Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/089

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: ,

  Улсын яллагч: Б.Бат-Оргил

 Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  эрүүгийн   дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн,  ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******,

Үйлдсэн хэргийн талаар

      Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн*******гийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, өшиглөх зэргээр биед халдсаны улмаас зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины дотор буланд шарх, зүүн нүдний нулимсны сувгийн урагдал, баруун, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны зүүн хажуу ханын хугарал, баруун хацарт цус хуралт, зүүн хөмсөг, хамар, зүүн нүдний зовхи ууцанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

  ...Би*******г 2 удаа цохисон нь үнэн.  Д. нь манай эхнэрт намайг уурхай дээр байхдаа тогооч хүүхэнтэй явдаг байсан мэтээр худлаа зүйл эхнэрт яриад байхаар нь би уурандаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144/,

        Хохирогч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

...Эмчид үзүүлсэн 600,000 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн. Одоо 5 сард зүүн нүдний хагалгаанд орно. Тэр талаарх зардлыг мэдэхгүй байна. Зүүн нүд хараа муудсан хүүхэн хараа томорсон байгаа. Хохирлоо барагдуулж амаар байна гэв.

            Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2021 оны 09 дүгээр сарын 20-ний орой би дэлгүүрээс юм авах гээд ороход гэдэг залуутай таарч уулзаж юм ярьж байхад Жинст сумын Саран гэх газарт манай хүргэн ахын машин эвдэрчихсэн байна тэрийг очиж янзлах гэж байгаа  чи цуг яваад янзалчихаад ирэх юм уу гэхээр тэгье гэж хэлээд дэлгүүрээс гарч гийн машинд суухад эхнэр, хүргэн ах нар байсан. Тэгээд бид нар машиныг янзлах гээд чадаагүй тэндээ хоносон. Маргааш  өглөө нь 10-11 цагийн үед бид нар аймагт ирээд нөгөө эвдэрсэн машины амаржинийг янзлуулчихаад буцаад Саран гэх газар луу яваад 14 цагийн үед очоод машиныг нь янзлахдаа архи уусан. Машиныг янзалж дуусаад харанхуй болсон. Тэгээд бид нар бүгд согтуу байсан учраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй гээд бид нар тэндээ хоносон. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед Саран гэх газраас хоёр машинтай аймаг руу яваад 09 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд хүргэн ах гийнд очоод 2 шил архи уусан. Тэгээд би муудаад тэндээс гарч ирээд машинд суусан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Дуурсахын хөндийн худгийн ойролцоо машинд сэрсэн. Тэгэхэд , эхнэр, хадам ах нар гадаа сууж байсан. Тэгээд би машинаас буусан чинь намайг барьж аваад хавсарч унагаачихаад толгой руу 2-3 удаа цээж нуруу руу 1 удаа өшиглөсөн суухад нүднээс цус гараад байхаар нь тэрийг нь арчиж цэвэрлэсэн. Тэгээд аймаг руу явж байгаад төв колонкийн хажуугаар замгүй газраас засмал зам руу орох гэж байгаад хазайгаад зогссон бүгдээрээ машинаас буугаад ирээд зогсож байхад машинтай цагдаа хүрч ирсэн. Би тэр цагдаа дээр очиж уулзахад чи нүд амаа яасан гэхээр нь намайг хүн зодчихлоо гэж хэлсэн.  намайг ямар шалтгаанаас болж зодсоныг мэдэхгүй байна. гөөс өөр хүн намайг зодоогүй. Гомдолтой байна. Би одоогийн байдлаар нийт 700,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Би 2023 оны 05 дугаар сард гадаадаас эмч нар ирэхээр нь нүдний нулимсны сувгийн хагалгаанд орно. Би хэргийн материалд хавсаргуулна...гэх мэдүүлэг / хх-ийн 15-16, 19-20/,

Иргэний нэхэмжлэгч *******ын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

“...Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч******* талаарх мэдээллийг шүүж үзэхэд******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 123,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би*******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 123,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 109-110

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Баянхонгор аймгийн Жинст сумын Саран гэх газраас 2 машинаар эхнэр *******, , , ах нарын хамтаар 2 машинаар аймаг руу яваад 9 цаг өнгөрч байхад ирсэн. Бид нар дэлгүүрээс архи авч уусан. Тэгсэн******* машины хажуу хэсэгт хэсэг хугацаанд хэвтэж байгаад бид нарын хажууд ирээд суугаад манай нөхөр *******тэй барилцаж авахад ******* гараараа*******г цохиж авахад ах бид хоёр дундуур нь орж салгасан. Тэгсэн******* салаад газарт хэвтэж байгаад чаддаг юм бол намайг цохичих гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр **************г очоод өшиглөсөн. Тэгээд ах *******ийг машинд суулгасан. Тэгээд бид нар машинд суугаад аймаг руу явж байгаад Тэс колонкийн засмал зам руу хажуугаас орох гэж байгаад элсэнд суусан,... *******, д хэлэхдээ чи өмнө нь манай эхнэрийг цохих гээд байсан уу гэж хэлээд тэр хоёр маргалдаж байгаад манай нөхөр*******г нэг удаа өшиглөсөн, гараараа цохиж байгаа харагдсан.*******гийн нүүр нь халцарсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...би гэртээ байж байсан чинь *******, ,******* 3 ирээд нэг шил архи, 1 том пиво уучихъя гэхээр нь  гэрийн гаднаас хөдлөөд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр “Дуурсахын хөндий” гэх газарт машинтай очоод тухайн газраас машиныхаа гадаа архи, пиво уусан. Тэгээд архи уугаад дуусаад пиво задлах гээд байж байсан чинь *******,******* хоёр хоорондоо түс, тас гээд эхэлсэн би дүү гийн хамт *******,******* хоёрыг салгасан.******* намайг зодлоо гээд аймаг орж ирээд цагдаад дуудлага өгсөн байсан. *******, *******, тэр гурав манай гэрт ирэх үедээ архи уусан халамцуу ирсэн хир хэмжээний согтолттой байсан гэдгийг нь би мэдэхгүй байна. *******,******* хоёр юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй байна тэр хоёр хоорондоо юм ярьж сууж байгаад барилцаад авахаар дундуур нь орж салгасан.******* нь ******* гэх хүнийг зодож цохисон зүйл байхгүй. ******* нь******* гэх хүнийг сууж байхад нь нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн.******* нь боссон чинь татаж унагаад дээрээс нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд би боль гэж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаартай дахин дүгнэлтийг гаргахад оролцсон тухайн дүгнэлтийг манай байгууллагын шинжээч эмч нар болох , нарын хамт оролцож тус дүгнэлтийг гаргасан. 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн N0635 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тухайн хүний биед үзлэг хийж хэсэг газрын үзлэгээр дүгнэлт гаргасан байна. Дээрх гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэл байсан. Харин 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №31 дугаартай дүгнэлтэд нэмэлтээр эмнэлгийн бичиг баримт нэмэгдэж зүүн нүдний нулимсны суваг урагдалтай, зүүн нүдний ухархай дотор ханын хугарал хамар ясны хугарал нэмэгдэж тусгагдан гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Ийм учраас 2 дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай

1.*******гийн биед зүүн нүдний нулимсны сувгийн урагдал, зовхины шарх, салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн ухархайн яс, хамрын ясны хугарал, зүүн, хоншоорын хөндийд шингэн хуримтлал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад эдгэрэлт, эмчилгээ үйлчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны баруун хажуу хананд хуучин хугаралтай... гэх дүгнэлт /хх-ийн 47-49/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 66 дугаартай:

 ...1 .Д.гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины дотор буланд шарх, зүүн нүдний нулимсны сувгийн урагдал, баруун, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны зүүн хажуу ханын хугарал, баруун хацарт цус хуралт, зүүн хөмсөг, хамар, зүүн нүдний зовхи ууцанд зулгаралт гэмтэл учирчээ.

 2. Дээрх зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд шарх, нулимсны сувгийн урагдал, зүүн ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

 6. Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №635 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 62-66/

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 07/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 129-132/, Баянхонгор аймгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 40-41/,  хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 90/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92-93/, депозит дансны хуулганууд /хх-ийн 95-96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/, хохирлын баримтууд / хх-ийн 122-124/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн*******гийн нүүр хэсэг рүү гараараа цохиж, өшиглөх зэргээр биед халдсаны улмаас зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины дотор буланд шарх, зүүн нүдний нулимсны сувгийн урагдал, баруун, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны зүүн хажуу ханын хугарал, баруун хацарт цус хуралт, зүүн хөмсөг, хамар, зүүн нүдний зовхи ууцанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 Шүүгдэгч *******ийн... Би*******г 2 удаа цохисон нь үнэн,...******* нь манай эхнэрт намайг уурхай дээр байхдаа тогооч хүүхэнтэй явдаг байсан мэтээр худлаа зүйл эхнэрт яриад байхаар нь би уурандаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 143-144/,

хохирогч*******гийн... би машинаас буусан чинь намайг барьж аваад хавсарч унагаачихаад толгой руу 2-3 удаа цээж нуруу руу 1 удаа өшиглөсөн,...нүднээс цус гараад байхаар нь  арчиж цэвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

гэрч *******гийн...манай нөхөр*******г нэг удаа өшиглөсөн, гараараа цохиж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

гэрч *******ын... ******* нь******* гэх хүнийг сууж байхад нь нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн, боссон чинь татаж унагаад дээрээс нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 /,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн...1.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины дотор буланд шарх, зүүн нүдний нулимсны сувгийн урагдал, баруун, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны зүүн хажуу ханын хугарал, баруун хацарт цус хуралт, зүүн хөмсөг, хамар, зүүн нүдний зовхи ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ,.... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 62-66 / ,болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн хохирогч*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

            Шүүгдэгч ******* нь хохирогч*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины дотор буланд шарх, зүүн нүдний нулимсны сувгийн урагдал, баруун, зүүн ухархайн дотор ханын хугарал, хамрын ясны зүүн хажуу ханын хугарал, баруун хацарт цус хуралт, зүүн хөмсөг, хамар, зүүн нүдний зовхи ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 62-66/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал,  гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийбаярын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... шүүгдэгч *******д торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн... дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч ******* нь хувьд ноогдох 5 ханатай гэрийн хөрөнгөтэй гэх боловч уг хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийнх, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардлыг төлж барагдуулаагүй зэргээс шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж хуульчилсан бөгөөд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  гэмт хэрэг үйлдсэн,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар / хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,  шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирол нөхөн төлөөгдөөгүй/, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч*******гийн нь эмчилгээ болон бусад зардалд нотлох баримтаар нийт 729,900 төгрөгийн  хохирлын баримт хэрэгт авагдсан  ба шүүгдэгч *******өөс гаргуулж, хохирогч*******д олгож,

Мөн хохирогч******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 123,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байх тул шүүгдэгч *******өөс 123,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Хохирогч******* нь  цаашид эмчилгээ хийлгэсэн / хамрын хагалгаанд орсон / болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  ******* нь шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******өөс 729,900 төгрөгийг гаргуулж, хохирогч*******д олгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******өөс 123,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Хохирогч******* нь  цаашид эмчилгээ хийлгэсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Ч.БАЙГАЛМАА