| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00429/И |
| Дугаар | 423 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 423
2019 оны 10 сарын 17 өдөр Дугаар 139/ШШ2019/00423 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Ду аймгийн С сумын 8-р баг тоотод оршин суух З овогт Дын Б /РД:ТГ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00429/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие ..... Улсад 20 гаруй жил ажилласан. ... Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд аав ээжийн хамт 1980 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 онд хувьчлал тарах хүртэл малчин байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул мал маллаж байсан жилийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. .... гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 1980 оны 6 сарын 22-ний өдрөөс 1983 оны 06 сарын 01 өдөр хүртэл, 1986 оны 07 сарын 01 өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь 1980 оны 6 сарын 22-ний өдрөөс 1983 оны 06 сарын 01 өдөр хүртэл, 1986 оны 07 сарын 01 өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Д.Бөд хамаарах 1980 оны 06 сарын 22-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шүүхээр хянан шийвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 04/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах шууд болон дам баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
- -Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 08/533 дугаартай “ Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 сарын 29-нд Говийн хангай хоршоо болон үйл ажиллагаа явуулж байгаа” талаархи тодорхойлолт /хх-ийн 07/
- Д.Бийн 1989 оны 8 сарын цалингийн баримтын, 1989 оны 9 сарын малын тооцоо бодсон актын хуулбар /хх-ийн 25-26/
-Гэрч С.Жа-ын “ Д.Б 1979 онд сургуулиас гарч 1980 оноос Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад илгээлтээр гарч аав ээжийн хамт үхэр маллаж, Хатуу дэлгэрэх Дунд ус гэх газраас нутаглаж нэгдэлд ажиллаж байсан. Тэгээд Б нь цэрэгт явсан цэргээс халагдаж ирээд нэгдлийн малчнаар ажиллаж эхэлсэн. Цэргээс халагдаж ирснээс хойш Б нь тус нэгдлийн Номгон бригадад гэр бүлийн хамт мал маллаж байсан........ Би 1972 оноос 1975 он хүртэл, 1978 оноос 1981 он хүртэл малчин, 1981 оноос 1992 он хүртэл Толь бригадын тоо бүртгэгчээр ажиллаж, бригад хэсч гэрээр нь орж гардаг байсан учраас ..... сайн мэднэ. Эхнэр нь нас барснаас хойш хүүхдүүдтэйгээ аймгийн төвд амьдрах болсон. Өөр ажил хийж байгаагүй, мал маллаж тасралтгүй малчинаар ажиллаж байгаа хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/
-Гэрч Б.Да-ын “ Д.Б 1979 онд сургуулиас гарч 1980 оноос Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад илгээлтээр гарч аав ээжийн хамт мал маллаж малчнаар ажиллаж байсан. Тэгээд Б нь цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд нэгдлийн малчнаар ажиллаж эхэлсэн. Цэргээс халагдаж ирснээс хойш Б нь тус нэгдлийн Номгон бригадад гэр бүлийн хамт мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш хүүхдүүд нь сургуульд орсон учраас хөдөө малаа малладаг байж байгаад Дундговь аймаг руу шилжсэн. .... Би 1966 оноос Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин, хувьчлал тарснаас хойш хувиараа мал маллаж байгаад тэтгэвэрт гарсан. .... Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн үед шагнал ховор байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 35 /
-Гэрч Д.Тө-ын “ Д.Б 1979 онд сургуулиас гарч 1980 оноос Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад илгээлтээр гарч аав ээжийн хамт малчнаар ажиллаж байсан. ... Цэргээс халагдаж ирснээс хойш Б нь тус нэгдлийн Номгон бригадад гэр бүлийн хамт мал маллаж байсан.... Би бас Номгон бригадад малчнаар ажиллаж байсан нэг үеийн хүмүүс учраас сайн мэднэ. Би 1979 оноос Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин, хувьчлал тарснаас хойш хувиараа мал маллаж байсан. Намайг цэрэгт явахад Б мал маллаад үлдэж байсан. Намайг цэргээс ирэхэд цэрэгт явж байсан ....” гэх мэдүүлэг /хх-ийн 40/ зэрэг шууд баримтууд,
-Д.Тө-ыг 1979 оны 6 сарын 15-ны өдрөөс 1980 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл, 1983 оны 8 сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 05-ны өдрийн 139/ШШ2018/00396 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 41-43/
- С.Жа-т Шинэ зам нэгдлээс 1980 оны 1 сарын 1-ний өдөр олгосон, 1972 оны 12 сарын 27 өдрөөс 1975 оны 05 сарын 19 өдөр хүртэл, 1978 оны 10 сарын 02 өдрөөс 1985 оны 07 сарын 10 өдөр хүртэл, 1986 оны 08 сарын 14 өдрөөс 1992 оны 10 сарын 01 өдөр хүртэл Шинэ за нэгдэлд худгийн моторчин, тоо бүртгэгч, бригадын агентаар ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 44-47/
-Гэрч Б.Да-д 1981 оны 6 сарын 20-ны өдөр Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс олгосон, 1981-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 48-51 / зэрэг дам баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт Дын Б /ТГ /-ийг 1980 оны 6 сарын 22-ны өдрөөс 1983 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1986 оны 7 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б