| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/0415/И |
| Дугаар | 559 |
| Огноо | 2019-09-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 559
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Т овогт Оийн Н /рд:, утас: /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын Засаг дарга /Х.Б, утас: /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 9,278,000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оны 3 лутаар сараас эхлэн Ө сумын 6 дугаар багийн нутгаас ойжуулах зориулалтаар 20 га талбайг эзэмшиж, хөрөнгө оруулалтаар олон ажлуудыг хийж эхэлсэн байсан боловч 2012 онд Ө сумын Засаг даргын 06 тоот захирамжаар дээрх газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон. Миний зүгээс дээрх захирамжийг хүчингүй болгож өгөх талаар аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг судлан үзээд 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдөр аймгийн Засаг яарга 303 тоот захирамжаар газар эзэмших эрхийг дахин сэргээсэн юм. Гэтэл 2012 оны сонгуулиар шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Х.Д 2013 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн 367 тоот захирамжаар дээрх 303 тоот захирамжийг хүчингүй болгосон билээ. Иймд миний зүгээс Х.Дий 367 тоот захирамжийг хүчингүй болгох талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аймгийн Засаг дарга Х.Дд давхар өргөдөл гаргаж уг өргөдөлдөө Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаа дурдаж хэрэв дээрх талбайд оруулсан хөрөнгө оруулалтад нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцоонд хүрвэл нэхэмжлэлээ буцааж авахаа илэрхийлсэн юм. Х.Д уг 20 га газарт миний хийсэн ажил, хөрөнгө оруулалтын хэмжээг шалгах ажлын хэсгийг орлогч дарга Н.Сээр ахлуулан ажиллуулсныг үндэслэн надад нөхөн төлбөр олгохоо 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1-01/2264 тоотоор мэдэгдэж хувийг захиргааны хэрэгт хүргүүлсэн тул би нэхэмжлэлээ ЗХШ-ээс буцааж авсан болно. Дээрх шийдвэрүүдийг үндэслэн надад 43278000 төгрөгийг барагдуулж өгөхийг аймгийн Засаг даргын орлогч Н.С 2014.11.24 №2-01/2936 тоотоор Ө сумын Засаг дарга Ө.Хд мэдэгдсэн. Ө.Х 2014-2015 онуудад надад 40,0 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон бөгөөд үлдэгдэл 9278000 төгрөгийг мөн оны 6 дугаар сарын 1-ны дотор барагдуулж өгөхөө 2015.04,02 №1/187 тоотоор мэдэгдсэн боловч өгч чадаагүй солигдсон. 2016 онд шинээр томилогдсон Ө сумын Засаг дарга Х.Баас дээрх үлдсэн 9278000 төгрөгийг гаргуулж өгөхийг олон удаа хүссэн боловч өгөөгүй тул оны эцэст Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хд өргөдөл гаргасан. Ш.Х 2017.02.04 №2-01/359 тоотоор Х.Бт миний хөрөнгө оруулалтын үлдэгдэл төлбөр 9278000 төгрөгийг яаралтай барагдуулж өгөхийг мэдэгдсэн боловч "мөнгөгүй хэмээн шалтаг зааж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөлгүй намайг чирэгдүүлэн хохироож байна. Би хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн үлдэгдэл 9278000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163550 төгрөг, нийт 9441550 /есөн сая дөрвөн зуун дөчин нэгэн мянган таван зуун тавин/ төгрөгийг Ө сумын Засаг дарга Х.Баас нэхэмжилж байна.
Иймд Х.Баас 9441550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 20 га газрыг Ө сумын мэдэлд шилжүүлж, нэхэмжлэгчийн тус газарт хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг дансанд бүртгүүлж, гарсан хохирлыг Ө сумаас гаргах тухай Ө сумын Засаг даргатай байгуулсан ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй байна. Энэхүү ажлыг хүлээн авах тухай Ө сумын Засаг даргын тамгын газраас ажлын хэсэг гарч хүлээн авсан тухай баримт бичиггүй. Тухайн газарт хийгдсэн гэх худаг болон бусад хөрөнгүүд нь Ө сумын дансанд бүртгэгдээгүй байна
Иймд нэхэмжлэгч О.Нийн хохирлыг Ө сумын засаг дарга хариуцаж барагдуулах хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хаус хорооллын 20 га газрыг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ө сумын мэдэлд өгсөн. Тухайн газарт өргөст тоор, шонгийн мод, гүний худаг, мөн тог татуулж, под станц суурилуулсан. Тийм учраас эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан бүх зардал буюу нийтдээ 9270000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг 20 га газрыг аймгийн Засаг дарга Х.Ды үед хүчингүй болгосон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайн үед аймгийн Засаг даргад нэхэмжлэгч гомдол гаргасан байна. Гомдлын дагуу С даргатай ажлын хэсэг байгуулж, тухайн маргаан бүхий газарт очиж ажилласан. Ө сумын Засаг даргын мэдэлд шилжүүлж, мөн хийгдсэн ажлын талаар үнэлгээ хийгдэж Ө сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулна гэсэн баримт бичиг байхгүй байна. Мөн Ө сумын Засаг даргын Тамгын газар тийм үүрэг хүлээгээгүй. Тийм учраас эдгээр хохирлыг Ө сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байна. 4000000 төрөг гаргуулж авсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Уг 40000000 төгрөгийг Х орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газраас гаргасан байна. Уг аж ахуйн нэгж нь хуулийн этгээд учир эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн боломжтой. Одоо хүртэл хуулийн этгээд хэвээрээ байгаа. Хаус хороолол одоо хүртэлт Х орон нутгийн аж ахуйн тооцоот газрын мэдэлд байдаг. Түүнээс биш Ө сумын Засаг дарга Тамгын газар хариуцаж нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулах боломж байхгүй. Тухайн үед ямар нэгэн байдлаар гэрээ, хэлцэл хийгдсэн асуудал байхгүй. Иймд, 9270000 төгрөгийг Ө сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах ямар нэгэн боломж байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Н нь Ө сумын Засаг даргаас нөхөн төлбөрийн үлдэгдэл 9278000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие 2008 оноос эхлэн Ө сумын 6 дугаар багийн нутгаас ойжуулах зориулалтаар 20 га талбай эзэмшиж байсан бөгөөд 2013 оны Аймгийн Засаг, хөрөнгө оруулалтаар олон ажлуудыг хийж эхэлсэн боловч аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба уг захирамжийг хүчингүй болгох талаар Захиргааны хэргийн шүүхэд хандсаны дараа аймгийн Засаг даргаас ажлын хэсэг байгуулж миний 20 га газарт хийсэн хөрөнгө оруулалтыг хэлэлцэж 49278000 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсний үндсэн дээр Ө сумын Засаг даргаас 2014-2015 онуудад 40000000 төгрөгийг олгосон боловч үлдэгдэл 9278000 төгрөгийг олгохгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримтын талаар:
Б аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсэг, Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин олгогдсон хавсралтад нэр дурдагдсан 32 иргэн, 13 аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох 37 захирамж, 5 захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон ба уг захирамжийн хавсралтын 22 дугаарт О Н, 20 га газар гэж тусгагджээ.
Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлагдсан, К ХХК-ийн эзэмшилд байсан 20 га газрын талаар иргэн О.Нийн 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн Засаг даргад гаргасан гомдлыг шалгаж шийдвэрлэсэн тухай тэмдэглэлээс үзэхэд 1. О.Нийн эзэмшилд байсан 20 га газрын эзэмших эрхийг аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 367 тоот захирамжаар хүчингүй болгосон тул тэнд орон сууцны хороолол барихаар Ө хотын шинэ ерөнхий төлөвлөгөөнд оруулахыг Аймгийн ГХХБ Газарт үүрэг болгов. 2. О.Нийн дээрх 20 га газарт хийсэн хөрөнгө оруулалтаас сахиулын байр, ажлын хөлсний 7600.0 мянган төгрөг, Олон наст ургамлын үр болон чацарганы суулгац худалдаж аваад тарьж туршсан 2100.0 мянган төгрөг, хөрсний гадаргуугийн хэмжилт, хөрсний шинжилгээнд тулгуурлан услалтын систем барих зураг төсөв хийлгэж экспэртизээр батлуулсан ба ХХААХҮЯ-аас зарласан тендерийн 144 хуудас материал бэлтгэж оролцсон 4300.0 мянган төгрөг бүгд 14000.0 мянган төгрөгийг хасаад талбайгаас хог ачиж цэвэрлэсний хөлс 78.0 мянган төгрөг, өргөс тор болон зарим хэсгийг нүдэн тор татаж хамгаалсан ажлын өртөг 4500.0 мянган төгрөг, 1 га талбайг бороожуулах бороожуулагч 2100.0 мянган төгрөг, 400 метр бороожуулагч хошуу бүхий шланг үнэ 600.0 мянган төгрөг, гүн өрмийн худаг болон түүнийг ӨХЦД шугамд холбосон ажлын өртөг 17000.0 мянган төгрөг, дэд станц 25000.0 мянган төгрөг бүгд 49278.0 мянган төгрөгийг К ХХК-ийн захирал О.Нэд энэ онд багтаан нөхөн төлбөр болгон гаргаж олгохыг аймгийн Засаг даргад танилцуулан шийдвэрлүүлэхийг Санхүү төрийн сангийн хэлтэс, Газрын албанд тус тус даалгаж 3. Дээрх 20 га газарт О.Нийн хашаа, гүн өрмийн худаг, ӨХЦД дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, далд кабель, бороожуулагч /ком/, усалгааны бороожуулагч хошуутай шланг зэргийг хот тохижуулалтын албанд актаар хүлээлгэн өгч бүртгэж эзэн, хамгаалалттай болгохыг Ө сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.
Б аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2-01/2936 дугаартай Ө сумын Засаг дарга Ө.Хд хаяглагдсан албан бичгээс үзэхэд 2013 онд К ХХК-ийн Ө сумын нутаг дэвсгэрт эзэмшиж буй 20 га газрын эзэмшлийг хүчингүй болгож, уг газарт хийгдсэн зарим хөрөнгө оруулалтын үнэ болох 49278.0 мянган төгрөгийг буцаан төлж өгөхөөр холбогдох шийдвэр гаргасан. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрээр уг нөхөн төлбөрийг Ө сум хариуцан төлж барагдуулан тус газрыг жишиг гэр хорооллын зориулалтаар ашиглах болсон тул К ХХК-д холбогдох төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний дотор барагдуулахыг мэдэгдэж байна гэжээ.
Б аймгийн Ө сумын Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 1/187 дугаартай О.Н-д гэж хаягласан албан бичигт К ХХК-ний нөхөн төлбөрөөс үлдсэн 9.2 сая төгрөгийг энэ оны 6-р сарын 1-ний дотор Х ОНӨААТҮГ-аас гаргуулж өгөх болно гэжээ.
Нэхэмжлэгч О.Н нь эзэмшилд олгосон 20 га газарт 49278000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь дээрх нотлох баримтууд болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд болох мэргэшсэн төсөвчнөөс гаргаж өгсөн К ХХК-ийн эзэмшлийн 20 га газарт хийсэн 1351 м урт хамгаалалтын хашааны төсөв, 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн О.Н, М ХХК-ий хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, Өрөмдмөл худаг байнгын ашиглалтад оруулах акт, 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр О.Н, О.Т нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Дээрх баримтуудаас үзэхэд О.Нэд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсний үндсэн дээр Ө сумын засаг даргаас 40000000 төгрөгийг олгосон байх ба үлдэгдэл төлбөр 9.2 сая төгрөгийг төлж өгөхөөр хариу өгч байсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргаас 9278000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нэд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасныг баримтлан Б аймгийн Ө сумын Засаг даргаас 9278000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нэд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө сумын Засаг даргаас 163550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Нэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК