| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2023/0146/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-04-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/202*******/0146/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт ****ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2*******8*********************165 дугаартай хэргийг 202******* оны 04 дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сумын******* дугаар баг, Баянхангай гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, одоогоор Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны ******* дугаар орцны ******* тоотод түр оршин сууж байгаа, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2*******2 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2*******4 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ******* жил 10 хоногоор хорих ял шийтгүүлж, 2*******6 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 7 сар ******* хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар******* сарын хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар сольж, өмнө шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг ******* сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, цагдан хоригдсон 112 хоногийг хорих ялын 112 хоногоор тооцон хорих ялаас хасаж ял эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4******* цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, ***/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас **** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн *** тоот, ******* ынд амьдарч байхдаа ******* ын эхнэр ******* монетон ээмэг, бөгж, гинж, алтан ээмэг бөгж зэрэг үнэт эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *******,752,5******* төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн өгсөн хохирогч П.Болор ын “... **** нь 2021 оны 06 дугаар сараас манай гэр болох Дархан-Уул аймгийн *** тоотод манай гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн, ... 2022 оны 10 дугаар сарын 20-ны үед миний бие дутуу төрөхийг завдаад Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан, ...2022 оны 12 дугаар сарын *******-ний өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Намайг хэвтэн эмчлүүлж байх үе буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нөхөр ******* нь надад “хувцасны шүүгээнд байдаг үнэт эдлэлүүд чинь байхгүй байна” гэж хэлэхээр нь би түүнд хандаад “ **** гэрт байгаа шүү дээ, түүнээс асуугаад үз гэхэд **** тай холбогдож асуухад “би аваагүй, одоо гэрт чинь очлоо” гээд тэр өдрөө болон тухайн өдрөөс хойш манай гэрт ирээгүй гэсэн. Том хос *******,5 грамм монетон ээмэг болон 2,5 грамм монетон бөгжий хамтад нь 7*******,*******0 төгрөгөөр, жижиг хос 2,5 грамм монетон ээмэг болон 1,8 грамм жижиг монетон бөгжийг. хамтад нь 5*******,*******0 төгрөгөөр, 1,9 грамм 1 хос алтан ээмгийг 450,*******0 төгрөгөөр, 2,2 грамм алтан бөгжийг 280,*******0 төгрөгөөр,*******,2 грамм монетон гинжийг 560,*******0 төгрөгөөр, 1,2 грамм монетон кулоныг 2*******,*******0 төгрөгөөр тус тус үнэлнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн******* дугаар тал/,
Гэрч ******* ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэж санаж байна, эхнэр Болор нь Улаанбаатар хотод эмчлүүлж байхад би түүн дээр очих зорилготой Улаанбаатар хот руу гарахаар болсон ба Болор ын үнэт эдлэлүүд болох монетон гинж, ээмэг, бөгж, алтан бөгж гэх мэт зүйлсийг авч явахаар болоод хувцасны шүүгээн дотор нэг хайрцагт хийгээд тавьчихсан байснаа мартаад Улаанбаатар хот руу явчихсан, ингээд Улаанбаатар хот руу явж байх замдаа ****тай холбогдоод үнэт эдлэлүүдийг хайлгуулахад шүүгээн дотор байхгүй байна гэж хэлсэн. Ингээд ойролцоогоор 7 хоногийн дараа би өөрөө гэрт очоод **** тай үзэхэд миний тавьсан байсан газар тухайн үнэт эдлэлүүд байхгүй байсан. Үүний дараа **** гэрээс гараад явчихсан ба ****тай холбогдоход би аваагүй гэж хэлээд гэрт ирэхээ больчихсон. Ингээд **** ын утас нь холбогдохоо болиод 2022 оны шинэ жилийн өмнө нь Шинэ хорооллын нэртэй зочид буудалд байгаа сураг гараад очоод уулзахад **** нь тухайн эд зүйлсийг би аваад ченжид зарчихсан гэж хэлж байсан ба би гэртээ түгжээд Цагдаагийн байгууллага руу явах үед гэрт байсан илүү түлхүүрээр хаалга онгойлгоод гараад явчихсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Гэрч *** ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай гэрт **** нь 202******* оны 01 дүгээр сараас эхлэн 20 гаруй хоног амьдарч байгаад 202******* оны 02 дугаар сар гэхэд манай гэрээс явчихсан, хашаа, хэнийх рүү явсан гэдгийг нь мэдэхгүй байна, ...Манайд амьдарч байх хугацаандаа ******* ын эхнэрийн үнэт эдлэлийг аваад зарж олсон мөнгийн хэрэглэсэн гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тухайн эд зүйлийг “эхнэрээсээ салж байгаа юм, би авч өгсөн тул үнэт эдлэлүүдийг зарж байгаа юм” гээд намхан нуруутай, 40 орчим насны эрэгтэй хүн монетон гинж, кулоны хамт, монетон ээмэг, бөгжийг надад зарахаар болсон. Тухайн үед би 1 граммыг нь 1*******,*******0 төгрөгөөр бодоод 1,260,*******0 төгрөгийг *** гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн. Одоо тухайн эд зүйл нь надад байхгүй маш хурдан худалдан борлуулсан гэхдээ би өөрт ямар нэгэн ашиг хүртээгүй, ... дээрх үнэт эдлэлийн содон шинж тэмдгийг санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2022 оны 12 дугаар сарын үеэр гэж санаж байна, ****тай тааралдаад **** нь “40,*******0 төгрөг дүүдээ өгчих, оронд нь түр жижигхэн талсттай цулгуй алтан бөгжийг өгчихье, 2-******* хоногийн дараа танд*******0,*******0 төгрөг болгоод бөгжөө авчихъя” гэж хэлэхээр нь би түүнд туслах гээд тухайн бөгжийг нь аваад 40,*******0 төгрөг өгсөн. Ингээд хэд хоногийн дараа **** тай утсаар холбогдоход та наад бөгжөө зараад надад 1*******,*******0 төгрөг явуулчих, үлдэгдэл мөнгийг нь өөрөө авчих гэж хэлсэн. Ингэхээр нь би тухайн бөгжийг Дархан захад явж байхдаа үл таних эрэгтэй хүнд 160,*******0 төгрөгөөр зараад **** ын Хаан банкны /дансны дугаарыг нь санахгүй байна/ данс руу өөрийн *** тоот данснаас 1*******,*******0 төгрөг шилжүүлсэн. **** нь бөгжийг өөрөө худалдаж авсан гэж хэлж байсан ба тухайн үед **** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больчихсон байсан тул түүнд итгээд бөгжийг нь авчихсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 202******* оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн "... *******.5 грамм том хос монетон ээмэг 507,5******* төгрөг, 4.6 грамм том монетон бөгж*******67,*******0 төгрөг, 2.5 грамм жижиг хос монетон ээмэг *******62,5******* төгрөг, 1.8 грамм жижиг монетон бөгж 261.0 төгрөг, 1,9 грамм хос алтан ээмэг 408,5******* төгрөг, 2,2 грамм алтан бөгж 47*******.0 төгрөг,*******,2 грамм монетон гинж 899,*******0 төгрөг, 1,2 грамм монетон клон 174.0 төгрөг, ... нийт *******,752,5******* төгрөг ...” гэсэн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн *******-15 дугаар тал/,
**** ын эзэмшлийн **** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн*******7 дугаар тал/,
Яллагдагч **** ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, ухаарч байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч **** ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ Би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаа, хуралд оролцох боломжгүй байна, хохирлоо барагдуулна” гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснааар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч **** нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс *******,752,5******* төгрөг гаргуулж хохирогч П.Болор т олгох нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч **** ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй, өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан байдал, өөрийг нь орон байраар хангаж туслаж дэмжиж байсан найзынхаа итгэлийг эвдэж эд хөрөнгийг нь хулгайлсан зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил******* сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч **** ад энэ өдрөөс эхлэн энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснааар ***аас *******,752,5******* /гурван сая долоон зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймаг, ***/-т олгосугай.
5. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД