Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 422

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 17 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00422                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Д  аймгийн С  сумын 6-р   тоотод оршин суух С овогт Жийн О /РД:ЗЮ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2019/00428/и иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ... миний бие .....Улсад 19 жил ажилласан юм. 1989 оны 9 сарын 28-ны өдрөөс  ....1995 оны 2 сарын 16 хүртэл Мандалговь хотын 2-р сургуульд хувцас өлгүүрчин, үйлчлэгчээр ажиллаж байсан.  Ажиллаж байх хугацаанд хамаарах хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул   Дундговь аймгийн Мандалговь хотын 10-н жилийн 2-р сургуульд 1989 оны 9 сарын 28-ны дөрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  өлгүүрчин үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О  нь Дундговь аймгийн Мандалговь хотын 10-н жилийн 2-р сургуульд 1989 оны 9 сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  өлгүүрчин үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

 Ж.О  нь Дундговь аймгийн Мандалговь хотын 10-н жилийн 2-р сургуульд 1989 оны 9 сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  өлгүүрчин үйлчлэгчээр ажиллаж  байсан болох нь:

 

--Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2019 оны 09 сарын 20-ны өдрийн 08/538 дугаартай “ Дундговь аймгийн  2-р 10-н жилийн сургууль,  Говийн ирээдүй цогцолбор сургууль”-ийн талаарх тодорхойлолт  /хх-ийн 07/

-Дундговь аймгийн Мандалговь хотын 2-р арван жилийн сургуулийн захирлын  1989 оны 9 сарын 28-ны өдрийн 45 дугаартай “ажилчин авч ажиллуулах тухай ” тушаалын хуулбар /хх-ийн 9/

-Дундговь аймгийн Мандалговь хотын 2-р арван жилийн сургуулийн захирлын  1989 оны 12 сарын 30-ны өдрийн 67 дугаартай “ажлаас халах ба ажилд авах тухай ” тушаалын хуулбар /хх-ийн 10/

-Дундговь аймгийн Мандалговь хотын 2-р арван жилийн сургуулийн захирлын  1995 оны 2 сарын 16-ны өдрийн 3 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /хх-ийн 11/

Гэрч Н.О-ийн “ Би 1982 онд 2-р арван жилийн сургуульд үйлчлэгчээр ажилд орж байсан. Намайг тус сургуульд ажиллаж байхад Ж.О нь 1989 оны 9 сараас   хувцас өлгөгчөөр жирэмсний амралттай хүний оронд ажилд орж байсан. Тэгээд жирэмсний амралттай хүн ажилдаа ороход нь үйлчлэгчээр томилогдож орон тооны ажилтан болж 1995 он  хүртэл хамтдаа ажиллаж байсан ........Ж.О 1989 оны 9 сараас 1995 он хүртэл  Сайнцагаан сумын 2-р арван жилийн сургуульд хувцасны өлгүүрчин, үйлчлэгчээр ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 2-р арван жилийн сургуульд 1982 оноос 2016 оны 9 сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. ...” гэх мэдүүлэг   /хх-ийн 48/

Гэрч  Б.Но-ийн  “    Намайг тус сургуульд ажиллаж байхад Ж.О нь 1989 оны 9 сард манай сургуульд  хувцас өлгөгчөөр эзгүй хүний оронд ажилд орж байсан. Тэгээд групптэй хүн ажилдаа ороход нь  сургуулийн 3 давхарт үйлчлэгчээр томилогдож орон тооны ажилтан болж 1995 он  хүртэл хамтдаа ажиллаж байсан .....Ж.О 1989 оны 9 сараас 1995 он хүртэл  Сайнцагаан сумын 2-р арван жилийн сургуульд хувцасны өлгүүрчин, үйлчлэгчээр ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 2-р арван жилийн сургуульд 1977 оноос 2003 оны 10  сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарах хүртэл лаборантаар ажиллаж байсан. ...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 49/

Гэрч М.На-гийн  “Би 1989 онд 2-р арван жилийн сургуульд үйлчлэгчээр ажилд орж байсан. Намайг тус сургуульд ажиллаж орсны дараа удаагүй байхад Ж.О нь 1989 оны 9 сараас   хувцас өлгөгчөөр  хүний оронд ажилд орж байсан. Тэгээд нөгөө хүн нь  ажилдаа ороход нь 3 давхарын үйлчлэгчээр томилогдож орон тооны ажилтан болж 1995 он  хүртэл хамтдаа ажиллаж байсан .... Ж.О 1989 оны 9 сараас 1995 он хүртэл  Сайнцагаан сумын 2-р арван жилийн сургуульд хувцасны өлгүүрчин, үйлчлэгчээр ажиллаж байхад нь би хамт  ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 2-р арван жилийн сургуульд 1989 оноос 2003 онд тэтгэвэрт гарах хүртлээ үйлчлэгчээр ажиллаж байсан. .....” гэх мэдүүлэг /хх-ийн 51/ зэргээр  нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Жийн О /ЗЮ /-ийг  1989 оны 9 сарын 28-ны өдрөөс   1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 2-р арван жилийн сургуульд /одоогийн Говийн ирээдүй цогцолбор сургууль/-д хувцасны өлгүүрчин, үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг   тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б