Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 17 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00425                                                     Дундговь аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би Г ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Ду аймгийн С сумын 8-р баг, Айраг   тоот хаягт оршин суух, Б  овогт Дийн Чт холбогдох  зээлийн төлбөр 8012583, 41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:   Гны нэхэмжлэлтэй Д.Чд холбогдох иргэний хэргийн  хариуцагч Д.Чын хариу тайлбартай танилцлаа. Иргэн Д.Ч нь зээлийн гэрээний үүрэгт 8012583, 41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн байх тул Гнаас уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзахгүй зүйлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар   шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

Хариуцагч Д.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие Д  овогтой Ч нь 2017 оны 4 сарын 28-ны өдөр Гтай гэрээ байгуулж цалингийн зээл авсан үнэн.  Гны нэхэмжилж буй  үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү нийт 8012583, 41 төгрөгийг  маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч миний зөвшөөрлөөр   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК  нь хариуцагч Д.Чт холбогдуулж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8012583,41 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.Ч нь 8012583,41 төгрөгийг төлөхийг зөвшөөрч , талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь   бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Д.Чт холбогдох Г ХХК-н   нэхэмжлэлтэй зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт   8012583, 41 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Д.Чын  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 143151, 33 /нэг зуун дөчин гурван мянга нэг зуун тавин нэгэн төгрөг гучин гурван  мөнгө/-өөс 71575, 66 / далан нэгэн мянга таван зуун далан таван төгрөг, жаран зургаан мөнгө/-ийг  төсвийн орлогоос,  71575, 66 / далан нэгэн мянга таван зуун далан таван төгрөг, жаран зургаан мөнгө/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

            ШҮҮГЧ                           Г.Б