийн /Баяраа С./ гэх хаягнаас “Айфоне 12 про макс лацтай шинэ гар утас зарна” гэж зар байршуулахад 93111778 дугаараас 11 цагийн үед 1 эрэгтэй хүн залгаж утсыг чинь авъя хүргээд өгчих гэсний дагуу 12 цагт Нарны хорооллын баруун урд талын “Уран ган” авто худалдааны төвийн хашаан дотор очиход 175-180 см орчим өндөртэй, 28-30 орчим насны, саравчтай малгайтай, цайвар өнгийн нацисттай, цайвар цагаан өнгийн жинсэн өмдтэй, пүүзтэй залуу ирээд утас авах хүн байна гээд уулзсан. Тэгээд бид 2 уулзаад би өөрийн хайрцаг савтай шинээрээ байгаа Айфоне 12 про макс загварын гар утсаа өгч үзүүлэхэд за авъя гэхэд би өөрийн Хаан банкны 5749600193 тоот дансаа хэлэхэд шилжүүлчихлээ гэснээ өө Хас банкнаас шилжүүлчихлээ банк хоорондын гүйлгээ 3.000.000 төгрөгөөс дээшээ чинь ажлын өдөр 1 дэхэд 12-13 цагийн хооронд чиний дансанд орох байхаа гээд надад тэр залуу өөрийн гар утаснаасаа 3.450.000 төгрөгийн зарлага харуулахаар нь би 1 дэх өдөр орчих байх гэж бодоод гар утсаа өгөөд явсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу даваа гаригт миний дансанд ямар ч гар утасны төлбөр мөнгө орж ирээгүй залилуулсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 1хх 130-132 /

 

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1хх 136-141 /

 

Хохирогч Х.Батхишигийн / 1хх 160-161 / “...Би фэйсбүүк хаягаар “Пад” трактор хулдан авахаар зар байршуулсан байсан юм. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Ганаа Ганаа” нэртэй фэйсбүүк хаягнаас “8.000.000 төгрөгөөр пад трактор зарна” гэсний дагуу холбогдсон. Тэгээд тухайн хүнтэй ярихад трактор нь Чойрт байгаа, ачуулах хөлс 300.000 төгрөг болно гэж хэлж байсан. Тэгээд би пад трактор авахаар болоод “Ганаа Ганаа” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас ирүүлсэн Хас банкны 5002904828 тоот О.Г- гэх данс руу 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 8а-4 тоот гэрээсээ 3 удаагийн гүйлгээгээр нийт 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараагаар “Ганаа Ганаа” фэйсбүүкийн эзэмшигчтэй 89620060 дугаараар холбогдоход “Хадуураа задалж байна дуусаад холбогдъё” гэж хэлээд дахин надтай холбогдоогүй. Фэйсбүүкээрээ намайг блоклоод утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ж.Халиуны / 1хх 166 / “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд “Сити кар ваш”-ын 1 давхарт “Мишээл экспо” ХХК-ны төв оффист уулзсан. Тэрнээс хойш О.Г-тэй уулзаагүй байна. О.Г-тэй 93111778 дугаарын утсаар холбоо барьдаг, хаана амьдардаг талаар би сайн мэдэхгүй байна. О.Г- нь 2021 оны 05 дугаар сараас хойшоо надтай хааяа хааяа холбоо барьдаг болсон, бид хоёр харилцаагаа тасалсан байгаа.” гэх мэдүүлэг, О.Г- гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сард мөнгөний хэрэг болоод фэйсбүүк цахим орчинд өөрийн “Ганаа”, “Ganaa”, “Гантогтох Отгонбаатар” гэх хаягаар “Ногоон пад трактор зарна” гэсэн зурагтай зар байрлуулаад 91845455, 89992168, 89620060 гэсэн дугаараар холбогдон өөрийн 5002904828 хас банкны дансаараа иргэдийг хуурч залилсан үйлдэл байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Х.Батхишигийн Хаан банкны 5003520838 тоот дансны хуулга / 1хх 176 /

 

Хохирогч Д.Ууганбаярын / 1хх 43-44 / “...Би өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Айфоне авна, зарна гэх олон фейсбүүк хуудсанд шаргал өнгийн Айфоне 12 про макс загварын гар утас зарна гэж зар тавьсан. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед 89620060 дугаарын утаснаас над руу залгаад “Таны утсыг чинь авъя, яаж авах вэ, хүргэлт байгаа юу, эсвэл Уран ган дээр хоёулаа уулзъя” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд тус өдрийн 15 цаг 30 минутын үед Уран ган дээр уулзсан. Уулзахад тухайн хүн 175-178см орчим өндөртэй шар царайтай, ердийн биеийн жинтэй, хар өнгийн нарны шилтэй, цагаан өнгийн масктай, саарал өнгийн өмдтэй, хар өнгийн пүүзтэй, толгойныхоо ард талд халзарсан байдалтай соривтой, хар өнгийн цамцтай 25-30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тухайн хүн нь миний 0218 УНН улсын дугаартай ногоон саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд маань суугаад Алтай хотхоны Бэрс гэх дэлгүүрийн үүдэнд очъё гэж хэлэхэд нь би хэлсэн газарт нь очиход Алтай хотхоны 10 дугаар байрны авто зогсоолд очиж машинаа байрлуулахад надаас утас авна гэсэн залуу нь тухайн Бэрс гэх дэлгүүр рүү орчоод буцаж гарч ирэхдээ миний гар утсыг аваад “эхнэртээ үзүүлье” гэж хэлээд машинаас буугаад Бэрс дэлгүүр рүү ороход нь би өөрийн машинаа түгжээд араас нь ортол байхгүй болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “Айфон 12 про макс загварын гар утсыг зах зээлийн үнэлгээгээр 3.100.000 төгрөгөөр үнэлнэ” гэх тайлан / 1хх 51-52 /

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1хх 56-59 /

 

Хохирогч С.Еркебуланы / 1хх 73-75 / “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн үед манай гар утас зардаг ах болох Сервейнбек нь над руу залгаад “зарах гэж байгаа гар утас хүргээд өгчих Айфоне 12 про макс загварын гар утас байгаа юм, би өөрөө Баян-Өлгийд ажилтай байна” гэж хэлсэн. Тэгээд Өнербек ах бид хоёр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Панда нэртэй дэлгүүрээс Айфоне 12 про макс загварын гар утсыг аваад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны автобусны буудал дээр ирээд 89620060 дугаарын утас руу залгахад нэг эрэгтэй хүн аваад буудлын ард талд байж бай гэж хэлсэн. Тухайн залууг 30-40 минут хүлээсэн бөгөөд хөх өнгийн малгайтай цамцтай, жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзэн гуталтай, дунд зэргийн нуруутай, 25-30 орчим насны царайтай, амны хаалт зүүсэн эрэгтэй хүн ирсэн. Тэгээд гар утсыг үзэж байгаад өчигдөж очиж үзсэн юм чинь гээд мөнгөө шилжүүлье гэж хэлээд Сервейнбек ах руу залгаад дансаа өгчих мөнгөө шилжүүлье гээд утсаар ярьсан бөгөөд тухайн үед 12 цаг өнгөрч байсан. Тухайн үед Сервейнбек ахын өгсөн 5002901828 тоот дансыг тухайн үл таних залууд өгөхөд 3.400.000 төгрөгийг шилжүүлчихлээ, миний данснаас хасагдчихлаа шүү гээд надад дансныхаа гүйлгээг харуулахад нь өөрийн гар утсаараа тухайн хүний гар утас нь дээрээ харуулсан банкны хуулгыг нь өөрийн гар утсаараа зураг дарч авч хадгалсан тус данс нь 5002904828 гэх дугаартай байсан ба Сервейнбек ах руу явуулсан гэж байна, мөнгө орж уу гэж чат бичиж явуулсан. Гэтэл тухайн залуу Хас банкнаас Хаан банк руу шилжүүлж байгаа учраас удаж байж ордог гэхээр нь би Хас банкны лавлах руу залгахад “их хэмжээний мөнгө бол шууд ордоггүй, 2 цагийн дараа гүйлгээ ордог шүү” гэж хэлсэн. Мөнгө орохыг нь цаг гаран хүлээгээд байж байхад тухайн залуу нь “би хоёр хүүхдээ үлдээгээд гараад ирсэн, хоёулаа дэлгүүр ороод ирье” гэж хэлээд бид нар дэлгүүр рүү орсон. Мөнгийг нь орж ирэхийг хүлээгээд ойролцоогоор 1 цаг гаран тамхи татаж юм ярьж зогссон бөгөөд тухайн залуу нь эхнэр өндөг аваад ир гэнээ гээд дэлгүүр рүү ороод би дэлгүүрийн гадна хүлээгээд зогсож байхад нөгөө залуу дэлгүүрийн цаад талын хаалгаар гараад явсан. Тухайн залуугийн дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба дансны зургийг харахад Сервейнбек ахын нэрийг буруу бичээд гүйлгээ хийсэн байсан. Буруу хийсэн учраас гүйлгээ ороогүй, тухайн залуу байхгүй, утас байхгүй алга болсон байсан. Гар утас залилж авч явсан гэх залуу нь 3.400.000 төгрөгөө шилжүүлчихлээ гэж хэлээд өөрийн гар утаснаасаа надад банкны гүйлгээгээ харуулсан ба тухайн үед би өөрийн гар утсаараа зургийг нь дарж баримтжуулж авсан болохоор дансны дугаарыг нь мэдэж байгаа юм. Тухайн гар утас нь Сервейнбек гэх хүний гар утас ба Сервейнбек нь Баян-Өлгий аймгаас хот руу замын унаанд хийж явуулсан байсныг Өнербек ах бид хоёр Баянзүрх дүүрэгт байрлах Панда гэх дэлгүүрээс очиж авсан. Сервейнбек ах 3.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “Айфон 12 про макс загварын гар утсыг зах зээлийн үнэлгээгээр 3.100.000 төгрөгөөр үнэлнэ” гэх тайлан / 1хх 86-87 /

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 1хх 92-95 /

 

Хохирогч М.Энх-Амгалангийн / 1хх 195-196 / “...Би өвс пресслэгч машин авах гээд хайж байсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны орой фэйсбүүк ухаж байсан чинь “Gantogtoh Otgonbaatar” гэсэн фэйсбүүк хаягнаас Невхолланд 565 зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдсон юм. Тэгээд өвс пресслэгч нь Сэлэнгэ аймагт байгаа гэж бичсэн. Тэгээд зар дээр байсан 89992864 гэсэн дугаар руу холбогдож үнэ мөнгө тохироод уг өвс пресслэгч машиныг 28.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод үнийн дүнгийн 50 хувь бэлнээр 50 хувь мал оролцуулж өгөхөөр болсон юм. Тухайн залуу нь өөрөө унаа олж Улаанбаатар руу ачуулах болоод унааны зардал гэж нэмж 350.000 төгрөг авахаар болсон юм. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө бас утсаар ярьсан. Тухайн залуу банкны 4335112163 гэсэн данс өгсөн уг данс руу маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн үед манай нягтлан Налжирмаагийн хаан банкны 5624017602 гэсэн данснаас 7.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хом Плазад байрлах байрнаас шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр мөн дээрхи Голомтын данс руу 7.000.000 төгрөг, 350.000 төгрөг манай компанийн 5076067959 гэсэн данснаас шилжүүлсэн. Тухайн фэйсбүүкээр холбогдож утсаар ярьсан өөрийгөө Отгонбаатар гэх залуу нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгаас ачааг чинь ачуулсан 7680 УАЕ улсын дугаартай ачааны машинд ачсан. Жолоочийн утасны дугаар 89620060 гэсэн дугаартай байгаа гэсэн. Жолооч гэх хүн нь ачаагаа ачсан, дархан дээр явж байна гэсэн. Маргааш орой 20 цагийн үед Эмээлт зах дээр ачаа буулгана. Тэгээд танай дээр очно гэсэн. Тэгээд л таг болсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Отгонбаатарын / 1хх 199-200 / “...Би уг 4335112163 гэсэн дансыг 2020 оны 09 дүгээр сараас хойш ашиглаж байна. Одоо ч ашиглаж байгаа. миний дансанд орлого зарлагын гүйлгээ хийхээр гар утсанд мэдээлэл ирдэггүй. Би Голомт банкны аппликешинээр л нэвтрэн орж мэдэх боломжтой. Би Гантогтох Отгонбаатар гэсэн нэртэй фэйсбүүк хаяг ашигладаг. Би Невхолланд 565 зарна гэсэн зарыг нийтэлж байгаагүй. Би Оюунчимэгийн О.Г-тэй МУБИС-н дасгалжуулагчийн ангид хамт сурч байсан Найз нөхдийн холбоотой. Хамгийн сүүлд 2021 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод уулзсан...” гэх мэдүүлгээр,

 

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Юнител” ХХК-ний 5457 дугаартай “...89620060 дугаар нь Оюунчимэг О.Г- гэх хүний нэр дээр бүртгэлтэй байна...” албан бичиг / 1хх 232-233 /

 

Хохирогч Б.Анхбаярын  / 2хх 19 / “...2021 оны 6 дугаар сарын хавьцаа би пад трактор эзэмшигчдийн фэйсбүүк групп дээр пад трактор худалдаж авна гэсэн зар тавьсан юм. Тэгтэл над руу Ganaa Ganaa гэх фэйсбүүк хаягаар пад трактор авна гэсэн үү ийм трактор байна гэж зураг явуулсан. Тэгээд би очоод үзье гэсэн чинь маргааш өөр хүн үзэж авах гэж байгаа юм гэж хэлэхээр нь би урьдчилгаа мөнгийг нь өгье тэгээд намайг автал хадгалж байгаа ч гэж хэлсэн чинь болж байна гээд О.Г- гэсэн Хас банкны 5002904828 гэсэн дансны дугаар өгсөн. Тэгээд уг данс руу нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны үед урьдчилгаа 3.000.000 төгрөг хийсэн. Дараа нь 6 дугаар сарын 23-ны өдөр үлдэгдэл 3.400.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд би нийт 6.400.000 төгрөгийг уг О.Г- гэгчид шилжүүлсэн. Би маш гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Д.Цэнд-Аюушийн / 2хх 62 / “...Би хадлангийн трактор авахаар 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар Монголын хадланчид тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийн групп гэсэн зарын групп руу орж “Bla Ck” гэсэн хаягтай хүн 250-тай ногоон трактор зарна гэсэн зарын дагуу тухайн хүний чатаар холбогдоод утасных нь дугаарыг аваад холбогдсон гэтэл тэр хүн би Төв аймгийн Сэргэлэн суманд байна трактораа 7.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь бичлэг хийгээд явуулчих гэсэн чинь эгчээ би тоос шороог нь арчаадахъя гэж хэлээд эргээд миний чат руу 5 ширхэг зураг явуулсан бичлэг хийгээд явуулаад байхаач гэсэн чинь миний байгаа газарт интернэт муу байгаа учраас бичлэгээ явуулах боломжгүй байна гэж хэлсэн. Түүний дараа 5002904828 дугаартай данс руу мөнгөө хийчих яг авахаар бол би зөрүүлээд портер машин авч ачиж явах гээд байна гэхээр нь би талыг нь хийчихье орой уулзаж трактораа авахдаа үлдэгдэл мөнгийг аваад очъё гэж хэлтэл Оюунчимэгийн О.Г- гэсэн нэртэй Хас банкны 5002904828 дугаартай данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлчих гэсний дагуу шилжүүлчихээд орой 17 цагийн үед нөгөө утас руу залгаад миний дүү гарсан уу гэж асуусан чинь та үлдэгдэл мөнгөө хийчих би хараахан ачаагүй байна гэж хэлэхээр нь нэг сонин санагдаад нөхөр Идэрбаярын хамтаар тэр залуугийн байгаа гэх газар болох Төв аймгийн Сэргэлэн сум руу очоод утсаар нь ярьсан чинь өглөө авах гэж байсан хүмүүст зарчихлаа гэсэн тэгэхээр нь тэгвэл мөнгөө авъя гэхэд дансны дугаараа мессежээр явуулчих гэсэн тэгээд явуулсан чинь утсаа салгаад алга болчихсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Идэрбаярын / 2хх 66 / “...Төв аймгийн Угтаал сумаас манай эхнэрийн үеэл хадлан хадахаар болоод эхнэр бид хоёрт хадлангийн хэрэгсэлтэй трактор захьсан. Тэгээд түүний дагуу 2021 оны 08 дугаар сарын 25-ны орой би өөрийн фэйсбүүк хаягаар ороод Трактор тоног төхөөрөмж гэсэн хаяг руу ороод хайж байтал трактор зарна гэсэн зар байсан. Түүний дагуу чат бичээд утасных нь дугаарыг авч холбогдоход би тус тракторыг 7.000.000 төгрөгөөр зарна. Манайх Төв аймгийн Сэргэлэн суманд сумын төвөөс 10 гаруй км зайтай Бага хангай тал руугаа байдаг гэсэн маргааш нь уулзаад авахаар тохирчихсон байсан, тэгээд орой дахин залгасан чинь хүн үзэх гээд байна шүү гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь түүний өгсөн 88992864 дугаарын утас руу залгахад холбогдохгүй байж байгаад эргээд 11 цагийн орчим миний утас руу залгаад ахаа би энд өөр машин авахаар болсон таны мөнгө бэлэн юм уу гэхээр нь мөнгө бэлэн байгаа би очиж амжихгүй гэсэн чинь мөнгө нь одоо надад хэрэгтэй байна хэрэв мөнгөө шилжүүлэхгүй гэвэл энд Зүүнхараагаас хүмүүс ирээд үзээд авах гээд байна хэрэв таны мөнгө бэлэн гэвэл 6.500.000 төгрөгөөр зарчихна. Энэ хүмүүст зарахаа болилоо гэсэн тэгэхээр нь хямд юм байна гэж бодоод хөдөөний малчин хүн гэж итгээд эхнэр Цэнд-Аюуштай холбож өгсөн. Гэтэл удалгүй бүх мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн байсан эхнэр миний утас руу залгаад бүх мөнгөө шилжүүлчих гэсэн гэхээр нь чи өөрөө яваад очихгүй юу гэсэн чинь эхнэр урьдчилгаа болгож 3.000.000 төгрөгийг Хаан банкны өөрийнхөө данснаас Хас банкны 5002904828 дугаартай дансанд шилжүүлж өгсөн тохиролцоод тэнд нь явж очоод 89992864 дугаарын утас руу залгасан боловч утсаа авахгүй байж байгаад Сэргэлэн суманд очоод дахиад залгасан чинь өө би нөгөө трактораа өөр хүнд зараад явуулчихлаа та нарыг зөндөө хүлээлээ шүү дээ гэхээр нь мөнгөө авъя гэсэн чинь дансны дугаараа явуулчих гэсэн утас руу нь дансны дугаараа явуулсан чинь мөнгөө шилжүүлэхгүй утсаа салгаад тэр чигтээ алга болчихсон юм” гэх мэдүүлгээр,

Хохирогч Б.Магнайн / 2хх 111-113 / “...Би Хөвсгөл аймгийн тариалан сумаас Улаанбаатар хотод пад пад буюу өвс хаддаг трактор худалдаж авах зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр очсон. Улаанбаатар хотод очоод фэйсбүүкээс пад пад трактор зарах зар харж байхад “Ганаа Ганаа” гэх хаягаас “пад пад трактор зарна” гэсэн зар тавьсан байхаар нь фэйсбүүкийн чатаар холбогдож ярихад 98070812 гэсэн дугаарыг өгсөн. Тухайн өгсөн дугаараар холбогдож ярихад эрэгтэй хүн байсан. Тухайн эрэгтэй хүн надад шинэ пад пад трактор байгаа, хадуур тармуурын хамт 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр зарна гэхээр нь би худалдаж авъя гэж хэлсэн. Тэр залуу над руу фэйсбүүкийн чатаар пад пад тракторынхоо зургийг явуулсан. Тэгснээ энд өөр хүн худалдаж авах гээд сонирхож байна гэхээр нь би “би худалдаж авъя, би таны замын зардлыг даагаад нэмээд 300.000 төгрөг шилжүүлье” гэсэн чинь нөгөө хүн зөвшөөрсөн. Тэр залуу 7 дугаар сарын 26-ны өдөр над руу холбогдоод “миний трактор Чойрт байгаа, одоо хот руу ачуулчихлаа, чи мөнгөө шилжүүл” гэхээр нь би “дансаа өгчих” гэсэн чинь надад “5002904828 гэсэн Хас банкны О.Г- гэж хүний данс” өгсөн. Би тухайн данс руу өөрийн эхнэр Мөнхнарангийнхаа утаснаас хаан банкны 5890673305 гэсэн данснаас мобайл банк ашиглан 2021 оны 07 дугаар сарын 26-нд Тэнгис кино театрын урд зогсоол дээрээс кино үзэх гэж явахдаа 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгөөр 3 хуваан шилжүүлсэн. Тэгээд надад трактор ачуулсан машины жолоочийн дугаар гэж 80571333 гэсэн дугаар өгсөн бөгөөд энэ дугаараас над руу залгаад одоо Чойроос гарч байна гэж хэлсэн. Би Тариалан сум руу ачаа ачаад гарах гэж байгаа машинд пад пад трактораа ачуулж явуулах гээд ачаа ачсан машинаа 5-6 цаг хүлээлгэсэн. Тэгээд ирэх цаг нь болчихоод байдаг ирдэггүй, жолоочийн дугаар луу залгахад холбогдох боломжгүй гээд байсан. Орой над руу 89620060 гэсэн дугаараас залгаад “машин эвдэрчихлээ ахын дүү, одоо хөдөллөө” гэж хэлсэн. Түүнээс хойш трактор зарсан болон наашаа гарсан жолоочийн дугаар нь одоо болтол огт холбогдохгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

О.Г- 5002904828 дугаартай Хас банкны дансны хуулга / 2хх 149 /

 

Хохирогч Г.Энхбадралын / 4хх 216-217 / “...Амараа гэх залуу фэйсбүүк цахим орчинд iphone 11 маркийн гар утсаа бусдад худалдахаар зар тавьсан юм шиг байна лээ. Тэгтэл тухайн зарын дагуу нэгэн үл таних залуу манай дүүтэй холбогдоод утсыг нь авахаар болсон. Ингээд Амараа надад хандан “Та Их бүрд гээд зочид буудал дээр аваачаад миний зарах гэж байгаа гар утсыг худалдаж авах хүнд нь өгчихөөч гэж хэлэхээр нь зөвшөөрөөд дээрх гар утас худалдаж авах гэж байсан үл таних хүний 91845455 дугаарын гар утас руу нь залгаад уулзахаар тохиролцсон. ..Дээрх хүнд Айфоне 11  маркийн гар утсаа үзүүлтэл тухайн хүн би юу ч гэсэн энэ гар утсыг эхнэртээ үзүүлэх хэрэгтэй байна, манай эхнэр ойрхон байгаа, та миний машины түлхүүрийг авч үлдээд байж бай гэж хэлэхээр нь зөвшөөрөөд гар утсаа өгөөд явуулсан. Ингээд тухайн хүн ертөнцийн зүгээр урагшаа алхаад явсан ба 10 орчим минутын дараа буцаж ирээд “эхнэртээ үзүүлчихлээ, 1.600.000 төгрөгөөр худалдаж авъя, би интернэт банкаар мөнгийг чинь шилжүүлье, дансны дугаараа өгчих” гэж хэлэхээр нь манай дүү Амараагийн дансыг өөртэй нь холбогдож байгаад авчих гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу манай дүүтэй утсаар яриад байх шиг байсан бөгөөд удалгүй надад хандан АТМ орох хэрэгтэй байна, та араас машинтайгаа дагаж яваад мөнгөө авчих гэж хэлэхээр нь машинтайгаа араас нь дагаад явсан. Тэгтэл тухайн залуу машинтайгаа Тасганы овооны уулзвар чиглэлтэй яваад чигээрээ хорооллын уулзвар руу нэвт чигээрээ гарч яваад хорооллын замаар хойшоо эргээд уулзварыг нь тултал явж байгаад зүүн гар тийш буюу бичил хороолол чиглэлтэй яваад МТ шатахуун түгээх станцын хажууд талд байрлалтай уулзвараар ертөнцийн зүгээр хойшоо эргээд зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлгээр,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 4хх 231-239 /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...Айфоне 11 маркийн хуучин гар утсыг 1.741.000 төгрөгөөр үнэлнэ” гэх тайлан / 4хх 222-223 /

 

Хохирогч М.Цолмонгийн / 5хх 5-6 / “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 8-432 тоотод гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хамаатны эгч Энхсайханы хамт фэйсбүүкээс трактор авахаар зар хайж байгаад “Ганаа Ганаа” фэйсбүүк хаягтай хүн ногоон өнгийн трактор 8.000.000 төгрөгөөр зарна гэсэн байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдоод 89992864 дугаарын утсаар холбогдож байгаад “Зүүнхараа аймгаас гарах гэж байна, урьдчилгаа 3.000.000 төгрөг шилжүүлэх юм бол машинд ачаад гарлаа” гэхээр нь би өөрийн Хаан банкны 5032445346 дугаарын данснаас тухайн хүний Хас банкны 5002904828 дугаарын О.Г- гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд орой 21 цагийн үед хаана явж байгаа юм бол гээд асуух гэсэн чинь утсаа салгаад алга болчихсон байсан. Тэгээд хэд хоног хүлээгээд ирэхгүй алга болчихоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Эрэгтэй хүн байсан бөгөөд ямар нэгэн байдлаар царайг нь хараагүй, уулзаж үзээгүй. Би тухайн мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш тэр хүнтэй дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Б.Баярбатын / 5хх 45-46 / “...Би 2021 оны 07 дугаар сарын 18-ны өглөө фэйсбүүкийн Пад трактор нэртэй группт өөрийн bayka bayka гэсэн хаягаар пад трактор авна гэсэн зар оруулсан. Удалгүй Duuyaa duuyaa гэсэн фэйсбүүк хаягаас над руу пад тракторын зураг явуулж, ийм пад байна гэхээр нь би 89620060 дугаарыг нь авч залгаж ярьсан чинь тэр хүн Говьсүмбэр аймгийн Чойр хотын Хонхор гэдэг газарт байгаа үнэ нь 7.500.000 төгрөг гэхээр нь би сонирхоод очоод авья гэсэн чинь тэр хүн хотоос өөр хүмүүс бас авах гээд байгаа, чи яг авах юм бол урьдчилгаа шилжүүлчих гэхээр нь над руу явуулсан О.Г- гэх хүний 5002904828 дугаарын Хас банкны данс руу 5.000.000 төгрөгийг өөрийн дүү болох Б.Уянгын Хаан банкны данснаас шилжүүлсэн. Тэгээд тэр оройдоо Эрдэнэт хотоос Чойр руу пад трактор оо авах гээд гарсан. ...2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Чойр хотод ирээд нөгөө хүний 89620060, 80571333 гэсэн дугаарын утас руу залгахад холбогдохгүй байхаар нь Duuya duuyaa гэсэн фэйсбүүк хаяг руу нь чат бичих гэсэн чинь хаягаа устгачихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Уянгын / 5хх 56-57 / “...2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай аав С.Баттулга, ах Б.Баярбат над руу залгаад пад трактор худалдаж авах гэж байна гээд Хас банкны 5002904828 дугаартай данс руу 5.000.000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хас банкны 5002904828 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга / 5хх  75-93 /

 

Хохирогч Х.Батсайханы / 2хх 211-212 / “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хадлан хадах зориулалттай пад трактор, хадуур, тармуурын хамт зарна гэсэн зар фэйсбүүкийн хадлангийн групп дээр байхаар нь 89620060 дугаарын утсаар холбогдоход тракторын зургийг нь явуулахаар итгээд Хас банкны 5002904828 дугаартай Оюунчимэгийн О.Г- гэдэг хүний данс руу 7.400.000 төгрөг 3 хувааж шилжүүлсэн. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сумаас уг тракторыг 93111778 гэдэг дугаартай хүнд ачуулсан гэж тэр ачсан машины жолоочтой нь утсаар яриулаад ачилтын хөлс 300.000 төгрөгийг хүлээж авсны дараа өгнө гэж тохирсон. Би шилжүүлсэн мөнгөө буцааж олж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

“Юнител” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 05-01/4922 дугаартай “..МД92070812 регистрийн дугаартай иргэний нэр дээр 89620060, 80600176, 80571333, 89992864 дугаарууд бүртгэлтэй байна...” албан бичиг / 2хх 230 /

“Жимобайл” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/5602 дугаартай “93111778 дугаарын эзэмшигч нь Оюунчимэг овогтой О.Г- байна” албан бичиг / 2хх 184 /

 

Хохирогч Ж.Мөнхтулгын / 3хх 3-10 / “...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Үнэгүй.мн дээр Айфоне 12 про макс голд загварын гар утсыг 3.5 саяд зарна гэсэн зар оруулсан ба тухайн зарын дагуу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 91845455 гэх дугаараас над руу залгаад би таны утсыг авъя та утсаа битгий зараач ээ гэж хэлээд орой 20 цагийн орчимд тухайн залуу манай гэр буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэр бүл супер маркетын урд надтай уулзсан. Тухайн үед надтай уулзахдаа Хас банкны дансаа харуулсан ба дансанд нь 5 сая төгрөг байсан. Тэр залуу намайг дансаа хийгээд өг гээд өөрийнхөө утсыг өгөхөөр нь би өөрийн Хаан банкны дансыг хийж өгөөд доор нь Мөнхтулга гэх нэрийг бичээд буцаагаад өгөхөд тэр залуу ахаа хийчихлээ шүү гэж хэлсэн. Би тухайн үед өөрийн барьж байсан утаснаасаа симээ салгад рестарт хийж байсан учир дансаа шалгах боломжгүй байсан тул тэр залууд өөрийнхөө утсыг өгч явуулаад гэртээ ороод дансаа шалгаж үзэхэд мөнгө ороогүй байсан тул 91845455 дугаарт залгахад утас нь холбогдохгүй удсан тул цагдаад өгсөн. Тэр хүнийг одоо харвал танина...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Уянгын / 3хх 12-13 / “...О.Г- гэх залуу 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн оройн 20 цагийн үед гэрийн үүдэнд ирээд гар утас авахаар болоод гар утаснаасаа сим картаа аваад, рестарт хийгээд код оо гаргаад нөгөө залууд өгсөн. ...3.400.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгээд Хас банкны интернет банкаа гаргаж ирээд нөхрийг дансаа хийчих гээд өөрөөр нь дансыг нь хийлгүүлээд шилжүүлчихлээ гэж хэлсэн байсан. Нөхөр тухайн үед мөнгө орж ирсэн эсэхийг шалгах боломжгүй, утасгүй байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-21-913 дугаар хөрөнгийн үнэлгээний “2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр худалдан авсан Айфон 12 про макс загварын гар утсыг 3.275.000 төгрөгөөр үнэлнэ...” тайлан / 2хх 17-18 /

 

“Скайтел” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21/11880 дугаартай “О.Г- нэр дээр 91845455 дугаар бүртгэлтэй байна...” албан бичиг / 2хх 239 /

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3-хх-28-31/

 

Хохирогч Ц.Хосбаярын / 3хх 59-60 / “...Би фэйсбүүкт зар байрлуулсан ба тухайн өдөртөө 91845455 гэх дугаараас надтай холбогдож утас авъя гэсэн ба 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тухайн дугаарын эзэн гэх хүнтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт уулзаад гар утсаа үзүүлэхэд энэ утсыг авахаар боллоо, та кодыг нь гаргаад өг гэхээр нь би бүх кодоо гаргаад өгсөн. Тэр залуу мөнгийг нь бэлнээр гаргаад өгье гэсэн боловч АТМ машинаас үлдэгдэл хүрэлцэхгүй байна гээд мөнгө нь гарахгүй байсан, дараа нь Хас банк ороод бэлэн мөнгийг нь аваад өгье гээд Их орд худалдааны төвийн АТМ дээр очиж үйлчлүүлэхэд алдаа заагаад мөнгө нь гарч ирэхгүй байсан, тэр залуу эхнэр рүүгээ яриад дансаар мөнгө шилжүүлье гэсэн. Эхнэр нь мөнгө шилжүүлсэн 30 минутын дараа дансанд чинь орно гэхээр нь зүгээр хүлээж байхаар гээд нөхөр, тэр залуу бид 3 манай гэр рүү явсан. ...тэр залуу шатаар гарлаа гэхээр нь би лифтенд суусан, нөхөр бас лифтенд суусан. Тэр залуу бид хоёрыг лифтенд суусан хойно утсыг минь аваад тэр чигтээ гараад явсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Скайтел” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 21/11880 дугаартай “О.Г- нэр дээр 91845455 дугаар бүртгэлтэй байна...” албан бичиг / 2хх 239 / 

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 3хх 75-78 /

 

“Дамно” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Айфоне 12 про макс загварын гар утсыг 3.275.000 төгрөгөөр үнэлнэ...” тайлан / 3хх 63-64 /

 

Хохирогч П.Буудайн / 3хх 89-90 / “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө О.Г- над руу залгаад найз нь нэг машин авах гэсэн юм, мөнгө дутчихлаа 10.000.000 төгрөг түр зээлээч 2 хоногийн дараа буцаагаад өгье гэхээр нь би асуудалгүй биз дээ гэтэл асуудалгүй, миний машин авч байгаа хүн байгаа юм гэж хэлээд Отгонбаатар гэх хүний 5031623569 дугаарын Хаан банкны дансаар 10 сая төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд хэд хоногийн дараа мөнгөө авъя гэхэд маргааш, нөгөөдөр гэж худал ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Би хөөцөлдөж байгаад 3.000.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны 5007720833 дугаартай дансны хуулга / 3хх 105-106 /

 

Хохирогч Т.Бүрэнжаргалын / 3хх 128-130 / “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ногоон пад трактор авна гэж өөрийн Т.Бүрэнжаргал гэх фэйсбүүк хаягаас пост оруулах болсон. Тэгтэл удалгүй 11 цагийн үед Ганаа Ганаа гэх фэйсбүүк хаягтай хүн над руу чат бичиж орж ирэх болсон. 2 ногоон падны зураг үзүүлээд 1 пад гражинд байгаа. Нөгөө пад нь 61-н гарам дээр байгаа гэж хэлсэн. 15 цагийн үед 5002904828 гэх данс руу 7.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн шилжүүлсэн дансны эзэмшигч нь О.Г- гэх нэртэй байсан. Би гомдолтой байна. Мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Т.Баттулгын / 3хх 133-134 / “...Манай эхнэр Бүрэнжаргал нь ногоон пад авна гэж Ногоон пад нэгдсэн групп зар оруулахад Ганаа Ганаа гэх фэйсбүүк хаягтай хүн чатаар ногоон пад зарна гэж зураг явуулсан. Тэгээд манай эхнэр Ганаа Ганаа гэх хүнтэй видео кал хийж ярьж байхад би хажуугаас нь харсан. Тэгээд ногоон пад байгаа зарна гэж ярьж байсан. Тэгээд өдөр 15 цагийн үед манай эхнэр пад зарах гэж байгаа хүнд мөнгө шилжүүлэх гэж байна гээд бид хоёр Төрийн банк орж 7 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч С.Батхүүгийн / 3хх 222-224 / “...2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Гантогтох гэх найз маань над руу залгаад пад трактор зарна гэсэн хүн байна гэж хэлсэн. Тэгээд би утасны дугаарыг нь авч залгаж ярихад Улаанбаатар хотоос Баруунхараад хүн авна гэж ярьсан юм одоо ачаад явж байна, авна гэсэн хүний утас нь холбогдохгүй байна. Өнөөдөртөө багтаагаад зарчихмаар байна гэж ярьсан. Би наад тракторыг чинь авъя гэсэн, тэгээд зураг үзье гээд фэйсбүүк найзууд болсон. Тэгээд над руу чатаар пад тракторын зураг явуулаад бид хоёр наймаа хийхээр ярьсан юм. Тэгээд надаас бензин тос хийгээд яваад очъё гээд бензиний мөнгө явуулчих гэхээр нь би 1 сая төгрөгийг үеэл ах Ариунболдын данс руу шилжүүлээд тэгээд нөгөө хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд нэг сая төгрөг орчлоо би түлшээ хийгээд гарлаа гэж ярьсны дараа 3 саяыг явуулах уу би өөр газраас трактор авах гээд урьдчилгаа шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь 3 сая төгрөгийг үеэл ах Ариунболдын данс руу шилжүүлээд тэгээд тэр хүний данс руу шилжүүлсэн. Намайг 3 сая төгрөг шилжүүлж чадахгүй бол Дарханд хүн авах гээд байна гэсэн. Тэгээд 3 сая төгрөг өгөөд видео чатаар ярьсан чинь тасалдаад байна гээд байсан. Тэгээд би Дархан орох гээд замд явж байхад над руу Цайдам дээр хоол идэж байна гэж чат бичсэн. Тэгэхээр нь би ачсан пад трактораа хармаар байна гээд видео чат хийхэд гацаад болохгүй байна гээд тэгээд утсаар ярихад намайг хаана явж байна гэж асуусан. Тэгээд Дархан орж ирээд яриарай гэж хэлээд тэрнээс хойш холбоо барьж чадаагүй утас нь холбогдохгүй болсон. Тухайн үед пад трактор зарах гэж байсан хүний данс нь Хас банкны данс байсан. Надад интернет банк байхгүй болохоор Ариунболд ахын данс руу мөнгө хийгээд тэр хүний Хас банкны данс руу шилжүүлүүлсэн. Дансных нь нэр О.Г- гэж байсан. Би нийт 4 сая төгрөг шилжүүлсэн. Утас нь 80571333 гэсэн дугаар байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Э.Ариунболдын / 3хх 226-227 / “...Манай дүү Батхүү 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр над руу залгаад танд Хаан банкны интернет банк байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа яасан гэхэд манай дүү тань дээр яваад очъё гэж хэлээд утсаа таслаад манай гэрт ирж надтай уулзаад сая фэйсбүүкээр зар харж байгаад хүнээс гайгүй шинэвтэр трактор худалдаж авахаар болчихлоо гээд надад Ганаа Ганаа гэсэн фэйсбүүк хаягаас ирсэн зургийг үзүүлээд бичсэн чатаа уншуулсан. Тухайн үед зургийг нь харахад гайгүй шинэ трактор харагдаж байсан ба тэгээд урьдчилгаа гээд 3 сая төгрөг авна гээд манай дүү мөнгө шилжүүлэх гэхээр нь эхний ээлжид 1 сая төгрөг шилжүүлээд дараа нь үлдсэн мөнгийг нь өгье гэж хэлээд өөрийн Хаан банкны 5096101137 дугаарын данснаас дүүгийн надад өгсөн Хас банкны 5002904828 дугаарын данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлээд удаагүй байж байтал нөгөө хүн нь манай дүү рүү 80571333 дугаарын утаснаас залгаад өөр хүнээс трактор худалдаж авах гэж байна надад урьдчилгаа мөнгө нь хэрэгтэй байна нэмээд 3 сая төгрөг өгчих би одоо Цайдам дээр явж байна гэсэн. Урьдчилгаа өгөхгүй гэвэл өөр хүнд зарлаа авах хүн нь байгаа гэж хэлсэн. Тэгээд манай дүү миний дансаар нөгөө хүний данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны 5096101137, 5002904828 дугаартай дансны хуулга / 4хх 3, 9-17 /

 

Хохирогч Э.Нэмэхбаярын / 4хх 123 / “...2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ах Э.Нэргүй ахын фэйсбүүк хаяг болох Энхсайхан Нэргүй хаягаар трактор сонирхогчдын группт орж 80 маркын трактор хайж байтал Bla Ck  хаягтай хүн “байна” гэхээр нь  хувь чат руу ороод хаана, хэд гэж байгаа вэ? гэж асуухад 15.000.000 төгрөг, Зүүнхараа хотод байгаа. Зураг, дугаараа гэж асуухад тракторын 2 ширхэг зураг, 98070812 гэсэн дугаарыг явуулсан. Тэгээд утас руу нь өөрийн 99372799 тоот дугаараас залгаад хаана байгаа вэ, үнэ хэд вэ гэж асуухад “Зүүнхараад байгаа 15.000.000 төгрөг, Төв аймгийн Батсүмбэрээс 2 хүн ирээд үзсэн авна” гэхээр нь би одоо авъя Сэлэнгээс гарлаа гэхэд “За байж бай би нөгөө 2 хүнээс асууя” гэж салгаад хэсэг хугацааны дараа залгаад “Баталгаа болгоод 5.000.000 төгрөг хийчих” гэхээр нь дансаа гэхэд “Чи ямар данснаас гүйлгээ хийх гэж байна” гэж асуухаар Худалдаа хөгжлийн банкны интернет банктай гэхэд “Тэгвэл 3.000.000 төгрөг хийчих” гэхээр хийсэн. Хийсний дараа “Орчихлоо гээд Зүүнхараагийн төв дээр байхгүй 3 км зам яваад Ширхэнцэг ороогоод бригад дээр байгаа” гэхээр одоо гарлаа очоод залгая гэсэн. Дархан-Уул аймаг дээр очоод энд яваагаа хэлэх гээд залгатал утас холбогдохгүй, фэйсбүүк рүү ороод хаяг руу нь ороход идэвхгүй, утасны дугаарыг нь хайж үзсэн чинь Зүүнхараа нэгдсэн групп дээр 98070812 дугаартай хүнийг таньж мэдэх хүн байна уу? гэсэн байхаар нь Мөнхбаяр гэж зар тавьсан хүнтэй ярьтал “Мөнгө залилуулсан хүн байгаа юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

“Хас” банкны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/796 дугаартай “...5002904828 тоот данс эзэмшигч Оюунчимэг овогтой О.Г- /хаяг: Шаамар сум 1-р баг, РД: МД92070812, утас: 95118674, 88066681...” гэх албан бичиг / 4хх 139 /

 

Хохирогч М.Ганбатын / 4хх 155-156 / “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой 20 цаг 17 минут болон 21 цаг 04 минутад 91845455 дугаарын утаснаас “Надад нэг пад байна. Би өөрөө том трактор авах гэж байгаа юм. Минийх ноднин аваад хэрэглээгүй шинэ хадуур, тармуур байгаа та үзэх үү. Пад аа Хэнтийгээс машины оронд авч байсан юм. Яаралтай өнөө маргаашдаа зарах шаардлагатай байна. Би 8.500.000 төгрөгөөр өгнө” гэж хэлж байсан. ...Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 13 минутад 3.000.000 төгрөг, 16 цаг 18 минутад дахиад 3.000.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5897107548 тоот дугаарын данснаас Хас банкны 5002904828 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед нөгөө хүн “Пад хүн авах гээд байна. Мөнгөө шилжүүлчих. Мөн би бас хүнээс юм авах гээд байгаа юм тэр хүн бас трактор оо зарах гээд байна. Мөнгөө шилжүүлээч гээд байна” гээд байхаар нь бас хүнээс юм авч байгаа юм чинь гэж бодоод итгээд шилжүүлчихсэн юм...” гэх мэдүүлгээр,

 

М.Ганбатын Хаан банкны 5897107548 тоот данснаас Хас банкны 5002904828 тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 13 минутад 3.000.000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 18 минутад 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн шилжүүлгийн баримт / 4хх 174-177 /

 

Хас банкны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10/796 дугаартай “...5002904828 тоот данс эзэмшигч Оюунчимэг овогтой О.Г- /хаяг: Шаамар сум 1-р баг, РД:МД92070812, утас:95118674, 88066681” албан бичиг / 4хх 182 /

 

О.Г- Хас банк дахь 5002904828 тоот дансны хуулга / 4хх 183-189 /

 

Хохирогч Б.Тогтохбуянгийн / 5хх 111-112 /  “ ...Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай хүргэн ах Г.Мөнхбат “Ногоон трактор, пад авна зарна гэсэн фейсбүүк групп дээр нэг аятайхан пад байна. Чи манай гэрт хүрээд ир” гэхээр нь би хүргэн Г.Мөнхбатын гэрт очсон. Тэгээд бид хоёр хүргэн Г.Мөнхбатын утсаар ногоон трактор, пад авна гэсэн фейсбүүк групп дээр “Ганаа Ганаа” гэсэн фэйсбүүк хаягаар ногоон трактор зарна гэсэн байсныг хараад 80571333 гэсэн дугаараар нь холбогдоход тэр залуу пад 5.500.000 төгрөгт зарна би чам руу чатаар зургийг нь явуулъя. Миний пад Чойрт байгаа би Өвөрхангай руу том тэрэгтэй явж адуу авах гэж байна. Хэрэв чи миний падыг авахаар болвол би Төв аймгийн эмээлт рүү хүргэж өгье чи түлшний урьдчилгаа 1.500.000 төгрөг над руу шилжүүлчих би падаа хүргэж өгөөд 4.000.000 төгрөгөө авъя гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугийн 5002904828 гэсэн Хас банкны данс өгөхөөр нь 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би тэр өдрөө хүргэн Г.Мөнхбатын хамт Төв аймгийн эмээлт рүү пад авахаар яваад 19 цагийн орчимд Эмээлт дээр очоод Ганаа гэх залуугийн 80571333 дугаар руу залгахад утас нь холбогдох боломжгүй байна гэхээр нь замдаа явж байгаа юм болов уу гэж бодоод 24 цаг хүлээгээд дахиад техник нь саатсан байж магадгүй гээд дахин 24 цаг нийтдээ 48 цаг хүлээсэн. ...Тэгээд Ганаа Ганаа гэх анх холбогдсон фэйсбүүк хаяг руу нь чат болон видеогоор залгахад шууд тасраад манай хүргэнийг блоклосон байсан. Тэгээд хүргэн Г.Мөнхбат бид хоёр тэр хүнд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Мөнхбатын / 5хх 114 / “..."Ганаа Ганаа" гэсэн фэйсбүүк хаягтай нэг залуу аятайхан пад 5.500.000 төгрөгт зарна гэж зар тавьсан байна гэж ярьсан. Тэгээд удалгүй манай хадам ах Б.Тогтохбуян манай гэрт орж ирээд уг зарыг хамт хараад манай хадам ах Б.Тогтохбуян өөрийнхөө 99959830 дугаараар пад зарна гэсэн зар дээр байсан 80571333 дугаар руу залгасан. Тэгээд хадам ах бид хоёр Ганаа Ганаа гэсэн фэйсбүүк хаягаар ногоон падыг дажгүй цэвэрхэн пад байсан болохоор хадам ах бид хоёрт таалагдаж худалдаж авахаар болсон. ...Тэгээд би тэр залуугийн 5002904828 гэсэн Хас банкны данс өгөхөөр нь манай хадам ах Б.Тогтохбуян 1.500.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд Ганаа Ганаа гэх анх холбогдсон фэйсбүүк хаяг руу нь чат болон видеогоор залгахад шууд тасраад миний хаягийг блоклосон байсан. Тэгээд манай хадам ах Б.Тогтохбуян бид хоёр тэр хүнд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Тогтохбуянгийн Хаан банкны депозит дансны хуулга / 5хх 129 /

 

Хохирогч Х.Амарсайханы / 4хх 50 / “...Миний бие цахим хаягт пад трактор худалдаж авна гэсэн зар оруулсан. Тэгтэл 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 91845455 дугаарын утаснаас өөрийгөө Ганаа гэж танилцуулсан эрэгтэй хүн холбогдож надад зарах пад трактор тармууртайгаа байна гэсэн. Тэгээд чатлаж байгаад 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Ganaa Ganaa” гэх цахим хаягаас над руу ногоон пад тракторын зураг явуулж 8.5 саяаас яриад 8.2 саяд өгөхөөр тохирч чат бичсэн. Над руу 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр та уг тракторыг авч чадахгүй бол хүнд худалдана гэхээр нь би тэр үгэнд итгээд эхнэр Ц.Жаргалсайханы данснаас 2 удаагийн гүйлгээгээр 5.5 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн өдрөөс хойш Ганаа гэх залуутай утсаар ярьсан боловч 2021 оны 06 сарын дундуур Ганаа утсаа авахаа больж сүүлдээ хаяг чатаа устгасан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ц.Жаргалсайханы / 4хх 52 / “...Манай нөхөр Амарсайхан пад трактор авах гэж байна гээд Хас банкны данс руу 5.5 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Жаргалсайханы Хаан банкны 5679095280 дугаар дансны хуулга / 4хх 81 /

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 4хх 71-79 /

 

Хохирогч Б.Мөнхбаярын / 5хх 147 / “...Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед 98070812 гэсэн дугаараас зарын дагуу ярьж байна гээд Та пад трактор авах уу, Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад ногоон пад трактор хадуур, тармууртайгаа байгаа гэж хэлсэн. Тэгээд над руу фэйсбүүк чатаар ногоон өнгийн пад тракторын зураг явуулсан. Тэгээд нөгөө хүн над руу дахиж залгаад Сэлэнгэ аймгийн Зүүн Хараа сумын Хэрх тосгон гэдэг газар байна гэсэн. Тэгээд би эхнэрийн дүү Бөхчулуун руу залгаад Сэлэнгэ аймгийн Зүүн хараад ногоон өнгийн Пад трактор байна над руу зураг явуулсан гэж хэлсэн. Тэгсэн Бөхчулуун нөгөө хүн рүү залгаж ярьчихаад над руу залгаад хоёулаа Сэлэнгэ аймгийн Зүүн хараа явж үзье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа руу явж байтал нөгөө 98070812 гэсэн дугаараас над руу залгаад Төв аймгийн Батсүмбэрээс хүн ирж авна гэж байна, та авах юм уу гэсэн. Тэгэхээр нь би бид хоёр Дарханаас гараад явж байна одоо очоод үзье, гайгүй бол шууд авна шүү дээ гэсэн чинь та тэгвэл мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Бөхчулууны эхнэр Дарханцэцэг рүү залгаад нөгөө хүний данс руу урьдчилгаа 3.000.000 төгрөг шилжүүлчхээд очиж үзэж байгаад үлдсэн мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэгээд цаашаа явж байтал над руу залгахаар нь би утсыг нь авахгүй байсан чинь надтай цуг явж байсан манай дүү Бөхчулуун руу залгаад та 2 үлдсэн мөнгөө шилжүүлчих, би Улаанбаатараас 80 трактор ачуулчихсан юм, тэрний мөнгө нь нэхэгдээд байна гэж хэлсэн. Тэгсэн манай дүү Бөхчулуун эхнэр Дарханцэцэг рүүгээ залгаад үлдсэн 5.500.000 төгрөгөө шилжүүлчихсэн. Тэгээд бид хоёр 19 цагийн үед Зүүн хараа ороод залгахад утас нь холбогдохгүй байсан. ...О.Г- гэдэг хүний Хас банкны 5002904828 гэсэн дугаарын дансны дугаарыг явуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Д.Дарханцэцэгийн / 5хх 149 / “...Тэгээд надад 5002904828 дугаарын данстай О.Г- гэж хүн шүү гэж нөхөр хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 5029447858 дугаарын Хаан банкны данснаасаа тус Хас банкны данс руу нийт 8.550.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь манай хүргэн ах манай нөхрийг дагуулаад Зүүн Хараагаас хадлангийн трактор пад хүнээс авна гээд явсан. Тэгсэн маргааш өглөө нь манай хүргэн ах трактор пад зарах гэж байсан хүн нь утсаа унтраагаад алга болчихсон, залилуулчихлаа гэж хэлсэн. Би шилжүүлсэн 8.550.000 төгрөгөө хүргэн ах Б.Мөнхбаяраас авсан. Б.Мөнхбаяр ах л 8.550.000 төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ч.Бөхчулууны / 5хх 151 / “...Ингээд эхнэрийн данснаас нийт 8.550.000 төгрөгийг 5002904828 тоот О.Г- гэж хүний данс руу шилжүүлсэн. Мөнхбаяр ах бид хоёр Зүүн Хараагийн хэрх тосгонд очиж ийм ногоон пад трактортой айл байгаа эсэхийг асуухад мэдэхгүй байсан. Ингээд залилуулсан гэдгээ мэдсэн. Эхнэр бид хоёр Мөнхбаяр ахаас 8.550.000 төгрөгөө авсан. Бид хоёрт ямар ч хохирол байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Д.Дарханцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5029447858 тоот дансны хуулга / 5хх 178-179 /

 

Хас банкны 5002904828 дугаар дансны хуулга / 5хх 166-170 /

 

Хохирогч Г.Нямхандын / 5хх 210 / “...2021 оны 5 дугаар сарын сүүлээр манай дүү Г.Оюунбаатар надтай холбогдож эгчээ та дүүдээ ганц трактор үзэж харж байгаад худалдаж аваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө мөнгөөр дүүдээ трактор худалдаж авахаар хайтал О.Г- гэх залуу надтай фэйсбүүкээр холбогдож 6.500.000 төгрөгөөр гайгүй сайн трактор зарна, та эхлээд урьдчилгаа мөнгөө явуулчих, энэ трактор Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байгаа юм. Таныг трактор авъя гэвэл эндээс ачуулаад явуулъя гэсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд урьдчилгаа болох 2.000.000 төгрөгийг нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх 5-34 тоот гэрээсээ дүү Оюунбаатараас тухайн үедээ 2.000.000 төгрөг түр зээлээд /нөгөө трактор зарна гээд байгаа залуу яаралтай урьдчилгаа мөнгөө хий гээд шавдуулаад болдоггүй, яг одоо эгчид нь мөнгө алга миний дүү түр өөрөөсөө мөнгө гаргаж байгаач эгч нь удахгүй мөнгө орохоор мөнгийг чинь буцаагаад өгчихнө гээд/ Г.Оюунбаатарын данснаас О.Г- гэх залуугийн 5749868662 гэсэн данс руу 2 000 000 төгрөг шилжүүлж урьдчилгаа мөнгийг нь өгсөн. Үүнээс хойш О.Г- гэх залуу над руу холбогдоход эгчээ тракторыг чинь ачаад явж байна, одоо үлдэгдэл мөнгөө өгчих, урьдчилгаа 2 000 000 төгрөг чинь орчихсон гэсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд үлдэгдэл мөнгөө бэлдээд машин тэргээ зохицуулчхаад эргээд О.Г- рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Үүнээс хойш О.Г-тэй холбогдож чадаагүй 10 гаруй хоногийн дараа арай гэж түүнтэй арай гэж холбоо барьтал таныг над руу залгахгүй болохоор чинь тракторыг чинь өөр хүнд зарчихлаа, урьдчилгаа мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн. Би тухайн үедээ итгээд мөнгө буцаж орж ирэхийг хүлээсэн ч мөнгө орж ирээгүй. О.Г- утас ахиж ерөөсөө холбогдоогүй. Тэгээд манай дүү надаас зээлсэн 2 000 000 төгрөгөө нэхээд байхаар нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийнхөө Хаан банкны данснаас дүүгийнхээ Хаан банкны данс руу О.Г- гэх залуу руу шилжүүлж залилуулсан 2 000 000 төгрөгөө өгч байсан юм. Ингээд би залилуулсан гэдгээ ойлгоод цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Оюунбаатарын / 5хх 214 / “...Тэгээд манай эгч фэйсбүүкээр трактор худалдаж авахаар болчихлоо, Сэлэнгэ аймагт байгаа юм байна. Эгч нь энэ хүнээс трактор худалдаж авч өгье гэсэн. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх 5-34 тоотод амьдардаг эгч Г.Нямхандынд ирээд түүнтэй уулзаж байтал эгч трактор зарахаар болсон нөгөө залуу нь эгч рүү залгаад урьдчилгаа 2 000 000 төгрөгөө шилжүүл тэгэхгүй бол өөр хүнд зарах гээд байна гэсэн. Тухайн үед эгчид 2 000 000 төгрөг байхгүй байсан тул түр надаас зээлсэн. Ингээд би төрсөн эгч Г.Нямхандын Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх 5-34 тоот гэрээс өөрийнхөө Хаан банкны 5417099239 дугаарын данснаас О.Г- гэх хүний Хаан банкны 5749868662 гэсэн дугаарын данс руу 2 000 000 төгрөг мобайл банк ашиглаж шилжүүлсэн. Тэгсэн нөгөө залуу урьдчилгаа мөнгө авснаасаа хойш манай эгчтэй ямар ч холбоогүй болчихсон. Дараа нь манай эгч тухайн үед надаас түр зээллээ гэж авсан 2 000 000 төгрөгөө 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр над руу шилжүүлсэн. Одоо надад мөнгө төгрөгөөрөө хохирсон зүйл байхгүй. Манай эгч Г.Нямханд 2.000.000 төгрөгөөр хохирчхоод байгаа юм...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны депозит дансны хуулгууд / 5хх 229-230 /

Хохирогч С.Ганбаярын / 5хх 250 / “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр орой 21 цагийн үед фэйсбүүк цахим орчинд байх Хадланчдын групп дээр байршуулсан Ногоон трактор зарна 7.000.000 төгрөг гэсэн зар байхаар нь 89992864 дугаарын утсаар холбогдоход 30 орчим насны эрэгтэй хүний хоолойгоор Төв аймгийн Сэргэлэн суманд байна, урьдчилгаа мөнгө хийчихвэл зараа хаачихъя гэхээр нь би урьдчилгаа мөнгө болох 3.000.000 төгрөгийг Хас банкны О.Г- гэх эзэмшигчтэй 5002904828 дугаарын данс руу шилжүүлсэн юм. Би урьд нь зарын дагуу холбогдож пад машин худалдаж авч байсан болохоор мөнгө шилжүүлсэн юм. Тухайн хүн надтай холбогдож байсан тул намайг залилахгүй гэж бодож байсан юм...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч С.Гантуяагийн / 6хх 4-5 / “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай төрсөн ах болох С.Ганбаяр над руу залгаад данс руу чинь 3.000.000 төгрөгийг шилжүүлчихье, минийх мобайл банк учраас өөр банк руу шилжүүлэг хийж болохгүй байна гээд намайг шилжүүлчих гээд 3.000.000 төгрөгийг шилжүүлээд, нэг данс өгсөн. Тэгээд би тэр данс руу нь 3 сая төгрөг шилжүүлж өгсөн юм...” гэх мэдүүлгээр,

 

С.Гантуяагийн эзэмшлийн Хаан банкны 5281100756 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга / 6хх 29 /

 

Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл / 6хх 25 /

 

Хохирогч Б.Муратын / 6хх 63 / “...Би 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу өвс хаддаг трактор авах ажлаар явсан юм. Улаанбаатар хотод очоод нагац ах Х.Мамарбекийн гэрт байх хугацаандаа Мамарбек ахаар фэйсбүүкт трактор авна гэж зар тавиулахад зарын дагуу О.Г- гэх хүн бид хоёртой холбогдож Говьсүмбэр аймагт найдвартай шинэ трактор байна, та нар авахаар бол эндээс аваад Улаанбаатар хот руу очъё гэхээр нь үнэ хөлсөө тохироод 7 500 000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр авахаар тохирсон. Тэгээд тэр өдөр оройхон О.Г- трактороо Бонго-3 авто машинд ачаад гарлаа гэж ярьсан. Тэгээд орой 20 цагийн орчимд О.Г- “би Налайх дүүрэг дээр ирлээ та нар авах бол урьдчилгаа 3 000 000 /гурван сая/ төгрөг шилжүүл, тэгэхгүй бол өөр хүн авна гээд яриад байна” гэхээр нь  би дүү Б.Жанар руу ярьж О.Г- өгсөн данс болох Хас банкны 5002904828 тоот дансанд 3 000 000 /гурван сая/ төгрөгийг мобайл банк ашиглан шилжүүлсэн. Үүний дараа “мөнгөө хүлээж авлаа, очиж явна” гээд шөнө 22 цагийн үед “хотод ирлээ, Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төв дээр байна, хүрээд ир” гэж хэлээд утас нь холбогдохгүй алга болсон. Үүнээс хойш тэр хүнтэй огт холбогдож чадаагүй....” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Жанарын / 6хх 67 / “...2021 оны 07 дугаар сарын 13-ны үед манай ах Баясалхааны Мурат хадлан хийх трактор авах зорилгоор Улаанбаатар хот руу явсан. Тэгээд трактор хайж манай нагац ах Хуанбайгийн Мамарбектэй ярьж фэйсбүүкээр пад пад трактор авах зар тавиулсан юм. Тэгтэл 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгаас О.Г- гэх хүн Х.Мамарбекийн мессенжерээр холбогдож тракторын зургийг явуулаад “авна гэсэн 2-3 хүн байна, урьдчилгаа мөнгийг өгсөн хүнд өгнө” гэж хэллээ гэхээр нь “хэдэн төгрөг вэ” гэхэд 7 000 000 төгрөгөөр тохиролцлоо гэж хэлсэн юм. Говьсүмбэр аймгаас Бонго-3 маркийн машинаа ачиж гарлаа. Налайх дүүрэгт ирсэн байна гэнэ. Урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гэхээр нь Хас банкны О.Г- гэх данс руу 5002904828 тоот дугаарын данс руу 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд 3 000 000 /гурван сая/ төгрөг мобайлаар хийсэн юм. Тэгээд хотын Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвд ирсэн байна гэж хэлээд холбоо тасарсан гэж Х.Мамарбек хэлсэн юм. Тэр хүнтэй Х.Мамарбек ах ярьж тохироод авахуулж байгаа, энд ирлээ урьдчилгаа мөнгөө өгөөрэй гэж хэлээд надад 5002904828 дугаарын дансыг явуулж би тэр данс руу мөнгийг нь хийсэн юм...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны 5847149135 тоот дансны хуулга / 6хх 99 /

 

Хохирогч Б.Гансүхийн / 7хх 1-2 / “...Би Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг Агьт гэх газар эхнэр Алтанбэрийн хамт оршин суудаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед фэйсбүүк ороод юм үзээд байж байтал Бямбасүрэн Алтантулга гэх фэйсбүүк хаягнаас хуучин мотоцикл авна, зарна, зөрүү хийнэ гэсэн зар байршуулсан байхаар нь 99938463 дугаарын утас руу нь залгаад надад Саня маркийн цэнхэр өнгийн мотоцикл байна, шинэ мотоцикл байвал зөрүү өгөөд сольё гэсэн чинь тэгье болно, хуучин мотоциклийг нь 1 сая төгрөгөөр бодох авъя гэсэн. Тэгээд урьдчилгаа 1.400.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь за гээд би бэр эгч А.Гантуул руу залгаад 1.400.000 төгрөг зээлчих гэхэд за гэсэн. ...Тэгээд нөгөө мотоцикл зарна гэсэн залуугийн явуулсан 5058557377 тоот Хаан банкны Сарангэрэл гэх дансыг эгч рүү явуулаад гүйлгээний утга дээр нь Борнуур гэж бичээрээ гэж хэлээд 1.4 сая төгрөг шилжүүлүүлсэн. Орой нь 20 цагийн үед би 99935463 дугаарын утас руу залгаад юу болж байна гэсэн чинь утас эвдэрчихлээ Борнуур гарах гэсэн чинь бас машин эвдэрчихлээ гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш утсаа авахгүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр утсаа авахаар нь яасан бэ ахаа гэж хэлсэн чинь унаа хайгаад байж байна гэж хэлээд утсаа авахгүй болсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Гантуулын / 7хх 5-6 / “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Борнуур суманд оршин суудаг манай нөхрийн төрсөн дүү болох Гансүх би мотоцикл авах гэсэн юм тань руу данс явуулъя тэр данс руу гялс мөнгө хийгээд өгчих одоо Улаанбаатар хотоос явуулах гээд байна гэхээр нь би өөрийн данснаасаа 1.4 сая төгрөг 5058557377 тоот Хаан банкны Сарангэрэл гэх данс руу гүйлгээний утга дээр нь Борнуур гэж бичээд шилжүүлсэн. Хаанаас хэн гэдэг хүнээс мотоцикл авж байгааг бол мэдээгүй...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны 5075436125 дугаар депозит дансны хуулга / 7хх 27 /

 

Хохирогч  А.Туяацэцэгийн / 8хх 221-222 / “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг 1-1 тоотод ганцаараа амьдардаг юм. Би сумынхаа найз Батболд гэдэг хүнд мотоцикль авч өгөх тооцоотой байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Батноров сумаас Хэнтий аймагт ирээв Эвт худалдааны төв болон Титэм дэлгүүрээс мотоциклийн үнэ лавлахад 2.800.000 төгрөг гэж байхаар нь өөрийн гар утаснаас Бямбасүрэнгийн Алтантулга гэх фэйсбүүк хаягтай хүнтэй харилцаж шинэ мотоциклийг мал болон хуучин мотоцикль оролцуулж зарна гэсэн тэгээд тэр хүн орон нутаг руу унааны мөнгөтэй хамт 2.400.000 төгрөг болно гэсэн тэгэхээр нь 99938463 дугаар руу 2 хоног яриад надруу шинэ мотоциклийн зураг явуулаад манайх бол найдвартай Нарантуул зах дээр лангуутай гэж хэлхээр нь худалдаж авъяаа гээд тохиролцоод миний чат руу ачиж байгаа дүрс бүхий зураг явуулаад одоо ингээд хөдөллөө аччихаад байна мөнгөө шилжүүл гээд 5014122258 гэсэн тоот Хаан банкны данс явуулахаар нь мөнгөө шилжүүлж гүйлгээний утга дээр нь 98563900 гэсэн утасны дугаараа бичсэн тэгээд тэр өдрийн 15 цагийн үед одоо Нарантуулаас гараад явж байна гэж ярьсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.Номингийн / 8хх 227-228 / “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр надтай ирж уулзаад миний данс болохгүй байна, чам руу мөнгө хийлгээд хүн рүү шилжүүлээд авчихъя гэхээр нь нэг их юм бодохгүй өөрийн 5041422258 дугаарын дансанд 5936060506 дугаарын данснаас 98563900 гэсэн утгатай 2.400.000 төгрөгийн орлого орж ирэхээр тухайн мөнгийг 5302411515 дугаарын данс руу 2.350.000 төгрөгийг voodoo гэсэн утгатай шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банк дахь Адилбиш овогтой Туяацэцэгийн 5939060506 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 8хх 241-246 /

 

Хаан банк дахь Отгонбаяр овогтой Номингийн 5041422258 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 8хх 248 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 7хх 53-57 /

 

Хохирогч Х.Намуунзулын / 7хх 61-62, 64 / “...Миний бие нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52-22 тоотод үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүнд Америк улсаас 2 хоногийн өмнө шуудангаар ирсэн өөрийн эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсаа залилуулсан бөгөөд тухайн эрэгтэй хүн /зургийг хавсаргаж өгсөн байгаа/ нь 3.0 сая төгрөгөөс дээш гүйлгээ өнөөдөр орохгүй юм байна, маргааш өглөө орох юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл маргааш ирээд авчих гэж хэлэхэд за за эгчээ би гараад машинаас бэлэн мөнгө өгье машинд бэлэн мөнгө байгаа хамт гаръя  гэж хэлэхээр нь би итгээд гарахад миний гар утсыг аваад доошоо гүйчихсэн юм. ...Гар утсыг шинжээчийн үнэлгээгээр 3.200.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнээр үнэлнэ.

...Миний бие нь өөрийн эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсаа хүлээн авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Батмөнхийн / 7хх 78-79 / “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үл таних хүн шинэ хайрцаг сав, лацтай Айфоне 13 загварын гар утсыг 2.600.000 төгрөгөөр зарна гэж хэлээд явж байхаар нь би сонирхож үзээд тухайн мөнгөнд тохиролцоод худалдаж авсан юм. Тухайн мөнгөө өөрийн хаан банкны 5014390850 тоот данснаас тухайн үедээ Баянзул гэх хүний хаан банкны 5077496514 тоот данс руу гар утасны интернэт банк ашиглан шилжүүлсэн. ...Улмаар гар утсыг Тэди төвийн 2 дугаар давхрын 13-6 тоот лангууны танил эмэгтэй Оюунзаяад 2.800.000 төгрөгөөр худалдаж өөрийн хаан банкны 5014390850 тоот дансанд хүлээн авсан. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Оюунзаяа эгч над руу залгаад чиний надад зарсан утас хулгайн гар утас байна гэсэн. Миний бие нь тус гар утсыг хулгайн гар утас гэж мэдээгүй...” гэх мэдүүлгээр,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяагийн / 7хх 73-74 / “...2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тэди төвийн 4 давхрын 14-5 тоот лангууны эрэгтэй болох Батмөнхөөс 352615458711750 имэй кодтой хөх өнгийн Айфоне 13 загварын гар утсыг шинээр нь хайрцаг сав, лацтай нь 2.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар уг гар утсыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үл таних эмэгтэй хүнд 3.100.000 төгрөгөөр зарсан. Хайрцаг, сав, лацтай шинэ утас байсан учраас гэмт хэргийн улмаас алдагдсан гар утас гэж мэдээгүй юм. Би одоо худалдаж авсан 2.800.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлгээр,

 

“Ашид Билгүүн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 921/2390 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 7хх 83-85 /

 

Хохирогч Н.Хаш-Эрдэнийн / 6хх 144-146 / “...2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр миний фэйсбүүк хаягаар оруулсан байсан ногоон пад трактор авна гэсэн зарын дагуу Ганаа Ганаа гэх фэйсбүүк хаягтай хүн холбогдоод ногоон өнгийн падны зураг явуулаад чатаар үнэ хөлсөө тохироод Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Улаанбаатар хот руу явуулахаар болсон. Тэгээд зурган дээр үзүүлсэн падыг ачууллаа гээд 18-52 УБЯ гэсэн машин ачаад явсан зураг миний фэйсбүүк чатаар явуулсан. Тэгээд ачаад явж байгаа жолоочтой 80571333 гэсэн гар утасны дугаараар холбогдоход орой гэхэд ачуулсан машиныг тань хүргэж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд Хаан банкны 5093203518 тоот Одбаяр гэх нэртэй данс руу 6.350.000 төгрөг шилжүүлсэн. Жолооч нь хот руу ирж байх замдаа Төв аймгийн Урьхан цайны газарт автомашины нум хугараад зогсож байна гэж хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 14-ний оройноос бүх утаснууд нь холбогдохоо больсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.Одбаярын / 6хх 149-150 / “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажлаа хийгээд байж байхад оюутан байхдаа танилцаж байсан О.Г- гэх залуу хүрч ирээд миний утсаар 2-3 удаа гадагшаа гарч яриад байсан. Яг юу гэж хэнтэй ярьж байгааг нь мэдээгүй. Нэг дугаар хэлээд залгавал битгий аваарай гээд байсан. Тэгснээ намайг дансаа өгчих өөрийнх нь дансанд мөнгө орчихоор зээлэнд нь суутгаад авчихдаг гэхээр нь би О.Г-д өөрийн дансны дугаараа хэлсэн. Тэгсэн удалгүй миний дансанд 6.350.000 төгрөг орж ирсэн. Би тухайн мөнгийг нь О.Г- өөрийнх нь нэртэй 5002904828 тоот данс руу 3 сая төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Тэгээд үлдсэн 10.000 төгрөгөөр О.Г- утас цэнэглүүлээд өг гэхээр нь цэнэглүүлж өгөөд үлдсэн 340.000 төгрөгийг мөн О.Г- данс руу шилжүүлсэн. Тэгээд О.Г- маргааш нь дахиж надтай ирж уулзаагүй. Явсных нь дараагаар миний утас руу нэг танихгүй дугаар залгаад трактор чинь яасан бэ мөнгөө авъя гээд байсан. Тэгээд би тэр ахад дансны хуулгаа явуулаад тайлбарлаж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

“Юнител” ХХК-ний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4923 дугаартай “...80571333 гэх дугаар дээр Оюунчимэг овогтой О.Г- гэх хүн дээр бүртгэлтэй байна...” албан бичгийн хариу / 6хх 176 /

 

Хаан банкны депозит дансны хуулгууд / 6хх 161-163 /

 

Хохирогч Б.Лхагвасүрэнгийн / 6хх 203-205 / “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өгийнуур сумын Орхон баг, Арал гэх газар байх өөрийн гэрээсээ гар утаснаас интернетэд орж байхдаа Бямбасүрэн Алтантуяа гэх фэйсбүүк хаягнаас хямд үнээр мотоцикл зарна, хуучин мотоцикл худалдаж аваад зөрүү мөнгөнд шинэ мотоцикл өгнө гэсэн зар байсан. Тэгээд Бямбасүрэн Алтантулга гэх фэйсбүүк хаяг руу чат бичсэн. Надад дээр чатаар энэ дугаараар холбогд гээд 99938463 гэсэн дугаар ирсэн. Миний бие тус дугаар руу залгаад ямар мотоцикл ямар үнээр зарах талаар нь асуусан. Надтай дээрх дугаараас эрэгтэй бүдүүн хоолойтой хүн утсаар ярьсан. Дээрх эрэгтэй хүн надад Саня гэх маркийн мотоцикл байгаа хүргэлт үнэгүй гэж хэлсэн. Энэ үед дээрх 99938463 гэсэн дугаараар холбогдсон эрэгтэй хүнтэй өөрийн нөхөр Энхболдыг яриулсан чинь дээрх мотоцикл зарах эрэгтэй Өвөрхангай аймгийн Хархорин суманд 5 мотоцикл хүргэж өгнө, дээрх мотоциклуудтай хамт таны захиалсан Саня маркийн цэнхэр өнгийн мотоциклийг хамт хүргүүлнэ тосоод аваарай, мотоциклын бичиг баримт хамт очно гэж хэлсэн.  Тэгээд намайг нөхрийнхөө хуучин мотоциклын зургийг явуул гэж хэлсэн. Тэгээд би явуулахад 1 сая төгрөгөөр хуучин мотоциклыг бодож авна гэсэн. Тэгээд хуучин мотоциклоо Хархорин суманд 01 дүгээр сарын 02-ны өдөр авчирч өг энэ утсаар холбогдоорой гээд 99322807 гэсэн дугаар өгсөн. Тэгээд 5058557377 гэсэн данс руу 1.400.000 төгрөг яг одоо шилжүүл гражаа хаагаад явах гэж байна өглөө эрт ачилтад мотоциклуудыг бэлдэнэ, одоо мөнгөө явуул гэж хэлсэн. Тэгээд миний бие интернет банк ашиглаж тухайн данс руу 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь Хархорин нөхрийн хамт ороод тухайн өгсөн дугаарууд руу удаа дараа залгасан боловч, очиж байна, машин эвдэрсэн гэх шалтаг хэлж байгаад утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Сарангэрэлийн / 6хх 211-212 / “...О.Г- гэх залуутай 2021 оны 12 сард танилцсан. Анх уулзсанаас хойш хэд хоногийн дараа О.Г- над руу чат бичээд яриа өдөөд хүнээс мөнгө авах гэсэн чинь Хаан банкны данстай хүн олдохгүй байна, чамд Хаан банкны данс байвал өөрийнхөө дансанд мөнгө аваад над руу шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Би өөрийнхөө Хаан банкны 5058557377 дугаар дансыг өгч зөвшөөрсөн юм. Тэгээд О.Г- над руу чат бичээд миний данс руу мөнгө хийчихлээ, буцаагаад явуулаарай гэхээр нь би явуулдаг байсан. ...О.Г- анх мөнгө шилжүүлж авч болох уу гэж асуухад нь би нэг удаа зөвшөөрсөн юм. Дараа, дараагийн удаа надад мөнгө хийлээ гэж хэлэлгүйгээр шууд миний данс руу мөнгө хийчихлээ, энэ данс руу явуулаарай гээд дансаа явуулдаг байсан. Би олон удаа мөнгө орж ирээд байхаар нь ямар учиртай мөнгө юм бэ гэж чат бичиж асуухад койн авдаг юм, тэр мөнгөө буцааж татаж байна гэж тайлбарлаж байсан. Би О.Г-тэй нэг удаа байр түрээслэх зарын дагуу уулзаад дахин уулзаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны депозит дансны хуулгууд / 6хх 234-236 /

 

Хохирогч Т.Түмэнжаргалын / 7хх 125 / “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Бямбасүрэн Алтантуяа гэсэн цахим хаягаас МТЗ 80 маркийн трактор зарна гэсэн зарын дагуу Алтантулга гэдэг хүний 99322807 гэсэн дугаараар холбогдон үнэ хөлсөө тохиролцоод 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5041422258 гэсэн Номин гэдэг хүний данс руу урьдчилгаа 5.000.000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 5302402827 гэсэн Халиун гэдэг хүний данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн юмаа. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тракторыг чинь ачуулж байна гээд 250.000 төгрөгийн хөлс өгөөрэй гэхээр нь 5016709252 гэсэн Эрхэмбаяр гэдэг хүний данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд трактор ачсан машины жолоочийн утас гээд 99938463 дугаарын утсаар хэд хоног холбогдсон. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Бямбасүрэн Алтантулга гэдэг цахим хаяг намайг болон манай нөхрийг блок хийсэн мөн утаснуудаа бас блок хийсэн. Тэгээд аргагүйн эрхэнд цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.Номингийн / 7хх 129-130 / “...Миний Хаан банкны 5041522258 дугаарын данс руу 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гүйлгээний утга дээр трактор гэж бичсэн 3.000.000, 2.000.000 төгрөгөөр нийт 5.000.000 төгрөг орж ирсэн. Тэгээд удаагүй байж байтал Ганаа гэдэг зүс таних залуу миний гар утас руу залгаад чиний данс руу 5 сая төгрөг орсон уу тэр мөнгийг нэг тийш нь шилжүүлээд өгөөч гэж ярьсан юм. Тэгэхээр нь би өмнө нь Ганаа бас миний дансаар хүнээс мөнгө залилж авсан гээд цагдаад мэдүүлэг өгсөн болохоор тэр цагдаатайгаа холбогдох гэсэн боловч тэр цагдаагийн утас холбогдох боломжгүй байсан юм. Тэгээд Ганаа гэдэг залуу байнга над руу залгаад байсан болохоор 10-20 минутын дараа Ганаагийн хэсэн данс руу нь 2.500.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Т.Түмэнжаргалын нөхөр У.Мягмаржавын “Tulgaa Tulgaa” гэх фейсбүүк хаягтай харилцсан чат / 7-хх-145-147 /

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 7хх 154-156 /

 

Үүрэн телефоны 99322807, 99938463 дугааруудын эзэмшигчийн талаарх мэдээлэл / 7хх 151 /

 

Хохирогч Э.Нямсамбуугийн / 7хх 178 / “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Bаyka Bayanzul” гэх фейсбүүк хаягаар холбогдож жижиг тракторыг 3.500.000 төгрөгийг авахаар тохиролцож 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр 5077496514 дугаарын данс руу 2.500.000 төгрөг хийсэн тэгээд сүүлд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 99322807 гэсэн дугаараас орой миний 95459310 гэсэн дугаар луу яриад байсан тэгээд 12 дугаар сарын 16-ны орой 99938463 гэдэг дугаараас залгаад би трактор ачсан хүн байна гээд залгаад Завханы нөмрөг суманд явж байна чи үлдэгдэл 1.000.000 төгрөг хийчих гээд нөгөө дансаа 5077496514 явуулаад би тэр дор нь 2 дахь удаагийн сая төгрөгөө шилжүүлсэн тэгээд тэр өдрөөс хойш ямар нэгэн холбоо байхгүй фейсбүүк хаяг нь ажиллахгүй над руу залгаж яриад байсан 99322807 дугаар нь холбогдохгүй болсон. Надад учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Э.Баянзулын / 7хх 180-181 / “...2021 оны 11 дүгээр сард Жамъяандорж гээд найзындаа байж байгаад О.Г- гээд залуутай танилцаж байсан гэрт ирээд зүс таньдаг болохоор холбоотой байдаг болсон. 2021 оны 11 дүгээр сард байх би Ганаа гээд залуугийн машинтай явж байгаад би буухдаа картаа машинд нь үлдээсэн байсан тэгээд Ганаа тухайн картыг аваад найздаа дансны дугаараа өгчих карт руу чинь мөнгө шилжүүлээд авах гэсэн юм би картгүй явж байна гэхээр би дансны дугаар болон картын дугаараа өгсөн. Тэр үеэс хойшоо би Ганаатай уулзаагүй тэгээд шинэ жилийн баяр гээд завгүй яваад байсан Ганаатай фейсбүүкээр харьцаж байсан картаа авъя гэхэд маргааш нөгөөдөр өгнөө ажилтай явж байна гээд хойшлуулаад байдаг байсан. Тэгээд би урьд тухайн данс дээрээ Хаан банкны алтан карт захиалсан байгаад тэр карт нь ирчихээр нь би Ганаагаас нэхээгүй дахин уулзаагүй...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Э.Нямсамбуугийн “Bаyka Bayanzul” гэх фейсбүүк хаягтай харилцсан чат / 7хх 201-203 /

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 7хх 206 /

 

Хохирогч П.Хүрэлбаатарын / 7хх 235 / “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би хүргэн Анхбаяраар цахим хаягаас нь “Хүдэр зар” гэх фейсбүүк цахим зарын бүлгэмд “55 трактор худалдаж авна” гэсэн зарыг оруулсан. Зарын дагуу манай хүргэн Анхбаярын цахим хаяг руу “Бямбасүрэн Алтантулга” гэх нэртэй цахим хаягаас “55 трактор зарна гэж чат бичиж зураг явуулсан. Тэр чатын дагуу би утсаар холбогдож 99938463 дугаартай Тулга гэх хүнтэй утсаар холбогдож зарах гэж байгаа 55 тракторыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хүдэр сумд очиж үзэж харахаар болсон. ...Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болоод утсаар холбогдож ярьтал “би Улаанбаатар хотод ажилтай болчихлоо мөн Сэлэнгийн Баатар гэх хүн 55 тракторыг чинь авах гээд байна та урьдчилгаа 3.000.000 төгрөг хийчих” гэж хэлэхээр нь  5058557377 тоот дугаарын Сарангэрэл гэх нэртэй /Тулгын эхнэрийн данс гэж надад хэлсэн/ хүний данс руу 3.000.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Тухайн 3.000.000 төгрөгийг би Гантулга гэх хүний данснаас шилжүүлсэн. Түүний дараагаар нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тулга над руу утсаар холбогдож би Улаанбаатараас ахыгаа гаргалаа, манай ах Хүдэр суманд очиж танд тракторыг чинь хүлээлгэж өгнө, та дахиад нэмж 7.000.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би тухайн дансанд 7.100.000 төгрөг шилжүүлсэн юм. ...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хүдэр суманд очоод нөгөө ах гэж хүний утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би залилуулсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны депозит дансны хуулга / 8хх 5-24 /

 

Хохирогч П.Хүрэлбаатар нь “Бямбасүрэн Алтантулга” гэх фейсбүүк хаягтай харилцсан чат / 8хх 25-33 /

 

Хохирогч Б.Алтантулгын / 8хх 124 / “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны хавьцаа саран тармуур авах гэж фейсбүүкт зар өгсөн. Тэгсэн “Gantogtoh Otgonbaatar” гэсэн фейсбүүк хаягаас над руу чат бичсэн. Тэр хэлэхдээ би саран тармуур хүнээс өрөндөө авсан юм би хямдхан зарна шүү гэж чат бичсэн. Би гар утсаар бас ярьсан тэр залуу надад саран тармуураа 5.000.000 төгрөгөөр зарна гэж байснаа зарахаа болилоо өөр хүнд арай үнэтэй өгөхөөр боллоо гэж хэлсэн. Тэгээд маргааш нь тэр залуу холбогдоод та яг авахаар бол танд нөгөө хүний чинь мөнгө бэлэн биш адуу мал оролцуулна гэж байна та энэ саран тармуурыг ав миний саран тармуур Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгаа гэж хэлсэн. Тэр залуу над руу 250.000 төгрөг явуулчих гэж голомт банкны 4335112163 дугаартай данс өгсөн. Энэ данс руу 250.000 төгрөгийг 61-ийн гарамд байхдаа шилжүүлсэн. Тэр залуу хариуд нь маргааш өглөө тосоод аваарай гэж хэлсэн. Тэгээд 76-80 УАЕ “Daewoo” маркийн машин явна шүү гэж хэлсэн. Тэгсэн өглөө нь тэр машин ирээгүй гайхаад 89992861 гэх дугаар луу залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Отгонбаатарын / 8хх 128-129 / “...Би О.Г-тэй 2013 онд Улаанбаатар хотод оюутан болж очиж анх танилцсан байсан. Сүүлд 2021 оны 09 сард Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас надтай холбогдож “Чиний голомт банкны 4335112163 дугаарын дансаар О.Г- гэх хүн их хэмжээний гүйлгээ хийсэн байна” гэж ярьж хэлсэн ба тухайн үед утсаар яриад дуусахад миний дээрх данснаас гүйгээ хийгдэж байсан юм. Тэгээд би голомт банкны интернэт банк руу нэвтэрч үзэхэд миний дансыг ашиглаж байсан гэдгийг мэдсэн ба 2021 оны 09 дүгээр сард интернэт банкны кодоо сольж байсан. Би өөрийн голомт банкны 4335112163 дугаарын дансны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн гүйлгээний хуулгыг харахад “98091999 Tarmuur” гэсэн гүйлгээний утгатайгаар 250.000 төгрөгийн орлого орсон байх ба “GANG96, HAINZAN8, Хаан Төв Банк” гэсэн гүйлгээний утгатайгаар буцаагаад зарлага гарсан байсан. Би тухайн үед дээрх гүйлгээг хийсэн талаар мэдэхгүй байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 08 дугаар сард гэж санаж байна над руу утсаар залгаж холбогдон “Яаралтай гүйлгээ хийх шаардлагатай байна. Миний Хас банкны интернэт банк байхгүй, болохгүй байна. Чи ашигладаг интернэт банкны нууц үг, кодыг хэлчих” гэж гуйхаар нь тухайн үед ямар нэгэн зүйл бодолгүйгээр О.Г- гэдэг өөрийнх нь ашигладаг фейсбүүк хаяг руу нь чат бичиж явуулж байсан юм. Тэгээд миний интернэт банкны нууц үг кодыг мэддэг болсон юм. Миний бодож байгаагаар О.Г- нь фейсбүүк цахим орчинд “Gantogtoh Otgonbaatar” гэсэн миний нэрээр шинэ хаяг нээгээд улмаар анхнаасаа төлөвлөж зохион байгуулалттай үйлдсэн хэрэг гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

 

Г.Отгонбаатарын Голомт банкны 4335112163 дугаартай дансны хуулга / 8хх 145-147 /

 

Б.Бямбасүрэнгийн Голомт банкны 2805124481 дугаартай дансны хуулга / 8х 140 /

 

Хохирогч Т.Цэеэн-Ойдовын / 8хх 169-170 / “...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо 104-7 тоотод байх ах Эрдэнэсүхийн гэрт өөрийн “Tseeye tseeye” гэсэн фейсбүүк хаягаас “Хадуур тармууртай ногоон пад авна” гэсэн зар оруулахад “Bla Ck” гэсэн фейсбүүк хаягаас падны тармуурын зураг явуулахаар залгаарай гээд 80770444 гэсэн дугаараа явуулаад залгаарай гэхэд тэр өдрөө залгаагүй. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр залгаад 13 сая төгрөгт хадуур тармууртай зарна гээд 93111778 гэсэн дугаараас залгаж ярихаар нь авахаар тохирсон. Би очиж авъя гэхэд чи манайхыг олохгүй би ачааны машин дээр ачаад явуулъя гэсэн. Намайг урьдчилгаа 4 сая төгрөг явуул гэхээр нь би ачсан машины номер зураг бичлэг явуул гэхэд за гэснээ сүлжээ унаад байна. Дата орж ирэхгүй байна дата оронгуут нь явуулъя. Би ачааны хөлсийг өгөх гээд байна. Урьдчилгаа гээд байхаар нь над руу явуулсан голомт банкны 4335112163 дугаартай данс руу нь Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо Толгойтын 104-7 тоотод байх ахынхаа гэрээс өөрийн Хаан банкны 5746072992 данснаас 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй пад ачсан хүн байна гэж над руу 91845455 гэсэн дугаараас залгаад ачаагаа ачаад хөдөлж байна гээд утас нь холбогдохоо больсон ба би одоо хөдөө байна. Орой сум руу очоод зургаа явуулна нэмж 2.000.000 төгрөг явуул гэхээр нь зургаа эсвэл трактороо аваад 100 хувь хийчихнэ гэсэн. Тэрнээс хойш дахиж холбогдохгүй байсан ба би дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч П.Баасанцэрэнгийн / 8хх 175-176 / “...Тухайн 76-80 УАЕ улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа. Би нөхөртэйгөө хамт 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой өөрийн эзэмшлийн 76-80 УАЕ улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгаас үхэр ачиж ирээд Моносын уулзварын хажууд аж ахуйн нэгжийн хашаанд байрлуулж тавьсан байгаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тэр хашаанаас хөдлөөгүй уг хашаа нь камерын бичлэгтэй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Д.Алтан-Одын / 8хх 57-58 / “...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нөхөр Төгссайхан бид хоёр гэртээ фейсбүүк үзэж байгаад Булган аймгийн зарын цэг гэсэн групп дээр мотоцикл зарга гэсэн зарын харсан. Тэгээд нөхөр ид хоёр ярилцаж байгаад зар тавьсан хүнтэй чатласан. Тэгээд тухайн мотоцикл зарна гэсэн хүн маань хуучин мотоцикл өгөөд зөрүү мөнгийг нь өгч болно гэж хэлэхээр нь боломжийн санал байна гээд мотоцикл авъя гэж ярилцсан. Зар дээр 99938463 гэсэн дугаар байхаар нь залгаж холбоо барихад эрэгтэй хүн тухайн утсыг авсан тэгээд мотоцикл авъя гэхэд 5058557377 гэсэн Хаан банкны дансыг өгсөн. Өгсөн данс руу нь 1.000.000 төгрөг хийгээд утга дээрээ Булган гэж бичээд явуулсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нөгөө зар тавьсан залуу руу залгахад Улаанбаатар хотоос мотоциклоо ачаад гарч байна гэж хэлсэн. Орой нь ахиад залгахад он гарах гэж байна Эрдэнэтэд хонолоо гэж ярьсан. Тэгээд өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дахин 99938463 гэсэн дугаар руу залгахад Булган өнгөрөөд Хөвсгөл аймаг руу явж байна буцахдаа Булган аймгаар дайраад мотоциклыг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд ахиж гар утас нь холбогдоогүй...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ч.Төгссайханы / 8хх 61-62 / “...Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн Ч.Төгссайхан гэсэн фейсбүүк хаягаар мэдээлэл үзэж байхад Бямбасүрэн Алтантулга гэсэн фейсбүүк хаягаас шинэ хуучин мотоцикл зарна хуучин мотоцикл, мал мах зөрүүд нь авна гэсэн зар тавигдсан байсан. Тэгээд би тухайн зарын дагуу 99938463 дугаарын утас руу холбогдоход нэг залуу тухайн утсыг авч надтай ярьсан тэгээд би мотоцикл авъя гэхэд тухайн залуу танайх хаана вэ гэсэн. Тэгээд би Булган аймаг Хутаг-Өндөр суманд гэж хэлэхэд одоо Хөвсгөл аймаг Төмөрбулаг сум руу 4 мотоцикл ачих гэж байна. Танайх замд юм байна хамгийн түрүүнд буулгах юм байна мөнгө шилжүүлчих гэсэн тэгээд би за тэгүүл мотоцикл авъя гээд тухайн залуугийн явуулсан 5058557377 дугаарын данс руу 1.000.000 төгрөг Булган гэсэн утгатай шилжүүлсэн тухайн залуу руу 99938463 дугаарын утас руу холбогдож мөнгө шилжүүлчихлээ гэхэд над руу цэнхэр өнгийн Хаужий гэсэн нэртэй мотоциклын зураг явуулаад ийм мотоцикл очно шүү гэж хэлсэн тэгээд би шөнө ирэх байх гэж харахад тухайн залуу утсаа авахгүй болсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Сарангэрэлийн / 8хх 64-65 / “...Би Хаан банкны 5058557377 дугаарын данс эзэмшдэг. 2021 оны 11 сарын сүүлээр Улаанбаатар хотод түрээслэх байргүй болчхоод зарын группт зар байршуулсан байхад фейсбүүкийн “McchshgGne” нэртэй хэрэглэгч над руу холбогдож нарны хороололд байр байна гэхээр нь би тухайн хүнтэй холбогдож уулзахад үнэ дээрээ тохиролцоогүй больсон. Тэрнээс хойш хэдэн хоногийн дараа McchshgGne нэртэй хэрэглэгч над руу чат бичээд Хаан банкны данс байвал түр ашиглуулаач гэж гуйсан. Тэгээд би бодолгүй дансаа өгөхөд миний данс руу удаа дараа мөнгө шилжүүлээд буцаагаад 5302411515 дугаарын Мөнхзул гэсэн хэрэглэгч рүү Voodoo гэх утгаар шилжүүлдэг хийсэн. Тэрнээс хойш олон давтамжтай мөнгө орж ирээд байхаар нь ямар учиртай мөнгө орж ирээд байгаа юм бэ гэж асуухад койны мөнгө юм гэж хэлж байсан. Тэгээд миний дансанд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Булган гэсэн утгатай 1.000.000 төгрөг орж ирэхээр нь буцаагаад энэ данс руу хийгээд өгөөч гэхээр нь 5686089528 дугаарын данс руу Ganaa гэсэн утгатай 65.000 төгрөг, 5073120794 дугаарын данс руу Gangg гэх утгаар 60.000 төгрөг шилжүүлж 99938463 дугаар руу 10.000 төгрөгийн нэгж аваад үлдсэн 850.000 төгрөгийг 5302411515 дугаарын Мөнхзул гэх хүн рүү шилжүүлчих гэхээр нь VooDoo гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Б.Отгончимэгийн / 10хх 18-19 / “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1050-8 тоотод нөхөр хүүхдийн хамт оршин суудаг. Өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчимд Ариунболд Ариука гэсэн хаягтай хүнтэй фэйсбүүк чатаар харилцан контейнер байгаа эсэхийг асуухад байгаа одоо Чойрт байгаа гэсэн. ...99938463 гэсэн дугаар руу залгаж ярихад хүн аваад тээврийн хөлстэй нь нийт 5.400.000 төгрөг болох юм байна. Би одоо ачуулж байна. Та мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө бүгдийг нь шилжүүлж болохгүй байна мобайл банкаар 3.000.000 төгрөгөөс дээш гүйлгээ гарах боломжгүй нөхрийг ирэхээр тал мөнгийг нь өгье гэж хэлээд 5304497513 тоот данс руу 2.600.000 төгрөг шилжүүлсэн. Та яаралтай тал мөнгөө шилжүүлчих гэхээр нь би нөхрийн 5003404540 гэсэн данснаас 5304497513 дугаартай Ганчимэг гэсэн данс руу 2.800.000 төгрөг шилжүүлээд залгахад утсаа авахгүй байж байгаад мессежээр мөнгө орсон. Контэйнэрээ авахаараа залгаарай гэсэн мессеж ирсэн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 цаг өнгөрч байхад дээрх хоёр дугаар руу залгахад хоёулаа холбогдох боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Ганчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5304497513 дугаартай депозит дансны хуулга / 10хх 37-77 /

 

“Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4/7850 дугаартай “...99938463, 99322807, 99726008 дугаарын эзэмшигчээр О.Г-” албан бичиг / 10хх 30-31 /

 

“Юнител ХХК”-ний 28к2-1/4454 дугаартай “...88692663 дугаарын эзэмшигч нь О.Г- байна...” гэх албан бичиг / 10хх 32 /

 

Хохирогч Г.Алтанхуягийн / 9хх 19-20 / “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Тулгаа Тулгаа гэсэн нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдоод мотоцикл худалдан авахаар ярилцаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос 7 ширхэг мотоцикл Ховд аймаг руу ачуулахаар тохирч 07-91 УНН улсын дугаартай том оврын ачааны машинд ачуулсан. Тухайн үед 7 ширхэг мотоцикл миний машинд ачлаа гэж тухайн машины жолооч 99643388 дугаарын утсаар над руу 2022 оны 03 дугаар сарын 28-ны 11 цаг 38 минутад ярьсан. Түүний дараа 14 цагт 99938463 дугаарын утсаар эрэгтэй хүн яриад “Мотоциклийг чинь ачуулчихлаа. Яаралтай урьдчилгаа мөнгөө хийгээрээ” гэж хэлээд эхнэр Эрдэнэтуяагийн данс гэж хэлээд 5748235970 тоот Хаан банкны данс өгсөн. Түүнээс хойш 30-40 минутын дараа 99938463 дугаараас дахин яриад мөнгөө нэхэхээр нь интернет банкнаас 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 15 цагт мотоцикл ачсан том машины жолооч над руу яриад мотоциклын мөнгөө шилжүүл гээд байна гэж хэлэхээр нь би түрүүн урьдчилгаа 6.000.000 төгрөгийг 99938463 дугаарын утастай холбогдоод шилжүүлсэн гэж хэлээд орхисон. Тэгээд би гайхаад 99938463 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тулгаа Тулгаа гэх фэйсбүүк хаяг руу ороход намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ш.Сансар-Одын / 9хх 22-23 / “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед 99938463 дугаарын утаснаас эрэгтэй хүн яриад танайхаас мотоцикл худалдаж авах гэсэн юм гэсэн. ...Тэгээд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт албанд 7 ширхэг мотоцикл авах гэж байгаа юм, та үнэ ханшаа хэл гэхээр нь би 1 ширхэг мотоцикл 3.100.000 төгрөгт тохироод Яамана 150 маркийн 7 ширхэг мотоциклыг худалдахаар тохирсон. Тэгээд Хос бэрс худалдааны төв дээр очоод 99938463 дугаартай худалдан авагчийн хэлсэн улсын дугаартай машин дээр очиж 7 ширхэг мотоциклийг ачиж өгчихөөд тухайн хүн рүү залгаад мөнгөө хийгээрээ гэж хэлэхэд за одоохон шилжүүллээ, түр хүлээж байгаарай, цайны цаг болчихлоо гэх зэргээр хойшлуулаад байхаар нь би мотоциклын бичиг баримт, паданыг мотоцикл ачсан машины жолоочид үлдээгээд ажил руугаа явсан. Тэгээд цайны цагийн дараа мөнгөө хийгээрэй гэх хэлэхэд банк дээр байна. 3 хүний дараа шилжүүллээ, мөнгө бөөнөөрөө шилжихгүй байна гэх зэргээр хойшлуулж байгаад утас нь холбогдохгүй болохоор нь 16 цагийн үед Хос бэрс дээр очоод мотоциклын мөнгө орж ирээгүй тул 7 ширхэг мотоциклоо авна гэж хэлэхэд өгөхгүй гэж надтай маргалдахаар нь цагдаагийн байгууллагад хандаж байгаад мотоциклыг буцааж аваад явсан. ...Тухайн хүн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө надтай утсаар ярьчихаад Тулгаа Тулгаа гэсэн нэртэй фэйсбүүкээр мотоциклын зураг авахуулж харсан. Надтай 99938463 дугаарын утсаар ярьсан хүн нь 30 орчим насны эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны 5037801537 дугаар депозит дансны хуулга / 9хх 41 /

 

“Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/3461 дугаартай “...99938463 дугаарын эзэмшигчээр О.Г-” албан бичиг / 9хх 39

 

Хохирогч У.Нарансоёлын / 9хх 64 / “... 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Тайга 3 гэх нэртэй том хөрөө авах хэрэгтэй болоод хайж байсан юм. Тэгээд фэйсбүүк цахим орчинд Тайга 3 хөрөө авна гэсэн зар хараад сэтгэгдэл хэсэгт нь Бямбасүрэн Алтантулга гэх нэртэй фэйсбүүк хаягнаас байна шүү гэсэн сэтгэгдэл үлдээсэн байхаар нь тухайн фэйсбүүк хаягтай холбогдож асуухад 11.000.000 төгрөгт өгнө гэхээр нь ярилцсаар байгаад 9.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байна дугаараа гэхээр нь би өөрийн 99811228 дугаарын утсыг өгөхөд миний дугаар руу 99938463 дугаарын утаснаас өөрөө холбогдож ярьсан бөгөөд эрэгтэй хүн байсан. Тэгээд 2-3 хоног харьцаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр чатаар холбогдож хөрөөг нь авахаар тохиролцож урьдчилгаа мөнгө болох 5.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас  Н.Уртнасан эзэмшигчтэй 5018566038 тоот дугаартай данс руу 3 хөрөө рам гэх утгаар хийсэн юм. Тухайн өдрөөс хойш намайг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу явуулсан бөгөөд утсаа авахгүй байсан тэгээд намайг фэйсбүүк дээр блок хийсэн...” гэх мэдүүлгээр,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / 9хх 186-187 /

 

“Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай “...99938463 дугаарын эзэмшигчээр О.Г-” албан бичиг / 9хх 189 /

Хохирогч Б.Санчирын / 9хх 216-217 / “...Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг 30 минутад фэйсбүүкээр Болор Гантулга гэх цахим хаягаас Техник зарна гэх зар байхаар нь 99322807 дугаарын утсаар холбогдон ярихад Дархан-Уул аймгийн Орхон суманд техник, хадуур, тармуурын хамт бүрэн бүтэн байгаа шууд 8 сая төгрөгөөр ав. Манай ах Ариунболдын 5303473423 тоот данс руу гүйлгээний утга дээр нь 80535033 гэж бичээд 2 сая төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүл гэхээр нь тухайн дансанд урьдчилгааны мөнгөө шилжүүлсэн. Эргээд нөгөө дугаар болон гар утас руу нь залгасан боловч холбогдохгүй боломжгүй болсон...” гэх мэдүүлгээр,

 

“Мобиком корпораци” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/7454 дугаартай “...99322807, 99726008 дугаарын эзэмшигчээр О.Г-” албан бичиг / 9хх 238 /

 

Хохирогч Б.Даваанямын / 10хх 103-105 / “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр фэйсбүүк хаягаар пад трактор, хадуур тармууртай нь худалдаж авна гэж зар байршуулсан. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 91845455 дугаарын утаснаас пад трактор зарна гэж утсаар холбогдож, цагаан өнгийн 21-06 УАК улсын дугаартай портер машин дээр ногоон өнгийн пад трактор ачсан зургийг Пүрвэ Нямка гэх фэйсбүүк хаягт Сансараа Сансар гэх фэйсбүүк хаягаас явуулсан. Тэгээд Архангай руу ачуулах машин оллоо. Энд ачиж явуулахаар тохирлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би ачсан зургаа явуулаарай гэж хэлэхэд тэр хүн одоо ачиж явуулах гэж байна. Миний утас цэнэг дуусаж байна. Цэнэглээд эргээд залгая гэж хэлсэн. Тэгээд дараа нь 99726008 дугаараас Бат-Эрдэнэ гэх хүн залгаад тракторыг чинь ачаад  явж байна, Номгон гэх газар хоол идчихээд хөдөллөө гэж хэлсэн. Үүний дараа трактор зарсан хүн таны тракторыг ачаад явуулсан болохоор урьдчилгаа 6.750.000 төгрөгийг Төмөрбаатарын Сансарын Хаан банкны 5304662067 дугаарын дансанд шилжүүл, гүйлгээний утга дээр миний 11881199 гэж бичээд явуулаарай гэж хэлсэн. Тус өдрийн 20 цаг 30 минутын орчимд жолооч Бат-Эрдэнэ утсаар залгаад энд бороо их орж байна. Эндээ хоночхоод өглөө эрт Лүн суман дээр очно гэж хэлсэн. ...2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минутын орчимд 99067038 дугаарын утаснаас залгаад хээр хоночхоод хөдлөөд явж байна. 16-17 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр суманд очно. Трактороо тосож аваарай гэж хэлсэн. 11 цагийн орчимд трактор зарсан Сансараа гэх хүн залгаад трактор очиж байгаа үлдэгдэл мөнгөө одоо хийчих банк хаах гээд байна гэж хэлсэн. Тэгээд Сансараа гэх залуу манай хүүгийн 5405364418 Нямболд гэх дансанд шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би Цэнхэр сумын Хаан банкны салбарт очиж үлдэгдэл мөнгө 6 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа жолооч руу нь залгахад утсаа авахгүй байсан. Сансараа руу залгахад мөн утас нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Нямболдын / 10хх 109-111 / “...Би О.Г- гэх залуутай анх Клуб Хаус гэх цахим сүлжээгээр 2022 оны эхээр танилцаж байсан. Бид хэдийн групп руу О.Г- хааяа нэг орж ирж юм ярьж маазардаг байсан. Бура гэдэг нь клуб хаусын нэр нь байгаа юм. Бүтнээрээ Bura Tino гэж дууддаг. О.Г- нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр бөөндөө нэг уулзъя дараа дахиж хотод орж ирэхгүй байх гэж хэлж байсан. Тэгээд би тухайн өдөр гэртээ амарч байхад О.Г- инстаграмм чатаар залгаад өнөөдөр би мотор зарсан юм аа чиний данс руу хүнээс авсан 6.000.000 төгрөгийг шилжүүлчихье. Өртөө байгаа мөнгөө энэ мөнгөтэйгээ холимооргүй байна. Орой төрсөн өдрөөр уулзахдаа чамаас мөнгөө авчихъя гэхээр нь би тэг гэж хэлээд өөрийн нэр дээрх Хаан банкны 5405364418 тоот дансыг явуулахад удалгүй мөнгө орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны депозит дансны хуулга / 10хх 131-175 /

 

“Мобиком” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4/7313 дугаар “...99726008 дугаарын эзэмшигч нь О.Г- байна” албан бичиг / 10хх 176-177 /

 

Хохирогч Э.Ганцэцэгийн / 10хх 203 / “...2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах гэрээсээ өөрийн фэйсбүүк хаягаар Тайга хөрөө хэрэглэгчдийн группт суурин ажиллагаа сайтай Тайга хөрөө авна гэж зар тавьсан. Тэгэхэд зарын дагуу над руу мессенжэрээр Тулгаа Тулгаа гэсэн хаягнаас хандаад шинэ Тайга 3 маркийн хөрөө байна гээд зураг үзүүлсэн. Тэгэхээр нь би хаана очиж үзэх вэ гэж асуухад Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд угсраатай байна дагалдах сэлбэгүүд нь шинээрээ боодолтой байгаа Сэлэнгэ аймгийн төвөөсөө 220 км зайтай байна 13.000.000 төгрөгт зарна гэсэн. Тэгэхээр нь 9.200.000 төгрөг надад байна гэхэд холбогдож ярилцъя гээд миний 86680001 дугаарыг аваад 99938463 дугаараас 30 гаран насны эрэгтэй хүн залгаад надад бартер хийж авсан 2 орос шинэ хөрөө байгаа юм аа нэгийг нь Завхан аймаг руу явуулж байна гэсэн. Нэгийг нь яах вэ чи байгаа мөнгөндөө ав, би чамаас 3 сарын дараачаар нэг сая төгрөг нэмж авъя гэж ярилцаад одоо 50 хувь болох 5 сая төгрөгөө өгчих хөрөөгөө хүлээж авсны дараачаар үлдэгдэл мөнгөө өгчих хөрөөгөө одоо ачуулаад шөнө очно гэж надад хэлээд 5163499289 Зоригтбаатар гэсэн эзэмшигчтэй дансанд хийчих гэж хэлэхээр нь би шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Х.Зоригтбаатарын / 10хх 206-207 / “...2022 оны 01 дүгээр сарын орчим байх он гараад удаагүй байхад намайг архи уугаад явж байхад 2 залуу ирээд ах та хоол унд идэх үү таныг хараад хүрээд ирлээ гээд хүрч ирсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй архи олдвол л уугаад явж байсан болохоор тэр хоёр залуугаар хоол авхуулж идсэн. Хоол идэх байх үед тэр хоёр надад бид хоёр ажилчдын цалин тавьдаг юм, их хэмжээний мөнгө төгрөг орж гардаг болохоор дансны лимит хэтэрчхээд байна гэж хэлээд танд банкны данс байгаа юу гэж асууж байсан. Надад Хаан банкны данс байсан болохоор банк руу хамт орсон. Банкинд ороод би өөр дээрээ байсан 5163499289 дугаарын дансанд интернет банк нээж байсан. Интернет банк дээр тэр хоёр залуугийн нэгийнх нь утасны дугаар дээр банкаа холбуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны 5941057213 дугаар депозит дансны хуулга / 10хх 216 /

 

Хохирогч Э.Сайнжаргалын / 10хх 246 / “...Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод эхнэр Энхтунгалагийг эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Би дүү Отгонбаярын Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 39-31 тоот байранд түр оршин сууж байгаа. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүү Отгонбаярын гэрт нь фэйсбүүк цахим сүлжээнд мотоцикл хүргэлтээр зарна. Орон нутгийн унаанд тавьж өгнө гэсэн зарын доор 99938463 гэсэн Нэгдэх ХХК-н утас гэж үлдээсэн байсан. Ингээд би тухайн зарын дагуу таньдаг жолоочтойгоо холбогдоод Архангай аймгийн унаад суулгахаар ярьсан бөгөөд 99938463 дугаар руу би болон ачаа тээвэрлэх жолооч бид хоёр ярьсан. Тэгээд нөгөө хүн манай нягтлангийн данс руу мөнгөө байршуулчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийн данснаас Хаан банкны 5302411515 Мөнгөнзул гэх хүний данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Хаан банкны 5895015692 дугаар дансны хуулга / 11хх 9 /

 

Хохирогч А.Номингийн / 11хх 31-32 / “...Манай эгч Б.Туул БНСАУ-д түр ажиллаж амьдарч байгаа бөгөөд эгчийн маань нөхөр Оргил ах өчигдөр Монголд ирээд надад эгч явуулсан гээд Айфоне 13 про 2 ширхэг, Айфоне 12 про 1 ширхгийг хайрцаг савтай нь бүрэн бүтэн өгсөн. Тухайн гар утаснуудыг аваад сошиалын бүх зарын групп сайтуудад “Айфоне 13 про 3.850.00 төгрөгөөр, Айфоне 12 про 2.550.000 төгрөгөөр зарна. Утас 99939886 гэсэн зар тавьсан. Өнөөдөр 14 цагийн үед 89992864 гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн холбогдоод “13 про гар утсыг нь худалдаж авъя” гэхээр нь “Тэг тэг ажил тарахаар “Цэцэг” төв дээр ирээд үзээрэй гэхэд нөгөө хүн “Би хөдөө явах гээд байна. Эртхэн л авчихмаар байна гэхээр нь манай найз залуу Инжнаран гэртээ байсан болохоор түүн рүү залгаад “Чи завтай байвал миний явуулсан дугаар руу ярьж байгаад 13 про-ийн цэнхэр өнгөтэйг нь тэр хүнд аваачаад өгчих гэхэд манай найз залуу зөвшөөрөөд тэр хүнтэй утсаар ярьж байгаад манай найз залуугийн ажил болох Сансарын Имартын хойно байх “Аядуу” гээд дуу бичлэгийн студи дээр нь тэр залуу ирээд утсыг аваад надтай “Би 300,000 төгрөгийг бэлнээр явуулъя үлдсэнийг нь дансаар өгье гэсэн. Тэгээд надаас Худалдаа хөгжлийн банкны данс аваад би мөнгөө шилжүүлчихсэн гээд байхаар нь мөнгөө бүрэн шилжүүлж байж ав гэсэн. Тэгээд тэр залуу би банкны лавлахаас асуулаа 2 цагийн дараа чиний данс руу орно гэхээр нь би иргэний үнэмлэхийн зургаа явуулсан. Манай найз залуу бас машины зургийг нь дарж аваад мөнгө нь ороод ирэх байх гэж бодоод явуулсан. 18 цагийн үед 89992864 дугаар руу залгаад мөнгө орж ирэхгүй байна. Яасан юм болоо гээд лавлах руу залгаад асуугаадахъя гэж хэлээд салгаад эргэж залгаад маргааш орно гэнэ. Ах нь хөдөө явахаа больсон байгаа. Мөнгөө учрыг нь олчихоод явна аа гэхээр нь орхисон.

Тэгээд орой гэртээ ирээд зараа шинэчлээд байж байтал над руу 21 цаг 30 минутын үед 90324549 гэсэн дугаараас эрэгтэй хүн залгаад утас авъя хаана үзэх үү гэхээр нь аль утсыг үзэх үү гэхэд тэр хүн хоёуланг нь авъя гэсэн. Тэгээд “Ард кино театр дээр ирээд үзээрэй” гэхэд тэр хүн би 5 шар дээрээс бас нэг утас үзчихээд явж байна. яваад очъё гэсэн. тэгээд ирж байна гээд залгахаар нь “Радио дент” гээд Ард кино театрын зүүн талд кофе шопод байна. Тэнд уулзъя гэсэн. би тэр хүнтэй ярьж байгаад кофе шопын үүдэнд таараад дотогш ороод тэгээд сууцгаасан. Ингээд нөгөө 2 утсыг үзээд 2 утсыг нийлүүлээд 6.100.000 төгрөгөөс доош өгч чадахгүй гэж ярилцаад тэр залуу миний утаснуудыг үзэж байгаад би нэг утас сая авсан гээд голд өнгөтэй хайрцаг нь лацтайгаа Айфоне 13 про гаргаж ирж үзүүлээд “Байгууллагын тэмцээн болох гэж байгаа түүний  шагналд өгнө гэж байсан. Нэг хувийн байгууллага байгаа юм гэсэн. Өөрөө Айфоне 12 барьсан байсан. Тэгснээ тэр залуу надаас “Чи утсаараа нэг яриулахгүй биз гэж хэлэхээр нь зөвшөөрөхөд миний утсыг авсан. Тэгээд би нөгөө худалдаж авсан утсыг нь барьж байсан болохоор анзаараагүй байтал ”Би чиний утсаар нэг мессеж биччих үү гэхээр нь тэг тэг л гэж хэлсэн. Тэр үед надаас миний дансны дугаар асуухаар нь би дансаа хэлэхэд тэр залуу “Чиний дансанд мөнгө орвол мессеж ирэх үү гэхээр нь ирнэ гэж хэлсэн. Тэгж байтал миний утсанд Хаан банкны дугаараас 6.100.000 төгрөгийн орлого орлоо гэх мессеж ирсэн. Тэгээд би мөнгө ирчихлээ гэхэд нөгөө залуу шууд гар барьсан. Би ирсэн мессежийг нь харсан чинь дансны үлдэгдэл 8.000.000 төгрөг гэсэн байхаар нь гайхаад апплейкшнээр ороод үзсэн чинь мөнгө орж ирээгүй байсан. Эхний утас авсан залуугийн жолооны үнэмлэх дээр Оюунчимэг овогтой О.Г- РД:МЮ92070812 гэсэн хүнийх байсан. Машины дугаар нь 68-88 УНО дугаартай Хариер маркийн машин байсан. Надад өдрийн болон орой утас авсан залуугийн зургуудыг цагдаа харуулсан бөгөөд зураг дээрх хүмүүс миний утсыг авсан хүмүүс мөн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.Инжнарангийн / 11хх 34 / “...Манай найз охин Номины эгч Туул нь Солонгосоос заруулахаар 3 ширхэг гар утсыг өөрийн нөхрөөр явуулсныг өчигдөр гэрт авч ирсэн. 14 цаг өнгөрч байхад Номин залгаад хүн утас үзье гэнэ, цэнхэр өнгийн Айфоне 13-ийг ажил дээрээ аваад оччих тэгээд миний явуулсан дугаар луу ярьж байгаад үзүүлчих гэсэн. Тэгээд би гэрээс гараад такси бариад Имартын тэнд буугаад залгахад “Скай” талын зогсоол дээр хүрээд ир гэсэн. Намайг яваад очиход 68-88 УНО дугаартай Хариер загварын машин байсан. Тэгээд би машин руу орж суугаад Номиотой тэр залууг яриулсан дараа нь Номио надад “...наад хүний мөнгө нь миний данс руу орохоор утсаа өгөөрэй” гэхээр нь за “мөнгө орвол надад хэлээрэй” гэсэн. Тэгээд тэр хүн нь 3.000.000 төгрөгийг бэлнээр өгчихье гээд 10.000 төгрөгийн дэвсгэрт 30 ширхгийг өгсөн. Тэгээд тэр хүн 3.400.000 төгрөг шилжүүлчихлээ гээд Хас банкны апп харуулсныг би гар утсаараа дарж авсан. Тэгээд Номио руу залгаад мөнгө орсон уу гэхэд ороогүй байна. 2 хувааж шилжүүлсэн юм болов уу гэхээр нь Номиог тэр залуутай яриулсан. Тэгээд 2 хувааж шилжүүлэхгүй бол банк хоорондын гүйлгээ тэр дороо ордоггүй шүү дээ гэхэд тэр залуу би бөөнөөр нь шилжүүлсэн. Данснаас мөнгө гарсан байна гээд байсан. Тэгээд тэр хүн Хас банк руу яриадахъя гээд утсаар яриад байх шиг байсан. Тэгснээ надад 2 цагийн дараа орох юм байна гэсэн. Тэгээд хөдөө явах гэж байгаа түгжрэлээс өмнө хотоос гармаар байна гэхээр нь би Номиотой ярихад “...наад хүний иргэний үнэмлэх байна уу гэхэд жолооны үнэмлэх байна гэхээр нь тэр зургийг нь машины зураг энэ тэр зургийг нь аваад явуулчих уу гэж асуугаад зургийг нь аваад явуулсан...” гэх мэдүүлгээр

 

Мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай илтгэх хуудас, тэмдэглэл, баримтууд / 11хх 35-37 /

 

“Дамно” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 11хх 52-54 /

Хохирогч П.Аюушжавын / 11хх 119-120 / “...Би нутагтаа трактор ашигладаг юм. Тухайн трактор маань муудсан тул тэрийгээ ашиглачих санаатай трактор фэйсбүүкээс хайж байсан чинь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Болор Гантулга” гэх фэйсбүүк хаягаас “Ногоон пад трактор авна, зарна” групп дээр төслийн ногоон “Ловол” брэндийн 250 трактор зарна, чирдэг хадуур анжистайгаа байгаа. Бага хэрэглэсэн техник, яаралтай зарна гэсэн пост байсан тул “Болор Гантулга” гэх хаяг руу падын үнэ зураг харья гэж чат бичсэн чинь хариу ирээгүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Болор Гантулга” гэх хаягаас 3 ширхэг ногоон пад тракторын зураг явуулчихсан байсан. Тэгээд бичээд дугаарыг нь аваад 99726008 дугаарын утсаар яриад үнэ тохиролцсон. Тухай трактор Дарханы Орхон суманд байгаа харин өөрөө Дархан-Уул аймгийн төвд гурилын үйлдвэрт ажилладаг гэж хэлсэн. Анх хэлсэн үнэ нь 6.500.000 төгрөг гэж байсан бол утсаар ярьж тохиролцоод 5.800.000 төгрөгт авахаар тохирсон. Тэгээд уг тракторыг боломжийн үнээр ачих машин Сэлэнгэ аймгаас гарч байна 200.000 төгрөгөөр ачих юм байна. Чи урьдчилаад 2.100.000 төгрөг шилжүүлчих, үлдсэнийг нь ачаагаа аваад шилжүүлчих гэж хэлсэн тул мөнгийг би 530248879 дугаарын Дөлгөөн гэх нэртэй хүний данс руу 1 цаг 13 минутад шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхээсээ өмнө тухай 99726008 дугаартай хүнээс жолоочийн дугаар аваад ярьсан ба ярихад Трактор ачсан болооч нь надад таны тракторыг аччихсан байна, шөнө замдаа  хоноод очиж магадгүй хот руу ороод утсаар залгая гэж хэлсэн. Мөн би уг жолоочийг та надад видео бичлэгээр үзүүлж болох уу гэсэн чинь би замд байнга явдаг учраас Нокиа барьдаг гэж хэлж байсан. 21 цаг 13 минутад миний эзэмшлийн 5138103673 дугаарын дансанд 2.370.000 мянган төгрөг “94529349” гэсэн утгатай явуулсан байсан. Тэгсэн чинь 99726008 дугаараас залгаад эхнэр будилаад буруу данс руу хийсэн байна. Буцаагаад энэ данс руу хийчхээрэй гээд 5302602735 гэх дугаарын Сугармаа гэж хүний данс байгаа тэр данс руу “Зээл 21” гэх утга бичээд шилжүүлээрэй гэж хэлсэн. Би түүний дагуу хэлсэн данс руу нь 21 цаг 49 минутад хэлсэн утгыг нь бичээд шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагийн орчимд трактор авчирч байгаа жолооч руу залгасан чинь утсаа аваагүй боловч өөрөө эргүүлээд 20-30 минутын дараа залгаадах нь Яармагт ирчихсэн байна, чи үдээс хойш ачаагаа авчих уу, ирсэн ногоон тэжээлээ Өлзийт хороололд буулгачхаад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би үдээс хойш болоод залгасан чинь утсаа аваагүй тул би Гантулга руу залгасан чинь хуралтай байна эргүүлээд ярья гэж мессеж бичсэний дараагаар жолооч 99322807 дугаараас залгаад ах нь утсаа кабинд үлдээгээд айлд унтаад дуудлагыг чинь сонсоогүй байна, ачаа авах хүмүүс нь төвөөс ирж байна гэсэн буулгачхаад аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд хоёулаа утсаа авахгүй байсан ба шөнө 22 цаг 01 минутад жолооч энд буулгах хүн байхгүй байна ах нь өөрөө буулгачихлаа дуусаад залгая гэж байсан. Гантулгын дугаар руу залгахаар намайг болклочихсон байсан. Үүнээс хойш огт холбоогүй болсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Сугармаагийн / 11хх 122 / “...2021 оны 10 дугаар сард фэйсбүүк ажлын зарын группт ажлын зар хайж байгаад онлайн шопод ажиллуулна гэсэн зар байхаар нь би чат бичсэн.Тэгсэн чинь “Хаан” банкны данстай бол ашиглуулаад сарын 500.000 төгрөг болон борлуулалтаасаа хамаараад нэмэгдэх боломжтой гэж хэлсэн. “Хаан” банк ороод өөрийн бүртгэлтэй дугаараа чат бичсэнийх нь дагуу 88585382 дугаараар жи мэйл хаягаа [email protected] болгож солиод, сольсон гэдгээ чатаар мэдэгдсэн. Намайг интернэт банк руугаа орж болохгүй шүү гэж хэлсэн тул би интернэт банкаа устгаад тэгээд дахиж ороогүй юм. Надад нийт 4.000.000 орчим төгрөг, сар бүр 500.000-700.000 төгрөгийн хооронд хийдэг байсан ба 2022 оны 04 сарын дундуур над руу нууцалсан дугаараас мөнгийг чинь хийсэн шүү гэж хэлэхээр нь би Баянгол дүүргийн цагдаагаас надтай холбогдсон гэж хэлсэн чинь аан за ойлголоо гэж хэлээд утсаа тасалсан ба дахиж надтай холбогдоогүй сар бүр хийдэг байсан мөнгөө ч хийхээ больсон...” гэх мэдүүлгээр,

 

Хохирогч Б.Чойдоржийн / 11хх 175 / “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн Чойдорж Чой нэртэй фэйсбүүк хаягаар орж байтал Бямбасүрэн Алтантулга нэртэй фэйсбүүк хаягаар бүх төрлийн мотоцикл зарна, мөн мал оролцуулж болно хөдөө орон нутаг руу хүргэнэ 99938463 жич хуучин эвдрэлтэй мотоцикл зөрүүд нь авна гэх зар байршуулсан байсны дагуу фэйсбүүк хуудсаар холбогдож мөн тухайн 99938463 гэсэн утасны дугаараар холбогдож ярилцаад 2.600.000 төгрөгөөр мотоцикл худалдан авахаар тохиролцож 99938463 утасны дугаар руу залгаж ярилцахад Ах аа би эндээс унаанд тавиад явуулъя. Эндээс Дорнод аймаг орох унаа байна. Та замд нь тосуулаад авчих гэсэн. Тэгэхээр нь тохиролцож тухайн хүний өгсөн Хаан банкны 5041422258 гэсэн данс руу эхнэр Наранчимэгийн данснаас 2.600.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд түүнээс хойш огт утсаа авахгүй, холбогдох боломжгүй болсон. Миний фэйсбүүкийг блок хийсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.Номингийн / 11хх 179 / “...Би Хаан банкны 5041422258 гэсэн тоот дансыг эзэмшдэг. Зүс таних буюу өмнө найз Эрдэнэзаяагаар дамжуулан танилцаж байсан Ганаа гэх залуу миний фэйсбүүк хаяг руу миний данс болохгүй байгаа, дансаар чинь дамжуулаад мөнгө авъя гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгсэн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний дансанд 2.600.000 орлого орсон. Уг мөнгийг Хаан банкны 5034942810 гэсэн данс руу 486.100 төгрөгийг 5036 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Дараа нь 5079068371 гэсэн данс руу 290.000 төгрөгийг Ганаа гэсэн утгатай шилжүүлсэн. 5080003953 гэсэн данс руу 169.000 төгрөгийг Төв Эр утгатай шилжүүлсэн. Дараа нь Ганаа манай гэрийн гадаа ирээд бэлнээр аваад өгөөч гэхээр нь надад Хаан банкны виза карт байхгүй тул өөрийнхөө Голомтын данс руу үлдэгдэл 1.635.000 төгрөгийг шилжүүлээд гэрийнхээ ойролцоо зам дагуу байдаг Кастл Плаза бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөгөөр хоёр удаа авч Ганаад өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

О.Номингийн эзэмшлийн Хаан банкны 5041422258 дугаар депозит дансны хуулга / 11хх 195 /

 

“Мобиком” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/1469 дугаар албан бичиг / 11хх 221-224 /

 

Хохирогч Г.Урантогосын / 11хх 248-249 / “...О.Г- гэх хүнтэй 2 жилийн өмнө танилцаж байсан. Манай найзуудын найз байсан. Хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр О.Г- гэх залуугийн төрсөн өдөр болж бид уулзаж юм ярьж сууж байгаад найзууддаа машин авах гэж байгаа талаараа хэлэхэд О.Г- манай эгчийн “Кровн-204” маркын тээврийн хэрэгслээ 22.500.000-д зарна. Хэрвээ чи найзаасаа авах юм бол 18.500.000 төгрөгөөр хямдхан зарна гэж хэлээд бид хоёр тохирсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “эгч машинаа зарах гээд зар тавьсан байна. Чи урьдчилгаа хэдийг ч хамаагүй явуулчих” гэж хэлээд 3.000.000 төгрөгийг ХХБ-ны “461063595” гэх н.Нямболд гээд манай эрэгтэй найзын данс байсан. Би О.Г-эс н.Нямболдын данс байна гэж хэлэхэд виза картаа хугалаад өөр хүний карт ашиглаж байна гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 91845455 дугаараас Сэлэнгээс эгчийн “Кровн-204” маркийн тээврийн хэрэгслийг унаад хотод ирсэн байна. Эндээс дахиад машин, мотор аваад буцна, чи үлдсэн мөнгөө шилжүүлчих. Машин Чингэлтэй дүүргийн цагдаагийн урд зогсоол дээр байгаа. Чи үзэхээр бол очоод хэлээрэй, дээрээс эгч түлхүүрийг нь буулгаад өгнө гэж хэлээд Хаан банкны 5050162499 н.Мөнгөншагай машин авч байгаа хүний данс гэж хэлж 7.000.000 төгрөг авсан. Тухайн өдрийн орой би машин байгаа газар очиж үзэхэд машин байхгүй байсан болохоор О.Г- рүү залгаж асуухад эгч машинаа өөр газар тавьсан байх, би цагийн дараа очлоо гэж хэлээд эргэж холбогдоогүй...” гэх мэдүүлгээр,

 

Г.Урантогосын Хаан банкны 5003848576 дугаар депозит дансны хуулга / 11хх 242-243 /

 

Хохирогч З.Жаргалын / 13хх 91-92 / “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр фэйсбүүкээс контейнерын зар хайж байгаад 20 тонны контейнер зарна гээд зар тавьсан байхаар нь манай нөхөр зарын дагуу 91845455 гэсэн дугаар руу залгаж тухайн 20 тонн контейнер авахаар болсон. Тэгээд утсаар ярихдаа Төв аймгийн Батсүмбэрт байгаа нэг кран олоод ачаад явуулъя гээд мессежээр краны жолоочийн дугаар гээд 80908024 гэсэн дугаар явуулаад Хаан банкны 5304585647 Ганчимэг гэсэн нэртэй данс өгсөн. ...Тэгээд тухайн данс руу тухайн өдрөө 2 хувааж 5 сая төгрөгөө шилжүүлсэн. Тэгээд нөгөө контейнер ачсан жолооч руу 80908024 дугаар руу залгаад хаана явж байгааг асуухад та нар цахим гэмт хэрэгтэнд залилуулсан байна. Би контейнер ачаагүй гэж хэлсэн. Тэгээд нөгөө дугаар руу нь хэд хэдэн удаа залгасан боловч утас нь унтарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Г.Ганчимэгийн эзэмшлийн Хаан банкны 5304585647 дугаартай депозит дансны хуулга / 13хх 108-133 /

 

Хохирогч Ц.Артагын / 13хх 159-160 / “...Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө гар утаснаас фэйсбүүк орчинд тавигдсан мэдээлэлтэй танилцаж байгаад Ногоон пад трактор зарна гэсэн зарыг Ариунболд Ариука гэх хаягнаас оруулсан байхыг харсан бөгөөд Ариунболд Ариука гэх хаяг руу холбогдоход граж дотор байгаа ногоон өнгийн тракторын зураг болон би гаргаж цэвэрлээгүй байна, байгаа нь энэ зураг байна гэсэн хариуг ирүүлсэн. Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ариунболд Ариука гэх хаягнаас ногоон пад трактор арчиж цэвэрлэсэн зураг ирсэн бөгөөд би тухайн хүнтэй харилцаж байгаад тухайн өдөр 99726008 гэсэн дугаарыг нь авсан. Уг дугаар руу залгаж ногоон тракторын талаар ярилцсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн хугацаанд тухайн хүнтэй харилцсан. ...Ахын дүү манай хүү чамд трактор зарах гэж багаа юм уу хаана хүргүүлэх юм бэ гэх хэлэхээр нь Увс аймагт хүргүүлэх гэсэн юм, наашаа явах унаа байгаа юу, болж өгвөл яаралтай авмаар байна гэсэн хариу өгөхөд Завхан аймгийн Тосонцэнгэл хүртэл тракторыг хүргүүлж болно гэж надад хэлж байсан. ...2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ариунболд Ариука гэх хаягны хэрэглэгч 99726008 дугаараасаа залгаад трактор ачуулж байна 300.000 төгрөг тээвэрлэлтийн хөлс болох юм байна гээд 5304280419 дугаартай Ариунболд гэх нэртэй хүний данс руу тракторын мөнгө 6.200.000 төгрөг, тээвэрлэлтийн мөнгө 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Б.Ариунболдын эзэмшлийн Хаан банкны 5304280419 дугаар депозит дансны хуулга / 13хх 177 /

 

“Мобиком” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4/5553 дугаар албан бичиг / 13хх 171 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ:  “... Шүүгдэгч О.Г- нь 50 хохирогчоос 230 орчим сая төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Шүүгдэгч 2021 оны 04 дүгээр сараас хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, залилсан мөнгөөрөө амьдарлаа залгуулж байсан байх тул зүйлчлэл зөв байна” гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч О.Г- нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа дээрх байдлаар бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдралын, зан төлөвийн хэвшил болгож, хохирогч нараас авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал хэрэгцээндээ зарцуулж байсан, учруулсан хохирлын  хэмжээ, түүний үйлдлийн арга, давтамжийн тоо, дагнасан байдал зэргээс үзэхэд түүний үйлдэл залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч О.Г-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоожээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч О.Ган-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч О.Г-д ял шийтгэл оногдуулахад хохирогч нарын буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Г- шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, хүсэж үйлдсэн, өөрийн зугаа цэнгэл, хэрэгцээг хангах зорилгоор тэдгээрийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн аваад зогсохгүй тэдгээрийг бусад аймаг, сум руу явуулах зэргээр эд хөрөнгийн давхар хохирол учруулсан, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан, хохирлоо төлж барагдуулаагүй, хохирогч нар нь огт таньж мэдэхгүй хүний хэлсэн үгэнд итгэж, дээрх зүйл бодитой байгаа эсэхийг нүдээр үзэж, хэрэгцээ шаардлага хангах эсэхийг нягтлаагүй байж түүний хэлсэн мөнгийг шилжүүлсэн нь ийм байдлаар мөнгө олоод байх боломжийг шүүгдэгчид олгосон зохих буруутай, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч О.Г- гэм буруут үйлдлийн улмаас бусдад нийт 236.741.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгалтын явцад хохирогч Х.Намуунзул / 7хх 61-62, 64 / “...Миний бие нь өөрийн эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсаа хүлээн авсан тул одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэж, хохирогч П.Буудай / 3хх 90 / “...Би хөөцөлдөж байж хохирлоос 3.000.000 төгрөг буцааж авсан...” гэж тус тус мэдүүлсэн тул хохирогч Х.Намуунзулд учирсан хохирол төлөгдсөн, хохирогч П.Буудайд учирсан хохирлоос 3.000.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 7.000.000 төгрөгийг олгож, бусад хохирогч нарын хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч О.Г-эс нийт 233.341.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Чулуунтуяад 3.000.000 төгрөг, С.Отгонбаярт 3.450.000 төгрөг, Х.Батхишигт 8.000.000 төгрөгт, Д.Ууганбаярт 3.100.000 төгрөг, С.Еркебуланд 3.100.000 төгрөг, Б.Тогтохбуянд 1.500.000 төгрөг, Х.Амарсайханд 5.500.000 төгрөг, Э.Нэмэхбаярт 3.000.000 төгрөг, М.Ганбатад 6.000.000 төгрөг, Х.Батсайханд 7.400.000 төгрөг, Т.Бүрэнжаргалд 7.000.000 төгрөг, Ж.Мөнхтулгад 3.275.000 төгрөг, Ц.Хосбаярт 3.275.000 төгрөг, П.Буудайд 7.000.000 төгрөг, Б.Баярбатад 5.000.000 төгрөг, Б.Мөнхбаярт 8.550.000 төгрөг, Г.Нямхандад 2.000.000 төгрөг, С.Ганбаярт 3.000.000 төгрөг, С.Батхүүд 4.000.000 төгрөг, М.Энх-Амгаланд 14.350.000 төгрөг, Б.Анхбаярт 6.400.000 төгрөг, Д.Цэнд-Аюушид 3.000.000 төгрөг, Б.Магнайд 7.800.000 төгрөг, Г.Энхбадралд 1.741.000 төгрөг, М.Цолмонд 3.000.000 төгрөг, Б.Муратад 3.000.000 төгрөг, Н.Хаш-Эрдэнэд 6.350.000 төгрөг, Б.Лхагвасүрэнд 1.400.000 төгрөг, Б.Чойдоржид 2.600.000 төгрөг, Э.Сайнжаргалд 2.400.000 төгрөг, Б.Алтантулгад 250.000 төгрөг, Т.Цэен-Ойдовт 2.000.000 төгрөг, Э.Ганцэцэгт 5.000.000 төгрөг, Г.Урантогост 10.000.000 төгрөг, Б.Отгончимэгт 5.400.000 төгрөг, З.Жаргалд 5.000.000 төгрөг, А.Номинд 3.700.000 төгрөг, П.Аюушжавд 2.100.000 төгрөг, Б.Даваанямд 12.750.000 төгрөг, Д.Алтан-Одод 1.000.000 төгрөг, У.Нарансоёлд 5.000.000 төгрөг, Б.Санчирт 2.000.000 төгрөг, П.Хүрэлбаатарт 10.100.000 төгрөг, Э.Нямсамбууд 2.500.000 төгрөг, Т.Түмэнжаргалд 8.250.000 төгрөг, Б.Гансүхэд 1.400.000 төгрөг, Ц.Артагт 6.500.000 төгрөг, Г.Алтанхуягт 6.000.000 төгрөг, А.Туяацэцэгт 2.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяад 2.800.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Тус хэрэгт шүүгдэгч О.Г- Хаан банкны 5034944331 дугаартай дансанд 6.918.283 төгрөгийн үлдэгдэл / 12хх 59 /, Хас банкны 5002904828 дугаартай дансанд 3.437.076 төгрөгийн үлдэгдэл / 12хх 69 /-ийг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаартай тогтоолоор битүүмжилснийг хүчингүй болгож, дээрх дансанд битүүмжлэгдсэн нийт 10.355.359 төгрөгийг гаргуулж хохирогч нарын хохиролд хувь тэнцүүлэн олгож,

хохирогч З.Жаргал нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгөө Хаан банкны 5304585647 тоот данс руу шилжүүлж, улмаар залилуулсан тухайгаа мэдэгдсэний дагуу Г.Ганчимэг гэх хүний эзэмшдэг данс болохыг тогтоон прокурорын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тул битүүмжлэлийг хүчингүй болгож, дээрх дансанд битүүмжлэлтэй 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Жаргалын хохиролд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Г- нь хохирогч А.Номингийн Айфоне 12 про, 13 про загварын 2 ширхэг гар утсыг залилж 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр О.Г-д холбогдох 2105019741445 дугаартай хэргээс “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард кино театрын орчим хохирогч А.Номингийн эзэмшлийн Айфоне 12 про, 13 про загварын гар утаснуудыг “...мөнгийг нь шилжүүлчихлээ” гэж залилсан хэргийг прокурорын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор / 13хх 229-230 / тусгаарласан болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч О.Г- цагдан хоригдсон 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 32 хоног, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан хүртэл 153 хоног, нийт 185 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч О.Г- өмгөөлөгч П.Гансүх нь Ч.Гэрэлт-Од гэх хүний хохирсон асуудлыг нэгтгэн шалгуулах, шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон зүйлгүй, хохирогч нарын хохирлыг тодорхой данс руу шилжүүлдэг тул тухайн данс эзэмшигчийг тодруулах зэрэг ажиллагааг хэрэгт нэмж хийлгүүлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор завсарлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

 

1. Шүүх хуралдаанд Ч.Гэрэлт-Од гэх хүнээс О.Г-д залилуулсан тул хуралд оролцох хүсэлт гаргасан боловч шүүгдэгч О.Г-д холбогдох эрүүгийн 2105019741445 дугаартай хэрэгт Ч.Гэрэлт-Од гэж хүнийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг аваагүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй, прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө удаа дараа нийслэл, орон нутгийн прокурорын газруудаас О.Г- холбогдсон хэрэг байгаа эсэхийг тодруулахад Ч.Гэрэлт-Од гэгч хохирсон талаарх О.Г-д холбогдох хэрэг шалгагдаж байгаа тухай хариу ирүүлээгүй, Ч.Гэрэлт-Од нь 2022 оны 01 сард Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдлөө өгсөн ба энэ хэргийн хохирогч нартай холбоотой байсан учир шүүх хуралдааны зарыг мэдээд ирсэн гэж тайлбарласан болно. Энэ нь залилангийн ижил төстэй хэргийн хохирогч байхыг үгүйсгэхгүй. Мөн шүүгдэгч О.Г- нь “...Ч.Гэрэлт-Од гэгчээс мөнгө авсан. Энэ талаараа мөрдөгчид хэлсэн” гэх боловч түүний мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлгүүдэд энэ талаар огт дурьдаагүй, хүсэлт гаргаж байгаагүй байна.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авснаар үйлдэл төгсдөг учир покер тоглосон дансыг шалгах шаардлагагүй.

 

3. Хэдийгээр шүүгдэгч О.Г- нь “ ...Миний ээж Сэлэнгэ аймгийн Шаамар суманд оршин суудаг. Энэ гэмт хэргийг үйлдэж эхэлснээс хойш би гэртээ очоогүй, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө амьдрал ахуйдаа хэрэглээгүй. Амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт “... Хохирогч нараас авсан мөнгөний 90 хувиар нь “покер” тоглож, 10 хувиар нь хоол унд авах, зочид буудалд хонох зэрэгт зарцуулсан” гэж мэдүүлсэн болно.

Шүүгдэгч О.Г- нь харьцангуй удаан хугацаанд олон удаагийн үйлдлээр нэр бүхий 50 хохирогчийг дээрх байдлаар залилан мэхэлж, тэдгээрээс 236.741.000 төгрөгийг авч, өөрийн хэрэгцээг хангаж, тухайлбал покер тоглох, хоол унд авах, буудалд хоноглох зэрэгт эх сурвалжаа болгож, ашиг олох үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгон тогтвортой ашигласан үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Г-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г- цагдан хоригдсон 185 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-эс нийт 233.341.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Чулуунтуяад 3.000.000 төгрөг, С.Отгонбаярт 3.450.000 төгрөг, Х.Батхишигт 8.000.000 төгрөгт, Д.Ууганбаярт 3.100.000 төгрөг, С.Еркебуланд 3.100.000 төгрөг, Б.Тогтохбуянд 1.500.000 төгрөг, Х.Амарсайханд 5.500.000 төгрөг, Э.Нэмэхбаярт 3.000.000 төгрөг, М.Ганбатад 6.000.000 төгрөг, Х.Батсайханд 7.400.000 төгрөг, Т.Бүрэнжаргалд 7.000.000 төгрөг, Ж.Мөнхтулгад 3.275.000 төгрөг, Ц.Хосбаярт 3.275.000 төгрөг, П.Буудайд 7.000.000 төгрөг, Б.Баярбатад 5.000.000 төгрөг, Б.Мөнхбаярт 8.550.000 төгрөг, Г.Нямхандад 2.000.000 төгрөг, С.Ганбаярт 3.000.000 төгрөг, С.Батхүүд 4.000.000 төгрөг, М.Энх-Амгаланд 14.350.000 төгрөг, Б.Анхбаярт 6.400.000 төгрөг, Д.Цэнд-Аюушид 3.000.000 төгрөг, Б.Магнайд 7.800.000 төгрөг, Г.Энхбадралд 1.741.000 төгрөг, М.Цолмонд 3.000.000 төгрөг, Б.Муратад 3.000.000 төгрөг, Н.Хаш-Эрдэнэд 6.350.000 төгрөг, Б.Лхагвасүрэнд 1.400.000 төгрөг, Б.Чойдоржид 2.600.000 төгрөг, Э.Сайнжаргалд 2.400.000 төгрөг, Б.Алтантулгад 250.000 төгрөг, Т.Цэен-Ойдовт 2.000.000 төгрөг, Э.Ганцэцэгт 5.000.000 төгрөг, Г.Урантогост 10.000.000 төгрөг, Б.Отгончимэгт 5.400.000 төгрөг, З.Жаргалд 5.000.000 төгрөг, А.Номинд 3.700.000 төгрөг, П.Аюушжавт 2.100.000 төгрөг, Б.Даваанямд 12.750.000 төгрөг, Д.Алтан-Одод 1.000.000 төгрөг, У.Нарансоёлд 5.000.000 төгрөг, Б.Санчирт 2.000.000 төгрөг, П.Хүрэлбаатарт 10.100.000 төгрөг, Э.Нямсамбууд 2.500.000 төгрөг, Т.Түмэнжаргалд 8.250.000 төгрөг, Б.Гансүхэд 1.400.000 төгрөг, Ц.Артагт 6.500.000 төгрөг, Г.Алтанхуягт 6.000.000 төгрөг, А.Туяацэцэгт 2.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяад 2.800.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч О.Г- Хаан банкны ... дугаартай, Хас банкны ... дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дээрх дансанд битүүмжлэгдсэн нийт 10.355.359 төгрөгийг гаргуулж хохирогч нарын хохиролд хувь тэнцүүлэн олгож, Г.Ганчимэгийн Хаан банкны ... дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус дансанд битүүмжлэгдсэн 5.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Жаргалын хохиролд тооцон олгосугай.

 

8. О.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ

ШҮҮГЧИД                               Б.ДУЛАМСҮРЭН

                                               

                                                  Д.ДАРЬСҮРЭН