Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/343

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У.А, Г.Б нарыг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэргийг зохион байгуулсан,      

санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, тараасан гэмт хэргийг зохион байгуулсан,

гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

Б.П, Б.А, Х.Ч, О.О нарыг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, 

санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, тараасан үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч У.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих, 

 

шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих,

 

шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Х.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, шүүгдэгч Б.П нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, шүүгдэгч Х.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, О.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооноос явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А, Г.Б нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн тэдгээрт тус бүр оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор сольж, У.А-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар, Г.Б-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 (тав) жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Б.П, Б.А, Х.Ч, О.О нарт оногдуулсан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сиди, нууц ажиллагааны магадлагаа (8 ширхэг сидитэй)-г хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар У.А 176 хоног, Г.Б 89  хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тоолж, Б.А-ийн цагдан хоригдсон 20 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, эдлэх ялыг 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, Б.П, Х.Ч, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, Б.А, Х.Ч, О.О нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн биелүүлж, Б. Б.П, Б.А, Х.Ч, О.О нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тэдгээрт анхааруулсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар У.А, Г.Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,978,036,064.80 төгрөгийг тэдгээрээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож, прокурорын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн:

- Г.Б-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Их тойруу гудамжны 23б байрны 17 тоот орон сууц,

- Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Баяндавааны ард гэх газарт буй зуслангийн зориулалттай 1 га газарт байрлах аялал, жуулчлалын “Алтан хөндий цогцолбор” орон сууц, эд зүйлсийг,

прокурорын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1524 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн:

- Б.М-ийн өмчлөлийн MNU-380031597 арлын дугаартай, 37-47 УНН улсын дугаартай Тоёота Харрерь автомашин,

- А.Ц-ийн өмчлөлийн SALMF1E40CA362600 арлын дугаартай 80-58 УНК улсын дугаартай Ренжровер автомашин,

- А.Ц-ийн өмчлөлийн GWS2040021704 арлын дугаартай 26-69 УБЛ улсын дугаартай Тоёота Кроун автомашин,

- А.Ц, Ц.М нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 дугаар байрны 105 тоот оршин сууцыг битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, худалдан борлуулж, шийтгэх тогтоолд заасан хэмжээгээр улсын орлогод оруулахыг, улсын орлого болгох хохирлоос хасаж тооцохыг тус тус Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

прокурорын тогтоолоор битүүмжилсэн У.А-ны өмчлөлийн:

- P35W056799 арлын дугаартай, 16-78 УНЭ дугаартай Мицубиши Делика машин,

- P35W0507075 арлын дугаартай, 65-42 УБР дугаартай Мицубиши Делика машин,

- P25W0905275 арлын дугаартай, 30-92 УБЧ дугаартай Мицубиши Делика машин,

- KMFXKS7BP3U659698 арлын дугаартай, 32-78 УНЕ дугаартай Хондай Портер машин,

- VHVDT225LS1200142 арлын дугаартай, 14-49 УНА дугаартай Аверланд А2 машины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Б Б.П, Б.А, Х.Ч, О.О нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Бямбацогт (“Файнанс стор” ББСБ)-д 20,101,112.21 төгрөг олгож, иргэний нэхэмжлэгч нь хүү, алдангитай холбоотой зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Б-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

12. У.А, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.П, Б.А, Х.Ч, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.А, Г.Б нарт авсан цагдан хорих, Б.П, Б.А, Х.Ч, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ