Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2018/00011

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 138/ШШ2018/00142 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсанаар нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2001 оны 02 сарын 12-ны өдөр төрсөн охин Б.М, 2004 оны 02 сарын 02-ны өдөр төрсөн охин Б.С, 2013 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н нарыг эцэг Д.Бгийн асрамжинд, 2015 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн хүү Б.Бг эх Б.Бн асрамжинд тус тус үлдээсүгэй“ гэж өөрчилсүгэй.

б. Тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “... 2013 оны 10 сарын 29-ний өдөр төрсөн охин Б.Н ...” гэснийг хассугай.

в. Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Зохигч талууд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагч Д.Б хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

г. Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “... 188758 төгрөг ...“ гэснийг “... 29606 төгрөг ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч Д.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

      ШҮҮГЧИД                                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ