| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00420/И |
| Дугаар | 424 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 424
| 2019 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 139/ШШ2019/00424 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Го аймгийн Б сумын 2-р багт оршин суух хаягтай, Х овогт Бын Б /ЗЗ /-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00420/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие .....улсад 20 жил ажил хөдөлмөр эрхэлсэн. 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 6 сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Иймд хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн тооцооны хуудас зэргийг үндэслэн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 6 сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Бд хамаарах 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл 1985 оны 6 сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 09 сарын 02-ны өдрийн 274 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 14/
Б.Б нь 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл 1985 оны 6 сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг үртэл Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Б.Бд 1981 оны 4 сарын 27-ны өдөр олгосон 1981-1982 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй, 1985 оны 12 сарын 25 нд олгосон 1986-1990 онуудад хамаарах ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар /хх-ийн 05-09/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 06 сарын 21 өдрийн 08/396 дугаартай “Луус сумын Хөдөлмөр нэгдэл, Шинэ хөдөлмөр хоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа /хх-ийн 13/
-Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 02/233 дугаартай “Б.Бы ...1982,1990 онуудын цалингийн баримтыг хуулбарлан олгосон” тухай тодорхойлолт, /хх-ийн 15/
-Б.Бы 1981 оны 10, 12 сар, 1982 оны 1, 3 сар 1990 оны 2, 8, 11 саруудын цалингийн баримтын хуулбар /хх-ийн 16-21/
-Гэрч Ж.Цэ-гийн “ ... Б.Б нь 1979 оны 6 сард илгээлтээр гарч Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1985 онд халагдаж ирснээс хойш Хөдөлмөр нэгдэлдээ хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Манайх Б.Быхтай Наран бригадын нэг усанд айл саахалт байсан учраас мал маллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. ... Би 1972 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байгаад хувиараа мал малласан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
-Гэрч С.Сү-ын “ Б.Б нь 1979 ны 6 сард илгээлтээр гарч Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан. Намайг хүүхэд байхад манайхтай айл саахалт байдаг байсан. Цэргээс 1985 онд халагдаж ирснээс хойш Хөдөлмөр нэгдэлдээ хувьчлал тарах хүртлээ мал маллаж байсан. Манай аав ээжийнх Б.Бы аав ээжтэй айл саахалт нэг бригадад байсан учраас нэгдэлд мал маллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. ...Би 1981 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байгаад хувиараа мал малласан. Бид нэг нутаг усны ойр айл саахалтаар олон жил мал маллаж байсан учраас Б.Быг малчин байсныг нь мэднэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
-Гэрч Х.Б-ийн “ Б.Б нь 1979 оны 6 сард илгээлтээр гарч Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байгаад цэрэгт явсан байх ёстой. Цэргээс 1985 онд халагдаж ирснээс хойш Хөдөлмөр нэгдэлдээ хувьчлал тарах хүртлээ мал маллаж байсан. Манайх Б.Быхтай айл саахалт нэг бригадад байсан учраас мал маллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. .... Би 1959 оноос 1992 онд хувьчлал тарах хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллаж байгаад хувиараа мал малласан. ... Шагнал авч байсан талаар нь нарийн сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/ зэрэг шууд баримтууд,
-С.Сү-ыг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1981 оны 6 сарын 16-ны өдрөөс 1983 оны 6 сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 сарын 26-ны өдрөөс 1993 оны 2 сарын 09-ний өдрийг хүртэл малчинаар, ..... ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 13 өдрийн 139/ШШ2019/00243 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 34-36/
-Х.Бү-ийг 1974 оны 1 сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 1 сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 39/ зэрэг дам баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Бын Б /ЗЗ /-ыг 1979 оны 6 сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б